-
2015 оны 8 сарын 12
“Blue Moon” арт галлерей нь 2012 оны 12-р сараас эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн ба арав хоног тутамд мэргэжлийн уран бүтээлчдийн бүтээлүүдийг толилуулдагаараа онцлогтой юм. “Blue Moon” арт галлерей нь монголын уран бүтээлчид төдийгүй дэлхийн улс орнуудтай хамтарч ажиллах, гадаад харилцаагаа өргөжүүлэх бодлого явуулдаг бөгөөд олон нийтэд зориулсан урлагийн арга хэмжээнүүдийг мэргэжлийн түвшинд зохион байгуулдаг. Манай галерей нь орчин үеийн галерейн шаардлагад нийцэхүйц, тоног төхөөрөмж болон харуул хамгаалалтаар бүрэн хангагдсан бөгөөд өдөр бүр 09:00-с орой 24:00 хүртэл олон нийтэд үнэ төлбөргүй ажиллаж байна.
-
2015 оны 8 сарын 12
УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Өршөөлийн тухай хууль батлагдсан. Хууль батлагдсанаар АТГ-т мөрдөн шалгагдаж байгаа 45 хэрэг өршөөгдөх төдийгүй Г.Дэнзэн, Цэвэр агаар сангийн гэх томоохон хэргүүд ч өршөөлд хамрагдах юм. Мөн төрийн ордонд буу, галт зэвсэг барьж орсон хэргээр шүүхээс ял аваад байгаад “Гал-Үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр ч өршөөгдөх боломжтой боллоо.
-
2015 оны 8 сарын 12
Жендэрийн үндэсний хорооны нийслэл дэх салбар хороог байгууллаа
-
2015 оны 8 сарын 12
Монгол Улсын Их Хурал Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага /ЕАБХАБ/-ын Парламентын Ассамблейн 2015 оны намрын хурлыг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо энэ оны 09 дүгээр сарын 15-19-ний өдрүүдэд зохион байгуулах гэж байна.
-
2015 оны 8 сарын 12
Өнгөрөгч зураьдугаар сард Киргиз улсад зохион байгуулагдсан олон улсын урлагийн нэгдсэн үзэсгэлэнд манай улсаас Х.Содномцэрэн, Б.Баасансүрэн, Д.Булгантуяа, М.Ган-Очир, Б.Мөнхбаатар ба Б.Мягмарлхам гэсэн зургаан уран бүтээлч залуус оролцжээ. Үзэсгэлэнд Киргиз, Буриад болон Тажикстан, Якут улсын зураачид оролцсон байна.
-
2015 оны 8 сарын 12
Их Британийн алдарт “Globe” театрын уран бүтээлчид өнөөдөр Монголын тайзнаа “Гамлет” жүжгийг тоглох гэж байна. Уран бүтээлчид энэхүү жүжгийг Англи хэл дээр шинэчилсэн найруулгаар Улсын драмын эрдмийн театрын тайзнаа өнөөдөр буюу наймдугаар сарын 12-ны 19.00 цагаас тоглох юм.
-
2015 оны 8 сарын 12
Чингис хааны талбайд өнөөдөр ”Оюутан цэрэг-2015” хөтөлбөрт хамрагдсан 985 оюутан цэрэг тангараг өргөлөө.
-
2015 оны 8 сарын 12
Өрөө төлөөгүй учраас Налайх хотын хэрэглээний усыг хязгаарлана гэв
-
2015 оны 8 сарын 12
Киргизийн Ерөнхийлөгч Алмазбек Атамбаев Бүх нийтээр цэргийн алба хаах хуульд өөрчлөлт оруулж, шашин шүтлэгийн шалтгаанаар дүйцүүлэн алба хааж болох заалт нэмжээ.
-
2015 оны 8 сарын 12
АНУ-ын Денвер хотын Захирагч Майкл Ханкок тэргүүтэй төлөөлөгчид Улаанбаатар хотод албан айлчлал хийж байна.
-
2015 оны 8 сарын 12
Энэ жилийн хувьд олон жилийн дундажтай харьцуулахад дуу цахилгаантай, усархаг хур бороо орж гол усны түвшин ч нэмэгдсэн хэвээр байна. Энэ зуны хувьд Онцгой байдлын албанд иргэдээс ирсэн ихэнх дуудлага үер, гол устай холбоотой дуудлага эзэлж байна. Харин иргэдийн анхаарал болгоомжгүй байдлаас шалтгаалан өнөөдрийн байдлаар гэхэд гол усанд осолдсон хүний тоо 74-т хүрсэн байна. Үүний 22 нь бага насны хүүхэд байна.
-
2015 оны 8 сарын 12
Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 3,4-р хорооллын эцсийн буудал дээр осол гарчээ.
-
2015 оны 8 сарын 12
Монголын туялзуур сэлэмний холбооноос есдүгээр сарын 7-12-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болох ”Ulaanbaatar 2015” туялзуур сэлэмний залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээний талаар мэдээлэл хийв.
-
2015 оны 8 сарын 12
Улз голын сав газрын ОХУ-тай хиллэдэг хэсгээр сүүлийн жилүүдэд түймэр ихээр орж ирж, экологи, эдийн засшйн хохирол учруулах болжээ. Улз голын сав газрын Усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөнд ОХУ- ын хилийн дагуу түймрээс урьдчилан сэргийлэх зурвас татахаар тусгасан байдаг аж.
-
2015 оны 8 сарын 12
Болц нь гүйцээгүй самар түүхгүй байхыг анхааруулав
Лхагва, 8 сарын 12 2015
Бичсэн Болор
Хэвлэх
Email
Болц нь гүйцээгүй самар түүхгүй байхыг анхааруулав
Сүүлийн өдрүүдэд нийслэлийн гудамжинд болц нь гүйцээгүй самар худалдах нь олширч байна. Иймд иргэдийн гар дээрээс борлуулж буй түүхий самрыг худалдан авахгүй байхыг НМХГ-аас анхаарууллаа.
Хуш модны самрыг хууль, журамд зааснаар 10 дугаар сарын 15-наас дараа оны гуравдугаар сарын 15-ны хооронд бэлтгэдэг. Гэтэл иргэд хууль зөрчин ийнхүү самар бэлтгэсээр байгаа аж. Самрыг боловсорч гүйцэхээс өмнө түүх нь хуш модонд сөрөг талтайгаас гадна ирэх жилийн ургацад нөлөөлдөг байна. Түүхий болц гүйцээгүй боргоцой нь мөчрөөс салж унахад бэрхшээлтэй байдаг тул хуш модны гол ишийг мунаар хүчтэй цохиж, мөчрийг нь хугалж байж түүдэг. Ингэснээр хуш модны гол иш, титмийг гэмтээдэг байна.
Мөн болц гүйцээгүй самар нь давирхай ихтэй байдаг учраас нян, вирус, бохирдлыг амархан татан халдварт өвчин тараах нөхцөл болдог тул эрүүл ахуйн хувьд тохиромжгүй. Түүнчлэн анхаарал болгоомжгүйгээс ой хээрийн түймэр гарах эрсдэлд ч хүргэдэг аж. Мөн гудамжинд худалдаалж буй самрыг ихэвчлэн нийслэлийн ойролцоох ойгоос түүдэг бөгөөд хотын ойролцоох зарим ойд шавжны хор цацсан нь иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх магадлалтай юм байна.
Иймээс иргэдийг болц нь гүйцээгүй түүхий самар түүх, бохир, ариун цэврийн шаардлага хангаагүй орчин нөхцөлд боловсруулах, худалдан борлуулах, хүнсэндээ хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.
-
2015 оны 8 сарын 12
Орон сууцны үнэ 10.2 хувиар буурчээ
-
2015 оны 8 сарын 12
Өчигдөр машин шатсан дуудлагууд цөөнгүй иржээ
-
2015 оны 8 сарын 12
Комисс байгуулах тухай тогтоолын төслийг дэмжлээ
-
2015 оны 8 сарын 12
Зураг бүрээ фэйсбүүкт нийтлэх шаардлагатай юу, нийтлэхдээ заавал олон нийтэд ил байх ёстой гэж үү.
-
2015 оны 8 сарын 12
ОХУ-ын “Газпром” компаниас Хятад улстай байгуулсан байгалийн хий нийлүүлэх 30 жилийн гэрээ нь огт ашиггүй болсон гэж мэдэгдсэн байна.