-
2015 оны 7 сарын 21
УЛААНБААТАР ХОТ: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 12-14 градус, өдөртөө 24-26 градус дулаан байна.
-
2015 оны 7 сарын 20
Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Сан Францискогийн Азийн урлагийн музейн захирал Жэй Сю-тэй уулзав.
-
2015 оны 7 сарын 20
Ардын хувьсгалын 94 жилийн ой Үндэсний Их баяр наадмаар тав давж Монгол улсын начин цолны болзол хангасан Алтангэрэлийн Алтанхуягийг Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг болон удирдлагууд хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүлэв.
-
2015 оны 7 сарын 20
Улаанбаатар хотод үер усны аюул нүүрлэж болзошгүй байгаа талаар бид мэдээлж байгаа. Тэгвэл болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, шаардлгатай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх зорилгоор Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга М.Чинболдоор ахлуулсан дүүргийн онцгой комисс өнөөдөр хуралдлаа.
-
2015 оны 7 сарын 20
Үндэсний статистикийн хорооноос энэ оны эхний хагас жилийн байдлаарх Монгол Улсын нийгэм, эдийн засгийн статистик үзүүлэлтүүдийг мэдээллээ.
-
2015 оны 7 сарын 20
Урин дулаан цаг ирж иргэд амарч зугаалах, эмийн ургамал түүх, хайгуул хийх, алт олборлох, мал хариулах, түлээ, мод бэлтгэх зэргээр хээр гадаа, ой модонд явах нь ихэсдэг. Энэ үед хачигт хазуулах тохиолдол багагүй гарч байгаа учир Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас иргэдэд зөвлөмж, сэрэмжлүүлэг хүргэж байна.
-
2015 оны 7 сарын 20
Энэ сарын 2-ны өдөр Гашуунсухайт дахь боомтын орох урсгалаар Монгол Улсын иргэн Д нийт 800 грамм Ми Ми буюу сэтгэцэд нөлөөлөх нунтагийг хууль бусаар улсын хилээр нэтрүүлэхийг завджээ.
-
2015 оны 7 сарын 20
Энэ төсөл нь хотын залуусын сэтгэлийг сэргээхээс гадна жуулчдад өөрийн нийслэлийг сурталчлах, монгол зураачдын авьяасыг үнэлүүлэхэд хувь нэмэр болох болно хэмээн албаныхан үзэж байгаа юм.
-
2015 оны 7 сарын 20
Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойн Даншиг наадам энэ сарын 24-26-ны өдрүүдэд Өвөрхангай аймгийн Хархорин суманд болно.
-
2015 оны 7 сарын 20
Ус цаг уур орчны хүрээлэнгээс ихэнх нутгаар түр зуурын дуу цахилгаантай бороо орно гэсэн урьдчилсан мэдээ ирүүлж байгаа.
-
2015 оны 7 сарын 20
Нийтийн тээврийн үйлчилгээнд цахим төлбөр, тооцооны систем нэвтрүүлэх ажил дууссан байна.
-
2015 оны 7 сарын 20
Нийслэлийн машингүй бүс төслийн тухай хэлэлцэнэ
-
2015 оны 7 сарын 20
Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд ”Сарлаг”-ийн наадам маргааш болно.
Хөвсгөл аймаг аялал жуулчлалаар бүс нутагтаа төдийгүй улстаа тэргүүлдэг, Монгол улсын аялал жуулчлалын томоохон бүс нутаг юм. Хөсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газар болон “Жинст мөрөн” компани энэхүү наадмыг хамтран зохион байгуулах юм байна. Наадмын үеэр сарлаг унасан малчид болон сарлаг, хайнаг тэргэний парад болох бөгөөд сарлаг булигуулах, бугуйлдах, дүүгүүр шидэх зэрэг уралдаан тэмцээн зохиох аж.
Алаг-Эрдэнэ сум нь 4500 орчим км² нутагтайгаас 1460 км² нь ой, 2760 км² нь бэлчээр юм байна. Сумын төв Манхан нь аймгийн төв Мөрөнг Хатгалтай холбосон замын ойролцоо, Мөрөнгөөс хойш 62 км, нийслэл Улаанбаатараас 733 км-ийн зайд оршино билээ.
-
2015 оны 7 сарын 20
Reuters-ийн өнгөрсөн долоо хоногийн шилдэг зургууд
-
2015 оны 7 сарын 20
Засгийн газрын шийдвэрээр дэлхийн ур чадварын тэмцээнд манай баг анх удаа оролцох гэж байна.
-
2015 оны 7 сарын 20
Одоогоос 50 жилийн өмнө буюу 1966 оны долдугаар сарын 11-нд Туул гол үерлэж, хотын төв болон голын хоорондох бүх хөндийгөөр ус бялхаж, Үйлдвэр комбинат, 120 мянгат нэлэнхүйдээ усанд автаж байсан түүхтэй.
-
2015 оны 7 сарын 20
”Блью Мүүн” арт галерейн уран бүтээлч М.Цасчихэр -н ”Цэнхэр шувуу” нэртэй уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн 2015.07.21-07.30-ны хооронд BLUE MOON арт галерейд нээгдэх гэж байна. Урлагт хайртай та бүхэн хүрэлцэн ирж сонордоно уу.
-
2015 оны 7 сарын 20
Энхтайваны гүүрний зүүхэн талд байрны орцонд эмэгтэй хүн төрсөн байна гэсэн дуудлага өчигдөр Яаралтай түргэн тусламжийн 103 болон цагдаагийн байгууллагад ирсэн байна.
-
2015 оны 7 сарын 20
Нийслэлийн Засаг дарга “Ажлын хэсэг байгуулах тухай” А/612 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Зүүн хойд Азийн хотын дарга нарын форумын “Хотын ногоон хөгжил” сэдэвчилсэн хуралдааныг 2015 оны 09 дүгээр сарын 21, 22-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулахаар шийдвэрлэлээ.
-
2015 оны 7 сарын 20
Өнгөрсөн долоо хоногт info.mn сайтын сэтгүүлч, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн гишүүн С.Баттулгыг суллахыг шаардаж сэтгүүлчдийн төлөөлөл сэтгүүлчийг суллахыг шаардаж суулт хийлээ.