зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5810 5811 5812 5813 5814 5815 5816
  • Муу сексийн харилцааг илтгэх 15 шинж
    2015 оны 7 сарын 15
    Муу сексийн харилцааг илтгэх 15 шинж
  • ДАШТ-д зодоглох жүдочдын нэрс урьдчилсан байдлаар тодорлоо
    2015 оны 7 сарын 15
    ДАШТ-д зодоглох жүдочдын нэрс урьдчилсан байдлаар тодорлоо
  • Олны танил эрхмүүдийн наадмын гоёл
    2015 оны 7 сарын 15
    Олны танил эрхмүүд энэ жилийн наадмаар ямар гоёлоор гангарсаныг фото зургаар хүргэж байна.
  • Энэ зуны дотуур хувцасны загварууд
    2015 оны 7 сарын 15
    La Perla энэ жилийн дотуур хувцасны загварууд
    Загвар | 2015 / 07 / 08

    Торон материал бүсгүй хүнийг тун нандин, эхэмсэг харагдуулах юм. Дотуур хувцсыг гадуур хувцас болгочихсон гайхалтай цуглуулгатай танилцаарай.
  • Баярын өдрүүдэд 18 хүн авто машины ослоор нас баржээ
    2015 оны 7 сарын 15
    Баяраар согтуугаар жолоо барьсан 236 жолооч журамлагджээ
    1 цаг 12 минутын өмнө
    Улс төр
    Баяраар согтуугаар жолоо барьсан 236 жолооч журамлагджээ
    Өнгөрөгч баяр наадмын өдрүүдэд Замын цагдаагийн газрын жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст иргэдээс нийт 1194 дуудлага мэдээлэл ирүүлсэнээс зам тээврийн осол хэргийн 822 дуудлага хүлээн авч ажилласан байна.
    Үүнээс согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад зам тээврийн осол гаргасан 13 тохиолдол, хүүхэд өртсөн осол 16 бүртгэгдсэн. Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ авто машин жолоодож явсан 236 жолоочийг илрүүлэн гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан.

    Наадмын өдрүүдэд Улаанбаатраас гадагш буюу хөдөө орон нутаг руу чиглэсэн хөдөлгөөн их байсан бөгөөд орон нутгийн чанартай асфальтан замд хурд хэтрүүлж явсанаас онхолдож улмаар эрдэнэт хүний амь нас эрсэдсэн ноцтой хэрэг ихээр гарч осол хэргийн улмаас 18 хүн амь насаа алдсан байна.
    Амь насаа алдсан хүмүүсийн 4 нь явган зорчигч байсан бөгөөд дийлэнх нь буюу 14 нь тээврийн хэрэгсэлээр зорчиж явсан, тухайн тээврийн хэрэгсэлийг жолоодож явсан жолооч нар байсан байна.

    Иймд жолооч нар хөдөө орон нутгийн замд явахдаа тээврийн хэрэгслийн хурдыг тохируулан архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байж, өөрөө болон зорчигчдоо заавал хамгаалах бүс зүүлгэж замын хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.
    Г.Уянга

  • Шуурхай: Ууланд төөрсөн залуусын цогцсыг олжээ
    2015 оны 7 сарын 15
    Тэгвэл дөнгөж сая уг хэргийн талаар шуурхай мэдээлэл бидэнд ирлээ. ОБЕГ-ын мэдээлж буйгаар уулчдын цогцсыг олсон байна. Талийгаачдыг осгож нас барсаныг эхний байдлаар тогтоосон бөгөөд энэ талаар 14.00 цагаас мэдээлэл хийх юм байна.
  • А.Сүхбат аваргын хүү түрүүллээ
    2015 оны 7 сарын 15
    Тэгвэл түүний хүү С.Хангай аавынхаа төрсөн нутаг болох Төв аймгийн Сэргэлэн сумын наадамд түрүүлжээ. Зүүний магнайн маргаанаас болж улсын наадамд зодоглож чадаагүй А.Сүхбат аварга хүүгээ сумын заан болсонд ихэд баяртай байгаа аж.


  • Урлагийн тоглолтууд “UB swing night” жазз хөгжмийн үдшээр өндөрлөлөө
    2015 оны 7 сарын 15
    “UB swing night” жазз хөгжмийн үдшээр өндөрлөлөө
  • Ууланд төөрсөн залуусыг амьд байх магадлал бага гэлээ
    2015 оны 7 сарын 15
    Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Хар-Уул багийн “Алтай таван богд” ууланд авиралт хийж байсан 5 залуу ор сураггүй алга болоод гурав хонож байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан.
  • Сэтгүүлч С.Баттулгыг цагдан хорьсон асуудлаар МСНЭ мэдэгдэл гаргалаа
    2015 оны 7 сарын 15
    INFO.MN сайтын сэтгүүлч, МСНЭ-ийн гишүүн С.Баттулгыг цагдан хорьсонтой холбогдуулан Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл уриалга гаргалаа
  • Үер усны аюулаас сэрэмжлүүллээ
    2015 оны 7 сарын 15
    Малчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр төв, говь, зүүн зүгийн нутгаар бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
    2015 оны 7 сарын 15
    Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
  • Дуу цахилгаантай бороо орно
    2015 оны 7 сарын 15
    Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Төв, говь, зүүн зүгийн нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Нутгийн баруун хэсгээр багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар зүүн хойноос секундэд 5-10 метр, говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 14-19 градус, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын сав газар болон говийн нутгийн зүүн хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 24-29 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна. УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр. 24-26 градус дулаан байна. Өглөө 06 цагт Улаанбаатарт: 13 градус дулаан, харьцангуй чийг 86 хувь, агаарын даралт 864 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
  • Бичлэг: Ээлжит бус чуулганыг ирэх сарын 3-ны өдөр хуралдуулна
    2015 оны 7 сарын 14
    <iframe width=”560” height=”315” src=”https://www.youtube.com/embed/e8vZs0c-e4A” frameborder=”0” allowfullscreen></iframe>
  • Фото: Наадмын шорооо цагдаа нарыг ийм болгож орхив
    2015 оны 7 сарын 14
    Наадмын хоёр дахь өдөр Нийслэл хотод шороон шуурга шуурч хүндхэн байдалтай өнгөрсөн. Тэгвэл энэ үеэр цагдаа нар ингэж ажиллажээ.
  • Өнөөдөр джаз хөгжмийн фестивальтай
    2015 оны 7 сарын 14
    Өнөөдөр джаз хөгжмийн фестивальтай
  • Ирэх сарын 1-ээс хойш наадам тэмдэглэхгүй
    2015 оны 7 сарын 14
    Аймаг, сумд наймдугаар сарын 1-нээс хойш наадам тэмдэглэхгүй
    Батбаяр СУГАР
    19 цагийн өмнө

    Үндэсний их баяр наадам сайхан болж өндөрлөлөө. Иргэд наадмын урт амралттай зэрэгцэн ээлжийн амралтаа авч аймаг, сумдын наадмыг сонирхохоор зэхэж буй нь лавтай.

    Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг наадмын урт амралтын өдрүүдэд сайн амарч аваад намар өвлийн бэлтгэл ажилдаа орно шүү гэдгийг танхимынхаа гишүүдэд анхааруулсан. Тэрээр хэлэхдээ, долдугаар сарын 20-ноос ажил жигдэрч, сайд нар ердийн цагийн хуваариар ажиллана гэдгийг сануулсан. Мөн аймаг сумдын Засаг дарга нарт наймдугаар сарын 1-нээс хойш ямар ч наадам тэмдэглэхгүй гэдгийг мэдэгдсэн билээ. Тэгэхээр хөдөө орон нутаг руу аймаг сумынхаа наадамд явах гэж буй наадамчин олондоо аймаг сумдын наадмын хуваарийг хүргэж байна.

    Энэ жил Увс, Сүхбаатар, Ховд, Дорнод, Баян-Өлгий, Булган, Дундговь аймгууд наадамчдын хөлд дарагдаж, түүхт 90 жилийн ойгоо тэмдэглэх юм байна.

    Архангай аймаг

    Архангай аймгийн наадам улсын их баяр наадмын өдрүүдтэй давхцаж 10-11-ний өдрүүдэд тохиожээ. Харин Архангай аймгийн Хангай, Эрдэнэмандал сум түүхт 90 жилийн ойгоо долдугаар сарын 15-17-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлэх юм байна.

    Баян-Өлгий аймаг

    Баян-Өлгий аймгийн баяр наадам мөнулсын их баяр наадамтай зэрэгцэж долдугаар сарын 10-11-ний өдрүүдэд тохиож бол тус аймгийн Алтанцөгц, Цэнгэл сумд 90 жилийн түүхт ойгоо тэмдэглэх юм. Мөн Өлгий хотын 75 жилийн ой тохиож байгаа аж.

    Баянхонгор аймаг

    Баянхонгор аймгийн наадам долоодугаар сарын 8-10-ны өдрүүдэд зохион байгуулж, Баянлиг, Богд сумд 90 жилийн ойгоо тэмдэглэжээ.рин Баянлиг, Богд сумдын ойн баяр наадам долдугаар сарын 29-нөөс наймдугаар сарын 1-ний өдрүүдэд тохиох аж.

    Булган аймаг

    Булган аймгийн тухайд баяр наадмаа долдугаар сарын 9-10-ны өдрүүдэд зохион байгуулахаар болсон аж. Түүнчлэн тус аймгийн Сайхан суманд ирэх долдугаар сарын 18-19-ний өдрүүдэд дөрвөн түмэн адууны баярыг тэмдэглэхээр болжээ. Мөн Булган аймгийн Баян-Агт сумын 90 жил, Хялганат сумын 40 жилийн ой долоодугаар сарын 29-31-ний өдрүүдэд болох юм.

    Говь-Алтай аймаг

    Говь-Алтай аймаг баяр наадмаа долдугаар сарын 7-9-ний өдрүүдэд зохион байгуулжээ. Энэ жилийн хувьд тус аймагт ойтой сум байхгүй юм байна.

    Говьсүмбэр аймаг

    Говьсүмбэрийнхэн баяр наадмаа Зүүн бүсийн Боржигон наадамтайгаа хамт буюу ирэх наймдугаар сарын 8-9-ний өдрүүдэд зохион байгуулахаар болсон байна. Тэгэхээр Ерөнхий сайд наймдугаар сарын 1-нээс өмнө зохион байгуулах мэдэгдэл гаргасан учраас энэ сард багтаан наадмаа зохион байгуулах юм байна.

    Дорноговь аймаг

    Тус аймгийн баяр наадам долдугаар сарын 10-11-ний өдрүүдэд болжээ. Тус аймгийн Улаанбадрах сум түүхт 90 жилийн ойгоо долдугаар сарын 16-17-ны өдрүүдэд зохион байгуулахаар болжээ.

    Дорнод аймаг

    Дорнод аймгийн наадам10-11-ны өдөр болсон. Тус аймгийн Цагаан-Овоо, Баяндун, Дашбалбар сумд түүхт 90 жилийн ойгоо тэмдэглэх бол Хөлөнбуйр сум 60 жилийн ойн наадам долдугаар сарын 15-17-ны өдрүүдэд тохиож байгаа ажээ.

    Дундговь аймаг

    Дундговь аймгийн наадам долдугаар сарын 26-27-ны өдрүүдэд болно. Түүнчлэн тус аймгийн Баянжаргалан сум түүхт 90 жилийн ойгоо ирэх сарын 23-25-ны өдрүүдэд зохион байгуулах юм. Үүнээс гадна Мандалговь хотын 50 жилийн ой энэ жил тохиож байгаа ажээ.

    Өвөрхангай аймаг

    Өвөрхангай аймгийнхан долдугаар сарын 10-11-ний өдрүүдэд баяр наадмаа тэмдэглэжээ. Тус аймгийн Хархорин суманд долоодугаар сарын 24-26-нд Өндөр гэгээний 380 жилийн Даншиг наадамтай

    Өмнөговь аймаг

    Тус аймгийн наадам долдугаар сарын 25-26-ны өдрүүдэд “Говь шанхын хурд”-аа зохион байгуулж, наадах юм

    Сүхбаатар аймаг

    Сүхбаатар аймгийнхан энэ жил дэнж хотойтол наадамлана. Учир нь тус аймгийн зургаан сум түүхт 90 жилийн ойгоо тэмдэглэх юм. Тодруулбал, Халзан, Онгон, Наран, Дарьганга, Асгат, Баяндэлгэр сумд ирэх сарын 17-19-ний өдрүүдэд ойгоо тэмдэглэх аж. Тус аймагт Зүүн бүсийн хурд зохион байгуулагдахаар болсон бөгөөд нутгийн зон олон долдугаар сарын 25-26-ны өдрүүдэд бүсийн хурд болох юм байна.

    Увс аймаг

    Увс аймгийн ихэнх сум энэ жил түүхт 90 жилийн ойгоо тэмдэглэх юм. Тодруулбал, Завхан, Малчин, Сагил, Түргэн, Тариалан, Давс сумд түүхт ойгоо ирэх долдугаар сарын 18-19-ний өдрүүдэд зохион байгуулахаар болсон бол Увс аймгийн 90 жил долдугаар сарын 22-25-ны өдрүүдэд болох аж.

    Ховд аймаг

    Ховд аймгийн Ховд хотын 330 жилийн ой долдугаар сарын 10-11-ний өдрүүдэд тэмдэглсэн. Тус аймгийн Буянт, Чандмань сумд 90 жилийн ойгоо тэмдэглэнэ. Буянт сум 90 жилийн ойгоо есдүгээр сарын 4-6-ны өдрүүдэд тэмдэглэх бол Чандмань сумынхан долдугаар сарын 25-26-ны өдрүүдэд наадамлана.

    Хөвсгөл аймаг

    Хөвсгөлийнхөн долдугаар сарын 10-11-ний өдрүүдэд наадамласан. Харин тус аймгийн Төмөрбулаг сум 90 жилийн ойгоо долдугаар сарын 19-20-ны өдрүүдэд тохиох аж.

    Хэнтий аймаг

    Энэ жилийн хувьд Хэнтий аймгийн Дадал сумд ирэх 16-17-ны өдрүүдэд баяр наадмаа тэмдэглэх юм.

    Зарим аймгийн баяр наадам долдугаар сарын эхээр болж өндөрлөсөн учраас багтаагүй гэдгийг сануулъя.
  • Өрхийн эмнэлгүүд 10.00-16.00 цагийн хооронд ажиллаж байна
    2015 оны 7 сарын 14
    Өрхийн эмнэлгүүд 16.00 цаг хүртэл ажиллаж байна
  • Японы хэт халалтаас болж дахин гурван хүн амиа алдлаа
    2015 оны 7 сарын 14
    Япон даяар хэт халж байна

    Мягмар, 7 сарын 14 2015
    Бичсэн Г.Доржханд

    Хэвлэх
    Email
    Япон даяар хэт халж байна

    ТОКИО. /NHK/. Японд цаг агаар хэт халж байна. Наранд цохиулсан хэдэн зуун хүн өчигдөр эмнэлэгт хүргэгджээ. Тэдний гурав нь амиа алдсан бол зургаа нь ухаангүй байна.

    Албаны хүмүүсийн хэлснээр, наранд цохиулсан 872 хүнийг эмнэлэгт хүргэсэн аж.

    Японы Цаг уурын агентлагийн албаны хүмүүсийн мэдэгдсэнээр, тус улс даяар ойрын өдрүүдэд хэт халах төлөвтэй байна.
    Тус улсын төвийн нутгийн Нийгата мужийн Жоэцү хотод хамгийн их халж, температур Цельсийн 38.5 градус хүрчээ.
  • Худалдааны төвүүд хэвийн ажиллаж байна
    2015 оны 7 сарын 14
    Худалдааны төвүүдийн ажиллах цагийн хуваарь
    Моломжамц Булган
    17 цагийн өмнө

    Улаанбаатар хотын нутаг дэсвгэрт үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний байгууллагууд баярын өдрүүдэд дараахь цагийн хуваарийн дагуу ажиллана. Үүнд:

    Хүнсний дэлгүүрүүд 07 дугаар сарын 10–нд 09.00 –24.00 цагт ажиллаж, 07 дугаар сарын 11, 12–нд амарч, 07 дугаар сарын 13-с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

    “Номин холдинг” ХХК –ны салбар дэлгүүрүүд 07дугаар сарын 10–нд “УИД”-ийн супермаркет, 1А, 6-р танхим 08.30 -24.00 цагт ажиллаж, бусад салбар 09.00 – 22.00 цагт ажиллана. 07 дугаар сарын 11, 12, 13-нд бүх хайпермаркет, супермаркет 10.00 -22.00 цагт ажиллаж, 07 дугаар сарын 14–с ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. ”Чулуун овоо”, “32-ын тойрог” 07 дугаар сарын 11,12,13-нд 09.00-22.30 цагт ажиллаж, 07 дугаар сарын 14-с ердийн цагийн хуваариар, “22-ын товчоо” 07 дугаар сарын 11 -15-ны өдрүүдэд 07.00-24.00 цагт, “Драгон” 07.00 -22.30 цагт ажиллана. 07 дугаар сарын 16 -с эхлэн Номингийн бүх салбар ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
    “Алтан жолоо трейд” ХХК –ны “Сансар” сүлжээний бүх супермаркет 07 дугаар сарын 10 - 15–ны баяр наадмын өдрүүдэд ердийн цагийн хуваарийн дагуу 08.00-24.00 цагт ажиллаж, бөөний төвүүд 09.00-21.00 цаг хүртэл хэвийн ажиллана. Сонгинохайрхан дүүргийн таван шард байрлах “Сансар” супермаркет 07 дугаар сарын 10, 11, 12, 13–ны өдрүүдэд 06.00-24.00 цагт, 07 дугаар сарын 14–ны өдрөөс эхлэн хэвийн ажиллана. Нарантуул худалдааны төвд байрлах “Сансар” бөөний төв 07 дугаар сарын 10–аас 07 дугаар сарын 20 хүртэл амарна. 07 дугаар сарын 20-с эхлэн бүх салбар ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
    “Боса”сүлжээний дэлгүүрүүд 07 дугаар сарын 10–нд 09.00 –23.00 цаг хүртэл ажиллаж, сүлжээний бүх дэлгүүр амралтгүйгээр 07 дугаар сарын 11 -15–ны өдрүүдэд 09.00–23.00 цагтердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
    “Миний дэлгүүр” сүлжээний дэлгүүрүүд 07 дугаар сарын 10–нд 08.00–23.00 цагт ажиллаж, “Зунжин” болон “Миний хайпермаркет” 08.00-24.00 цагт ажиллана. Баяр наадмын өдрүүдэд бүх сүлжээ дэлгүүр амралтгүй 08.00 -22.00 цагт ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
    “Скай” их дэлгүүр 07 дугаар сарын 10, 11, 12–нд 09.00 – 22.00 цагт, 07 дугаар сарын 13–нд 09.00 -18.00 цагт ажиллана. 07 дугаар сарын 14, 15, 16-нд амраад, 07 дугаар сарын 17-с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
    “Нарантуул” худалдааны төв 07 дугаар сарын 10-нд 10.00 – 19.00 цагт ажиллаж, 07 дугаар сарын 11–ээс эхлэн 07 дугаар сарын 17–ныг дуустал амарна. 07дугаар сарын 18-аас эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
    “Хар хорин” худалдааны төв 07 дугаар сарын 10–нд 09.00 -19.00 цагт бүтэн ажиллаж, 07 дугаар сарын 11-ээс 07 дугаар сарын 15–ныг дуустал амарна. 07 дугаар сарын 16–с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
    “Барс” 1, 2 худалдааны төв 07 дугаар сарын 10–нд 09.00 –19.00 цаг хүртэл ажиллаж, 07 дугаар сарын 11 -15-ныг дуустал амраад,07 дугаар сарын 16-аас эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
    “Хүчит шонхор” худалдааны төв 07 дугаар сарын 10–нд өглөө 06.00 –18.00 цагт ажиллаж, 07 дугаар сарын 11 -16-ныг дуустал амраад, 07 дугаар сарын 17–с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
    “Да хүрээ трейд” техникийн зах 07 дугаар сарын 10–нд 09.00–15.00 цаг хүртэл ажиллаж, 07 дугаар сарын 11 -15–ныг дуустал амраад, 07 дугаар сарын 16–аас ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
    Аж үйлдвэрийн барааны дэлгүүрүүд 07 дугаар сарын 10-нд 10.00 – 21.00 цагт ажиллаж, 07 дугаар сарын 11, 12–нд амраад, 07 дугаар сарын 13–с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

5810 5811 5812 5813 5814 5815 5816
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ЕБ-ын 45 дугаар сургуулийн урд “Өглөөний цайны үйлчилгээтэй гудамж” зориулалтаар 9 ширхэг зөөврийн путикийг байрлуулсан
    46 мин
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
    57 мин
  • Баяр наадмын амралтын өдрүүдэд гамшиг, ослын 106 удаагийн дуудлагаар иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллалаа
    1 цаг 31 мин
  • АНУ онц аюултай хэмээн дүгнэсэн таван цагаачийг Эсватини улс руу албадан буцаав
    1 цаг 46 мин
  • П.Бүрэнтөгс: Хүүхдэд зориулсан энэ ном надад маш их таалагдлаа
    2 цаг 5 мин
  • Coldplay-гийн “Kiss Cam” нь нэр хүндтэй тек компанийн захирал Энди Байрон ба хүний нөөцийн дарга Кристин Кабот нарын амрагийн харилцааг илчлэв
    2 цаг 41 мин
  • Танилц: Зах, худалдааны төвүүдийн ажиллаж эхлэх цагийн хуваарь
    2 цаг 44 мин
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
    2 цаг 53 мин
  • Бүгд Найрамдах Киргиз Улсад бакалавр, магистрын хөтөлбөрт суралцуулах сонгон шалгаруулалт зарлагдлаа
    4 цаг 43 мин
  • Баян-Өлгий аймгийг зорьж буй иргэдийн анхааралд...
    4 цаг 52 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Тажикистан Улсад төрийн айлчлал хийнэ
    5 цаг 1 мин
  • Ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно
    5 цаг 4 мин
  • СЯНЬБИ-гийн ТҮҮХ БИЧЛЭГ БАЯЖИХ НЬ
    17 цаг 49 мин
  • Бүгд найрамдах Хорват Улсын Гадаад хэрэг, Европын сайд албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
    Өчигдөр 12 цаг 02 мин
  • Бөхийн өргөөний уулзвараас Натур хүртэлх замыг нээлээ
    Өчигдөр 11 цаг 58 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргиз улсад төрийн айлчлал хийнэ
    Өчигдөр 11 цаг 54 мин
  • Улаанбаатарт 31 градус дулаан байна
    Өчигдөр 11 цаг 51 мин
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
    Уржигдар 14 цаг 00 мин
  • Танилц: Хэвийн ажиллаж буй зах, худалдааны төвүүд
    Уржигдар 10 цаг 35 мин
  • Манай эмэгтэй шигшээ баг өнөөдөр Күүкийн арлуудын эсрэг тоглоно
    Уржигдар 10 цаг 27 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Улсын начин Э.Батмагнай, аймгийн Хурц арслан Н.Өсөхбаяр нар “Улсын заан” цолны болзол хангалаа
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Э.Батмагнай: Энэхүү сайхан мэдрэмжийг өглөө босохдоо бодож, шөнө унтахдаа зүүдэлж, 15 жилийг зориулсан байна
  • Улсын арслан Э.Батмагнай 1 секундэд учраа бөхөө өвдөг шороодуулж байжээ
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Гачууртад шүлхий бүртгэгдэж, хөл хорио тогтоожээ
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • Наадам: Улсын начингаас “Улсын арслан”, аймгийн Хурц арслангаас “Улсын гарьд”
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • Наадам: Манлай уяач, УИХ-ын гишүүн З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
  • Яруу найрагчдын НААДАМ гоёсон шүлгүүд
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Наадам: Улсын начингаас “Улсын арслан”, аймгийн Хурц арслангаас “Улсын гарьд”
  • Улсын арслан Э.Батмагнай 1 секундэд учраа бөхөө өвдөг шороодуулж байжээ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ихэнх гол мөрөн үерийн аюултай түвшинг даван үерлэж байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд дэлхийн 12 улсаас баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
24 баримт
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК