-
2015 оны 6 сарын 18
Судалгааны “Infostarada Sports” компани Бразил улсад зохиогдох ”Рио де Жанейро 2016” олимпийн наадмын талаарх дэвшүүлсэн таамгаа олонд танилцууллаа.
-
2015 оны 6 сарын 18
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Шүүх байгуулах тухай хууль, Монгол Улсын Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүх байгуулах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд, Шүүгчийн орон тоо батлах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Шүүх байгуулах тухай хуулиар давж заалдах шатны 19 шүүх, дүүргийн анхан шатны 8 шүүхийг дагнан байгуулах, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийг 21 аймагт дагнан байгуулах, мөн Сум дундын Эрүү, Иргэний хэргийн анхан шатны шүүхийг 21 аймагт дагнан байгуулах, харин Дорноговь аймгийн Замын-Үүд сум, Завхан аймгийн Тосонцэнгэл сум, Өмнөговь аймгийн Ханбогд сум, Ховд аймгийн Булган сум зэрэг Сум дундын 8 шүүхийг дагнан байгуулахгүйгээр байгуулахаар тусгаад байгаа юм. Шүүхийн нэрийг тухайн шүүхийн харьяаллын засаг захиргааны нэгжийн нэрээр нэрлэх юм. Тухайлбал, “Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх”, “Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх”, “Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх” гэх зэргээр нэрлэх аж.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж Үндсэн хууль зөрчсөн хууль батлах гэж байна хэмээн нэлээд шүүмжилсэн юм. Тэрбээр “ҮАБЗ-ийн саналаар хэлэлцэх асуудлаа хойшлуулна гэдэг байж боломгүй зүйл. Аюулгүйн зөвлөлийн аппарат хайгуулын лиценз зогсоож байхад 3 хүн очиж хэлэлцээд зогсоож байсан. Монголд Аюулгүйн зөвлөл гэдэг төрийн институци байхгүй. Тэгээд очиж очиж Байцаан шийтгэх хуульд өөрчлөлт оруулахдаа Аюулгүйн зөвлөлөөр хэлэлцүүлнэ гэдэг байж боломгүй. Дээр нь Шүүхийн асуудалд тоог нь үгээр солилоо. Үндсэн хууль, цэцийн гишүүд амьд байгаа. Шүүх байгуулах тухай хууль ирэх долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх гээд будилж байтал дахиад цэцийн дүгнэлт гарна. Та нар харж байгаарай. Миний үг Үндсэн хуулийн цэцэд нотлох баримтын хүрээнд үнэлэгдэнэ шүү Д.Ганбатаа. Хууль нь амьд, хүн нв амьд байхад улаан цайм хууль зөрчиж болохгүй. Үндсэн хууль ард түмэн хоёр мөнх” гэсэн юм.
Харин үүнд Хуульзүйн байнгын хорооны дарга Д.Ганбат “Ц.Нямдорж та олон юмыг урьдчилж хэлдэг Ванга л даа. Та урьдчилж хараад цэцийн дүгнэлт гарна гээд байна. Би харин тэгэж бодохгүй байна. Цэцэд өндөр мэдлэг боловсролтой хүмүүс ажилладаг гэж итгэж байна. Ингээд намар юу болохыг харъя. Долдугаар сарын 1-нээс өмнө хуулийн эргэлзээтэй байдлыг арилгах ёстой” гэлээ.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Бэлтгэл байна уу. Шинээр шүүх байгуулахаар 151 сая төгрөг шаардлагатай гэсэн. Энэ мөнгө төсөвт тусаагүй. Томилолтын тодотгол хийх юм уу?
ШЕЗ-ийн гишүүн н.Эрдэнэчулуун: 151 сая төгрөг бол нэмэлт зардал биш. Томилолтын зардлаас гарна. Бэлтгэл ажлыг тамгын газар нь хангах журмын төсөл бэлэн болсон.
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Үндсэн хууль зөрчсөн асуудал хэлэлцвэл хуралдааныг орхиж гарах эрхтэй. Өмнө нь 4 багц хуулийг хэлэлцэхэд би оролцоогүй. Шүүхийн зохион байгуулалтыг баталж байгаа энэ хуралдаанд би оролцохгүй. Энэ бол Монгол төрийн үндсэн баримт бичгийн зарчмын асуудал. Тиймээс би хуралдааныг орхиж байна” гээд хуралдааныг орхин гарлаа.
Ингээд хуулийг долдугаар сарын 1-нээс дагаж мөрдөх тухай санал гишүүдийн дэмжлэг авсангүй. Тиймээс маргааш өглөө Хуульзүйн байнгын хороо чуулганы хуралдаанаас өмнө хуралдаж эцсийн хэлэлцүүлгийг хийх үүргийг УИХ-ын дарга өглөө. Ингэснээр хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ. Хуулийн төслийг маргаашдаа багтаан УИХ-аар хэлэлцэн батлахаар төлөвлөж..
Үргэлжлүүлэн Зэвсэгт хүчний жанжин штабын даргыг томилох асуудлыг зөвшилцөж байна.
-
2015 оны 6 сарын 18
ОХУ-д ажлын айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өөрийн төгссөн сургууль болох Москвагийн Хүмүүнлэгийн их сургуульд өчигдөр зочиллоо. Ерөнхий сайдыг тус сургуулийн захирал И.М.Ильинский, сургуулийн удирдлага, багш, оюутнууд хүлээн авсан юм.
-
2015 оны 6 сарын 18
Дани улсын парламентын сонгууль өнөөдөр болно. Энэхүү сонгуулийн үр дүн хэнд ялалт авчрах нь сонгогчдын цөөхөн хувиар тодорхойлогдохыг урьдчилсан санал асуулгаар тогтоогоод байна.
-
2015 оны 6 сарын 18
УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар Зэвсэгт хүчний жанжин штабын даргын албан тушаалд Д.Давааг томилуулах асуудлыг зөвшилцөж гишүүд дэмжлээ.
-
2015 оны 6 сарын 18
Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг энэ сарын 16-нд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны Байнгын хорооны хуралдаанаар ороход санал хураахын өмнө МАН-ын бүлгийн гишүүд завсарлага авч төслийн хэлэлцүүлгийг тав хоногоор хойшлуулсан билээ.
Завсарлага авах шалтгаанаа “Энэ хууль амьдралд нийцэхгүй байна, хүүхдүүд бүгд стандартын шаардлага хангасан цэцэрлэгт хүмүүжих ёстой” хэмээн тайлбарласан юм. Үүнд нь дургүйцсэн Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг эхнээс нь дэмжиж ажилласан УИХ-ын эмэгтэй гишүүд Байнгын хорооны хурлыг орхин гарч, хуулийн төслийг хэлэлцэхээс нааш НББСШУ-ын Байнгын хорооны хуралдаанд суухгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн.
Харин өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд гурван эмэгтэй гишүүнээс бусад нь байхгүй байна.
Энэ талаар УИХ-ын дарга З.Энхболд “Эмэгтэй гишүүд чуулгандаа оролцоорой. Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслөөс болоод чуулганд байхгүй байх шиг байна. Асуудлаа Байнгын хороон дээрээ шийдвэрлэ. МАН-ын бүлгийн завсарлагыг дуусахаар хуваариараа хэлэлцээд явна. Чуулганы хуралдааныг ингэж бойкотолж болохгүй” гэв.
-
2015 оны 6 сарын 18
<iframe width=”560” height=”315” src=”https://www.youtube.com/embed/j1mcfPy0l30” frameborder=”0” allowfullscreen></iframe>
-
2015 оны 6 сарын 18
С.Бямбацогт: Боловсролын салбарт ажиллагсдын нийгмийн даатгал тасарч байгааг шийднэ
УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын дарга С.Бямбацогт Ховд аймагт ажиллаж байна. Тэрээр очсон даруйдаа боловсролын салбарт ажиллагсад, оюутнуудтай уулзжээ.
Ховд аймгийн тухайд хүн амын төвлөрөл, дэд бүтцийн хөгжлөөрөө баруун бүстээ тэргүүлж буй аймаг. Тэр ч утгаараа тус аймагт үйл ажиллагаа явуулж буй Ховд их сургууль, Хөгжил политехникийн коллежид орон нутгийнхнаас гадна ойролцоо зэргэлдээх аймгаас ирж суралцах нь нэмэгдэж байна. Материллаг бааз, боловсон хүчнээр хангаад өгвөл заавал Улаанбаатарыг зорихгүйгээр Ховд нутагтаа өндөр чанартай боловсрол эзэмших боломжтойг салбарынхан онцолж байлаа. Мөн орон нутагт их, дээд сургуулийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, шинээр дотуур байр, номын сан, сургалтын төв нэмж байгуулах асуудлыг шийдвэрлэх хүсэлтэй байгаагаа тус салбарт ажиллагсад уламжлав.
Хамгийн гол нь энэ салбарт ажиллагсад зуны хоёр сар буюу хичээл амарсан үед ажилгүй байдаг. Үүнээс болж цалин тасарч, нийгмийн даатгалын шимтгэл төлөгддөггүй гажиг нөхцөл байдал одоо хүртэл байгааг засч залруулах шаардлагатайг тус салбарт ажиллагсад онцолсон.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт өмнө нь Ховд их сургууль, Хөгжил политехникийн коллежийн Удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байсны хувьд боловсролын салбарын хөрөнгө оруулалтад онцгой анхаарч ажиллаж ирсэн гэдгээ илэрхийлээд энэхүү салбарт ажиллагсдын эрхийг зөрчиж байгаа алдаатай бодлогыг өөрчилж, боловсролын байгууллагынхны зуны саруудын цалин, нийгмийн даатгалыг тасалдуулахгүй байх хууль тогтоомжийн төсөл өргөн барина гэв.
-
2015 оны 6 сарын 18
Нийслэл хотын хэмжээнд 2015 оны эхний 5-н сарын байдлаар гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн 249 гэмт хэрэг бүртгэгдэж, 248 иргэн хохирсоны 90,3 хувь эмэгтэй, 9,6 хувь эрэгтэй хүн байна.
-
2015 оны 6 сарын 18
Цагдаагийн Ерөнхий Газрын хүний нөөц, сургалтын хэлтэс, Хүний эрхийн үндэсний комисс хамтран 2015 онд Хууль сахиулах их сургуулийг ”Цагдаагийн ажил-эрх зүй” мэргэжлээр төгссөн 200-н алба хаагчдад хүний эрхийн үндсэн ойлголт, хүний эрхийг хамгаалах, эрүүдэн шүүхийн эсрэг дотоодын хууль тогтоомж, хүний эрх, түүнд суурилсан хандлага, хүний эрхийн хязгаарлалт, хууль хэрэгжүүлэх албан тушаалтнуудын хүний эрхийн талаар баримтлах үндсэн хэм хэмжээ зэрэг агуулгаар сургалт явууллаа.
-
2015 оны 6 сарын 18
21 аймагт төрийн далбааны өндөрлөг босгох ажил Ховд хотоос эхэллээ
-
2015 оны 6 сарын 18
Канадын Засгийн газрын агентлагуудын олон арван сайт өчигдөр халдлагад өртсөн талаар ”Guardian” агентлаг мэдээллээ.
-
2015 оны 6 сарын 18
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг
-
2015 оны 6 сарын 18
АНУ-ын Калифорн мужийн Берклей хотод барилгын тагт нурж зургаан хүн амиа алдсан байна. Тэдгээрээс гадна 7 хүн гэмтэж бэртсэн тухай “BBC” агентлаг мэдээлжээ.
-
2015 оны 6 сарын 18
Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьтын зусланд модон дотор 80 настай иргэн төөрсөн байна гэсэн дуудлагыг өгснөөр Гал унтраах, аврах 18 дугаар ангийн 12 албан хаагч Шарга морьт болон Хуурай мухар орчим төөрсөн байсныг самналт хийн олоогүй тул эрэн хайх ажиллагааг 22:50 цагт түр зогсоосон байна. 2015.06.17-ны өглөөний 07 цагийн үед ар гэрийнхэнтэй нь холбогдож лавлахад Шарга морьтын зуслангийн цагдаагийн хэсэг дээр эсэн мэнд ирсэн байна гэж мэдээллэсэн тул эрэн хайх ажиллагааг зогсоосон байна.
-
2015 оны 6 сарын 18
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ОХУ-ын Москва хотноо ажиллаж байна. Тэрээр өнөөдөр Евразийн эдийн засгийн комиссийн Сайд нарын зөвлөлийн дарга В.Б.Христенкотой уулзлаа.
-
2015 оны 6 сарын 18
Дөнгөж сая УИХ-ын чуулганы хурал дээр Д.Хаянхярваа гишүүн өнгрөгч баасан гарагт болсон УИХ-ын дэгийн тухай хуулийг зөрчсөн асуудлыг хөндөж тавьлаа. Тэрээр өмнө нь УИХ-ын дарга З.Энхболдод энэ тухай албан бичгээр хүргүүлсэн юм.
Д.Хаянхярваа : -Өнгөрсөн даваа гаригт энэ асуудлыг МАН-ын бүлэг хэлэлцээд Р.Гончигдорж даргын үйлдэл бүдүүлэг үйлдэл гэж үзсэн. Дээр дурдсан Дэгийн тухай хуулийн 19.1, 10.2, 19.7 дахь заалтуудыг хууль бус үйлдлээрээ хурал даргалагч УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж Монгол Улсын Үндсэн хуулийн 1.2-т заасан “Хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэх заалтыг зөрчлөө гэж үзэж МАН-ын бүлэг дүгнэлтээ гаргасан. Ингээд холбогдох арга хэмжээ авч, энэ хуулийг буцаах ёстой гэж УИХ-ын даргад хандсан албан тоотоо хүргүүлсэн байгаа гэлээ.
УИХ-ын дарга З.Энхболд - МАН-ын бүлгийн саналыг би УИХ-ын Тамгын газарт өгч тодорхойлолт гаргасан байгаа. Өөр асуудал хэлэлцэж байхад түрүүчийн асуудлаар санал хураах угаасаа дэгээр хаалттай учраас тухайн үед хурал удирдаж байсан Р.Гончигдорж дэд даргыг цаашид ийм зүйл хийж болохгүй гэж сануулж байна. Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төслийг санал хурааж дууссан бол тогтоол батлагдсанд тооцдог хуультай. Хуулийн төслийг УИХ-ын гишүүдийн олонхи нь дэмжээгүй учраас хууль санаачлагчид буцаах ёстой. Одоо хуулийн төслийг Засгийн газарт буцааж байна гэлээ.
Ийнхүү ”Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль” буюу АТГ-т ХОМ өгдөг дарга нарыг ахин ХОМ-гээ өгвөл өршөөж шалгахгүй байх өршөөлийн хуулийг УИХ-ын дарга УИХ-ын дэг зөрчсөн хэмээн үзэж тухайн үед хурал даргалаж байсан Р.Гончигдоржид сануулга өгсөнөөр ”Бондын мөнгөнөөс хулгай хийсэн хугайч нарыг өршөөх хууль” УИХ-ын босгыг давж чадалгүй уналаа.
-
2015 оны 6 сарын 18
Чад улс нүүрний гивлүүр зүүхийг хориглосон талаар “BBC” агентлаг мэдээллээ. Энэхүү арга хэмжээг даваа гарагт амиа егүүтгэгч хоёр этгээд бөмбөг дэлбэлж халдлага үйлдсэний дараа авсан байна.
-
2015 оны 6 сарын 18
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар өнөөдөр нийтдээ 23 асуудал хэлэлцэх төлөвлөгөөтэйгээс зарим хуулийн төслийг хойшлууллаа.
-
2015 оны 6 сарын 18
Гачууртын голд 15 настай хүүхэд осолдож амиа алдлаа