-
2015 оны 6 сарын 18
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтайн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 13-18 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 16-21 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулсаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 6-11 градус, бусад нутгаар 10-15 градус, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 21-26 градус, Орхон-Сэлэнгийн сав газраар 29-34 градус, бусад нутгаар 25-30 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн зүүн хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос зарим газраар секундэд түр зуур 16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө бүх нутгаар 8-13 градус, өдөртөө нутгийн зүүн хэсгээр 18-23 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 10-12 градус, өдөртөө 25-27 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүнээс зарим газраар секундэд 12-14 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 13-18 градус, бусад нутгаар 10-15 градус, өдөртөө Дорноговийн нутгаар 22-27 градус, бусад нутгаар 26-31 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 11-13 градус, өдөртөө 28-30 градус дулаан байна.
-
2015 оны 6 сарын 17
Авлигатай тэмцэх газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд Улсын Ерөнхий прокурорын газраас шалгалт хийж байна.
-
2015 оны 6 сарын 17
Ойрхи Дорнодод анх үүссэн MERS коронавирусын халдварын тархалт хурдсаж байгаа тухай мэдээлж байсан. Тэгвэл Герман улсад тус вирусээр халдварласан өвтөнүүдийн нэг нь амиа алдсан тухай “DW” агентлаг өчигдөр мэдээллээ.
-
2015 оны 6 сарын 17
”Т.Цогт охиныг нас бардаг өдрөөс хоёр хоногийн өмнө зодож, тэлээгээр ороолгосон. Мөн охин хоёр удаа шатнаас унасан. Энэ нь үхэлд хүргэх шалтгаан болсон. Миний зодсон охиныг үхэлд хүргээгүй”
-
2015 оны 6 сарын 17
Дэлхийн хамгийн олон хэрэглэгчтэй сошиаль медиа үйлчилгээний компани “Facebook”-ийг шүүхэд өгсөн талаар “BBC” агентлаг мэдээллээ.
-
2015 оны 6 сарын 17
Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны зургадугаар сарын 17-ны Лхагва гарагийн хуралдаанаар Гэр хорооллын нөхцөлийг сайжруулах төслийг хэрэгжүүлэх явцад иргэдийг хохироосон тухай өргөдлийн дагуу хяналт шалгалт хийж, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн танилцуулгыг хэлэлцлээ.
Энэхүү ажлын хэсгийг тус Байнгын хорооны 2014 оны 04 дүгээр тогтоолоор УИХ-ын гишүүн Ж.Батзандангаар ахлуулан байгуулжээ. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн талаар Байнгын хороонд иргэдээс ирүүлсэн өргөдлүүдэд ерөнхийдөө газрын үнэлгээн дээр тохиролцохгүй байгаа, зөвхөн нэг компанийг төсөл хэрэгжүүлэгчээр шалгаруулсан нь иргэдэд сонголт хийх боломж олгохгүй байгаа, НИТХ-ын тогтоолоор баталсан журамд төсөл хэрэгжүүлэгчтэй гэрээ байгуулаагүй иргэдийн тухай зохицуулалт хангалтгүй байгааг анхаарахыг хүссэн, оршин суугчдын түр зөвлөл байгуулаагүйгээс төсөл хэрэгжүүлэгч иргэдтэй гэрээ байгуулахдаа газрын үнэлгээг багаар үнэлсэн тул уг гэрээг хүчингүй болгож өгөхийг хүссэн гомдол, хүсэлт зонхилж байв.
Ажлын хэсгийнхэн иргэдийн өргөдлийг судалж, тэдэнтэй уулзах явцад төслийн хэрэгжилтийн талаар энэ мэт гомдол мэдүүлж байгаа ч иргэд гэр хорооллыг орон сууцжуулах төслийг үргэлжлүүлэх, илүү олон айл өрх хамруулах, тэгэхдээ гол нь иргэдийн эрх ашгийг хамгаалах асуудалд анхаарахыг санал болгож байжээ. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжиж эхэлсэн 2013 оноос хойш 2015 оны 3 дугаар сарын байдлаар нийслэлийн хэмжээнд иргэдээс гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөлтэй холбоотой 20024 өргөдөл ирүүлсний 79,3 хувь буюу 15880 нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөлд хамрагдах хүсэлт байгаа нь ч үүнийг баталж байгаа аж.
Ажлын хэсгийн ахлагч Ж.Батзандангийн мэдээлснээр бол тус хэсэг энэ оны 4 дүгээр сарын 20-нд Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 4 байршилд үйл ажиллагаа явуулж буй “Баганат-Өргөө” ХХК, “Гангар-Инвест” ХХК, “Асар-Өргөө” ХХК, “Буурал Сутай” ХХК-ийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдэд тулгарч буй асуудлаар саналыг нь сонсжээ. Мөн 4 дүгээр сарын 22-нд Баянзүрх дүүргийн 13, 14-р хорооны иргэдийн “Газрын эзэн Баянзүрх нөхөрлөл”, төсөл хэрэгжүүлэгч “Цагаан хуаран” ХХК-ийн захирал Ганзориг нартай уулзалт хийж иргэдийн гомдол, хүсэлтийг хүлээн авсан байна. Ерөнхийдөө нийслэлийн хэмжээнд 8 дүүргийн 37 хорооны 1506,1 га талбайд гэр хорооллын дахин төлөвлөлт хийхээр нийт 24 байршлыг баталж, төсөл хэрэгжүүлэгч 38 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа юм байна.
Ажлын хэсэг “Нийслэлийн хүн амын 60 хувь нь амьдарч байгаа гэр хорооллын нөхцөлөөс үүдэн тулгарч буй бэрхшээлүүд болох агаар, хөрсний бохирдол, хог хаягдал, ядуурал, дэд бүтэц, инженерийн шугам сүлжээний хангамж зэрэг асуудлыг шийдвэрлэхийн тулд хэрэгжүүлж байгаа гэр хорооллыг орон сууцжуулах дахин төлөвлөлтийн төслийн хэрэгжилт ерөнхийдөө олонх иргэдийн сэтгэлд нийцсэн, боломжийн хэмжээнд байна гэж үзэхээр байна” гэжсэн дүгнэлтэд хүрсний зэрэгцээ дараах хэдэн саналыг Байнгын хороонд хэлэлцүүлэхээр оруулав. Үүнд:
1.Байнгын хорооны тогтоолоор Гэр хорооллыг дахин төлөвлөх төслийн хэрэгжилтийн талаар Засгийн газарт чиглэл өгөх,
2.Ажлын хэсгийн танилцуулга болон хуулийн төслийн талаарх саналыг Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо болон Хотыг дахин хөгжүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Г.Батхүү гишүүнээр ахлуулсан ажлын хэсэгт хүргүүлэх.
3.Гэр хорооллын дахин төлөвлөлтийн талаар иргэдээс ирүүлсэн зарим хүсэлт, гомдлыг шийдвэрлэх талаар Байнгын хорооны хуралдааны тэмдэглэлээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлд чиглэл өгөх.
Ажлын хэсгийн танилцуулгын дараа Байнгын хорооны гишүүд нийслэлийн захиргааны холбогдох газар хэлтсүүдийн удирдлагаад асуулт тавьж хариулт авсан бөгөөд хэлэлцэж буй асуудлаар санал бодлоо илэрхийллээ. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Д.Арвин гэр хорооллыг дахин төлөвлөлт нь нэн нүсэр, бэрхшээлтэй, мөн хүчээр биш ухамсраар хийх ажил болохыг тэмдэглээд иргэдийн гомдолтой холбогдуулан “Тэдний хувьд хэрэгжүүлэгч компаниудаас сонголт хийх боломжгүй, чадаж байгаа компанийг нь л оруулах хэрэгтэй. Тэгэхдээ иргэдээс гарсан хүсэлтэд дор дор нь шуурхай харилут өгч, газрын үнэлгээн дээр тодорхой хязгаар тогтоох ёстой” гэсэн байр суурьтай байсан бол Улсын Их Хурлын гишүүн М.Зоригт “Энэ бол нийгмийн сэтгэл зүйд гарч буй том хандлага, тиймээс иргэдийг соён гэгээрүүлэх, тэдэнд ойлгуулах замаар эерэг хандлага бүрдүүлж, байж энэ ажил зүй зохистой урагшлах ёстой. Үүнд хэвлэл мэдээллийнхэн онцгой үүрэгтэй”-г сануулсан юм.
Гишүүд үг хэлж дууссаны дараа тэдний саналыг тусган Засгийн газарт чиглэл өгөх тухай Өргөдлийн байнгын хорооны тогтоолын төслийг батлах асуудлаар хуралдаанд оролцсон гишүүдийн саналыг хураахад уг асуудал 87,5 хувийн саналаар дэмжигдлээ. Мөн гэр хорооллын дахин төлөвлөлтийн талаар иргэдээс ирүүлсэн зарим хүсэлт, гомдлыг шийдвэрлэх талаар Байнгын хорооны хуралдааны тэмдэглэл хэлбэрээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлд чиглэл өгхөөр болов гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2015 оны 6 сарын 17
Балтын тэнгисийн бүс нутгийн НАТО-ийн гишүүн болон түншлэгч орнуудын тэнгисийн сургуулилт өчигдөр эхэлжээ.
-
2015 оны 6 сарын 17
Тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр батлахыг дэмжив
-
2015 оны 6 сарын 17
Г.Маралмаа, Т.Цогт нарыг шүүх хурал ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид нилээн ширүүн уур амьсгалтайгаар үргэлжилж байна.
Шүүгдэгч Т.Цогт, Г.Маралмаа нар бие, биенийгээ буруутгасан мэдүүлгийг өгч эхэллээ.
Г.Маралмаагийн хувьд ”Т.Цогт охиныг нас бардаг өдрөөс хоёр хоногийн өмнө зодож, тэлээгээр ороолгосон. Мөн охин хоёр удаа шатнаас унасан. Энэ нь үхэлд хүргэх шалтгаан болсон. Миний зодсон охиныг үхэлд хүргээгүй” гэв.
Харин Т.Цогт ”Г.Маралмаа бөөгийн зан үйл хийж, миний охиныг байнга зоддог байсан” гэж хэлж байна.
Шүүх хуралд талийгаач охины ээж болон ”Ээж бүхний дуу хоолой” ТББ-ынхан оролцож байгаа юм. Мөн хэргийн гэрчээр насанд хүрээгүй охин оролцож байна. Гэрч охины хувьд Т.Цогтын эгчийнх нь хүүхэд аж. Тэрбээр Т.Цогтыг шөнийн жижүүрт гарах үеэр гэрт нь очиж хонодог байжээ. Охин хэргийн талаар өгсөн мэдүүлэгтээ талийгаач охиныг Г.Маралмаа эгч байнга зоддог байсан нь үнэн гэж мэдүүлжээ. Тэрбээр үүнээс ч ноцтой мэдүүлгийг өгсөн гэнэ.
Охины төрсөн ээжийн хувьд охиныг Архангайд амьдардаг өөрийн эгч Т.Болормаа гэх эмэгтэйд үрчлүүлэхээр хөөцөлдөж байсан гэнэ.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Г.Маралмаад 23 жил харин Т.Цогтод 5 жилийн ял оноох саналтайгаа хэлэв. Үүнийг сонссон Г.Маралмаа шүүх танхимд ухаан алдаж унасан ч удахгүй сэргэж шүүх хуралдааныг үргэлжлүүлж байна.
Шүүх хуралдаан дуусах дөхөж байгаа бөгөөд удахгүй шийдвэр гарна.
Д.Ундрах
-
2015 оны 6 сарын 17
Японы өмнөд нутагт “хяналтаа” тогтоосон гэмт хэргийн “Кудокай” бүлэглэлийн 3 толгойлогчийг Фукуока мужийн Цагдаагийн газраас баривчилсан тухай “Japan today” сайт мэдээлжээ.
-
2015 оны 6 сарын 17
Дөрвөн настай охиныг зодож хөнөөсөн хэрэгт буруутгагдаад буй Г.Маралмаа, Т.Цогт нарыг шүүх хурал түр завсарлаад эргэн ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид үргэлжилж байна. Шүүгдэгч Г.Маралмаагийн бие өвдсөн тул шүүх хурал завсарлаж, түүнд дусал хийсэн юм.
-
2015 оны 6 сарын 17
Грекийн өрийн асуудлаарх Европын Холбооны дээд хэмжээний уулзалт өчигдөр Бельгийн нийслэл Брюссель хотноо боллоо.
-
2015 оны 6 сарын 17
<iframe width=”420” height=”315” src=”https://www.youtube.com/embed/yGnXT_fvoEc” frameborder=”0” allowfullscreen></iframe>
-
2015 оны 6 сарын 17
”Тэнүүн огоо” компанийн захирал А.Ганхуягийг батлан даалтад гаргажээ
-
2015 оны 6 сарын 17
Бусдын баримт бичгийг засварлан хил нэвтрэхийг завджээ
-
2015 оны 6 сарын 17
АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөл ҮАБЗ-д хандлаа. Албан бичгийг бүрэн эхээр нь хүргэе.
-
2015 оны 6 сарын 17
Цогт Маралмаа нарын шүүх хурал завсарлаад үргэлжилж байна. Шүүгдэгч Цогт Маралмаа нарын өмгөөлөгч амиа алдсан охины ээжийг буруутгах янз бүрийн баримтуудыг дэлгэж байна. Тухайбал, охины төрсөн ээж нь охиныг өөр хүмүүст өргүүлэхээр хөөцөлдөж байсан гэх
-
2015 оны 6 сарын 17
АН-ын “Цагаан жагсаалт”-ыг гаргах ёстой гэв
-
2015 оны 6 сарын 17
Хяналтын тухай хуулийн төслийг ирэх долоо хоногт хэлэлцэнэ
-
2015 оны 6 сарын 17
“Иргэн бүр эрсдэлгүй орчинд” аян амжилттай үргэлжилж байна