-
2015 оны 6 сарын 11
Дулааны 3А, Б, магистрали шугамын өргөтгөлийн ажилтай холбогдуулан 2015 оны 06 дугаар сарын 02-ноос 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүртэл Энхтайваны өргөн чөлөөний замыг хэсэгчилж хаах хугацаанд 32 чиглэлийн 420 тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд өөрчлөлт орж троллейбусны 4 чиглэлийн 45 хэрэгслийн үйлчилгээ түр зогссон. Энхтайваны өргөн чөлөөний хөдөлгөөн хязгаарлагдах үед Сөүлийн гудамж, Самбуугийн гудамж, Жуулчны гудамж, Сүхбаатарын гудамжаар нийтийн тээвэр үйлчилж байна. Авто зам хаасантай холбоотойгоор нийтийн тээврийн хэрэгслийн тоог зуны хуваарьт шилжүүлэн 20 хувиар бууруулж, нийт 786 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд ажиллаж байна.
-
2015 оны 6 сарын 11
Эмээлтийн үйлдвэрийн хөрөнгийг шийдвэрлэлээ
-
2015 оны 6 сарын 11
Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын тушаалаар урсгал усанд эрэн хайх аврах ажиллаганы дадлага сургуулийг энэ өдрүүдэд Гачууртын Туул голд зохион байгуулж байна.
-
2015 оны 6 сарын 11
Зарим хууль тогтоомжийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа
-
2015 оны 6 сарын 11
Уг шүүх хуралд Б.Идэрзаяа өөрийн биеэр оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлж, шинэ баримт дэлгэнэ гэж мэдэгдсэн байна.
-
2015 оны 6 сарын 11
“Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
-
2015 оны 6 сарын 11
НҮБ-ын энхийг сахиулагчид тусламж хүргэж буй орнуудад хуваарьлагдсан барааг түгээхдээ ёс бус үйлдэл тогтмол гаргадаг байсныг НҮБ-ын тайланд тэмдэглэжээ.
-
2015 оны 6 сарын 11
Ё.Отгонбаяр: Тавантолгойгоо хэзээ хэлэлцэх вэ даргаа
-
2015 оны 6 сарын 11
АНУ-ын Азийн сан Улаанбаатар хотын захиргаатай хамтран 3 жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн “Гэр хорооллын нийтийн үйлчилгээг сайжруулах” хөтөлбөрийн хаалтаа хийх гэж байна. Хаалтын ажиллагааг 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 14.00 цагт Чингис зочид буудалд зохион байгуулна.
-
2015 оны 6 сарын 11
Дорноговь аймагт гурвалжин будааны үр суулгажээ.
-
2015 оны 6 сарын 11
“Гал үндэстэн холбоо” болон орон нутгийн иргэдийн төлөөлөл зарим ТББ-ын төлөөлөл Гацууртын ордыг ашиглахыг эсэргүүцэж байгаагаа мэдэгдсэн.Тэд мэдэгдэл хийснийхээ дараа Их тэнгэрийн аманд очиж Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн зургийг шатааж бэлгэдлийн шийтгэл оноох зан үйл хийсэн юм. Тэдний эл үйлдлийг хүмүүс маш шүүмжлэлтэйгээр хүлээж авч байгаа юм.
-
2015 оны 6 сарын 11
Буянт-Ухаа дахь Хилийн мэргэжлийн хяналтынхан ажлаа таниуллаа
-
2015 оны 6 сарын 11
Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллага (ОУХБ) Монголын Засгийн газрыг Хойд Солонгосын ажилчдыг хамгаалахыг хүссэн тухай Хойд Солонгосын хэвлэлд мэдээлжээ. Өөрөөр хэлбэл, манай улсад ажиллаж буй Хойд Солонгосын иргэд хүнд хэцүү нөхцөлд ажиллаж байгаа хэмээн ОУХБ үзсэн байна.
-
2015 оны 6 сарын 11
Нэгдсэн төсвийн алдагдал 347.7 тэрбум төгрөгт хүрлээ
-
2015 оны 6 сарын 11
ЦЕГ-ын удирдлагуудад иргэдээс ирэх гомдлын тоо өсчээ
-
2015 оны 6 сарын 11
Нийслэлийн ИТХ-ын ээлжит 24 дүгээр хуралдаанаар нийслэлийн өмчөөс 2015 онд нэмэлтээр хувьчлагдах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалтыг баталсан. Үүнтэй холбогдуулан өмч хувьчлалын асуудлаар нийслэлийн ИТХ – ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, нийслэлийн өмч хувчлах комиссын орлогч дарга Б.Энхболдоос тодрууллаа.
-
2015 оны 6 сарын 11
Сүхбаатар аймагт анх удаа зохион байгуулагдсан “Монголын мистер-2015” бодибилдинг, фитнесийн улсын аварга шалгаруулах тэмцээн болсон ба 13 ангиллаар 6 жинд аваргуудаа тодруулсан байна.
-
2015 оны 6 сарын 11
”Сайдын цаг” уулзалтад С.Баярцогт оролцоно
-
2015 оны 6 сарын 11
Элэгний С вирусыг устгах ХАРВОНИ эмийг яаралтай оруулж ирэхийг үүрэг болголоо
16 цаг 16 минутын өмнө
Print Zasag and PDF
ShareThis Facebook Tweet LinkedIn Email
Манай улс элэгний хатуурал, хавдрын өвчлөл, нас баралт өндөртэй улс оронд хамаардаг. 2013 оны байдлаар С вирусын халдвартай 128 мянга орчим хүн байна. Тэдний 52 500 нь архаг халдвартай байх магадлалтай гэж тооцоолжээ.
АНУ-ын “Gilead Sciences” биотехнологийн компани С вирусын халдвартай өвчтөнүүдийн эмчилгээнд зориулсан ХАРВОНИ гэж эм гаргасныг АНУ-ын Хүнс, эмийн зөвлөл өнгөрсөн оны аравдугаар сард бүртгэжээ. 98-99 хувийн эмчилгээний үр дүн үзүүлж буй ХАРВОНИ эмийг АНУ, Европийн холбооны 30 гаруй улс, Канад, Швейцарь, Шинэ Зеланд, Турк, Египет зэрэг улс оронд хэрэглэж байгаа ажээ.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг лхагва гариг бүрт хийдэг “Шийдлийн цаг” уулзалтдаа Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбыг урьж оролцуулан энэ эмийн талаарх мэдээлэл авч, ийм өвчний халдвартай иргэдээ эмчлэх үүргийг өглөө.
Харвони эмийг өвчлөлийн байдлаас шалтгаалан 1-3 сарын турш өдөрт нэг ширхэгийг ууж хэрэглэдэг. Интерферон, рибавирин зэрэг эм, тариатай хавсарч хэрэглэх шаардлагагүй, хепатит С вирусын эсрэг шууд үйлчилгээтэй эм юм. Америкийн зах зээл дээр гурван сарын курс эмчилгээний үнэ нь 94 мянган ам.доллар байгаа. Харин манай улс нэн хөнгөлөлттэй буюу нэг сарын эмчилгээний эмийг 400, гурван сарынхыг 1200 ам.доллараар оруулж ирэхээр гэрээлсэн. Эм, био идэвхт бүтээгдэхүүний бүртгэлийн журмын шаардлага хангасан тул улсын эмийн бүртгэлд бүртгэсэн гэж сайд хэллээ.
Монголын төр иргэдийнхээ төлөө ажиллаж, нэн шаардлагатай энэ эмийг 99 хувийн хөнгөлөлттэй үнээр авч байна. Иймд түргэн шуурхай эмчилгээнд оруулах, архаг өвчтэй хүмүүсээ эхний ээлжинд эмчлэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
- See more at: http://zasag.mn/news/view/10081#sthash.vNvqGTyU.dpuf
-
2015 оны 6 сарын 11
ЖДҮ-ийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологи-2015” Олон Улсын үзэсгэлэн яармаг өнөөдөр нээлтээ хийнэ.