-
2022 оны 3 сарын 12
Улаанбаатар хотод суурин 33 цэгт 33 багийн 142 эмч, ажилтан ажиллана.
-
2022 оны 3 сарын 12
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 15-17 градус, бусад хэсгээр 11-13 градус хүйтэн, өдөртөө 0 градус орчим байна.
-
2022 оны 3 сарын 12
Өнөөдөр Завхан аймгийн Шилүүстэй сумын харьяат аймгийн арслан Жамбажамцын Сүхбатын нэрэмжит барилдаан Монгол бөхийн өргөөнд болно. Энэ өдөр аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөх барилдана.
-
2022 оны 3 сарын 11
Гадаадын иргэн, харьяатын газраас Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй Дипломат төлөөлөгчийн газрын консулын асуудал эрхэлсэн албан хаагчдыг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомж, байгууллагын үйл ажиллагаа, шинээр нэвтэрсэн үйлчилгээг таниулах, мэдээ мэдээллээр хангах зорилгоор “ Шинэ сэргэлтийн бодлого ба эрх зүйн орчны танилцуулга” уулзалт, зөвлөгөөнийг өнөөдөр зохион байгууллаа.
-
2022 оны 3 сарын 11
НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд “Нийслэлээс төрийн үйлчилгээг иргэдэд амар хялбар, хүртээмжтэй хүргэх зорилгоор төрийн үйлчилгээг хорооноос олгох, цахимжуулах гэх мэт олон ажил хийж байна. Эдгээр шинэчлэлийн ард бизнес процессын дахин загварчлал гэдэг арга хэрэгсэл ашиглагдаж байдаг. Энэхүү арга хэрэгсэл нь төрийн байгууллагын бүтээмжийг нэмэгдүүлэхэд ихээхэн ач холбогдолтой тул дахин загварчлах замаар төрийн үйлчилгээ үзүүлэх нэгдсэн аргачлал бий болгоход шаардлагатай байна.
-
2022 оны 3 сарын 11
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Г.Батсуурь 2022 оны гуравдугаар сарын 8-ны өдрөөс 11-ний өдөр НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ази, Номхон далайн бүсийн 36 дугаар бага чуулга уулзалтад оролцлоо.Уг чуулга уулзалтад НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын дарга ноён Чү Донгюү, Ази, Номхон Далайн бүсийн орнуудын Хөдөө аж ахуйн сайд нар болон бүс нутгийн 40 гаруй орны зочид төлөөлөгчид оролцов.
-
2022 оны 3 сарын 11
Нийслэлийн Хот тохижилтын газар нийслэлийн төвийн зургаан дүүргийн төв магистрал болох 181,3 км автозамын цэвэрлэгээг хариуцдаг. Хариуцсан хүрээндээ буюу Нийслэл хүрээ, Чингис, Энхтайваны өргөн чөлөөний дагуух нийтийн эзэмшлийн зам талбайн хайс, хашлага, сандал болон хөшөө дурсгалыг өнөөдрөөс угааж цэвэрлэж эхэлжээ. Гуравдугаар сарын 11,12-ны өдрүүдэд хот тохижилтын 800 гаруй ажилтнууд өргөн хүрээний цэвэрлэгээг хийх юм.
-
2022 оны 3 сарын 11
Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Говьсүмбэр аймаг таван сая мод тарина. Ингэхдээ зам дагуу тариалалтын зурвас байгуулахаар төлөвлөжээ. Энэ жил сум дундын Ойн ангиа түшиглэж 2,5 сая модыг тарьж зам дагуу зурвас байгуулж хаврын шороон шуурганаас сэргийлэх ажлыг хийхээр болсон байна.
-
2022 оны 3 сарын 11
Тус төмөр замын суурь бүтэц Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаян өртөөнөөс Ханги боомт хүртэл 226км үргэлжилж БНХАУ-ын Мандал боомттой холбогдоно. Ханги боомт нээгдсэнээр төмөр замын өсөн нэмэгдэж буй ачаа эргэлтийн ~50% нэвтрэх боломж бүрдэх юм байна.
-
2022 оны 3 сарын 11
“Капитал банкийг татан буулгахад банкан дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийг амжилттай хэрэгжүүлсэн. Үүнд 20 сая хүртэлх төгрөгийн өр барагдуулалтын хувьд 352,135 харилцагчид 44.5 тэрбум төгрөгийг барагдуулсан. Мөн даатгагдаагүй буюу бусад хадгаламж эзэмшигчдийн хохирлыг барагдуулаад байна" гэв.
-
2022 оны 3 сарын 11
“Орфей” театрын найруулагч Мягмарнарангийн Батболдыг “Агуу зохиолч Ф.М. Достоевскийн медаль”-аар шагнахаар болжээ. ОХУ-ын Соёлын яамнаас их зохиолчийн мэндэлсний 200 жилийн ойг тохиолдуулан гаргасан “Великий русский писатель Ф.М. Достоевский 1821-2021” хэмээх энэхүү медалийг улс орондоо Ф.М. Достоевскийн өвийг түгээн дэлгэрүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан хүмүүст хүртээж буй ажээ.
-
2022 оны 3 сарын 11
Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2022 оны 2 дугаар сарын 28-наас 3 дугаар сарын 4-ний өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 49 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ. Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 71 хувь нь авлигын гэмт хэргийн шинжтэй бөгөөд тусгай зөвшөөрөл, төрийн албан хаагчийн үйл ажиллагаатай холбоотой гомдол давамгайлж байв
-
2022 оны 3 сарын 11
МУИС-ийн Утга зохиол, урлаг судлалын тэнхим, СУИС-ийн Ярих урлагийн тэнхимтэй хамтран уламжлал болгон зохион байгуулдаг "ДАВЛАГАА-2022" богино өгүүллэгийн наадмыг их, дээд сургуулийн оюутнуудын дунд зарлаж байна.
-
2022 оны 3 сарын 11
Үндэсний аудитын газраас Төрөөс эмийн талаар баримтлах бодлогын хэрэгжилт, үр нөлөөнд гүйцэтгэлийн аудит хийжээ. Аудитаар эмийн бүртгэлийн үйл ажиллагаа хэлбэр төдий явж байна, эм бүртгүүлэгч байгууллага эмийн аюулгүй байдлын тайланг бүрэн ирүүлж, хэлэлцүүлдэггүй, биологийн идэвхт бүтээгдэхүүний улсын бүртгэл, чанар, аюулгүй байдалд тавих хяналтын зохицуулалт орхигдсон байна гэх зэргээр багагүй зөрчил илрүүлсэн аж. Энэ талаар Үндэсний Аудитын газрын ахлах аудитор Б.Батдэлгэртэй уулзаж ярилцлаа.
-
2022 оны 3 сарын 11
Одоогийн байдлаар уг өвчний улмаас 6 сая хүн нас барсан гэх тоо баримт байдаг хэдий ч Вашингтоны их сургуулийн судалгааны багийн судалгаанаас үзэхэд коронавирусын улмаас нас барж буй хүмүүсийн тоо улс орон, бүс нутгаас хамаарч өөр өөр байгаа боловч дэлхий нийтээр авч үзэхэд халдвар авсан 100,000 хүн тутмын 120 нь нас бардаг гэнэ.
-
2022 оны 3 сарын 11
Мөн хугацаанд уг өвчний улмаас эндэгдэл бүртгэгдээгүй сайн мэдээ байна.
Одоогоор улсын хэмжээнд 1,005 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 3,996 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа юм.
-
2022 оны 3 сарын 11
Эр хүн уйлдаггүй. Халаасан хоолыг аав нь идчихье. Хүү яахав малаа дагаад болно, охиноо л төв бараадуулъя. Монгол эр хүн ийм байх ёстой. Эрэгтэй хүүхдийг хатуухан гараар хүмүүжүүл. Аав нь бие сайтай алзахгүй, ээжийгээ л сайн анхаар. Өвдөхгүй байхад эм тариа гээд яахав. Эр юм байж охин шиг. Эрэгтэй хүн л хүчирхийлэл үйлддэг.
-
2022 оны 3 сарын 11
Ардчилсан намын даргын сонгуулийн сунгаа зарлагдаж, өчигдөр намын даргад нэр дэвшигчдийг бүртгэж дууссан. Энэ удаагийн сунгаанд Ерөнхийлөгч асан Х.Баттулга өрсөлдөхөөр нэрээ дэвшүүлсэнтэй холбогдуулж Ардчилсан намын дарга асан С.Эрдэнэ өөрийн байр сууриа илэрхийллээ.
-
2022 оны 3 сарын 11
...Би хувьдаа тайзыг хараад “тайз нь ердөө л энэ давхар, цайвар өнгийн төмөр гэж үү, илүү чамин зүйл байхгүй юм уу” гээд их дурамжхан харж байсан юм. Гэтэл нөгөөх тайз миний өчүүхэн бодол, горьдлогыг холын хол аваачаад чулуудсан гэхэд хилсдэхгүй. Тайзан дээр хэд хэдэн үзэгдэл зэрэг тоглогдож байсан нь нэг дүрсээс нөгөөд шилжиж буй дэлгэцийн уран бүтээл шиг. Тийм ээ, тайз үүргээ маш сайн биелүүлсэн. Мөн жүжигчид энэхүү тайзан дээр ноёлож чадсан юм.
-
2022 оны 3 сарын 11
Нийслэлийн Онцгой байдлын газраас зохион байгуулж байгаа Марш, тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах тэмцээн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Хүй долоон худагт эхэллээ. Тэмцээний нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн оролцож, алба хаагчдад амжилт хүссэн юм.