-
2016 оны 11 сарын 03
Өглөөний Нью-Йорк хот камерын дуранд
-
2016 оны 11 сарын 03
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төв”-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар барьж, 2016 оны 6 дугаар сарын 20-нд ашиглалтад хүлээн авсан энэ төв нийслэлийн хүүхэд багачууд, оюутан залуус, иргэдэд гамшиг ослын үед хэрхэн өөрийгөө болон бусдыгаа авран хамгаалах мэдлэг мэдээлэл олгох зорилготой юм.
-
2016 оны 11 сарын 03
Ц.Ням-Осор: “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийн даргаар У.Бямбасүрэнг томилох чиглэл ирсэн
-
2016 оны 11 сарын 03
Ирэх оноос нийслэл хот болон томоохон сууурин газруудад шатахууны чанарыг Евро-4 стандартад шилжүүлэхээр төлөвлөөд байгаа аж.
-
2016 оны 11 сарын 03
Өнөө маргаашдаа ихэнх нутгаар дулаан байх боловч энэ сарын эхний 10 хоногийн сүүлч болон хоёрдугаар 10 хоногт хүйтэрнэ.
Тодруулбал, 4-нд нутгийн хойд хэсгээр, 5-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 6-нд говь, зүүн аймгуудын нутаг болон төвийн аймгуудын зүүн хэсгээр цас орно. Салхи 4-нд зарим газраар, 5-нд ихэнх нутгаар, 6-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө голын саваар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна. 5-нд нутгийн хойд хэсгээр, 6-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.
-
2016 оны 11 сарын 03
Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан Нийслэлийн онцгой комисс өнөөдөр хуралдаж, Улаанбаатар хотын гамшгийн нөхцөл байдалтай танилцлаа.
-
2016 оны 11 сарын 03
Дархан-Уул аймгийн Хонгор сумын хоёрдугаар багийн нутаг Зулзагийн голд намаржиж буй тус багийн малчин Г.Батсүх нь “Хөшөөтэй толгой” хэмээх газарт малаа хариулж яваад палеонтологийн олдвор олсон тухай тус аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.
-
2016 оны 11 сарын 03
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдаанаар ҮХЦ-ийн дүгнэлт, Авлигатай тэмцэх, хариуцлага шударга ёсыг бэхжүүлэх УИХ-ын тогтоолын төсөл, 2017 оны улсын төсвийн төсөл, төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэл, Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр зэрэг 10 гаруй хууль, тогтоолын төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ.
УИХ-ын дарга М.Энхболд хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулан батлав
-
2016 оны 11 сарын 03
Өчигдөр буюу 11 дүгээр сарын 2-нд АНУ-ын Навшил хотноо 50 дахь удаагийн коунтри хөгжмийн шилдгүүдийг шалгаруулах наадам болж өнгөрсөн билээ. Тус наадамд оролцогч алдартнуудын улаан хивсний ёслол дээрх торгон мөчүүдээс буулгасан зургуудыг та бүхэндээ толилуулая.
-
2016 оны 11 сарын 03
”Жаргаагүй нар” жүжгийн дуу
-
2016 оны 11 сарын 03
УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Ц.Нямдорж гишүүн Алтангийн талаар тайлбар хэлмээр байна
-
2016 оны 11 сарын 03
Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын анхдугаар бага хурлын нээлт өнөөдөр Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Шинэ Дели хотноо болж байна.
2018 онд Азийн сайд нарын II бага хурлыг Монгол Улсад зохион байгуулахтай холбогдуулан Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх бага хурлын эхэнд үг хэлэх юм. Мөн БНЭУ-ын Ерөнхий сайд Моди болон НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах тусгай төлөөлөгч ноён Роберт Глассер нар үг хэлэх юм байна.
Түүнчлэн өнөөдөр ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал “Гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг уур амьсгалын эрсдэлийн удирдлагын стратегид нэгтгэх, хэрэгжүүлэх Улсын болон орон нутгийн стратеги” сэдэвт хуралдаанд илтгэл тавина. Мөн тэрээр “Гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаан дахь хөрөнгө оруулалт” сэдэвт техникийн хуралдааныг даргалах юм.
-
2016 оны 11 сарын 03
УИХ-ын гишүүн 100 хоногт ямар ажил амжуулснаа сонгогчиддоо тайлагнасан жишгийг Ж.Энхбаяр эхлүүллээ. Тэрбээр хийж хэрэгжүүлсэн ажлуудаасаа дөрвөн ажлыг онцолсон байна.
1. Батлан хамгаалах яамны багц хуулийг УИХ-аар оруулж батлуулсан байна.
2. ”Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг Засгийн газрын мөрийн хөтөлбөрт оруулжээ.
3. Аж ахуй нэгжийн орлогын албан татварын 1 хувийн хөнгөлөлтөд хамруулах саналыг оруулсан
4. Цэргийн албан хаагчдын 36 сарын тэтгэмжийг танах. зэрэг 100 хоногт хэрэгжүүлсэн ажлаа тайлагнажээ.
Засгийн газар, яамдуудтай адил гишүүд 100 хоногт хийсэн ажлаа сонгогчиддоо тайлагнах нь зүйтэй гэж үзжээ.
-
2016 оны 11 сарын 03
ИХ, ЗГ байгаа юм бол асуудлаа шийдвэл шийд. Шийдэж чадахгүй бол битгий сенсацла
-
2016 оны 11 сарын 03
Олимпийн наадамд өндөр амжилт үзүүлж, медаль хүртсэн тамирчдад Засгийн газраас тодорхой хэмжээний мөнгөн шагналыг олгодог билээ.
-
2016 оны 11 сарын 03
Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143км хатуу хучилттай автозамыг нийт зургаан компани өнгөрсөн оноос эхлэн хэсэгчилэн гүйцэтгэж байгаа билээ. Үүнд “Бадрах Ойл” ХХК 53км, “Арж капитал” ХХК 25км автозамыг ашиглалтад оруулаад байна. “Өвөр залаат” ХХК-ийн 23км болон “Насны зам” ХХК-ийн 27км автозамын хучилтын ажил дуусах шатандаа явж байга бөгөөд удахгүй ашиглалтад орно гэдгийг албаны хүмүүс хэлж байна. Харин “Хансуун зам” ХХК-ийн барьж буй 14 км автозам суурийн ажлын шатандаа явж байгаа нь тус компанийн хөдөлмөр зохион байгуулалт муутай холбоотой гэлээ. Аравдугаар сарын 25-ны өдөр Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 25 км замыг “Арж капитал” ХХК барьж ашиглалтад оруулснаа Зам тээврийн хөгжлийн яам, Дорнод, Сүхбаатар аймгийн холбогдох мэргэжилтнүүд улсын комиссын бүрэлдэхүүнд хүлээлгэн өглөө. Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143км хатуу хучилттай автозамыг нийт зургаан компани өнгөрсөн оноос эхлэн хэсэгчилэн гүйцэтгэж байгаа билээ. Үүнд “Бадрах Ойл” ХХК 53км, “Арж капитал” ХХК 25км автозамыг ашиглалтад оруулаад байна. “Өвөр залаат” ХХК-ийн 23км болон “Насны зам” ХХК-ийн 27км автозамын хучилтын ажил дуусах шатандаа явж байга бөгөөд удахгүй ашиглалтад орно гэдгийг албаны хүмүүс хэлж байна. Харин “Хансуун зам” ХХК-ийн барьж буй 14 км автозам суурийн ажлын шатандаа явж байгаа нь тус компанийн хөдөлмөр зохион байгуулалт муутай холбоотой гэлээ. Аравдугаар сарын 25-ны өдөр Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 25 км замыг “Арж капитал” ХХК барьж ашиглалтад оруулснаа Зам тээврийн хөгжлийн яам, Дорнод, Сүхбаатар аймгийн холбогдох мэргэжилтнүүд улсын комиссын бүрэлдэхүүнд хүлээлгэн өглөө.
-
2016 оны 11 сарын 03
УИХ-ын гишүүн асан Л.Гантөмөр, М.Батчимэг, Л.Тэмүүжин нарын бүрэлдэхүүнтэй байсан Нэг ардчилал фракц тарснаа албан ёсоор зарласан. Фракцаа тараасан эрхмүүд АН гэх нэг тугийн дор нэгдэхийг намынхандаа уриалаад байсан юм.
Тэгвэл тэдний уриалагыг Баян-Өлгийн аймгийн АН-ынхан дэмжиж, намын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Эрдэнэбатад шаардлага хүргүүлсэн байна.
Тус шаардлагад фракц хоорондын талцал, хэдхэн бүлэглэлийн явцуу эрх ашгаас болж АН удаа дараагийн сонгуульд ялагдсан гэдгийг онцолсон байна. Тиймээс Нэг ардчиллын санаачилгыг дэмжиж, намын удирдлагыг гартаа авахыг санаархсан фракц, бүлэглэлийг бүгдийг нь тарааж, зөвхөн Ардчиллын туган дор нэгдэж, шинэчлэлийг эхлүүлэх ёстой гэдгийг намын удирдлагадаа уламжилжээ.
-
2016 оны 11 сарын 03
Сэрэмжлүүлэг: Бага насны хоёр хүүхэд цахилгаан тогоотой хоолонд түлэгджээ
-
2016 оны 11 сарын 03
Одоогоор 49 хувийг эзэмшигч талыг төлөөлөн ТУЗ-д ”Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал, ”Эрдэнэс Монгол” компанийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан Да.Ганболд сонгогдсон гэх мэдээлэл байгаа юм. Өнөөдөр”Эрдэнэт Үйлдвэр” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын талаархи мэдээллийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас 11:00 цагт өгөх юм байна.
-
2016 оны 11 сарын 03
Сүхбаатар аймгийн ИТХ Анхдугаар хуралдаанаа өчигдөр хийж, ИТХ-ын даргаар Д.Хосбаярыг сонгож, Ж.Батсуурийг Засаг даргаар томилуулахаар шийдвэрлэснээ Засгийн газарт өргөн мэдүүлэхээр болжээ. Өмнө нь тус аймагт ИТХ-ын сонгуулиар АН 16, МАН 16 суудал авч нэг тойрогт нөхөн сонгууль явуулах шүүхийн шийдвэр гараад байсан.