зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Эрдэнийн өргөөнөөс хийсэн жижигхэн сурвалжлага буюу ”Эрдэнэ ван” намын тухай

2017-2-14
0
ЖИРГЭХ

Энэ долоо хоногийн улстөрийн онцлох сэдэв яах аргагүй Ардчилсан намын шинэ даргыг тойрсон дуулиан байлаа. Тэрбээр АН-ын VII их хурлыг хуралдуулан өөрийгөө батламжилж, бас хүлээн авалтын үеэр "Ц.Туваан Ардчилсан намын генсекийн үүрэг гүйцэтгэгч боллоо" хэмээн хашгирсан явдлыг онцлохгүй байхын аргагүй. Ер нь АН-ын VII их хурлын төлөөлөгчдийн ходоодыг хоолоор хуурах хоорондоо "жижигхэн"томилгоо хийсэн нь энэ.

Ер нь С.Эрдэнийг Ардчилсан намын дарга болох нь гэх шумтай зэрэгцэн дөрөө харшуулсан дуулиан бол Ардчилсан нам Эрдэнэ вангийн нам боллоо гэх асуудал. Ялангуяа сошиал ертөнцөд С.Эрдэнийг эсэргүүцсэн сэтгэгдлүүд тоогоо алдсан юм. Үнэхээр түрээсийн байрнаас гаргах нэрийдлээр Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрыг С.Эрдэнийн эзэмшлийн "Шонхор тауэр"-т төвхнүүлсэнээр Ардчилсан нам бүрэн утгаараа С.Эрдэнэ вангийн хувийн нам болж хувирч байгаа юм. Өөрөөр хэлбэл, Ардчилсан нам "Эрдэнэ ван" нам боллоо. Яахав, ванг тойрон хүрээлэгчид "Намыг түрээсийг байрнаас салгалаа, намд түрээс төлөх мөнгө ч байхгүй, санхүүжилт ч байхгүй" гэж байгаа боловч нидэр дээрээ ҮЗХ-ийн гишүүдийн төлдөг 5 сая төгрөг бас л мөнгө шүү. ҮЗХ-ийн гишүүдийн энэ татвар "Шонхор тауэр"-ийн данс руу урсах нь мэдээж.

 

Уг нь энэ барилгыг анх барихад Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулна хэмээн газрыг нь авсан байдаг ч С.Эрдэнэ хэзээ ч хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулаагүй гэдэг нь одоо батлагдаж байгаа биз. Тухайн үед үүнийг бичсэн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг ул шагайлаа, ашиглалтанд ороогүй байхад нь худлаа цуурлаа хэмээн чичлээд байсан нөхдүүд одоо очоод харчихаарай. Ардчилсан намын байрнаас /Шонхор тауэр"-ээс 1 ч хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд олж харахгүй. Харин тархины хөгжлийн бэрхшээлтэй болсон улс төрч олныг харах вий.

 

Тиймээс л алдарт нийтлэлч Л.Болормаа агсан "Эрдэнийн өргөөнөөс хийсэн жижигхэн сурвалжлага"-ыг бичсэн байх. Энэ сурвалжилга юу өгүүлдэгийг уншигч авхай санаж байгаа байх. С.Эрдэнэ Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд байсан хүн. Энэ салбарын зовлон жаргалыг, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байр байдлыг арван хуруунаасаа илүү мэдэх л ёстой. Гэтэл нэр зээлдэн авсан энэ барилгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн биш, намын байр болгож байгаагаас харвал ард түмнээ хайрлах хүн үү, ахан дүүсээ хайрладаг хүн үү гэдэг нь харагдах буй.

 

Үүнээс гадна Эрдэнэ ван намын өргөөнөөс гарсан бас нэгэн гайхамшигтай шийдвэр бол АРДЧИЛСАН НАМ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД ЯЛАГДАХ АВААС С.ЭРДЭНЭ ДАРГА ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХГҮЙ гэсэн дүрмийн заалт. Үүнээс улбаалан дүгнэлт хийвээс Ардчилсан намын шинэхэн дарга 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд аль хэдийнэ гараа өргөөд буугаад өгчихөж. Ер нь 75-аар байтугай саяар буугаад өгчихсөн юм биш үү. Шулуухан хэлбэл АРДЧИЛСАН НАМ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД ЯЛАГДЛАА гэхэд хилсдэхгүй нь.

 

 

Эрдэнийн өргөөнөөс хийсэн жижигхэн сурвалжлага

 

Түүнийг Эрдэнэ гэдэг. Баянгол дүүргийн Засаг дарга асан. Нийгмийн хамгааллын салбарыг нэвтэрхий мэдэх нэгэн. Хүн ам, нийгмийн хамгааллын сайд Эрдэнээс хүүхдүүд их зүйл хүлээдэг. Хөгжлийн бэрхшээлтэй 11.000 орчим хүүхэд Монголд бий гэдэг юм. Боловсролын яамны өгсөн статистик. Гэхдээ бодитой биш. Учир нь хэнийг хөгжлийн бэрхшээлтэй гэх вэ гэдгээ Монгол улс оношилж үнэлэх арга зүй байхгүй. Лав 1990 оноос хойш албан ёсны тооллого, статистик гараагүй хүн амын хэсэг бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд. Багцаагаар тэд 11.000-уулаа болсон ба нэмэгдээд байна уу, цөөрөөд байгаа юу гэх хандлага судлах амьтан алга. Тоог нь мэдэх байтугай сурах сургуульгүй, сэргээн дэмжих үйлчилгээ хүрэлцээгүй нэг ийм нийгэмд хаягдсан хүүхдүүд бий.

 

Хүүхдүүд Сайдыг хүлээгээд л сууж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургалтын төв барьж өгнө гэсэн юм аа. Уг нь Сайдын бэлэг биш, БНХАУ-ын тусламж. Даруухан хэлэхэд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн Төв. Зураг төслийг нь сонирхвол бүх төрлийн нөхөн сэргээх үйлчилгээ, сургалт, бусад тусламж авч чадах их том цогцолбор.

 

Хятадын тусламжаар баригдах том цогцолборын газрыг Баянгол дүүрэгт хэмээн товлосон гэж байна. Эрдэнээ сайдтай маань их ойр дотно дүүрэг билээ. Түүний ирэх сонгуулийн сурталчилгааны далайцтай реклам энэхүү цогцолборын шав дээр ч төвлөрөх биз. За яахав, яахав. Хурдан босч, хүүхдүүд очих газартай, дэмнэх зорилготой л болж байвал барав. С.Эрдэнэ сайд хөөцөлдөлгөө сайтайдаа Хятадаас авах 30 гаруй тэрбум төгрөгийн тусламж бүтээсэн ч юм билүү.

 

Саяхнаас бас нэг Ордны сураг гараад ирэв. Өнгөрсөн амралтын өдрүүдээр "Шонхор тауэр” шуугиан дэгдэв ээ. "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургалтын төв” гэдэг чинь аль хэзээний ашиглалтад орчихсон шүү дээ хэмээн олон нийтийн сүлжээгээр шаагиж байна. "Шонхор тауэр” хэмээх цоглог нэртэй болсон гэнэ. Хотын төвийн А зэрэглэлийн бүст боссон гэж онгироов. Хүүхдийн парк руу ордог байсан хэсгийг санаж байгаа биз дээ. Нийслэлийн хойморт, нөгөөх Шангри Ла гэгчийн яг хажууд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд шууд "тауэр”-тэй болсон гэж байна.

 

Ийм хүүхдүүдэд сургалт-хөгжлийн төв яагаад чухал байдгийг уншигчид тэр бүр мэдэхгүй нь аргагүй. Дээр өгүүлсэн 11.000 хүүхдийн 1900 нь сургуульд хамрагддаг. Тусгай нэртэй зургаан сургууль байдгийг та дуулаа байлгүй. Үлдсэн 8000 нь хаана сурч, хэрхэн хөгжиж дэвшиж яваа нь бүү мэд. Жирийн багачуудтай зэрэгцээд сурч чадахгүй, хамт суръя гэсэн нь хавчигдаж гадуурхагддаг ийм л хувь заяатай. Тэдэнд хэрэгцээндээ таарсан боловсрол олж авах орчин, нийгэмд өөрийгөө аваад явах наад захын дадал суух сургалт юутай чухал вэ гэдгийг давтан хэлүүлэх хэрэггүй биз ээ.

 

Сургуульгүй гэртээ цоожлуулдаг тэд гэнэт "тауэр”-тэй болсон түүхийг сурвалжиллаа.

 

Ингээд Эрдэнэ засгийн тауэрт хүрч очив. Ам метр нь 45.000 төгрөгийн үнэтэй оффис болж хувирав. Ашиглалтад ороод нэг жил болж байгаа, авто зогсоолоо шийдэхийн тулд парк руу ордог хаалганаас цааших газрыг "ярьж” байгаа гэв.

 

Бэрхшээлтэй хүүхэд залууст хамаатай юм хум энэ байшинд байна уу гэж үүдний жижүүрээс лавлав. Нэг төрийн бус байгууллага дөрөвдүгээр давхарт бий гэлээ. "Хүүхэд залуусын боловсролыг дэмжих Төгс эрдэм сан ТББ” хэмээх асар том хаяг гаднаа байруулсан байсан. Асуулаа. Танайх ийм хүүхдүүдийг хэрхэн дэмждэг юм болоо гэж. Сан бололтой юм. Эмнэлгийн тусламж үйлчилгээ хэрэгтэй бол манай захирлууд ярилцаж байгаад дэмжлэг гаргаж болдог гэх зэргээр хариулав. Боловсролыг дэмжих төв гэсэн хаяг байх юм сургалт явуулдаг уу хэмээн лавшрууллаа. "Аан, хорооллын Өргөө кинотеатрын хойно "Гурван тамир” дунд сургуульд сургадаг юм” гэж байна. Овоо доо, дэргэдээ дунд сургууль нээчихсэн, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд авдаг болжээ хэмээн баярлалаа.

 

Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт Нийслэлийн тэргүүний "Гурван тамир” бүрэн дунд сургууль гэж байх аж. Авсаархан байртай, тохь тухтай энэ сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хоёр хүртэл хүүхэд авч сургадаг, энэ жилийн орон тоо дууссаан гэж байна. Жирийн хүүхдүүдтэй ижил хөтөлбөрөөр хичээллэдэг, тусгай хэрэгцээт боловсролын багш байхгүй ээ гэв. "Төгс эрдэм сан”-тай юугаараа холбогддогийг ойлгосонгүй. Нэр ус нь Архангай нутгийн юм гэлтэй биш…

 

OK.Ийм сургуулиуд бусад дүүрэгт ч мэр сэр байдаг. Голдуу тухайн ерөнхий боловсролын сургуулийн захирлын нийгмийн хариуцлагаа ухамсарлах нинжин чанар дээр суурилж энд тэнд ганц нэг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг ийнхүү сургадаг. Тэдний нэг "Гурван тамир” сургуульд жилдээ хоёрхонч атугай хүүхэд аваад, сургуулийн орчиндоо байлгаад байдагт баярлав.

 

Гол нь нөгөө Эрдэнээ сайдын маань эхний яриа юу болоод явчихав? Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургалтын төв байгуулна хэмээн нийслэлийн хоймрын А зэрэглэлийн бүст газар авсан Нийгмийн хамгааллын гол хүн маань яг яасан байх нь уу?

 

Шонхор тауэрийн нэгдүгээр давхрын Бэнэ кафегаас аятай үнэр хамар цоргиж, гуравдугаар давхартаа мөн хоолны газартай бололтой, за яахав дөрөвдүгээр давхар хавиар хөгжлийн бэрхшээлтэй биш юм аа гэхэд ядаж хүүхэд залуусын хөгжилд зориулсан ямар нэг "юм” байгаа болов уу хэмээн найдан өгсөв. Нөгөө Төгс эрдэм сан ТББ гэдэг хандив үзүүлдэг газрын хаяг байна. Хажууд нь Архангай аймгийн нутаг орны байгууллага бололтой өөр нэг хаяг харагдав. Үндэсний сагсан бөмбөгийн холбоогоо мөн дөрөвдүгээр давхартаа байрлуулсан бололтой.

 

Монголын Сагсан бөмбөгийн холбоо хэмээх 50 орчим жилийн өмнө байгуулагдсан холбоотой өрсөлдөн С.Эрдэнэ дарга Үндэсний сагсан бөмбөгийн холбоо байгуулж орхисон, одоо хоёр холбоо олон улсын тэмцээнд тамирчнаа явуулах гэж би чи хэмээн булаалдан үе үе хэрэлддэгийг спортын андуудаас сонсч байсан билээ. Ер нь улстөрчид маань их спортын элдэв холбооны ерөнхийлөгч болох хообийтой болжээ, сүүлийн үед. Үндэсний сагсан бөмбөгийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэ аппаратын ажилтнуудаа Шонхор тауэртээ байрлуулдаг бололтой. Цамхагтай хүн чинь тэнд юугаа оруулах нь өөрийн хэрэг. Гол нь анх барилгын хашаан дээр дурайж байсан "Энд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургалтын төв баригдана” гэдэг бичигтэй хамаатай ямар нэг "зүйл” байна уу гэсээр цааш дээд давхарт гарах гэвэл "ийшээ дандаа оффис бий” гэж байна. Дээшээ байгууллагууд ороод дүүрчихсэн юм уу, Шонхор фракц үүрээ зассан уу, мэдэхгүй. Ямар ч байсан анх газрын зөвшөөрөл авахдаа өмнөө барьсан бэрхшээлтэй хүүхдүүдэд нь хамаатай ширхэг сандал "Шонхор”-оос олдохгүй нь тодорхой боллоо.

 

Нийслэлийн төвийн газар нэг иймэрхүү байдлаар анх олгогдож, нэр хаяг өөрчлөгдсөөр өндөр үнэтэй оффисийн бизнес болсоор байна. Янз бүрийн аргаар газрыг анх авдаг биз. Эрдэнэ сайдын хувьд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн нэр барьж газар аваад, нидэр дээрээ түрээсийн бизнес хийж суугаа нь жаахан жудаггүй юм даа. Бодвол мань эр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төвийг Хятадын тусламжаар ирэх жил барина, Баянголын хүүхдүүдийг Найрамдал зусланд зуу зуугаар нь амраадаг, "Монголын залуучуудын эвсэл” гэдгийг идэвхтэй ажилладаг болгосон гээд хэлэх үг, хийсэн зүйл бий л байлгүй. Гагцхүү нийтийн төлөө хийгээд байна уу, бизнес, сонгууль фракцийн ажил нь шуудраад явна уу гэдэг ялгаа заагтай болохгүй бол горьгүй.

 

Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийн тухай хуулийг энэ Намрын чуулганаар хэлэлцэх учиртай. С.Эрдэнэ сайд мэргэшсэн хүний хувьд уг төслийг өргөн барина. Монголд анх удаа хөгжлийн бэрхшээлтэй мянга мянган иргэнээ ялгаварлан гадуурхах явдлаас хамгаалах, нийгмийн бусад хэсгийг үүрэгжүүлэх заалтууд төсөлд орно гэсэн найдлага бий. Уг төсөлд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэрийг барьж элдэв бизнес хийдэг явдлыг хязгаарлах санаа нэмээд оруулбал бас зүгээр санагдчихлаа. Эрдэнэ сайд өөрөө энэ талаар юм бодно биз. Ямар ч байсан Сайдаас ирэх жил Баянгол дүүрэгт баригдах Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургалтын төв ба Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийн тухай хуулийн төслийн талаар тодруулга авах цаг хүслээ. Цаг өгөх болов уу хэмээн найдаж байна.

 

БНХАУ-ын тусламжаар баригдах цогцолборын төлөвлөлт, түүнчлэн хуулийн төсөлд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн чиглэлээр ажилладаг маш олон төрийн бус байгууллагууд саналаа хэлэх болов уу гэж хүлээж байна. Дашрамд тэсэлгүй хэлчихэд, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхийн холбоо, Хүүхэд хөгжил төв, Дауны холбоо, Аутизмын хоёр ч холбоо, миний мэдэхгүй өөр олон байгууллага унтаа нойрноосоо сэрж, үр хүүхдийнхээ сурах, ялгаварлуулахгүй байх, бусад үйлчилгээ авах эрхийн төлөө олигтойхон ажиллах болоогүй юу? Та нар ажлаа хийхгүй бол өмнөөс чинь нэр бариад бизнес хийдэг хүмүүс олширчих вий дээ.

 

Жижиг сажиг төсөл хөөцөлдсон тоо томшгүй төрийн бус байгууллагууд хэн нь юуны төлөө ажиллаж байгааг ч тодруулах хэрэгцээ байж мэднэ. Ингэж хэллээ гээд эмзэглэхгүй хэмээн найдна Эрдэнээ сайд, бас элдэв Холбоонууд аа.

 

Энэ багахан сурвалжлагын төгсгөлд өөр нэгэн санааг Боловсролын яаманд даймаар санагдлаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн үнэлгээ оношлогооны төвийг Хүн ам, нийгмийн хамгааллын яамны дэргэд биш, харин Боловсролын яамны дэргэд байгуулах нь зөв шийдэл юм шүү гэдгийг уламжилъя. Жайкагийн төсөл тэнд хэрэгжих гэж байгаа юм билээ, Эрдэнэ сайдыгаа идчихнэ гэж байгаа юм биш шүү, гол нь энэ хүүхдүүдийг эмгэгтэй согогтой гэж гоочилдог хуучин хандлагыг өөрчлөхийн тулд, хөгжиж боловсрох дэмжлэгийг хүчтэй болгохын төлөө Боловсролын яамны идэвхтэй оролцоо зайлшгүй болоод байна.

 

Л.Болормаа http://bolormaa.niitlelch.mn/contentlist/list.shtml

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ялалтын баяр бол гашуун зовлонгоос бүтсэн түүхийн сүүдэр
“СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
О.Хангай аваргаас шалтгаалах МОГОЙ жилийн бэлгэт давхцал
Хангай дэлхийн дэмээр хөгжсөн нүүдэлчдийн дуу хөгжмөөс...
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (37)

  • Зочин (202.179.23.7)
    АХ-ны люмпэнгүүдийн гаргасан шуналын тулам тэнэг даргатай АН яана даа
    2017 оны 04 сарын 01 | Хариулах
  • Зочин (202.179.23.7)
    ЭРДЭНЭ ЗОВЖ ҮХ, ҮХСЭН ХОЙНОО Ч ТАМД ТАРЧЛАГ
    2017 оны 04 сарын 01 | Хариулах
  • Зочин (202.179.23.7)
    ЭРДЭНЭ ЗОВЖ ҮХ, ҮХСЭН ХОЙНОО Ч ТАМД ТАРЧЛАГ
    2017 оны 04 сарын 01 | Хариулах
  • Бас нэгэн хохирогч (202.179.23.7)
    ЭРДЭНЭ ЗОВЖ ҮХ, ҮХСЭН ХОЙНОО Ч ТАМД ТАРЧЛАГ
    2017 оны 04 сарын 01 | Хариулах
  • Эрдэнэ ван нам (202.170.70.34)
    Эрдэнэ ван нам 2020 оны сонгуулиар Баянгол дүүрэгт ч нэвт лд ээ
    2017 оны 02 сарын 15 | Хариулах
  • Зочин (182.160.33.231)
    фүжи холдинг гэж бас энэ эрдэнийх юм уу? пөөх лаг юмаа. нийгмийн даатгалын мөнгийг энэ банк бусаар угааж дээ
    2017 оны 02 сарын 15 | Хариулах
  • Зочин (182.160.34.16)
    с.Эрдэнэ захиалгат аллагын загалмайлсан эцэг болжээ. Сэтгүүлч лунтангийн болормааг энэ этгээд л энэ сурвалжлагын дараа алсан. энэ аллагын үед АН-хан засгийн эрхэнд галзуурч байсан ид үе. Дээрээ элбэгдорж гэх гэмт хэрэгтэн хамгаалалттай замд нь саад болсон хэнийг ч шорон гяндангаар айлгаж алж хядахад бэлэн байсан үе.
    2017 оны 02 сарын 15 | Хариулах
  • баабар (182.160.34.16)
    угаасаа алчихсан байхаа . нумны нэг сумыг 250 саяар авчихдаг энэ баян хүн нэг муу сэтгүүлч алуулахад 10 саяыг өлхөн хаяна шүү дээ.хутгална алхдана сүхдэнэ багалзуурдана. нөгөө ийглийн эрэн сурвалжлах сэтгүүлч болортуяа с.эрдэнийн тухай нэвтрүүлэг бэлдээд гаргатал нэг этгээд дугааргүй утаснаас чиний хүүхэд тэр цэцэрлэгт явдаг их хөөрхөн охин байна лээ гэж занасан гэж зурагтаар өөрөө ярьж байсан.
    2017 оны 02 сарын 15 | Хариулах
  • хөгжлийн бэрхшээлтэй хүү (73.95.52.10)
    Энэ сэтгүүлч эмэгтэйг бас алчихвал яана даа Ах дүүс нь болгоомжтой байгаарай Сэтгүүлч бүсгүйд амжилт хүсье. Бүү шантар энэ сэдвээ гүйцээж бичээрэй.Болгоомжтой байгаарай. Эрдэнийн гар улам урт, эрээ цээргүй болж байна.
    2017 оны 02 сарын 15 | Хариулах
  • Vvriintuy (202.70.46.214)
    Erdene lalarshtee, Ene ysnii vgriig baihad AN hezeech yalahgui ee
    2017 оны 02 сарын 14 | Хариулах
  • Зочин (139.5.219.198)
    Oyun sanaa ni eruul bus humuus hugjliin berhsheelteidee orno, orno oroh ni zuin hereg. Gevch haramsaltai ni ANiinhan chini huuhed nasaa hediine udchiheed bgaa bolohoor ene baishind zoriulaltaar ni huuhduudiig oruulah ni zuv bolj bna. Tegeheer AN-iin zunuguud bairaa sullah ni dee.
    2017 оны 02 сарын 14 | Хариулах
  • ЗОЧИН (203.91.117.8)
    ҮНЭХЭЭР ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЙ ХҮҮХДҮҮДЭД ЗОРИЙЛЖ БАИСАН ОРДОН БОЛ ОЮУН УХААНЫ ГАЖИГТАЙ АН ОРОХОД ЮУ НЬ БУРУУ БАЙХАВ ЧОЁН СОДНОМЗУНДУЙ ГЭСЭН МУНДАГ САГСЧИНГУУД БАЙСНЫГ ЖАРААД ОНЫХОН САЙН МЭДНЭ ТЭР ҮЕЭС БАЙГУУЛАГДСАН САГСНЫ ХОЛБООГ САЛГАЖ БУТАРГАХ ЯМАР ХЭРЭГ БАЙНА АА ТЭР ТУСМАА ААВЫНХАА НЭРИЙГ ХҮНДЛЭХ ХЭРЭГТЭЙ ААВЫНХАА ЦАРАЙ ЗҮС ААШ АРАНШИНГ АВААГҮЙ НЬ СОНИН ЭЭЖЭЭСЭЭ АСУУ САЙН МЭДЭНЭ БИЗ
    2017 оны 02 сарын 14 | Хариулах
  • hi (103.26.193.114)
    Ene erdene gej lalar gahaitalaa bayjij tsudiitel targalj baigaa sda daa
    2017 оны 02 сарын 14 | Хариулах
  • Kkk (202.70.46.217)
    Erdene gazaraa tsohitsuulj ajnai baterdene mungiig ni gargaad 5n davhar hurtlee ajnai baterdeniih shde.erguu dagzaa yuga ch medehgui bj hun muulah durtai gulug vee
    2017 оны 02 сарын 14 | Хариулах
  • Зочин (66.181.184.252)
    Нэг зүйл ойлгомжгүй байгаа нь Эрдэнэ гэдэг хүн намын даргын сонгуулиа өгчихөөр АН хаашаа нүүх вэ гэж? Эсвэл мөнхийн Эрдэнэ гэдэг хүнд түрээс төлөх үү?
    2017 оны 02 сарын 14 | Хариулах
  • Зочин (103.57.95.240)
    Hulgaich deeremchided yunii yalgaa. Shaaj chadaj l baival...
    2017 оны 02 сарын 14 | Хариулах
  • Зочин (112.72.11.111)
    Тэгээд Болормааг алсан хүнийг олоогүй юм уу
    2017 оны 02 сарын 14 | Хариулах
  • Зочин (103.212.116.106)
    НАМ БАЙРТАЙ БОЛЖ ТҮРЭЭСНИЙ МӨНГӨ БАГАСНА БИЗ ЭНЭНД ЭМЗЭГЛЭЭД БАЙХЫН ОРОНД аЛТАНХУЯГИЙН ЗАРСАН МӨНГИЙГ УЧРЫГ НЬ ОЛОХ ЦАГ БОЛСОН БУСУУ
    2017 оны 02 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.179.22.153)
    Dabarsan xylgaicn
    2017 оны 02 сарын 14 | Хариулах
  • Зочин (182.160.37.241)
    энэ таурын үүдэнд хүүхдийн ордон гэж хаяг хадацгаая. хүүхдийн байгуулгууд дуугараач ээ
    2017 оны 02 сарын 14 | Хариулах
  • Зочин (182.160.37.241)
    сэтгүүлч болормааг с.эрдэнэ захиалгаар алуулсан байх магадлал 99 хувь болжээ. хэзээ шалгах вэ? элбэгдорж гуай?
    2017 оны 02 сарын 14 | Хариулах
  • энэ хүн үхэхдээ мөн ч зовох байхдаа (103.242.44.34)
    шуналаа гэж. энэ бас нэг төрлийн архинд донтох, тоглоомонд донтох, бэлгийн гээд донтох өвчин хэдэн зуу мянгаараа....харин энэ хүн бол-мөнгө, хүний мөсгүй зан чанарт донтжээ. эмчлүүлэх л шаардлагатай өвчинг. үр хүүхдүүд нь яаж үйлийн үрийг нь даана. маш их гэмт хэрэгт холбогддог дандаа нар гарч дийлнэ гэж байхгүй дээ. дотоод сэтгэл нь маш их айдастай, новш амьдардаг байхдаа. өмнөөс нь зүрх өвдөх юм. ингэж хулгайлж мөнгөтэй байснаас олсон хэдээ идээд гэр бүлээрээ аз жаргалтай амьдрах нь жаргал бус уу, Эрдэнэ луйварчин минь дээ. Өрөвдөх юм даа , бүдүүлэг, эрээ цээрээгүй, увайгүй, хулгайч чанарыг чинь хараад..... Зоволгүй үхвэл таны аз гэмээр...Одоо үхэл үлдэж дээ таньд... хүн алсан ч нүгэлтэй...,
    2017 оны 02 сарын 14 | Хариулах
    • рооллллллллл
      Эрдэнэ гэдэг хүн угаасаа нийгэмд байгаа бүх муу зүйлийг хийдэг санаачилдаг гэхэд хэлсдэхгүй байхаа бузарын муухай хүн дээ АН ёрөнхйилөгчийн сонгуулд аль эрт ялагдсан АН дахин ямар нэгэн сонгуулд булхайгаар ялахгүй бол хэзээ ч сэхэхээсээ өнгөрсөн хамгйин тэнэг даргатай болсон доо
      2017 оны 02 сарын 14
  • со, (122.201.24.223)
    Сэтгүүлч Г.Болормаа юунаас болоод амиа алдсан нь тодорхой юм бишүү!!!???Луйварчдын булхайг илчилсэн хүн болгоныг ингээд цааш нь харуулаад байж болох юм гэж бодоод байгаа юм байна!!!!??үүнийг ард түмэн таслан зогсоох хэрэгтэй!!!хууль хяналтын байгууллагууд зөв талд нь ажиллахгүй бол үүнийг ард түмэн хийх хэрэгтэй!!!Бүх шудрага нам төрийн болон тбб -ууд нэгдэж амиа алдан тэмцсэн сэтгүүлчийн үйл хэргийг үргэлжлүүлэн явуулж,бузар муухай үйлдлэлийг илчлэн ,буруутанг цээрлүүлэн шийтгэх ёстой!!!????
    2017 оны 02 сарын 14 | Хариулах
  • Зочин (66.181.184.107)
    Муу Эрдэнээ вангийн буруу гэж юу байхав хамаг хөрөнгөө бараад юу ч худалдаад авцан юм энэ улс нь өөрөө хөгжлийн бэрхшээлтэй өр зээлээр голоо зогоодог юм чинь нам нь бас л хөгжлийн бэрхшээлтэй байна биз
    2017 оны 02 сарын 14 | Хариулах
  • зочин (66.181.178.184)
    Энэ АН ингээд өнгөрчээ, уул нь сайн даргатай болоод сайн ажилласан бол сайн сөрөг хүчин хэрэгтэй байсан юм даа, Хүмүүс хулгайч даргатай боллоо гээд ичээд намаасаа гарна гэв үү, тэр нь зөв дөө, хөөрхий
    2017 оны 02 сарын 14 | Хариулах
  • d (122.201.24.126)
    ene nam ingeed duusaa zi giin hor m.enhboldiin zali erdeniin shunalaar ingeed ene nam ungurluu
    2017 оны 02 сарын 14 | Хариулах
  • Зочин (182.160.36.186)
    оюуны хөгжлийн бэрхшээлтэй ардчилагчдын ордон болчихсон л байна зөв ч юм уу?
    2017 оны 02 сарын 14 | Хариулах
  • Зочин (182.160.36.186)
    сэтгүүлч болормаа энэ нийтлэлийг бичээд тун удалгүй гэртээ дагзандаа цохиулж үхсэн олдсон. ийм л муухай гэмт хэрэгтнүүд намын дарга болоод гэмгүй царайлж явна шүү дээ. нүгэл нүдээрээ гарна гэдгийг одоохондоо мэдэхгүй дургиж яваа олигархи даа
    2017 оны 02 сарын 14 | Хариулах
  • иргэн (66.181.176.109)
    Энэ Эрдэнэ гэдэг эрхэм ёстой нэг буянтай хүн юмаа.Уураг тархины саажилттай нам дагаж навсагнаж бөгс долоож хоолоо олж иддэг амьтадыг олон жил тэжээж буян болж байна даа.Цаашдаа ч олон жил тэжээх биз.БИЧЭЭД БАЙ.БИЧЭЭД БАЙ.Тэр тоолонгоор чинь МАН чинь мөнгө өгнө
    2017 оны 02 сарын 14 | Хариулах
  • зочин (202.131.227.250)
    МАН-ыг сонгуульд дэмжинэ гэсэн үг байна даа.АН цаагуураа МАН-тай тохироо хийсэн нь үүгээр батлагдаж байна.АН-ын гишүүдээ гэж сонин тохироо хийдэг юм байна.АН нэртэйгээр нь яваандаа МАН-д нэгдэнэ гэчихвэл арай шударга,ойлгомжтой болох юм.
    2017 оны 02 сарын 14 | Хариулах
  • 001 (66.181.186.211)
    Шалгуулах хүсэлт тавиад буруу гарын бол улс хурааж аваад Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн төв болгочих яагаад болохгүй гэж ингэж байж луйварчдыг дарна
    2017 оны 02 сарын 14 | Хариулах
  • Зочин (119.40.98.162)
    яамны мөнгөөр НХХЯ-ы хашаанд 15 давхар байшин бариад зарим хэсгийг нь ажилчиддаа үнээр нь өгөөд мөнгийг цулайтал хийсэн сайдтан да
    2017 оны 02 сарын 14 | Хариулах
  • zochin (203.91.115.40)
    Erdeniig ymar hvn gedgiig hvn bolgon l meddeg yah gej ene hvniig muu helen helen songdog bna aa
    2017 оны 02 сарын 14 | Хариулах
  • хашир (202.131.250.130)
    Сонгуульд нам ялагдвал намын дарга хариуцлага хүлээхгүй гэж дүрмэндээ оруулж байгаа юм уу. Тэгээд юу хариуцах дарга вэ аанн?
    2017 оны 02 сарын 14 | Хариулах
  • Зочин (66.181.184.107)
    Ардчиллын бэрхшээлтэй хүмүүсийн байр ч мөн шүү ккк
    2017 оны 02 сарын 14 | Хариулах
  • лутаа (150.129.142.253)
    идэж ханадгүй цаднач гэж байхгүй улаахдаа тулсан луйварчин шүү энэ хулгайч одоо болиосой ан-хан минь юу бодож толгой дээрээ залаваа тэргүүн дээр чинь шээж бааж өгнөдөө
    2017 оны 02 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.126.91.171)
    Сайд байхдаа яамныхаа хашаанд 15 давхар сууц бариад зарчихсан гэж унэн юм уу?
    2017 оны 02 сарын 14 | Хариулах
  • Зочин (119.40.98.162)
    Эрдэнэ вангийн энэ үйлдэл бол гэмт хэрэг биш гэж үү.Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн нэрээр газраа авчихаад намын байр болгосон л юм байна ш дээ.Энэ бол залилангийн хэрэг,албан тушаалаа урвуулан ашигласан гэмт хэрэг тйимээс АТГ шалгаж хариуцлага тооцох хэрэгтэй дээ тэгвэл үнэнд нийцэнэ
    2017 оны 02 сарын 14 | Хариулах
  • Зочин (103.26.193.145)
    Ван худлаа яриагүй л байна, АН-ын гишүүд оюуны сааталтай, хөгжлийн бэрхшээлтэй байгаа нь харагдаад байна ш дээ, Намыг нв Шонхор фракц болгочихсон байхад маасайтал инээгээд байгаа хүмүүс эроүүл байх уу? Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн ордон барьна гэж Эрдэнэ ван шударга л хэлж байсан байна Эрдэнэд баяр хүргье
    2017 оны 02 сарын 14 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Дугуйтай өдөрлөгтэй холбоотойгоор автобусны 42 чиглэлд өөрчлөлт оруулжээ
    11 цаг 12 мин
  • Хуурайшилт нэмэгдэх тул гал түймрийн аюулаас сэрэмжлээрэй
    11 цаг 28 мин
  • Улаанбаатар хотын үерийн байгууламжийг сайжруулахад Будапешт хоттой хамтран ажиллана
    11 цаг 37 мин
  • "Дугуйтай Улаанбаатар – 2025" өдөрлөг тохиож байна
    11 цаг 39 мин
  • Амралтын өдрийн жор: Алфредо паста
    11 цаг 49 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо
    11 цаг 52 мин
  • Энэрэх сэтгэлийг хөгжүүлэх сургалт болно
    11 цаг 59 мин
  • Улаанбаатарт 25 градус дулаан байна
    12 цаг 4 мин
  • Ялалтын баяр бол гашуун зовлонгоос бүтсэн түүхийн сүүдэр
    23 цаг 47 мин
  • Төрийн банк харилцагч хүүхэд багачуудынхаа дунд уралдаант аян зарлалаа
    Өчигдөр 18 цаг 08 мин
  • Олон улсын автомашин, мотоциклийн “Power Expo & Festival” өнөөдөр 20:00 цагт эхэлнэ
    Өчигдөр 17 цаг 41 мин
  • Бусдын эзэмшил газарт зөвшөөрөлгүй барьж буй “Оргил МГЛ” ХХК-ийн барилгын каркасыг албадан буулгаж, газрыг чөлөөлж байна
    Өчигдөр 17 цаг 39 мин
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
    Өчигдөр 16 цаг 56 мин
  • Л.Мөнхбаясгалан: Засгийн газар “Онтрэ” ХХК-тай яаралтай хэлэлцээр хийх ёстой
    Өчигдөр 15 цаг 34 мин
  • ГЯЛСБАНК “УЛИРАЛ БҮР УРАМШУУЛАЛТАЙ”
    Өчигдөр 15 цаг 22 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    Өчигдөр 14 цаг 00 мин
  • Ази тивээс анх удаа Монгол Улс “Хөгжлийн бодлогын үнэлгээний чадавхын индекс”-тэй болно
    Өчигдөр 13 цаг 14 мин
  • Голомт банк “Mongolia Investment Forum: New York 2025” чуулгын ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллалаа
    Өчигдөр 12 цаг 23 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав
    Өчигдөр 12 цаг 16 мин
  • Эверестэд Монголын хоёр уулчин авирч байна
    Өчигдөр 12 цаг 13 мин
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Олон сая хүний амийг авсан "Аугаа эх орны дайн"-ы тухай СЭРТХИЙЛГЭМ тоо баримтууд
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • Францисыг залгамжлах "шинэ пап лам" XIV Леогийн талаар мэдэх ёстой БҮХ зүйл
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • Дархан аварга Ж.Мөнхбатаас эхэлж Улсын начин Э.Батмагнайгаар төгссөн ХОВОР амжилт
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • Японы эзэн хаан асан Акихито эмнэлэгт хүргэгджээ
  • П.Дэлгэрбаяр: “Мөрч” ОАУСК-ны хоёрдугаар бүлэг гарах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна
  • Байнгын хороод болон ажлын хэсгүүд хуралдана
  • "Харанга" хамтлагийн ХАЙРЛАМ дуунууд
  • "Казахстаны Их дуулга"-д зодоглох Монголын 22 жүдоч
  • Х.Сумъяадорж: Хангай агийн дүрийг бүтээхийн тулд би зургаан кг жин нэмсэн
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Олон сая хүний амийг авсан "Аугаа эх орны дайн"-ы тухай СЭРТХИЙЛГЭМ тоо баримтууд
  • Байнгын хороод болон ажлын хэсгүүд хуралдана
  • Японы эзэн хаан асан Акихито эмнэлэгт хүргэгджээ
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • Гадаадын 8 улсын 63 иргэнийг албадан гаргажээ
  • Замын хөдөлгөөний цагаан толгой тэмцээн боллоо
  • Улаанбаатарт 14 градус дулаан байна
  • П.Дэлгэрбаяр: “Мөрч” ОАУСК-ны хоёрдугаар бүлэг гарах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
  • "Казахстаны Их дуулга"-д зодоглох Монголын 22 жүдоч
  • Ялалтын баяр бол гашуун зовлонгоос бүтсэн түүхийн сүүдэр
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
24 баримт
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • Францисыг залгамжлах "шинэ пап лам" XIV Леогийн талаар мэдэх ёстой БҮХ зүйл
  • Олон сая хүний амийг авсан "Аугаа эх орны дайн"-ы тухай СЭРТХИЙЛГЭМ тоо баримтууд
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК