-
2016 оны 11 сарын 03
Малын эмийн салбар зөвлөлийн ээлжит дөрөвдүгээр хуралдаанаар шинээр улсын бүртгэлд малын эм, бэлдмэл бүртгүүлэхээр хүсэлт ирүүлсэн гурван аж ахуйн нэгжийн 11 нэр төрлийн эмийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна.
-
2016 оны 11 сарын 03
Монгол Улсын төсвийн багагүй хувийг бүрдүүлдэг Эрдэнэт үйлдвэрийн захирлаар хэн томилогдох бол гэдэг нь өдгөө олны анхаарлыг татаад байна. Тэгвэл “Эрдэнэт”-ийн шинэ захирлаар хэд хэдэн хүний нэр “сойгдож” байгаа бололтой. Тодруулбал МАН-ын дарга М.Энхболдын хамтрагч Т.Бадамжунайг томилож магадгүй гэх бор шувуу ойрын өдрүүдэд газар авсан билээ. Харин түүний араас ”Алтжин” группийн тэргүүн Г.Алтан, “Эрдэнэт”-ийн экс захирал Ч.Ганзориг нарын нэр яригдаж байна. Тэгвэл “Эрдэнэт”-д “эзэн” суухаар санаархаж буй эрхмүүдийн хэн нь хэн бэ гэдгийг сонирхуулъя.
-
2016 оны 11 сарын 03
08:00 цагаас ХУД-ийн Алтай хотхонд байрлах Гамшигтай тэмцэх сургалтын төвд: Нийслэлийн онцгой комисс хуралдана. Энэ үеэр өнөөгийн нөхцөл байдал болон гамшгийн бэлэн байдлын талаар мэдээлэл өгнө.
-
2016 оны 11 сарын 03
/Монгол улсын их хурлын 2016 оны 11 дүгээр сарын 3,4-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудал/
10.00 цагаас:
Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2016.10.21-ний өдрийн 11 дүгээр дүгнэлт;
“Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх Үндэсний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.11.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүд /Засгийн газар 2016.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2016.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/;
Хүүхэд харах үйлчилгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Шүүхийн захиргааны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд болон “Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэлийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, “Прокурорын байгууллагын албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, “Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцийн дарга, гишүүний албан тушаалын цалингийн хэмжээг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулийн хоёр дахь хэлэлцүүлэгтэй холбогдсон, анхны хэлэлцүүлэг/;
Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Экспортыг дэмжсэн төсөл”-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.10.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.10.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
“Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.10.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.10.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.10.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Нийгмийн даатгалын сангаас олгох, тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг 2016.10.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг 2016.10.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: “Эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ”-ний талаар.
-
2016 оны 11 сарын 03
Цолмон гараг зарим Загаснуудын ойр дотнын болон ажил мэргэжлийн харилцаанд нь төвөг удсаар л байна. Хэрвээ та урагшлахаар шийдэж, давуу талыг олж авсан бол тантай хамтрахаа больсон бизнесийн хамтрагч тань эргэн ирэх санал тавих бөгөөд үүнд та шийдвэртэй хариу өгнө. Хэцүү нөхцөл байдлыг үл тоомсорлосноос илүү, бүх юм эргээд хэвэндээ ортол хийх зүйлсээ бага зэрэг хойшлуулах хэрэгтэй. Авьяаслаг Загаснуудын хувьд онгод, урам зориг нь зочилж ирэх бөгөөд өнөөдөр их бүтээлч байх болно.
-
2016 оны 11 сарын 03
...Хэрэвзээ дүү МАН-ын хурал хуй болдогоороо болж асуудлаа эрт шийдвэл ах МАН-д хортой. Дүү нар хэдий хэр урт хугацаанд хоорондоо зодолдоно тэр чинээгээр ах МАН-д ашигтай. Үүнийг доль сууж, долоон удаа буудуулсан ах нар юу эс андахав. Тиймдээ ч дүү нараа хооронд нь талцуулан, заримыг нь өөртөө урвуулан ашиглаж байгаа нь өвгөн ах нарын хашир ухааных...
-
2016 оны 11 сарын 03
Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яамнаас 2016-2017 оны хичээлийн жилээс эхлэн сурагчдын амралтын хуваарийг өөрчилж, энэ сарын 27-нд эхлэх байсан нэгдүгээр улирлын амралтыг хойшуулсан билээ.
Тодруулбал, хөдөө орон нутаг болон нийслэлийн ЕБС-ийн нэгдүгээр улирлын амралт маргаашаас буюу энэ сарын 3-наас 9-ний өдөр хүртэл нэг долоо хоног үргэлжлэх бол, хоёрдугаар улирлын амралт 12-р сарын 29-нд эхэлнэ.
Мөн энэ хичээлийн жилээс эхлэн бага ангийн сурагчдын амралтын хугацааг наашлуулсан байна. Тухайлбал, 1-2 дугаар ангийн сурагчдын зуны амралт 5-р сарын 25-наас, 3-5-р ангийн сурагчид 6-р сарын 1-нээс амарна. Улаанбаатар хотын бага ангийн сурагчид хнүйтний улиралд гурван долоо хоног буюу 12-р сарын 29-нөөс 1-р сарын 18-ныг дуустал амрах бол хөпөө орон нутгийн сурагчид хоёр долоо хоног буюу 12-р сарын 29-нөөс 1-р сарын 11-нийг дуустал амрахаар болжээ.
-
2016 оны 11 сарын 03
”Говийн бүсийн өрсөлдөх чадварын чуулган 2016” өнөөдөр эхэлнэ.
Хоёр өдөр үргэлжлэх чуулганаар Дундговь, Дорноговь, Өмнөговь аймгийн өрсөлдөх чадварыг онцлох юм байна.
”Нэг бүс, нэг зорилго” гэх уриатайгаар зохион байгуулагдаж буй тус чуулган Дундговь аймгийн Мандалговь хотод болох юм. Чуулганд Дундговь, Дорноговь, Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газар, ИТХ, төрийн болог олон улсын байгууллагууд оролцох аж.
-
2016 оны 11 сарын 03
2016.11.03 / БИЛГИЙН ТООЛЛЫН 4
ӨВЛИЙН ТЭРГҮҮН ШАРАГЧИН ГАХАЙ САРЫН
ЗУРГААН ЦАГААН МЭНГЭТЭЙ ШАРАГЧИН ҮХЭР ӨДӨР
Үс засуулбал: Бие эрхтний хүч сайжирна.
Наран ургах, шингэх: 07.45-17.35
Барилдлага: Үл тохирох
Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй
Суудал: Шороо
Аргын тооллын 11 сарын 3, Бархасвадь гараг. Билгийн тооллын 4, Эрхтэний тэнгэрт одтой, шарагчин үхэр өдөр. Өдрийн наран 7 цаг 45 минутад мандан, 17 цаг 35 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна.
-
2016 оны 11 сарын 03
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хөвсгөлийн уулсаар бага зэргийн цас орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын саваар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Хэнтий, Дорнодын хойд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос
секундэд 4-9 метр. Шөнөдөө 17-19 градус, өдөртөө 1-3 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Өмнөговийн нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 15-17 градус, бусад хэсгээр 8-10 градус хүйтэн, өдөртөө 5-7 градус дулаан байна.
-
2016 оны 11 сарын 02
Чуулгын нэрийг өөрчилж Их театр болгосноор Монголын олон үндэстэн, угсаатны ардын урлагийг баяжуулан хөгжүүлж байгаагаа улам өргөжүүлж, урын сангаа бүрэн ашиглан, гадаад харилцаа, хамтын ажиллагаанд дэвшил нь гарч, олон улсад өрсөлдөх боломж нэмэгдэнэ гэж мэргэжлийн байгуулагынхан үзэж буйгаа Засгийн газрын хуралдаанд тайлбарлалаа.
-
2016 оны 11 сарын 02
Дэлхийн худалдааны байгууллага байгуулах тухай Марракешийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай протоколд нэгдэн орох тухай хуулийн төслийг дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов. Дэлхийн худалдааны байгууллагын 164 орны 89 нь энэ хэлэлцээрт нэгдэн ороод байна.
-
2016 оны 11 сарын 02
Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар болсон билээ. Уг хуулийн хүрээнд 2016 онд 243 иргэн аж ахуй нэгжээс 51.7 тэрбум төгрөгийн санхүүжилт хүссэн бөгөөд одоогоор 102 төсөлд 39.2 тэрбум төгрөгийн зээл олгоод байна.
-
2016 оны 11 сарын 02
Нийслэлийн статистикийн газраас аравдугаар сарын IV долоо хоногийн үнийн танилцуулгыг гаргажээ. Үнийн танилцуулгыг гаргахдаа нийслэлийн зургаан дүүргийн 17 хүнсний зах, худалдааны төвийн үнийн мэдээлэлд тулгуурласан байна.
-
2016 оны 11 сарын 02
Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлалыг Засгийн газрын хуралдаанаар баталлаа. Мөн уг хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг холбогдох сайд нарт даалгав.
-
2016 оны 11 сарын 02
Хаан жимсийг охь болгон дээжлэв уриатай “хуба хаяа” чацарганы үйлдвэр өнөөдөр нээлтээ хийлээ. Нээлтэнд Монгол Улсад суугаа гаднын орнуудын элчин сайдууд, УИХ-ын гишүүд, урлаг болон спортын алдартанууд, бизнесийн байгууллагын дотоод, гадаадын төлөөлөгч нар болон бусад албаны хүмүүс оролцсон юм. Экс Ерөнхий сайд Н.Алтанхуяг Чингис хаан болон түүнийг цэргүүд дэлхийг байлдан дагуулж явахдаа чацаргана жимсийг хэрэглэж хүч тамир авдаг байсан тухай түүхэнд тэмдэгпэгдэн үлдсэнийг ч дурьдаж байв.
-
2016 оны 11 сарын 02
ҮАБЗ-өөс Эдийн засгийг хямралыг даван туулах, тогтворжуулах, хөтөлбөрийн төслийн тухай зөвлөмж гаргалаа.
Монгол Улсын ҮАБЗ эдийн засгийн хүндрэлийг даван туулах тогтворжуулах хөтөлбөрийн төслийн тухай Монгол Улсын Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн илтгэлийг хэлэлцээд зөвлөмж гаргасан байна.
Уг зөвлөмжид :
1. Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хуулийн төслийг хэрэгжүүлэх байгууллага, албан тушаалтан, хугацаа болон санхүүгийн эх үүсвэрийг тодорхой болгон дахин боловсруулж Монгол Улсын Их Хуралд оруулж хэлэлцүүлэх
-
2016 оны 11 сарын 02
УИХ-ын төсвийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж буй. Энэ үеэр Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны орон тоог 50 хувиар бууруулж, зардлыг 765 сая төгрөгөөр бууруулах санал хуралдаанд оролцож байгаа гишүүдийн дэмжлэгийг хүлээлээ.
Үүний оронд прокурорын цалинг нэмэгдүүлэхтэй холбоотойгоор төсвийг нь 9.4 тэрбумаар, Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн цалингийн төсвийг 341.8 сая төгрөгөөр нэмэгдүүлэх саналыг гишүүд дэмжлээ.
Учир нь прокурорын цалинг нэмэх тухай асуудал хэдэн жилээр яригдсан төдийгүй шүүгч, прокурор нарын цалин нэг төвшинд байсан нь өөрчлөгдсөн. 1X3 харьцаатай болсон гэдгийг УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар онцлов. Одоогоор УИХ-ын төсвийн байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна.
-
2016 оны 11 сарын 02
Монгол Улсын хэмжээнд жилд дунджаар 80 000-81 000 эх амаржиж байгаагийн 51-52 хувь нь нийслэлд төрж байна. Энэ оны эхний 9 сарын байдлаар улсын хэмжээнд эхийн эндэгдлийн 31 тохиолдол бүртгэгджээ.
-
2016 оны 11 сарын 02
Хууль зүйн байнгын хорооны хурлаар “Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх Үндэсний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачлан боловсруулж 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн уг тогтоолын хэлэлцэх эсэх асуудлыг УИХ-ын 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, анхны хэлэлцүүлэгт шилжүүлсэн. Харин тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганы өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагийн нэгдсэн хуралдаанаар хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн юм.
Байнгын хорооны ажлын хэсэг тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх явцад төслийн үндсэн агуулга, зарчмыг хөндөхгүйгээр найруулгын чанартай 70 гаруй өөрчлөлт хийх нь зүйтэй гэж саналын томьёолол бэлтгэсэн. Мөн тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хийх явцад хуралдаан даргалагчаас гүйцээн боловсруулахаар өгсөн чиглэлийн дагуу зарим засвар өөрчлөлт оруулж төслийн эцсийн хувилбарыг бэлтгэснийг УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ш.Раднаасэд танилцуулав.
Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Ганбаатар, Н.Оюундарь нар асуулт асууж, санал хэлсний дараа ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналуудын томьёоллоор санал хураалт явуулж шийдвэрлэлээ. Мөн байнгын хорооны хуралдааны явцад байнгын хорооны зарим гишүүнээс бичгээр зарчмын зөрүүтэй саналын томьёолол гаргасныг дэгийн хуулийн заалтын дагуу санал хураалт явуулсан юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Болд тогтоолын төслийн нэрийг “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлах тухай” гэж өөрчлөх, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Н.Оюундарь нар аудитыг шударга, хараат бус ажиллуулах, энэ үндсэн дээр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аудитыг оролцуулах гэсэн агуулгатай заалтыг нэмж тусгах санал гаргасныг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхи нь дэмжлээ. Харин УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар авлигын хэргээр ял шийтгэгдсэн этгээдийг төрийн албанд дахин томилохгүй байх эрх зүйн орчин бүрдүүлэх заалт оруулах санал гаргасан боловч дэмжлэг авсангүй. Ингээд тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахыг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 85.7 хувь нь дэмжсэн юм.