-
2016 оны 8 сарын 25
Хууль зүйн байнгын хорооны хуралдаан Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд хуралдав. Хуралдаанаар Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудын төсөлийг хэлэлцсэн боловч АН-ынхан завсарлага авлаа.
Хэлэлцүүлгийн явцад АН-ын гишүүд тав хоног зарсарлага авах санал гаргасан. Гэвч цаг тулсан асуудал учраас боломжгүй гэж Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд тайлбарлаад нэг хоногийн завсарлага өглөө.
Хууль зүйн байнгын хорооны хуралдаан дээр УИХ-ын гишүүн С.Эрдэнэ:
-Энэ хуулийг хойшлуулж байгаа нэрээр цаашид хүчингүй болгоно гэж Б.Дэлгэрсайхан гишүүн сая хэлчих шиг боллоо. Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Б.Дэлгэрсайхан гишүүн хоёрын ярьж байгаа ярианууд өдөр шөнө шиг зөрж байна. Тиймээс бид тав хоногийн завсарлага авмаар байна. Тэр хугацаандаа тайлбар мэдээлэл аваад, зөвшилцмөөр байна.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
-Хуулиа хэрэгжүүл гээд өгчихөөд байхад шүүхээс бид хэрэгжүүлэхгүй гэж дүгнэлт ирүүлж байгаа бол хууль зөрчсөн үйлдэл. Гэтэл тэр хууль зөрчсөн саналыг нь үндэслээд бид бүхэн Эрүүгийн хууль, Зөрчлийн хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулах гэж байгаа нь бас л хууль зөрчсөн үйлдэл юм.
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж
-“Эрүүгийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхлэхэд олон ажил дутуу байна. Тиймээс тав хоногийн завсарлагаа наашлуулах хэрэгтэй” гэлээ.
-
2016 оны 8 сарын 25
УИХ-д өргөн бариад буй Засгийн газар 2016 оны төсвийн тодотголд “Сайн хувьцаа” хөтөлбөр хамрагдаж, Тавантолгойн 1072 хувьцааныхаа 30 хувийг Засгийн газарт худалдсан иргэдийн үлдэгдэл мөнгийг гүйцээж олгохоор тусгажээ.
Энэ хүрээнд Засгийн газраас хувьцаа авах хүсэлт гаргасан иргэдийн тоог харгалзан арилжааны банкнуудад холбогдох тооцоог хийсэн байна. Сайн хувьцаа хөтөлбөрийн хүрээнд нийт 1 сая 313 мянга 432 иргэн хүсэлт гаргасан байна.
Тэдний 1 сая 294 мянга 944 иргэн хувьцааны төлбөрийг бүрэн болон хэсэгчлэн авсан аж. Харин хувьцааны мөнгөө бүрэн аваагүй 19 мянга орчим иргэн үлдсэн бөгөөд тэдний хувьцааны мөнгийг гүйцээн олгохоор болсон ч тодорхой хугацаа заагаагүй байна.
-
2016 оны 8 сарын 25
13,9 тэрбум
-
2016 оны 8 сарын 25
Сүрьеэтэй тэмцэх төсөл хэрэгжинэ
-
2016 оны 8 сарын 25
Орон нутгийн замд ослоос болгоомжлохыг анхааруулав
-
2016 оны 8 сарын 25
Авлигын эсрэг хуульд заасны дагуу УИХ, Засгийн газраас томилогддог албан тушаалтнууд тухайн албан тушаалд томилогдсоноос хойш 30 хоногийн дотор хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргаж Авлигатай тэмцэх газарт бүртгүүлэх үүрэгтэй.
Одоогийн байдлаар Засгийн газрын гишүүд ХОМ-ээ бүрэн өгөөгүй байна. Тодруулбал, наймдугаар сарын 23-ны өдрийн байдлаар Засгийн газрын гишүүдийн 48.3хувь нь 2015 оны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргаж бүртгүүлсэн аж. Тиймээс Авлигатай тэмцэх газраас Засгийн газрын гишүүн, дэд сайд нарт хуулийн хугацаанд багтаан мэдүүлгээ гаргах талаар зөвлөмж, чиглэл хүргүүлж, хяналт тавин ажиллаж эхэлжээ.
-
2016 оны 8 сарын 25
ШЕЗ-өөс УИХ-ын даргад албан бичиг хүргүүлжээ
Өдрийн сонин
Засгийн энэ оны төсвийн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүлээд байгаа. Энэ тодотголд шүүгч нарын цалинг 61-63 хувиар бууруулж, 2016 оны төсвийн тодотголд 3.2 тэрбум төгрөг, 2017 оноос жилд 7.7 тэрбум төгрөг танах тооцоо гарсан. Үүнтэй холбоотойгоор Шүүхийн ерөнхий зөвлөл эсэргүүцэж, УИХ-ын дарга М.Энхболдод хандлаа. Албан бичигт шүүгч нарын цалинг Засгий газрын бус Шүүхийн ерөнхий зөвлөлийн саналыг үндэслэн УИХ тогтоодог гэдгийг онцолсон байна. Мөн шүүгч нарын цалинг бууруулах нь шүүгч хараат бус байх зарчимд нөлөөлнө хэмээн үзжээ.
-
2016 оны 8 сарын 25
олон чөлөөтийн баг тамирчид маргааш өглөө ирэх гэж байна.
-
2016 оны 8 сарын 25
н.Донжчимбуугийн хувьд насаараа төрд ажилласан хүн. Түүний хувьд уг салбартаа олон жил ажилласан туршлагатай аж. Харин н.Энхсүх нь ТЕГ-т 20 гаруй жил ажилласан нэгэн юм байна. Тагнуулын Ерөнхий газрын даргаар өнгөрсөн жилүүдэд Б.Хурц ажиллаж байсан билээ. Монгол төрийн нүд чих болж хар хайрцагны бодлогыг зангиддаг тус байгууллагын удирдлагууд хэзээ, үргэлж олны анхаарлыг татдаг билээ.
-
2016 оны 8 сарын 25
НАМЪЯНЖУ ХОТЫН ХҮҮХДҮҮД УЛААНБААТАР ХОТОД ЗОЧИЛЖ БАЙНА
-
2016 оны 8 сарын 25
ЭНЭ АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД ЛГБТИ ХҮМҮҮСИЙН ЖАГСААЛ БОЛНО
-
2016 оны 8 сарын 25
АВТОЗАМЧИД САНГИЙН САЙДАД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЛЭЭ
-
2016 оны 8 сарын 25
Жүжигчин И.Одончимэг ”Манай Т.Бархүүгийн ах нартай суусан эхнэрүүд нь их азтай”
-
2016 оны 8 сарын 25
Ерөнхий боловсролын сургуулиудын “Сургуулийн автобус”-уудад шалгалт хийж байна
-
2016 оны 8 сарын 25
Мөнгөө хадгалж сурах 22 зөвлөгөө
-
2016 оны 8 сарын 25
Европын сэргээн босголт хөгжлийн банктай хамтран нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлнэ
-
2016 оны 8 сарын 25
Майкл Фелпс усан санд морь хардгаа нуусангүй
-
2016 оны 8 сарын 25
Монголын тээврийн байгууллагуудын нэр нүүр болсон МИАТ, МТЗ, УБТЗ-ыг Төрийн өмчийн хорооны мэдэлд өгөх шийдвэрийг шинэ Засгийн газар гаргасан юм байх.
Тэгвэл Зам, тээврийн хөгжлийн яам гэж байгаад яах юм. Эсвэл зөвхөн нийслэл болоод хот хооронд зорчдог автобус баазуудаа тээврийн байгууллага бусад нь агаараар, төмөр замаар явдаг учраас тээвэр биш юм болов уу.
Хэргийн учрыг сонирхох аваас Монголын төр мөнгөгүйдсэний дээр бэлэн мөнгөтэй дээрх гурван байгууллагын үйл ажиллагааг хянаж байх үүднээс ийм шийдвэрийг гаргаж буй бололтой. Үнэн бол тэнэгтэж цөхөхгүй юм аа, энэ МАН.
-
2016 оны 8 сарын 25
”Амьтад” бие даасан үзэсгэлэнд саатаарай
-
2016 оны 8 сарын 25
Тусгай замын автобус буюу BRT төслийг эрчимжүүлнэ