Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4866 4867 4868 4869 4870 4871 4872
  • АН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаа хойшлуулав
    2017 оны 1 сарын 30
    Өнөөдөр “Их Эзэн Чингис хаан” танхимд УИХ дахь АН-ын бүлэг хуралдах байсан ч хуралдаанаа маргааш буюу энэ сарын 31 хүртэл түр хойшлуулжээ. Учир нь АН өчигдөр буюу энэ сарын 29-нд намын даргын сонгуулиа зохион байгуулсан бөгөөд өнөөдөр санал хураалтын дүнг олон нийтэд танилцуулах зэрэг үйл ажиллагаатай тул бүлгийн хуралдаанаа ийнхүү түр хойшлуулсан байна.
  • Удаах урвалт
    2017 оны 1 сарын 30
    УДААХ УРВАЛТ

    Гэнэтхэн Юсуф султаны мянгатууд хамгаалж байх учиртай зүүн жигүүрийн наагуур хөмөглөн халхалсан намхан дэнж дээгүүр саран сүлд сэрэлзүүлсэн морьтнууд бүрхэн гарч ирэв. Ар араасаа эцэс төгсгөлгүй цутган хөвөрсөөр буй тэдгээр морьтнуудын манлайд гил хүрэн хүлэгтэй, өндөр мөрөвчтэй давтмал ялтсан хуяг агссан махигар эр илд хуруйлан эргүүлсээр шунган давхих нь лавтай өнөөх бахричуудын тэргүүн Бундуктар аж. Чухам монгол, түрэг цустнууд л тийнхүү илдээ хуруйлах билээ. Түүний ард шар дэвсгэрт арслан сүлд нь тодхон харагдана. Тэгэхээр энэ цутган асгах морьтнууд бол Юсуф султаны хамгаалалт сэтлэн гарч ирсэн цохилтын цомхон анги биш, харин цөс ихт бахричууд голлосон Кутузын баруун жигүүрийн түмт бүтнээр болох нь. Бундуктар өдрийн Яамух Буурын довтолгоонд яйртал цохиулсан Кутузын баруун жигүүрийг аваад арагш хол шидэгдэн, тулааны талбараас гарсан билээ. Гэтэл өнөө гэнэт зүүн жигүүрээр хамгаалалт үгүй хоосон цулгуй газаар ирж буй мэт ийн хормын зуурт давхин гарч ирэх нь юуны учир билээ.

    Тулааны талбарыг ажиглан Назарын өндөрлөгт зогссон Хитбух ноёнтон болон түүний нөөцөнд үлдсэн хэдхэн зуутынхан үүнийг үзээд ихэд гайхан цочирдов.

    Саран сүлдэтнүүдийг тийн гарч ирэхтэй зэрэгцэн дэнжийн хойт үзүүр нийлэх Голиом уулыг бэллэн мөн хоёр морьтон цувралдан гарч ирлээ. Цогин ядаж буйг нь үзвээс морьд нь ихэд сульджээ. Тийн атал тэдний араас хорь гучин морьтон сүүл даран нэхэн гарч ирэх нь тэр. Нэхэгчдийн морьд хурдан, нэн даруй гүйцэх янзтай. Өнөөх хоёрын түрүүнд яваа нь дуулгагүй халзан толгой гялалзуулан, мориныхоо дэлэнд наалдаад, хүзүүг тэврэн явах агаад нуруунд нь зоогдсон хоёр сум гозолзон үзэгдэв. Шархтайгаа хамгаалан дагах нөгөөгийнх нь дуулганы оройд улаан соновтор зурвас харагдах нь лавтай Хөх тугийн монгол зуутан болов. Дуулгатан гэнэтхэн эргэж сум тавьсанд дөхөж явсан өндөр цагаан чалматай түрэг дайчин эмээлээсээ ховх үсрэн тэртээ хойно чулуудагдав. Чухам аймшигт ац зэвээр аянга мэт тийн харваж чадах нь Юсуф султантай хамт зүүн жигүүрийг хамгаалан байсан тавьт цэргийн ахлаач Хүрэлхү хошууч л билээ.

    Хитбух ноётны зүүн талд зогсох Үлэмж мэргэн зүүн гараа дохих төдий Ажираа аравтан тэднийг тосохоор ухасхийлээ. Гэвч тэднийг хүрэхээс өмнө Хүрэлхү хошуучын хүлэг хөл алдан таварцаглан унав. Араас нь нэхэгчид завсар чөлөөгүй сум тавьцгааж байсан тул суманд оногдоо биз ээ. Хүрэлхү таварцаглаж буй мориноосоо жолоо хаян хөл дээрээ гүйлгэн буухад улаан соновторт нуман хөмсөгт болд дуулга нь сайр чулуунд хангинан дуугарсаар тэртээ холд өнхрөв. Тэгээд илдээ сугалаад хоёр гартаа бат атган баруун мөрөн дээрээ бариад, араас нь хошууран ойртож буй бахричуудын өөдөөс бөгтийн гүйлээ. Түрүүчийн морьтон мориныхоо буруу тал руу налан цавчсанд Хүрэлхү ноёнтон гэнэтхэн татсан нумын хөвч мэт гэдэсхийн цавчилт өнгөрөөх зууртаа мориных нь хөлийг нарийн шилбээр нь хянгардаж орхив. Ийн морины хөл хянгардахыг монголчууд тун амь тулсан, гарцаагүй эрс хэцүү үед л хэрэглэх билээ. Залгаж ирсэн хоёр морьтон баруун зүүгээр нь зэрэгцэн орж, түүний араас бас нэгэн урт жад сунган ирэхэд Хүрэлхү ноёнтон баруун талынхаа морьтны цавчилтыг дотроос нь өлж цохин, зүүнээс буух илдний ир дор хаалт тавьж өнгөрөөгөөд тулж ирсэн жадан дээгүүр “жад өнхрүүлөх” мэхээр гарч, жадаа даган бөгтийж явсан лал жадтаны ил гарсан шанаа хүзүү дагуулан эгэм рүү нь илднийхээ тэхий дунд ортол бүлж орхилоо. Тэгээд түүний морины хондлойгоор нуруугаараа эргэн буух завсраа илдээ далайсан нэгэн морьтны улаан суга руу тийрсэнд, лал дайчин илдээ ч буулгаж амжилгүй эвхрэн хийсэж буй нь харагдлаа. Төдөлгүй хорь гучин морьтон Хүрэлхү ноёнтныг нөмрөн авч, илд жад гозолзон, тоос манараад, хэрхэн тэмцэлдэж буй нь үзэгдэхгүй болоод явчихсанд баатар зоригт эрийнхээ бахтай сайхан тулааныг бахархан харж, дуу алдан эмээл дээрээ өндөлзөж байсан өндөрлөгийнхөн нам чимээгүй болж, хэрхэхийг зүрх түгшин хүлээлээ.

    Ажираа аравтнаас нэг нь салаад түрүүлж явсан шархтныг тосон цулбуурдан эргэхэд бусад нь шуудхан өнгөрч илдээ хуруйлан шуугин давхилдсанд бөөгнөн бужигнаж буй олон бахри лалууд орилолдон ум хумгүй зугтацгаалаа. Тэгэхүй саях бачим тулааны ор мөр ил гарч, лавтай долоо найман хүн гулдайн үлдээд, Бэсүдийн цоглог хөвүүн Хүрэлхү хошууч хөл дээрээ илдээ атган торойтол зогсож эс харагдсанд өндөрлөгт харан зогсогсод бүгдээр харуусан шүүрс алдаж, гашуудан гашуудан халаглацгаав.

    Хитбух ноёнтны нүдэнд Хүрэлхүгийн сэргэлэн цовоо нүд, үргэлжийн хошигнож, ёжтойгоор мушилзан байдаг хүүхдэрхүү царай нь харагдах шиг болсонд зүрхээр нь ширхийтэл хатган, дотор нь харанхуйлав.

    - Ай халаг, ай халаг гэж... Хүү минь, Хөх тугийн их цэрэг эр минь. Ай халаг гэж, мянган дайчнаар ч солимгүй сортоо төгс дайчин минь. Яруу алдраа гүйцээж чадсангүй еэ. Даанчиг залуухан чи минь хэмээн гаслан гаслан өгүүлэв.

    Хүрэлхү хошууч хорь дөнгөж гарч буй ч Хошууч хэмээх эрхэм алдраа Хүлэг хаанаас өргөгдсөн, аюулт хорон Уулын өвгөний бэрх хэцүү ичээ Аламут цайзын араар хаших өндөр сүрлэг хадат хэрмийн дээрээс гурван залуу дайчны хамт 70 алд аргамж залган буугаад, гэнэтхэн араас нь довтолж сандарган, хадан хаалганых нь оньсыг мулт цохиж чадсан, Багдад балгадыг довтолход баруун дүүрэгт нь хамгаас түрүүнд хүрээд гал тавьж бужигнуулсан авхаалж самбаа, эр зориг төгс, хожмоо хол ойрд алдраа дуурсгах их баатар эр болох нь гарцаагүй элдэвтэй шалмаг идэр залуу баатар билээ.

    Энэ зуур тэртээ дор дэнж дээр Бундуктар хүрэн халзан морио эргэцүүлэн, илдээ занган захирамжилж, цэрэг ангиа хоёр хуваан давшуулсанд их хэсэг нь болох нэгэн түмтийг Кутузын зүүн жигүүрийг хумин, төврүү нь сүрэг хонь хашаанд хаших мэт бөөгнүүлэн шахаж буй Байдар ноёны мянгатуудын араас ухасхийлдэв. Харин Бундуктар өөрөө нэгэн мянгат илүү цэрэг дагуулан, Хитбух ноёны хараа их Хөх туг намиран буй Назарын өндөрлөгийн зүүн бэл өөд эргэв.

    Хитбух ноёнтон хөмсгөө нумруулан, хөмхийгөө зуугаад, дэргэдээ байсан Начин баатарыг Байдар ноёны араас довтолгон буй бахричуудын түмтийг хажуугаас нь таслан хирчүүлэхээр довтлуулав. Начин баатар илдээ сугалаад “Тэрсүүд муусайн боолуудыг тэнгэрийн хүчээр ниргэсүгэй” хэмээн барим бүдүүн дуугаар бархирч, тэмээн бөмбөр нижигнүүлэн гурван зуутаа аван баруун налуу уруудан пижигнүүлэн тоосруулан буулаа. Тэд мянга мянгаараа довтолгон буй дайсны сүргийн хажуу хавирганаас сүрэг хонинд довтолгох хөх чоно мэт хүзүү сунган, эрээн хавиргат ятуун сүрэгт довтолгох эдлэг шонхор мэт жигүүр хумбин шунган дайрцгаалаа.

    ***
    Нуруундаа сум зоолгосон нүцгэн толгойт эрийн сульдсан морийг хөтөлсөөр Ажираа аравтан цэрэг цогиулан ирэхэд дөрвөн цэрэг явгалан тосож, шархдсан эрийг эвлэн өргөж мориноос нь буулгаад мөрөндөө өргөн Хитбух ноёны өмнө хүргэв. Тэр бол Хонгирадын Элдэрдээ баатар байлаа. Баруун гартаа бат атгасан илднийх нь үзүүр газар зуран чирэгдэнэ. Тэрбээр Юсуф султаны хамт зүүн жигүүрийн цэргийг засалцаж байсан хэрэг. Хитбух энэхүү энэ мулзан толгойт бахим чийрэг эртэй хар багаас ижилсэж, олон ч бахтай сайхан ялалт дагуулсан дайн тулаанд мөр зэрэгцэн явсансан. Хитбух ноён мориноосоо үсрэн бууж, дуу алдан толгойг нь түшин авсанд Элдэрдээ баатар нүдээ нээв.
    - Хит...бух, анд минь .... чи .... юу? Үгээ зөөж ядан өгүүлнэ. Хэлэх бүр завжнаас нь нөжирсөн цус бялдан гарч байлаа...
    - Элдэрдээ, Анд минь. Даанчиг яавдаа.
    Харцнаас чинь
    Харьтны илд
    Халирч далийгаад
    Хальт тусдаг биш үү?
    Эрэмгий зоригоос чинь
    Эрчлэн ирэх сум
    Эмээн халираад
    Эвхрэн нугарч
    Эгц өмнө чинь унадаг биш үү? Юу болох нь энэ билээ?
    - Хитбух, анд минь чи сонс, ... Адгийн муу урвагч ноход л араас хутга шаадаг шүү дээ. Түүнээс Элдэрдээ би өврөөсөө хэрхэн сум зоолгох билээ. Юсуф ... Юсуф муу адгийн шарваач жингэр юм. Түү... нийг султан гэж үүнээс хойш бүү дуудтугай. Урваач, шарваачид зөвхөн муу нохойн нэр, муу нохойн үхэл зохино. Юсуф муу нохой... Бундуктарт урваж, цэргээ аван биднийг эргэж бүчин дайрав. Бэсүдийн Хүрэлхү хөвүүн, Жалайрын Самух өрлөг, бас Жалайрын Бужиндай бид тэр муу нохойн толгойг тасдан, Хөх Тэнгэрийн шүүлэг хийсүгэй хэмээн довтолсон ч тооны олонд бүчүүлж эс чадав. Тэнд байсан Хөх тугийн тавин эрс бүгд эр баатрын ёсоор илдээ тавилгүй цавчилдаж, муу нохдын сүргээс лавтай таван зууг тонилгож, лалын орных нь тамд таатай сайхан илгээлээ. Тэдний яруу алдрыг тэнгэрт ямагт дуурсгаж явах болтугай. Гэвч муу нохос цавчиж үл дуусах бөлгөө. Өнөө Юсуф муу нохойн гөлөг гурван мянган өлөн жингэрээ дагуулаад Бундуктарын ар сүүдэрт очиж хоргодов гээд түр амсхийв.

    Хитбух баривгар хуруутай бахим гараараа Элдэрдээ баатарын толигор нүцгэн духыг нь илбэнэ.
    - Хитбух, чи сонс. Чам лугаа...., Хитбух хэмээх энэ ертөнцийн нэгэн их баатар эртэй мөр зэрэгцэн, ертөнцийн харанхуйг илдний ирээр ярсаар энэ алс Ливаны наран шингэх хязгаар хүртэл давхилдсандаа Хонгирадын Дүүрэн сэцэний хүү Элдэрдээ би хувь заяа, тэнгэр бурхандаа мянгантаа талархаж явдаг билээ. Түүнээ өнөө чамд амжиж хэлэх гэж ирэв. Сэтгэл минь тэр билээ...

    Хоолойг нь нөжирсөн цус бөглөхөд хахаж цацан хэсэг гацав. Тэгээд гүн амьсгаа аваад,
    - Хитбух, баатар дайчин анд минь. Өчүүхэн миний сүнс Монголын их тал нутагтаа эргэж төрөөд, эрх таваараа исгэрэн дуулж явах болтугай хэмээн чи намайг ерөөсүгэй. Чи санаж байна уу? Арван гуравтай хөвүүд бид Их Хянганы хяраас Улзын урд ухаа хүртэл мянга мянган хүлэг агтас туугаад их талын нүд алдам уудмыг туулан давхиулж, дарвиж шуугиж явсансан. Эргээд тэндээ уулзацгаая. Эрхэм сайхан анд минь. Сайхан даа, Их тал нутаг минь. Өнөө намар цаг нутагт минь ирж буй. Өвсний толгой нь шарангуйлж, өндөр хөх тэнгэрт нь сэмжин үүлс... гээд үгээ гүйцээж чадсангүй, Айн-Жалудын орог саарал тэнгэрт эх нутгийнхаа сүүн ээдэм шиг сэмжин цагаан үүлсийг эрэх мэт бүргэд хурц нүдээ тэнгэр өөд тас ширтсэн хэвээр Элдэрдээ баатарын амь гарч, нутгаа тэмүүлсэн сүнс нь хүсэн санасан хөх Монголын их талын зүг нисэн одоод, хүчит баатар бие нь хөсөр гулдайн сулрав.
    Ээ, хайран мину
    Эрийн чинээ эр билээ, чи мину
    Эгэм мөрөндөө бядтан билээ
    Эртний ихэсийн үлдэл билээ
    Ээнэгшин дассан анд мину
    Ээ, элэг зүрх мину,
    Эрслэх олон дайсан үзээд
    Эргэж буцахыг үл мэдэн,
    Эрчлэн шуугиж ордог
    Элдэрдээ баатар мину
    Нулимс мину, анд мину
    Нугарч ер эргэдэггүй учир
    Нуруу юугаа үл хуягладагсан,
    Дуурсан эрчлэх илдтэй учир
    Дуулга ер духдуулдаггүйсэн
    Хайран хайран анд мину
    Харь муу дайсан дунд
    Харах нүдээ үл цавчин
    Хатгалдан шунгаж ордог
    Хатуу зоригт баатар мину,
    Ай хайран анд мину,
    Араандаа атаатнаа зуун төрсөн
    Арслангийн зулзага юмсан, чи мину
    Ар газар тоглож өссөн
    Ажнай сайн хүлэг юмсан чи мину
    Ай, анд мину, намайгаа юунд өнчрүүлэв хэмээн Хитбух ноёнтон Элдэрдээ баатарын зузаан хуйхтай мулзан толгойг элгэндээ тэврээд тэнгэр өөд дуудан дуудан ухилав. Тэгээд “Их Монголын Хөх тугийн дайчин цэрэг эр, Хонгирадын Дүүрэн сэцэний хөвүүн Элдэрдээ баатарын ариун сүнс нь Хөх Монголынхоо их тал нутагт саадгүй түргэн нисэн очтугай” хэмээн ерөөн загалмайлсанд бүчин зогссон олон баатар эрс түрэн нирхийлгэлээ.

    Элдэрдээ баатар Тогучар хүргэний түмтэд багтан анхны алс аянд мордоод, Сартуулыг ихэд даралцаж, Тогучарыг буруудсаны хойно Зэв ноётны өмөгт очиж, Мухамед Шагийн зугтаж явахдаа чадлаараа хавчиж асан сүүлнийх нь үзүүрт гал асаалцаж явжээ. Түүнээс Муган, Курын алдар цуутай их тулаануудыг үзэж, хадан цохиот, мөсөн халилт их Кавказыг мориныхоо туруунд үхрийн шир углаж, шилбийг нь хөөврөөр хулдан байж даваад, арагш нь хаврын цасны уруй шиг нүргэлэн бууж, алан, куман тэргүүт зургаан үндэстний их цэргийг бут ниргээд, цаашлан Оросын их вангуудын тоолж үл барам их цэргийг Калк голын хөвөөнөөс Днеприйн дээд хүзүүвч хүртэл цувуулан хяргаж явсансан. Түүнээс нааш энэхүү Айн-Жалуд хэмээх армаг толгодын хөвөөг дагах бяцхан голд иртэл Элдэрдэй баатарын туулсан зам, тулсан дайсныг тоолж үл барнам.

    Оросын вангууд, Булгар, Хивчагууд, Хар малгайтнуудын их хүчин Днепр мөрнийг уруудан давшихад мөрний гатлага хамгаалан үлдсэн Харачар мэргэний мянгатад үлдэж, гол хүчнээ алс зувчин ухрах цаг гаргахын тулд Орос, Хивчагийн нийлсэн есөн түмэн цэргийг нь гурав хоног тогтоон бариад, эцэст нь хүчин мөхөсдөж, бүгд тэр мөрний хөвөөнд өчүүхэн ч харамсахгүйгээр ясаа тавьцгаахад чухам долоон голтой догшин зээх мэт гуравхан цэрэг амьд үлдсэний нэг нь Элдэрдээ баатар юм. Тэд амьд тэсэн үлдээд зогсохгүй Эрэмгий Мистиславын цэргийн хүнсийг голд живүүлэн, хамгаалж явсан Оросын алдарт Иполит баатар, Хотян хааны дүү Исмалит нарыг баривчлан гар хөлийг нь хоньчлон дангинатал хүлээд, өвчүүн завины голд шидэж, Днепр мөрөн уруудан хоёр талдаа харвалдан зугтсаар, мэнд мултарч, Зэв ноёндоо ирж нийлсэн, ер элдэв хэцүү бэрх дайн тулаан, аян бүхнээс исгэх шарх ч үгүй гардаг тул хуяг дуулгыг үл тоох баатар нэрийг бардан байж авсан эрэмгий дайчин билээ. Энэ мэт түүний адал явдал, алдар гавьяаг нь тоолж үл барах бөгөөд хожмын өдөр Хөх монголын хөрслөг хөвүүд нь эрхэм сайн баатар эрсийнхээ эрэлхэг сайхан энэ мэт түүхийг үлгэр домог болгон өгүүлэн хэлэлцээд, бахдан баясан суух буй за хэмээмүй.
    Ер тэр цагаас эхлэн Хөх тугийн их хүрээн дунд Элдэрдээ баатар хэмээн нэр түгэж эхэлжээ.

    ***
    Ажираан аравтнууд эрэлхэг сэргэлэн сүнс нь хэдийнэ орхин одсон Хүрэлхү хошуучын арвантаа жадлуулж, хоринтоо сийчүүлсэн цогцсыг эгнээ жадан дээр тавьж, мөрлөсөөр хүрч ирэхэд Хитбух ноёнтон тосон очиж, цэлмэг тунгалаг харцаар ширтсээр буй сайхан хар нүдийг нь аниулан, зовхийг нь илээд, духан дээр нь үрээ үнэрлэх мэт хайрлан үнэрлэв. Цэл залуу Хүрэлхү хошуучын уруул завжинд өнөөх уужим ёжтой мушийлт нь тэр хэвээр царцаж үлджээ.
    Адтай сэргэлэн дүү минь
    Ариун сайхан сүнс чинь
    Ар Ононгынхоо хөвөөнд
    Ахин төрөх болтугай хэмээн Хитбух ноён мөн ерөөл өргөөд, Элдэрдээ баатарын хамт илдийг нь хоёрт гарт нь бариулан, элгэн дээр нь авхуулаад зэрэгцүүлэн алс Ливаны уулсын баруун үзүүрт агч Назар өндөрлөгийн оройд оршоов.
    Энэ зуур Бундуктар цэргээ дахин засаж, Байдар ноёны араас ороон тойрохоор довтолж буй түмтээсээ нэгэн шилдэг мянгатыг салган Начин баатарын гань галзуу түрэлтийг саатуулан зогсоохоор тосуулсанд, хавцал өндөр хөндийн хоёр талаас шуугин орж ирээд мөргөлдөх уруйн их үер мэт хоёр цэрэг хоёр талаас шуугин хашгиралдсаар нижигнүүлэн тулав. Бундуктар өөрөө мянгатаа дагуулан Назар өндөрлөгийн урд бэл өгсүүлэн дөхөж буйг үзсэн Хитбух ноёнтон дэргэдээ үлдсэн хоёрхон зуутныг Үлэмж мэргэнээр манлайлуулан Бундуктарын мянгатын өөдөөс “Өвчүүг нь яртугай. Бид Бундуктарын зүрхийг сугална” хэмээн тосуулав.
    Одоо Хитбух ноёнд Хөх тугаа хамгаалан хажууд нь үлдсэн Арсланхүлэгт баатарын тавин турхагаас өөр нөөц үлдсэнгүй, Кутузыг бүрмөсөн нуга дарахын тулд тэр бүх хүчээ шавхаад байсан билээ. Хэрвээ Юсуф султаны мянгатууд энэхүү зүүн жигүүрийг дахиад гурван мөчийн төдий тогтоон барьж чадсансан бол Кутузын гол хүчин болсон хоёр түмтийг Байдар ноёны мянгатууд зүүнээс нь ороон хашиж, Долдохур догшины мянгатуудын илдэн дор шахан оруулж байгаад үйртэл нь цохиж, цайтал нь цавчилж орхих байсансан. Тэгсний ард энэ Бундуктарын бахричууд юу ч болох билээ.
    Үлэмж мэргэн үзүүр гарган довтолгох Бундуктарын мянгатын өөдөөс өөдөөс эгцлэн очсоноо давхил дундаа харвасаар зуут зуутаараа хоёр тийш ярагдан бүхийд Хитбух тавин турхагаа аван, өндөр Хөх тугаа жавхлантайгаар намируулсаар голд нь гарсан сиймхийгээр Бундуктарын “Зүрх сугалах”-аар ухасхийн дайран орлоо.

    .
    /Хэсэглэн авав/
    Б.Номинчимэд

    Тайлбар:
    1. Айн-Жалуд хэмээх нэртэй өнөөгийн Израилийн өмнөд хэсэг, Иерусалимаас төдий холгүй газарт болсон тулаан нь 1260 оны 9 сарын 3-нд болсон юм. Уг тулаанд Монголчууд 10-15 орчим мянга, Мисирийн буюу Египэдийн Киарийн мамлюк тэргүүтэй лалын нэгдсэн хүч 30 гаруй мянган цэрэгтэйгээр тулсан бөгөөд Монголчуудын нэгэн жарны тасралтгүй ялалтын цувраа энд тасарч, 10 мянга гаруй монгол дайчид тэр элсэрхэг нугад ясаа тавьсан байна.
    2. Хитбух - Хүлэг хааны тугийн жанжин, Найман овгийн, загалмайн нестор урсгалыг шүтэгч хүн. Сирийн захирагчаар томилогдон, Мисир хүртэл дайлах аянд бэлдэж байсан.
    3. Юсуф султан - Сирийн султан, Монголчуудад дагаар орон, цэргээ авч, Хитбух ноёны нэг жигүүр болон Айн-Жалудад очсон ч маш эгзэгтэй мөчид урваж, тулааны хувь заяаг өөрчилөх нэгэн сэжүүр үүтгэсэн..
    4. Бундуктар султан - Бибарс султаны нэр. Түрэг, хивчаг угсааны хүн.
    5. Кутуз - Киарын анхны мамлюк султаны Айбегийн дотнын хүн байгаад, эзнээ алж төрийн эргэлт хийгээд Султан болсон хүн. Өөрийгөө Сартуулын Хорезм шах Мухамедийн угсааны хүн гэдэг байжээ.
    6. Мөч - Монголчууд цагны дөрөвний нэгийг буюу 15 минутыг мөч гэж нэрлэдэг. Гурван мөч гэдэг нь дөчин таван минут болно. Мөн минутыг Хувь, секундыг Хурам гэх.
    7. ”Зүрх сугалах” - Монгол цэргийн байлдааны нэгэн тактик.
  • П.Орхон хошой, Г.Уртнасан анхны алтан медалиа авлаа
    2017 оны 1 сарын 30
    Олимпийн хошой аварга, дэлхийн аварга И.Ярыгиний нэрэмжит “Алтан Гран-При” олон улсын уламжлалт тэмцээн ХХҮIII дахь удаагаа ОХУ-ын Красноярск хотын ”Футбол-Арена Енисей” спортын ордонд 3 өдөр үргэлжилж дууслаа.
  • АН эхний даваагаа давлаа
    2017 оны 1 сарын 30
    АН-ын даргыг сонгох сонгуулийг өчигдөр 10.00-22.00 цаг хүртэл улс орон даяар явууллаа. Ингэхдээ нийслэлийн есөн дүүргийн 13 хэсэгт авсан бол аймаг, сум тус бүрт нэг санал авах байр ажиллажээ. Санал авах өдрөөс өмнө АН нийт гишүүдийнхээ шинэчилсэн бүртгэлийг явуулахад 140 мянга орчим хүн хамрагдсан байдаг.

    Үүнээс шинээр бүртгүүлэн, татвараа төлж, санал өгөх эрхтэй болсон нь 120 мянга гаруй гэдгийг АН-ын дарга З.Энхболд хэлнэ лээ. Мөн “Бид стандартын хувьд төрийн сонгуулиас дутахгүй явуулах зорилго тавьсан. Монгол Улсын бүх аймаг, сум, дүүрэгт санал хураах байр нээсэн. Анх удаа зарчмын том өөрчлөлтийг зориглож хийж байна. Аль ч нам даргаа төлөөлүүлэн сонгож, түүгээрээ бусад байгууллагаа байгуулдаг. Харин АН анх удаа дэлхийн жишигт хүрч, нийт гишүүдээрээ даргаа сонгуулж байна. Энэ нь манайд тулгамдаж байгаа мөнгөтэй хүмүүс улс төрд орж, улс төрийн намыг өөрийн болгох, төрийн бодлогод хувийн ашиг сонирхлын зүгээс нөлөөлөх зүйлийг таслан зогсоох зорилготой. Мөн фракцуудаас хамааралгүй нийт гишүүдээс дэмжлэг авсан лидертэй болох зорилго агуулж байгаа юм. Бид Ардчилсан намынхаа шинэчлэлийн том алхам хийлээ. Цаангид намын шинэчлэл олон жил үргэлжлэх байх. Үүний зэрэгцээ Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл, 2020 оны УИХ-ын сонгуулийн бэлтгэл зэрэг олон ажлыг давхар амжуулж байна. Татвараа төлсөн 120 мянга орчим хүнийг хамруулж сонгууль зохион байгуулахын тулд ихээхэн хэмжээний мөнгө шаарддаг юм байна. Нийт таван нэр дэвшигчдээ амжилт хүсье. Хэн ч сонгогдсон бай бусад дөрвөн нэр дэвшигчээ дэмжин ажиллах болно гэж амалсан. Тэр амлалт хэрэгжинэ гэж найдаж байгаа” гэсэн юм.

    Үнэхээр ч З.Энхболд даргын хэлсэн шиг шинэ даргаа тодруулахаар зохион байгуулсан сонгууль АН-ын шинэчлэлийг залуурдахад томоохон түлхэц болох эхлэл. Учир нь, АН-ын өмнөх дарга нарыг сонгохдоо Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаар хэлэлцэж шаардлагатай гэж үзвэл Их хурлаараа батламжилдаг байв. Нэг үгээр хэлбэл, АН-ын даргыг жирийн гишүүд нь бус фракц хоорондын тохироогоор тодруулж, томилдог байсан нь саяхан. Одоогийн дарга З.Энхболд ч АН-ын нийт гишүүдээс бус Үндэсний зөвлөлдөх хорооноос томилсон дарга гэсэн статустай. Харин 21 аймаг, есөн дүүрэг, 330 суманд нэгэн зэрэг зохион байгуулж буй гэдгээрээ АН-ын даргын сонгууль Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх томоохон сунгаа болсон юм. Намын даргад нэр дэвшигч таван эрхмийн өөр өөрсдийн харьяа дүүргийн санал авах байранд саналаа өгцгөөсөн. Тодруулбал, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Сонгинохайрхан, сайд асан Лу.Гантөмөр Сүхбаатар, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат Багануур, Ж.Батзандан Баянзүрх, С.Эрдэнэ Баянгол дүүрэгт саналаа өгөв.

    Санал хураалт авч эхэлснээс хойшхи хугацаанд АН-ын нөлөө бүхий улстөрчид сонгуульдаа идэвхтэй оролцохыг бусдадаа уриалж байсан ч 13.00 цагийн орчимд намын даргад өрсөлдөж буй нэр дэвшигчидтэй холбоотой мэдээлэл сошиал ертөнцөөр тарж эхэлсэн. Мөн АН-ын арга З.Энхболд руу чиглэсэн шүүмжлэлийг олон хүн дайж байлаа. Жишээ нь, Баянзүрх дүүрэгт нэр дэвшигч С.Эрдэнийг зохион байгуулалттайгаар мөнгө тарааж байгаа гэх бичлэгийг УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл өөрийн цахим хуудаснаа мэдээлсэн нь багагүй маргаан дагуулав. Тэрбээр “Баянзүрх дүүрэгт вангийн мөнгө ил цагаан тарж байна, энэ л АН-ыг гутаана шүү, бурхан минь” хэмээсэн юм. Мөн “АН-ын хувь заяа, гишүүдийн бүртгэл З.Энхболдын мэдэлд буй өнөө цаг үе түүхэнд ингэж үлдэх нь дээ” хэмээн санал өгөх эрхгүй болсон гишүүдийн зургийг намын даргадаа хаягласан юм. Харин УИХ-ын гишүүн асан М.Батчимэг “Монголын ардчилал эмзэг байгаа, намд шинэчлэл ус агаар шиг хэрэгтэй байгаа үед намын дотоод сонгуульд мөнгө тарааж байгаа нь гутамшигтай” гэсэн байв.

    АН-ын дарга З.Энхболдын хувьд шинэчилсэн бүртгэлийг хоёр хоногоор сунгаж нэгдүгээр сарын 6-ны 24.00 цагаар тасалбар болгох тушаалыг өмнө нь гаргасан байдаг. Орон нутгийн намын гишүүд шинэчилсэн бүртгэлд хамрагдах идэвх сул байгаа учраас бүртгэлийн хугацааг сунгахаар болсон нь энэ. Мөн гишүүдийн шинэчилсэн бүртгэлийг дунд шатны намын хороо энэ сарын 8-нд хүлээн авч, 10-нд АН-ын ХЭГ-т хүлээлгэж өгөхийг тушаасан юм. Гэвч АН-ын дарга уг тушаалаа гэнэт өөрчилж, нэгдүгээр сарын 6-нд АН-ын ХЭГ-т бүртгүүлсэн гишүүдийн бүртгэлийг бүхэлд нь хүчингүйд тооцох шийдвэрийг өнгөрсөн долоо хоногт гаргасан билээ. Үүнээс үүдэж намын даргын сонгуульд оролцох 15 мянга гаруй гиигүүний эрхийг боогдуулсан хэмээн нэр бүхий эрхэм эсэргүүцлээ илэрхийлээд байсан юм. Жишээ нь, АН-ын даргын энэ шийдвэрээр УИХ-ын гишүүн Л.Болд, УИХ-ын гишүүн асан М.Батчимэг, Г.Батхүү, Р.Гончигдорж нар санал өгөх эрхгүй болсон байна. Өөрөөр хэлбэл, өчигдөр улс орон даяар зохион байгуулсан сонгуульд саналаа өгч чадаагүй хэрэг. Энэ тухай АН-ын дарга З.Энхболд ”Олны танилд зориулсан онцгой дүрэм байхгүй бүх гншүүд анхан шат руугаа очих үүрэгтэй. Очоогүй бол бүртгэхгүй дүрэмтэйг мэдэж ав” гэжээ.

    АН-ын даргын сонгуульд шинэчилсэн бүртгэлдээ хамрагдсан гишүүдийн 60 хувь буюу 70 мянга орчим нь саналаа өгсөн байв. Аймгуудын хувьд санал өгсөн гишүүдийн тоо харилцан адилгүй байгаа ч ирц өндөр гарна гэдгийг сонгууль зохион байгуулах хорооноос мэдэгдсэн юм. Орон нутагт өвөлжилт хүндэрч байгаа ч санал хураалтад ноцтой нөлөөлөх хэмжээнд хүрээгүйг мөн тодотгосон. Албаныхны өгсөн мэдээллээр сонгуулийг будилаан маргаангүй зохион байгуулахын тулд санал авах байр бүрт нэр дэвшигчдийг төлөөлсөн ажиглагч, хоёроос гурван бүртгэлийн ажилтан, бичиг баримт шалгаж оруулах үүрэгтэй угтагч, хянагч, хэсгийн дарга зэрэг 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байгаа гэнэ.

    Ямартай ч, cap гаруйн хугацаанд 21 аймаг, есөн дүүрэгт ажилласан АН-ын даргын сунгааны үр дүнг харуулах сонгуулийг улс орон даяар ийн зохион байгуулснаар тэд эхний даваагаа давлаа. Шинэчилсэн бүртгэлд хамрагдсан гишүүд сонгуульдаа идэвхтэй оролцсоноос харахад АН-ын шинэ дарга өнөөдөр тодрох бүрэн боломжтой.



    С.ДӨЛ

    /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
  • Авто замын боомтууд өнөөдрөөс хэвийн ажиллана
    2017 оны 1 сарын 30
    Авто замын боомтууд маргаашаас хэвийн ажиллана
  • Л.Гантөмөр, Ж.Батзандан, Н.Алтанхуяг, Д.Эрдэнэбат нар сонгуулийн дүнг эсэргүүцэв
    2017 оны 1 сарын 30
    АН-ын даргын сунгаанд С.Эрдэнэ үнэмлэхүй ялалт байгуулсан. Тэгвэл С.Эрдэнэ сонгууль будлиантуулсан бололтой. Тиймээс АН-ын даргад нэр дэвшсэн Л.Гантөмөр, Ж.Батзандан, Н.Алтанхуяг нар АН-ын сонгуулийн хороонд хандан гомдол гаргажээ.

    Тодруулбал С.Эрдэнийн сонгуулийн штабаас сонгогчдыг автобусаар тээвэрлэсэн, мөнгө төгрөг өгсөн зэрэг зөрчил гаргасан байна. Хамгийн гол нь сонгууль будлиантуулсан энэ үйлдэл нь баримттай байгаа тул С.Эрдэнэд хариуцлага тооцож,нэр дэвшигчээс хасахыг хүссэн байна.

  • Л.В.Бетховенийн алдарт V симфони улсын Филармонийн тайзнаа тоглогдлоо
    2017 оны 1 сарын 30
    2017 онд Улсын Филармонийн Симфони найрал хөгжмийн 60 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд удирдаач СТА Д.Нямдаш нь дэлхийн XX зууны шилдэг хөгжмийн бүтээлүүдээс үзэгч түмэндээ хүргэх гэж байна.


    Түүний анхны тоглолт болох “Сонгодог хөгжмийн концерт” тоглолтонд Дэлхийн нэрт хөгжмийн зохиолч Людвиг ван Бетховенийн есөн симфонийн нэг болох V симфони, Оросын хөгжмийн зохиолч Н.А.Римский Корсаковын дорно дахиныг хөгжмөөр амилуулсан ”Щехеразада” симфони чуулбар улсын Филармонийн Симфони найрал хөгжим, удирдаач СТА Д.Нямдаш-ын удирдсанаар үзэгч, сонсогчдын хүртээл болсон.


    Тоглолтын талаар удирдаач СТА Д.Нямдаштай цөөхөн хором ярилцлаа.


    -Тоглолтын онцлогоос сонирхуулаач?


    - Людвиг ван Бетховенийн есөн симфонийн нэг V симфони. Бетховен бол Германы суут хөгжмийн зохиолч, нэрт төлөөлөгч. Энэ бүтээл нь түүний уран бүтээлийн урын санд маш дээгүүр байр эзэлдэг. Мөн Оросын хөгжмийн зохиолч Н.А.Римский Корсаковын дорно дахиныг хөгжмөөр амилуулсан ”Щехеразада” симфони чуулбар тоглогдлоо. Арабын ертөнцөд үлгэр домгийн шинжтэй мянга нэгэн шөнийн үлгэрээс сэдэвлэж бичсэн зохиол. Нэг нь Герман, нөгөөх нь Оросын сонгодог бүтээлүүд нэгэн тайзнаа тоглогдлоо.


    -Энэ жил Филармонийн 60 жилийн ой тохиож байгаа юм билээ. Ойн хүрээнд ямар уран бүтээлүүд тоглогдох бэ?


    - Манай Симфони найрал хөгжим 60 жилийнхээ ойн хүрээнд өөрсдийнхөө тоглож байсан, өмнө нь тоглогдож байсан бүтээлүүдийг сэргээж тоглох төлөвлөгөөтэй байгаа. Оркестрын бичиж байсан хөгжмүүдээс сорчилж аваад тоглоно.


    -Герман, Оросын хоёр өөр сонгодог бүтээлийг нэгэн зэрэг нэг тайзан дээр тоглосон нь ямар онцлогтой бэ?


    -Өмнө нь манайх лекц концерт явуулдаг байсан. Харин одоо олон төрлийн урсгал чиглэл байдаг юм байна гэдгийг үзэгчид ерөнхийд нь мэддэг болсон учраас өөр, өөр чиглэлийн сонгодог хөгжмийг сонирхууллаа. Мөн цаашид XX зууны бүтээлүүдээс тоглоно.


    - XX зууны бүтээлүүдийн онцлог ямар байдаг бэ?


    - XX зуунд урлагт том тэсрэлт болсон үе гэж үздэг. Үүнээс хойш дэлхий дахины айдас хүйтсээс ангижирч энх тайвныг хүсэж мөрөөдсөн урлагийг бүтээдэг болсон. Мөн хүмүүсийн сэтгэлгээний мөрөөдлийг гаргадаг болсон зэрэг олон онцгой тэсрэлттэй үе байснаар их онцлог уран бүтээлүүд төрсөн байдаг юм.
  • ХБНГУ-д мастерын хөтөлбөрт суралцаарай
    2017 оны 1 сарын 30
    ГЕРМАНД СУРАЛЦАХ ТЭТГЭЛЭГТ ХЭРХЭН ХАМРАГДАХ ВЭ?
  • Таны талаар ”Өрнийн зурхай” юу өгүүлэв
    2017 оны 1 сарын 30
    * * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *
    ХОНЬ (3/21-4/19)

    Дүн шинжилгээ хийхэд сайн өдөр. Зарим уулзалтаа хойшлуул. Үнэмшилтэй шалтаг тоочиход бэлд. Ажил хэргийн талаар ганцаарчлан бодож, шаардлагатай зүйлсийг өөр өнцгөөс хар. Гэвч тулгамдсан асуудлуудаар өөрийн үзэл бодлоо илэрхийлэх гэж бүү яар. Уур бухимдал, бүтэлгүйтэл, хямрал нэгэнд нөмөрсөн үед ухаалаг байхаас илүү сайн сонголт алга.
    ҮХЭР (4/20-5/20)

    Тэвчээр барсан өдөр. Хэрэв та бүтэлгүй хайр дурлалтай учирсан бол эрхэлсэн ажлаасаа гүн гүнзгий таашаал авч өөртөө бодох зав өгөлгүй даван туул. Амгалан тайван байдал, тэсвэр тэвчээр, ухаалаг буулт энэ хүнд хэцүү үеийг даван туулахад туслана. Мөн таны санхүүгийн байдал зайлшгүй зарлагаас болж муудах бололтой. Тэвчээр барагдахад хүргэх муу хүний үйлдэлд та хариу ухаангүй алхам хийснээр нэр хүндэд чинь муугаар нөлөөлнө.
    ХАМТАТГАХ (5/21-6/21)

    Сарын эцэс тул амьдралын түвшин дээшлүүлэх, хэтийн төлөвөө сайжруулах талаар онцгой анхаарч, шинэ зүйл сэдэх чухал байна. Та нөхцөл байдлаа өөрчлөөд үз. Улирлын төлөвлөгөөгөө эргэж сайн нягтал. Мөн өнгөрсөнд таныг хуурах гэж оролдсон хүмүүст ч боломж олгох талаар бод. Бүх л шинэ зүйл туршигдсан байсан ч таны хувьд шинэлэг байвал хангалттай.
    МЭЛХИЙ (6/22-7/22)

    Долоо хоногийн эхээр түрүү долоо хоногийн алжаалаа сайн тайлж чадаагүйгээс ядарч, архаг өвчнүүд хурцдана. Эм, тариа хэтрүүлж болохгүй. Эргэн тойрондоо сэтгэл дундуур байна. Ажлын цагаар анхааралтай бай. Цайны цагаараа хөгжим сонс. Сайхан ногоон цай ууж, биеэ амраа. Оройг тайван орчинд өнгөрүүл. Намуухан кафед ганцаар суу.
    АРСЛАН (7/23-8/22)

    Амжилттай өдөр болно. Ямар ч бэрхшээл таныг зогсоож чадахгүй. Та хамт олноороо байхдаа өөрийгөө бүрэн харуулж чадна. Өмнөх төлөвлөгөөгөө тууштай хамгаал. Өөрийнхөө зөв гэдэгт итгэлтэй бай. Удирдлагадаа үнэлэгдэх өдөр. Хайртай хүмүүс чинь ч таны ажлын амжилтыг бахдах болно. Гол нь ажлаа зохицуулж, өрсөлдөгчдөө зах зээлээ алдахаас болгоомжил.
    ОХИН (8/23-9/22)

    Хүсэл тэмүүлэлтэй өдөр. Таны сэтгэлд хайр сэтгэлийг хүчтэй шуурга үүснэ. Та энэ бүхнийг бусдаас нуухыг хичээ. Та гэрлээгүй бол эрсдэл хийн тийм үйл ажиллагааг хийхэд ч бэлэн байна. Гэвч та хүссэндээ одоохондоо хүрч чадахгүй л болов уу. Та уймарч учраа олохоо болино. Зүгээр л энэ бүхнийг түр ч атугай шууд хаяж чадвал танд амар. Дарс тааруулан хүртэж дотоод гунигаа нимгэл.
    ЖИНЛҮҮР (9/23-10/22)

    Санаачилсан төсөл олон нийтийн хүртээл болж, нэр хүнд өснө. Хэвшсэн ажлуудыг хойш нь тавь. Тэд амжилтанд чинь саад болж байна. Нэр хүндээ бэхжүүлэх боломжийг ашигла. Өөрийнх санаачлагаа бусдад бүү булаалга. Шинэ төсөл, санаачлагаа бүх талаар хүмүүст биечлэн хүргэ. Амжилт таныг хүлээж байна.
    ХИЛЭНЦ (10/23-11/21)

    Шуурхай дайчин байдал, авьяас мэдрэмжээрээ үнэлэгдэх өдөр.Эдгээр чанараа та өнөөдөр тод томруун илэрхийлнэ. Эрхэлсэн ажилдаа удирдлагаасаа сайшаал хүртэнэ. Өдрийн турш ажил хэргийн шийдвэр гаргахад таатай байна. Сэтгэл санаагаа сайн төвлөрүүлж, анхаарал сарниулах хэрэггүй зүйлүүдийг мартаж, ажлаа төгс гүйцэтгэнэ. Булан тойроход отож байх санамсаргүй сайхан учралыг энэ удаа нүдээ аниад орхи. Ёр мууг од эрхэс зөгнөж байна.
    НУМ (11/22-12/21)

    Дуртай ажилдаа татагдах өдөр. Өөрийн дуртай ажил төрөлдөө амжилт олж, мөнгө санхүүгийн боломж нэмэгдэнэ. Гэвч зардлаа сайн хянах шаардалага гарна. Зах зээлд үнээр биш өөрийн ур чадвараар өрсөлд. Урлагын, зар сурталчилгаа, дизайны чиглэлээр ажилдаг хүмүүс амжилт олно.
    МАТАР (12/22-1/19)

    Та өөрийг тань гомдоосон хэн нэгэн хүнээс хариугаа авах төлөвлөгөө боловсруулж байж магадгүй. Та цаг алдалгүй хариу цохилт өг. Тэр ч бас таныг чадах төлөвлөгөө бэлдэж байна. Та үүнийг хүчээр зогсоож чадахгүй. Олон төрлийн арга ухаанаар та дийлнэ. Түүний сул талыг олж ашигла. Та өнгөн дээрээ нөхцөл байдлыг мэдээгүй мэт харагд. Нууцаар цохилт өг, дайнд ялах л чухал байна.
    ХУМХ (1/20-2/18)

    Эрч хүчтэй өдөр. Дуусаагүй ажлуудаа нэг мөр дуусга. Нэр хүндээ бодолгүй, хамтрагч нараа шахаж ажлуул. Ажил хэргийн мэдээлэл хүлээн авах, цахим шуудан явуулах зэрэгт анхааралтай ханд. Алдаа гарч магадгүй. Орой үдэш ганцаар гараад хэрэггүй. Зайлшгүй уулзалт гарвал шалтаг хэлэн хойшлуул. Илүү цагаар ажиллавал үр дүн гарна.
    ЗАГАС (2/19-3/20)

    Боломж дүүрэн өдөр. Өнөөдөр та хүнд нөхцөл байдлаас хамгийн бага алдагдалтай гарч чадна. Төвөгтэй хүнд нөхцөл байдлаас гарахын тулд маш их идэвхи шаардана шүү. Гэхдээ өөрийн санаа бодлоо бусдынхаас хэт дээгүүр тавьсанаар санхүүгийн алдагдал эсвэл нэр хүнд унах алдааг гаргахаас сэргийл. Алдаа гарвал од эрхэс зурхай зурлагад буруу өгөлгүй, ном уншиж, урьдын туршлагаа тунгаан шийдвэр гаргаж бат зогс: Мөн дотны хүмүүстэйгээ харьцах харьцаагаа сайжруулж чадна. Гэхдээ мөн л энэ нь тийм ч амар бус гэдгийг сана.
  • Өнөөдөр болох үйл явдлын тойм
    2017 оны 1 сарын 30
    11:00 цагт: Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ”2016 оны Монгол Улсын шүүхийн шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээ” сэдвээр хэвлэлийн бага хурал хийнэ.

    Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд

    11:00 цагт: ”Мөнх тэнгэрийн хууль хэрэгжиж эхэллээ” сэдвээр Мөнх тэнгэрийн оньс төвөөс мэдээлэл хийнэ. Үйл явдлын давцал, цаг хугацааны давтамж баримт бүхий онц сонирхолттой мэдээллүүдийг дэлгэнэ.

    MN-Мэдээллийн төвд

    11:00 цагт: ХУД-ийн ”Нэхмэлийн шар” байрны оршин суугчид дахин төлөвлөлтийн тендер цуцлагдсантай холбоотой асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа.

    11:30 цагт: Нийслэлийн төлөвлөгөөний газрынхан улсын комисст хууль бусаар барилга хүлээн авсан талаар ”Бүрэн цутгамал” ХХК-иас мэдээлэл хийнэ.

    12:00 цагт: ”Эх орноо эдийн засгийн хүндрэлээс гаргахын төлөө” хөдөлгөөн өрнүүлж ард түмэн, аж ахуйн нэгж байгууллагуудаас хандив тусламж цуглуулах уриалга гаргаж Монгол Улсын гавьяат эдийн засагч Б.Осоргарав мэдээлэл хийнэ.Мөн энэ талаарх тооцооллыг танилцуулна.

    14:00 цагт: “Universe best songs-2017” шоуны талаар мэдээлэл хийнэ .

    12:00 цагт: АН-ын дарга З.Энхболд, Сонгуулийн хорооны дарга Ж.Оюунбаатар, 5 нэр дэвшигч нар Төрийн ордны Чингис хаан танхимд хэвлэлийн хурал хийнэ.
  • УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны хуваарь
    2017 оны 1 сарын 30
    ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

    02 дугаар сарын 02, 03-ны Пүрэв, Баасан гарагт 10.00 цагаас:

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэдээлэл: “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын асуудал”;

    “Монгол Улсын эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээ сангийн зарлагын 2017 оны төсвийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

    Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 01 дүгээр дүгнэлт;

    Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Засгийн газар 2016.11.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

    Нийгмийн даатгалын сангаас олгох, тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг 2016.10.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

    Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг 2016.10.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

    Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.12.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

    Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их хурлын гишүүн Ж.Ганбаатар нарын 8 гишүүн 2016.12.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

    Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/;

    Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /2016.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

    Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.22, 28-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгтгэсэн төсөл, анхны хэлэлцүүлэг/;

    “Хэнтий Хан уулын нэрийг Бурхан Халдун уул гэж өөрчлөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

    Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

    Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатар нарын 30 гишүүн 2016.12.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

    Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан нарын 19 гишүүн 2016.12.22-ны өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

    “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.12.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

    “Төрийн өмчөөс хувьчилж үл болох эд хөрөнгийн жагсаалт батлах тухай” тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.12.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

    Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт нарын 10 гишүүн болон Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгтгэсэн төсөл, анхны хэлэлцүүлэг/;

    Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.12.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

    Дотоодын цэргийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.12.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

    Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;

    Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хүлээлгэх хариуцлагын тухай хуулийн төсөл /Ерөнхийлөгч 2016.12.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, төcлийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;

    Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү 2016.12.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, төcлийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;

    Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, төcлийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;

    Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, төcлийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;

    Монгол Улсын зарим Элчин сайдын яам, Ерөнхий консулын газар, Консулын газрыг татан буулгах тухай тогтоолын төсөл /Засгийн газар 2016.12.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;

    Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;

    Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: “Хүүхдийн эрхийг хамгаалах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар”.
  • Ерөнхий боловсролын сургуулиуд хичээллэж эхэллээ
    2017 оны 1 сарын 30
    Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яамнаас нийслэлийн сурагчдын амралтыг сунгасан байсан.

    Тэгвэл нийслэл болон Завхан, Ховд аймгийн сурагчдын амралт энэ амралтын өдрүүдэд дуусч, өнөөдөр сурагчдын хичээл эхэлж байна.

    Хүйтний эрч чангарч томуу, томуу төст өвчний дэгдэлтээс урдчилан сэргийлэх зорилгоор Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам болон нийслэлийн Эрүүл мэндийн газар зөвшилцөж, нийслэлийн сурагчдын амралтыг нэгдүгээр сарын 30-ны өдөр хүртэл сунгасан байсан юм.

    Харин өнгөрсөн долоо хоногийн хичээлийг ирэх долоо хоногт нөхөж орно гэдгийг Нийслэлийн боловсролын газраас мэдэгдсэн байгаа юм.
  • Монголын баялагаар дэлхийн хэмжээний хөрөнгө тэрбyм тэрбyмаар босгож байна
    2017 оны 1 сарын 30
    ...Монголын баялагаар дэлхийн хэмжээний хөрөнгө тэрбyм тэрбyмаар босгож байхад бид типс буюу цайны бутархай мөнгөн дээр нь алалцаад л дуусаж байна. Асар их боломжтой мөртлөө дэлхийн хөгжлөөс асар хол хэвээр үлдлээ. Энэ л бидний гол аймшиг байна даа....
  • ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай, баялаг төгс болно
    2017 оны 1 сарын 30
    Өнөөдөр аргын тооллын 2017 оны нэгдүгээр сарын 30. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны ”Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн өвлийн дунд цагаагчин үхэр сарын 3. Сумъяа гараг. Чөдөр одтой, найман цагаан мэнгэтэй, улаагчин могой өдөр.

    Барилдлага: Идэр
    Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй
    Суудал: Шороо

    Өдрийн наран 8 цаг 09 минутад мандан, 17 цаг 52 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн.

    Ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай, баялаг төгс болно хэмээжээ.


    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай, баялаг төгс болно
  • УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгүүд хуралдана
    2017 оны 1 сарын 30
    МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2016 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 2017 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 30-ААС 02 ДУГААР САРЫН 03-НЫ ӨДРҮҮДЭД НАМЫН БҮЛЭГ, АЖЛЫН ХЭСЭГ, БАЙНГЫН ХОРООНЫ БОЛОН НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ, ХУВААРЬ
  • Ардчилсан нам ”Мөнгөний сонгууль”-иас салж чадсангүй, харин хариуцлага?
    2017 оны 1 сарын 30
    Уг нь намаа шинэчлэхээр эл сонгуулийг явуулсан боловч шинэчлэх бүү хэл хуучныхаа ёроолд нь уначихлаа. Өөрөөр хэлбэл намын даргаа шинээр сонгосон ч С.Эрдэнэ Ардчилсан намыг шинэчилж тордох нь бүү хэл ах дүүсийн цугларах газар болгож чадна гэдэгтэй мөрий тавьсан ч хожино гэх дүгнэлтийг олонх гишүүд гаргаж байна.
  • Улаанбаатарт 15-17 хэм хүйтэн байна
    2017 оны 1 сарын 30
    2017 оны 01 дүгээр сарын 29-ний 20 цагаас 01 дүгээр сарын 30-ны 20 цаг
    хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 37-42 хэм, өдөртөө 19-24 хэм, Монгол Алтайн нурууны өвөр хэсгээр шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 13-18 хэм, бусад нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 9-14 хэм хүйтэн байна.

    ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, явган шуурга шуурна. Дархадын хотгор, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 37-42 хэм, өдөртөө 23-28 хэм, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа голын хөндийгөөр шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 15-20 хэм, бусад нутгаар шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн байна.

    ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, явган шуурга шуурна. Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 16-21 хэм, бусад нутгаар шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 12-17 хэм хүйтэн байна.

    ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүл багасана. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 31-33 хэм, өдөртөө 18-20 хэм хүйтэн байна.

    ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө бүх нутгаар 23-28 хэм, өдөртөө Өмнөговийн нутгаар 5-10 хэм, бусад нутгаар 8-13 хэм хүйтэн байна.

    УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 37-39 хэм, бусад хэсгээр 28-30 хэм, өдөртөө 15-17 хэм хүйтэн байна.

    2017 оны 01 дүгээр сарын 31-нээс 2017 оны 02 дугаар сарын 04-нийг хүртэлх
    цаг агаарын урьдчилсан төлөв

    Хоёрдугаар сарын 2-нд Алтайн уулархаг нутгаар, 3-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 31-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр ихэнх нутгаар хүйтэн байх боловч цаашдаа хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 34-39 хэм, өдөртөө 20-25 хэм, Хөвсгөл уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 14-19 хэм, Их нууруудын хотгор, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 8-13 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 0-5 хэм, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 5-10 хэм хүйтэн байна.
  • Шуурхай: Н.Алтанхуяг орон нутагт ялалт байгуулж байна
    2017 оны 1 сарын 29
    Ардчилсан намын даргын сонгуулийн санал хураалт амжилттай болж өндөрлөөд байна. Одоогийн байдлаар сонгуулийн дүнг гараар тоолж нэгтгэх үйл ажил үргэлжилж байна хэмээн эх сурвалжууд мэдээлж байна.

    Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Завхан, Увс, Баян-Өлгий, Говь-Алтай, Дундговь, Өмнөговь зэрэг аймгуудад Н.Алтанхуяг ялалт байгуулсан байна. Харин нийслэлд мөнгө тараасан зэрэг олон зөрчил гарч олон гомдол ирсэн тул нэгдсэн дүн нь одоогоор хараахан гараагүй байна. Улсын хэмжээнд саналаа өгсөн гишүүдийн ирц 70 гаруй хувьтай болсон тухай мэдээллийг Сонгууль зохион байгуулах хорооноос өгөөд байна. Ингэхдээ энэ нь 20.00 цагийн байдлаар гаргасан ирцийн мэдээлэл болохыг тодотголоо.
  • С.Эрдэнэ санал авахын тулд гишүүддээ мөнгө тараалгасан уу
    2017 оны 1 сарын 29
    Ардчилсан намын даргыг шинээр сонгох сонгууль яг одоо улс даяар явагдаж байна. Өнөөдөр 07:00 цагт эхэлсэн сонгуулийн явц үдээс өмнө хүртэл ямар нэг асуудалгүй, хэвийн үргэлжилж байсан. Гэвч 16 цагийн орчимд АН-ын гишүүн, ССАЖЯ-ны сайд асан Ц.Оюунгэрэл нэр дэвшигч С.Эрдэнийг санал авахын тулд мөнгө тараасан тухай бичлэгийг цахим хуудсаараа дамжуулан түгээлээ.

    Бичлэгэн дээр БЗД-ийн есдүгээр үүрийн дарга Ганхуяг:

    - “Хүн болгонд урамшуулал болгоод арван мянган төгрөг өгөх ёстой. Тав тавыг өгчихсөн байгаа. Би та хоёрынхыг өгөх ёстой. Хэн хэн дээр байна гэлээ, би тэмдэглээд авчихна.

    - С.Эрдэнэ гишүүн энэнээс илүү юм өгчихөж чадахгүй байгаа юм уу?

    - Би яаж мэдэхийн. Чи битгий олон юм яриад байгаач. Том юм авах гээд байгаа бол Пүрэвдагва даргаас асуугаач. Хүн болгоны тоогоор өгсөн мөнгө” гэхчилэн ярьжээ.

    Бичлэгний тухайд сошиал хэрэглэгчид ялгаатай байр суурьтай байна. Тухайлбал зарим нь “С.Эрдэнэ гишүүнийг их санал авахуулын тулд мөнгө тараалгалаа” гэж байгаа бол “Сонгуульд ажилласан хүмүүст цалин урамшууллыг нь өгч байна” ч гэх өмөөрсөн хүмүүс ч байна. Хачирхалтай нь уг бичлэгийг хийсэн хүн яагаад С.Эрдэнийн сонгуулийн ажилд оролцсон хэрнээ бичлэг хийн тараах болов? Бичлэг дээрх явдал үнэн худал эсэх нь тодорхойгүй ч, анх удаа намын даргаа сонгох сонгуульд нь ийнхүү будилаан орж, нэгнийгээ сошиал хуудсаар үгүйсгэж байгаа зэрэг нь уг намын хэр шинэчлэгдэж, хэр эв нэгдэлтэй байгааг харуулаад авлаа.
  • Сурагчид маргаашнаас хичээлдээ орно
    2017 оны 1 сарын 29
    Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралт өнөөдөр дуусч ирэх даваа гараг буюу энэ сарын 30-ны өдөр хичээл эхэлнэ. Хуваарийн дагуу бол сургуулийн сурагчдын амралт энэ сарын 20-нд дуусч, 23-наас хичээл эхлэх байсан ч хүйтний эрч эрс чангарч томуу, томуу төст өвчний дэгдэлтээс урьдчилан сэргийлэх зорилгоор ийнхүү сурагчдын амралтыг нэгдүгээр сарын 30-ныг хүртэл сунгах тухай БСШУС-ын сайдын тушаал гарсан билээ.
4866 4867 4868 4869 4870 4871 4872
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СХД-ийн хэмжээнд 2026 он гарснаас хойш 14 удаагийн шар өвсний гал түймрийн дуудлага мэдээлэл бүртгэгджээ
    1 цаг 56 мин
  • М.Халтар: НИТХ дахь АН-ын бүлгээс ирүүлсэн саналын дагуу хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах захирамж гарсан
    2 цаг 17 мин
  • “Оюуны өмч-хөрөнгө оруулалт-үнэ цэн” арга хэмжээ болж байна
    2 цаг 23 мин
  • АТГ: Сэлбэ дэд төвийн тендерийн хэрэгт Б.Сэргэлэнбаатар, Ш.Мөнхсайхан нар холбогдож, мөрдөн шалгалтын ажиллагаа үргэлжилж байна
    2 цаг 31 мин
  • НИТХ-ын хуралдаан эхлэхийг хүлээсэн төрийн албан хаагчид ажлаа хийж чадахгүйд хүрлээ
    2 цаг 49 мин
  • АТГ: Замын-Үүдийн гаалийн авлигын хэрэгт гурван хүнийг яллагдагчаар татаж, хоёр этгээдэд таслан сэргийлэх арга хэмжээ авчээ
    2 цаг 51 мин
  • Ж.Батжаргал: Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг гацаанд ороогүй, яарах шаардлагагүй
    3 цаг 24 мин
  • Сонгинохайрхан дүүрэгт олон улсын стандартад нийцсэн спорт цогцолбор нээлтээ хийлээ
    4 цаг 16 мин
  • Ховд аймагт 3 удаагийн давтамжтай газар хөдөллөө
    5 цаг 35 мин
  • Нэр хүндтэй багш байснаас "Трампын алуурчин" байсан нь дээр гэж үзсэн залуугийн түүх
    6 цаг 19 мин
  • Чернобылийн ослын аймшигт нууцыг өгүүлэх 40 он улирав
    7 цаг 7 мин
  • Кенийн гүйгч Сабастиан Саве холын зайд 2 цагаас бага хугацаанд гүйсэн дэлхийн анхны хүн боллоо
    7 цаг 15 мин
  • Хэнтий, Увс аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
    7 цаг 19 мин
  • Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, хоёулаа сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
    7 цаг 19 мин
  • Өнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлана
    7 цаг 24 мин
  • Улсын аварга О.Хангайн замналын томоохон барилдааны 42 түрүү он цагийн дарааллаар
    7 цаг 27 мин
  • Дорнод аймагт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад жалга руу унаж, гэмтжээ
    7 цаг 29 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдааныг хойшлууллаа
    7 цаг 58 мин
  • Алдарт "Эмэгтэйчүүдийн эрхийн тухай өмгөөлөл" бүтээлийн зохиолч Мэри Уолстенкрафтын тухай баримтууд
    8 цаг 0 мин
  • Чернобылийн ослын 40 жилийн ойн хүрээнд амь үрэгдэгсдэд хүндэтгэл үзүүлжээ
    8 цаг 18 мин
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
  • Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна
  • ӨНӨӨДӨР: “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн талаар мэдээлэл өгнө
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
24 баримт
  • Алдарт "Эмэгтэйчүүдийн эрхийн тухай өмгөөлөл" бүтээлийн зохиолч Мэри Уолстенкрафтын тухай баримтууд
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК