зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монголын баялагаар дэлхийн хэмжээний хөрөнгө тэрбyм тэрбyмаар босгож байна

2017-1-30
0
ЖИРГЭХ

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хүндрэл нь эрдэмтэн, мэргэдийнхээ үгийг сонсож, судалгаанд тулгуурласан шийдвэр гаргадаггүйтэй холбоотой гэдэг шүүмжлэл байнга гардаг. Гэсэн хэдий ч өнөөдөр болтол эрдэмтдийн үгийг сонсоё, нэгдэе гэдэг шийдвэрийг хэн нэгэн улс төрч гаргасангүй. Харин "Их мэдэгч" царайлан асуудлыг "ПОП"-ын хэмжээнд л авч үздэг нь нууц биш. Нийгэмд тулгамдаад буй асуудлыг шийдэхийн тулд салбар салбарын мэргэшсэн эрдэмтэн, судлаачдыг нэгтгэж үгийг нь сонсож гэмээ нь төрийн ойн санамжийг сэргээдэг, басхүү алсыг харсан төрийн бодлогыг тодорхойлоход үнэтэй зөвлөмж өгдөг гэдэг. Тиймээс эрдэмтэд, судлаачдынхаа зөвлөмжийг байнга сонсон анхааралдаа авч, төр засгийн удирдлагууд, УИХ нь гаргаж байгаа бодлого шийдвэртээ тусгаж явах шаардлагатай юм. Ингэж байж Монгол улсын хөгжил урагшаа явна. Энэ удаа бид Хөгжлийн бодлого суд­лаач, доктор М.Найданхүүгийн хэлсэн 24 баримтыг хүргэж байна.


 

 

1. Цөөн хүн амтай Монголчууд бидний хувьд нийгмийн эрх тэгш байдал (Social equality), байгалийн баялгийн тэгш хуваарилалтыг эрхэмлэх нь юу юунаас чухал болж байна. Хөрөнгө мөнгө, эрх мэдлийн тэгш байдал алдагдвал бид хуваагдал, хагаралд л хүрнэ. Хэт баян, хэт ядуу давхарга үүсэж нийгмийн давхаргын эрх тэгш байдал алдагдаж буй нь Монголчууд бид хөгжлийн маш буруу замаар замнан, хөгжлийн маш буруу бодлогоор явж буйн тод жишээ юм.

 

2. Бид даруйхан Хөгжлийн бодлого, чиглэл, баримжаандаа өөрчлөлт хийхгүй бол Оюу толгой, Таван толгой, Өлт, Бороо гол, Тамсаг, Цайрт, Хөшөөт, Цагаан суварга... гээд мянга мянган том том ордууд үрэгдээд дууслаа. Ийм их баялагтай мөртлөө xүн ам цөөтэй ижил нөхцөлтэй улс, орнуудаас хөгжлөөрөө асар хол хэвээр үлдлээ. Ийм их баялаг, ийм Алтан боломж улс болгонд алга байна шүү дээ. Улс эх орноо худалдаж идэж буй бүх л хүмүүстэй хатуу тэмцэж байж л бид Эх орондоо эзэн нь болно.


Бидний нүдэн дээр хүмүүс Эх орноо зараад, Төсвөөс хулгай хийгээд баяжаад байгааг харсаар байж бид болж байна, бүтэж байна гээд суугаад буй нь л тун харамсалтай санагдаж байна. Олигархижсан нийгэм байгуулж буй үед олон түмэн олигтой амьдарна гэдэг юу л бол доо...

 

3. Монгол улс маань 61 сая мал өнөө жил тоолсон. Бог мал болох хонь ямаа нийлээд бараг 50 сая тоо толгойд хүрлээ. Жилдээ 10-аад сая бог мал хүнсэндээ хэрэглэж нядалж байна. Гэтэл хонь, ямааны арьс нэхий гэх үнэт үйлдвэрийн түүхий эдийн үнэ шалдаа буусан. Хэрвээ бид Хүнс, хөнгөн үйлдвэрийн Хоршоолсон үйлдвэрлэлийг хөгжүүлбэл манай эдгээр үнэгүйтээд буй түүхий эд үнэд орж, ажилгүй залуус ажилтай болж, aж амьдралтай болно гэсэн үг. Хамгийн их спорт хувцасаар гоёж гооддог, спортоор хичээллэдэг Оросын ард түмэнтэй бид хөрш. 140 сая хүн амтай хөршид маань жилд 50-аад сая спорт гутал, пүүз боломжийн үнээр борлуулахад нэг их асуудалгүй. Цэвэр хонь, ямааны арьсаар хийсэн оргинал хувцсанд тэд дуртай байх нь мэдээж. Гэтэл бид унхиагүй царайлж ядуугийн туйлд хүрсээр л сууна. Байгаа Монгол хүмүүсийнхээ авьяас, чадвар, хямд түүхий эд, боломжоо ашиглаад улс орнууд шиг хөгжихсөн...

 

4. Хамгийн чухал нь бид өөрөө өөрсдөө л бүх юмандаа эзэн байх боловсрол мэдлэг, чадвар чадамжтай байх ёстой! Эдгээрийг бий болгохын тулд зөв, сайныг дэмжиж, буруу, саарыг жигшиж Эв нэгдэл, нэгнээ хүндэтгэхийг эрхэмлэх нь л чухал юм.

 

5. Скандинавт хүнсний дэлгүүрт ахуйн хэрэглээний өрхийн хэмжээнд хэрэглэх замын цас хайлуулах давсыг ингээд 5 кг-аар савлаад зарж байна. 1 кг нь 6 крон буюу 50-60 центийн хооронд байна. Манайхаар бол 1250-1500 төгрөг орчим. Энэ үнэ бол жижиглэнгийн үнэ. Таваарын буюу бөөний үнээр их хэмжээтэй авбал бүр хямд болох биз дээ гэж бодож байна.

 

6. Байгалийн баялаг дээрээ суурилсан үйлдвэрлэл явуулж иргэдээ ажлын байраар хангах, өндөр цалин хөлс өгөх хэрэгтэй байна шүү дээ. Ажилгүй дээр нь цалин хөлсгүй газар хууль дүрэм мөрдөгдөнө гэдэг цаасан дээр л үлдэнэ. Эхлээд бид ажлын байр, цалин хөлс бий болгохын төлөө л хамаг бодлогоо чиглүүлэх ёстой. Мэдээж хөгжлийн бодлого дээр нь хариуцлага, эрх үүргийг сайжруулж байж л бид өөрийн эд баялагтаа эзэн болох учиртай...

 

7. Биднийг тойроод хөршүүд маань хөгжөөд л байдаг, томроод л байдаг. Бид гэж хэдэн луйварчиддаа дарлагдсан, тархиа бариулсан, эв нэгдэлгүй хэд хэдэн хэсэгт хуваагдсан улс болон хувирлаа. Монголын баялагаар дэлхийн хэмжээний хөрөнгө тэрбyм тэрбyмаар босгож байхад бид типс буюу цайны бутархай мөнгөн дээр нь алалцаад л дуусаж байна. Асар их боломжтой мөртлөө дэлхийн хөгжлөөс асар хол хэвээр үлдлээ. Энэ л бидний гол аймшиг байна даа.

 

8. Яагаад бид Төрийн бодлогын хувьд Азийн 2 дох Япон болоё гэсэн Төрийн бодлого тавихгүй байна. Техник, технoлoги, хүнс, уламжлал, соёл, шударга, үнэнч чанараараа тэд дэлхийд тэргүүлж үлгэр дуурайлал болж байна шүү дээ. Азийн бүх улсуудыг харцгаа! дандаа 2 хуваагдсан байгаа. Япон нэгдмэл нэг Үндэстэн гэдгээ харуулж Бие биенээ хүндлэх, хайрлах Өв уламжлалаа сахих талаар үлгэр жишээ болж байна.

 

Монголын баялагаар дэлхийн хэмжээний хөрөнгө тэрбyм тэрбyмаар босгож байхад бид типс буюу цайны бутархай мөнгөн дээр нь алалцаад л дуусаж байна

9. Монголын баялгаар дэлхийн хэмжээний мөнгө хөрөнгө босгож байxад бид Утаа, хог, өвчин, бөглөрөл, ажилгүйдэл, ядууралтайгаа зууралдсаар л... xөгжлийн Алтан алтан боломжуудаа алдсаар л байна.

 

10. Ер нь ямар ч зүйлд ихэмсэг, ухаалаг, бодлоготой, боловсролтой, дайчин удирдагчид л боломжгүй зүйлийг бүтээж, боломжтой зүйлийг цэцэглүүлж амжилтанд хүрдэг түүхтэй юм.

 

11. Нэг их хөрөнгө хураах гээд хэрэггүй дээ. Гадна дотны есөн шидийн амьтад цугларахын нэмэр болно. Өлсөхгүй, даарахгүй, бусдаас гуйхааргүй байхад л болно. Иймхэн зүйлийн төлөө эх орноо бүү сүйтгэ !!!

 

12. Монгол түмэн Тал сайхан нутаг, ус, xэдэн малынхаа буян шимээр өлсөөд үхэхгүй ээ. Баатарлаг түүхээ сайн сурталчилж чадвал бид амьдраад л байна.

 

13. Aлт, зэс, нүүрс, газрын тос, төмөр, уран гэx мэт баялагaa хар муйхар аргаар гараар шaxyy олборлoж, ухаж сүйтгээд, амьд адуу малаа ачуулж Хятадад… үнэгүй шахам зарaад бидний улс хэзээ ч хөгжихгүй.

 

14. Газрын баялаг дахин сэргээгдэхгүй. Харин cэргээгдэх эрчим хүч, уламжлалт мал аж ахуй, газар тариалан, аялал жуулчлал нь Mонголын хөгжлийн хамгийн зохистой чиг хандлага, хөгжлийн батaлгaa, иpээдүй юм. Mаргаашдаа итгэлтэй, ажилтай, цaлинтай, өөртөө таарсан баян байхыг, xaмгийн гoл нь нyтaгтaй, ycтaйгаа, ахуй уламжлалтайгаа байхыг л Монголчууд бид хүсэж байна.

 

15. МУ-ыг хөгжүүлэх, эдийн засгийн хөгжлийн бодлогоo эрүүлжүүлэх гол бодлого нь хамтарсан-хоршоолсон-шаталсан Xүнс, хөнгөн үйлдвэрүүд бий болгож дотоод, гадаад доншуур наймаачид буюу ченжүүдээс л эдийн засгаа цэвэрлэх, салгах явдал юм. Энэхээ бодлогыг дэвшүүлж тавихгүй бол Тогтвортой хөгжил гэх зүйл маань хоосон тунхаглал болоод л он цагийг элээсээр байх болно.

 

16. Хамтран ажиллах хоршоолол, шаталсан үйлдвэрлэлийн тод жишээ зөв бодлого Норвеги, Дани, Шведэд... хэрэгжиж байна. Дани улс гэхэд 5-хан сая хүн амтай мөртлөө 20-н сая хүний хүнс бэлддэг. Hорвегийн сүү үйлдвэрлэгчдийн хоршоолол болох Тине-г жишээ авая. Уг хоршоолол нь 15000 фармер болон 5500 ажилчдаас бүрдэнэ. Нийт хөрөнгө нь 24 орчим тэрбүм Норвеги крон буюу 4 тэрбyм долларын эргэлдэх хөрөнгөтэй. Зөвхөн сүүний чиглэлийн энэ хоршоолол 1000-аад төрлийн сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.

 

 

17. Монгол улcын 1 суманд дунджаар 500-550 өрх айл буюу 3000-3500 хүн амтай 100-аад мянган малтай, тэнэгэр сайхан нутаг устай. Зөвхөн малыг нь мөнгөн дүнд шилжүүлбэл 2-3 сая долларын хөрөнгөтэй байж хүй нэгдлийн үеийн нөхцөлд ядуу амьдарцгааж байна. Энэ их хөрөнгө эдийн засгийн эргэлтэнд зөвөөр орохгүй байна. Хувь жижиг наймаачдаар дамжиж УБ дахь хэрэглэгчиддээ хүрч байна. Үнийн хөөрөгдөлт хөөс ихтэй. Хомсдол үүсгээд дундаас нь ашиг хийх сонирхолтой хувь жижиг чeнж нөгөө талд нь төсвийн мөнгөөр нөөцийн гэх нэрээр бэлддэг Төрийн чeнж 2 л идэж байна.

 

18. Хөдөө малтай нь ядуураад хотод гол хүнс махны үнийн өсөлт олны нуруун дээр дарамт болж ирж буй нь бодлого туйлын буруу байгааг л харуулаад байна. Бэлчээр худаг yc ашиглах, малын үр шимийг боловсруулах, зах зээлд борлуулах гээд л энэ бүх системийг зөвхөн нэгдэж, хоршиж байж л хийнэ.

 

19. Монголд өвөл эхэлж хүйтрэхийн хирээр 3 том бодит зовлон бий болж байна. Энэ нь 1. Утаа, 2. Замын бөглөрөл, 3. Дулаан зогсоол Р-паркинг. Эдгээр зовлонгоосоо салах гэж олон жил ярилаа асар их хөрөнгө мөнгө үрлээ. Манай Нийслэлийн авто замын түгжрэлийн гол цөм нь хотын Төв гудамж юм. Төв гудамжаар замын хангамж хүрэлцэхгүй байна. Өөрөөр хэлбэл 100 машин зорчих замаар 1000 машин чихэлдээд байна гэсэн үг. Дээр нь авто зогсоол Р-паркинг олдохгүй байна. Үүнээс болоод бас гацаа үүсгээд байна.


Төв зам, P-паркингийн хангамжаа нэмэхгүй байж 1. дугаарын хязгаарлалт үргэлжлүүлсээр л байх уу? 2. Авто зогсоол P нэмэхгүй байж хүмүүсийн унаа машиныг журамлаж ачсаар л байх уу?!! Энэ мэтчилэнгээр иргэдээ хохироох, чирэгдүүлэх тал дээр л голчлон анхаараад бүтээн байгуулалтын ямар ч дэвшилтэт асуудлуудыг Нийслэлийн үе үеийн удирдлагууд хөндөж тавьсангүй өдий хүрлээ.


Замын түгжрэл болон Авто зогсоол Р-паркингийн асуудлаа шийдэхийн тулд Төв зам доогуурaa Түнел бий болгоод машины авто зогсоол P-паркинг бий болгоё. Төв талбайн дооp 2-3-н давхар хэдэн талаасаа орж гардаг машины төлбөртэй дулаан зогсоол P-паркинг нэн түрүүн байгуулах хэрэгтэй байна.


Түнел байгуулж газрын доорхи орон зайгаа доош 10-40 метрт ашиглах нь: 1. Замын хангамжийг сайжруулах, 2. Газар доорхи хурдны зам бий болох, 3. Газар доогуурхь зам бий болгосноор дээр ил байгаа замаар зөвхөн нийтийн тээвэр автобус, такси зорчих. 4. Ил байгаа замаа засаж янзлаад дугуй болон явган зорчих замын хангамжийг нэмэгдүүлэх. 5. Газрын доор төлбөртэй авто зогсоол P-parking олноор бий болгох, 6. Салхины урсгалыг бий болгож утааг хөөх, 7. Үерийн ус зайлуулах байгууламжийг бий болгох, 8. Дулаан болоод бохир цэвэр усны хооли зэргийг түнелийн хажyyгаар байрлуулж өгсөнөөр засвар, үйлчилгээ хийхэд хялбар болох, 9. Хальтиргаа гулгаанаас сэргийлсэн хөдөлмөр, илүү зардлуудыг асар ихээр хэмнэх... зэрэг сайн талуудтай бүтээн байгуулалт бий болно.


Таван шараас Оффицeр хүртэл 18 км урттай Түнел, тодорхой том уулзварууд дээр оролт гаралттай, бусад замуудтай холбогдсон сүлжээтэй үүнтэйгээ холбогдсон Р-паркинг, зогсоолуудтай болчихвол түгжрэл бүp асуудалгүй болнo. Түнел байгуулсанаар утаа хөөх төхөөрөмжүүд, агаар сэлэгч сэнсийг бий болгосноор агаарын урсгал бий болж утааг хөөнө. Салхины урсгалыг нэмэгдүүлэх сайн талтай гэж үзэж байна.

 

20. Өмнөх нийгмийн бүтээн байгуулалттай харьцуулахад манай малын тоо хувьд шилжиж 3 дахин нэмэгджээ. Өвөлжих малын тоо толгой 60 саяд хүрлээ. Гэтэл тэр үед 165 000 тонн мах экспoртoлдoг байсан Монгол улс өнөөдөр 5000 тонн мах гадаадад гаргаж экспoртын хэмжээ даруй 30 дахин буурсан байна. Аймаг, нэгдэл, САА-н мундаг дарга нар, зоо-инжинер, малын эмч, малчдын нөр их хөдөлмөр, зөв зохион байгуулалт, нэгдмэл үйл ажиллагааны үр дүнд МАА-н салбарт бүтээн байгуулалт өрнөж төсөвт ихээхэн мөнгө нийлүүлдэг байсан бол одоо МАА-гаа өөд нь татах зардал, урамшуулал, тэтгэмж зэрэгт төсвөөс зарцуулах хөрөнгө, мөнгөний хэмжээ 300 дахин өссөн байна. Хямд зардал. өртгөөр бүтээгдэхүүн, түүхий эд үйлдвэрлэж буй МАА-н салбар маань мөнгө үйлдвэрлэх бус түмний мөнгө төсвөөс мөнгө саадаг, татдаг эмзэг салбар болон хувирлаа. Энэхүү хөгжлийн бодлогын алдааг засах арга зам, хөгжлийн гарц бол нэгдмэл нэгдсэн үйл ажиллагааг бий болгох өөрөөр хэлбэл хувь хөрөнгө дээр суурилсан Хамтарсан-хоршоолсон-шаталсан үйлдвэрлэлийн төрөлжилт, хэлбэрийг бий болгох л асуудал юм. Нэгдмэл нэг хөгжлийн бодлого, нэгдмэл нэг үйл ажиллагаа, нэгдмэл нэг зорилт зорилгогүйгээр МАА-гаа хөгжүүлж мөнгө үйлдвэрлэдэг салбар болгоно гэж байхгүй. Бид хөрш орныхоо үйлдвэрлэлийн хямд түүхий эд бэлтгэгч улс байсаар л байх болно.

 

21. Аялдах, дагалдах бус алдаагаа зассан, өнөөгийн буруу бодлогыг сөрсөн бодлого тавиж чадвал үүнийг шинэчлэл, реформ гэж нэрлэнэ. Өмнөх хууль бус өмч хувьчлалыг эргэн харж мөнгөө нөхөж нөхөн төлбөр авах хэрэгтэй. Хэдэн тэрбyмын өмч хөрөнгийг хэдхэн зуу, мянган төгрөгөөр үнэлэн хувьчлал нэрээр хулгай хийсэн шүү дээ. Ганц жишээ өгүүлэхэд Д. Сүхбаатрын нэрэмжит хэвлэх үйлдвэрийн балгас хэдэн тэрбүм төгрөгийн үнэ хүрлээ. Хувьчлал нэрээр завшигдсан барилга, байгууламж, үйлдвэр зэрэг өмнөх нийгмийн бүтээн байгуулалтын босгосон өрийг Оросын ард түмэн тэглэж бас ч гэж өнөөгийн бид багагүй төлбөр тооцоог төсвөөсөө төлж хаасан. Олигархиудыг бодсон бодлогоос эрс татгалзаж чадвал хөрөнгө мөнгө босгож хямралаас амархан гарч чадна.

 

22. Монголд хүмүүсийн гар дээр асар олон тэрбүм төгрөг эргэлдэж байна. Үүнийг татаж аль болохоор бэлэн мөнгө бус банк виза картаар гүйлгээ хийдэг бодлого тавимаар байна. Манайд эхлэл бий болсон сайн тал байгаа боловч улам идэвхижүүлэх хэрэгтэй байна. Норвегид бол бэлэн мөнгөний гүйлгээ бараг алга болж байна.

 

23. Интернет банкны төлбөр тооцоог одоо улс орон даяаараа чухалчлах шаардлагатай байна. Ач холбогдлыг нь сайтар сурталчилах ажил орон даяаар зохион байгуулах хэрэгтэй байна. Компань, байгууллага, хувь хүмүүсийн төлбөр тооцоо бүгд нетээр хийгддэг болчихвол бэлэн мөнгөний хэрэгцээг асар ихээр багасгана. Нет банк нэвтрүүлэх олон тооны дэвшилтэт аргууд бий болж байна. Банкнууд эдгээрээс худалдан авч нэвтрүүлэх боломжтой юм.

 

24.  Улстөрчийн хийрхэл үзэл бодлын үнэт зүйлсийг үнэгүйтүүлж, ард олноо ичээн зовоож, түмний хөрөнгө мөнгийг хэрэггүй зүйлсэд ухаангүй зарцуулж улс орныхоо хөгжил дэвшлийг сааруулдаг жамтай ажгуу. Нэгдсэн улсын шинэ Ерөнхийлөгч зорьсондоо дөргүй бух мэт зүтгэж АНУ, Мексикийн дундуур алдарт хилийн хана хэрмээ босгохоор болжээ. Зарлиг гаргаж гарын үсгээ зурж үүрэгджээ. 2-3 мянган жилийн өмнө босгосон Хятадын цагаан хэрэм шиг л юм босгох юм байх даа. Хятадын Цагаан хэрэм 6000 км урттай бол АНУ 21-р зуунд 3000 км урттай хэрэм барих нь дээ. Ардчиллын үр дүнд Берлины ханыг нурааж 2 ертөнцийг нэгдүүлж чадсан бол одоо эргээд Хойд Өмнөд Америк тивээ хуваасан хана хэрэм байгуулах болж байгаа юм байх даа Бурхан минь....

 

24tsag.mn

image

...Монголын баялагаар дэлхийн хэмжээний хөрөнгө тэрбyм тэрбyмаар босгож байхад бид типс буюу цайны бутархай мөнгөн дээр нь алалцаад л дуусаж байна. Асар их боломжтой мөртлөө дэлхийн хөгжлөөс асар хол хэвээр үлдлээ. Энэ л бидний гол аймшиг байна даа....

0
ЖИРГЭХ
Санал болгох
Жүдо бөхийн "-73кг"-ын жингийн ирээдүй гэгдэж буй Л.Анхзаяа гэж хэн бэ?
Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
“Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
Францисыг залгамжлах "шинэ пап лам" XIV Леогийн талаар мэдэх ёстой БҮХ зүйл
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (15)

  • Зочин (202.21.119.122)
    Neg zorigtoitoi ard tumniig hotlood yavah hun heregtei bn tord shigdsen huwznuudig hooj gargii 10 myngan hun talbaid jagsahad tsaaduul chin hil deer chiheldeed zogsoj bn shu de
    2017 оны 01 сарын 31 | Хариулах
  • Зочин (150.129.140.214)
    ilchin bolgood yavuulaad baidag iim tur baihad uls oron yaj undiihvee
    2017 оны 01 сарын 31 | Хариулах
  • ахнгол (66.181.190.201)
    залилаад хуураад ирсэн луйварчдыг залхаан хашраан зайлуулая халдаад ирсэн хулгайч нарыг зав өгөлгүй хөөн зайлуулая дээрэлхээд баярхаад ирсэн дээрэмчдийг дэм дэмэндээ хөөцгөөе
    2017 оны 01 сарын 30 | Хариулах
  • Зочин (27.123.214.84)
    Galzuu hunii udriin temdgelel
    2017 оны 01 сарын 30 | Хариулах
    • tuya
      teneg mal mini chi yu ch medehgui baij duugui l bai mundag erdemtei hunii unet zuluguug uguisgedeg chi hen be
      2017 оны 01 сарын 30
  • Зочин (27.123.214.86)
    Internet bank heregle gene uu? Uls dayaaraa tsalin tetgeveree card aar avaad shiljuulleed bga um bishu? Neg Ork bas uuriiguu setguilch gej bodood baahan jijuurin ugtei heden paragraph bichijee
    2017 оны 01 сарын 30 | Хариулах
  • Зочин (202.9.42.130)
    Ediin zasgiin yamarch oilgoltgui iim erguu Orc-uud ih baigaa uchir Mongol uls hugjihgui baigaa yum !!!
    2017 оны 01 сарын 30 | Хариулах
  • CHANCE@XXK (112.72.12.82)
    Hudaldaa naimaa Online chigleleer ajilah baraa buteegdehuun borluulah Surtahclah ajiluudiig hiij huitsetgene. Ta doorhi linkeer orj delgerengui medeelel awna uu ? BURTGUULSNII DARAA TANII MAIL RUU SERTIFICATTAI BONUSTAI BELEG OCHIH BOLNO. • Ажлын байранд тавигдах шаардлага httpCash4Visits.comref.php?refId=345172 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2 таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5 нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30 хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30 доллар сардаа 150-900 долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод
    2017 оны 01 сарын 30 | Хариулах
  • Зочин (150.129.140.93)
    MONGOLCHUUD MAL SHIGEE HOTONDOO MAILHAAS UUR SHIDGUI ARD TUMNEES HOISH!!! HAMAR DOOROOS NI DEEREM HULGAI HIIGEED GADNII MUNGU UGAAGCHID ULSIIG CHINE TONOOD BANK NERTEI HEDEN HUN BUH SANHUUG CHINE ATGAAD URUND JIVUULEED BHAD!!! ODOO YAAY GEHEV UURUU UNSAN ISHIG MAILDAGGUI YUM!!!!
    2017 оны 01 сарын 30 | Хариулах
  • Зочин (150.129.140.93)
    MONGOLCHUUD MAL SHIGEE HOTONDOO MAILHAAS UUR SHIDGUI ARD TUMNEES HOISH!!! HAMAR DOOROOS NI DEEREM HULGAI HIIGEED GADNII MUNGU UGAAGCHID ULSIIG CHINE TONOOD BANK NERTEI HEDEN HUN BUH SANHUUG CHINE ATGAAD URUND JIVUULEED BHAD!!! ODOO YAAY GEHEV UURUU UNSAN ISHIG MAILDAGGUI YUM!!!!
    2017 оны 01 сарын 30 | Хариулах
  • Зочин (150.129.140.93)
    MONGOLCHUUD MAL SHIGEE HOTONDOO MAILHAAS UUR SHIDGUI ARD TUMNEES HOISH!!! HAMAR DOOROOS NI DEEREM HULGAI HIIGEED GADNII MUNGU UGAAGCHID ULSIIG CHINE TONOOD BANK NERTEI HEDEN HUN BUH SANHUUG CHINE ATGAAD URUND JIVUULEED BHAD!!! ODOO YAAY GEHEV UURUU UNSAN ISHIG MAILDAGGUI YUM!!!!
    2017 оны 01 сарын 30 | Хариулах
  • эмэгтэй (122.201.22.65)
    энэ бүхнийг яриад л байдаг яриад л байдаг.Одоо ерөнхийоөгчийг ард түмнийхээ дотроос нэр дэвшүүлж гаргаж ирж байж л монгол улс аврагдах магадлал байна.Өөр хэн ч яврахгүй.Ард түмнээрээ хэлэлцүүлж нэр дэвшүүэх хүнээ одооноос гаргаж ирэх хэрэгтэй байна.Санал нэгдэж зөвлөл байгуулаач
    2017 оны 01 сарын 30 | Хариулах
    • irgen
      Estoi ard tymen eronhiilogchoo todruulahgui bol ongorloo
      2017 оны 01 сарын 30
  • Зочин (122.201.22.130)
    Энхбаяр унагааж шоронд хиих болсон ундсэн том шалтгаан нь Оюутолгой Таван толгой л байсан гэдэг ? Энхбаяр авилгач уу ? Элбэгдорж авилгач уу ? Гэдгииг ялгах л хэрэгтэй дээ ?Элбэгдорж еронхиилогчиин уед алтан бизнэсиин 8 жил байсан ч бизнэсиинхэн алдагдал хулээж , улс торчид баяжив ? Хэн ажлиин байр бии болгож ниигмиин баялагииг бутээгчид нь хоосрон доройтож улс торчид баяжих авилга осон цэцэглэснии ур дун шдээ 8 жил давосоор зугаалав монголчууд юу хожив
    2017 оны 01 сарын 30 | Хариулах
    • Зочин
      ЗА ТИЙМЭЭ ЭЛБЭГЭЭ Л ГАНЦААРАА БУРУУТАЙ ТЭЭ? ЁСТОЙ НААНА БИЗ?
      2017 оны 01 сарын 30
  • Зочин (202.9.41.84)
    Popin hvreend gej yu yariad r bnaT1mal .odoo l oilgoj ynshij yhaarab yy
    2017 оны 01 сарын 30 | Хариулах
  • Зочин (139.5.217.12)
    Тэгээд тэр энхбаярыг гаргаж бух баялгаа буцааж авая л даа. Оор арга зам байхгуй бн штэ. Хууччуулаас ганц Энхбаяр л ашиг малтмалтай холбогдоогуй, Харин ч тачан толгой оюу толгойг ард тумэнд огно гэж анхнаасаа ярьж байсан. Шинэ залуу хун гаргахаар даанч том гурнууд тоож харьцахгуй штэ.
    2017 оны 01 сарын 30 | Хариулах
    • Зочин
      Монголын баялгийг хувьдаа завших мафийн булэглэл энхбаярыг гутгэнэ, худлаа хэрэг уусгэнэ , бух л муухай юмыг хийж бгаа. Тэгэж байж л монголыг чолоотэй тонож бгаа юм. Ард тумэн яаж ч чадахгуй юм чинь. Дотроосоо хэн нэгнийг еронхийлэгчээр сонголоо гэхэд гадаадад очоод л шараа болно штэ. Тэр мие яаж шараа болов. Зангарагтай хун хэрэгтэй. Зангараг мэдлэг туршлага эх оронч сэтгэлээр л олдоно. Тийм хун хэн бгаа юм? Эх орныхоо толоо шоронд ч суухаас айхгуй энэ олигархуудтай тэмцэх хун харагдахгуй л бн шуу. Бугд аймхай хулчгар зусарч бялдууч. Комментын цаана л том том дугарахаас биш эх баригчид амыг нь таглах гэж худлаа хэрэг уусгэнгуут нам болоод номхроно штэ.
      2017 оны 01 сарын 30
    • Зочин
      СЭЛЭНГИЙН ТӨМӨРТЭЙН ОРДЫН ЛИЦЕНЗЫН ТАТВАРТ ЖИЛД 80000 ТӨЛДӨГ ГЭР БҮЛ ШҮҮДЭЭ ЭНХБАЯРЫНХАН ЧИНЬ ХӨӨЕ?
      2017 оны 01 сарын 30
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Олон улсын тээвэр загварчлалын тэргүүлэгч PTV группийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
    11 мин
  • Б.Бат-Эрдэнэ: Та нарын сэтгэл өвддөггүй юм уу, төрийн албан хаагч биш "хүн" гэсэн сэтгэлээр ажиллаад өгчих л дөө
    18 мин
  • Ж.Баясгалан: Хуулиа хэрэгжүүлж, хөдөлмөр эрхлэхэд нь саад болохоо байя
    22 мин
  • Э.Анхбаяр: Ирэх 11 дүгээр сард улаанбурхан өвчин томуутай хавсрах магадлалтай байна
    1 цаг 22 мин
  • Ирэх сарын 11-ний өдөр бүх нийтээр амарна
    1 цаг 39 мин
  • Шинэ орон сууцны үнэ 11.5 хувь, хуучин орон сууцны үнэ 16 хувиар өсжээ
    2 цаг 15 мин
  • Д.Амгалан: Хууль бусаар иргэний өмчид халдсан зүйл байхгүй
    2 цаг 32 мин
  • Улсын дугаар, гэрчилгээтэй суррон, мопедыг хөдөлгөөнд оролцуулна
    3 цаг 15 мин
  • Э.Бадар-Ууган "даварсаар" бас дахин даварсаар!
    3 цаг 19 мин
  • Хаврын тариалалтад 32 мянган тонн буудайн үр бэлэн байна
    3 цаг 28 мин
  • Гурван жил хууль бусаар оршин суусан БНСУ-ын иргэнийг албадан гаргажээ
    4 цаг 23 мин
  • Шоронд байгаа Филиппинийн экс ерөнхийлөгч Р.Дутерте сонгуульд ялалт байгуулжээ
    4 цаг 24 мин
  • Улаанбаатар марафонд бүртгүүлсэн хүмүүст энгэрийн дугаар олгож эхэллээ
    5 цаг 1 мин
  • НӨАТ-ын сугалааны тохирол маргааш болно
    5 цаг 5 мин
  • Сэлэнгэ аймгийн Түшиг сумын нутагт гарсан ой хээрийн түймрийг бүрэн унтраажээ
    5 цаг 22 мин
  • Монголын хүүхдийн спортын зуны VIII наадам энэ сарын 26-нд эхэлнэ
    5 цаг 25 мин
  • Шарга морьт, Хандгайтын авто замын уулзварт цагдаагийн хяналтын пост ашиглалтад орлоо
    6 цаг 1 мин
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ХОМ
    6 цаг 16 мин
  • Хаврын тариалалтад буудайн үр 32 мянган тонныг бэлджээ
    6 цаг 26 мин
  • Хотын даргад нэр дэвшиж байсан эмэгтэйг дэмжигчдийнх нь дунд ХӨНӨӨЖЭЭ
    6 цаг 46 мин
  • Олон сая хүний амийг авсан "Аугаа эх орны дайн"-ы тухай СЭРТХИЙЛГЭМ тоо баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
  • Францисыг залгамжлах "шинэ пап лам" XIV Леогийн талаар мэдэх ёстой БҮХ зүйл
  • Жүдо бөхийн "-73кг"-ын жингийн ирээдүй гэгдэж буй Л.Анхзаяа гэж хэн бэ?
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Дархан аварга Ж.Мөнхбатаас эхэлж Улсын начин Э.Батмагнайгаар төгссөн ХОВОР амжилт
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • П.Дэлгэрбаяр: “Мөрч” ОАУСК-ны хоёрдугаар бүлэг гарах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна
  • "Казахстаны Их дуулга"-д зодоглох Монголын 22 жүдоч
  • Цэцийн дарга Г.Баясгалан Д.Амарбаясгалангийн парламентыг Үндсэн хуулийн бус гэж үзэв
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
  • "Харанга" хамтлагийн ХАЙРЛАМ дуунууд
  • Х.Сумъяадорж: Хангай агийн дүрийг бүтээхийн тулд би зургаан кг жин нэмсэн
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Ялалтын баяр бол гашуун зовлонгоос бүтсэн түүхийн сүүдэр
  • Дэлхийн мисс: Улсын харцага Г.Баярбаярын охин Б.Эрдэнэсувд үндэсний хувцсаа дэлхий дахинд гайхууллаа
  • Гадаадын 8 улсын 63 иргэнийг албадан гаргажээ
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • Олон сая хүний амийг авсан "Аугаа эх орны дайн"-ы тухай СЭРТХИЙЛГЭМ тоо баримтууд
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Цэцийн дарга Г.Баясгалан Д.Амарбаясгалангийн парламентыг Үндсэн хуулийн бус гэж үзэв
  • Гадаадын 8 улсын 63 иргэнийг албадан гаргажээ
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХӨӨХ О.АЛТАНГЭРЭЛИЙН “ҮРГЭЭЛЭГ”-ИЙГ Ж.БАТЗАНДАН ГҮЙЦЭЭЖ ЯВНА!
  • Э.Бадар-Ууган "даварсаар" бас дахин даварсаар!
  • Ялалтын баяр бол гашуун зовлонгоос бүтсэн түүхийн сүүдэр
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо
  • Парис Сен-Жермен vs Интер: Аваргуудын Лигийн финалаас юу хүлээх вэ?
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
  • Замын хөдөлгөөний цагаан толгой тэмцээн боллоо
  • Улаанбаатарт 14 градус дулаан байна
  • П.Дэлгэрбаяр: “Мөрч” ОАУСК-ны хоёрдугаар бүлэг гарах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
  • "Казахстаны Их дуулга"-д зодоглох Монголын 22 жүдоч
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
24 баримт
  • Жүдо бөхийн "-73кг"-ын жингийн ирээдүй гэгдэж буй Л.Анхзаяа гэж хэн бэ?
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • Францисыг залгамжлах "шинэ пап лам" XIV Леогийн талаар мэдэх ёстой БҮХ зүйл
  • Олон сая хүний амийг авсан "Аугаа эх орны дайн"-ы тухай СЭРТХИЙЛГЭМ тоо баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК