Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4996 4997 4998 4999 5000 5001 5002
  • Турк дэх Монгол иргэдэд хандан анхаарууллаа
    2016 оны 11 сарын 21
    Истанбул хотын Фатих дүүрэг Кумкапи дахь Гадаадийн иргэд, шилжилт хөдөлгөөний газрын саатуулах байранд энэ сарын 19-ний өдөр гал түймэр гарсны улмаас Турк улсаас албадан гаргах шийдвэрийн дагуу тус байранд саатуулагдаж байсан 100 гаруй гадаадын иргэн зугтсан хэрэг гарсан байна.

    Истанбул хотын цагдаагийн газар зугтсан иргэдийг яаралтай буцаан барьж саатуулах арга хэмжээг авч байгаа тул гудамж, олон нийтийн газруудаар гадаадын иргэдэд бичиг баримтын шалгалт ихээр хийж байна.

    Иймд иргэд та бүхэн бичиг баримтгүйгээр гадуур гарахгүй байж, хүн ихээр төвлөрсөн газруудаар явахгүй байхыг анхаарна уу.

    Истанбул дахь Ерөнхий Консулын Газар
  • Улсын начин Э.Энхбат түрүүллээ
    2016 оны 11 сарын 21
    Булган аймгийн Хангал сумын харьяат, Үндэсний спортын ууган гавьяат тамирчин, дархан аварга Б.Түвдэндоржийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан өчигдөр боллоо.

  • УИХ-ын байнгын хороодын хуралдааны тов
    2016 оны 11 сарын 21
    УИХ дахь байнгын хороодын ирэх долоо хоногийн хуралдааны хэлэлцэх асуудлууд, хуваарийг УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн 2016 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдрийн хуралдаанаар батлажээ. Үүнд:

  • Чуулган: Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг дүгнэнэ
    2016 оны 11 сарын 21
    УИХ-ын чуулган энэ долоо хоногт долоон хуулийн төсөл хэлэлцэж, Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээ, далд уурхайн бүтээн байгуулалтын талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад тавьсан асуулгын хариуг сонсоно.
  • Н.Алтанхуяг: Би нам дамнасан бүлэглэлийн эсрэг үхэн үхэтлээ тэмцэнэ
    2016 оны 11 сарын 21
    Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг өчигдөр “Монгол HD” телевизийн “Хар хайрцаг” нэвтрүүлэгт орж, улс төрчдийн багийг хуулж, үнэн нүүр царайг илчилжээ. Тэрбээр удаа дараа улс төрчдийн увиагүй үйлдэл, зохион байгуулалттай үйл ажиллагааны талаар өгүүлж байсан билээ. Тэгвэл Н.Алтанхуяг “Хар хайрцаг”-аар энэ бүхний цаана хэн байсныг болоод нам дамнасан бүлэг этгээдүүдийн хараанд чухам хэзээнээс өртсөн, өртөх болсон шалтгааны талаар ний нуугүй ярьсан байна. Түүний чухам юу өгүүлснийг 24 баримтаар хүргэе.
  • Өнөөдөр болох зарим үйл явдал
    2016 оны 11 сарын 21
    09:00 цагт: “Дэлхийн философийн өдрийг тохиолдуулан Аристотелийн мэндэлсний 2400 жилийн ойд зориулан “Аристотель ба орчин үеийн философи сэтгэлгээ” эрдэм шинжилгээний бага хурал ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын 3 давхрын хурлын танхимд болно.

  • Зурхай: Үс засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно
    2016 оны 11 сарын 21
    Үс засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно
  • Улаанбаатарт өдөртөө 20 хэмийн хүйтэн байна
    2016 оны 11 сарын 21
    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Увс нуурын хотгор болон Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 39-44 градус, өдөртөө 23-28 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 14-19 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.
  • Самнасан ноолуурын экспорт 3.2 хувиар өсчээ
    2016 оны 11 сарын 20
    Манай улс энэ оны эхний гурван улиралд 26 сая ам.долларын самнасан ноолуур экспортолжээ. Энэ үзүүлэлт нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 10 дахин буурсан үзүүлэлт юм. Харин биет хэмжээгээр тооцвол 398.4 тонн самнасан ноолуур экспортлосон нь 3.2 хувиар өссөн үзүүлэлт ажээ.
  • ”Хар хайрцаг” нэвтрүүлгээр Н.Алтанхуяг юу ярив
    2016 оны 11 сарын 20
    ”Хар хайрцаг” нэвтрүүлгээр Н.Алтанхуяг юу ярив
  • Яг одоо: Н.Алтанхуягийн ”Хар хайрцаг”-аар бөмбөг дэлбэлж буйг 24 цаг пайж хуудсаар шууд үзээрэй
    2016 оны 11 сарын 20
    Н.Алтанхуягын ”Хар хайрцаг”-аар бөмбөг дэлбэлж буйг манай сайтын цахим хуудсаар шууд үзээрэй
  • Дэлхийн алт олборлолт 3.158 тоннд хүрчээ
    2016 оны 11 сарын 20
    Жагсаалтын тэргүүнд манай урд хөрш БНХАУ 458.1 тонн алт олборлосон үзүүлэлтээр бичигдсэн байна. Араас нь Индонези улс 134.3 тонн алт олборлосон амжилтаар бичигджээ. Тус улсад дэлхийн хамгийн алдартай, том алтны уурхай “Grasberg” үйл ажиллагаа явуулдаг нь үзүүлэлт өндөр гарах хүчин зүйл болдог байна.

    Гуравдугаарт Төв Азийн Узбекистан улс 83.2 тонн, дөрөвдүгээрт Казахстан 47.5 тонн, тавдугаарт Филиппин 46.8 тонн алт олборлосон үзүүлэлтээр манай урд оржээ.

    Дэлхийн хэмжээнд алт олборлолт 2015 онд өмнөх оныхоосоо нэг хувиар өсч, 3.158 тоннд хүрсэн байна.
  • Трамп Их наран улсад айлчилхаа мэдэгдэв
    2016 оны 11 сарын 20
    Трамп ”Би тангарагаа өргөвөл хамгийн эхэнд Азийн Япон улсад айлчлах болно” гэж мэдэгджээ. Энэхүү саналыг Абе хүлээн авчээ.
  • Ерөнхийлөгч Пак Гын Хег огцруулахыг шаардсан жагсаал үргэлжилж байна
    2016 оны 11 сарын 20
    Ерөнхийлөгч Пак Гын Хег огцруулахыг шаардсан жагсаал,
  • Хувиараа чулуу олборлож байсан 60 хүн цасанд боогджээ
    2016 оны 11 сарын 20
    Онцгой байдлын ерөнхий газраас өчигдрийн шуурхай албаны мэдээг нэгтгэн гаргаад байна. Ховд аймгийн Цэцэг сумын Баян-Овоо багийн нутаг Цагаан-Эрэг гэдэг газарт хувиараа чулуу олборлож байсан 60 хүн, 12 автомашин шатахуун дуусч, Богосын даваанд цасанд боогдсон гэсэн дуудлага өчигдөр 11:40 цагт аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Дуудлага авсан даруйдаа тус аймгийн Цэцэг сум дахь “МОН-ЭНКО” ХХК-ийн 10 хүн, хоёр автомашин, Мөст сумаас долоон хүн, хоёр автомашин, нийт дөрвөн автомашинтайгаар өнөөдөр 06:00 цагаас эхлэн тус газрыг чиглэн ажиллагаагаа эхлүүлсэн байна. Цасанд боогдсон иргэд айлуудын зуслангийн хашаа саравчинд хоёр гэр барьж хонож байгаа тухай мэдэгджээ.
    Ховд аймгийн Булган сумын Баянгол багийн Жаргалантын-Аманд цасанд боогдсоны улмаас иргэд явж чадахгүй байна гэсэн дуудлага арваннэгдүгээр сарын 15-ны өдрийн 15:40 цагт аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу Ховд аймаг дахь Зэвсэгт хүчний 0123 дугаар ангийн хоёр албан хаагч, тус аймгийн Булган суман дахь Онцгой байдлын хэлтсийн нэг албан хаагч, Газ-66 загварын автомашинтай ажиллаж тухайн багийн 36 иргэнийг тээвэрлэн Жаргалантын-Амны Доод, Дээд нарийн гэдэг газарт өчигдөр 12:30 цагт гэр, гэрт нь хүргэж буулгасан байна.
  • МЧБХ-ны Ерөнхийлөгчид Д.Сумъяабазар, Х.Баттуул, Д.Алтанхуяг нар дэвшжээ
    2016 оны 11 сарын 20
    Өчигдөр МЧБХ-ны хурал “BLUE SKY” цогцолборт эхэлсэн ч тус хурлаас МЧБХ-ны дүрмийн шинэчилсэн найруулгыг тус холбооны ерөнхийлөгчийн түвшинд дахин нягтлах шаардлагатай тул Ажлын хэсэг байгуулан дахин нягтлахаар болж, хурлыг түр завсарлуулжэ.
    Мөн энэ үеэр МЧБХ-ны Ерөнхийлөгчид өрсөлдөхөөр “Зэс эрдэнийн хувь” компанийн гүйцэтгэх захирал Д.Алтанхуяг, “Женко” клубын ерөнхийлөгч, олон улсын хэмжээний мастер Х.Баттуул, УИХ-ын гишүүн, олон улсын хэмжээний мастер Д.Сумъяабазар нар мөрийн хөтөлбөрөө ирүүлсэн гэдгийг мэдээллээ.
  • Рэйлбус хямдралтай үнээр зорчиж байна
    2016 оны 11 сарын 20
    Энэ сар гарснаас хойш нийт нутгаар их хэмжээний цас орж, орон нутаг руу зорчих замд халтиргаа гулгаа ихээр үүссэн нь аюултай байдлыг үүсгээд байна. Одоогоор нийслэлээс гарах болон нийслэл рүү зорчих зам даваа хаагдаагүй байгаа ч замын нөхцөл байдал муу хэвээр байгаа юм.
    Иймд нөхцөл байдалтай уялдуулан хот хоорондын зорчигч тээвэрт шинэ зохицуулалт хийсэн байна. Энэ хүрээнд Улаанбаатар-Дархан-Улаанбаатарын чиглэлд рэйлбусаар төмөр замын тээвэрлэлт хийхээр болжээ. Зорчигчийн хөлс нэг талдаа 15 мянган төгрөг байсныг туршилтаар 10 мянган төгрөг болгон бууруулсанаа “Улаанбаатар Төмөр зам” компаниас мэдээлсэн юм. Хойд чиглэлийн зорчигч тээврийн галт тэрэгний тоог нэмж, тасалбарын худалдааг галт тэргэнд суусны дараа хийж байх шинэ зохицуулалт хийхээр төлөвлөжээ.
  • Б.Лхагвасүрэн: “Шар доктор”-ыг хэрвээ “Шар эмч” гэж нэрлэсэн бол хэн ч анзаарахгүй байсан
    2016 оны 11 сарын 20
    Өвлийн улиралд ханиадны эсрэг дархлааг дэмжигч хамгийн ашигтай жимс бол чацаргана. Амтны хувьд хан боргоцой жимстэй ойролцоо тул “Умард зүгийн хан боргоцой” гэх нь бий. Исгэлэн, эхүүн амттай, бүлээн чанартай уг жимс нь тослог шинж чанарыг агуулдаг. Энэ жимсээр ундаа хийдэг үндэсний үйлдвэрлэгчид олон. Харин олонд танигдсан ундааны нэг болох “Шар доктор” өтгөрүүлсэн шүүсийг амталж үзээгүй хэрэглэгчид байхгүй биз.

    Өнгөрсөн амралтын өдөр буюу энэ сарын 19-нд тус үйлдвэрийг зорьж “шар доктор” хэрхэн бүтэж хэрэглэгчдийнхээ гарт хүрдэгийг сонирхов. “Шар доктортой хуушуурдалт” аялалын хүрээнд олны танил эрхмүүд, хэвлэл мэдээллийн байгууллагынхан оролцсон юм.

    Хан-Уул дүүргийн 13-р хороонд байрлах тус ундааны үйлдвэр нь 20 гаруй ажилтантай, дам ажлын байраар 50 гаруй хүнийг хангажээ. Өдөрт 2000 тонн цэвэр чяцарганаар ундаа үйлдвэрлэдэг аж. “Шар доктор” нь шилтэй 750 мл, 330 мл-ийн жүүс, 100мл, 50мл-ийн тос, зэрэг бүтээгдэхүүнүүдийг дотоодод болон гадаадад экспортонд гаргадаг.
    “Шар доктор”-ыг 2007 оноос үйлдвэрлэж эхэлжээ. Архангай, Өвөрхангай, Сэлэнгэ гээд аймаг орон нутгуудаас чацарганы худалдан авдаг байна. “Шар доктор”-ыг үйлдвэрлэх шат дамжлаг нүсэр биш аж. Гэрийн нөхцөлд чацарганыг буцалгадаг шиг. Гэхдээ боловсронгуй, үйлдвэрийн аргаар бэлтгэсэн өнгө оруулагч бодис ашигладаггүй гэдгээрээ онцлогтой. Өөрөөр хэлбэл, чацарганаа угаана, үрнээс нь ангилж цэвэрлэнэ, шүүсийг нь шахаж гаргана.

    “Живэртийн Оргил” ХХК-ийн захирал Н.Сайнжаргал Германд амьдарч байх үедээ гэргийтэйгээ танилцсанаар өнөөдрийн “Шар доктор” бий болсон түүхтэй гэнэ. Тэрбээр “ Бид 2007 оноос үйлдвэрлэлээ эхлүүлсэн. Эх орондоо очоод юу хийх талаараа эхнэртэйгээ ярилцсаны эцэст хүний эрүүл мэндэд тустай зүйл хийе гэж бодож олсон. Энэ бол чацаргана. Чацарганыг жимсний хаан ч гэж нэрлэдэг шүү дээ. “Шар доктор” гэдэг нэрийг эхнэр маань өгсөн. Нэг өдөр нэр хайж байгаад санаандгүй олсон хэрэг. Бид

    Чацарганыг иргэдээс худалдан авдаг. Үүний үр дүн сүүлийн 2-3 жилд гарч байна. Иргэд чацаргана ихээр тарьж байна. Манай үйлдвэрийнхэн нийт чацарганы тариалалтын 70-80 хувийг өөр дээрээ төвлөрүүлж авдаг. Аж ахуй нэгжүүд бие биенээ дэмжиж ажиллах хэрэгтэй. Нөгөө талаасаа байгаль орчинд ээлтэйгээр үйл ажиллагаагаа хамтран явуулж байна. Чацарганы тариалалт нь өөрөө газрын хөрсөнд сайн нөлөөтэй. Бид нийгэмд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг. Аж ахуй нэгжүүд бүгдээрээ үйлдвэртэйгээ хэрэглэгчдээ танилцуулах аяныг өрнүүлж байна. Ямар үйлдвэрлэл явуулдаг, хүний биед эрүүл бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаагаа танилцуулж, батлах хэрэгтэй. Энэ бол үйлдвэрээ сурталчилж байгаа хэрэг биш” гэлээ. Түүнчлэн сошиал медиад жиргээгээрээ олон дагалдагчидтай “Маркетер Төгсөө” жиргээчдээ төлөөлж шүлэг зохиосон нь олны хөгжөөж чадсан юм.
    Чацарганы ундаа нэг өнгөөр гарах боломж байдгүй аж. Хэрэв нэг л өнгөөр гараад байвал тэр нь сайн ундаа биш аж. Чацаргана 20 төрлийн сорт байдаг. Тухайн өдөр ямар сортыг нь оруулснаас шалтгаалж өнгө нь өөр байдаг юм байна.

    Үйлдвэртэй танилцах өдөрлөгийг “Мөрөөдлийн театр”-ийн жүжигчин Г.Алтаншагай хөтөлж Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэнгуай үг хэлсэн юм. Б.Лхагвасүрэнгуай “ Хүнийг урихад нэг баярлана. Уриад орход дахин нэг баярлана. Энэ сайхан анхилуун үнэрт чацарганы үйлдвэртэй өнөөдөр танилцаж байна. . “Шар доктор”-ыг байгалийн амин дэмээр нь үйлдвэрлэдэг юм байна гэдгийг үйлдвэртэй танилцаж явахдаа харлаа.
    Хэрвээ “шар эмч” гэж өгсөн бол хэн ч анзаарахгүй байх байсан. “Шар доктор” гэж өгсөн нь цаг үеэ олсон, содон нэр болж чадсан. “Шар доктор”-ынхон бол хүнд эм биш эрүүлийг өгдөг юм байна. Ажилд нь амжилт хүсье.” гэсэн юм.
    Чацарганы үрийг мөн цэвэрлэж, шүүн, тосыг нь үйлдвэрлэлийн аргаар гаргаж хэрэглэгчдэдээ хүргэдэг байна. Жилдээ 1500 тонныг үйлдвэрлэж, хэрэглэгчдэдээ хүргэнэ, мөн Япон улс руу экспортолдог аж.
    2012 онд Монголд чацаргана үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнүүдээс дээж авч Японд аваачиж, лабораторын нарийн шинжилгээнд оруулахад ШарДоктор компанийн бүтээгдэхүүн өндөр үзүүлэлттэй гарсан байна.
    Ингээд 2012 оны 06 сараас хойш Японд ШарДокторын Чацарганыг импортлож эхэлснээс хойш 10 орчим тонн цэвэр шүүс, 300 орчим кг тос Монголоос Японд экспортонд гарчээ.
    Хэдийгээр энэ бага тоо ч гэсэн Монголоос гадаад оронд гарч буй хүнсний бүтээгдэхүүний нэр төрлийг нэмж, цаашид экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч орон гэдэг нэр хүнд ,түүнчлэн тогтмол экспортын орлогын эх үүсвэрийг бий болгож байгаа юм.

  • ОУВС-гийн төлөөлөгчид ирэх сард айлчилна
    2016 оны 11 сарын 20

    ОУВС-гийн төлөөлөгчид өнгөрсөн аравдугаар сарын 24-нөөс арваннэгдүгээр сарын 4-нийг хүртэл манай улсад ажилласан. Тэд Монгол Улстай ”Стэнд бай” хөтөлбөр хамтран хэрэгжүүлэх боломжтой эсэх дээр урьдчилсан судалгаа хийж, манай улсын эдийн засагт дүн тавьж ажилласан юм. Ийнхүү ажиллаад явсны дараа манай улсын Ерөнхий сайд, Сангийн сайд, УИХ-ын байнгын хорооны дарга нар ”Стэнд бай” хөтөлбөр хэрэгжүүлэх тал дээр нэлээд ахиц гарсан хэмээн дүгнээд буй. Гэхдээ нөгөө талдаа ОУВС-гийнхан манай улсын эдийн засагт муу үнэлгээ өгсөн учраас ”Стэнд бай” хөтөлбөр хэрэгжүүлэх яриа хэлэлцээ төвөгтэй болсон гэж ч ярьж байна.

    ОУВС-гийнхантай манай улс хөтөлбөр хамтран хэрэгжүүлэх асуудал нэлээд эрчимтэй яригдаж байгаа бололтой.

    Тэгвэл ОУВС-гийн ажлын хэсэг ирэх арванхоёрдугаар сард дахин Монгол Улсад ирэхээр болжээ. Энэ тухай Монголбанк өөрийн цахим хуудастаа нийтэлсэн байна. Үүнээс харахад ОУВС-гийнхантай манай улс хөтөлбөр хамтран хэрэгжүүлэх асуудал нэлээд эрчимтэй яригдаж байгаа бололтой. Гэхдээ ”Стэнд бай” хөтөлбөр хамтран хэрэгжүүллээ гэхэд түүний хүрээнд өгөх мөнгө энэ онд багтан орж ирж чадахгүй гэдгийг Сангийн сайд өөрөө хэлсэн билээ. Мөн манай улсад ажилласан төлөөлөгчдийн дүгнэлтийг ОУВС-гийн Захирлуудын зөвлөлөөр дахин авч хэлэлцээд, эцсийн шийдвэрийг гаргадаг.
  • Н.Алтанхуяг “Хар хайрцаг”-аар өнөөдөр дахин “бөмбөг дэлбэлнэ”
    2016 оны 11 сарын 20
    Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг “Монгол HD” телевизийн “Хар хайрцаг” нэвтрүүлэгт орж дахин ”бөмбөг” дэлбэлжээ. Тэрбээр хэдхэн хоногийн өмнө мэдээлэл хийж, “Монголчууд явцуу эрх ашгаараа нэгдсэн нам дамнасан бүлэглэлийн санаархлыг тас цохиж монгол төрөө хуйвалдагчдаас тусгаарлаж, чөлөөлөх цаг нь ирсэн. Би ард түмнийхээ язгуур эрх ашгийг эцсээ хүртэл хамгаална гэсэн үгэндээ эзэн болж бодит ажил болгохын тулд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр шийдлээ. Яагаад ийм шийдвэр гаргасан гэхээр, улам бүр үнэгүйдэн алдагдаж байгаа Монгол ёс, хуулийн засаглалыг сэргээн тогтоож Монголын нийгэмд нүүрлэсэн худал хуурмаг дарангуйлал түрэмгийлэл улс төрийн явцуу зорилготой бүлэглэлийг нэн даруй таслан зогсоох шаардлагатай боллоо. Өнөөдөр Авлигатай тэмцэх гэдэг нь улстөрийн өрсөлдөгчөө намнах хэрэгсэл төдий зүйл болон хувирч хуйвалдааны бүлэглэл өөрсдийнхөө олон хууль бус үйлдэл, илэрхий авлигыг шударга зүйл гавьяа мэтээр ил тод сурталчилж байна. Үүнд цэг тавья” хэмээн хатуухан хэлсэн билээ.
4996 4997 4998 4999 5000 5001 5002
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Улсын хэмжээнд мал төллөлт 50.4 хувьтай үргэлжилж байна
    11 цаг 52 мин
  • Санхүүгийн боловсролын “Сургагч-оюутан багш” хөтөлбөр эхэллээ
    12 цаг 32 мин
  • Мөнгөө өсгөж, ногоон ирээдүйд хөрөнгө оруулах шинэ боломж нээгдлээ
    12 цаг 37 мин
  • “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн форум-2026” боллоо
    12 цаг 46 мин
  • ФОТО: "Барилга экспо" олон улсын барилгын үзэсгэлэн нээлтээ хийлээ
    12 цаг 57 мин
  • Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа
    13 цаг 24 мин
  • БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
    13 цаг 51 мин
  • Судлаачид Цэрдийн галвын үед байсан 19 урттай, "чихтэй" махчин наймаалжны чулуужсан хэсгийг олжээ
    14 цаг 29 мин
  • Их Британийн хунтайж Луис найман нас хүрч, уламлалт зургаа даруулжээ
    14 цаг 45 мин
  • Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, хоёулаа сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
    15 цаг 10 мин
  • О.Амгаланбаатар “МАД” уран сайхны киногоор дэлгэцнээ эргэн ирлээ
    15 цаг 13 мин
  • Африкийн хамгийн том нисэх онгоцны буудлыг Этиоп улсад 12.5 тэрбум доллараар барьж байна
    15 цаг 55 мин
  • Хот өнгөрсөн хугацаанд: 17 км гаруй борооны ус зайлуулах шугам угсарлаа
    16 цаг 1 мин
  • Николас Мадурог баривчлахад оролцсон цэрэг уг ажиллагаанаас 400 мянган ам.долларын ашиг олсон хэргээр баривчлагджээ
    17 цаг 32 мин
  • Хот өнгөрсөн хугацаанд: Нийслэлийн хэмжээнд 3933 нэгж талбарт газар чөлөөллөө
    17 цаг 37 мин
  • СТАТИСТИК: Домог болох бөхчүүдийн бага цолтойдоо шөвгөрч, тодордог АВАРГА цолны барилдаан
    17 цаг 44 мин
  • Хот өнгөрсөн хугацаанд: Хот нийтийн аж ахуйн салбарт 300 орчим машин техникээр парк шинэчлэл хийлээ
    18 цаг 25 мин
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Дэлхийн хамгийн том номын сангуудын нэг Конгрессын номын сан байгуулагджээ
    18 цаг 47 мин
  • Кино календарь: Энэ онд нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд
    18 цаг 55 мин
  • УИХ: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    19 цаг 5 мин
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • ФОТО: “UB Food Festival-2026” нь Д.Сүхбаатарын талбайд дөрөвдүгээр сарын 17–26-ны хооронд зохион байгуулагдана
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, мал арвидна
  • Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна
24 баримт
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК