зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4997 4998 4999 5000 5001 5002 5003
  • ШӨХТГ: Бусдыг гүтгэн доромжлох, хуурамч мэдээлэл тараахыг хориглоно
    2016 оны 6 сарын 09
    ШӨХТГ-аас Сонгуулийн тухай хуулийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Сонгуулийн тухай хуулийн хүрээнд ШӨХТГ-т хэд хэдэн чиг үүрэг оногдуулсан байна. Энэ нь Сонгуулийн тухай хуулийн 70.1.6 болон 70.7 дах заалттай холбогдолтой юм.
  • СЕХ-ноос нэр дэвшигчдэд зөвлөмж хүргүүллээ
    2016 оны 6 сарын 09
    Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ болон аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдэд хандан аргазүйн зөвлөмж гаргажээ.
  • Хонхорын нийтийн тээврийн чиглэлд өөрчлөлт орлоо
    2016 оны 6 сарын 09
    Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд байрлах Хонхор тосгоны 1.79 км авто замыг хатуу хучилттай болгох ажил эхлээд байна.

  • Польшоос Орост оруулж ирсэн алимыг устгажээ
    2016 оны 6 сарын 09
    Украины зөрчлөөс болж Европын холбоо ОХУ-ын эсрэг хориг тавьсны эсрэг Орос мөн европын орнуудаас жимс жимсгэнэ оруулахыг хориглосон.

  • Намгүй сонголт
    2016 оны 6 сарын 09
    Монгол Улсыг Монголын шилдэг тэргүүний хүмүүс удирдан жолоодох учиртай билээ. Гэтэл бүх шатны сонгуульд зөвхөн намууд гишүүдээсээ нэр дэвшүүлэн, дээр нь мөнгөний боломжтой цөөн тооны хүн нэрээ дэвшүүлэн өрсөлдөж, тэднээс сонгогдсон нь төрийн эрх барьдаг хуультай болохоор дээрх зорилго хэрэгжих боломжгүй байсаар байна.

    Монгол Улсын нийт хүн амын насанд хүрэгчдийн дотроос тэргүүний сайчуудаа намын гишүүнчлэлээр ялгаварлахгүйгээр тодруулж, төр, засгийн алба хашуулдаг тогтолцоог бий болгохыг олон нийт хүсч, улмаар шаардах болсоор багагүй хугацаа өнгөрч байна.

    Үүнтэй уялдуулан ”НАМГҮЙ СОНГОЛТ” явуулах хувилбарыг ЭНЭ ӨГҮҮЛЛЭЭР санал болгож байгаа бөгөөд энэ санал нь Үндсэн хууль болон бусад холбогдох хууль тоггоомжид өөрчлөлт оруулснаар хэрэгжих боломжтой юм.

    НАМГҮЙ СОНГОЛТЫН ҮНДЭСЛЭЛ

    Намгүй сонголт явуулъя гэдэг нь намуудыг устгах зорилгогүй, харин намууд өнөөгийнх шиг хатуу гишүүнчлэл нүсэр бүгэцтэй биш, цомхон бүтэцтэй, одоогийнхоос ялгаатай нь Эрдэм шинжилгээний хүрээлэн хэлбэрээр ажилладаг болно гэсэн үг юм.

    Энэ хүрээлэн улс орноо хөгжүүлэх, ард түмнээ сайн сайхан амьдралд хөтлөх үзэл баримтлал, хөтөлбөрийг шинжлэх ухааны үндэслэлтэй боловсруулдаг байх бөгөөд энэ баримт бичиг нь тухайн намын мөрийн хөтөлбөр болно.

    Энэ тохиолдолд одоогийн намуудын хэрэгжүүлж буй гол үүрэг болох сонгуульд нэр дэвшүүлэх, сонгуулийн сурталчилгаа хийх зэрэг ажил нь өөр субьектэд шилжин, сонгуулийг Сонгуулийн ерөнхий хороо удирдан явуулна.I

    НАМГҮЙ СОНГОЛТЫН НЭР ДЭВШИГЧ

    Сонгуульд нэр дэвшигч нь намын гишүүнчлэлээс татгалзсан, эсвэл нам бус байна. Намын харьяалалгүй хүмүүс УИХ-д сонгогдохын тулд эхлээд сум хороо, аймгийн төвийн багууд дээр өрсөлдөнө. Тэднийг одоогийн тогтсон практик шиг намууд нэр дэвшүүлэхгүй харин тухайн сум, хороо багийн иргэдийн Нийтийн хурлаас нэр дэвшүүлэх зохицуулалттай байхын зэрэгцээ хамгийн гол нь сонирхсон хүн бүр өөрсдөө бие даан нэр дэвших өргөн боломжоор хангагдсан байна.

    Бие даан нэр дэвшихэд одоогийнх шиг олон хүний гарын үсэг цуглуул гэхгүй, харин өр төлбөргүй, ял шийтгэлгүй, зөв төлөвшилтэй байх зэрэг хүн чанарын шаардлагуудыг хангасан байхыг шалгуур болгохын зэрэгцээ ажлын чадвар туршлагатайтай байхыг чухалчилна.Энэ болзлыг хангасан тухайн нутгийн харьяат иргэн Монгол Улсын нутаг дэвсгэрийн хаана оршин сууж байгаагаас үл хамааран өөрийн төрсөн нутагтаа болон өөрийг нь таньж мэдэх сум, хороо, аймгийн төвийн багт очин тухайн тойргийн Сонгуулийн хороонд бүртгүүлэн өрсөлдөнө.

    Ийнхүү сум, хороо, багт нэр дэвшин өрсөлдөхөд одоогийн сонгуулиас ялгаатай дараах дэвшил, сайн үр дүнгүүд гарна.
    Үүнд:

    1. Нэр дэвшигч нь өөрийн сум хороо багт өөрийг нь таньж. мэдэх хүмүүсийнхээ хүрээллээс сонгодох тул одоогийн сонгууль шиг өөрийг нь огт танихгүй сонгогчдод үнэн худал нь тодорхойгүй амлалт өгч, тэр амлалтаараа сонгогддог “хуурамч” гэмээр тогтолцоо халагдана.

    Сум, хороо, багийнхан нь нэр дэвшигчийн хүмүүжил төлөвшил, зан суртахуун, хийсэн бүтээсэн зүйл, ааш авир, удам угсааг мэдэх тул “Эднийхэн” итгэж болохгүй” гэх юм уу, “Эднийхэн хэдэн үеэрээ төвшин томоотой явсан хүмүүс яасан ч худлаа ярьж хуурч мэхлэхгүй” гэх зэргээр дүгнэх тул өрсөлдөгч хүмүүсээс хэн илүүг нь олж сонгох бодит боломж бүрдэнэ.

    2. Нэг нутгийн бие биесээ сайн мэдэх хүмүүс хоорондоо өрсөлдөж байгаа болохоор өөрийн өрсөлдөгчийг нутгийнхандаа гүтгэн ярих, худал муулах боломжгүй болно. Ингэснээр эв эеэ хичээдэг Монгол ёс жудаг хадгалагдан үлдэнэ.

    3. Нэг сум, хороо, багт бие биенээ мэдэх хүмүүс нэр дэвших тул тэд өөрөөсөө аль ч талаараа илүү нэгэндээ сайн дураараа “бууж өгөн” нэрээ татах учир олон хүн өрсөлдөн бужигнахгүй, эрэмбэ цэгцгэй сонгууль болно.

    4. Нэр дэвшигч нь нэг нутаг усны сайн таньж мэдэх хүмүүсийнхээ саналыг бэлэг сэлт өгөх замаар худалдан авч чадахгүй. Ийм үйлдэл хийхийг нутгийнхан нь нэр дэвшигчийн талаар сөрөг ойлголт авах тул энэ нь өөрийнхөө эсрэг сурталчилгаа хийсэнтэй адил болно. Ингэснээр мөнгөний сонгуупь хийдэг бохир арга үгүй болно.

    5. Хороо, аймгийн төвийн багаас нэр дэвших хүн баг, хорооныхондоо танигдахын тулд тэнд олон талын ажил санаачлан хийдэг сайн эхлэл бий болно. “Дөчин мянгатын хүүхдүүд”, “Манай байрныхан”, “Нэг гудамжныхан” гэх мэтээр ярьдаг нь хот суурин газарт нутгийн харьяалал байдгийг харуулдаг.

    Ийнхүү дээрх аргаар сонгууль явуулахад өнөөгийн сонгуулийн тогтолцоонд байдаг худал амлах, хуурч мэхлэх, өрсөлдөгчөө муулах, намаараа түрий барих, мөнгөөр санал худалдаж авах, нүсэр сурталчилгаа хийж их хэмжээний хөрөнгө мөнгийг үр ашиггүй урсгах зэрэг сөрөг үр дагавруууд арилах юм.

    Энд ялгааг нь ойлговол зохих нэг зүйл байгаа нь сум, хороо, багийн Засаг даргыг нийт иргэдээс сонгоход ах дүү хамаатан садан олонтой нь сонгогдоно гэж болгоомжилдог гажуудал гарахгүй юм. Учир нь тухайн нутаг дэвсгэрээс сонгогдож байгаа хүмүүс нь өөрийн сум, хороо багтаа дарга болон үлдэх бус, харин аймаг дүүргийн Нэгдсэн хуралд оролцон, тэндээс УИХ-д сонгогдох, улмаар улс орны удирдах албан тушаалд ажиллахын төлөө өрсөлдөх тул аль ч сум, хороо баг өөрийн нутгийн шилдэг хүнээ сонгон, цаашид өрсөлдүүлэх сэтгэлээр сонгуульд хандах нь тодорхой юм.

    УИХ-ЫН ГИШҮҮНИЙГ СОНГОХ

    Дээрх аргачлалаар сум, хороо, баг бүрээс хүн амынхаа тооноос хамааран 2-4 хүн сонгогдох бөгөөд тэд тус тусын аймаг, дүүрэгтээ цуглан аймаг дүүргийн Нэгдсэн хурлыг хийнэ.

    Энэхүү Нэгдсэн хурлыг хамгийн ахмад нь даргалан хуралдуулж, тухайн аймаг, дүүргээс УИХ-д суух гишүү-дийг өөрсдийн дундаас сонгоно.

    Үүнийг Говь-Алтай аймгаар жишээлэн тайлбарлая. Говь-Алтай аймаг 17 сумгай, аймгийн төвдөө таван багтай нь 22 сонгуулийн нэгжтэй гэсэн үг. Энэхүү 22 нэгж дээр тус тусын нэр дэвшигчид өрсөлдөж, нэг нэгжээс хоёр хүн сонгогдон ирж, аймгийн Нэгдсэн хурал 44 гишүүний бүрэлдэхүүнтэй болно. Энэ 44 гишүүн нь тухайн аймгийн нутгаас төрөн гарсан шилдэг тэргүүний хүмүүсийн төлөөлөл тул тэдний хэн нь ч УИХ-ын гишүүн болоход шаардлага бүрэн хангах юм. Иймээс эдний дотроос УИХ-ын гишүүнийг дараах аргачлалаар сонгоно.Үүнд:

    1. Сонгуулийн хуудсанд 44 хүний нэрийг бичиж, гишүүн бүрт санал хураалтын хуудсыг олгоно.

    2. Говь-Алтай аймаг нэг мандаттай тул Нэгдсэн хурлын гишүүн бүр УИХ-ын нэг мандат дээр гурван хүний нэрийг (нэрийн өмнөх дугаарыг дугуйлж) дэвшүүлнэ. Энд нэг хүний нэрийг дэвшүүл гэвэл өөрийнхээ нэрийг, хоёр гишүүний нэрийг дэвшүүл гэвэл өөрийгөө болон нэг гогжээс цуг сонгогдож ирсэн нөхрийгөө хамт дэвшүүлэх магадлалтай тул сонголт хийх боломж бүрдэхгүй юм. Иймээс заавал гурван хүний нэр дэвшүүлж байгааболно.

    3. Энэ санал хураалтаар цөөн санал авсан тодорхой тооны гишүүн гарах тул тэднийг хасч, үлдсэн хүмүүсийг жагсаалтад бичин саналын хуудсыг дахин үйлдэнэ. Жишээ нь, эхний санал хураалтаар хамгийн цөөн, ижил санал авсан таван хүн хасагдсан гэж үзвэл хоёр дахь саналын хуудсанд 39 хүний нэр бичигдэнэ.

    4. Шинээр 39 хүний нэр бүхий саналын хуудсыг дахин 44 гишүүнд олгох бөгөөд тэд мөн дээрхийн адил гурван хүний нэрийг дугуйлж нууцаар саналаа хураалгана.

    5. Энэхүү хоёр дахь санал хураалтаар мөн цөөн ижил санал авсан гишүүдийн нэрийг хасч, үлдсэн хүмүүсийг нэрсийн жагсаалтад бичин, дахин 44 гишүүн нууцаар санал хураалгана. Энэ мэтээр санал хураалтыг давтан явуулсаар УИХ-д суух нэг гишүүнийг тодруулна. Энд нэг зүйл анхаарал татаж байгаа нь нэг удаагийн санал хураалгын дараа хэдэн хүнийг нэрсийн жагсаалтаас хасах тоог урьдчилан тогтоох боломжгүй юм. Жишээ нь, нэг санал хураалтаар нэг аймаг, (дүүрэг)-т хамгийн цөөн ижил санал авсан хүн гурван байвал гурван хүнийг, өөр нэг тойрогт цөөн ижил тооны саналтай хүн таван байвал таван хүнийг, гурав дахь аймаг (дүүрэг)-т цөөн ижил саналтай хүн найман байвал найман хүнийг хасна.

    Ингэхээр аймаг дүүрэг бүрт нэг удаагийн санал хураалтаар төдөн хүнийг хасна гэсэн урдчилсан тоо тогтоож өгөх боломжгүй байна. Үүний нэг адилаар аймаг дуүрэг бүрт санал хураалтыг хэдэн удаа явуулах тоо нь нэг удаагиин санал хураалтаар хэдэн хүн хасагдаж байгаагаас хамааран тойрог бүрт өөрөөр тогтоогдоно. Хэдийгээр ингэж нэг уцаагийн санал хураалтаар хасагдах хүний тоо болон санал хураалтыг хэдэн удаа давтан явуупах тооны хувьд аймаг дүүрэг бүр адилгүй байж болох боловч энэ нь сонгуулийн үр дүнд ямар ч нөлөө үзүүлэхгүй юм.

    Ийнхүү дээрх аргачлалаар 1 мандатгай тойрогг 1 хүн, 2 мандаттайд 2 хүн, түүнчлэн 3, 4 мандаттай бол төдий тооны хүн үлдтэл саналыг дахин давтан хураасаар аймаг, дүүрэг бүрээс УИХ-д суух гишүүдийг тодруулна

    УИХ-ЫН ДАРГЫГ СОНГОЖ, ЗАСГИЙН ГАЗРЫГ БАЙГУУЛАХ

    УИХ-д сонгогдсон ги-шүүдээс хамгийн ахмад нь анхдугаар чуулганаа даргалан хуралдуулж, гишүүн бүр УИХ-ын даргад 2 хүний нэрийг нууцаар дэвшүүлэн, цөөн санал авсан хүнийг нэрсийн жагсаалтаас хасах замаар сонголтыг үргэлжлүүлсээр (аймаг дүүрэгт явуупсан сонгуулийн аргачлалаар) УИХ-ын даргыг сонгоно.

    УИХ-ын дарга сонгогдсоныхоо дараа Монгол Улсын Ерөнхийлөгчөөс нэр дэвшүүлсэн Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллуулах хүнийг УИХ-д оруулан батлуулах бөгөөд шинээр сонгогдсон Ерөнхий сайд танхимынхаа гишүүдийг УИХ-аар батлуулж Засгийн газрыг бүрдүүлнэ. Ийнхүү төр засгаа эмхлэн байгуулна.

    НАМУУДЫН ХӨТӨЛБӨРИЙГ ЗАСГИЙН ГАЗРЫН ХӨТӨЛБӨРТ ТУСГАХ

    Засгийн газар бүрдсэний дараа улс төрийн намууд өөрсдийн боловсруулсан хөгжлийн хөтөлбөрөө Засгийн газарт өргөн барих бөгөөд Засгийн газар тэдгээр хөтөлбөр болон Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалаас сонгуульт хугацаанд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрөө бүрдүүлэн УИХ-аар батлуулна.

    Ийн батлуулсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрт аль намын хөгжлийн хөтөлбөрөөс ямар хэмжээгээр орсныг гол үндэс болгон намуудыг санхүүжүүлдэг болно.

    Ингэснээр намууд хэн нэгнээс хандив аван, түүнийхээ төлөө санхүүгийн хараат байдалд орохоо больж, цаашид Засгийн газраас санхүүжилт авахын тулд улам сайн хөтөлбөр хийхийн төлөө чармайх бөгөөд ижил буюу ойролцоо хөтөлбөр бүхий намууд хоорондоо нэгдэн нийлэх үндэслэл бүрдэнэ.

    Намууд ийм статустай байх нь сонгуульд нэр дэвшихийн тулд хэн дуртай хүн нам байгуулж, улстөржин хийрхэхгүй болж, гагцхүү эх орноо хөгжүүлэх чин хүсэлтэй, өөрийн гэсэн үзэл баримтлалтай намууд үлдэж шударгаар ажиллах боломж бүрдэнэ.

    НАМГҮЙ СОНГОЛТЫН ҮР ДҮН

    Санал болгож буй энэ тогтолцоогоор Монгол Улсын 330 гаруй сум, аймгууцын төв, нийслэл хот бусад хот суурин газраас нийтдээ 1500-2000 шилдэг хүнийг шигшин тодруулах боломж бүрдэнэ.

    Сум, хороо, аймгийн төвийн багаас өөрийг нь таньж мэддэг хүмүүсийн олон талын шалгуураар шигшигдэн гарсан боловч УИХ-д сонгогдолгүй үлдсэн нь төр засгийн ямар ч албан тушаалыг хаших чадвартай хүмүүс байж чадах билээ.

    Иймээс тэднийг “Монгол Улсын удирдах боловсон хүчний нөөц”-өөр бүртгэн авч, намын гишүүнчлэл харгалзахгүйгээр яам, агентлаг, аймаг, нийслэл дүүргийн бүх шатны удирдах албан тушаалд томилон ажиллуулна. Энэ нь өөрсдийнхөө дундахь шилдэг хүмүүсээ шударгаар тодруулан, улс эх орноо удирдуулахыг мөрөөддөг ард түмний хүслийн биелэл болно.

    Нөгөө талаас өнөөгийн тогтолцоонд байдаг шиг манай намын хүнүү, хүний намынх уу, нам бус уу гэдгээс үл хамааран Монгол Улс хүн хүчнийхээ нөөцийг бүрэн ашигааж, улс эх орноо хөгжүүлэх, ард түмнээ сайн сайхан амьдралд хүргэх зорилгод хүний хү-чин зүйлийн нөлөөг бүрэн ашшлах боломжийг бүрдүүлж байгаагаараа энэ тогтолцоо онцгой давуу талтай юм.

    Улс эх орноо хөгжүүлэх, ард түмнээ амгалан энх, төвшин жаргалгай амьдруулах үүрэг хүлээсэн нэгдмэл зорилго бүхий аль ч талаараа шигшмэл төрийн түшээд УИХ-д бие биенийхээ эсрэг сөрөг хүчин болж ажиллах огтын шаардлага гарахгүй.

    УИХ-ын гишүүд аливаа асуудлыг хэлэлцэхдээ санал хуваагдаж, үзэл бодлын зөрөөтэй бүлэг фракцууц үүсч болох боловч ийм бүлгүүдийн маргаан нь намаа хамгаалсан, намын эрх ашгийн төлөөх тэмцэл бус, тухайн асуудлын үнэнийг олж шийдэх гэсэн ажил хэрэгч мэтгэлцээн байх тул ямар ч тохиолдолд улс орон, ард түмэнд өгөөжтэй байна.

    Таньдаг хүмүүсийнхээ хүрээллээс олон талын шалгуураар шигшигдэн сонгогдсон хүмүүс аливаа асуудалд зөв байр сууринаас хандах төлөвшилтэй, хээл хахууль мэтийг өгсөн ч авахгүй байж чадах ёс зүйтэй, аливаа муу зүйлийн нөлөөнд автахгүй бат тогтсон байр суурьтай байх тул өнөөгийн албан тушаалтнуудтай холбогдон яригддаг олон муу үг, үйл маргагдана. Үүгээр төр цэвэршин түмэн олон төр засагтаа штэн сүсэлдэг болж Монгол Улс батжин бэхжинэ. Үүнд энэ тогтолцооны хэтийн ач холбогдол оршиж байгаа болно.

    \Эрхэм уншигч авхай Таныг энэхүү бичвэрт өгүүлсэн санааг өөр өөрийнхөө сум, хороо, багтаа хэрэгжүүлж байна гэж нутгийнхаа таньдаг, шилдэг хүмүүсийн жишээн дээр ургуулан бодож, сэтгэлдээ өрсөлдүүлэн үзэж, санал бодлоо солилцохыг хүсъе.

    Доктор,Физикч,хуульч Рэгжийбуугийн Нямдорж
  • “Хархорин” хүнсний захад хонины махны үнэ хамгийн хямд байна
    2016 оны 6 сарын 09
    Нийслэлд энэ сарын нэгдүгээр долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 6620 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 8285 төгрөгийн үнэтэй байна.
  • Эйнштейний тархи
    2016 оны 6 сарын 09
    Эйнштейний тархи
  • Худал хэлж бага насны хүүхдийг залилжээ
    2016 оны 6 сарын 09
    Их засаг олон улсын их сургуулийн оюутан Нарансолонго” хэмээн өөрийгөө танилцуулж бага насны хүүхдийг залилсан хэрэг өчигдөр цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
  • Х.Тамир нарт холбогдох хэргийг ирэх долоо хоногт шүүнэ
    2016 оны 6 сарын 09
    Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Тамир, Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтэст ажиллаж байсан Б.Амарбаясгалан нарын таван хүнд холбогдох хэрэг шүүхэд шилжээд байгаа.
  • Усархаг бороо үргэлжлэн орно
    2016 оны 6 сарын 09
    Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хот, Булган, Дорноговь, Дундговь, Сэлэнгэ, Төв аймгийн нутгаар, 9-11-нд зүүн аймгуудын нутгаар усархаг бороо үргэлжлэн орж, сэрүүсэх төлөв гарчээ.

    Усархаг бороо орох үеэр голуудын усны түвшин огцом нэмэгдсэнээс иргэд усанд осолдох, автомашин усанд саатах, айл өрх, аж ахуйн нэгж, байгууллага усанд автах зэрэг хүндрэл гардаг.

    Иймд үер, усны аюулд өртөхөөс болгоомжилж, бага насны хүүхдийг хараа хяналттай байлгах, гол ус үерлэж болзошгүй үед иргэд, малчид тээврийн хэрэгслийн жолооч нар баталгаатай гарам, гарц, гүүрээр зорчихыг анхааруулж байна.

    Гол мөрөн үерлэсэн үед иргэд явганаар болон мотоцикл, мориор, автомашинтай ус гатласнаас усанд живэх, амь насаа алдах тохиолдол гардгийг Онцгой байдлын ерөнхий газраас сэрэмжлүүлж байна.
  • Тэрхийн голын гүүр эвдэрснээс хязгаарлал тогтоосон хэвээр байна
    2016 оны 6 сарын 09
    Архангай аймгийн Цэцэрлэг хотоос Тосонцэнгэлийн улсын чанартай авто замын 210 километрт байрлах Тариат сумын ”Тэрхийн голын гүүр”-нд гэнэтийн эвдрэл үүссэн билээ.

  • АН-ын монголжингоо
    2016 оны 6 сарын 09
    УИХ-ын 2016 оны сонгуульд нийтдээ 498 хүн нэр дэвшиж байгаагаас гуравны нэг буюу 129 нь эмэгтэй хүн байна. Намууд хуульд заасны дагуу 16 эмэгтэйг нэр дэвшүүлсэн. Өнгөрсөн мягмар гаригт нэр дэвшигчид үнэмлэхээ авсан бөгөөд хөр торгон дэлээр гоёсон нэр дэвшигч олон байв. Харин тэр дундаас загварын бор торгон дээлээр гоёж, хамгийн энгийн хэрнээ монголжингоо харагдаж байсан нь АН-аас Төв аймагт нэр дэвшиж буй Б.Энхсайхан. Нүдэнд дулаахан, боловсрол, мэдлэгтэй АН-ын шинэ залуу үеийн нэг.

    Тэрбээр Ардын намаас нэр дэвшиж байгаа Үндэсний бөхийн “аварга”-тай халз үзнэ. Б.Сүхбат өмнө нь Ардчилсан намын гишүүнээр элсч байсан Ардчилсан намаас нэр дэвших квот олдохгүй болохоор Ардын намд сонгуулийн өмнөхөн элсч, Төв аймагт өрсөлдөх эрхтэй болсон юм.
  • Маргааш ”Улаанбаатар- Венийн вальс” цэнгүүн болно
    2016 оны 6 сарын 09
    Австри Улсын соёлын өв, “Венийн вальс” хэмээн дэлхий нийтэд алдаршсан цэнгүүнийг Монгол Улсад 1999 оноос эхлэн зохион байгуулж ирсэн билээ.

  • Сэрэмжлүүлэг: Сургуулийн насны гурван хүүхэд зам тээврийн осолд өртжээ
    2016 оны 6 сарын 09
    2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 367 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 275 дуудлага бүртгэгдсэн байна.
  • Тээврийн хэрэгслийн татвар хураалтын хянaлтын үзлэг явуулж байна
    2016 оны 6 сарын 09
    Авто тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, автозам ашигласны төлбөр хураах ажлын хуулийн хугацаа 5 дугаар сарын 31-ний өдрөөс дуусгавар болсон. Албан татварт хамрагдаагүй тээврийн хэрэгслийг 6 сарын 1-нээс эхлэн замын хөдөлгөөнд оролцуулахгүй, тээврийн хэрэгсэл эзэмшигчид хуулийн дагуу захиргааны арга хэмжээ ногдуулж байгаа бөгөөд 6 сарын 6-наас эхлэн хяналтын үзлэг шалгалтыг явуулж эхлээд байна
  • ҮЦХ-гийн бүтээн байгуулалтын ажлын үлдэгдэл санхүүжилтийг шийдвэрлэв
    2016 оны 6 сарын 09
    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлын үлдэгдэл санхүүжилтийг шийдвэрлэх тухай” А459 дүгээр захирамж гаргалаа.
  • Архангайн тойрог улаах уу, цэнхэртэх үү?
    2016 оны 6 сарын 09
    Сонгуулийн санал хураалт болж ирэх дөрвөн жилд улс төрийн ямар нам, хүчин төрийн эрхийг барих нь хорь гаруй хоногийн дараа тодорхой болох гэж байна Ингээд УИХ-ын сонгуулийн 1. 2. 3 дүгээр тойрог буюу Архангай аймагт нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ гэдгийг хамтдаа сонирхоцгооё.
  • Элс, хайрга олборлодог компаниудын тусгай зөвшөөрлийг цуцлахыг хүсэв
    2016 оны 6 сарын 09
    Хатан туулаа хамгаалах үндэсний хөдөлгөөн”-ийхөн Туул голоос элс, хайрга олборлодог компаниудын тусгай зөвшөөрлийг цуцлахыг хүсчээ.
  • АСЕМ-ын Сангийн сайд нарын уулзалт болно
    2016 оны 6 сарын 09
    Ази-Европын Дээд хэмжээний 11 дүгээр хуралдааны салбар хуралдаан болох Сангийн сайд нарын 12 дахь удаагийн уулзалт “Ази, Европын хөгжлийн төлөөх түншлэл” сэдвийн доор энэ сарын 09-10-ны өдрүүдэд Төрийн ордонд зохион байгуулагдах гэж байна.



    Тус уулзалтад АСЕМ-ын гишүүн 43 улсын Сангийн сайд болон бусад түвшний төлөөлөл, Европын комисс, эдийн засаг, мөнгөний асуудал эрхэлсэн комиссар нар, ОУВС , Дэлхийн банк , Европын төв банк , Европын сэргээн босголт, хөгжлийн банк , Европын хөрөнгө оруулалтын банк , Азийн хөгжлийн банк, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк болон Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэг зэрэг 13 олон улсын байгууллагын тэргүүн, олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл бүхий нийт 260 орчим төлөөлөгч оролцох юм.



    Уулзалтын үеэр “Ази болон Европ тивийн макро эдийн засгийн хөгжил, боломж”, “Дэлхийн нийтийн болон бүс нутгийн түвшинд санхүүгийн тогтвортой байдлыг хангах нь”, “Ази болон Европын таатай харилцаа, хамтын ажиллагаа” гэсэн дэд сэдвүүдийн хүрээнд яриа, гишүүн орнуудын Сангийн сайд, олон улсын банк санхүүгийн байгууллагуудын тэргүүнүүд илтгэл тавьж, хэлэлцүүлэг хийгдэнэ. Мөн Сангийн сайд нарын 12 дугаар уулзалтын үеэр АСЕМ-ын гишүүн орнууд бүс нутгийн эдийн засгийн өсөлтийг дэмжих хүрээнд хэрэгжүүлж болох төсөв, мөнгөний бодлого, бүтцийн өөрчлөлтийн бодлогуудын талаар санал солилцох, хамтарсан тунхаглал батлах, хоёр талын уулзалтууд хийх зэрэг үйл ажиллагаанууд явагдах аж.
  • Нийслэл дэх дурсгалт газруудыг тэмдэгжүүлнэ
    2016 оны 6 сарын 09
    Нийслэлийн Засаг дарга “Хөрөнгө гаргах тухай” А/462 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэр дэх Монгол Улсын болон нийслэлийн түүхтэй холбоотой тэмдэгжүүлэх дурсгалт газрын жагсаалтыг батлав.
    Дурсгалт газруудыг тэмдэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг Улаанбаатар хотын музейд үүрэг болгов. Дурсгалт газруудыг тэмдэгжүүлэхэд шаардагдах 26 сая 300 мянган төгрөгийг “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн зардлаас санхүүжүүлэхийг нийслэлийн Засаг даргын Тамгын газарт, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлд даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

    УЛААНБААТАР ХОТЫН НУТАГ ДЭВСГЭР ДЭХ ТЭМДЭГЖҮҮЛЭХ ДУРСГАЛТ ГАЗРЫН ЖАГСААЛТ

    № Хуучны нэр А. Одоогийн нэр
    Б. Байршил Тэмдэг байрлуулах цэг Тэмдэг-жүүлэх хэлбэр Товч түүх
    1 Монголын сүүлчийн хаан VIII Богд Жавзундамбын Төрийн Шар ордон байсан газар А. -
    Б. Хүүхдийн урлан бүтээх төвийн зүүн урдаас 4 дүгээр дэлгүүрийн хооронд байсан. Хүүхдийн урлан бүтээх төвийн зүүн талд, Бага тойруугийн гудамжинд Чулуун самбар

    VIII Богдыг хаан ширээнд өргөмжилж, Монгол улсыг сэргээн мандуулсныг зарлан тунхагласан газар
    Дээрх төрийн их ёслол Богдын шар ордонд болсон ба тус ордон нь Монгол улсын төрийн ордон байв.

    2 Хүн чулууны хонхор А. Зүүн цэцэрлэгт хүрээлэн
    Б. Гадаад харилцааны яамны арын цэцэрлэгт хүрээлэн Их хүрээ суурьшсан газарт босгосон дурсгалын мэлхийт хөшөөний хажууд Чулуун самбар 1778 онд Их хүрээ ирж суурьшсан газар бөгөөд одоогийн Гадаад харилцааны яамны хойд талд Зүүн цэцэрлэгт хүрээлэн буй газар юм.
    3 Талхын дэнж А. Гандангийн дэнж
    Б. Гандантэгчинлэн хийд Гандан хийдийн гол хаалга руу явах замын голд Чулуун самбар 1838 онд Хүрээний хамгийн баруун талд Гандантэгчинлэн хийд баригдсан бөгөөд тэр цагаас өнөөг хүртэл үйл ажиллагаа явуулж, өдгөө Монголын бурхан шашинтны төв хийд болсон.
    4 Зөөлөн хошуу буюу Зааны хошуу А. Тасганы овоо
    Б. Гэсэр сүмийн хойд талын овоо Овооны зүүн талын хаалганы хажууд Чулуун самбар

    Зүүн хүрээ, Гандангийн лам нар тус хошууны дээр номын хүчээр мэтгэлцэх тасга хэмээх зан үйл гүйцэтгэх болсноор Тасганы овоо гэх болсон.
    1950-аад оны дунд үе хүртэл хотын ерөнхий төрх байдлыг хардаг гол өндөрлөг цэгийн нэг болж байсан.
    1913 онд Францын гэрэл зурагчин Стафэн Пассагийн Тасганы овоо дээрээс Нийслэл хүрээний ерөнхий байдлыг авсан зураг нь монголын анхны өнгөт гэрэл зургийн нэг болон үлджээ.

    5 Богдын өндгөн сүргийн нутаг А. -
    Б. Дунд гол, Туул голын дундах газар бэлчээрийг ийнхүү нэрлэж байсан. Богдын зуны ордны байшингуудын ойролцоо Чулуун самбар Богдын дөрвөн ордны гурав нь Өндгөн сүргийн нутагт байсан бөгөөд өдгөө тэдгээрээс Богдын ногоон ордны ихэнх хэсэг, Хүрэн ордны зарим барилгууд хадгалагдан үлдсэн. Энэ нутаг бэлчээрт Монголын сүүлчийн хаан Жавзундамба хутагт 1893-1924 он хүртэл амьдарсан.
    6 Хүрээ сайдын газар А. -
    Б. МУБИС-ийн А байр орчимд МУБИС-ийн төв байрны зүүн хойд талд, хашаан дотор Чулуун самбар

    Энэ газарт 1911 онд тусгаар тогтнолоо сэргээн байгуулсан Монгол Улсын анхны таван яам байрлаж байсан.
    МУБИС-ийн төв байр нь 1931-1951 онд Засгийн газрын ордон байв.

    7 Хүрээний их зээл буюу Худалдааны гудамж А. Жуулчны гудамж
    Б. Дүрслэх урлагийн музейгээс Бөмбөгөр худалдааны төвийн урд талын замын уулзвар хүртэл Урт цагааны өмнө Чулуун самбар

    XVIII зууны эцсээс XIX зууны эхэнд үүссэн худалдаа, зах зээлийн гол гудамж, Хүрээний хамгийн их хөл үймээн ихтэй газар байв.
    Энэ үеийн захын өөр нэг үүрэг нь мэдээллийн нэг хэрэгсэл болж байснаараа онцлог.

    8 Махан дов, түүний орчим А. Барилгачдын талбай
    Б. Барилгачдын талбайн орчимд Барилгачдын талбайд Чулуун самбар Нийслэл хүрээний мах худалдаалах захыг Махан дов гэж нэрлэдэг байв.
    Махын довын эргэн тойронд 1909 онд баригдсан анхны европ эмийн сангийн байшин, 1914 онд баригдсан Өндөр хоршооны барилга буюу одоогийн Дүрслэх урлагийн музей байрлаж буй барилга, 1910-аад оны дунд үед баригдсан анхны кино театр, их дэлгүүрийн барилга, 1948 онд баригдсан анхны нийтийн хоолны газар буюу Туул зоогийн газрын барилга зэрэг түүхэн дурсгалт барилгууд өдгөө хадгалагдан үлджээ.
    9 Богдын цагаан ордон байсан газар А. -
    Б. Нэгдүгээр цахилгаан станцаас баруун урагш 300 м зайд Арьс ширний үйлдвэрийн ойролцоо Чулуун самбар Богдын өндгөн сүргийн нутагт байсан Богдын гурван ордны нэг. Энэ ордон 1837 онд баригдсан бөгөөд маш гоёмсог ордон байв.
    10 Индрийн талбай А. Чингис хааны талбай
    Б. Одоогийн Чингис хааны талбай Сүхбаатарын хөшөөний хажууд Чулуун самбар 1921 онд үүссэн шинэ талбай ба 1921-1946 онд Индрийн талбай, 1946-2013 онд Сүхбаатарын талбай гэж нэрлэж байв.
    Энэ талбайгаас 1921 оны Үндэсний Ардчилсан хувьсгалыг зарлан тунхагласан. 1990 оны хувьсгалын тэмцлийн гол төвүүдийн нэг байсан.
    11 Их тэнгэрийн амны хадны зураг А. Их тэнгэрийн амны хадны зураг
    Б. Их тэнгэрийн замын урд талд Хадны зургийн хажууд Чулуун самбар Хүрэл зэвсгийн үеийн хадны зосон зураг болон XIII зууны Их Монгол Улсын үеийн хар бэхээр зурсан зурагтай.
    12 Гачууртын амны хадны зоосон зураг А. Гачууртын Шар хоолойн амны хадны зураг
    Б. Гачууртын Шар хоолойн аманд, уулын зүүн энгэрт, төв замын баруун талд Хадны хажууд Чулуун самбар Хүрэл зэвсгийн үеийн хадны зосон зураг
    13 Хэрэйдийн ван хааны ордны туурь А. Туулын Хар Түнийн ордны туурь
    Б. Хан-Уул, Биокомбинат, Шувуун фабрикийн дунд Туурийн дэргэд Чулуун самбар Хэрэйдийн Ван ханы ордон байсан бөгөөд түүний дараа Чингис хааны хатны ордон болсон.
    14 Нүхтийн амны Монгол ноёд нууцаар хуралдсан бичигт хад А. –
    Б. Нүхтийн амны эхэнд Агуйн хажууд Чулуун самбар 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалыг зохион байгуулагчид энэ газарт хувьсгалын үйл хэргийн талаар нууцаар зөвлөлдөж байсан агуй. Тус агуй дотор Төвд бичээсүүдтэй ба Өндөр гэгээн Занабазарын дүрийг чулуун дээр сийлсэн байдаг. Өндөр гэгээний агуй гэх нь ч бий.
4997 4998 4999 5000 5001 5002 5003
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ТАНИЛЦ: "Улаанбаатар Марафон-2025"-ын хөтөлбөр
    2 цаг 12 мин
  • Амралтын өдрийн жор: Бөөрөнхий махтай шпагетти
    2 цаг 31 мин
  • "Марафон" хэмээн нэрлэх болсон ТҮҮХ
    2 цаг 41 мин
  • "Улаанбаатар марафон"-ы талаар таны МЭДЭХ ЁСТОЙ БҮХ ЗҮЙЛ
    2 цаг 51 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    2 цаг 59 мин
  • Монгол Улсын начин Э.Батмагнай түрүүллээ
    16 цаг 21 мин
  • Европын Лигийн финал: Тоттенхэм 2008 оноос хойш анхны цомоо хүртлээ
    16 цаг 32 мин
  • С.Хүрэлсүх: Багануурын батарей хуримтлуурын станц 28.7 сая кВт.ц эрчим хүчийг төвийн системд нийлүүлээд байна
    18 цаг 18 мин
  • “Улаанбаатар марафон 2025”-д 30.000 орчим хүн гүйнэ
    18 цаг 21 мин
  • У.Баатар: “Трамвай” төслийн шугамыг Зунжин-Сүхбаатарын талбай, Буянт ухаа-Торгоны зам цогцолбор чиглэлд барина
    19 цаг 38 мин
  • Өргөө кино театрын хойд уулзвараас Зурагтын авто зам хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж шинэчилнэ
    19 цаг 59 мин
  • ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
    21 цаг 17 мин
  • 32-ын тойргоос “Сод Монгол” ШТС хүртэлх туслах замыг шинэчилж байна
    21 цаг 21 мин
  • С.Ганбаатар: МАН надаас ухаан алдталаа айж байна
    21 цаг 25 мин
  • Б.Жавхлан: Сайд нар солигдож болох ч мега төслүүд зогсож болохгүй
    21 цаг 31 мин
  • Намын гишүүд: Эдийн засгийн эрх чөлөөг хангахад чиглэсэн үзэл санааг тусгасанд талархалтай байна
    21 цаг 47 мин
  • Ж.Баясгалан: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүрч ажиллахын тулд гэр хорооллоор явахаас өөр аргагүй
    22 цаг 7 мин
  • Мега төслийн хүрээнд 200 инженер бэлтгэнэ
    22 цаг 38 мин
  • Индонез улстай “Агаарын үйлчилгээний тухай” хэлэлцээрийг эцэслэн тохирч, байгуулах чиглэлээр хамтран ажиллана
    22 цаг 55 мин
  • Д.Бадарсан: Зам тээврийн яамтай гурван төсөл дээр хамтарч ажиллана
    23 цаг 9 мин
  • Аваргын цомыг ЕСӨН удаа өргөж буй ХАСЫН ХҮЛЭГҮҮД
  • “MCS” УХАА ХУДАГИЙГ 350 САЯАР ЗАРСАН ЮМ БОЛ З.ЭНХБОЛД УЛСАА 1.5 ТЭРБУМААР ЗАРЖЭЭ!
  • Улс төрийн шийдвэр гаргах МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүд
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • МАН дахь “Дархан хаан” фракц
  • Л.Гантөмөр: Гүтгээд урвадаг зүйл байж болохгүй, би Л.Оюун-Эрдэнэд итгэж байсан
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах өргөдөлд 47,856 иргэн гарын үсэг зураад байна
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2200-д хүрч, 344 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна
  • АН-ын дарга Л.Гантөмөрийг Хамтарсан Засгийн газраас гарахыг шаардав
  • Засгийн газрын ТОГТВОРТОЙ байдлын асуудалд тэд ямар байр суурь илэрхийлэв?
  • Х.Нямбаатар: Хамгийн адгийн зүйл бол гэр бүл, үр хүүхдээр нь "улс төр" хийх шүү
  • Тэд "борооны ус биш, бөхчүүдийн хөлс хүчийг шингээдэг" муухай зүлгээ дахиад дэвсэх үү?
  • Д.Амарбаясгалан: Би найзыгаа огцруулж, суудал дээр нь очих ёс суртахуунтай хүн биш!
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулаад АН зогсолтгүй уруудсан, харин одоо...
  • Тоттенхэм Хотспур vs Манчестер Юнайтед: Бильбаод болох Англи багуудын халз тулаан
  • Л.Мөнхбаясгалан: Тэд “Хаан шалдан байна” гэж хэлэх бүрэн эрхтэй
  • Я.Содбаатар: Гэрээгээ зөрчсөн намыг оролцуулахгүйгээр Засгийн газраа бүрдүүлнэ
  • О.Цогтгэрэл: Хоёр гол нам хоорондоо эвсэж, сөрөг хүчин нь эрх баригчдын халаасанд орж болохгүй
  • БАРИМТ: Дэлхийн оргилыг эзэгнэсэн монгол хүн
  • “MCS” УХАА ХУДАГИЙГ 350 САЯАР ЗАРСАН ЮМ БОЛ З.ЭНХБОЛД УЛСАА 1.5 ТЭРБУМААР ЗАРЖЭЭ!
  • Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулаад АН зогсолтгүй уруудсан, харин одоо...
  • Л.Гантөмөр: Гүтгээд урвадаг зүйл байж болохгүй, би Л.Оюун-Эрдэнэд итгэж байсан
  • Улс төрийн шийдвэр гаргах МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүд
  • МАН дахь “Дархан хаан” фракц
  • АН-ын дарга Л.Гантөмөрийг Хамтарсан Засгийн газраас гарахыг шаардав
  • Д.Амарбаясгалан: Би найзыгаа огцруулж, суудал дээр нь очих ёс суртахуунтай хүн биш!
  • Х.Нямбаатар: Хамгийн адгийн зүйл бол гэр бүл, үр хүүхдээр нь "улс төр" хийх шүү
  • Тэд "борооны ус биш, бөхчүүдийн хөлс хүчийг шингээдэг" муухай зүлгээ дахиад дэвсэх үү?
  • Я.Содбаатар: Гэрээгээ зөрчсөн намыг оролцуулахгүйгээр Засгийн газраа бүрдүүлнэ
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах өргөдөлд 47,856 иргэн гарын үсэг зураад байна
  • О.Цогтгэрэл: Хоёр гол нам хоорондоо эвсэж, сөрөг хүчин нь эрх баригчдын халаасанд орж болохгүй
  • Л.Мөнхбаясгалан: Тэд “Хаан шалдан байна” гэж хэлэх бүрэн эрхтэй
  • С.Ганбаатар: МАН надаас ухаан алдталаа айж байна
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2200-д хүрч, 344 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Авто замын хашлага мөргөж, эвдсэн ачааны машины жолоочийг шалгаж байна
  • Тоттенхэм Хотспур vs Манчестер Юнайтед: Бильбаод болох Англи багуудын халз тулаан
  • Засгийн газрын ТОГТВОРТОЙ байдлын асуудалд тэд ямар байр суурь илэрхийлэв?
  • Х.Тэмүүжин: МАН бол огт шүүмжлэл хүлээж авч сураагүй
24 баримт
  • Аваргын цомыг ЕСӨН удаа өргөж буй ХАСЫН ХҮЛЭГҮҮД
  • БАРИМТ: Дэлхийн оргилыг эзэгнэсэн монгол хүн
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс, БНХАУ-ын эдийн засгийн түншлэлийн шинэ хуудас нээгдэж байна
  • Жүдо бөхийн "-73кг"-ын жингийн ирээдүй гэгдэж буй Л.Анхзаяа гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК