-
2016 оны 9 сарын 23
Төв аймгийн дөрвөн суманд малын гоц халдварт шүлхий болон цэцэг өвчний дэгдэлттэй холбогдуулан өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.
-
2016 оны 9 сарын 23
МАН-ын хувьд ингэж тооцоо бодох шалтгаан бий гэж үзэж буй бололтой. Учир нь 2012 оны сонгуулийн дараа МАН-ын “шошго” бүхий олон хүн шоронгийн хаалга татсан. АН л энэ “дайн”-ыг эхлүүлсэн учраас МАН энэ удаа өшөөгөө авах ёстой гэж буй аж. Эх сурвалжийн мэдээлж буйгаар их баривчилгаа цаашид ч эрчимтэй үргэлжлэх бөгөөд аймгуудын Засаг дарга нарыг шил дараалан баривчлах гэнэ.
-
2016 оны 9 сарын 23
“Хас урлан” студи, “Шүүдэр” продакшны хамтын бүтээл “Галзуу зугаалга” УСК нээлт маргааш Тэнгис кино театрт болно. Уг арга хэмжээний үеэр киноны уран бүтээлчид Wrangler JEEP машины цуваагаар ирж, шар хивсний ёслол болох аж.
-
2016 оны 9 сарын 23
2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 300 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 239 дуудлага бүртгэгдсэн байна.
-
2016 оны 9 сарын 23
Аймгийн Засаг даргын орлогч Эрүүл мэндийн байгууллагуудад тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцлээ
-
2016 оны 9 сарын 23
Москвагийн миссүүд Дубайд алга болжээ
-
2016 оны 9 сарын 23
Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд өнөөдөр /2016.09.23/ БНСУ-ын Гванжу хотын дарга Юн Жанг Хюүн тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд УИХ-ын дарга М.Энхболд БНСУ-ын Гванжу хотын дарга Юн Жанг Хюүнтэй уулзсандаа баяртай байгаагаа хэлээд Гванжу болон Улаанбаатар хотын харилцааг хөгжүүлэх чухал айлчлал хийж байгаад талархал илэрхийлэв.
Мөн тэрбээр “Хоёр улсын харилцаа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж төр засгийн байгууллага хооронд төдийгүй худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол зэрэг өргөн цар хүрээнд өргөжиж байгаад сэтгэл хангалуун байдаг. Манай хоёр орны төр засгийн удирлагуудын өндөр дээд хэмжээний харилцан айлчлал тогтмолжиж байна. Сар гаруйн өмнө БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ манай улсад албан ёсны айлчлал хийсэн. Энэ үеэр бид хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар харилцан санал солилцсон. Манай хоёр хотын хамтын ажиллагаа эхэлж байгаад баяртай байна. Одоогоос 17 жилийн өмнө Улаанбаатар хотын Засаг даргаар ажиллаж байх үедээ Сөүл, Улаанбаатар хотуудыг ах дүүгийн харилцаатай болгож байсан” хэмээгээд зөвхөн төр засгийн төдийгүй орон нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх нь чухал болохыг цохон тэмдэглэв.
БНСУ-ын Гванжу хотын дарга Юн Жанг Хюүн УИХ-ын даргыг цаг гарган хүлээн авч уулзаж буйд нь талархал илэрхийлээд Улаанбаатар хоттой эрүүл мэнд, боловсролын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа сонордуулсан юм.
Түүнчлэн тус хотын Чоннам, Чосан их сургуулиудын эмч нар Монголын эрүүл мэндийн байгууллагуудтай зүрх судас, эмэгтэйчүүдийн мэс заслын чиглэлээр хамтран ажиллахаар болсон байна.
БНСУ-ын Гванжу хот нь 1.5 сая хүн амтай, тус улсын соёл, спортын томоохон төвд тооцогддог байна. Тиймээс энэ чиглэлд хоёр хотын хамтын ажиллагааг эхлүүлэх боломжийн талаар талууд уулзалтын үеэр ярилцлаа гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
-
2016 оны 9 сарын 23
Баянгол дүүргийн прокурорын газраас яллах дүнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсний дагуу дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс есдүгээр сарын 13-ны өдөр Шастины нэрэмжит нэгдсэн III дугаар эмнэлгийн нэр бүхий 6 эмчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар 1 жил эмчлэх эрхийг нь хасах, 1 жил хорих ял оногдуулсан байна.
-
2016 оны 9 сарын 23
“Хилчдийн бүтээл” үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдана
-
2016 оны 9 сарын 23
Улаанбаатар Арвайхээр чиглэлийн хатуу хучилттай автозамын “313-312” дахь км Бүрд сумын нутаг Шартын давааны Шар толгой гэх газарт хүчтэй аадар бороо орсны улмаас замын хөвөө үерт урсаж эвдэрчээ.
-
2016 оны 9 сарын 23
УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаярт АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэсэн билээ.
-
2016 оны 9 сарын 23
АН мөрийн хөтөлбөрүүдээ амьдрал дээр үндэслэн гаргаж байсан. Харин МАН-ынхан сонгуульд ялахын тулд юу ч хамаагүй амладаг. Худал мөрийн хөтөлбөр гарган, ард түмнээ хууран сонгуульд оролцсон гэдэг нь эхнээсээ харагдаж байна. Ганцхан жишээ татаж, төсвийн тодотголыг авч үзье. Үрэлгэн төсвийг танасан, цалин тэтгэврийг хасахгүй гэж тайлбарлах байх. Гэгээлгээр төсөөлье хасахгүй юм байна. Гэтэл Төвбанк чинь бодлогын хүүгээ өсгөхөөр мөнгөний нийлүүлэлт багасч, юмны үнэ өснө. Нэгэнт 423 тэрбумаар танагдсан төсвөөсөө өгсөн цалин юу ч биш болно. Эцсийн дүндээ ард түмэнд хэмнэсэн мөнгөнөөс юу нь наалдаж үлдэж байгаа юм бэ. Бөөн асуудал дэгдээж, хэмнэсэн мөнгийг эргүүлээд Төв банк нь бодлогоороо сороод авчихна шүү дээ. Сая татвар нэмж, цалин хасах байсан. Орон нутгийн сонгууль болох гэж байгаа болохоор хойшлууллаа. Гэхдээ сонгуулийн дараа тэд цалин хасч, татвар нэмэх нь тодорхой байна. Өөрөөр хэлбэл, МАН дараагийн гурван жилд дураараа дургих нь. Засгийн бодлого нь ард түмнийхээ ахуй амьдралыг уруудан доройтуулах нь тодорхой байна.Энэ мэтээс эхлээд МАН-ын Засгийн газар юу хийхээ мэдэхгүй, “Ойд төөрчихсөн сармагчин шиг” явж байгаа нь харагдаж байна.
-
2016 оны 9 сарын 23
Засгийн газрын 2014 оны 64 дүгээр тогтоолоор Олимп, тивийн наадам, дэлхийн зэрэглэлийн тэмцээнд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчин болон дасгалжуулагчийг шагнах, үе үеийн олимпийн наадам (зуны олимп, өвлийн олимп, паралимпийн наадам), дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн тамирчдыг насан туршид нь сар бүр урамшуулахад чиглэсэн журмыг баталсан юм.
Тус журмын дагуу Рио 2016 паралимпийн наадмын жүдо бөхийн төрөлд хүрэл медаль хүртсэн тамирчин Б.Ууганхүү, пауэрлифтингийн төрөлд хүрэл медаль хүртсэн Э.Содномпэлжээ нарыг нэг удаа 30 сая төгрөг, сар бүр хоёр сая төгрөгийн мөнгөн урамшуулал олгох юм байна. Паралимпийн наадамд алтан медаль хүртсэн тамирчинг 120 сая, мөнгөн медаль хүртсэн тамирчинг 60 сая төгрөгөөр шагнан урамшуулах ёстой байдаг.
-
2016 оны 9 сарын 23
ХолбогдОдоо мөрдөж буй цагдаагийн албаны тухай хуульд заасны дагуу Нийслэлийн засаг дарга Цагдаагийн төв байгууллагатай зөвшилцсөний үндсэн дээр уг томилгоог хийсэн байна.
-
2016 оны 9 сарын 23
Дэлхийн эмзүйчдийн өдрийг анх 2009 оноос жил бүрийн есдүгээр сарын 25-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлж байхаар болсон билээ.
-
2016 оны 9 сарын 23
“Цагаан-Уул” хайрын шүлгийн наадам болно
-
2016 оны 9 сарын 23
“Улаанбаатарын намар” нэгдсэн арга хэмжээ болно
-
2016 оны 9 сарын 23
Зөвшөөрөлгүй барилгын ажилд хяналт тавих ажлын хэсэг байгууллаа
-
2016 оны 9 сарын 23
“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2016 оны 35 дахь дугаар хэвлэгдэн гарлаа. Эмхэтгэлийн шинэ дугаарт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт оруулах тухай, Зарим бараанд ногдуулах экспортын гаалийн татварын хэмжээ тогтоох тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай хуулиудыг нийтэлсэн байна.
Хуулийн төслүүд буцаах тухай УИХ-ын тогтоолууд, Ерөнхийлөгчийн хоригийн тухай УИХ-ын тогтоолыг нийтэлсэн байна. Мөн Зарим хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл буцаах тухай УИХ-ын тогтоолыг нийтэлжээ. Уг тогтоолоор Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн зарим хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийн хууль санаачлагч нь өөрчлөгдсөн, төслийн талаар шинээр байгуулагдсан Засгийн газрын санал, дүгнэлтийг авах шаардлагатай байгаа хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн нийт 99 төслийг хууль санаачлагчид нь буцаасан байна.
“Төрийн мэдээлэл”-ийн шинэ дугаарт Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолыг мөн нийтэлжээ.
Улсын Их Хурлын ээлжит 7 дахь удаагийн сонгуулийн үр дүнд шинээр байгуулагдсан Монгол Улсын Засгийн газар нь Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, 2016 оны Улсын Их Хурлын сонгуульд оролцсон Монгол Ардын намын сонгуулийн мөрийн хөтөлбөр, иргэний нийгмийн байгууллагууд, иргэд сонгогчдын санал, олон улсын гэрээ хэлэлцээрүүдэд үндэслэн 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрөө тодорхойлсон байна.
Монгол Улсад бий болсон эдийн засаг, санхүүгийн хүнд нөхцөлд Засгийн газрын гол зорилт нь улс орныхоо эдийн засгийг богино хугацаанд сэргээж, өсөлтийг бий болгон нийгмийн салбаруудыг дэмжиж, иргэдийнхээ аж амьдралыг эрс сайжруулахад оршжээ. Мөн төрийн албыг чадавхжуулах, бүх шатанд мэргэшсэн албан хаагчидтай байж, төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай, чирэгдэлгүй бөгөөд ил тод, нээлттэй үзүүлэх, нийгмийн итгэлцлийг бэхжүүлэн, улс үндэстний аюулгүй байдлыг баталгаажуулахад чиглэсэн тодорхой зорилтуудыг дэвшүүлсэн байна.
Эдийн засгийн хүндрэлийг даван туулах онцгой бодлогын хүрээнд эдийн засагт үүссэн хүндрэлийг богино хугацаанд даван туулж, макро эдийн засгийн тэнцвэрийг хангах, эдийн засгийн бүтцийг төрөлжүүлж, түүхий эдийн үнээс хэт хамааралтай байдлыг бууруулж, төлбөрийн тэнцлийн эрсдэлийг багасгах, дунд хугацаанд учирч байгаа өрийн дарамтыг бууруулах, эдийн засгийг дархлаатай болгох, улмаар эдийн засаг дунд хугацаанд тогтвортой тэлэх бодлогыг баримтлахаар хөтөлбөрт тусгажээ.
Түүнчлэн Эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах бодлого, нийгэм, байгаль орчин, ногоон хөгжлийн бодлого, засаглалын бодлогын хүрээнд ямар арга хэмжээг хэрэгжүүлэхээр хөтөлбөрт тусгасан талаарх мэдээллийг эмхэтгэлээс авах боломжтой.
Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын 2016 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай тогтоолыг нийтэлжээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 9 сарын 23
Төрийн албаны зөвлөлөөс Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргыг тодруулах сонгон шалгаруулалтыг энэ сарын 16-нд зарлажээ.