-
2016 оны 6 сарын 22
Түүнийг хүмүүс Хан-Уулын Ж.Ганхуяг гэдэг. Хан-Уул дүүргээ хөгжилд хөтөлсөн он жилүүд түүнд хаяглагддаг болохоор тэр биз. Банкир, эдийн засагч Ж.Ганхуяг хийх ажлаа төлөвлөж, гүйцэтгэж, сайн үр дүнг нь үздэг нэгэн. Ж.Ганхуягийн хувьд дүүргийн засаг даргын ажлыг 2008 оны сүүлээр 1,5 тэрбумын төсөвтэй хүлээн авч байсан гэх. Гэвч энэ мөнгөний ихэнх нь урсгал зардалдаа таардаг, хөгжил хөрөнгө оруулалтанд үлдэх нь битгий хэл өрөнд орох шахдаг байж. Тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Аливаа бүтээн байгуулалт газар, зураг төсөл, хөрөнгө санхүүтэй байж л явдаг. Хичнээн сайхан зураг төсөл байгаад газар, хөрөнгө санхүү байхгүй бол цаасан дээр үргүй хөдөлмөр болоод л л үлдэнэ. Дүүргээ хөгжүүлэхийн тулд энэ гурваа зэрэг авч явах бодлого барьж ажилладаг даа” хэмээсэн. Үнэхээр ч тэрээр сайн засаглалыг хөгжүүлэх “Зөв” санхүүгийн менежментийг хийж чадсан. Үүний үр дүнд өнөөдөр Хан-Уул дүүрэг 20 орчим тэрбум төгрөгийн орлогыг бүрдүүлдэг нийслэлийн “толгой” дүүрэг болж чадаж. Түүний дүүрэгтээ татсан хөрөнгө оруулалт нь Хан – Уулыг нийслэлд хамгийн их хөрөнгө оруулалт татсан дүүрэг болгож зарим өө эрсэн нэгний атаархлыг сэм хүргэж байгаа сурагтай.
Чингисийн өргөн чөлөө буюу 120-оос Яармаг хүртэлх, Наадамчдын гудамжаас Нисэх хүртэлх замыг зассан, уулзваруудыг өргөтгөсөн. Зөвхөн төв замуудаасаа гадна хорооллын доторхи магистраль замуудаа буюу Яармаг, Нисэх, Био, Шувуу, Дунд голын замуудыг зассан. Энэ бүгд Ж.Ганхуягт хаяглагдсан сайн үр дүн, сайхан бүтээн байгуулалт. Тэр хөрөнгө оруулалт хэрхэн татаж, бүтээн байгуулалтаа яаж хийхээ мэддэг нь түүний мэргэжилтэй нь холбон ярилцах нь оргүй зүйл биш.
Үнэхээр ч Хан – Уулд бүтээн байгуулалт аль хэдийн өрнөж байна. Сайхан орчин, тайван аж төрөх нөхцөл боломжийг энд л цогцлоож байна. Хороо бүхэн гэрэлтүүлэгтэй, цэцэрлэгтэй, хүүхэд бүр сургуультай, хогны оронд цэцэрлэгт хүрээлэнтэй, төрийн үйлчилгээ нь цахим бас хүртээмжтэй гээд магтаал сонсох, олон ажлыг Ж.Ганхуяг амжуулжээ.
Хамгийн их хэл ам дагуулдаг дахин төлөвлөлтийн хүрээнд 8 байрыг дахин төлөвлөлтийн хүрээнд шинээр барьсан байх юм. Бүхэл бүтэн 20 жилийн турш аль ч Засаг дарга нарын хэн ч зориглож хийж чадахгүй, хийх нь битгий хэл “тэд”-ний хууль бус шийдвэрээр зарим барилга баригдаж чадахгүй, хэл ам таталдаг байсан энэ ажлыг Ж.Ганхуяг эхлүүлсэнээр барахгүй эхнээсээ байрууд нь ашиглалтад орж үр дүнгээ өгч байна. Арьс ширний 27, 28 дугаар байрууд гэхэд л 6 сарын турш бөөн хэл ам болж, засаг дарга Ж.Ганхуяг нь уйгагүй хөөцөлдөж байж ажлыг нь эхлүүлсэн болохыг саяхны иргэдтэй хийсэн уулзалтынх нь үеэр иргэд нь бахархан дурсаж, талархаж байх жишээтэй.
Үнэхээр л Хан-Уулынхаа хүн гэсэндээ хийх ажлынхаа төлөө сэтгэл зүрхээ зориулдаг нь түүний хийсэн бүтээсэн зүйлээс өөрийн эрхгүй мэдрэгдэж байсныг нуух юун. Засаг дарга гэдэг хуулийн хүрээнд ажиллах үүрэгтэй. Хуулиа дагаж ажилласаны дүнд хэн нэгэнд үг хэлээр баалуулах үе байдаг ч тэрээр тэднийг үл огоорон цааш тэмүүлсээр байх нь ачааны хүндийг үүрч яваа хүний зан гэлтэй.
-
2016 оны 6 сарын 22
Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр Алтайн нуруунаас эхтэй Булган, Хар бут, Ховд, Хөвсгөлийн уулсаас эхтэй Богд, Завхан, Орхон, Улиастай, Хэнтэйн нуруунаас эхтэй Сэлэнгэ мөрөн, Баянхонгор аймгийн Байдраг, Шаргалжуут гол Өвөрхангай аймгийн Онги голууд үерийн аюултай түвшинд хүрсэн бөгөөд 06 дугаар сарын 22-ны өдөр нутгийн хойд хэсгээр, 23-ны өдөр төв, зүүн аймгуудын зарим газраар, 24-ний өдөр баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын баруун хэсгээр, 25-ны өдөр баруун болон төвийн аймгуудын зарим газраар бороо орох тул гол, мөрний усны түвшин нэмэгдэх төлөвтэй байна. Иймд:
Иргэд амралт аялал, зугаалгаар явахдаа гол усны ойролцоо амарч зугаалахгүй, сонор сэрэмжтэй байх, бага насны хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа хяналтаа дээшлүүлэх, голуудын усны түвшин нэмэгдэж байгаа тул баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж аюулгүй байдлаа хангахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
Мөн орон нутагт айл өрхүүд голын арал, тохой, эрэг, уулын бэл дагууд бууж суурьшсанаас үерт өртөх тохиолдлууд ихсэх хандлагатай байгааг анхаарна уу.
-
2016 оны 6 сарын 22
Ардчилсан намын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, С.Одонтуяа нар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл болон иргэдтэй уулзалт хийв
-
2016 оны 6 сарын 22
Байгалийн нөөцийн менежмент бүхий хамгаалалттай газар нутгийн сүлжээ төслийн санхүүжилтээр Монгол Улсын ерөнхий сорил биологийн хүрээлэнгийн мэргэжилтнүүд Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд ажиллажээ.
-
2016 оны 6 сарын 22
Автозамын ачааллыг үе шаттайгаар бууруулах, хүрээлэн буй орчин болоод нийгэмд автомашины хэрэглээнээс үүдэн учирч буй сөрөг нөлөөг багасгахад олон нийтийн анхаарлыг хандуулах зорилгоор жил бүр “Авто машингүй өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг.
-
2016 оны 6 сарын 22
Хямралтай эвлэрэх бус сөрөх бодлого дутагдаж байна
-
2016 оны 6 сарын 22
Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчийн Төлөө Газраас УИХ-ын болон орон нутгийн сонгуультай холбоотой Facebook.com, Twitter.com зэрэг олон нийтийн сайтуудад үйл ажиллагаа явуулж байгаа хуурамч хаяг, хуудсуудтай тэмцэх зорилгоор нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж эхлээд байна.
-
2016 оны 6 сарын 22
Дорноговь аймгийн УИХ-ын сонгуулийн 13-р тойрогт МАН-наас нэр дэвшиж байгаа Б.Дэлгэрсайхан нь иргэдийн саналыг авахын тулд амлалт өгч эхэллээ. Тодруулбал, тэрээр Сайншанд сумын иргэдтэй уулзах үеэрээ “Маргаашнаас эхэлж яшиг хажууд байгаа Сүхбаатар аймгийн хуулж авчираад барчья л гэж бодож байна ” хэмээн хэлсэн байна. Мөн ”нэр дэвшээд гарсан ч гараагүй ч ингэж хөгжүүлж бодгийнмаа гэдгийг харуулах болно оо” хэмээн хэлсэн байна.
Эдгээр үйлдлүүд нь Сонгуулийн тухай хуулийн 70.5.4 зөрчиж байгаа юм.
70.5.4.сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгагдаагүй аливаа зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх талаар амлалт авах, ийм агуулга бүхий аливаа үйлдлийг сонгуулийн сурталчилгаанд ашиглахыг хориглоно гэж заасан байна.
Эх сурвалж: Дорноговь аймгийн АН-ын сонгуулийн штаб
-
2016 оны 6 сарын 22
Хөдөө, орон нутагт айл өрхүүд голын арал, тохой, эрэг, уулын бэл дагууд бууж суурьшсанаас үерт өртөх явдал гарсаар байна.
-
2016 оны 6 сарын 22
”Сайн хашаа” хөтөлбөр сонгуулийн шоу биш
-
2016 оны 6 сарын 22
“Сайн дадлагажигч” хөтөлбөрийг хэрэгжүүлж, иргэдийг өндөр хөгжилтэй улс орнуудад мэргэжлээр нь дадлагажуулна
-
2016 оны 6 сарын 22
Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооноос эрхлэн Сонгуулийн тухай хууль болон түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлт, монгол, орос, англи хэл дээр хөрвүүлсэн байна.
-
2016 оны 6 сарын 22
МАН
-
2016 оны 6 сарын 22
Сүүлийн хагас сарын хугацаанд ам.долларын ханш буурсан үзүүлэлттэй байна. Өчигдөр найман шарга валютын зах болон арилжааны банкуудад нэг ам.долларыг 1950 төргөрөөр худалдан авч 1952 төгрөгөөр арилжиж байсан бол өнөөдрийн байдлаар нэг ам.долларыг 1946 төгрөгөөр худалдан авч 1950 төгрөгөөр арилжиж байна.
-
2016 оны 6 сарын 22
Нийслэлийн ИТХ-ын сонгуулийн СХД-ийн 16 дугаар тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч Баатарын МӨНХГЭРЭЛ сонгуулийн сурталчилгааныхаа хугацаанд олон хүн цуглуулж, үзэл суртлын уулзалт хийхээс аль болох зайлсхийж,иргэдийн аж амьдрал дундах харилцааг чухалчилж байна.
-
2016 оны 6 сарын 22
Ойрын өдрүүдэд үргэлжлэн орсон борооны улмаас үер бууж айл өрх гудамж талбай усанд автсан, байшин, зоорийн давхар руу ус орсон 51 удаагийн дуудлага Онцгой байдлын ерөнхий газарт иржээ.
-
2016 оны 6 сарын 22
Нийслэлийн иргэд өөрсдийн оршин суугаа нутаг дэвсгэрийн аюулгүй амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх, гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор сайн дурын үндсэн дээр нэгдэж, энэ чиглэлээр нутгийн захиргааны байгууллага болон цагдаагийн байгууллагатай хамтран ажиллах тогтолцоог бүрдүүлэх зорилгоор Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2015 оны 07 дугаар сарын 04-ний өдөр “Хөршийн хяналтын хөтөлбөр”, “Хөршийн хяналтын журам”-ыг баталсан.
-
2016 оны 6 сарын 22
АТРЫН АЯН ЭРГЭН ИРЖ, ”МАХ СҮҮНИЙ АНХДУГААР АЯН” ЗОХИОН БАЙГУУЛНА
-
2016 оны 6 сарын 22
Өнгөрсөн долоо хоногт нийслэлд буун дуун гарчээ. Тодруулбал энэ сарын 17-ны өдөр Туул голын эрэг дээр Б гэгч нь бусадтай архидан согтуурч яваад “Макаров” маркийн гap буугаар уусан архины шилээ буудаж тоглон улмаар ойр хавьд голын эрэгээр салхинд гарч байсан иргэд рүү 20 гаруй удаа буудаж танхайрсан байна.
-
2016 оны 6 сарын 22
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Монгол–Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын дарга Л.Пүрэвбаатар нар нийслэл орчмын төмөр замын зорчигч тээврийг хөгжүүлэх, “Аэро-Экспресс” төмөр замыг барьж ашиглах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа.