-
2015 оны 12 сарын 09
АНУ-ын баруун бүсийн ундны уснаас уран илэрчээ
-
2015 оны 12 сарын 09
Байнгын хороодын өнөөдрийн хуралдааны хуваарь /2015.12.09/
Байнгын хороодын хуралдаан:
12 дугаар сарын 09-ний Лхагва гарагт:
1.Төсвийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон ““Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” Улсын Их Хурлын 1999 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 27 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.11.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Аудитын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Төрийн аудитын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2015.11.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 16 гишүүн 2015.11.18-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай /Засгийн газар 2015.07.09-ний өдөр Барилгын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн хамт өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ/.
2.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “В” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Барилгын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.07.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Бусад.
3.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “А” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Монгол Улсын Төрийн цэргийн бодлогын үндэс баримт бичиг болон Зэвсэгт хүчний байгуулалтыг 2015 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, цэргийн зэвсэглэл, техникийн хадгалалт, хамгаалалтын байдалд шалгалт хийж санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах ажлын хэсгийн санал дүгнэлт /үргэлжлэн хэлэлцэнэ/.
-
2015 оны 12 сарын 09
Хоёр хөлөө гозолзуулаад улс төрөөс явсан МАХН-ын дарга Н.Энхбаяр хоёр гараа даллаад улс төрд дахин орж ирлээ. Өршөөлийн хуулиар УИХ-д нэр дэвших эрхээ хасуулсан тэрбээр энэ удаад сайд болж Засгийн газарт багтахаар санаархаж байна. Тэрбээр Шадар сайд болохоор зэхэж байгаа аж. Эрүүл, мэнд спортын сайд Г.Шийлэгдамбыг АТГ-аас саатуулан хориод байгаа. Уг үйл явдлаас үүдэлтэйгээр тэрбээр сайдаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Харин түүний оронд нэрийг нь дэвшүүлсэн Л.Жамбалжавыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хүлээн аваагүй. Тиймээс Н.Энхбаяр дараагийн хувилбарыг боловсруулжээ. Тэр нь өөрийгөө Шадар сайд болгоод одоо Шадар сайдаар ажиллаж буй Ц.Оюунбаатар Эрүүл, мэндийн сайд болгох юм.
-
2015 оны 12 сарын 09
ундговь аймгийн Мандалговь сумын “Оюуны хөгжил” хувийн цэцэрлэгийн туслах багш арван сартай хүүхдийг хооллохдоо хэрцгийгээр зодож байсан бичлэг цахим сүлжээгээр тарж мэдээллийн мөрөөр арга хэмжээ аваад байгаа. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн Ё.Лхагвасүрэнгээс тодруулсан юм.
-Арван настай хүүхэд зодсон цэцэрлэгийн туслах багшийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа. Ямар шатандаа байна вэ?
-Цэцэрлэгийн багшид эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж байгаа. Мөн зарим эцэг эхчүүдээс гаргасан хүүхэд зодсон байх магадалтай гэсэн гомдолтой холбогдуулан шалгаж байна. Эрүүгийн хуулийн 181.2.1-ээр буюу танхайрах төрлийн гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн бол 3-5 жилийн хорих ялаар шийтгэнэ гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн. Эцэг эхчүүдээс мэдүүлэг авч байгаа.
-Мэдээлэл өгсөн багшийг гэмт хэргийн мэдээллийг нуун дарагдуулсан буюу ажлаас халагдсанынхаа дараа мэдээллийг мэргэжлийн хяналтын байгууллагад өгсөн гэж эрүүгийн хэрэг үүсгэсэн гэсэн мэдээлэл зарим сайтуудад гарсан байна лээ?
-Арванхоёрдугаар сарын 1-ний өдөр тус аймгийн Мэргэжлийн хяналтын газарт бичлэг ирсэн байгаа юм. Мэргэжлийн хяналтын газраас гэмт хэргийн шинжтэй үйлдэл байна гээд цагдаагийн байгууллагад шилжүүлсэн. Дундговь аймгийн цагдаагийн газар шалгалтын ажлыг хийж прокурорт танилцуулаад 181.2.1-аар зүйлчлээд хуулийн дагуу шалгалтын ажил хийж байна. Мэдээлэл өгсөн багш нуугдмал зүйлийг илрүүлж тавилаа. Эрүүгийн хэрэг үүсгээгүй.
-Хүүхэд зодсон туслах багш, цэцэрлэгийн эрхлэгч нь аймгийн Засаг даргын хамаатан байсан гэсэн мэдээлэл байгаа?
-Хувь хүнтэй холбоотой болон гэмт хэргийн талаар мэдээллийг өгөхийг хуулинд хориглосон байдаг.
-
2015 оны 12 сарын 09
Утга зохиолын шилдгүүд “Алтан өд”-д бүтээлээ сойж эхэлжээ
Монгольш зохиолчдын эвлэлээс жил бүр зохион байгуулдаг утга зохиолын оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан өд 2015” наадмын бүртгэл эхэлжээ. Тодруулбал, оролцогчдын бутээлийг энэ сарын 4-25-ныг хүртэл хүлээн авах юм байна. Наадам уламжлал ёсоор яруу найраг, хүүрнэл зохиолын томоохон болон богино хэмжээний бүтээл, жүжиг, киноны зохиол, хүүхдийн зохиол, утга зохиолын судлал, шүүмж, утга зохиолын орчуулга, баримтат уран зохиол гэсэн найман төрөлд шилдгүүдийг шалгаруулах аж. Оролцогчдын бүтээлийг хүлээн авч эхлээд буй ч наадам хэзээ болох нь тодорхойгүй байгаа аж. Энэ талаар Монголын зохиолчдын эвлэлийн хорооны дарга Г.Мөнхдэцэгээс тодруулахад “Бүртгэлийн хугацаа дуусах үеэр наадмын тов тодорхой болно” гэв. Зохиолчид тус наадмыг нэгдүгээр сарын 9-нд болно гэж таамаглаж буй аж. Учир нь энэ өдөр Мон- голын зохиолчдын эвлэлийн 87 жилийн ой тохиох юм.
-
2015 оны 12 сарын 09
“Эхнэр эзгүйд” инээдмийн кино үзэгчдэд хүрнэ
Улсын драмын эрдмийн театрын туслах найруулагч Э.Идэрболд, жүжигчин А.Чингүүн, “Black box” театрын жүжигчин С.Баасанжаргал нар “Green” энтертайнмент бай- гуулжээ.
Тус энтертайнмент дэлгэцийн ашшы уран бүтээл “Эхнэр эзгүйд” инээдмийн уран сайхны киног үзэгчдэд хүргэх гэж байна. Кино зохиолыг А.Баярсайхан бичиж, найруулагчаар Г.Содбилэг ажил- лажээ. Гол дүрд жүжигчин С.Баа- санжаргал, Д.Хосбаяр, Хүүхэлдэйн театрын жүжигчин Д.Энхбат, дүрүүдэд Ц.Төмөрхуяг, ЛДэмид- баатар, Б.Отгонбат, Ж.Оюундарь нар тоглосон байна.
-
2015 оны 12 сарын 09
“Хүний дуу хоолой” жүжгийг дахин тоглоно
Францын яруу найрагч, зохиолч, зураач, кино найруулагч Жан Коктогийн “Хүний дуу хоолой” нэг хүний жүжиг дахин тавигдах нь. Хүний хүний дотоод ертөнцийн дуу хоолой, мөн чанарын зөрчилдөөнийг хурцаар хөндөх ‘Хүний дуу хоолой” жүжгийг “Black box” теат- рын жүжигчин Д.Оюунзул үзэгчдэд хүргэх аж. “Гэгээн Муза-2015” наадмын шилдгээр шалгарсан тус жүжгийг энэ сарын 12ДЗ-нд “Black box” театрт тоглоно.
Дашрамд сонирхуулахад, Жан Кокто нь 10 настайгаасаа эхлэн зохиол бүтээлээ туурвиж, 16 настайдаа яруу найргийн түүврээ хэвлүүлснээр дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн яруу найрагч болж чаджээ. Тэрбээр театр, тайзны зураг чимэглэл, кино зэрэг цаг үеийнхээ хурдацтай өөрчлөгдөж буй урлагийн олон салбарт өөрийгөө сорьсон хэдий ч амьдралынхаа туршид зөвхөн яруу найрагч байсан гэдэг.
Жан Кокто 10 гаруй кино бүтээл туурвисан бөгөөд авангард кино бүтээгчдийн хамгийн онцгой уран бүтээлчдийн нэгээр түүхэнд мөнхөрчээ.
-
2015 оны 12 сарын 09
ӨВЛИЙН ЭХЭН УЛААГЧИН ГАХАЙ САР
ШАРАГЧИН ХОНЬ ӨДӨР
Аргын тооллын: 2015.12.9, Лхагва гараг
Наран ургах шингэх: 08.41-17.08
Үс засуулбал: Хэрүүл тэмцэл ирнэ
Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага: Авахуй
Тухайн өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр усан балин гаргах, газар лус тахих, эм найруулах, тарни тоолох, хатуу үйл, согтууг номхотгох, мал адгуус муулах үйл, эм найруулах, эхнэрийг дуудах, үс авах, элчид эд өгөх зэрэгт сайн. Газар ухах, мод огтлох, цөөрөм, худаг малтах, модон тээрэм босгох, хурал цуглаан хийхэд муу. Өвчин болвол арван хоногт амирлана. Замд гарвал сайн бөгөөд эд, идээ арвижна. Зүүн чих хангинавал татвал хэрүүл тэмцэл болно. Баруун нүд татвал эд, хувцас олно. Зүүн чих хангинавал жуулчин ирнэ. Баруун чих хангинавал муу гаслан ирнэ. Нохой уливал халуун болохуй ба хэрээ дуугарвал муу хэл дуулна. Тагнай эрвэгнэвэл хэн нэгэн үхнэ. Бие татвал гэнэтийн жуулчин ирнэ. Шилбэ татвал үхлийн гэм ирэх нигууртай гэж номлосон. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Үс үргээлгэх буюу шинээр засуулбал хэрүүл тэмцэл ирнэ.
-
2015 оны 12 сарын 09
2015 оны 12 дугаар сарын 08-ны 20 цагаас 12 дугаар сарын 09-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 25-30 градус, өдөртөө 13-18 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 7-12 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Дархадын хотгороор шөнөдөө 25-30 градус, өдөртөө 16-21 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө зарим газраар бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хэрлэн, Онон голын саваар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 21-23 градус, өдөртөө 13-15 градус хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, шөнөдөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өмнөговийн нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 24-26 градус, бусад хэсгээр 17-19 градус, өдөртөө 9-11 градус хүйтэн байна.
-
2015 оны 12 сарын 08
Энэтхэгийн нийслэл Делид болсон ”Соробан сампин”-гийн олон улсын тэмцээнд дэлхийн 60 гаруй орны 10 мянган хүүхэд оролцжээ. Тус тэмцээнээс зургаан настай монгол хүү Э.Амаржаргал ”Алтан цом” хүртэж, Дэлхийн аварга болсон байна. Энэхүү тэмцээнд Монголын хүүхэд, залуучуудын Соробан сампингийн холбооны нийслэл, орон нутгаас шалгарсан 6-14 насны 30 хүүхэд оролцжээ. Тэд нэг ”Алтан цом”, таван ”Мөнгөн цом” хүртсэн байна. Тамирчид ирэх баасан гарагт эх орондоо ирэх ажээ.
-
2015 оны 12 сарын 08
Ерөнхийлөгч Монгол Улсад суугаа Элчин сайд нартай уулзав
-
2015 оны 12 сарын 08
Монгол Улсын Их Хурлаар 2011 онд батлагдсан Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого, Гамшгаас хамгаалах чадавхийг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Онцгой байдлын ерөнхий газар, Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллага хамтран Монгол улсын Шадар сайдын 2013 оны 35 дугаар тушаалаар батлагдсан “Олон нийтэд тулгуурласан гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний дэд хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүллээ.
Дэд хөтөлбөрийн хаалтын арга хэмжээ өнөөдөр болж, Онцгой байдлын ерөнхий газар, “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллага хөтөлбөрийн хүрээнд олон нийт, ард иргэдэд чиглэн хэрэгжүүлсэн ажлын тайланг танилцууллаа.
Энэхүү арга хэмжээнд Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадрал, Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагын суурин төлөөлөгч Винсент Эдвардс, тус олон улсын байгууллагын үйл ажиллагааны захирал Дорона Жавир нар оролцсон.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа нь зөвхөн Онцгой байдлын байгууллагын асуудал биш бөгөөд гамшгийн эрсдлийг бууруулахад төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил, иргэдийн оролцоо хамгаас чухал төдийгүй үндэсний хэмжээнд анхаарах асуудлын нэг болж байгаа юм.
Тийм ч учраас Олон нийтэд тулгуурласан гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний дэд хөтөлбөрийг Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 303 дугаар тогтоолоор “Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөр” болгон батлуулаад байгаа юм.
2016-2018 онд хамтран ажиллах хамтын ажиллагааны санамж бичигт өнөөдөр ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал, Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагын суурин төлөөлөгч Винсент Эдвардс нар гарын үсэг зурлаа.
-
2015 оны 12 сарын 08
МАХН-ын Гүйцэтгэх зөвлөл өнөөдөр 18:00 цагт хуралдах бөгөөд намын даргаа Шадар сайд болгох эсэх талаар ярилцах юм байна. МАХН-ын дарга Н.Энхбаяр өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт БНСУ руу явсан ч, яаралтай буцаж иржээ.
-
2015 оны 12 сарын 08
“Оскар”-т өрсөлдөх баримтат 15 киног тодруулав
Америкийн кино урлагийн ака- деми “Оскар”-т өрсөлдех баримтат бүтээлүүдийг сонгон, шалгаруулснаа зарлалаа. Энэ төрөлд олон улсаас 124 кино ирүүлснээс 15-ыг нь “ал- тан хүний” төлөө зүтгүүлэх нь. Тэдгээрийн дотор Эми Уайнхаусын дурс- галд зориулсан “Эми”, 2013-2014 онд Украинд болсон бослого, үймээн, тэмцлийн тухай “Дөлтэй өвлүүд” зэрэг бүтээл багтсан аж. 88 дахь удаагийн “Оскар”-ын шагнал гардуулах ёслол 2016 оны хоёрдугаар сарын 28-нд Лос- Анжелесийн “Долби” театрт болно.
-
2015 оны 12 сарын 08
Хурд хэтрүүлсэн 73 зөрчил бүртгэгджээ
-
2015 оны 12 сарын 08
ийслэлийн ИТХ-ын ээлжит 32 дугаар хуралдаанаар нийслэлийн өмчөөс 2016 онд хувьчлагдах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалтыг баталсан. Хувьчлагдах эд хөрөнгийн жагсаалтад Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд байрлах Хүүхдийн урлан бүтээх төвийн барилга орсон. Энэ талаар нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатараас тодрууллаа.
- Хүүхдийн урлан бүтээх төвийг ямар шалтгааны улмаас хувьчлах эд хөрөнгийн жагсаалтад оруулсан юм бол ?
Хүүхдийн урлан бүтээх төвийн барилга 1958 онд ашиглалтад орсон. Барилгыг мөнх цэвдэгтэй хөрсөн дээр барьж, барилгын суурийг чанарын муу түвшинд гүйцэтгэсэн учир ашиглалтын явцад зарим хэсгээрээ цууралт үүссэн. Мэргэжлийн хяналтын байгууллагаас ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт 2 удаа гарсан. Уг барилга нь газар хөдлөлтийн таван баллыг тэсвэрлэхгүй, аюултай, ашиглалтын шаардлага хангахгүй барилгуудын жагсаалтад орчихсон байгаа.
- Барилгыг хувьчлахгүйгээр нурааж, дахин шинээр барих бололцоо байхгүй юу ?
Хүүхдийн урлан бүтээх төвийн барилгыг нурааж, дахин шинээр барих төсвийн бололцоо байхгүй. Энэхүү барилга нь нийслэлийн өмчөөс 2016 онд хувьчлагдах эд хөрөнгийн жагсаалтад л орсон байгаа. Энэ нь өнөө маргаашгүй хувьчлана гэсэн үг биш. Хэрэв хувьчлах болбол өмч хувьчлалын комиссын хурлаар оруулж, хөндлөнгийн үнэлгээний компаниар хөрөнгийн үнэлгээ хийлгэж, үнийн дүнг өмч хувьчлалын хурлаар батлах бөгөөд 5-6 үе шат дамжиж, дуудлага худалдааг зохион байгуулдаг юм. Одоогийн байдлаар зөвхөн хувьчлах жагсаалтад л оруулсан байгаа гэдгийг дахин хэлье.
- Хэрэв хувьчлах болбол тэнд сурч байсан хүүхдүүд хаачих вэ ?
Хүүхдийн дугуйланг сургууль бүрт хичээллүүлж байна. “Нью капитал” төслөөр дүүрэг, хороодод олон нийтийн үйлчилгээний зориулалтаар барилга ашиглалтад оруулсан. Эдгээр барилгад хүүхдийн дугуйлан хичээллүүлэх бүрэн боломжтой. Мөн “Хүүхдийн ордон”-д зарим дугуйланг шилжүүлж болно. Ашиглалтын шаардлага хангахгүй болсон барилгад хүүхдүүдийг хичээллүүлэх нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл. Төр иргэнийхээ аюулгүй, эрүүл орчинд амьдрах эрхийг хангах үүрэгтэй гэж хуульд заасан байдаг. Хуулийн дагуу албадан нураах арга хэмжээ авах эрхтэй гэлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2015 оны 12 сарын 08
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл Парис хотын дарга Анн Идалгогийн урилгаар тус хотод зохион байгуулагдаж буй Нэгдсэн Үндэсний Байгууллагын уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн талуудын 21-р бага хурлын (СОР-21) өндөр дээд хэмжээний уулзалтын Хотын дарга нарын чуулга уулзалтад оролцлоо. Чуулга уулзалтад дэлхийн 600 гаруй хотын дарга оролцож цаг агаарын дулаарлын нөлөөгөөр бий болж буй хот суурин газрын тогтвортой хөгжлийн хүндрэлтэй асуудлуудыг шийдвэрлэх, хүн амын эрүүл аюулгүй орчинд амьдрах боломжийг хангах үр дүнтэй арга замыг илэрхийлж, ногоон хөгжлийг дэмжих, эрчим хүчний хэмнэлтийг нэмэгдүүлэх, байгалийн нөөцийг зүй зохистой ашиглах, агаар хөрсний бохирдлыг бууруулахад чиглэсэн бодит төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлэх зэрэг асуудлаар харилцан ярилцаж, туршлагаас хуваалцаж, хамтран ажиллах хүсэл эрмэлзлээ нэгэн дуу хоолойгоор санал нэгдэн илэрхийллээ. Мөн тус хуралдааны үеэр, дэлхийн томоохон хотуудын 15 хувь нь 2050 он гэхэд хорт хий, бохирдлыг 70 хувиар бууруулах зорилтоо илэрхийлэв.
Мөн айлчлалын үеэр, Нэгдсэн Үндэсний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ки-Мун удирдсан “Хотын цаг уурын санхүүжилт” сэдэвт тайлант хуралдаанд панелистаар оролцож, хөгжиж буй хот суурин газрын эрүүл, аюлгүй орчныг бүрдүүлэх, ногоон хөгжлийг дэмжих, санхүүжүүлэх, цэвэр эрчим хүчийг нэвтрүүлж, эрчим хүчний хэмнэлтийг нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй дэд бүтцийг бий болгох хөрөнгө оруулалт зэрэг асуудлаар хуралдаж харилцан санал солилцлоо.
COP-21 хурлын хүрээнд 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр GEF болон Дэлхийн Банкнаас хамтран зохион байгуулах “Тогтвортой хотуудын уялдаатай хамтын ажиллагаа аргачлал” сэдэвт хуралдаанд панелистаар оролцож тогтвортой хөгжлийг хангах, хот тус бүрийн байгаль орчны тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд хотууд хамтран ажилласнаар үр дүнд хүрэх талаар ярилцаж, санал солилцоно. Тогтвортой байдлын төлөөх нутгийн захиргаа (ICLEI) Олон улсын байгууллагаас зохион байгуулах TAP2015 хуралдаанд оролцож хотын тогтвортой ногоон хөгжлийг хангах зорилтын хүрээнд төрийн өмчийн сургууль, цэцэрлэгийн байшин, барилгууд болон хувийн орон сууцны дулаан алдагдлыг бууруулж, дулаан техникийн шинэчлэлт хийх төсөл хөтөлбөрийн талаар танилцуулна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2015 оны 12 сарын 08
“Улаанбаатар хотын нийтийн тээвэрт ашиглагдаж буй том оврын автобусны техникийн бүрэн бүтэн байдалд үзлэг хийх“ Авто тээврийн хөдлөх бүрэлдэхүүний техникийн байдалд тавих шаардлага” MNS- 4598:98, нийтийн зорчигч тээврийн MNS-5012:2001 зэрэг стандартуудын хэрэгжилтийг хангах зорилгоор Улаанбаатар хотын тээврийн газрын нийтийн тээврийн улсын байцаагч нарыг оролцуулан зорчигч тээврийн чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг нийт 22 аж ахуйн нэгжүүдэд Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах хэлтсийн дүүрэг дэх Замын цагдаагийн тасгийн алба хаагч нар нь 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн өглөөний 05.30 цагаас 08.00 цагийн хооронд хяналт шалгалтыг зохион байгуулан явууллаа.
-
2015 оны 12 сарын 08
”Мишээл экспо”-оос энэ оны хамгийн сүүлийн ”CHRISTMAS SALE” зарлаж байгаа юм байна.
100 гаруй байгууллагын нэгдсэн өвлийн хувцас, шинэ жилийн баярын бэлтгэлд зориулан ”ӨВЛИЙН ГОЁЛ 2015” үзэсгэлэн худалдааг энэ сарын 11-13 өдрүүдэд зохион байгуулна.
-
2015 оны 12 сарын 08
Зохиолч Хишигнямын Дуламсүрэн энэхүү шүлгийн түүвэртээ амьдралын баяр жаргалтай мөчүүд, хайрын үнэ цэнэ, хорвоо дэлхийн гайхамшиг, хүний мөн чанар тэдгээрийн гэгээ гэрэлтэй талыг түлхүү гаргаж өгөхийг хичээсэн. Тиймдээ ч нарны мутраар бичиж, сарны нүдээр тольдсон хэмээн шүлэгнүүдээ нэрлэсэн.