-
2016 оны 3 сарын 24
зурхай
-
2016 оны 3 сарын 24
Өнөөдөр буюу гуравдугаар сарын 24-ний Пүрэв гарагт дараах байршлуудад цахилгаан эрчим хүч түгээдэг шугам тоноглолд урсгал засвар хийх тул Та бүхэн хэрэглээгээ түр зохицуулна уу.
-
2016 оны 3 сарын 24
Өнөөдөр гамшиг, ослын дуут дохиог ажиллуулна. Тодруулбал жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн пүрэв гарагт улс орон даяар гамшиг, ослын дуут дохиог ажилуулж, гамшгийн үеийн бэлтгэл сургуулилт хийдэг.
-
2016 оны 3 сарын 24
Л.Гансүх нарт холбогдох хэргийг өчигдөр Дээд шүүх хэлэлцэж, хэргийг эцэслэн дэнслэв. Анхан болон давж заалдах шатны шүүхээс Л.Гансүхэд оноосон 4.6 жилийн ялыг 3.6 жил болгон бууруулж, жирийн дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэх шийдвэрийг гаргасан. Харин Б.Мөнгөнтуяад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгав. Харин шүүгдэгч нарт ногдуулсан 2.5 тэрбум төгрөгийн хохирлыг 1.1 тэрбум төгрөг болгон бууруулж, Л.Гансүх, Н.Даваахүү нарыг хувь тэнцүүлэн ”Багануур” ХК-д төлүүлэхээр шийдвэрлэсэн юм.
-
2016 оны 3 сарын 24
Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өвчин ирнэ.
-
2016 оны 3 сарын 24
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 5-7 градус хүйтэн, өдөртөө 6-8 градус дулаан байна.
-
2016 оны 3 сарын 23
Ази, Европын дээд түвшний уулзалтыг зохион байгуулах үндэсний зөвлөлийн хуралдаан боллоо
-
2016 оны 3 сарын 23
Г.Маралмаагийн охинд асран хамгаалагч хайж эхэллээ
-
2016 оны 3 сарын 23
УИХ-ын дарга З.Энхболд Өвөрхангай аймгийн Хархорин сумын иргэдэд хууль, тогтоомжийн талаар танилцуулга хийв
-
2016 оны 3 сарын 23
3 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө зуны цагийн хуваарьт шилжинэ
-
2016 оны 3 сарын 23
Л.Гансүхийг 3,6 жил жирийн дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэх шийдвэр гаргалаа. Харин Б. Мөнгөнтуяад холбогдох хэргийг нарт хэрэгсэхгүй болгож цагаатгав
-
2016 оны 3 сарын 23
МОНГОЛ УЛСЫН ИРГЭД БҮГД НАЙРАМДАХ ИНДОНЕЗ УЛСАД АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗОРИЛГООР ВИЗГҮЙ ЗОРЧИХ БОЛЛОО
-
2016 оны 3 сарын 23
Дуучин Бэки УИХ-д нэр дэвшинэ
-
2016 оны 3 сарын 23
Н.Энхбаяр АТГ-ын албан бичигт хариу өгч, гэр бүлийг нь сүрдүүлэхгүй байхыг анхааруулав
-
2016 оны 3 сарын 23
АСЕМ-ын Ази, Европын парламентын түншлэлийн IX уулзалтыг зохион байгуулах Ажлын хэсэг хуралдлаа
-
2016 оны 3 сарын 23
500 ортой Цэргийн төв эмнэлгийн нэгдсэн цогцолбор ашиглалтад орлоо
-
2016 оны 3 сарын 23
“Байшин үйлдвэрлэх комбинат-1”-д ажиллалаа
-
2016 оны 3 сарын 23
Авлигатай тэмцэх газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тус газрын ажилтнууд өчигдөр Төрийн ордонд Шадар сайдын өрөөнд нэвтэрч, Н.Энхбаярт ”АТГ-т ирж мэдүүлэг өгөх” талаар албан бичиг хүргүүлсэн билээ. Үүнтэй холбоотойгоор АТГ-ын ажилтнууд хууль зөрчиж, ямар ч зөвшөөрөлгүй Шадар сайдын өрөөнд дайрч орсон гэх мэдээлэл гараад байсан ч АТГ-аас энэ асуудлыг эрс үгүйсгэлээ. Учир нь хуулийн дагуу Төрийн ордонд нэвтрэх эрхтэй АТГ-ын байцаагчид орж, албан бичиг өгсөн байна.
АТГ-аас Монгол Улсын иргэн Н.Энхбаярыг Эрүүгийн хуулийн 133.1, 148.4-д заасан хэрэгт сэжигтнээр тооцон шалгах үндэслэлтэй байгаа аж. Тодруулбал, Эрүүгийн хуулийн 133.1 нь Г.Шийлэгдамбын захидалд дурдсан 500 сая төгрөгт холбогдох хэрэг аж. Харин 148.4 нь МАХН-ын гишүүн, УИХ-ын дэд дарга Л.Цогийн мэдээлсэн намын байрны хөрөнгийн эх үүсвэр болон, түүнээс нэг сая ам.доллар нэхсэн гэх залилангийн асуудал аж.
-
2016 оны 3 сарын 23
Г.Уянга, Л.Цог нар эвслээс гарсныг хүндэтгэж байгаагаа мэдэгдэж, одоогоор өөрөө бүлгээсээ гарах эсэхээ шийдээгүй байгаа. Хэрэв би ”Шударга ёс” эвслийн бүлгээс гарвал Засгийн газар шууд огцорно. Өөрөөр хэлбэл, миний бүлгээсээ гарах шийдвэр нь эвслийн бүлгийг задлаад зогсохгүй Засгийн газрыг огцруулах хэмжээнд очих эрсдэл байгаа учраас би бодож байна. Мөн О.Баасанхүү гишүүнийг УИХ-ын дэд дарга болгоно гэдэг ”бор шувуу” нисч байна. Намайг болгоно гэдэг саналыг намаас хэн ч гаргаагүй, би болъё гэдэг санал ч тавиагүй. УИХ-ын дэд дарга болох ч үгүй
-
2016 оны 3 сарын 23
Дохио дуугарахад “суу, нуугд, хүлээ” зарчмыг баримтлан гүйхгүй, эргэж буцахгүй, нэгнээ түлхэхгүйгээр цугларах талбайд очихыг анхааруулж байна