зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5421 5422 5423 5424 5425 5426 5427
  • Улс төр дэх авлигатай тэмцэх үйл ажиллагааг тэргүүн зэрэгт тавих хэрэгтэй
    2015 оны 11 сарын 20
    Их хэмжээний эрдэс баялаг нээж илрүүлснээр эрчимжсэн Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хурдацтай хөгжил нь засаглал, авлигын асуудлыг хурцатгаж байна. Энэ асуудалд анхаарал хандуулах, шийдвэрлэх зорилгоор Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас шинээр гаргасан тайланд Монгол Улс нь авлигатай тэмцэх хууль тогтоомждоо шинэчлэл хийх, хэрэгжилтийг нь сайжруулах, улс төр дэх авлигаас урьдчилан сэргийлэх ажиллагааг нэн тэргүүнд тавих шаардлагатайг дурджээ.

    Монгол Улсын Авлигатай тэмцэх газар (АТГ)-ын авлигаас урьдчилан сэргийлэх, олон нийтийг соён гэгээрүүлэх, авлигын гэмт хэргийг мөрдөн шалгах чиглэлээр хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг уг тайланд сайшаан бичсэн байна. Гэхдээ уг тайланд өргөн цар хүрээг хамарсан чиг үүргээ хуулийн дагуу хэрэгжүүлэхэд АТГ-т шаардлагатай чадавхийг нь сайжруулах чиглэлээр хангалттай арга хэмжээ авахгүй байгаад харамсч буйгаа дурдсан байв. Үнэлгээний тайланд авлигын гэмт хэрэгт ял хүлээхээс чөлөөлөгдөх хамгаалалт болж, АТГ-т шалгагдаж байгаа гэмт хэргийг хэрэгсэхгүй болгоход хүргэхүйц аливаа Өршөөлийн хуулийг батлахаас татгалзахыг Монгол Улсад уриалсан.

    Мөн энэхүү тайлангаар Монгол Улсад дараах арга хэмжээг авах шаардлагатайг зөвлөж байна:

    Авлигатай тэмцэх үндэсний стратегийг цаг алдалгүй баталж, авлигатай тэмцэх үйл ажиллагааг зохицуулах өндөр түвшний механизмыг бий болгох;
    Эрүүгийн хуулийг шинэчлэх ажлын хүрээнд олон улсын авлигатай тэмцэх стандартад бүр мөсөн нийцүүлсэн дотоодын хууль тогтоомжийг бий болгох;
    Авлигын гэмт хэрэг, ялангуяа өндөр албан тушаалтан оролцсон гэмт хэргийг мөрдөн шалгах, яллах ажиллагаанд учирдаг саад бэрхшээлийг арилгах зорилгоор халдашгүй дархан эрхийг хязгаарлах;
    Нийтийн алба, ялангуяа Төрийн албаны зөвлөлийг улс төрөөс ангид байлгах нөхцөлийг хангах, ашиг сонирхлын зөрчлийн хууль тогтоомжийг шинэчлэх;
    Нийтийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны тухай хууль тогтоомжийн орчинд хяналт хийж, Засгийн газрын худалдан авах ажиллагааны агентлагийн чадавхи болон түүнд тавигдах хяналтын механизмыг бэхжүүлэх;
    Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийг олон улсын стандартын дагуу шинэчилж, түүнийг зөрчих байдал гарах нөхцөлийг хаахуйц шийтгэлийн хэлбэрийг нэвтрүүлж, хуулийн хэрэгжилтийг хангах бие даасан хяналтын механизмыг бий болгох;
    Мөрдөн шалгах сэтгүүлзүйг хөгжүүлэх зорилгоор гүтгэх, доромжлох гэмт хэргийг гэмт хэрэгт тооцохгүй болгох, хэвлэл мэдээллийн хэрэгслийн өмчлөлийг ил тод болгох туршлагыг нэврүүлэх;
    Улс төрийн намын санхүүжилтийн хууль тогтоомжийг яаралтай шинэчилж, түүнд тавигдах хяналтыг хангах;
    Шүүх засаглалд хийгдэж байгаа шинэчлэлийг үргэлжлүүлж, авлига, улс төрийн нөлөө, непотизмээс урьдчилан сэргийлэх.

    Уг тайланд Шилэн дансны тухай хууль болон Захиргааны ерөнхий хууль батлагдсан, Үндэсний аудитын газрын үйл ажиллагаа явуулах нөхцөлийг зохих түвшинд хангасан, бүх яамдад дотоод аудитын нэгж байгуулсан зэрэг Монгол Улсын авлигатай тэмцэх чиглэлээр хэрэгжүүлсэн шинэчлэлийн хүрээнд гаргасан ололт амжилтуудыг сайшаажээ. Мөн уг тайланд төрийн оролцоотой үйлдвэрийн газруудын үйл ажиллагааг АТГ-ын захиалгаар хараат бус байгууллага үнэлж, түүний үр дүнд аж ахуйн нэгжүүдэд нягтлан бодох бүртгэл, худалдан авах ажиллагааны ил тод байдлыг хангах талаар зөвлөмж хүргэн ажиллаж байгааг сайшаасан боловч бизнес дэх шударга байдлыг хөхиүлэн дэмжих чиглэлээр үр нөлөө бүхий нэмэлт арга хэмжээ шаардлагатайг дурдсан байна.

    Энэхүү тайланг Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Хээл хахуультай тэмцэх ажлын хэсгийн соён гэгээрүүлэх ажлын хүрээнд Зүүн Европ, Төв Азийн Авлигын эсрэг сүлжээн дор 2003 онд байгуулагдсан Истанбулын авлигатай тэмцэх үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу бэлтгэжээ.
  • Хэт даврагчид Цагаан ордныг дэлбэлнэ хэмээн мэдэгдэв
    2015 оны 11 сарын 20
    Иракийн хэт даврагч “Халифын вант” улс бүлэглэл өчигдөр олон нийтийн сүлжээгээр дамжуулан АНУ-ын Цагаан ордныг дэлбэлнэ хэмээн сүрдүүлжээ.
  • С.Одонтуяа: Илүү барилгуудыг цэцэрлэг болгомоор байна
    2015 оны 11 сарын 20
    Ч.Сайханбилэг: Шөнийн цагийн тарифыг дахин 50 хувь бууруулна
    2015 / 11 / 20 | 15:14 | Нийтэлсэн: Б.Туул | 0

    УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ.

    Хуралдаанд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг оролцож, УИХ-ын гишүүдийн асуултад хариулт өгөв. Эхний асуултыг УИХ-ын гишүүн С.Одонтуяа тавьснаар мэдээллийн цаг эхэлсэн юм.

    УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Улсын төсвийн хэмнэлтийн хаанаас хийх вэ гэсэн асуудал гарч байна. Эдийн засаг өсөлттэй жилүүдэд бид оффисын барилга олноор барьсан. Иймд байгууллагуудыг нэгтгэж, илүү барилгыг цэцэрлэг болгох хэрэгтэй байна. Олон том барилгуудын урсгал зардлыг төсөв даахаа байлаа, иймд барилгуудад аудит хийх шаардлагатай байна. Энэ тал дээр Засгийн газар ямар ажил зохион байгуулж байна вэ?

    Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, С.Одонтуяа гишүүн энэ асуудлаар асуулга ирүүлсэн. Одоогоор 5-6 барилгын асуудлыг шийдээд байна. ЗГХЭГ болон холбогдох байгууллагуудад энэ чиглэлийн үүргийг өгсөн.
  • Парис руу галт тэргээр зорчиж эхэллээ
    2015 оны 11 сарын 20
    Парис руу галт тэргээр зорчиж эхэллээ
  • Хятадаас 1 тэрбум долларын зээл авах хуулийн төслийг өргөн барив
    2015 оны 11 сарын 20
    БНХАУ-ын 1 тэрбум ам.долларын экспортын хөнгөлөлттэй зээлийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн барилаа

    Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод БНХАУ-ын 1 тэрбум ам.долларын экспортын хөнгөлөлттэй зээлийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт өнөөдөр /2015.11.20/ өргөн барилаа.

    БНХАУ-ын дарга Си Зиньпин 2014 оны 8 дугаар сард Монгол Улсад төрийн айлчлал хийхдээ хоёр талт эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор 1 тэрбум ам.долларын экспортын хөнгөлөлттэй зээл олгох боломжтойгоо мэдэгдсэн бөгөөд талууд тус зээлийн хүрээнд ерөнхий хэлэлцээр байгуулахаар харилцан тохиролцсон.

    Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хуралдааны 59 дүгээр тэмдэглэл, Улсын Их Хурлын Эдийн засгийн, Төсвийн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын Байнгын хороодын 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн хуралдааны санал, дүгнэлтийг үндэслэн БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох 1.0 тэрбум ам.долларын зээлийг ашиглах тухай Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Экспорт-Импорт банк хоорондын Ерөнхий хэлэлцээрт Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр гарын үсэг зурж байгуулаад байгаа аж хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


  • Сонгуультай холбоотой бүх хуулийг хэлэлцэнэ
    2015 оны 11 сарын 20

    Сонгуультай холбоотой дөрвөн хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
  • Эерэг 24: Нярайн эндэгдлийг бууруулах шинэ тасагтай болов
    2015 оны 11 сарын 20
    Нийслэл архивын үзлэгийн улсын шалгалтад 87,9 хувьтай үнэлэгдлээ
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ажлыг шалгажээ
    2015 оны 11 сарын 20
    Хан-Уул дүүргийн Прокурорын газраас тус дүүргийн 7, 12, 13, 14 дүгээр хороодод гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ажлыг 2015 оны 10 дугаар сарын байдлаар шалгасан байна.

    Шалгалтыг Дүүргийн прокурор болон Хан-Уул дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга нарын хамтран баталсан удирдамжийн дагуу явуулсан бөгөөд хороодын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 2015 онд хийх ажлын төлөвлөгөө, түүний биелэлт, тухайн хорооны нутаг дэвсгэрт зонхилон гарч буй гэмт хэрэг зөрчлийн гаралт, түүүний шалтгаан нөхцлийг арилгах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээг холбогдох бүртгэл судалгаа, материалтай танилцан, шалгалтын дүнг хамт олны хуралд хэлэлцүүлсэн байна.

    Дээрх хороодын иргэдэд хууль тогтоомж сурталчлах талаар зохион байгуулж буй ажил бага, санхүүжилтийн хувьд үр дүн муутай хуваарилалт хийдэг, тухайн хороодод гарч байгаа гэмт хэргийн шалтгаан нөхцлийг арилгах талаар төлөвлөгөө гарган тодорхой ажил зохион байгуулж байгаа боловч тэдгээр нь үр дүн багатай зэрэг зөрчлүүд нийтлэг илэрчээ.

    Илэрсэн зөрчил дутагдлыг дахин гаргуулахгүй байх талаар прокурорын мэдэгдэл хүргүүлэхээр шийдвэрлэсэн байна.
  • Улсын шалгалтад 87,9 хувьтай үнэлэгдлээ
    2015 оны 11 сарын 20
    Нийслэл архивын үзлэгийн улсын шалгалтад 87,9 хувьтай үнэлэгдлээ
  • Сурагчид “Халуун дулаан сэтгэл” аян өрнүүллээ
    2015 оны 11 сарын 20
    Хан-Уул дүүргийн 52-р дунд сургуулийн эцэг эхийн зөвлөл болон 11б, 10б , 7а ангийн сурагч хүүхдүүд “Халуун дулаан сэтгэл” сайн үйлсийн аянг өрнүүлсэн байна.

    Өвлийн улиралд мал сүргийг болзошгүй эрсдэлээс хамгаалж малчдад туслах зорилгоор сурагчид өөрсдийн гарын доорх материал, өөрсдийн томдсон, багадсан хувцсыг ашиглан бээлий болон малын элгэвч, нэмнээ зэргийг сургуулийнхаа технологийн багштай хамтран эсгэж урласан байна.

    9X1A4461

    Мөн хүүхэд бүр лаа, шүдэнз, гутал, хувцсыг бэлдэж нийлүүлээд Онцгой байдлын ерөнхий газарт өчигдөр хүлээлгэж өглөө.

    9X1A4402

    Тус сургуулийн захиргаа болон Онцгой байдлын ерөнхий газраас сурагчдын энэхүү “Халуун дулаан сэтгэл” сайн үйлсийн аянг сайшаан хүлээн авч байгаа бөгөөд бусад сургуулийн багш, сурагчдыг нэгдэхийг уриалж байна.

    Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

    9X1A4544
  • Гадаад худалдаа буурчээ
    2015 оны 11 сарын 20
    Манай улс энэ оны аравдугаар сарын байдлаар 7.090.0 сая ам.долларын гадаад худалдаа хийжээ.
  • Зураач Л.Өнөрчимэг Ерөнхийлөгчид захидал илгээж, ”хөхөө тайрна” гэдгээ мэдэгдэв
    2015 оны 11 сарын 20
    Монгол Улсын иргэн зураач Л.Өнөрчимэг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид ил захидал илгээжээ.
  • Аймгийн удирдлагуудад үүрэг өглөө
    2015 оны 11 сарын 20
    “Хариуцлага, хяналт, хэрэгжилт” цахим хурал боллоо
  • Согтууруулах ундаа худалдах хуулийг төслийг шинэчилнэ
    2015 оны 11 сарын 20
    Нийслэлийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах түүгээр үйлчлэх, хяналт тавих журмыг шинэчлэн боловсруулах ажлын хүрээнд нийслэл, дүүргийн холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс тулгамдаж буй асуудлаар санал авах хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлэгт нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Улаанбаатар хотын Цагдаагийн газар, дүүргүүдийн холбогдох албаныхан оролцов.
    Шинэчилсэн журмын төсөл нь тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлдэг байсан 8 төрлийн баримт бичгийг 3-4 болгон цөөрүүлж, тусгай зөвшөөрөл олгох шат дамжлагыг багасгаж, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын нэг цэгийн үйлчилгээнд хандаж зөвшөөрлөө авах боломжтой болгосон.
    Хүсэлт гаргагч шинээр үйл ажиллагаа эхлэхээс өмнө нэг цэгийн үйлчилгээний Хүнс худалдаа, үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтнээс мэргэжлийн зөвлөгөө авч, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх тохижилт хийж, хотын албан татвар суутгагчаар бүртгүүлсэн байна. Тухайн дүүргийн харьяалах татварын албанд татвар суутгагчаар бүртгүүлээгүй болон суутгасан татварын тооцоо хийгээгүй тохиолдолд тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх болон хүчингүй болгох юм.
    Мөн нийтийн зориулалттай орон сууцны үндсэн хийц, бүтээцийг анхны зураг төслөөс өөрчлөх, нэмэлт ачаалал өгч давхарлах, өргөтгөл хийх, 40 дцб-аас их хэмжээний дуу чимээ гаргахыг хориглоно. Өөр ажлын байранд шилжүүлэх, бусдад ашиглуулах, түрээслэх, худалдах гэх мэт холбогдох хуулийн бусад заалтуудыг зөрчсөн бол тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохоор төсөлд тусгасан.
    Журмын хэрэгжилтэд мэргэжлийн хяналт болон цагдаа, онцгой, татварын байгууллагууд чиглэлийн болон төлөвлөгөөт шалгалтыг хийж тогтмол хяналт тавьж ажиллах юм гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
  • Увс аймгийн ОБГ хот хоорондын нийтийн тээвэрт шалгалт хийжээ
    2015 оны 11 сарын 20
    Онцгой байдлын газар нь аймгийн Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газартай хамтран 2015 оны 11 дүгээр сарын 18-23-ны өдрүүдэд аймаг, хот, хооронд зорчигч тээврийн үйлчилгээ явуулдаг автобус болон бусад тээврийн хэрэгслийн бэлэн байдлыг хангуулах, болзошгүй байгалийн аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор үзлэг шалгалт зохион байгуулав. Үзлэгийн үеэр жолооч нарт батлагдсан зам маршрутын дагуу зорчих, техникийн бүрэн бүтэн байдал, зорчигчдын аюулгүй байдлыг хангах, шатахууны нөөц, дулаан хувцас, хоол хүнс, эм хэрэгслийн нөөц бэлтгэлтэй, холбоо мэдээлэл дамжуулах хэрэгсэлтэй явах талаар заавар зөвлөмж өгч ажилласан.

    Untitled-1

    Untitled-2

    Мөн аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах аврах 41 дүгээр ангийн салаадын албан хаагчдын дунд мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх тэмцээнийг 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр зохион байгуулж явууллаа.
  • 100 буудалт даамын багийн УАШТ болно
    2015 оны 11 сарын 20
    100 буудалт даамын багийн Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 20-22-ны өдрүүдэд болно.
  • Өвлийн хүйтэнд ч Aqua fitness-ийн усны температур +28°C байдаг
    2015 оны 11 сарын 20
    Өвлийн хүйтэнд ч Aqua fitness-ийн усны температур +28°C байдаг
  • ”Элэг Нэгтэн” ОУ-ын хоёрдахь шагналаа авчээ
    2015 оны 11 сарын 20
    ДОЗ ПЛАС энтертайнмэнтын ”Элэг нэгтэн” уран сайхны кино Энэтхэгийн Дэли хотын “Нойда” Олон улсын кино наадмаас шагнал хүртжээ.
  • 5012 айл өрх, 228 аж ахуйн нэгжийг цахилгаангүй болгожээ
    2015 оны 11 сарын 20
    Өчигдөр 13 цагийн орчимд “УБЦТС” ТӨХК-ийн 35 кВ-ын Гачуурт дэд станцын цахилгаан дамжуулах агаарын шугамын 29 дүгээр тулгуурыг н.Билгүүн гэгч нь жолоодож явсан УНХ 11-54 улсын дугаартай “Хьюндай Старекс” маркын автомашинаар мөргөж хугалсны улмаас тус шугмаар хангагддаг улсын болон хувийн эзэмшлийн 147 дэд станц хүчдэлгүй болжээ.

    Эдгээр станцад 5012 айл өрх, 228 аж ахуйн нэгж холбогдсон байдаг. Одоогоор ихэнх аж ахуйн нэгж, айл өрхүүдийг өөр шугамаас цахилгаанаар түр хангасан байна. Харин 35 кВ-ын Гачуурт дэд станцаас шууд тэжээгддэг хувийн эзэмшлийн цөөн тооны дэд станцууд цахилгаанаар хараахан хангагдаж чадаагүй аж.

    Гэмтлийг сэргээн засварлаж, хэвийн болгохоор Өндөр хүчдэл түгээх төвийн шуурхай засварын хэсэг яг одоо ажиллаж байна.
  • Хэрэглэгчдээс хууль бус мөнгө авч байжээ
    2015 оны 11 сарын 20
    ШӨХТГ-т хувийн орон сууцны конторууд иргэдээс хууль бусаар төлбөр аваад байна гэсэн гомдлын дагуу хувийн орон сууцны ашиглалтын компаниудын үйл ажиллагааг шалгасан билээ.
    Уг шалгалтын үеэр орон сууц, нийтийн аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж буй “Тэлмүүн орд” ХХК “узелийн цахилгааны зардал” нэрээр сард нэг өрхөөс 2800 төгрөг, “Богд асар” ХХК “ус дулаан дамжуулах төвийн зардал” нэрээр 6000 төгрөг, “Бадамлах нар” ХХК “насос тог” нэрээр 2475-11000 төгрөг, “Батбаян дулаан” ХХК “ЦТП” нэрээр 11000 төгрөг, “Тунамал өргөө” ХХК “УДДТ” нэрээр 2600 төгрөгийг хэрэглэгчдээс хууль бусаар авч байсан нь тогтоогдсон.
    Хувийн орон сууцны дээрх компаниуд нь хэрэглэгчтэй харилцан тохиролцолгүйгээр Эрчим хүчний тухай хууль болон Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийг зөрчиж төлбөр авдаг байсан нь тогтоогдсон тул контор тус бүрт 1.210.000 төгрөгийн торгууль ногдуулж зөрчлөө арилгахыг ШӨХТГ-аас шаардсан юм. Уг хяналт шалгалтын дагуу “Батбаян дулаан” ХХК, Бадамлах нар ХХК, “Тэлмүүн Орд” ХХК, Тунамал өргөө ХХК-иуд хууль бус үйлдлээ таслан зогсоосноо мэдэгдэн ШӨХТГ-т ирүүлсэн иргэдийн баримтыг үндэслэн хохиролыг нь барагдуулжээ.
    Харин “Богд асар” ХХК-ийн хувьд зөрчлөө таслан зогсоохгүй, үргэлжлүүлсээр байгаа тул иргэдээс зөвшөөрөлгүй хууль бусаар их хэмжээний мөнгө хүчээр татаж байгааг гэмт хэргийн шинжтэй гэж үзэж ШӨХТГ-аас хууль хяналтын байгууллагад хандахаар боллоо.
5421 5422 5423 5424 5425 5426 5427
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Д.Трамп: Саудын Арабаас илүү хүчирхэг түнш гэж ҮГҮЙ
    6 мин
  • Засгийн газар өнөөдөр хуралдахгүй
    14 мин
  • Хоёр Владимирын ЗУРГААН жилийн дараах уулзалтын тухай сонин хачин
    30 мин
  • Зурхай: Нохой худалдан авахад муу өдөр
    58 мин
  • Цахилгаан ТАСЛАХ хуваарь /2025.05.14/
    1 цаг 2 мин
  • Улаанбаатарт 14 хэм дулаан байна
    1 цаг 5 мин
  • Эрхүү мужийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлынхантай Транбай зэрэг таслийн талаар санал солилцлоо
    15 цаг 49 мин
  • Зарим голууд үерлэж байгаа тул сэрэмжтэй байхыг анхааруулж байна
    16 цаг 2 мин
  • Г.Лувсанжамц: Хэрэглээг биш, хэмнэлтийг дэмжих шинэ бодлогын суурийг тавина
    16 цаг 3 мин
  • УИХ-ын Хүний эрхийн дэд хороо, Хүний эрхийн форумын ээлжит уулзалт маргааш болно
    16 цаг 13 мин
  • ТАНИЛЦ: “Гэгээн Муза 18” наадмын зочин шүүгчид
    16 цаг 55 мин
  • Олон улсын тээвэр загварчлалын тэргүүлэгч PTV группийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
    17 цаг 15 мин
  • Б.Бат-Эрдэнэ: Та нарын сэтгэл өвддөггүй юм уу, төрийн албан хаагч биш "хүн" гэсэн сэтгэлээр ажиллаад өгчих л дөө
    17 цаг 22 мин
  • Ж.Баясгалан: Хуулиа хэрэгжүүлж, хөдөлмөр эрхлэхэд нь саад болохоо байя
    17 цаг 26 мин
  • Э.Анхбаяр: Ирэх 11 дүгээр сард улаанбурхан өвчин томуутай хавсрах магадлалтай байна
    18 цаг 26 мин
  • Ирэх сарын 11-ний өдөр бүх нийтээр амарна
    18 цаг 43 мин
  • Шинэ орон сууцны үнэ 11.5 хувь, хуучин орон сууцны үнэ 16 хувиар өсжээ
    19 цаг 19 мин
  • Д.Амгалан: Хууль бусаар иргэний өмчид халдсан зүйл байхгүй
    19 цаг 36 мин
  • Улсын дугаар, гэрчилгээтэй суррон, мопедыг хөдөлгөөнд оролцуулна
    20 цаг 19 мин
  • Э.Бадар-Ууган "даварсаар" бас дахин даварсаар!
    20 цаг 23 мин
  • Олон сая хүний амийг авсан "Аугаа эх орны дайн"-ы тухай СЭРТХИЙЛГЭМ тоо баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • Францисыг залгамжлах "шинэ пап лам" XIV Леогийн талаар мэдэх ёстой БҮХ зүйл
  • Жүдо бөхийн "-73кг"-ын жингийн ирээдүй гэгдэж буй Л.Анхзаяа гэж хэн бэ?
  • ЭМГЭНЭЛ
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Дархан аварга Ж.Мөнхбатаас эхэлж Улсын начин Э.Батмагнайгаар төгссөн ХОВОР амжилт
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • Дэлхийн мисс: Улсын харцага Г.Баярбаярын охин Б.Эрдэнэсувд үндэсний хувцсаа дэлхий дахинд гайхууллаа
  • П.Дэлгэрбаяр: “Мөрч” ОАУСК-ны хоёрдугаар бүлэг гарах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна
  • "Казахстаны Их дуулга"-д зодоглох Монголын 22 жүдоч
  • Цэцийн дарга Г.Баясгалан Д.Амарбаясгалангийн парламентыг Үндсэн хуулийн бус гэж үзэв
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
  • Ялалтын баяр бол гашуун зовлонгоос бүтсэн түүхийн сүүдэр
  • "Харанга" хамтлагийн ХАЙРЛАМ дуунууд
  • Х.Сумъяадорж: Хангай агийн дүрийг бүтээхийн тулд би зургаан кг жин нэмсэн
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • Олон сая хүний амийг авсан "Аугаа эх орны дайн"-ы тухай СЭРТХИЙЛГЭМ тоо баримтууд
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Д.Амгалан: Хууль бусаар иргэний өмчид халдсан зүйл байхгүй
  • Цэцийн дарга Г.Баясгалан Д.Амарбаясгалангийн парламентыг Үндсэн хуулийн бус гэж үзэв
  • Э.Бадар-Ууган "даварсаар" бас дахин даварсаар!
  • Гадаадын 8 улсын 63 иргэнийг албадан гаргажээ
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • Эрхүү мужийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлынхантай Транбай зэрэг таслийн талаар санал солилцлоо
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХӨӨХ О.АЛТАНГЭРЭЛИЙН “ҮРГЭЭЛЭГ”-ИЙГ Ж.БАТЗАНДАН ГҮЙЦЭЭЖ ЯВНА!
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ХОМ
  • Дэлхийн мисс: Улсын харцага Г.Баярбаярын охин Б.Эрдэнэсувд үндэсний хувцсаа дэлхий дахинд гайхууллаа
  • Б.Бат-Эрдэнэ: Та нарын сэтгэл өвддөггүй юм уу, төрийн албан хаагч биш "хүн" гэсэн сэтгэлээр ажиллаад өгчих л дөө
  • Ялалтын баяр бол гашуун зовлонгоос бүтсэн түүхийн сүүдэр
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо
  • Парис Сен-Жермен vs Интер: Аваргуудын Лигийн финалаас юу хүлээх вэ?
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
  • ЭМГЭНЭЛ
24 баримт
  • Жүдо бөхийн "-73кг"-ын жингийн ирээдүй гэгдэж буй Л.Анхзаяа гэж хэн бэ?
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • Францисыг залгамжлах "шинэ пап лам" XIV Леогийн талаар мэдэх ёстой БҮХ зүйл
  • Олон сая хүний амийг авсан "Аугаа эх орны дайн"-ы тухай СЭРТХИЙЛГЭМ тоо баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК