-
2015 оны 11 сарын 11
10 дугаар сарын 28-наас эхлэн ОХУ-ын төрийн өмчит “РОСТЕХ” компани “Эрдэнэт”-ийн 49 хувийн хувьцааг эзэмшигч болж байна. Одоо энэ компанид ногдол ашгийг авах эрх үүсэж байна гэсэн үг. Гэхдээ өнөөдрийн байдлаар бидэнд албан ёсны хүсэлт хараахан ирээгүй байна. Өмнө нь ч ногдол ашиг авах талаар хандаж байгаагүй.
-
2015 оны 11 сарын 11
ХҮН: Иргэдээс асуухгүйгээр ҮХ-д өөрчлөлт оруулсан нь Төрийн эсрэг хийж буй гэмт үйлдэл
-
2015 оны 11 сарын 11
Дэлхийн миссийн тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцож буй Н.Ануг дэмжицгээе
-
2015 оны 11 сарын 11
Их эзэн Чингис хааны мэндэлсний 853 жил-Монгол бахархлын өдөрт зориулж улс, аймгийн алдар цолтой 128 хүчит бөхийн барилдаан болно.
-
2015 оны 11 сарын 11
А.Баттөрийг Ерөнхийлөгчийн зөвлөхөөр томилжээ
-
2015 оны 11 сарын 11
Д.Хаянхярваа: Эрх баригчид бодлогынхоо алдааг Үндсэн хууль руу чихэх гэж оролдож байна
-
2015 оны 11 сарын 11
ИХ ЭЗЭН ЧИНГИС ХААНЫ МЭНДЭЛСЭН ӨДӨР-МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДӨРТ ЗОРИУЛСАН АРГА ХЭМЖЭЭНҮҮДИЙН ХӨТӨЛБӨР
Administrator 2015-11-11 11:17:00
Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр-Монгол бахархлын өдөр маргааш буюу 11 дүгээр сарын 12, өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд тохиох гэж байна. Уг өдрөөр дараах арга хэмжээнүүд болно.
Төрийн далбаа мандуулах ёслол 10.00 цагаас Чингис хааны нэрэмжит талбайд
Төрийн есөн хөлт их цагаан туг цэнгүүлэх ёслол 10.40 цагаас Чингис хааны нэрэмжит талбайд
Төрийн тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одон гардуулах ёслол 11:40 цагаас Төрийн ёслол хүндэтгэлийн их танхимд
Улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд 14:00 цагаас тус тус болно.
2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 11:40 цагаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар уламжлал болгон зохиож буй “Мөнх тэнгэрийн бичиг” монгол бичгийн үзэсгэлэнгийн нээлт Монголын Уран зургийн галерейд болно. Үзэсгэлэн 2015 оны 11 дүгээр сарын 13-наас 11 дүгээр сарын 17-ны өдрүүдэд үнэ төлбөргүй.
-
2015 оны 11 сарын 11
Барилгын тухай хуулиар хэлэлцүүлэг өрнүүллээ
-
2015 оны 11 сарын 11
Өнгөрсөн долоо хоногт Говь-Сүмбэр аймгийн цагдаагийн хэлтэс, Дорноговь аймгийн цагдаагийн газрын алба хаагчдын ажил амьдралын талаар сурвалжлага бэлтгээд ирлээ.
Энэ чиглэлд Улаанбаатар-Говьсүмбэр, Говь-Сүмбэр- Сайншанд, Сайншанд Замын-Үүд гэсэн хатуу хучилттай босоо тэнхлэгийн авто зам ашиглалтанд орсноор хөдөлгөөн эрс нэмэгджээ. Үүнийг дагаад хурд хэтрүүлэн осол гаргах тохиолдол буурахгүй байна. 2015 оны эхний 10-н сарын байдлаар нийтдээ 64 осол гарч 29-н хүний амь нас эрсэджээ.
Мөн Хамрын хийд, Ханбаянзүрх хайрхан нь аялал жуулчлалын төв бүс болсон тул дотоодын зорин ирэх иргэдийн хөдөлгөөн ихэссэнтэй холбоотой энэ төрлийн гэмт хэрэг гарсаар байна.
Иймээс иргэд та бүхэн хүйтэн сэрүүний улирал ихэссэнтэй холбоотой орон нутгийн замд хурд хэтрүүлэлгүй хөдөлгөөнд оролцохыг сэрэмжлүүлж байна.
-
2015 оны 11 сарын 11
АМЕРИКИЙН МОНГОЛ МАЛЧИН
-
2015 оны 11 сарын 11
МУГЖ Л.Болдбаатар өөрийн урам бүтээлүүдийг нэгтгэн долоон цомог бүхий ”ном” хэвлүүлжээ.
-
2015 оны 11 сарын 11
Нийслэлийн хэмжээнд автомашины худалдаа эрхэлж байгаа нийт 101 иргэн, аж ахуйн нэгж, байгууллага байдгаас Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас явуулсан үзлэг шалгалтаар нийтийн эзэмшлийн зам талбай, ил зогсоол, зориулалтын бус газарт худалдаа эрхэлж буй 68 иргэн, аж ахуйн нэгж, байгууллага байгаа нь тогтоогдсон байна. Тиймээс нийслэлийн Өмчийн харилцааны газар, Улаанбаатар хотын Цагдаагийн газар, дүүргүүдийн цагдаагийн хэлтсүүд хамтран эдгээр иргэн, аж ахуйн нэгжүүдэд газраа зориулалтын дагуу ашиглахыг сануулж, хууль зөрсчсөн аж ахуйн нэгжүүдийн газрыг чөлөөлөх хүртэл арга хэмжээ авах тухай албан мэдэгдэл өгөөд байгаа юм.
Энэхүү мэдэгдлийн хүрээнд “Мөнгөн хүлэг” ХХК, “Хан-Өндөр” ХХК, “Баттогтох”, “Хосхүлэг” ХХК, “Баянзүрх моторс” ХХК, Роял моторс ХХК, “Поп карс” ХХК зэрэг аж ахуйн нэгжүүд шаардлагыг хүлээн авч гадна талбайдаа авто машин худалдахаа зогсоосон байна. Мөн Үндэсний соёл амралтын хүрээлэн, “Сарны титэм үзэсгэлэн” ХХК, “Таван богд смарт электроникс” ХХК, “Материал импекс” ХХК, “Эс Энд Эй” ХХК, “Богц оюут” ХХК, “Метро моторс” ХХК-иуд гадна талбайдаа машин худалдаалах үйл ажиллагаагаа зогсоожээ.
Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа авто захуудын эзэмшиж байгаа газар нь орон сууц, сургууль, цэцэрлэг, гэр бүлийн хэрэгцээний болон нийтийн эзэмшлийн зам, талбайн зориулалтаар ашиглаж, эзэмшихээр заасан газрууд байдаг гэж Нийслэлийн өмчийн харилцааны газраас мэдээлж байгаа юм. Тиймээс энэхүү шалгалтыг цаашид үргэжлүүлж зориулалтын дагуу газраа ашиглаагүй аж ахуйн нэгжүүдэд албан мэдэгдэл хүргүүлэх юм байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтээс мэдээллээ.
-
2015 оны 11 сарын 11
Энэ үеэр Эрүүл мэнд спортын яамны төсвийн багцаас дотоодод тэмцээн уралдаан зохион байгуулах төсвийг 200 сая төгрөг хасах саналыг гишүүд дэмжлээ.
Төсвийн урсгал зардлыг нэмэгдүүлэх 25 санал гарчээ. Үүнтэй холбогдуулан бүх шатны шүүгчийн цалин хөлсийг бууруулахгүй,Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт орохгүй байх саналыг дэмжлээ. Мөн сангуудыг хэвээр үлдээж, МҮОНРТ-д олгож байгаа зардлыг 2,6 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх саналыг дэмжлээ. Ноосны урамшууллын зардлыг 10 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх дэмжлээ. Худалдан авах ажиллагааны газрыг татан буулгахгүй байх, Газрын тосны газрыг Ашигт малтмалын газартай нэгтгэхгүй байх үүднээс гурван тэрбум 36.5 сая төгрөгийг төсөвт нэмж суулгах санал хураалт дэмжигдлээ.
УИХ-ын гишүүд санал хураах асуудалтай холбоотой асуулт тавьж, үг хэлэх санал гаргасан. Энэ нь Дэгийн тухай хуулийг зөрчиж байна гэсэн тайлбарыг УИХ-ын дарга З.Энхболд хэлсэн. Тиймээс УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Төсвийн хоёрдугаар хэлэлцүүлэг явж байхад үг хэлүүлэхгүй байна. Тиймээс МАН 5 хоног завсарлага авлаа” гэв.
-
2015 оны 11 сарын 11
О.Пүрэвбаатар: Би Олимпийн аварга болж чадах байсан
-
2015 оны 11 сарын 11
Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүхийг албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад их хэмжээний хохирол учруулсан хэрэгт буруутган анхан шатны шүүхээс түүнд 4.5 жилийн хорих ял оноосон юм.
-
2015 оны 11 сарын 11
Монгол Улсын дотоод нууцтай холбоотой асуудлыг орчуулан Тайвань руу гаргаж, тагнуул хийж байсан гэх үндэслэлээр УИХ-ын гишүүн М.Батчимэгийн зөвлөх З.Пагмажав, Д.Чинбаяр нарт анхан шатны шүүхээс 16-22 жилийн ял оноосон. Тодруулбал, З.Пагмажавыг эмэгтэйчүүдийн хорих ангийн чанга дэглэмтэй ангид 16 жил хорих ялаар шийтгэжээ. Мөн эх орноосоо урвасан хэрэгт холбогдсон Д.Чинбаярт чанга дэглэмтэй хорих ангид 22 жилийн хорих ял оноогоод байсан юм.
Өчигдөр Д.Чинбаярт холбогдох эх орноосоо урвасан, тагнуул хийсэн гэх хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх дээр хэлэлцээд түүний 22 жилийн чанга дэглэмтэй хорих ялыг 17.6 жилийн чанга дэглэмтэй хорих ял болгосон байна.
-
2015 оны 11 сарын 11
Улаанбаатар хотын хэмжээнд 11-р сарын 10-ны өдрийн 05:00 цагаас 11-р сарын 11-ний өдрийн 05:00 цагийн хооронд иргэд, байгууллагаас Нийт 4280, удаа холбогдсоноос, гэмт хэргийн 142 , зөрчлийн 1621, Зам тээврийн ослын 309, мэдээлэл шалгахад, гэмт хэргийн шинжтэй 65-н үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна.
-
2015 оны 11 сарын 11
Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн “Галын аюулгүй байдлын тухай хуулийг сурталчлах өдөрлөг зохион байгуулах” ажлын удирдамжийг хэрэгжүүлэн нийслэлийн онцгой байдлын газрын даргын 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн баталсан Өдөрлөг зохион байгуулах ажлын төлөвлөгөөний дагуу нийслэлийн онцгой байдлын газрын бүрэлдэхүүн, 9 дүүргийн Онцгой байдлын хэлтэс, нийслийн аврах анги, гал унтраах, аврах ангийн бие бүрэлдэхүүн 201 алба хаагч, 27 хорооны 52 ажилтан, дүүргүүдийн улаан загалмайн хорооны 74 идэвхтэн, 19 аж ахуйн нэгж байгууллагын 130 хүн, нийгэмийн халамжийн хэлтсийн 10 ажилтан, Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагын 16 ажилтан нийт 483 ажилтан албан хаагчид 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хууль сурталчлах өдөрлөгийг зохион байгууллаа.
Өдөрлөгийн үеэр гал түймрийн аюулаас урьлчилан сэргийлэх чиглэлээр 3800 ширхэг санамж материал, галын аюулгүй байдлын тухай хуулийн гарын авлага 1800 ширхэгийг тээврийн хэрэгсэлийн жолооч, худалдаа эрхэлж байгаа иргэд, оюутан сурагчид, иргэдэд тараан нийт 5600 гаруй хүн хамрагдсан байна.
55 44 33 22 11
-
2015 оны 11 сарын 11
Хуралдаанаар Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийж байна. Тодруулбал, урсгал зардал бууруулах асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэж байгаа юм.
-
2015 оны 11 сарын 11
Марокко улсын Касабланка хотноо арваннэгдүгээр сарын 13-15-нд самбо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болох гэж байна. Тус тэмцээнд оролцох Монгол Улсын баг тамирчид өчигдөр эх орноосоо мордлоо. Багийн бүрэлдэхүүнийг танилцуулъя.
Эрэгтэй:
52 кг: Улсын аварга Г.Мөнхбат (Алдар спорт хороо)
62 кг: Залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт С.Баяртүвшин (Увс нуур дэвжээ)
74 кг: Дэлхийн аварга Х.Цагаанбаатар (Женко клуб)
Эмэгтэй:
52 кг: Улсын олон удаагийн аварга С.Солонгогэрэл (Алдар спорт хороо)
64 кг: Дэлхийн аварга, дэлхийн цомын аварга Т.Баттөгс (Хүч)