Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5560 5561 5562 5563 5564 5565 5566
  • УИХ-ын гурван байнгын хороо хуралдана
    2016 оны 2 сарын 18
    УИХ-ын чуулганы нээлтийн хуралдааны дараа гурван байнгын хороо хуралдана.

    Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан танхим”-д эхэлж, Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай, Хууль сахиулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай зэрэг асуудлыг хэлэлцэх юм.

    Төсвийн байнгын хорооны хуралдаан мөн 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар танхим”-д эхэлж, Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай зэрэг хууль тогтоолын шат шатны хэлэлцүүлгийг хийнэ.

    Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар “Санхүүгийн хамтын ажиллагааны Ерөнхий хөтөлбөрийн тухай” Монгол Улсын Засгийн газар, Унгар Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай, Монгол Улс байнга төвийг сахих тухай хуулиудыг хэлэлцэхээр товолжээ.
  • Өнөөдөр болох зарим үйл явдал
    2016 оны 2 сарын 18
    Үндэсний мэдээллийн төвд



    09.30 цагт “Аж үйлдвэржилт ба эдийн засгийн аюулгүй байдал” сэдвээр мэргэжлийн холбоод мэдээлэл хийнэ.



    Хангарьд ордны 14 давхарт



    10.00 цагт Улаанбаатар Хотын Захирагчийн Ажлын Алба, “KOЙКА” Олон улсын хамтын ажиллагааны байгууллага болон Азийн сангийн төлөөлөгчид “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв” төслийг хэрэгжүүлэх тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурна. Энэхүү төслөөр дамжуулан талууд Улаанбаатар хотод амьдран суух эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлтийг хэд хэдэн чиглэлээр дэмжин ажиллах юм.



    “Монгол ньюс” мэдээллийн төвд



    11.00 цагт “Баянзүрх дүүргийн Засаг дарга жирэмсэн эмэгтэйг зоджээ” гэсэн нийтлэл болон төрийн албан хаагчийн ёс зүйгүй үйлдлийн талаар Баянзүрх дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвийн мэргэжилтнүүд мэдээлэл хийнэ.



    10-р хорооллын Петровисын колонкийн ард талд 7А байр. 5 давхар



    11.00 цагт Нийслэлийн Засаг дарга угсармал орон сууцыг дулаалсан шинэ технологитой танилцана.



    “Шангри Ла” зочид буудлын 1 давхарт



    12.00 цагт ДЦС-4-ийн үр ашгийг дээшлүүлэх төслийн ажиллагааг эхлүүлэх гэрээнд гарын үсэг зурах ёслол болно. Ёслолд Эрчим хүчний сайд Д.Зоригт, Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Т.Шимизутаны, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын Төлөөлөгчийн газрын дарга М.Сато нар болон төсөл хэрэгжүүлэх хөрөнгө оруулагч болон гүйцэтгэх байгууллагын төлөөлөл оролцоно.



    Төрийн ордны Г танхимд



    14.00 цагт УИХ дахь Хүнийэрхийн дэд хорооны хуралдаан болно.Хуралдаанд Хүний эрхийн дэд хорооны гишүүд, Хүний эрхийн үндэсний комиссын гишүүд, Иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл оролцоно.



    Хангарьд ордны 14 давхарт



    14.00 цагт Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан болно. Хуралдаанаар Хотын засаглалыг сайжруулах төслийн хэрэгжилтийн явц, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийн зарцуулалт, үр дүн, нийслэлийн 2016 оны “Шилдэг хороо” шалгаруулах болзолт уралдааны удирдамжийг батлах тухай, Сонгинохайрхан дүүргийн “Найрамдал” шаврын ордод авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэнэ.
  • УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр эхэлнэ
    2016 оны 2 сарын 18
    УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн 2016.02.16-ны өдрийн хурлаар дараах хуваарийг баталжээ. Энэ хуваарь ёсоор ээлжит бус чуулганы нээлт 09.00 цагт болох юм. Дараа нь Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг эгүүлэн татах талаарх Улсын дээд шүүхийн саналыг үргэлжлүүлэн хэлэлцэх аж.

    Харин үдээс хойш нь байнгын хорооны хуралдаантай.

    НЭГ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

    1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан танхим”-д:
    Хэлэлцэх асуудал:
    • Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
    • Хууль сахиулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
    • Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ш.Түвдэндорж 2016.02.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
    • Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ш.Түвдэндорж 2016.02.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
    • Монгол Улсын иргэний харьяаллын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

    2.Төсвийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар танхим”-д:
    Хэлэлцэх асуудал:
    • Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн төсөл /Засгийн газар 2016.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
    • Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Засгийн газар 2016.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
    • Хувь хүний орлогын албан татварын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Засгийн газар 2016.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
    • Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай /Засгийн газар 2016.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, цахилгаан эрчим хүчийг татвараас чөлөөлөх тухай, хэлэлцэх эсэх/.

    3.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “В” танхимд:
    Хэлэлцэх асуудал:
    • “Санхүүгийн хамтын ажиллагааны Ерөнхий хөтөлбөрийн тухай” Монгол Улсын засгийн газар, Унгар Улсын засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.02.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
    • Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Зээлийн батлан даалтын системийг дэмжих замаар эдийн засгийг төрөлжүүлэх ажлын байр бий болгох” төсөл, “Ургамал, малын эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлыг хангах арга хэрэгслийг шинэчлэн сайжруулах” /Засгийн газар 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
    • Монгол Улс байнга төвийг сахих тухай /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.10.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх үргэлжилнэ/.
  • Ирц бүрдэж чадвал ҮХЦ-ийн дарга Ж.Амарсанааг огцруулах асуудлыг хэлэлцэнэ
    2016 оны 2 сарын 18
    Өнгөрсөн даваа гаригт нээлтээ хийх байсан ээлжит бус чуулганы хуралдаан УИХ дахь МАН болон МАХН-МҮАН-ын ”Шударга ёс” эвслийн бүлгийн бойкотоос болж өнөөдрийг хүртэл хойшилсон. Хэрвээ өнөөдөр ээлжит бус чуулган товлосон цагтаа нээлтээ хийж чадвал Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанааг огцруулах асуудлыг хэлэлцэнэ.
  • Ус дамжуулах ба түгээх шугам сүлжээг хариуцдаг ажилчид сургалтанд хамрагдав
    2016 оны 2 сарын 18
    Улаанбаатар хотын усан хангамжийн дамжуулах ба түгээх шугам сүлжээний үйл ажиллагааг сайжруулах нь сургалтыг инженер техникийн ажилчдын дунд зохион байгууллаа.
    Сургалтыг Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Японы Саппоро хотын Ус сувгийн үйлчилгээний нийгэмлэг, Хоккайдогийн олон улсын хамтын ажиллагааны төв хамтран зохион байгуулсан. Тус сургалтанд Ус сувгийг удирдах газар, Орон сууц нийтийн аж ахуйг удирдах газрын инженер техникийн ажилчид хамрагдсан юм.
    Сургалтыг нээж Хотын Ерөнхий менежер Б.Бадрал үг хэлсэн. Тэрбээр “Жайкагийн техник хамтын ажиллагааны “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд “Улаанбаатар хотын ус дамжуулах, түгээх үйл ажиллагааг сайжруулах хамтын ажиллагааны төслийг Японы талтай хамтран гурван жилийн хугацаанд хэрэгжүүлэх гэж байна. Төслийн хүрээнд Улаанбаатар хотын усан хангамжийн дамжуулах ба түгээх шугам сүлжээний үйл ажиллагааг хариуцдаг инженер техникийн ажилчдын мэргэжлийн ур чадварыг сайжруулах сургалтанд хамруулна. Сургалтанд хамрагдаж байгаа инженер техникийн ажилчид олон шинэ зүйлийг асууж сурах хэрэгтэй” гэдгийг онцолсон.
    Сургалтаар Улаанбаатар хотын ус дамжуулах түгээх байгууламжийн өнөөгийн байдал тулгамдаж буй асуудлын талаар ярилцан, ус дамжуулах, түгээх байгууламжийг сайжруулах төлөвлөгөөг боловсруулна. Мөн даралт ба түгээх усны хэмжээг уялдуулах тохиргоо, ус түгээх бүсийг хэрхэн сонгох, их багтаамжийн усан сан барихад юуг анхаарах, ус түгээх үйл ажиллагааны хуваарилалтыг хэрхэн хийх, ус дамжуулах шугамыг шинээр барих, усны алдагдлыг бууруулахад юуг анхаарах талаар суралцагсадад хичээл зааж гарсан үр дүнг нэгтгэн танилцуулах юм.
    Японд дадлагажигчид Саппора хотын ус дамжуулах түгээх систем, Моивагийн ус цэвэрлэх байгууламжийг газар дээр нь үзүүлнэ. Энэ үеэр Саппора хотын инженерийн байгууламжийн сайжруулах, шугамын трассыг солих төлөвлөгөөтэй танилцан,усны даралт, урсгалын хэмжилтийг яаж хийх, усны алдагдлаас хэрхэн сэргийлж байгаатай танилцах юм. Мөн ус хангамжийн шинэ технологийн төхөөрөмжүүдийг танилцуулж шугам хоолойг нөхөн сэргээх арга, сүлжээний шинжилгээ, усны хэрэглээний таамаг, усан сангийн багтаамж, ус дамжуулах хоолойг тавих арга, гадна шугам сүлжээг компьютерээр хянах Японы технологийг дэлгэрэнгүй танилцуулна.
    Төслийн хүрээнд Улаанбаатар хотоос загвар бүсийг сонгон судалгааг хийж цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг хамтран боловсруулна. Мөн Улаанбаатар хотын ундны усны аюулгүй байдлыг судалж, гэр хорооллын ус түгээгүүрийн газруудад юуг анхаарах хэрэгтэй талаар зөвлөмж өгөх юм гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
  • Унаач хүүхдүүдийн амь насаар “наадагсад” Засаг даргын захирамжийг уландаа гишгэж байна
    2016 оны 2 сарын 18
    ...Аймгийн Засаг дарга нарын захирамжийг үл тоомсорлож, “том толгой” гарган хурдан морь, унаач хүүхдүүдийн эрүүл мэнд, амь насаар дэнжин тавин наадсаар байна...
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно
    2016 оны 2 сарын 18
    Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно.
  • Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн
    2016 оны 2 сарын 18
    УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 26-28 градус, бусад хэсгээр 20-22 градус, өдөртөө 9-11 градус хүйтэн байна.
  • Найруулагч Ш.Доржсүрэнгийн хүү кино урлагт хөл тавилаа
    2016 оны 2 сарын 17
    Энэ сарын 12-ны өдөр ”Дурлал сүйтгэгч” инээдмийн уран сайхны кино бүх кино театруудаар гарч эхэлсэн. Тэгвэл уг киног жүжигчин Ш.Доржсүрэн буюу Дооёогийн хүү Эрдэнэбулган бүтээсэн байна.

    Жүжигчин А.Мөнгөнзул энэхүү нууцыг задлахдаа ”Хэнтэй нь илүү адилхан бэ?.Урлагийн хүний хүүхэд болж төрөх тийм ч амар биш, хүү маань студийн сандал,машины суудал дээр ч мөн их ч унтсан даа... Тэгээд урлагаар вирустсэн. Одоо хүү маань том болж кино баг, хамт олны дэмжлэгтэйгээр анхныхаа “ДУРЛАЛ СҮЙТГЭГЧ” киногоор үзэгчидтэйгээ уулзах гэж байна. Доёо бид хоёр өнөөдөр том болж байгаа хүүгээрээ бахархаж сууна. ”PLUS” motion pictures анхны бүтээл. Хүүгийн уран бүтээлд ажилласан бүх хүмүүст баярлалаа” гэсэн байна.

    Тус киноны найруулагчаар Д.Эрдэнэбулган, зохиолчоор Б.Баатар, продюсераар А.Мөнгөнзул нар ажилласан бол дүрүүдэд Э.Ууганбаяр, Б.Золжаргал, Г.Золзаяа, Б.Гэрэлчулуун нар тогложээ.
  • Өвөлжилт хүндэрсэн сумдад тусламж илгээлээ
    2016 оны 2 сарын 17
    Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрээр өвөлжилт хүндэрсэн аймаг, сумдын малчдад 2011-2013 онд бүрдүүлсэн 6565 тонн өвсийг буцалтгүй тусламж хэлбэрээр үнэгүй, 2678 тонн тэжээлийн үнийг 50 хувиар хямдруулан олгож байгаа билээ.
  • Зика вирүст халдвараас сэргийлэх мэдэгдэл хүргүүлжээ
    2016 оны 2 сарын 17
    Зика вирүст халдвараас сэргийлэх мэдэгдэл хүргүүлжээ
  • Газрын үнэлгээг тогтоох журмыг шинэчилжээ
    2016 оны 2 сарын 17
    Барилга, хот байгуулалтын яамаас газрын үнэлгээг тогтоох журмыг шинэчилжээ.
  • Зика вирусын халдвар саажилтад хүргэж байна
    2016 оны 2 сарын 17
    Зика вирусын халдвар саажилтад хүргэж байна
  • Татварын буцаан олголтын материал хүлээж авах хугацаа 20-нд дуусна
    2016 оны 2 сарын 17
    Татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх хүсэлтэй иргэдийн бичиг баримт хүлээн авах хугацааг энэ сарын 20 хүртэл хойшлуулсан.
  • С.Сэрчмаа охинтойгоо дуулсан бичлэг
    2016 оны 2 сарын 17
    <iframe width=”420” height=”315” src=”https://www.youtube.com/embed/xZ6xwTm7epY” frameborder=”0” allowfullscreen></iframe>
  • Ц.Оюунгэрэл: М.Энхболд хүчирхийллийн хамсаатныг ажилд нь томиллоо
    2016 оны 2 сарын 17
    Төв аймгийн Баянчандмань суманд олныг сэрдхийлгэсэн жигшүүрт хэрэг өнгөрсөн есдүгээр сарын 24-нд гарсан тухай өмнө нь бид мэдээлсэн.
  • Хүүхдээ цонхоор шидэхийг завдсан хэргийг прокурорт шилжүүлжээ
    2016 оны 2 сарын 17
    Өнгөрөгч онд нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хүүхэддээ хутга тулган танхайрсан хэргийн мөрдөн байцаалт дуусч хавтаст хэргийг прокурорын байгууллагад шилжүүлсэн байна.
  • “АСЕМ-ын Мэдээллийн төв”-ийг нээнэ
    2016 оны 2 сарын 17
    Ирэх сарын 1-нд тохиох АСЕМ-ын өдрөөр МОНЦАМЭ агентлагийн байранд “АСЕМ-ын Мэдээллийн төв”-ийг албан ёсоор нээхээр болжээ.
  • Нийслэлийн удирдлагын зөвлөл хуралдана
    2016 оны 2 сарын 17
    Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан маргааш болно.
  • Монголбанк 19.3 сая ам.доллар нийлүүлэв
    2016 оны 2 сарын 17
    Өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар Монгол банк 2023.20 төгрөгийн нэг ханшаар 19.3 сая ам.доллар, 310.20 төгрөгийн хаалтын ханштайгаар 24.0 сая юань нийлүүлжээ.
5560 5561 5562 5563 5564 5565 5566
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “TRADE FINANCE FORUM – 2026” нөөцөөс боломж, боломжоос өсөлт
    1 цаг 21 мин
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
    2 цаг 42 мин
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
    2 цаг 45 мин
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
    3 цаг 37 мин
  • "Аюулгүй Монгол хүүхэд" төслийн хүрээнд тоглоомын талбайг аюулгүй болгоход дүүрэг бүр анхаарч ажиллана
    3 цаг 59 мин
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
    4 цаг 24 мин
  • ФОТО: "3x3 The league" Үндэсний дээд лигийн шинэ улирлын нээлт боллоо
    4 цаг 31 мин
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
    5 цаг 22 мин
  • МСБХ-ны "ХҮСЛИЙН ЦОМ" тэмцээний аваргууд маргааш тодорно
    5 цаг 57 мин
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
    6 цаг 19 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
    6 цаг 48 мин
  • Изриалын цэргүүд Газын зурваст ДЭМБ-ын жолоочийн аминд хүрчээ
    7 цаг 8 мин
  • ААШТ: Өнөөдөр манай таван бөх хүч сорино
    7 цаг 13 мин
  • Иранд гал зогсоосны үр дүнд газрын тосны үнэ буурч, хувьцаанууд огцом өслөө
    7 цаг 18 мин
  • 2026 оны 4-р сарын 6-нд Valve шинэчилсэн VRS чансаагаа танилцуулж, зуны хамгийн том тэмцээн болох IEM Cologne Major 2026-д оролцох 32 багийг албан ёсоор тодрууллаа
    7 цаг 18 мин
  • Хөрөнгө оруулалтаа халаасал: Шуурхай бизнесийн зээлийн эрх
    7 цаг 37 мин
  • Голомт банк гадаад мөнгөн гуйвуулгын шинэ, дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүллээ
    7 цаг 38 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 19 нэмэгджээ
    7 цаг 42 мин
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
    8 цаг 18 мин
  • Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
    8 цаг 49 мин
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • Хавар бид яагаад илүү их ядардаг вэ? Яаж үүнээс ангижрах вэ?
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
  • АЛТАН ЦОМ: Дархан аварга Н.Батсуурийн баг "Хүлэгү" багийн эсрэг барилдахгүй бол тэмцээнээс мултарна
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
  • ТББХ: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
  • “Судалгаа-хөрөнгө оруулалт, бизнесийг чиглүүлэгч” арга хэмжээ эхэллээ
  • Нийслэлийн 2 дүүрэг, 8 аймгийн 21 суманд 25 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгджээ
  • А.Ариунзаяа: Залуу гишүүдийн дуу хоолойгоо илэрхийлэх, шүүмжлэлтэй хандах ардчилсан үзэл баримтлалыг боомилох бодлого явж байна
  • Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
  • Солонго хайх олон улсын өдөр тохиож байна
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
  • ТББХ: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
  • Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК