Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Унаач хүүхдүүдийн амь насаар “наадагсад” Засаг даргын захирамжийг уландаа гишгэж байна

2016-2-18
0
ЖИРГЭХ

“Дэлтэй цэнхэр” МСУХ Хөвсгөлийн Засаг даргын шийдвэрийг уландаа гишгэж, наадав

 

Аймгийн Засаг дарга нарын захирамжийг үл тоомсорлож, “том толгой” гарган хурдан морь, унаач хүүхдүүдийн эрүүл мэнд, амь насаар дэнжин тавин наадсаар байна.  

 

Энэ жил цаг агаарын байдал таагүй нэлээд олон аймаг сумд зудын байдалтай байгаа хэмээн холбогдох яам агентлагаас мэдээлж,  малчдад туслах аян ч хөдөө зорисоор байгаа билээ.

 

Тиймээс ч өвөлжилт хүндхэн, хүндэрч болзошгүй байгаа аймгийн Засаг дарга нар захирамж гаргаж, хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглосон. Тухайлбал, Хөвсгөл аймгийн  Засаг дарга А.Эрдэнэбаатар аймгийн хэмжээнд 2016 оны 05-р сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан зохион байгуулахыг түр хориглосон захирамж гаргасан билээ.

 

Учир нь 2016 он гарсаар хүйтний эрч олон жилийн дундажтай харьцуулахад эрс хүйтрэлттэй, цас ихтэй байгаа нь хүүхэд осгох, гар, хацар, хөл нь хайрагдах, хөлдөх зэрэг эрсдэл нэмэгдэх  нөхцөл үүсч байгааг харгалзан уралдаанч хүүхдүүдийн эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдлыг хамгаалж, урьдчилан сэргийлэх зорилгоор урин дулаан ортол хурдан морины уралдаан зохион байгуулахыг түр хориглосон юм.

 

Гэтэл Хөвсгөл аймгийн “Дэлтэй цэнхэр” МСУХ-оос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг хаврын нээлтийн уралдаан энэ сарын 15-ны өдөр болсон байх юм. Тус наадамд Рашаант сумын уяач Х.Алтангэрэлийн саарал түрүүлж Мөрөн сумын харьяат, улсын алдарт уяач Т.Болдбаатарын хээр үзүүрэлсэн гэнэ.

 

Хөвсгөлд хоёрын жилийн дотор хоёр унаач хүүхэд энджээ

 

Хөвсгөл аймагт уралдаанч хүүхдүүдийн эрх зөрчигдсөөр байгааг аймгийн Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтсээс мэдээлсэн.  Тус аймгийн хэмжээнд 2013- 2015 онуудад 112 морины уралдаан явагдаж 7-18 насны 1300 гаруй уралдаанч хүүхэд оролцсон ба уралдаануудын 18 нь хуулийн хугацааг зөрчин явагдсан байна.

 

Уралдаануудын үеэр 59 хүүхэд мориноос унаж, 17 хүүхэд хүнд, хөнгөн гэмтэл авсан, 21 хүүхэд эмнэлэгийн яаралтай тусламж, үйлчилгээнд хамрагдаж, даатгалын байгууллагаас нөхөн төлбөр авсан байна. Уралдаанд зөвшөөрөгдсөнөөс бусад насны буюу 6 настай 2 хүүхэд оролцсон, уралдааны явцад хүнд гэмтэл авч 2 хүүхдийн амь нас эрсэдсэн нь уралдаанч хүүхдийн эрх зөрчигдөх явдал тасрахгүй байгааг харуулж байгаа гэдгийг ч тус газраас мэдээлж, Засаг даргын захирамжийг дэмжсэн байх аж.

 

Ийн атал “Дэлтэй цэнхэр” МСУХ-оос Засаг даргын захирамжийг уландаа гишгэж наадав. Тус наадмын үеэр унаач хүүхдүүд гэмтэж бэртсэн гэх мэдээлэл одоогоор байхгүй ч Засаг даргынхаа захирамжийг үл тоомсорлож буй эрхмүүдэд холбогдох албаны хүмүүс хариуцлага тооцож, хууль журам биеүүлүүлдэг болгох цаг болсныг сануулав.

 

Хэрэгждэггүй захирамж унаач хүүхдүүдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалахгүй

 

Төв аймгийн Засаг дарга 2016 оны нэгдүгээр сарын 29-ны өдөр гаргасан тоот захирамждаа хаврын морин уралдааныг хоригложээ. Гэтэл мөн л “том толгой”-той эрхмүүд өнгөрсөн бямба гарагт Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Улаан цохио хэмээх газар дээд гурван насны хурдан морины уралдааныг зохион байгуулж амжжээ.

 

Тус наадамд Төв, Дундговь, Өмнөговь, Баянхонгор аймгийн уяачид оролцон хурдан морьдоо сойсон байна. Уралдааны азарганы түрүүг Төв аймгийн Баянцагаан сумын уяач А.Ууганбаярын хонгор авсан бол Их насанд Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын уяач Ц.Энхтайваны хонгор халзан, Соёолон насанд Төв аймгийн Баян-Өнжүүл сумын уяач И.Туваандоржийн зээрд манлайлсан гэх мэдээлэл байгаа юм.

 

Энэ мэтээр аймгийн Засаг дарга нар хэрэгжихгүй захирамж гаргаж, хурдан морины хөлс, хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрөөр “наадагсад” хүссэн наадмаа, дуртай цагтаа зохион байгуулдаг буруу жишгийг арилгаж, төрийн төмөр нударгыг харуулаасай гэж хүсэх хүн олон байгаа юм. Түүнчлэн аймгийн Засаг дарга нар гаргасан захирамжиндаа эзэн болж, хэрэгжилтийг хянадаг болох нь зүйтэй юм. Түүнээс сүржин нэртэй хориглосон захирамж, шийдвэрүүд цаасан дээр үлдэхээс бус унаач хүүхдүүдийн эрүүл мэнд, амь насыг хамгаалагдахгүй гэдгийг ч дахин өгүүлье.  

 

24tsag.mn   Б.Энхжин

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Багц 24: МУ-ын Хөдөлмөрийн баатар нэгээр нэмэгдэж, улс төр томилгоогоор “амьсгалав”
Байр суурь: Уулын спортыг хэрхэн хөгжүүлэх талаар хэн юу хэлэв
Багц 24: Амиа алдсан иргэдийн тоо 10 боллоо
Багц 24: У.Хүрэлсүхийн кабинетынхан тодорч, Г.Дэнзэнгийн хэрэг дэнслэгдэв
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (24)

  • zochin (202.131.231.245)
    odoo huuhed deer Pr hiihee bolih heregtee.....hunii erh yarah heregtee zaa....odoo bol zaaa.....Mongol ulaamglaa bodooh heregtee bn daa...zaluusa.PR boloo....
    2016 оны 02 сарын 19 | Хариулах
  • Зочин (150.129.140.105)
    Одоо л бөх морь 2моодонд орж мал мэдэхгүй тэнэгүүд худлаа морины хорхойтон болж дээ.малаасаа дор новшнууд
    2016 оны 02 сарын 19 | Хариулах
  • иргэн (150.129.140.105)
    Хуулийг уландаа гишгэж морь хүүхэд хоёроор зугаагаа гаргадаг уяач нэртэй луйварчид өөрсдөө зовоосой.дээр үед ингэж өвөл зунгүй уралдаан болдоггүй л байсан ш дээ
    2016 оны 02 сарын 19 | Хариулах
  • Зочин (103.10.23.73)
    шүүхийн шидвэр хүртэл гууль болсон
    2016 оны 02 сарын 18 | Хариулах
  • zochin (202.179.28.221)
    Urdah ajlaa hiij chadahgui baij mori uraldahiig zaah gedeg chin aawdaa awgai awahiig zaana gedeg shig sanagduulchihlaa. Sanaa zowoh ajil ih baina. Inhej baihaar yadaj gants ch gesen huniig ajliin bairtai bolgohoo bodwol deersen. Esgii hiih gazar nohoi hereggui gej ug bii shuu
    2016 оны 02 сарын 18 | Хариулах
  • zochin (202.179.28.221)
    Ingej baihaar ta nar yadaj neg iljig hudaldaj awch uzeech. Hooson baagiinuud tenegteh yumaa
    2016 оны 02 сарын 18 | Хариулах
  • Unen (202.179.28.221)
    Mongol hun mori unahgui yahiin. Mongol huuhduud mori unaj usdug. Uuriinhuu moriig unuulsan aaw eejiig ni shiitgeh uu tegeed.
    2016 оны 02 сарын 18 | Хариулах
  • Зочин (103.26.194.21)
    Энэ уяач нэртэй алуурчдыг яах вэ? Морь хүүхэд зовоож жаргадаг яасан хэтийдсэн жаргал гээч вэ? Та нарын нүгэл саваа дүүрээд асгарсан шүү? Чихэнд нь хэлээд тоохгүй бол маханд нь хэлнээ гэж нэг юм бий дээ? Харж л байя? Үйлийн үрдээ гүйцэгдээд яаж жаргах нь сонин доо?
    2016 оны 02 сарын 18 | Хариулах
  • ЗОЧИН (202.179.11.66)
    Хаа сайгүй замбараагүй хүүхдмйн эрх гэж ярьдаг боловч тоож байгаа уяачид алга. ХЭНТИЙ аймгийн БИНДЭР суманд болсон уралдаалганд 1 хүүхэд эндсэн мэдээлэл байна.
    2016 оны 02 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.179.11.10)
    Орхон аймгийн Жаргалант суманд болсон сунгааны үеэр 1 хүүхэд гарынхаа хурууг хөлдөөсөн, мөн 1 хүүхдийг Хэнтий аймагруу морь унуулна гээд сургуулиас нь сарын чөлөө авахуулсан мэдээлэл байна.
    2016 оны 02 сарын 18 | Хариулах
  • zoch (103.9.90.66)
    tuuh soyol gesen huure chinii huuhed morind chiregdeed uhsen bval chi tuuh yarihuu
    2016 оны 02 сарын 18 | Хариулах
  • Жж (103.229.122.145)
    Өвөл хавар уралдуулаха л больчихооч Уяач нэртэй гаханйнууд Та нарыэ дээр шүүх цагдаа гж юм байдын шүү
    2016 оны 02 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.21.106.156)
    Ер нь мморь уралдуулахаа больцгоочих ,еренхийлегч зарлиг гараад наадмаас морийг хасчихаа яршиг, бех,сураа л улдээ,беен хэруул уруул болж заваарах юм.
    2016 оны 02 сарын 18 | Хариулах
  • ГЭГЭЭН ХАЙРЫН БАЯР (59.153.113.77)
    БОЛЬЁ ОО
    2016 оны 02 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.179.25.250)
    Монголын уламжлалт наадам шүү дээ, хүүхэд унахгүй бол хэн унахын, тэгвэл наадам хийхээ бүр болих хэрэгтэй шдээ, хэт туйлширхаа болиосой
    2016 оны 02 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.55.180.155)
    Цандэлэг хүүхдээ уралдуул.
    2016 оны 02 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.21.106.156)
    Яг унэндээ наад дарга даамлууд чинь хуухэд шуухад гэж бодож захирамж гаргадаг юм бишээ бие биенээсээ ес хонзон авч байгаа арга шд,албан тушаал эрх мэдлээрээ тулалдацгааж байна..
    2016 оны 02 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.131.233.155)
    Морьд түрүүлж үзүүрлээд байхдаа ч яахав дээ...
    2016 оны 02 сарын 18 | Хариулах
  • Зочин (103.9.91.214)
    Энэ доор коммент бичигчид Монгол өв соёл руу дайрахаа боль. Энэ морин уралдаан чинь хэдэн мянга жилийн түүхтэй юм. Монгол хүүхдүүд морьтой ойр байж бие нь чангарч, ухаан нь тэлж чийрэг эрүүл саруул монгол хүн болж төлөвшдөг юм. тэрнээс биш өдөр шөнөгүй янз бүрийн дэлгэц ширтээд солиордог хандлага дэлхий даяар тахал мэт гаарч байгаа энэ үед монгол хүүхдүүдийн хувьд энэ чинь давуу тал. Энэ бичээчид лав монгол цусгүй улс буйз аа....
    2016 оны 02 сарын 18 | Хариулах
    • zochin
      mungunii tuluu huuhdee hunii mori unuuldag etseg eh buruutai ene bol mongol uv soel bish
      2016 оны 02 сарын 18
    • Зочин
      Bitgii dongos ov soyol yarsan holduu
      2016 оны 02 сарын 18
    • Зочин
      Uuriin chini huuhed hurdan mori unadag u?
      2016 оны 02 сарын 18
  • жоохон биет (202.131.249.122)
    16 наснаас дээш насны хүүхэд морь унаж уралдана гээд хуулчлах хэрэгтэй 16-аас дээш настай шоохон биетэй хүн хүүхэд зөндөө байгаа тэр нь цаашаа мэргэшээд бас хөөрхөн цол хэргэм, өндөр бай шагнал аваад явчихвал номондоо орно. Тэгээд өвөл зун, өдөр шөнөгүй морио уралдуул
    2016 оны 02 сарын 18 | Хариулах
    • Уяач
      Тэр үнэн шүү З Энхболд Эбээ мэтийн морины нөхдүүд зөндөө бна.Монголын төрийг самарч байхаар морь унаж монгол бол.
      2016 оны 02 сарын 18
  • Зочин (103.26.195.45)
    hutsaa muu barlaguudaa unah iljig ch ugui ussun muu barlaguud hutsaj bdag ym
    2016 оны 02 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.55.180.155)
    Үхэр ЭНХБОЛД хэдэн хүүхэд алахаас нааш зогсохгүй юм байна л даа.
    2016 оны 02 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.21.118.98)
    Ер нь морь уяж өөрсдөө цэнгэнэ гэдэг тийм сайн зүйл биш шүү??? учир нь адуу гэдэг амьтаныг их л тамлаж байгаа хэрэг шүү дээ???
    2016 оны 02 сарын 18 | Хариулах
    • Зочин
      kuts
      2016 оны 02 сарын 18
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
    28 мин
  • АЛТАН ЦОМ: Дархан аварга Н.Батсуурийн баг "Хүлэгү" багийн эсрэг барилдахгүй бол тэмцээнээс мултарна
    58 мин
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
    1 цаг 5 мин
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    1 цаг 42 мин
  • Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
    2 цаг 10 мин
  • ТББХ: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
    2 цаг 22 мин
  • Т.Мөнхсайхан: Улс төрийн дуулианд хүүхэд, залуусын эрх дарагдах ёсгүй
    2 цаг 41 мин
  • Харгис цэргийн аргаар төрийн эргэлт хийсэн генерал Мин Аун Хлайн Мянмарын Ерөнхийлөгч боллоо
    3 цаг 6 мин
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
    3 цаг 17 мин
  • Гадаад валютын улсын нөөц 7.2 тэрбум ам.долларт хүрлээ
    3 цаг 38 мин
  • Румын улсын нийслэл Бухарест хотод болох PGL Bucharest 2026 тэмцээн нь Counter-Strike 2-ын улирлын чухал тэмцээнүүдийн нэг зохион байгуулагдах гэж байна
    3 цаг 42 мин
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
    4 цаг 1 мин
  • 20 тонн элсээр хийсэн баримлууд дэлхийг гайхшируулж байна
    4 цаг 22 мин
  • Д.Трамп Эпштейний хэргийг ил болгосон Ерөнхий прокурор Пэм Бондиг огцрууллаа
    4 цаг 30 мин
  • 3333 сурагч 10 дахь жилдээ “Тусгаар тогтнол” шүлгийг Д.Сүхбаатарын талбайд уншина
    4 цаг 55 мин
  • Иранд бол буй дайны нөлөөгөөр Энэтхэгт шар айраг, цэвэр усны знэ тэнгэрт хадлаа
    5 цаг 2 мин
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
    5 цаг 8 мин
  • "Хариултаа хадгалъя" үрждэг хөтөлбөр дөрөвдүгээр сарыг дуустал үргэлжилнэ
    5 цаг 12 мин
  • Таны хэрэглээнд ойр ₮ кредит карт
    5 цаг 16 мин
  • Солонго хайх олон улсын өдөр тохиож байна
    5 цаг 28 мин
  • PLAYLIST: Эмчийн ЯРУУ АЛДРЫГ магтсан 24 дуу
  • Ард олон, агуу түүхээс урт настай "Хатан туул"-ын тухай сонирхолтой 24 баримт
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Улсын аварга О.Хангай VS Улсын заан Б.Серик
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнай Ц.Бямба-Отгон арслангаас давж үзээгүй даваагаа авах уу?
  • Дотоод сонгуульдаа бүдэрсэн АН-ын 10 гишүүн
  • УИХ-ын ёс зүйгүй гишүүдэд хариуцлага тооцдог болъё
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Нүүрсний хэрэгт холбогдоод буй Т.Аюурсайхан нь Л.Энх-Амгалангаас 100,000 ам.долларын авлигал авчээ
  • НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • Амандаа орсон шар тосыг Ардчилсан нам амтлах уу?
  • АЛТАН ЦОМ: Хоёр Пүрэвийн хуучин цагийг санагдуулам гал гарсан барилдаан болно
  • Г.Лувсанжамц: Чадвартай Засгийн газар бүрдээсэй
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Хавар бид яагаад илүү их ядардаг вэ? Яаж үүнээс ангижрах вэ?
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • ФОТО: Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдыг тодруулах улс төрийн шийдвэр гаргах МАН-ын III бага хуралдаан болж байна
  • PLAYLIST: Эмчийн ЯРУУ АЛДРЫГ магтсан 24 дуу
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • АЛТАН ЦОМ: Улсын аварга О.Хангай VS Улсын заан Б.Серик
  • УИХ-ын ёс зүйгүй гишүүдэд хариуцлага тооцдог болъё
  • Амандаа орсон шар тосыг Ардчилсан нам амтлах уу?
  • НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна
  • “Чөлөөт бүсийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчидтэй мэдээлэл солилцлоо
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнай Ц.Бямба-Отгон арслангаас давж үзээгүй даваагаа авах уу?
  • Нүүрсний хэрэгт холбогдоод буй Т.Аюурсайхан нь Л.Энх-Амгалангаас 100,000 ам.долларын авлигал авчээ
  • Г.Лувсанжамц: Чадвартай Засгийн газар бүрдээсэй
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
  • Алтай хотын иргэн Ш.Нинжбадгар тэмээний гаралтай түүхий эдэд суурилсан гар урлалын чиглэлээр өрхийн үйлдвэрлэл эрхэлж байна
  • Н.Энхбаяр: Н.Учрал өөрийн хүмүүсээр танхимаа бүрдүүлэх хэрэгтэй
  • УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв
  • Н.Учрал: Хүн намд Засгийн газарт нэгдэх урилга өгсөн
  • АЛТАН ЦОМ: Хоёр Пүрэвийн хуучин цагийг санагдуулам гал гарсан барилдаан болно
24 баримт
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ард олон, агуу түүхээс урт настай "Хатан туул"-ын тухай сонирхолтой 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК