ХАВРЫН ЭХЭН ЦАГААН БАР САР
ЦАГААН МОРЬ ӨДӨР
Аргын тооллын: 2016.2.18, Пүрэв гараг
Наран ургах шингэх: 07.55-18.18
Үс засуулбал: Эрхтэн хурц болно
Барилдлага: Үл зохилдох
Шүтэн барилдлага: Төрөхүй
Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм,тан найруулах, лусыг тахих, өглөг өгөх, бурхныг тахих, бурханд залбирах, чимэг зүүх, мод тарих, байшингийн суурь тавих, андгай тангаргаас няцах, дайсныг номхруулах үйл, гэрийн үйл хийгээд угаал үйлдэх, хувцас шинээр өмсөх, эсгэх тэргүүтэнд сайн.
Бэлбэсний газар очих, үс авахуулах, угаал үйлдэх, нялхсыг гадагш гаргах, мод таслах, тангаргалах, хурал цуглаан хийх, амраг садан бололцох, эвсэж найрамдах үйлд муу. Өвдвөл найм, арав хоногтоо хүчир, түүнээс хэтэрвэл амархан амирлана. Зам гарвал эд олно, тус бүхэн бүтнэ. Зүүн нүд татвал хувцас олно, баруун бол жуулчин ирнэ. Баруун чих хангинавал баясгалантай, зүүн бол муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно.
Сэтгэгдэл (1)