Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.04
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5669 5670 5671 5672 5673 5674 5675
  • Цэцийн гишүүдийн найм нь чөлөөлөгдөнө
    2015 оны 12 сарын 24
    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэж анхны хэлэлцүүлгээр дэмжлээ.

    Дараа нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт,өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж анхны хэлэлцүүлгээр нь дэмжлээ.
  • Б.Жавхланг чөлөөлөв
    2015 оны 12 сарын 24
    Чуулганы үдээс өмнөх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жавхланг албан тушаалаас нь чөлөөлөх хүсэлтийг дахин хэлэлцэхийг УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Хаянхярваа УИХ-ын даргаас хүсэв.

    Улмаар санал хурааж, үдээс өмнөх хуралдаанаас гаргасан шийдвэрээ хүчингүй болголоо. Үүний дараа Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жавхланг 90 хувийн саналаар дэмжин, албан тушаалаас нь чөлөөллөө.
  • Заавал НӨАТ-ын баримтаа авч байж сугалаанд оролцох эрхтэй болно
    2015 оны 12 сарын 24
    - Иргэд худалдан авалтынхаа НӨАТ-ыг авах шинэ тогтолцоонд шилжих нь ээ. НӨАТ-ын шинэ хууль хэрэгжих бэлтгэл ажлыг хэр хангаж байна?

    - НӨАТ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд ААН-үүдийн ашиглах төлбөрийн баримт хэвлэх хялбаршуулсан программыг бэлэн болголоо. Ингэснээр бүх аж ахуйн нэгжид НӨАТ-ын баримт хэвлэх боломж бүрдэж буй юм. Иргэн ”ebarimt.mn” цахим хуудсаар орж бүртгүүлэн НӨАТ-ын 2 хувийг авах эрхээ үүсгэнэ. Ингэснээр худалдан авалт бүртээ татварын нэгдсэн системээс баталгаажсан сугалааны дугаар бүхий баримт авах боломж бүрдэнэ. Мөн хуулиар НӨАТ-ын босгыг 50 сая болгож тогтоосон. Өөрөөр хэлбэл жилийн орлого нь 50 саяд хүрсэн аж ахуйн нэгж НӨАТ-ын суутган төлөгч гэсэн томъёололд багтах юм. Ингэснээр тэд иргэдээс авсан НӨАТ-ыг нэгтгэн улсын төсөвт төвлөрүүлэх үүрэг хүлээнэ. Тухайн аж ахуйн нэгжийг НӨАТ суутгагч мөн эсэхийг үл харгалзан албан ёсны татвараас баталгаажсан төлбөрийн баримтыг худалдан авагчдад өгөх шаардлага тавьж байгаа. Тухайн төлбөрийн баримт дээр нь сугалааны дугаар, НӨАТ-ын хоёр хувийн буцаалтыг тусгасан. Хоёр хувийн буцаалтыг НӨАТ суутгагчаас баримт авсан үед олгоно. Мөн сугалаанд НӨАТ суутгагчаас авсан бүх баримтыг баталгаажуулснаар оролцох эрх нээгдэнэ.
  • Сэлэнгэ аймагт өршөөлд 641 ялтан хамрагджээ
    2015 оны 12 сарын 24
    Монгол улсад байнгын ажиллагаатай Парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан УИХ-аас баталсан 2015 оны 08 дугаар сарын 11 –ны өдрийн “Өршөөл үзүүлэх тухай” хуулиар Сэлэнгэ аймгийн хэмжээнд нийт 641 ялтан хамрагдсанаас хорих ял эдлэж байсан 357 ялтан, хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн 40 ялтан, цагдаагийн байгууллагын хяналтанд байсан 244 этгээд хамрагджээ. Үүнээс:

    Сэлэнгэ аймгийн Мандал сум дах чанга дэглэмтэй хорих 413, 433 дугаар ангиудад ял эдлэж буй нийт 351 ялтан хамрагдсанаас Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.1 –д зааснаар эдлээгүй үлдсэн ялыг өршөөн хэлтрүүлж 155 ялтан шууд суллагдсан бол Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5.1 дэх хэсэгт зааснаар 196 ялтны эдлээгүй үлдсэн ялаас 2 жил хасагджээ.

    Аймгийн төвийн ШШГА-ны цагдан хорих байрны аж ахуйн үйлчилгээнд ял эдлэж байсан 6 ялтнаас 4 нь шууд суллагдаж 2 нь жил хасагдсан байна.

    Өршөөл үзүүлэх тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн 40 ялтан хамрагдсанаас торгох ялаар шийтгүүлсэн 2, албадан ажил хийлгэх ял шийтгүүлсэн 5, эд хөрөнгө хураах ялтай 1, тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрх хассан 32 ялтны эдлээгүй үлдсэн ялыг тус тус шүүх хуралдаанаар өршөөн хэлтрүүлсэн байна.

    Аймгийн хэмжээнд цагдаагийн байгууллагын хяналтанд байсан 244 этгээд хамрагдсанаас аймагт 115, Мандал суманд 85, Сайхан суманд 44 этгээдийн захиргааны хяналтыг зогсоон хувийн хэрэг материалд нь зохих тэмдэглэгээг хийж прокурорын байгууллага хяналт тавьж ажиллалаа.

    Өршөөл үзүүлэх тухай хуулийн хэрэгжилтийг орон нутгийн хуулийн байгууллагуудын зүгээс богино хугацаанд шуурхай зохион байгуулан амжилттай шийдвэрлэж дууссан ба өршөөлийн хуулинд хамрагдаж сум орон нутагтаа суллагдаж ирсэн 51 этгээдүүдийг дахин гэмт хэрэг зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх, хөдөлмөр эрхлэх, ажлын байраар хангах зорилгоор хөдөлмөрийн хэлтэс, цагдаагийн байгууллагатай хамтран тэдний дунд яриа таниулга хийж ажлын байрны талаар мэдээлэл өгөх, бичиг баримтгүй хүмүүсийн судалгааг гаргаж аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст бичиг баримттай болгохоор судалгааг хүргүүлэх зэрэг ажлуудыг хийж байгаа нь үр дүнтэй ажил болсон байна.
  • Хуй салхи 6 хүний аминд хүрчээ
    2015 оны 12 сарын 24
    Хуй салхи 6 хүний аминд хүрчээ
  • УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл энэ онд батлагдсан 10 чухал хуулийг нэрлэв
    2015 оны 12 сарын 24
    Засгийн газраас нэн яаралтай дэгээр хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

    Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлдээ, 2015 оны ургац хураалтын дүнгээр нийтдээ 215.7 мянган тонн үр тариа, үүнээс 203.9 мянган тонн буудай хурааж аваад байна. Харин ирэх оны тариалалтад зориулж 335.7 мянган га талбайд чанар сайтай уринш боловсруулж бэлтгэсэн бөгөөд хаврын тариалалтад 48 мянган тонн орчим улаанбуудайн үр шаардлагатай байгаа юм. Гэвч ургац хураалтын дүнгээр дараа оны тариалалтад нийтдээ 28 мянган тонн улаанбуудайн үрийн нөөц бүрдээд байгаа хэдий ч 20 мянган тонн улаанбуудайн үр дутагдахаар байна. Энэ тооцоог үндэслэн Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлөөс 2016 онд 20 мянган тонн үрийн улаанбуудай импортлох зөвлөмж гаргасан. Иймээс импортоор оруулах үрийн улаанбуудайг Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх зайлшгүй шаардлагын үүднээс чөлөөлөх уг хуулийн төслүүдийг боловсруулсан тухайгаа дурдлаа.

    Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Ганхуяг салбарын сайдаас асуулт асууж тодруулан Улсын Их Хурлын гишүүн Я.Санжмятав саналаа хэлсэн юм. Ингээд санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн тул энэ талаарх байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтлоо гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
  • Захирлууд манлайллын сургалтад хамрагдлаа
    2015 оны 12 сарын 24
    Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжиж буй “Монгол Улсын техник, мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих төсөл-1”-ийн хүрээнд Хөдөлмөрийн яам “Dale Carnegie Training” олон улсын сургалтын байгууллагатай хамтран “Манлайлал, удирдлагын менежмент”-ийн сургалтыг амжилттай зохион байгууллаа. Сургалтад төрийн өмчийн 22, хувийн зургаа нийт 28 МСҮТ-ийн захирлууд хамрагдсан бөгөөд санхүүжүүлэгч төслийн багийн хүсэлтээр Хөдөлмөрийн яам, төрийн бус байгууллагын төлөөлөл ч оролцсон юм.

    Сургалтад оролцогсод манлайлал, удирдлагын менежментийг хэрхэн хэрэгжүүлэх талаар шинэ мэдлэг авсан төдийгүй хичээлийн явцад суралцсан инновацийн процесс буюу асуудалд шинэлэг, бүтээлч шийдэл хайж олох ур чадварт суралцсан нь тэдний ажилд бодит дэмжлэг боллоо хэмээн ам сайтай байлаа. Хичээлийн үеэр өрнөсөн харилцан яриа, санал бодлоо солилцох үеэр захирлуудад байгууллага дээрээ шинэчлэл хийх боломж хязгаарлагдмал, төсвөөс хамааралтайгаар ажилтнуудаа тогтвортой, тогтмол эрч хүчтэй ажиллуулах, ажил даалгаж, хариуцлагатай байлгах тал дээр нийтлэг сул талууд байдаг нь ажиглагдсан хэмээн сургагч багш нар дүгнэсэн.

    Захирлууд “Манлайлал, удирдлагын менежмент” сургалтаар олж авсан арга барилаа өөрсдийн ажил болон хамт олны дунд хэдийнэ хэрэгжүүлжээд эхэлснээс үзэхэд энэ удаагийн сургалт оролцогчдын манлайллын мэдлэгт нөлөөлж ур чадварыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой болжээ хэмээн үзэж байна.
    - See more at: http://zasag.mn/m/ministry-of-labor/view/11764#sthash.khP3hGW5.dpuf
  • 20 мянган тонн улаанбуудайг татвараас чөлөөлөхийг дэмжлээ
    2015 оны 12 сарын 24
    Засгийн газраас нэн яаралтай дэгээр хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

    Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлдээ, 2015 оны ургац хураалтын дүнгээр нийтдээ 215.7 мянган тонн үр тариа, үүнээс 203.9 мянган тонн буудай хурааж аваад байна. Харин ирэх оны тариалалтад зориулж 335.7 мянган га талбайд чанар сайтай уринш боловсруулж бэлтгэсэн бөгөөд хаврын тариалалтад 48 мянган тонн орчим улаанбуудайн үр шаардлагатай байгаа юм. Гэвч ургац хураалтын дүнгээр дараа оны тариалалтад нийтдээ 28 мянган тонн улаанбуудайн үрийн нөөц бүрдээд байгаа хэдий ч 20 мянган тонн улаанбуудайн үр дутагдахаар байна. Энэ тооцоог үндэслэн Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлөөс 2016 онд 20 мянган тонн үрийн улаанбуудай импортлох зөвлөмж гаргасан. Иймээс импортоор оруулах үрийн улаанбуудайг Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх зайлшгүй шаардлагын үүднээс чөлөөлөх уг хуулийн төслүүдийг боловсруулсан тухайгаа дурдлаа.

    Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Ганхуяг салбарын сайдаас асуулт асууж тодруулан Улсын Их Хурлын гишүүн Я.Санжмятав саналаа хэлсэн юм. Ингээд санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн тул энэ талаарх байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтлоо гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
  • “Миний ах атаман” киноны орос дуу гарлаа
    2015 оны 12 сарын 24
    ”Fantastic production”найруулагч Б.Тамирийн бүтээл “Миний ах атаман” адал явдалт кино ОХУ-ын Буриадад ихээхэн амжилт олоод байгаа билээ. Харин атаман гэдэг үг орос хэлэнд Казахын цэргийн дарга атаман гэсэн утгаар хэрэглэгддэг тул нэрийг нь “Ах дүүс”, “Миний ах хүнд гар”, “Миний ах хулиган” зэргээр өөрчилж буй гэнэ. Нэгэнт Буриадад ийм амжилттай байгаа тул ”Fantastic production”-иас кинондоо орос клип хийлгэхээр Буриадын “LUXOR” хамтлагт захиалга өгчээ. Хамтлагийн дуучин Артур Шмыгин, Алагуй Егоров нар долоо хоногийн дотор “Миний ах” нэртэй дуу хийсэн нь манайхны санаанд ихэд нийцсэн аж. Шинэ клипийг энэ сарын 21-нд олны хүртээл болгосноос хойш олон мянга хүн үзээд байгаа гэнэ.

    “Миний ах атаман” кино ирэх жил Казахстанд нээлтээ хийх бөгөөд мөн Казахстаны хамтлагаар шинэ дуу хийлгэж төлөвлөгөөтэй байгаа аж.
  • Гацууртын ордод төрийн эзэмшлийн хувь тогтоохыг дэмжлээ
    2015 оны 12 сарын 24
    УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаанаар “Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийв.

    Гацууртын алтны үндсэн орд нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт оршдог бөгөөд ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь “Сентерра гоулд Монголиа” ХХК юм. Тус орд нь 50 036,05 кг буюу 50 тонн алтны нөөцтэй. Хязгаарлагдмал тодорхой нөхцөлд үр ашигтай нөөц нь 25 тонн, нийт 75 тонн алтны нөөцтэй.

    Тус орд дээрх хэмжээний харьцангуй өндөр агуулга бүхий хүдэртэй. Ирээдүйд тухайн бүс нутгийн хөгжилд нөлөөлөхуйц, дэд бүтэц харьцангуй сайн хөгжсөн, цаашид ордын хэмжээнд нөөц өсөх магадлалтай юм. Гацууртын ордын төслийг хэрэгжүүлэхдээ толгой компани болох “Сентерра Гоулд Монголиа” ХХК нь “Бороо гоулд” ХХК-ийн үлдэгдэл хөрөнгийг ашиглах бөгөөд үлдсэн хөрөнгө оруулалтыг зээл болон бусад эх үүсвэрээс зохицуулах аж.

    Гацууртын алтны үндсэн орд нь ашиглалтад ороход бэлэн болсон төсөл бөгөөд нийт 9-10 жил алт олборлох болон боловсруулах үйлдвэрлэл явуулна. Нийт хөрөнгө оруулалтын зардал нь 215.9 сая ам.доллар, үйл ажиллагааны зардал нь 1026.2 сая ам.доллар, 1769.2 сая ам.долларын борлуулалт хийж, 433,6 сая ам.долларын татвар, төлбөр, хураамж төлөх бөгөөд 1000 орчим ажлын байр бий болох юм. Иймд Гацууртын алтны үндсэн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5, 472 дугаар зүйлийг үндэслэн тогтоож, эдийн засгийн эргэлтэд оруулах зайлшгүй шаардлага үүссэн аж.

    Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, ”Манай улс эдийн засгийн хурдацаараа дэлхийд 3-т жагсаж байгаа мөртлөө хамгийн их өртэй 10 улс орны жагсаалтад орсон байна” гэхэд Ерөнхий сайд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, ”Гаргаж байгаа эрдэс баялгийн хэмжээ хэвэндээ байгаа ч дэлхийн зах зээл дээр үнэ ханш унасан нь эдийн засагт ихээхэн нөлөөлж байна. Тиймээс гадагш нийлүүлж буй эрдэс баялгийн түүхий эдийнхээ хэмжээг нэмэгдүүлэх шаардлага үүсээд байна. Бусад улс орнууд ч ийм жишгээр ажиллаж байна” гэв.

    УИХ-ын гишүүн Р.Гончигдорж төслийг дагалдаж гарах нийгмийн үнэ цэнийг тодорхой болгож оруулж ирээгүйгээс төслийн үр дүн дорвитой сонсогдохгүй байна. Орж ирэх бэлэн мөнгөний хэмжээгээр төслийн үнэ цэнийг ярьж болохгүй гэсэн бол УИХ-ын гишүүн Г.Уянга тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжихгүй гэдгээ илэрхийлээд 50 тонн алтны төслийнхөө оронд Ноён ууланд аялал жуулчлалын төсөл хэрэгжүүлэх саналтай байгаагаа хэллээ. Харин УИХ-ын гишүүн С.Ганбаатар энэ саналаа татаж аваач ээ гэсэн юм. Гишүүд асуулт тавьж, байр сууриа хэлсний дараа тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжих санал хураалт явууллаа. Гишүүдийн олонхийн саналаар Гацууртын ордод төрийн эзэмшлийн хувийг тогтоох тухай тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив.
  • Дүрэм зөрчсөн тээврийн хэрэгслийг зөөж, шилжүүлэх төлбөрийг баталлаа
    2015 оны 12 сарын 24
    Нийслэлийн ИТХ-ын ээлжит 33 дугаар хуралдаан өнөөдөр болж хуралдаанаар нийслэлд тээврийн хэрэгслийг зориулалтын автомашинаар зөөж шилжүүлэх, түр саатуулах хашаа /байр/ ажиллуулах, үйл ажиллагааны төлбөрийн хэмжээг хэлэлцэн тогтоолоо.

    Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр энэхүү асуудлыг танилцуулахдаа “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай” шинэ хууль батлагдсантай холбогдуулан Хууль зүйн сайдын 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн тушаалаар “Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах журам”-ыг баталсан. Шинэ хуулиар НИТХурал нь харьяа нутаг дэвсгэрийн хэмжээнд тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, тээврийн хэрэгслийг түр саатуулах хашаа /байр/ ажиллуулах шийдвэр гаргах, төлбөрийн хувь хэмжээг тогтоохоор заасан. Иймд хуулийг хэрэгжүүлэх, баталсан журмыг мөрдүүлэх зорилгоор энэхүү асуудлыг өргөн барьж байгааг онцлон хэллээ.

    Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын мэдээлж байгаагаар “Замын хөдөлгөөний дүрэм”-ээр удаан зогсохыг хориглосон газарт зайлшгүй зогсолтоос бусад хэлбэрээр зогсож хөдөлгөөнд саад учруулсан тээврийн хэрэгслүүдээс болж замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж байна. Тиймээс нийслэлийн ИТХ-аас гаргасан журмын дагуу дүрэм зөрчиж зогссон автомашиныг ачиж журамлах, дугуй түгжих арга хэмжээг хэрэгжүүлж эхэлсэн. Цагдаагийн ерөнхий газрын шийдвэрээр Улаанбаатар хотын Цагдаагийн газар дээрх 80 гаруй зориулалтын чирэгч, ачигч автомашин бүхий 14 аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулан, хяналт тавин ажиллаж байгаад 8 сараас түр зогсоосон. Замын хөдөлгөөний түгжрэл, саатал нь иргэдийн бухимдал үүсэх олон талын шалтгаан болж байна. Мөн автомашиныг нь хааж зогссон болон замын хөдөлгөөнд саад учруулсан тээврийн хэрэгслийг иргэдийн хүсэлтийн дагуу холдуулах шаардлага үүсдэг гэж тайлбарлав.

    Нийслэлийн ИТХ-аас нийслэлийн хэмжээнд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, түгжрэл саатлыг бууруулах зорилгоор 08:00-20:00 цагийн хооронд хориглосон газарт зогсож бусдын хөдөлгөөнд саад учруулсан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлж байхаар шийдвэрлэж, хориглосон газарт зогссон тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх гудамж замуудыг баталлаа. Нийслэлийн хэмжээнд нийт 163 гудамж байдгаас 77 гудамжийг энэхүү тогтоолд оруулан батлав. Мөн зориулалтын автомашинаар тээврийн хэрэгсэл зөөж шилжүүлэх төлбөрийг мотоцикл 30 000 төгрөг, суудлын автомашин, микробус, 3,5 тонн хүртэлх жинтэй ачааны автомашин, автобус 60 000 төг, 3,5 тонноос дээш жинтэй том оврын тээюрийн хэрэгслийг 90 000 төгрөгөөр зөөж шилжүүлдэг байхаар тогтоолоо. Түүнчлэн түр саатуулах хашаа /байр/-ны нэг хоногийн төлбөрийг мотоцикл 3000, суудлын автомашин болон 3,5 тонн хүртэлх жинтэй бүх ачааны машин 5000, 3,5 тонноос 24 тонн хүртэлх жинтэй ачааны автомашин болон дунд оврын автобус 10 000, тусгай зориулалтын том оврын тээврийн хэрэгсэл, хүнд механизми 20 000 төгрөг байхаар тус тус батлав.

    Тээврийн хэрэгслийг зориулалтын автомашинаар зөөж шилжүүлэхдээ тухайн байршлаас 10 км-аас дотор зөөж шилжүүлэх, зөөж шилжүүлсний дараа 24 цагийн дотор тээврийн хэрэгслээ буцаан авбал түр саатуулах хашаа /байр/ -ны төлбөрөөс чөлөөлөх, түр саатуулах хашаа /байр/, түүний зогсоолын нийт талбайн хэмжээг 2000 м²-аас доошгүй байх, зориулалтын чирэгч, ачигч автомашины нийт тоог 100-аас ихгүй байхаар тогтоолоо. Журам 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжих юм.

    Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, түгжрэл саатлыг бууруулах зорилгоор 08:00 цагаас 20:00 цагийн хооронд хориглосон газарт зогссон тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх гудамж замуудыг доорх хүснэгтээс харна уу гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Монголчууд Коби Брайнтын талаарх мэдээллийг илүүтэй хайжээ
    2015 оны 12 сарын 24
    Монголчууд Коби Брайнтын талаарх мэдээллийг илүүтэй хайжээ
  • Ажил хэргийн хамтарсан уулзалт зөвлөгөөн хийлээ
    2015 оны 12 сарын 24
    Ажил хэргийн хамтарсан уулзалт зөвлөгөөн хийлээ
  • Дорнод аймгийн Прокурорын газрынхан сумдад ажиллалаа
    2015 оны 12 сарын 24
    Дорнод аймгийн Прокурорын газрын 2015 оны 4 дүгээр улирлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу аймгийн прокурор Т.Ууганбаатар, Цагдаагийн газрын удирдлага, Онцгой байдлын алба, хүний эрхийн комиссын Дорнод аймаг дахь салбарын ажилтан, албан хаагчид, урлагийн багаас бүрдсэн 18 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг тус аймгийн Гурванзагал, Дашбалбар, Чулуунхороот, Чойбалсан сумдад 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 12 дугаар сарын 12-ны өдрийг дуустал 5 хоногийн хугацаанд ажилласан байна.

    Аймгийн Прокурорын газраас эдгээр сумдын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс 2014 он, 2015 оны байдлаар хийж хэрэгжүүлсэн ажлыг шалган танилцан, зааварчлага өгөхийн зэрэгцээ сумдын иргэд, хөдөлмөрчидтэй уулзалт ярилцлага зохион байгуулж, Монгол улсын Прокурорын байгууллагаас баримталж буй бодлого, дэвшүүлсэн зорилго, зорилт, үр дүн, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулсан бөгөөд 9 төрлийн гарын авлага, хэвлэмэл хуудаснуудыг тарааж, сонирхсон асуултанд хариулт өгчээ.

    Мөн ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж ажилласан аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын алба, хүний эрхийн комиссийн эрх бүхий албан тушаалтнуудаас өөрсдийн үйл ажиллагааны чиглэлээр тус тусын мэдээлэл хийж иргэдийн санал хүсэлтийг сонссон бөгөөд энэхүү үйл ажиллагаанд сумдын төр захиргааны байгууллага болон ард иргэд өргөнөөр, идэвхи санаачлагатай оролцжээ.

    Дээрх 4 сумдаас гадна 2015 оны хагас жилийн байдлаар аймгийн Прокурорын газраас бусад 7 сумдын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн үйл ажиллагаатай танилцаж шалгасан бөгөөд 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр нийт сумдын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг сум орон нутагт хэрхэн зохион байгуулж ажиллах талаар зааварчлага, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай прокурорын мэдэгдэл тус тус бичиж хүргүүлсэн байна.
  • Шалгалтын мөрөөр шаардлага бичиж, зөвлөмж хүргүүллээ
    2015 оны 12 сарын 24
    Сэлэнгэ аймгийн прокурорын газраас хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан болон хорих ял нь тэнсэгдсэн этгээдэд тавих хяналтыг хууль тогтоомжийн дагуу явуулж байгаа эсэхийг 2015 оны 12 сарын байдлаар цагдаагийн газар, хэлтэс, тасгуудад шалгалт хийжээ.

    Шалгалтанд нийт 52 ялтны хувийн хэрэг материалыг татаж хянаснаас эрх бүхий этгээдүүдээс захиргааны хяналтыг тавихдаа хувийн хэрэг материалд генетик мэдээллийн нэгдсэн санд дээж авсан тэмдэглэл, сахилга хүмүүжлийн талаарх тэмдэглэлийг хөтлөөгүй, цагдаагийн байгууллагын дарга, хэв журмын тасгийн дарга нарын зүгээс захиргааны хяналтанд байгаа хүнтэй тогтмол хугацаанд уулзаж тэмдэглэл хөтлөөгүй зөрчлийг нийтлэг гаргасан Мандал сум дах сум дундын цагдаагийн хэлтэст прокурорын шаардлага хүргүүлж, аймгийн цагдаагийн газрын хэсгийн төлөөлөгч, хэсгийн байцаагч нарт хувийн хэрэг материалын бүрдүүлбэр хөтлөхдөө анхаарах асуудлуудаар зөвлөмж гарын авлага бэлтгэж хүргүүлсэн байна.
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар хийж буй ажлыг шалгасан байна
    2015 оны 12 сарын 24
    Завхан аймгийн прокурорын газраас Завхан аймгийн Улиастай сумын Бүрэн дунд боловсролын 3, 4 дүгээр сургуулиас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар зохиож буй ажлыг шалгаж, шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулахаар прокурорын мэдэгдэл бичиж, ахлах ангийн сурагчид болон багш, ажилтнуудын нийт 120 хүнийг оролцуулж сургалт зохион байгуулжээ. Энэ ажлын хүрээнд Прокурорын байгууллагын чиг үүрэг, хяналтын үйл ажиллагааны талаар танилцуулж, тодорхой төрлийн гэмт хэргүүдийн тухай ойлголт, түүнээс урьдчилан сэргийлэх арга замын талаар болон Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулиар мэдээлэл хийж, гарын авлага, санамж, зөвлөмж тараан өгч гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил явуулжээ.
  • Хүүхдийн 20 мянган төгрөг 25-ний дотор олгогдоно
    2015 оны 12 сарын 24
    Шинэчлэлийн Засгийн газрын шийдвэрээр хүүхэд бүрт сард 20 мянган төгрөгийг олгох болсон байдаг. Гэвч энэ 12 дугаар сард хүүхдийн 20 мянган төгрөги одоог хүртэл ээж, хүүхдүүдийн дансанд ороогүй байгаа.

    Тэгвэл ”хүүхдийн” 20 мянган төгрөг энэ сарын 25-ны дотор олгох талаар НХҮЕГ-аас мэдээллээ.

    Тус газарт “12 дугаар сарын хүүхдийн мөнгө олгохгүй байна” гэсэн гомдол их ирсэн байна. Иймээс НХҮЕГ-аас “Энэ сарын 25-ны өдөр Төрийн сангийн гүйлгээ хаана. Үүнээс өмнө буюу 25-нд багтаж, 12 сарын хүүхдийн мөнгө иргэдийн дансанд орно” гэж мэдэгджээ.
  • Ой гарантай охиноо орцонд орхиод явжээ
    2015 оны 12 сарын 24
    Хоёр хоногийн өмнө охиноо орцонд хэвтүүлж орхиод явсан хэрэг гарчээ. Охиныг нэгэн эмэгтэй олж ЭХЭМҮТ-д хүргэж өгчээ.

    Одоогоор охин тус эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд бусдаас хандив тусламж гуйж байна. Учир нь охины биеийн байдал муу, уушги нь битүү хатгалгаатай, хоёр нүд нь бага зэрэг цагаа унасан байна. Эх нялхасын эмч, сувилагч нар одоо эмчилгээг нь сайн хийж байгаа. Хамгийн гол нь энгийн тасаг руу шилжихээр харах хүн байхгүй, бас pampers хувцас хунар хэрэгтэй болоод байгаа аж. Мөн нүдийг нь бага дээр нь эмчилүүлвэл эмчлэгдэх боломжтой гэсэн. Тиймээс та бүхэн минь чадах чинээгээрээ энэ бяцхан охинд гараа сунган туслахыг “Ээж бүхний дуу хоолой” ТББ-ын ээжүүдийн зүгээс хүсч байна.

    “Охины хувьд харанхуй орцонд унтаж байсан бөгөөд сэрээд маш их айсан бас айдаснаасаа болоод их уйлж байна. Хүн тэвэрхээр энгэрт наалдаад өмөлзөөд байдаг. Бас мөөмөө санаад байгаа бололтой энгэр тэмтэрч ам нь өмөлзөөд хайгаад байгаа” хэмээн охиныг эргэж тойрч асарч байгаа Баярцэцэг хэмээх бүсгүй ярьжээ.

    Хэрвээ энэ охинд туслах сайхан сэтгэлтэй хүмүүс байвал 96025757 холбогдоорой.
  • ”Эрдэнэс ТТ”-н үйлдвэрчний эвлэлийнхэнтэй уулзав
    2015 оны 12 сарын 24

    “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйлдвэрчний эвлэлийн тэргүүлэгч гишүүдтэй уулзав
  • Жүжигчин О.Дөлгөөний нэрийг барьж залилан хийж байна
    2015 оны 12 сарын 24
    “Мөрөөдлийн театрын” жүжигчин О.Дөлгөөн уран бүтээлдээ эргэн орсон билээ. Тэрээр хөөрхөн хүүгийн ээж болж урлагийн тайзаа түр хойшлуулаад байсан юм. Эргэн ирэхдээ тайз дэлгэцийн олон уран бүтээлээр үзэгчидтэйгээ уулзсан бөгөөд сүүлд “Ромео, Жульетта” жүжгийн Жульеттагийн дүрийг бүтээж УДЭТ-т ажиллаж байгаа. Энэхүү дүрээрээ ч үзэгчдээс өндөр үнэлэгээ авч карьер нь тун ч сайн өссөн. Тэгвэл олны анхааралд орох болсон залуу жүжигчин О.Дөлгөөний нэрийг барьж луйвар хийсэн хэрэг гарчээ. Энэ тухай О.Дөлгөөн өөрийн цахим хуудаснаа ихэд бухимдсан, сандарсан байдалтай нийтэлжээ. Тэрээр жүжигчин бүсгүйгийн нэрийг барьсан этгээд хуурамч цахим хуудас ашиглан бусдаас мөнгө авчээ. Үүнийг түүний цахим хуудасны найз нь хэлснээр мэдсэн гэнэ. Өнөөгийн манай нийгэм дэндүү арчаагүй, аймшигтай болжээ. Бусдын нэрийг барьж мөнгө залилан авах зориг зүрх хаанаас нь гардаг гэмээр. Ийм төрлийн гэмт хэргийг хуулиар заасан байдаг. Тэрээр хэн нэгний нэр төрд санаатай халдах зорилгоор зарын болон бусад төрлийн вэб сайтуудад худал мэдээлэл тарааж хүний эрх, эрх чөлөө, алдар хүнд, нэр төрийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн бол хариуцлагыг хуулийн дагуу хүлээдэг байна. Залилан, луйвар хийж байгаа хүмүүс өөрсдийгөө хэзээ ч баригдахгүй гэж боддог бололтой. Ямартай ч жүжигчин О.Дөлгөөн өөрийн цахим хуудсаараа ийн сэрэмжүүлсэн байна.
5669 5670 5671 5672 5673 5674 5675
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
    18 цаг 30 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
    18 цаг 38 мин
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
    21 цаг 8 мин
  • АЛТАН ЦОМ: Дархан аварга Н.Батсуурийн баг "Хүлэгү" багийн эсрэг барилдахгүй бол тэмцээнээс мултарна
    21 цаг 39 мин
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
    21 цаг 46 мин
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    22 цаг 22 мин
  • Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
    22 цаг 51 мин
  • ТББХ: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
    23 цаг 2 мин
  • Т.Мөнхсайхан: Улс төрийн дуулианд хүүхэд, залуусын эрх дарагдах ёсгүй
    23 цаг 21 мин
  • Харгис цэргийн аргаар төрийн эргэлт хийсэн генерал Мин Аун Хлайн Мянмарын Ерөнхийлөгч боллоо
    23 цаг 46 мин
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
    23 цаг 57 мин
  • Гадаад валютын улсын нөөц 7.2 тэрбум ам.долларт хүрлээ
    Өчигдөр 11 цаг 25 мин
  • Румын улсын нийслэл Бухарест хотод болох PGL Bucharest 2026 тэмцээн нь Counter-Strike 2-ын улирлын чухал тэмцээнүүдийн нэг зохион байгуулагдах гэж байна
    Өчигдөр 11 цаг 21 мин
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
    Өчигдөр 11 цаг 03 мин
  • 20 тонн элсээр хийсэн баримлууд дэлхийг гайхшируулж байна
    Өчигдөр 10 цаг 41 мин
  • Д.Трамп Эпштейний хэргийг ил болгосон Ерөнхий прокурор Пэм Бондиг огцрууллаа
    Өчигдөр 10 цаг 34 мин
  • 3333 сурагч 10 дахь жилдээ “Тусгаар тогтнол” шүлгийг Д.Сүхбаатарын талбайд уншина
    Өчигдөр 10 цаг 09 мин
  • Иранд бол буй дайны нөлөөгөөр Энэтхэгт шар айраг, цэвэр усны знэ тэнгэрт хадлаа
    Өчигдөр 10 цаг 02 мин
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
    Өчигдөр 09 цаг 56 мин
  • "Хариултаа хадгалъя" үрждэг хөтөлбөр дөрөвдүгээр сарыг дуустал үргэлжилнэ
    Өчигдөр 09 цаг 52 мин
  • PLAYLIST: Эмчийн ЯРУУ АЛДРЫГ магтсан 24 дуу
  • Ард олон, агуу түүхээс урт настай "Хатан туул"-ын тухай сонирхолтой 24 баримт
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна
  • Амандаа орсон шар тосыг Ардчилсан нам амтлах уу?
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Г.Лувсанжамц: Чадвартай Засгийн газар бүрдээсэй
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Хавар бид яагаад илүү их ядардаг вэ? Яаж үүнээс ангижрах вэ?
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • ФОТО: Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдыг тодруулах улс төрийн шийдвэр гаргах МАН-ын III бага хуралдаан болж байна
  • Н.Энхбаяр: Н.Учрал өөрийн хүмүүсээр танхимаа бүрдүүлэх хэрэгтэй
  • Ж.Мөнхбат аваргын хуучилсан хөгжилтэй ярианууд
  • “Чөлөөт бүсийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчидтэй мэдээлэл солилцлоо
  • Ж.Бат-Эрдэнэ: Хамтарсан засаг байгуулаад явах байх гэж бодож байна
  • Судалгаа, хөгжүүлэлтийн үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулах арга хэмжээний нээлт болов
  • УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв
  • PLAYLIST: Эмчийн ЯРУУ АЛДРЫГ магтсан 24 дуу
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Амандаа орсон шар тосыг Ардчилсан нам амтлах уу?
  • НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна
  • “Чөлөөт бүсийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчидтэй мэдээлэл солилцлоо
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Г.Лувсанжамц: Чадвартай Засгийн газар бүрдээсэй
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • Н.Энхбаяр: Н.Учрал өөрийн хүмүүсээр танхимаа бүрдүүлэх хэрэгтэй
  • ФОТО: Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдыг тодруулах улс төрийн шийдвэр гаргах МАН-ын III бага хуралдаан болж байна
  • УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв
  • Н.Учрал: Хүн намд Засгийн газарт нэгдэх урилга өгсөн
  • Солонго хайх олон улсын өдөр тохиож байна
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
  • Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
24 баримт
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ард олон, агуу түүхээс урт настай "Хатан туул"-ын тухай сонирхолтой 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК