-
2015 оны 11 сарын 04
АТГ-аас дөнгөж сая Эрүүл мэнд, спортын яамны сайд Г.Шийлэгдамбыг баривчилсан. Ингэхдээ бүр хээл хахууль авч байхад нь газар дээр нь илрүүлсэн гэж эх сурвалж мэдээллээ.
-
2015 оны 11 сарын 04
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2015.11.04/ хуралдаан 16 цаг 15 минутад 52.6 хувийн ирцтэй эхлэв.
Тус байнгын хорооны энэ өдрийн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж өөрийн бүрэн эрхийн хүрээнд Монгол Улс байнга төвийг сахих тухай хуулийн төсөл санаачилсан талаараа мэдээлэл хийв.
Байнгын хороо Ерөнхийлөгчийн мэдээллийг хаалттай горимоор сонссон юм гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
-
2015 оны 11 сарын 04
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Д.Манлайжаргал, Ш.Батбаяр, М.Бадрах нарт холбогдох хэргийг ялтан, түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлын дагуу 2015 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр хянан хэлэлцлээ.
Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх Д.Манлайжаргал, М.Бадрах нарыг мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар Д.Манлайжаргалд 1 жил 6 сарын хорих ял оногдуулж, өмнөх тогтоолоор оногдуулсан ялаас 2 жилийг нэмж, нийт биечлэн эдлэх ялыг чанга дэглэмтэй хорих ангид 3 жил 6 сараар тогтоож, М.Бадрахад 3 сар 1 хоногийн баривчлах ял шийтгэжээ.
Харин Ш.Батбаярыг төрийн албан хаагчийн хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ял оногдуулсан аж.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг хянан хэлэлцээд Д.Манлайжаргалд оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангиад эдлүүлэхээр өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээжээ.
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар дээрх хэргийг хянан хэлэлцээд Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т зааснаар Ш.Батбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1-т зааснаар оногдуулсан 1 жил 6 сар хорих ялыг өршөөн хэлтрүүлж, нэн даруй суллахаар шийдвэрлэв.
Түүнчлэн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.10 дахь хэсэгт “эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн, аль илүү ашигтай үндэслэлээр нэг удаа өршөөлд хамааруулна” гэж заасны дагуу Д.Манлайжаргалд өмнөх тогтоолоор оногдуулсан ялыг тэнссэн хугацааг хэрэгсэхгүй болгож, сүүлчийн тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сар хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
-
2015 оны 11 сарын 04
Ж.Батсуурь: Баялаг бүтээгчдээ дэмжиж байж хямралаас гарна
-
2015 оны 11 сарын 04
Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү Засгийн газрын дарга С.Баярцогтыг огцруулах төсөл өргөн барих болсон гэнэ. Тэрээр огцруулах болсон үндэслэлээ ийн тайлбарлажээ.
-
2015 оны 11 сарын 04
нөөдөр Нийгмийн даатгалын ерөнхий газраас цагдаагийн байгууллагын дээрх мэдээллийг үндэслэлгүй гэж үгүйсгэн, тайлбар хийлээ. Тэд шүүхээр нотлогдож, гэм буруу нь тогтоогоогүй асуудлаар ташаа мэдээлэл түгээж, нийгмийн даатгалын байгууллагын ажилтнуудын нэр хүндэд халдаад зогсохгүй, даатгуулагч, ажил олгогчдын итгэл найдварыг алдагдуулан, орлого бүрдүүлэлтээс эхлээд тус байгууллагын хэвийн үйл ажиллагаанд саад учруулах аюултай гэж мэдэгдэв. Зээл олголтын асуудал бол зөвхөн арилжааны банкны шийдэх асуудал. Манайхаас орж нөлөөлөх боломж байхгүй. Дээр нь манайхаас гаргасан статистик судалгаагаар жилд дунджаар 12 мянган тэтгэвэр авагч нас барж, оршуулгын тэтгэмж авдаг. Үүний 9.5 мянга нь өндөр насны тэтгэвэр авагч байхад 10 мянган хүний тэтгэврийг үргэлжлүүлэн олгоно гэдэг боломжгүй.
Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг хяналтгүй зарцуулдаг, хариуцлагагүй үйлдэл манай хамт олон гаргаагүй гэж Нийгмийн даатгалын албан хаагчдын төлөөлөл тайлбар хийв.
-
2015 оны 11 сарын 04
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн аюулгүй байдлыг хангах, аюулт үзэгдэл техникийн холбогдолтой ослын үед хэрхэн авран хамгаалах чиглэлээр нийслэлийн Онцгой байдлын газраас өнөөдөр Хараагүйчүүдийн үндэсний холбоотой хамтран сургалт дадлагыг зохион байгууллаа.
Нийслэлийн удирдлагууд “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй зөвлөлдөх уулзалт”- ыг 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулж уулзалтаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажиллаж амьдрах нөхцөлийг хангахад чиглэгдсэн санал, санаачлагууд гарсан. Тухайлбал төрийн үйлчилгээний байгууллагууд ажлын 7 хоногийн 3 дах өдөр бүрийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хүлээн авдаг өдөр болгох, нийслэлийн Засаг Даргын дэргэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан зөвлөл байгуулах, мөн 2016 оны төсөвт НЗДаргын дэргэд хөгжлийн бэрхшээлтэй иргэний асуудал хариуцсан байнгын ажиллагаатай алба байгуулах зэрэг санал санаачлагууд гарч хэрэгжүүлэх шатандаа байгаа билээ.
Нийслэлийн Онцгой байдлын газраас жил бүр хараагүй иргэдийн байгууллагатай хамтран аюулгүй байдлыг хангах чиглэлээр сургалт сурталчилгааны ажлыг зохион байгуулдаг.
Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо, сургалт арга зүйн төв, эсгийний үйлдвэр, цаасан уутны үйлдвэр, мужааны цех, хэвлэх үйлдвэр, 25, 29, 70 дугаар тусгай сургуулийн 309 ажилтан, 53 багш, 269 хүүхэд нийт 631хүн оролцуулан гамшгаас урьдчилан сэргийлэх танхимын сургалт явуулж, гамшгийн үед аюулгүй зай талбайд гарах биет дадлагыг Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны байр, 25, 29, 70 дугаар тусгай сургуулийн байранд нийслэлийн аврах ангийн 2 авто машин 9 албан хаагч, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн аврах гал унтраах 14 ангийн 2 авто машин 13 албан хаагч, Сүхбаатар, Баянгол дүүргийн Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч, гал түймрийн улсын хяналтын байцаагч сургалт сурталчилгаа урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн нартай хамтран зохион байгуулан ажиллалаа .
Дадлага сургуулийн зорилго нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тусгай сургуулийн сурагч, хүүхдүүдэд гамшиг ослын талаарх мэдлэг олгох, гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио хүргэх, дохиогоор ажиллах дадлага эзэмшүүлэхэд чиглэгдэж байлаа гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
-
2015 оны 11 сарын 04
ШӨХТГ шүүгчдийг шалгуулахаар боллоо
-
2015 оны 11 сарын 04
Цагдаагийн Ерөнхий газрын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хамгаалалтын нэгдүгээр газраас нийт бие бүрэлдэхүүнийхээ дунд “Авъяастны эрэлд” урлагийн наадмыг Цагдаагийн ерөнхий газрын Олон-нийт цагдаагийн хамтын ажиллагааны төвд зохион байгууллаа. Гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажилтай цагдаагийн алба хаагч нар маань энэ өдөр гэр бүлийнхэнтэйгээ хамт авьяастны эрэлд гарсан юм.
Урлагийн наадамд Төлөвлөлт зохион байгуулалтын хэлтсийн Ирээдүй, Тусгай хамгаалалтын хэлтсийн Титэм, Сенсаци, Алтан соёмбо, Сүлд, Соёмбо, Төрийн хамгаалалтын хэлтсийн Цахлай-1, Цахлай-2, Дипломат байгууллага хамгаалалтын хэлтсийн Элчин, Номгон зэрэг 10 баг оролцсон юм.
Оролцогсод гоцлол болон найрал дуу, гоцлол хөгжим, гоцлол бүжиг, уран уншлага, ардын язгуур урлагийн төрлүүдээр өрсөлдөж, төрөл тус бүрээр шилдгээ тодруулсан юм.
Урлагийн наадмын дүн гарахад Дипломат байгууллага хамгаалалтын хэлтсийн 1-р тасаг “Элчин” баг 91 оноогоор 1 дүгээр байр, Тусгай хамгаалалтын хэлтсийн 4-р тасаг “Титэм” баг 84 оноогоор 2 дугаар байр, Тусгай хамгаалалтын хэлтсийн 1-р тасаг “Алтан соёмбо” баг 80 оноогоор 3 дугаар байр тус тус эзэлж, шилдэг номерын шагналаар “Мэндчилгээ” Тусгай хамгаалалтын хэлтсийн 1-р тасаг “Алтан соёмбо” 15 оноо, “Гоцлол дуу” Тусгай хамгаалалтын хэлтсийн 4-р тасаг хамгаалалтын цагдаа, цагдаагийн ахлагч Э.Энхбаатар 15 оноо, “Шүлэг” Дипломат байгууллага хамгаалалтын хэлтсийн 1-р тасаг хамгаалалтын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Н.Баасанжав 15 оноо, “Язгуур урлаг” Дипломат байгууллага хамгаалалтын хэлтсийн 1-р тасаг “Элчин” баг Говийн магтаал 15 оноо, “Бүжиг” Тусгай хамгаалалтын хэлтсийн 3-р тасаг “Сүлд” баг Домог бүжиг 15 оноо, “Гоцлол хөгжим” Төрийн хамгаалалтын хэлтсийн 2-р тасаг “Цахлай 2” баг хамгаалалтын цагдаа, цагдаагийн дэд ахлагч И.Тилегин Казак ард түмний үндэсний домбор хөгжимөөр ардийн жүжигчин Р.Чойдог “Жалам хар”, Моцартын “Ронда” ая 15 оноо, “Найрал дуу” Дипломат байгууллага хамгаалалтын хэлтсийн 2-р тасаг “Номгон” баг ая Б.Дарамзагд, үг Н.Сэнгээ “Өргөн сэлэнгэ” 13 оноогоор тус тус шилдэг номероор шалгарлаа.
Наадмын шүүгчдээр Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Х.Өлзий-Оших, Ц.Үенч, соёлын тэргүүний ажилтан Г.Балданцэрэн нарын урлагийн алдартнууд ажиллаж байгаа юм.
“Амар тайван амьдралын төлөө хамтдаа” гэсэн уриатай цагдаагийн байгууллагын алба хаагчид ажлын онцлог, хэт ачаалал зэргээс шалтгаалан стресс бухимдалд хамгийн ихээр өртдөг. Харин урлаг соёл, спортын төрөл бүрийн уралдаан, тэмцээн зохион байгуулж, түүгээр дамжуулан алба хаагчдаа соён гэгээрүүлэх, тэдний сахилга ёс зүйг төлөвшүүлэх зорилготой “Авьяастны эрэлд-2015” наадамд амжилтай зохион байгуулагдлаа гэж Хамгаалалтын нэгдүгээр газраас мэдээлж байна.
-
2015 оны 11 сарын 04
Хил хамгаалах ерөнхий газраас хэвлэлийн хурал зарлалаа. Хурал өнөөдөр 15.30 цагт тус газрын байранд болох юм.
Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр хилийн байгууллагатай холбоотой таагүй мэдээлэл тасрахгүй байгаа. Хэд хоногийн өмнө Хятадын хилийн цэргүүд монгол хилчдэд буу тулгаж, заналхийлсэн гэх мэдээлэл тархсан. Харин өнөөдөр Увс аймгийн Баруунтуруун сумын Хилийн цэргийн 0311 дүгээр ангид Хөвсгөл аймгаас цэрэгт татагдан очсон таван цэрэг амиа алдсан гэх мэдээлэл гарлаа.
Энэ бүхэнд хилийн байгууллагаасхариу өгч, тайлбар хийх юм байна.
-
2015 оны 11 сарын 04
“Ардын эрх” сонины “Онцлох зочин”-оор УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогтыг урилаа.
-
2015 оны 11 сарын 04
МАХН-ын дарга Н.Энхбаяр, Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба нартай МАХН болон МАН-ын ахмад гишүүд МАХН-ын төв байранд уулзлаа. Ахмадууд 2016 оны сонгуульд МАХН МАН-тай хамтарч эвсэл болж орохыг уриалж өргөх бичгээ МАХН-ын удирдлагад гардуулав.
Өргөх бичигт ”Манай орны улс төр, эдийн засагт тохиодож байгаа өнөөгийн ноцтой нөхцөл байдалд МАХН, МАН-ын удирдлага хатуу дүгнэлт хийж, ажлын хариуцлага, зохион байгуулалтаа эрс сайжруулах шаардлагатай байна. Тиймээс үзэл бодол, үндэс нэгтэй МАХН, МАН-ын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга нар эх орон, ард түмний эрх ашгийн үүднээс 2016 оны УИХ-ын ээлжит сонгуульд хоёр нам эвсч орох саналд ажил хэрэгчээр хандаж, албан ёсны шийдвэр гаргана гэдэгт итгэж байна. МАХН, МАН 2016 оны УИХ-ын сонгуульд эвсч орох нь парламентад олонх болж, Хууль тогтоох засаглалын өрөөсгөл тогтолцоог өөрчлөх, улс, эх орноо хөгжүүлэх, ард түмний аж амьдралыг дээшлүүлэхийн төлөө үр бүтээлтэй хүчин зүтгэх боломжийг бий болно гэж бид үзэж байна” гэжээ. Мөн МАХН, МАН-ын ахмадууд тус хоёр намын дарга нар хамт байлцаж, өргөх бичигт нэгдсэн ахмадууд, эрдэмтэн докторууд, хөдөлмөрийн баатруудтай уулзах уулзалтыг зохион байгуулж өгөхийг хүссэн байна.
Өргөх бичигт төр нийгэм, урлаг, спортын салбарт нэр хүнд бүхий МАХН, МАН-ын 43 ахмад гишүүн гарын үсэг зуржээ. Эдгээр ахмадууд өмнө 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд тус хоёр намыг эвсэн орох тухай саналыг гаргаж байсан ч ажил хэрэг болоогүй юм. Тиймээс энэ удаагийн саналд ажил хэрэгчээр хандаж албан ёсны шийдвэр гаргана гэдэгт итгэж байгаагаа илэрхийлжээ.
-
2015 оны 11 сарын 04
СБД-ийн Засаг дарга Зуучлагч томилохоос татгалзаж хууль зөрчжээ
Цалин нэмэгдүүлэх чиглэлээр Засгийн газраас хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа тул МҮЭХ-ноос хэлэлцээрийн талуудтай Хөдөлмөрийн хамтын маргаан үүсгээд байгаа билээ. Хамтын маргаан үүсгэсэн тухай шаардлага өгснөөс хойш Засгийн газраас тодорхой хариу ирүүлээгүй, тохиролцоонд хүрээгүй байна. МҮЭХ-ноос хуулийн дагуу Зуучлагч томилуулах саналыг СБД-ийн Засаг дарга Б.Бадарсанд хүргүүлсэн боловч түдгэлзсэн хариу ирүүлжээ. МҮЭХ-ноос СБД-ийн Засаг даргаас ийнхүү хууль зөрчиж, түдгэлзсэн хариулт өгсөн шалтгаанаа тайлбарлахыг шаардлаа.
-
2015 оны 11 сарын 04
Ерөнхий сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт, Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ, хотын дарга Э.Бат-Үүл, Ус сувгийн удирдах газрын дарга С.Үнэн нар Төв цэвэрлэх байгууламжийн талбайтай танилцаж байна.
Өнгөрсөн даваа гарагт төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг Э.Бат-Үүл баталсан билээ.
Төв цэвэрлэх байгууламж 1969 онд байгуулагдсан. Өнөөдрийн байдлаар хоногт 160 куб метр усыг хүлээн авч 80-85 хувиар цэвэршүүлэн Туул голд нийлүүлдэг гэх ч өнөөдрийн байдлаар лагаа бүрэн гүйцэт цэвэрлэж чадахгүйн улмаас бохирдол дээд цэгтээ хүрээд байгаа юм.
Эдүгээ тус байгууламжид 8.5 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 10 ширхэг хиймэл нуур байгуулах ажил хийгдэж байгаа аж. Ингэснээр төв цэвэрлэхэд ирж буй бохирыг байгалийн аргаар цэвэрлэж, цэвэрлэгээ хийгдсэн усыг 2000-ийн шугамаар буцаан хэт ягаан туяагаар халдваргүйжүүлэн Туул голд нийлүүлэх юм байна.
Хэдийгээр энэ мэтээр нөхөж цойлдох арга хэмжээ авч буй боловч дорвитой шинэчлэл хэрэгтэй гэж Төв цэвэрлэх байгууламжийн инженер техникийн ажилтнууд хэлж байна. Улаанбаатар хотод барилгажилт, гэр хорооллын дахин төлөвлөлт нэмэгдэж байна. Энэ бүгдэд урьдчилан цэвэрлэх байгууламж хэрэгтэй. Ялангуяа ноос ноолуур, арьс ширнээс гадна мах, сүүний үйлдвэрээс асар их бохирдолтой ус ирдэг. Гэтэл хажуудаа урьдчилан цэвэрлэх байгууламжтай үйлдвэр гарын таван хуруунд багтана. Тиймээс яам, хот, мэргэжлийн хяналтын байгууллагаас хамтран дорвитой арга хэмжээ авах шаардлага тулгарчээ.
-
2015 оны 11 сарын 04
Монгол-Америкийн Найрамдлын Нийгэмлэгийн нээлтэнд зориулсан байгаль, зэрлэг амьтан хамгаалах үндэсний нийгэмлэгийн “Хүрээлэн” төслийн удирдагч, санаачлагч У.Ганбаярын гэрэл зургийн үзэсгэлэн 2015 оны 11 дүгээрсарын 2-5ны өдрүүдэд тавигдах гэж байна.
“Хөвсгөл ба Йосэмити: БАЙГАЛИЙН НӨХӨРЛӨЛ” бол У.Ганбаярын 4 дэх үзэсгэлэн. Хэдийгээр тэр гэрэл зургийн олон төрөлд хөрвөх чадвартай ч онгон байгаль, зэрлэг
амьтад түүний үндсэн сэдэв. Тийм ч учраас Монголын байгаль, зэрлэг амьтдын
гэрэл зураг, дүрс бичлэгийн сан бүрдүүлэх зорилготой “ХҮРЭЭЛЭН” төслийг
санаачлан, амжилттай хэрэгжүүлж байна.
Тус үзэсгэлэнд тавигдах гэрэл зургийг Монголын Хөвсгөл, АНУ-ын Калифорни мужийн Йосэмити Үндэсний Парк-д 2008-2015 онуудад авсан бөгөөд энэхүү үзэсгэлэн нь Хөвсгөлийн байгалийн үзэсгэлэнтгазруудыг хамгаалах, хайрлах, сурталчлах зорилготой болно. Йосэмити Үндэсний Паркболон Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газруудын хооронд хамтран ажиллах санамж бичиг 2015 оны 7 дугаарсарын 18-нд байгуулагдсан юм.
Йосэмити Үндэсний Паркнь 1890 онд байгуулагдсан АНУ-ын хамгийн ууган үндэсний паркуудын нэг бөгөөд энэ жил 125 жилийн ой нь тохиож байгааюм. Харин Хөвсгөл нуурын үндэсний парк 1992онд Монгол Улсын засгийн газрын тогтоолоор байгуулжээ.
-
2015 оны 11 сарын 04
40-өөд жилийн тэртээ Өвөрмонголоос Армонгол руу аавтайгаа цагаачилж ирсэн жаахан охин “ Би монгол хүн” бүтээлийн гол дүр байлаа. Эдүүгээ 40 жилийн турш харь нутгийн хүн гэж хүн амын тооноос хасагдаж, төрийн түшээдээ сонгох эрхээ хязгаарлуулж явсан нэгэн эмэгтэй Би Монгол хүн шүү хувь заяагаар олгогдсон энэ л нутаг миний эх орон гэж хүссээр ирсэн.
Амьдралынхаа бүх л хүч хөдөлмөрийг Монгол орондоо зориулж тэргүүний саальчин, төлчин явсан тэрээр 2009 онд Монгол улсын иргэн болсон тухай бодит амьдралаас сэдэвлэсэн дэлгэцийн бүтээл ”Би монгол хүн” УСК Ази, Номхон далайн орнуудын радио телевизийн шилдэг бүтээл шалгаруулах “ABU AWARD 2015” наадмаас шүүгчдийн нэрэмжит тусгай шагналыг хүртэн байна.
Тавхан минут үргэлжлэх энэхүү бүтээлийг монголын үндэсний олон нийтийн радио телевизийн уран бүтээлчид бүтээсэн бөгөөд найруулагч, зураглаачаар О.Энхболд, редактороор Х.Шинэ-Од, эвлүүлгийн найруулагчаар О.Эрдэнэпүрэв, продюсерээр СГЗ Д.Цоодол нар ажиллажээ. Монгол кино урлагаа дэлхийн тавцанд гаргахаар ийнхүү амжилт дүүрэн яваа уран бүтээлчиддээ баяр хүргээд улам их амжилт гаргахыг хүсэн ерөөе.
-
2015 оны 11 сарын 04
Увс аймгийн Баруунтуруун сумын Хилийн цэргийн 0311 дүгээр ангид Хөвсгөл аймгаас цэрэгт татагдан алба хааж байгаад нас барсан цэргүүдийн ар гэрийнхэн өнөөдөр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнтэй уулзлаа. Энэ талаар дараах тодруулгыг авлаа.
-Баруунтуруун суманд алба хааж байсан таван цэрэг нас барсан юм байна. Энэ асуудал хэдэн оноос хойш гарсан бэ?
-Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ, Улаан-Уул, Баянзүрх сумын иргэд 2013 оноос хойш энэ асуудлыг хөндсөн. Тэнд очсон цэргүүд зодуур, дарамтнаас болж өвчилдөг, амь эрсддэг зүйлүүд гараад байна. 2013 оноос хойш таван цэрэг амь эрсдсэн. Одоо таван цэрэг эмчилгээнд байна. Энэ асуудлаар би Хууль зүйн яаманд таван удаа хандсан. Мөн Хилийн цэргийн удирдах газарт хандсан. Ингээд өнөөдөр албаны хүмүүстэй, эцэг эхчүүдийг нүүр тулж уулзуулж байна.
-Учир шалтгааныг нь эцэг эхчүүд эсвэл албаны хүмүүс юу гэж тайлбарлаж байна?
-Үүнд төр буруутай. Яагаад буруутай вэ гэхээр амь эрсдсэн таван хүүхдийг эрүүл гээд аваад явсан байгаа шүү дээ. Өвчтэй байсан бол авахгүй. Цэрэгт татахдаа үзлэгээр оруулдаг. Цаг уурын ижил төстэй, хүйтэнд тэсвэртэй, малчин айлын хүүхдүүд байсан байгаа юм. Эргээд тэр цэргүүдэд төр халамжаа дутуу гаргасан. Энэ асуудал зогсохгүй байна гэдгийг эцэх эхчүүд хэлж байна.
-Шүүхийн шинжилгээний хариу юу гэж гарсан байдаг юм бол. Үнэхээр зодуур, дарамтнаас болсон гэдэг нь тогтоогдсон уу?
-Маргаантай зүйлүүд их яригддаг. Нөхцөл байдлыг харахад зодуур, дарамт байдаг гэдэг нь ажиглагдаад байгаа юм. Зүв зүгээр байсан таван залуу амь эрсдсэн, одоо таван хүүхэд өвчтэй байна. Тэгэхээр ямар нэгэн зүйл байгаад байна. Хилийн цэргийн удирдах газраас тодорхой арга хэмжээ авч ангийн захирагчийг нь сольсон байх. Гэсэн ч энэ байдал зогсохгүй байна. Эцэг эхчүүд ангийн захирагч биш ахлагч, бага дарга гэдэг улсуудад асуудал байна гэж хэлсэн. Энэ үнэн байх. Сэтгэл санааны дарамтанд оруулдаг гэж байгаа юм. Өнгөрсөн долдугаар сард нэг цэрэг амиа боомилсон харамсалтай зүйлүүд гараад байна. Айлын ганц хүүхэд, эх нь хөгжлийн бэрхшээлтэй байсан. Тэр айлыг авч явсан ганц хүүг нь аваачаад эндүүлчихсэн маш харамсалтай хэрэг гарсан. Хүний амийг юугаар төлөх юм. Нөхөн олговор гээд дөрөв, таван сая төгрөг өгчихөөд дуугүй сууж байж болохгүй. Хууль зүйн яам, Хилийн цэрэг эцэг эхчүүдийн хагацлыг хуваалцах ёстой.
-Цаашид ямар арга хэмжээ авах вэ?
-Баруунтуруун руу Хөвсгөлийн цэрэг татахгүй гэж байна. Үүгээр энэ зүйл зогсохгүй. Тэнд дахиад өөр нутгийн хүүхдүүд очно. Тэнд ийм байдал дахиад битгий гараасай гэсэндээ эцэг эхчүүд уулзаж байгаа юм. Хэдийгээр манай хойд сумын цэргүүдийг өөр газар руу татах болсон боловч өөр эцэг эхчүүдэд харамсалтай зүйл битгий тохиолдоосой гэсэн дээ уулзаж байна.
-
2015 оны 11 сарын 04
Зээлийн 827 сая ам.долларыг Эгийн голын усан цахилгаан станцын бүтээн байгуулалтад зарцуулахаар төлөвлөсөн байна. Үлдсэн хөрөнгийг нь юунд зарцуулах вэ
-
2015 оны 11 сарын 04
Түүний хувьд өнгөрсөн 2009 оноос Үндэсний цэцэрлэгт хүрээлэн НӨҮГ-ын даргаар ажилласан юм. Мөн НИТХ дахь МАН-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа. Ажлаас нь халах тушаалыг гаргах үед тэрбээр амралттай гадаадад явж байжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар түүнийг Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүлийг огцруулах бичигт гарын үсэг зурсантай нь холбогдуулж ажлаас нь халсан гэх.
-
2015 оны 11 сарын 04
Үндсэн хуулийн Цэц хуралдана
Нэр бүхий иргэд Үндсэн хуулийн Цэцэд хандаж, Шүүх байгуулах тухай хуулийн нэг, хоёрдугаар зүйлээр хэд хэдэн аймгийн дунд нэг давж заалдах шатны, түүнчлэн хэд хэдэн дүүргийн дунд нэг анхан шатны шүүх байгуулсан нь шүүхийн үндсэн тогтолцоог бэхжүүлсэн Үндсэн хуулийн холбогдох хэсгийг зөрчсөн гэж үзэж мэдээлэл ирүүлсэн байна. Уг мэдээллийн дагуу үүссэн маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн Цэцийн дунд
munhtsetseg_hi: суудлын хуралдаан 2015 оны арваннэгдүгээр сарын 11- ний өдөр болно гэж Үндсэн хуулийн Цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.