Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5801 5802 5803 5804 5805 5806 5807
  • Эрдэнэт үйлдвэрт ажилд оруулна гэж залилжээ
    2015 оны 11 сарын 04
    Өндөр цалинтай ажилд орох гэсэн хүсэл сонирхолдоо хэт автагдан гарч болох эрсдэлийг тооцоололгүй бусдад их хэмжээний мөнгөө өгч залилуулах явдал иргэдийн дунд ихээхэн гарч байгаа учраас энэ мэт зүйлд анхаарал болгоомжтой хандах хэрэгтэйг аймгийн прокурорын газраас сануулж байна.

    2015 он гарснаас хойш Эрдэнэт үйлдвэрт ажилд оруулж өгнө гэх нэрийдлээр бусдаас бэлэн мөнгө авч залилсан гэмт хэрэг 3 бүртгэгджээ.


    Энэ хэргийн улмаас 10 гаруй хүн хохироод байгаа бөгөөд хохирлын хэмжээ 2-60 орчим сая төгрөг юм байна.Иргэдийн хувьд хууль эрх зүйн мэдлэггүй гэхээсээ илүүтэй амар аргаар ажилд орох гэсэн байдлаас үүдэн хохирч байгаа гэдгийг хэлж байна. Түүнчлэн бэлэн мөнгөө хурдан хугацаанд өсгөх зорилгоор бусдад мөнгө зээлүүлдэг. Ингэхдээ иргэд хууль зүйн үндэслэл бүхий албан ёсны гэрээ хийдэггүйн улмаас мөн хохирох явдал гарч байна.

    Өмнөх онд мөн шийдвэрлэгдэхгүй удааширсан Эрдэнэт үйлдвэрт ажилд оруулж өгнө гэж бусдыг залилан мэхэлсэн гэмт хэргүүд шүүхийн байгууллагад байсаар байна. Иймээс иргэд их хэмжээний бэлэн мөнгөө өсгөх,бусдад зээлдүүлэх захиран зарцуулахдаа болгоомжтой хандахын дээр ямар нэгэн шалгуургүйгээр мөнгө төлж үйлдвэрт ажилд орж болно гэдэг нь буруу төөрөгдөл төдийгүй хууль бус гэдгийг анхаарах хэрэгтэйг сэрэмжлүүллээ.
  • Нийгмийн даатгалын ажилчид тэрбумаар нь ”идсэн” байж болзошгүй гэв
    2015 оны 11 сарын 04
    Нийгмийн даатгалын байцаагчид нас барсан хүний нэрээр мөнгө “завшиж” байсан хэрэг олны дургүйцлийг ихээхэн хүргэж байна. Уг хэргийг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн илрүүлэн шалгаж эхэлсэн юм.

    Тодруулбал, нийслэл, орон нутгийн нийгмийн даатгалын байгууллагууд арилжааны банкуудтай үгсэн хуйвалдаж нас барсан ахмад настнуудын нэрээр тэтгэврийн зээл авдаг байжээ. Одоогоор 10 мянга гаруй иргэний нэр яригдаж байгаа гэнэ. Иргэд өөд болсон ахмад настныхаа бичиг баримтыг нийгмийн даатгалд хүргүүлдэг ч төрийн үйлчилгээний ажилтнууд талийгаачийн нэрийг улсын бүртгэлээс хасдаггүй. Харин арилжааны банктай хуйвалдан талийгаачдыг амьд мэтээр улсаас тэтгэврийг нь авсаар байсан аж.

    Уг хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хошууч Б.Баатархүүгээс тодрууллаа.

    -Нас барсан иргэдийн нэрээр мөнгө авдаг байсан Нийгмийн даатгалын ажилтнуудын хэрэг багагүй дуулиан тарьж байна. Уг хэргийн талаар мэдээлэл өгөхгүй юу?

    -Нийгмийн даатгалын ажилтнууд нас барсан иргэдийн нэрийг хасалт хийлгүйгээр улсаас мөнгө завшиж байсан хэргийг цагдаагийн байгууллага илрүүлэн шалгаж байна. Ингэхдээ банкуудтай хуйвалдан мөнгө завшиж улсад онц их хэмжээний хохирол учруулсан.



    -Ямар банкуудтай хуйвалдаж байсан юм бол?

    -Хэргийг шалгаж байгаа учир банкуудын нэрийг хэлэх боломжгүй байна. Мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна.



    -Тэгвэл онц их хэмжээний хохирол учруулсан гэдгээ тодруулбал?

    -Шинжээчийн дүгнэлт гараагүй учраас хохирлын хэмжээг хэлэх боломжгүй байна. Гэхдээ нэлээн хэдэн тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэж хэлж байна. Тиймээс тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148.4-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа.



    -Шалгагдаж байгаа ажилчдын тоог хэлэх боломжтой юу?

    -Нийслэлийн бүх дүүрэг, зарим аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн ажилтнууд холбогдсон учраас тодорхой тоо хэлэх боломжгүй байна.

    Албаны хүн ийм тайлбар хэлж байна.

  • Байнгын хороод хуралдана
    2015 оны 11 сарын 04
    Өнөөдөр УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, Төсвийн зарлагын хяналтын дэд хороо, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Төсвийн байнгын хороо, Өргөдлийн байнгын хорoо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан тус тус болно.



    1. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд:

    Хэлэлцэх асуудал: Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Экспорт Импорт банк хооронд байгуулах 1.0 тэрбум ам. долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2015.10.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/.



    2. Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны хуралдаан 09.00 цагаас “Б” танхимд:

    Хэлэлцэх асуудал: Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2015.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/.



    ​3. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “А” танхимд:

    Хэлэлцэх асуудал: Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2015.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/;



    Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Агаарын тухай хуулийн зарим зүйл, хэсэг, заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Байгаль орчныг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Усны тухай хуульд өөрчлөлт оруулах, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хувиргасан амьд организмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эд, биржийн тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай, Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай хуулийн зарим заалтын хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2015.10.01-ний өдөр Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хамт өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, Төсвийн байнгын хороонд санал, дүгнэлтээ хүргүүлнэ/;



    “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.06.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;



    Говийн бүсийн усан хангамжийг сайжруулах, цөлжилтийг сааруулах “Ногоон говь” хөгжлийн төслийн талаар холбогдох байгууллагын мэдээллийг сонсох.



    4. Төсвийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “А” танхимд:

    Хэлэлцэх асуудал: Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Экспорт Импорт банк хооронд байгуулах 1.0 тэрбум ам. долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2015.10.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй, байдал гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/.



    Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2015.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;



    Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;



    Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2015.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/;



    “Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын 2015 оны 36 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар сонсох тухай.



    5. Өргөдлийн байнгын хорoоны хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд:

    Хэлэлцэх асуудал: Усны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах талаарх өргөдлийг судлан Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхэд бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах.



    6.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 16.00 цагаас “А” танхимд:

    Хэлэлцэх асуудал: Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Экспорт Импорт банк хооронд байгуулах 1.0 тэрбум ам. долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2015.10.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/;

    Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Нийгмийн халамжийг дэмжих хөтөлбөр”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.10.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;

    Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил төслийн нэмэлт санхүүжилт”-ийн зээлийн хэлэлцээрүүдийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.10.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/-ийг хэлэлцэхээр төлөвлөжээ.
  • Ажлын хэсгүүдийн хуралдаан болно
    2015 оны 11 сарын 04
    Өнөөдөр УИХ-ын дараах ажлын хэсгүүдийн хуралдаан болно.

    Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/, Зөрчлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас “В” танхимд;


    Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай /шинэчилсэн найруулга/, Зөрчил шалган шийдвэрлэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;


    Төрийн албаны тухай /шинэчилсэн найруулга/ болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд болохоор товлогдсон байна.
  • Дарханы Засаг дарга А.Энхболдын ”сургаар” алба хаагчид ажлаа өгөөд эхэлжээ
    2015 оны 11 сарын 04
    Улс орны эдийн засаг хямарч, хаа сайгүй бүсээ чангалсан энэ цаг үед засаг ноёдын тансаглал хэрээс хэтэрч, улам “гаарч” байгааг Дархан-Уул аймгийн засаг дарга С.Насанбаттай холбоотой олон асуудлууд гэрчлэх биз ээ. Албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд зарласны дараа аймгуудын засаг дарга нараас хөрөнгө орлогын мэдүүлгээрээ айргийн тавд багтсан С.Насанбат төсвийн хөрөнгийг өөрийн хөрөнгө мэт сэтгэснийхээ хариуд өдгөө шалгагдаж байгаа.
    Тэгвэл олон жил бугшиж байсан гэх С.Насанбат ийн хууль хяналтын байгууллагаар шалгагдаж эхлэх үед МАН-д харьяалалтай А.Энхболд гэгч Дархан-Уул аймгийн удаах засаг даргаар томилогдсон.
    Гэтэл түүнийг албан тушаалд томилогдоод 3 хүрэхгүй сар болж байхад тус аймгийн иргэд хийгээд Засаг даргын тамгын газрын зарим ажилчдаас янз бүрийн таагүй мессеж хөврөх болсоныг нуух юун.
    Өөрөөр хэлбэл, Дархан-Уул аймаг шинэ засагтай болсоноор өнөөх л халаа сэлгээ, орон тооны цомхотгол яригдаж, хэл ам тасрахгүй байх боллоо. Өдгөө Засаг даргын тамгын газраас хэчнээн хүн цомхотголд орж, хэчнээн хүн өөрийн хүсэлтээр халагдаад байгаа нь тодорхойгүй байгаа ч манай сурвалжлах баг тус аймгийг зорьж, газар дээрээс нь мэдээ сурвалжлагыг бэлтгэсэн юм.
    Аймгийн шинэхэн засаг ноён А.Энхболдын хэлж буйгаар өөрийг нь ажлаа авсанаас хойш агентлаг, хэлтсийн дарга нараас нь эхлээд таван хүн өөрсдийн хүсэлтээр ажлаас гарах өргөдлөө өгөөд байгаа гэв.
    Нэгэн цагт хуучин засаг С.Насанбатын бусармаг үйлдлийг цаашид тэсч, хамтран ажиллаж чадахгүй гэж гарсан ИТХ-ын төлөөлөгч, МАН-ын гишүүн Г.Алтантуяа нарын зарим нэгэн хүний жишгээр...
    Яг л түүх давтагдаж байгаа аятай өөрсдийн хүсэлтээр алба, хэлтсийн дарга нар нь ажлаа өгөөд байгаа нь Дарханы зарим иргэдэд их л учир битүүлэг байгаа бололтой.
    Харин А.Энхболд засаг даргын хувьд “Анх намайг ажил авсан өдөр таван хүн өөрсдөө ажлаас гарах өргөдлөө өгсөн. Тухайлбал, Засаг даргын тамгын газрын дарга, Засаг даргын орлогч, Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга тэргүүтэй хүмүүс. Уг нь төрийн алба гэдэг залгамж халаатай. Өөрийн гэсэн хууль дүрэм, журамтай. Энэ хүмүүс надтай уулзаж, ажлаа хүлээлцэх ёстой. Гэтэл тэгээгүй. Энэ хүмүүсийн гаргаж байгаа үйлдлээс харахад, төрийн ажил хийх сонирхолгүй, зөвхөн хуучин байсан Засаг даргатай хамтарч ажиллах, тэр хүнтэй баг болж явах сонирхолтой байсан гэж харагдаж байна” хэмээн хэлж сууна.
    Тэгэхээр түүний хэлж буйгаар өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн алба хаагчид С.Насанбатын хүмүүс гэлтэй. Гэвч ажлаа өгсөн хүмүүс арай өөр бодолтой, бас арай өөр зүйл ярьж явах юм.
    Ер нь ямарваа нэг газрын удирдлага солигдохоор дагаад бүтэц бүрэлдэхүүнд нь өөрчлөлт ордог бичигдээгүй хууль манай улсад тогтсон гэхэд болно. Энэ нь төрийн алба хаагчдын ажлын байрыг тогтворгүйдүүлж , битүүхэн айдсыг ч бий болгодог гэдгийг учир мэдэх хүмүүс хэлдэг.
    Тэгвэл энэ бүхэн орон нутгуудын Засаг захиргааны газарт бүр хурцаар тавигдаж байгаа нь сурвалжлагын явцад ажиглагдаж байлаа.
    Юутай ч Дархан-Уул аймгийн шинэхэн Засаг дарга А.Энхболдоос албан тушаалдаа ирсэнээс хойш цомхотгол хийж, намын тохироогоор хүн халж, сэлгэсэн тохиолдол байгаа эсэхийг тодруулахад “Цомхотгол хийгээгүй гэж хэлэхгүй. Бид хариуцлага тооцож, төрийн албаны хууль дүрэмд нийцүүлээд явахыг зорьж байна. Ер нь өөрийнхөө оногдсон үүрэгт ажлаа хийсэн шиг хийж байгаа хүнтэй асуудал ярихгүй. Тухайлбал, манай хэлтсийн дарга нар хурууны хээгээр ирц бүртгүүлдэггүй явсаар ирсэн хийгээд олон бугшсан асуудал бий. Үүнд нь бид хариуцлага тооцох механизм ярих ёстой. Зарим алба хаагчдын гэмт хэргийн чанартай асуудал АТГ-т шалгагдаж байгаа. Энэ үндэслэлээр үзвэл халагдах хэмжээний хариуцлага тооцох хүн байсан учир би халсан. Харин өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн хүмүүс дунд намайг ажлаас чөлөөлөөд өгөөч. Ингэснээр би цаашид төрийн албанд ажиллах нөхцөл бүрдэнэ гэсэн хүсэлт тавиад гарч байна” гэсэн байр суурийг илэрхийлсэн юм.
    Энэ мэт Дархан-Уул аймгийн Засаг дарга А.Энхболд намын тохироогоор алба хаагчдыг халж сэлгэж байна, цомхотгол нэрийн дор төрийн алба хаагчдыг ганхуулаад байна гэх мэдээллийн дагуу бид газар дээр нь очиж нөхцөл байдлыг ийн сийрүүллээ.
    Бид дараагийн удаад ажлаас өөрийн хүсэлтээр гарсан гэх иргэд хийгээд цомхотголд орсон алба хаагчдын байр суурийг хүргэх болно.
  • Хүн дайраад, ослын газраас зугтжээ
    2015 оны 11 сарын 04
    БГД-ийн нутаг Ажилчны гудамж, Гурвалжин суурь ХХК-ны урд замд улсын дугаар тодорхойгүй H.Mighty маркийн авто машины жолооч нь явган зорчигч 25 настай эрэгтэй Х мөргөж гэмтээн хэргийн газрыг орхиж явсан.
    БЗД-ийн нутаг Их тойруу Сансарын ШЬС-ын хойд замд M.Colt маркийн авто машины жолооч А нь явган зорчигч 48 настай эрэгтэй Б г мөргөж гэмтээсэн. Явган зорчигч Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон
    .
  • Өчигдөр 69 жолооч журамлагджээ
    2015 оны 11 сарын 04

    2015 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 338 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 252 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс ХАБАЖЭГХэрэг 12 бүртгэгдэж 12 хүн хүнд хөнгөн гэмтсэн үүнээс жолооч-1, явган зорчигч-10, зорчигч-1. Хүүхэд зам тээврийн осолд өртсөн 2 үүнээс сургуулийн өмнөх насны 0, сургуулийн насны 2, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон жолооч 2, явган зорчигч 2. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлсэн.
  • Г.Маралмаа талийгаач охины бэлэг эрхтэнг базаж чимхдэг байжээ
    2015 оны 11 сарын 04
    Дөрөвхөн настай охиноо хөнөөсөн хэргээр анхан шатны шүүхээс 24 жилийн хорих ял сонссон Т.Цогт, Г.Маралмаа нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд хандахаа мэдэгдсэн. Тэгвэл тэдний өмгөөлөгчид Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гомдлыг нь хүргүүлжээ. Нийслэлийн шүүх тэдний гомдолтой танилцаж, 30 хоногийн дотор хурлын товыг гаргах юм. Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн шийдвэр гараагүй учир Г.Маралмаа, Т.Цогт нарыг хорих ангид хуваарилаагүй, ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж байна.

    Тэднийг давж заалдсантай холбогдуулан Г.Маралмаа, Т.Цогт нарын хавтаст хэргээс зарим нэг зүйлийг онцлон сийрүүлж байна.

    Г.Маралмаа талийгаач охины бэлэг эрхтэнг базаж чимхдэг байжээ

    Хавтаст хэрэг тэмдэглэснээр, Г.Маралмаа нь өөрийн дагавар охин болох гурван нас 11 сартай О-г 2014 оны аравдугаар сараас 2015 оны хоёрдугаар сар хүртэл хугацаанд бөөгийн зан үйл хийж байгаа гэх нэрийдлээр модон могойгоор байнга зодох, эхийн бузар арилгаж байна хэмээн бэлэг эрхтэнг нь базаж чимхэх, бусад оруулсаны дараа онгорхой цонхон дээр зогсоох, үгэнд ороогүй гэж нүд рүү нь будаг арилгагч шингэн цацах, алгадах зэрэг аргаар байнга тарчлааж зовоож байжээ. Мөн арцыг арвай будаатай хольж хүчээр идүүлдэг байсан аж.

    Харин Т.Цогтын хувьд төрсөн охин О-г биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж өмдөндөө баалаа гэх шалтгаанаар суран бүсний арлаар зодох, Г.Маралмаатай хамтран бөөгийн үйл хийж байна хэмээн охиныг модон могойгоор
  • Загасуудын хувьд маш амжилттай өдөр. Юуг ч эхэлсэн хялбар бүтнэ
    2015 оны 11 сарын 04
    охин
  • Ажлаасаа халагдсан Б.Саранчимэг мэдээлэл хийнэ
    2015 оны 11 сарын 04
    Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн даргын ажлаасаа халагдсан Б.Саранчимэг хэвлэлийнхэнд мэдээлэл хийхээр болжээ. Хэвлэлийн хурал маргааш 11.00 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болох юм байна.



    Түүний хувьд өнгөрсөн 2009 оноос Үндэсний цэцэрлэгт хүрээлэн НӨҮГ-ын даргаар ажилласан юм. Мөн НИТХ дахь МАН-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа. Ажлаас нь халах тушаалыг гаргах үед тэрбээр амралттай гадаадад явж байжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар түүнийг Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүлийг огцруулах бичигт гарын үсэг зурсантай нь холбогдуулж ажлаас нь халсан гэх.
  • Үс засуулбал: Эд эдлэл идээ ундаа олдоно
    2015 оны 11 сарын 04
    зурхай
  • Цаг агаар: Ихэнх нутгаар хүйтэрнэ
    2015 оны 11 сарын 04
    Цаг агаар
  • Гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ
    2015 оны 11 сарын 03
    гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ
  • Б.Саранчимэг мэдээлэл хийнэ
    2015 оны 11 сарын 03
    Маргааш /2015.11.04/ 11 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дарга Б.Саранчимэг Эко танхимын нээлт болон цаг үеийн бусад асуудлаар хэвлэлийн бага хурал хийх юм байна. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дээрээ хийнэ.
  • ”SNOW 2016” Fashion Show
    2015 оны 11 сарын 03
    ARIUNAA SURI брэнд энэ удаагийн загварын сэдвээрээ “Мазаалай баавгай” -г онцолж авсан. Уг сэдвийг сонгосон шалтгаан нь тоо толгой хорин хоёрхон болтлоо цөөрөөд байгаа Монголын энэ ховор амьтныг хүн бүхний анхааралд хүргэж улмаар Мазаалай баавгайг хамгаалах, өсгөж үржүүлэх боломжийг бий болгох гэх мэт үйл ажиллагаануудад олныг хамруулах нь бидний зорилго юм.
  • Шаардлагагүй бол хөдөө явахгүй байхыг анхааруулав
    2015 оны 11 сарын 03
    Орон нутгийн замд зорчихгүй байхыг анхааруулав
  • Газар өмчилж авсан иргэдийн гэрчилгээг олгож байна
    2015 оны 11 сарын 03
    1-р шатны цахим систэмээр газар өмчилж авсан иргэдийн гэрчилгээг олгож байна
  • ”Цензургүй яриа” нэвтрүүлэгт жүжигчин Г.Ундармаа ингэж ярив
    2015 оны 11 сарын 03
    <iframe width=”560” height=”315” src=”https://www.youtube.com/embed/Bvyh5GNtzLI” frameborder=”0” allowfullscreen></iframe>
  • Ц.Шаравдоржийг МХЕГ-ын даргаар томилох уу
    2015 оны 11 сарын 03
    Ц.Шаравдоржийг МХЕГ-ын даргаар томилохоор ярилцжээ
  • Боко Харам бүлэглэл пуужин угсарч эхэлжээ
    2015 оны 11 сарын 03


    Нигерийн Боко Харам зэвсэгт бүлэглэл пуужин үйлдвэрлэж байгаа талаар эх сурвалжууд дамжуулж байна. Тус бүлэглэл пуужингийн үйлдвэртэй болсныг батлах гэрэл зургуудыг олон нийтэд дэлгэн харуулжээ.Исламын Боко Харам зэвсэгт бүлэглэлийн пуужингийн үйлдвэр Нигерийн зүүн хойд нутагт байрласан байна. Өнгөрсөн хугацаанд тус бүлэглэл гар бөмбөгүүдийг тийрэлтэт зэвсгээр тоноглон хөөргөж галлаад байсан юм. Нигерийн эрх баригчид Боко Харамчууд хэрхэн зэвсэглэж байгаад тун эргэлзээтэй хандаж иржээ.

    Эдгээр гэрэл зургуудад Боко Харам зэвсэгт бүлэглэлийн дайчид хэрхэн зэвсэг үйлдвэрлэж байгааг харуулсан байна. Гэрэл зургуудыг Борно мужаас илгээсэн гэж үзэж байгаа юм.

    Пуужин үйлдвэрлэхэд ашиглаж байгаа техникийг Бама суурингаас авчирсан байж магадгүй юм байна. Тус сууринг Боко Харамчууд саяхан эзлэн авсан. Исламын хэт даврагсдын ашиглаж байгаа техникүүд дээр GTCB буюу Бамагийн Засгийн газрын техникийн коллеж хэмээн товчилсон бичиг байгааг шинжээчид олжээ. Бамагийн коллежид тус техникийг 2005 онд Боловсролын сангийн тусламжаар хандивлаж байсан байна.

    Гэрэл зургуудыг хэзээ авсан, зурган дээр байгаа пуужингуудыг Бама суурингаас зөөсөн эсэх нь тодорхойгүй байгаа юм.
5801 5802 5803 5804 5805 5806 5807
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • The MongolZ байгууллага CS2-оос гадна MLBB болон PUBG Mobile зэрэг төрлүүдэд өргөжиж байна
    45 мин
  • Нийслэлийн 2 дүүрэг, 8 аймгийн 21 суманд 25 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгджээ
    3 цаг 29 мин
  • “Судалгаа-хөрөнгө оруулалт, бизнесийг чиглүүлэгч” арга хэмжээ эхэллээ
    4 цаг 7 мин
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт парламент дахь таван намын удирдлагуудтай уулзаж, санал солилцлоо
    4 цаг 8 мин
  • “Алтан цом-2026” хагас шигшээ барилдаан дөрөвдүгээр сарын 11-нд болно
    4 цаг 13 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Монголбанкны Ерөнхийлөгчтэй уулзаж, цаг үеийн асуудлаар санал солилцлоо
    4 цаг 16 мин
  • Ж.Батжаргал: Тариаланчдад дизель түлшийг өртөг нэмэгдээгүй үнээр нийлүүлнэ
    4 цаг 46 мин
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
    5 цаг 37 мин
  • “Даам 2026” тэмцээнд 17 аймаг, есөн дүүргийн 400 гаруй тамирчин оролцож байна
    6 цаг 26 мин
  • Хүүхдийн 100к + 100к урамшуулалт хөтөлбөр эхэллээ
    6 цаг 45 мин
  • Ц.Идэрбат: Хаврын тариалалтад онцгой анхаарна
    7 цаг 13 мин
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
    7 цаг 30 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал эхний шийдвэрээрээ 12100 компанийн дансыг нээлээ
    7 цаг 44 мин
  • Х.Ганхуягийн Шадар сайдаар ажиллах хугацаандаа хийсэн ОНЦЛОХ ажлууд
    8 цаг 22 мин
  • П.Наранбаяр: Дээрэлхэлт дэргэд гарахад дэмжиж алга ташихгүй байваас түлшгүй гал адил өөрөө унтарна
    8 цаг 26 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал хаагдсан 12100 дансыг нээлээ
    8 цаг 52 мин
  • ФОТО: 100 буудалт даамын нээлттэй тэмцээн 7 насны ангиллаар Д.Сүхбаатарын талбайд болж байна
    8 цаг 54 мин
  • Б.Жавхлан: "Үндэсний ногоон лаб" платформ иргэд, хөрөнгө оруулагчдыг холбох гүүр болно
    9 цаг 29 мин
  • Хууль бусаар барилгын зөвшөөрөл олгосон байж болзошгүй хэргээр Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр АТГ-т шалгагдаж байна
    9 цаг 40 мин
  • Өнгөрсөн 7 хоногт ой, хээрийн 11 удаагийн дуудлага бүртгэгджээ
    10 цаг 7 мин
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ард олон, агуу түүхээс урт настай "Хатан туул"-ын тухай сонирхолтой 24 баримт
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Хавар бид яагаад илүү их ядардаг вэ? Яаж үүнээс ангижрах вэ?
  • “Чөлөөт бүсийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчидтэй мэдээлэл солилцлоо
  • Ж.Мөнхбат аваргын хуучилсан хөгжилтэй ярианууд
  • DEK vs BOOGIE: 100 сая төгрөгийн төлөөх багийн халз тулаан болно
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
  • Н.Учрал: Хүн намд Засгийн газарт нэгдэх урилга өгсөн
  • АЛТАН ЦОМ: Дархан аварга Н.Батсуурийн баг "Хүлэгү" багийн эсрэг барилдахгүй бол тэмцээнээс мултарна
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • “Чөлөөт бүсийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчидтэй мэдээлэл солилцлоо
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • Н.Учрал: Хүн намд Засгийн газарт нэгдэх урилга өгсөн
  • Солонго хайх олон улсын өдөр тохиож байна
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
  • ТББХ: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
  • Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
  • АЛТАН ЦОМ: Дархан аварга Н.Батсуурийн баг "Хүлэгү" багийн эсрэг барилдахгүй бол тэмцээнээс мултарна
24 баримт
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК