-
2015 оны 9 сарын 15
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан өндөрлөсний дараа УИХ-ын ээлжит бус чуулган үргэлжлүүлэн хуралдаж эхлээд байна.
Тус хуралдаанаар Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах эсэх асуудлыг хэлэлцэж байгаа юм. Уг хоригийг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэн санал хураахад гишүүдийн олонхи нь “Хоригийг хүлээн авах нь зүйтэй” хэмээн үзсэн юм.
-
2015 оны 9 сарын 15
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр 9:00 цагт товлогдсон байсан ч 11:00 цаг өнгөрөөж эхэллээ. Хуралдаанаар Өршөөл үзүүлэх тухай хуульд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тавьсан хэсэгчилсэн хоригийг хүлээж авах эсэх асуудлыг хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн 68.8 хувийн саналаар дэмжсэн. Өмнөх хуралдаанаар Шударга ёс эвслийн бүлэг 350 гаруй тэрбум төгрөгийн авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон гэх 110 гаруй хүний нэрийг ил болгох шаардлага хүргүүлж завсарлага авсан. Энэ дагуу АТГ-аас хэргийн талаарх мэдээлэл, хэрэгт холбогдож, шалгагдаж буй хүмүүсийн нэрийг гишүүдэд нууцын журмаар хүргүүлсэн байна. Эвслийн бүлгийн зүгээс дээрх албан тушаалтнуудын нэрийг ил зарлаж, байнгын хороогоор нээлттэй хэлэлцэх санал гаргасан ч хуулийн дагуу энэ нь боломжгүй учраас саналыг хүлээж аваагүй юм.
Л.Дэлгэр
-
2015 оны 9 сарын 15
Эрүүл мэнд, спортын дэд сайд Т.Болдбаатар Солонгосын зарим мужуудын Хүндийг өргөлтийн холбоодын тэргүүн нарыг өнөөдөр өрөөндөө хүлээн авч уулзлаа.
-
2015 оны 9 сарын 15
Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүхэд холбогдох шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд болж байна. Дөнгөж сая шүүгдэгчдийн өмгөөлөгч нар шүүх бүрэлдэхүүнээс татгалзсанаар шүүх хурал дахин завсарлалаа.
-
2015 оны 9 сарын 15
Авто худалдааны цогцолборын зураг төслийн ажлын жагсаалтыг баталлаа
-
2015 оны 9 сарын 15
Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ
-
2015 оны 9 сарын 15
Нийслэлийн мал аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэлийг хангаж ажиллахыг үүрэг болголоо
-
2015 оны 9 сарын 15
Египет Улс энхийг сахиулагчид нь Мексикийн 8-ыг багтаагаад 12 жуулчинг санамсаргүйгээр хөнөөсөнд уучлал хүсч, гүн эмгэнэл илэрхийлжээ. Өчигдөр Египетийн аюулгүйн албаныхан терроризмын эсрэг ажиллагааны үеэр Баруун цөлд аялахаар явж байсан бүлэг аялагчдыг террористууд хэмээн андууран хөнөөсөн юм.
-
2015 оны 9 сарын 15
Монгол бөхийн бяр чадал, ур ухаан, тэсвэр хатуужлыг хэн хүний зүрх сэтгэлд хоногштол харуулсан“Гарьд магнай кино”-г мэдэхгүй хүн үгүй биз. Монгол хүн бүрийн хэзээ ч уйдахгүйгээр таашаан үздэг энэ сайхан киног Равсал панзын дүр улам ч сонирхолтой болгосон гэдэг. Кинон дээрх баян Равсал амьдрал дээр “Нарантуул II” захын хойхно гэр хороололд шавар байшинд амьдардаг юм билээ.
-
2015 оны 9 сарын 15
Тэгвэл тус намын дарга З.Энхболд АН-ыг фракцгүй болоогүй гэдгийг илтгэх дахин нэг жишээг олон нийтэд харууллаа. Тэрбээр Ардчилсан хүчний холбооны чуулганыг 21 аймагт явуулж байна. Энэ чинь юу гэсэн үг вэ?. З.Энхболд бол АН-ын дарга. Хэзээ, хаана ч АН-ыг төлөөлж дуугарах ёстой албан тушаалтан. Гэтэл намынхаа нэрийн өмнөөс ч биш фракцийнхаа өмнөөс 21 аймагт чуулган зохион байгуулж явна. АН биш Ардчилсан хүчний холбооны нэрээр уулзалт зохион байгуулж кампанит ажил явуулж байгааг юу гэж ойлгох вэ?. Фракцийн эрх ашгаар хэт өвчилсний шинж үү эсвэл хэт их шунал уу.
-
2015 оны 9 сарын 15
Нийслэлийн Онцгой байдлын газрын аврах ангийн завьт эргүүлийнхэн усны ослын 32 дуудлага хүлээн авснаас 4 дуудлагад замаасаа буцаж 28 дуудлагаар эрэн хайх, аврах ажиллагаа явуулж 12 хүний амь насыг аварчээ. Энэ зуны байдлаар усанд 15 хүний осолдож амь насаа алдсанаас 3 нь хүүхэд байжээ.
-
2015 оны 9 сарын 15
Шүүх хуралд гэрчээр оролцох н.Сономпил, н.Жигжид нар ирээгүй байна. Сономпил Москва, Жигжид Сөүл явсан талаарх албан бичгийг Тахарын алба шүүхэд ирүүлжээ.
-
2015 оны 9 сарын 15
Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүхэд холбогдох шүүх хурал дөнгөж сая Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд эхэллээ.
-
2015 оны 9 сарын 15
Австралийн шинэ Ерөнхий сайдаар Малкольм Тернбулл тангараг өргөхөөр болжээ. Ерөнхий сайд Тони Эбботт намынхаа даргаас огцорсон тул тус улс засгийн газрын шинэ тэргүүнтэй болоход хүрсэн билээ.
-
2015 оны 9 сарын 15
Д/д Байршил Байршил Нэршил Зураг хийлгэх компаниуд
-
2015 оны 9 сарын 15
АНУ ОХУ-д агаарын ашиглалтын бааз нээх гэж байна хэмээн мэдээлснийг барууны хэвлэлүүд онцоллоо.
-
2015 оны 9 сарын 15
50 ортой төрөхийн эмнэлгийн барилга царцаагдсан байдалтай байна
-
2015 оны 9 сарын 15
ИНЕГ-ын даргаар Н.Нямдавааг томилов
-
2015 оны 9 сарын 15
Дорноговь аймгийн засаг дарга П.Ганхуягтай ярилцлаа
-Орон нутгийн төсвийн хөрөнгийн талаар танилцуулаач, Тухайлбал Замын-Үүд боомтоор орж гарч буй бараа бүтээгдэхүүний тоо өмнөх жилийнхээс хэр хэмжээгээр буурсан бэ? Мөн орон нутагт төсвийн орлого тасраад байна гэх мэдээлэл гараад байгаа энэ талаар мэдээлэл өгөөч?
-Замын-Үүд боомтоор орж гарч буй бараа бүтээгдэхүүний татварын орлого манай аймгийнх гэж тооцогддоггүй л дээ. Энэ бол Монгол улсын орлого. Манай орон нутагт ордог орлого бол тэрүүгээр орж гарч буй хүмүүсийн болоод машин техник хэрэгслийн хураамж байдаг.Замын-Үүд боомтоор орж гарч буй барааны тоо энэ жил тодорхой хэмжээгээр буурсан. Энэ хэрээр гааль л дээр төлөгдөх татварын хэмжээ буурсан. Яг нарийн тоо баримт бол манайд байхгүй. Ерөнхийдөө бидэнд ирдэг татварын орлого 500 гаруй сая төгрөгөөр тасарсан. Манай аймгийн төсөв тэрбум гаруйгаар тасраад явж байна. Аймгийн татварын орлого зөвхөн Замын-Үүдийн орлого ч биш л дээ. Бууны татвар, Хүн амын орлогын албан татвар гэх мэт жижиг татваруудаас төвлөрөх орлого бүгд хамаарна. Харин яагаад ингэж тасраад байна гэхээр энэ нь эдийн засгийн хүндрэл бэрхшээлээс болоод байгаа юм ч байхгүй байна. Харин газрын дуудлага худалдаанаас олох орлого, бараа бүтээгдэхүүний өмч хувьчлалын орлогын татвар зэрэг буурснаас болж байна. Яагаад газрын дуудлага худалдааны орлого тасарч байна вэ гэхээр эдийн засгийн хүндрэлээс болоод үйлдвэрлэл үйл ажиллагаа байгуулахаар газраа сонгосон иргэд үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болж байна. Энэ мэтээс л болж орлого тасарч байна. Тиймээс бизнесийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, чөлөөт бүсийн үйл ажиллагааг сайжруулах шаардлагатай байгаа юм. Өөр бусад салбарт төсөв тасраагүй л дээ. Аялал жуулчлалаас олох орлогын хувьд жил бүр хамрын хийдийг үзэхээр 70-80 мянган хүн ирдэг байсан бол энэ жил 110 мянга гаруй хүн ирлээ. Р
-Хамрын хийд рүү орох тасалбарын үнэ өмнө нь 300 төгрөг байсныг 2000 төгрөг болгож нэмэгдүүлсн байсан. Энэ мөнгө хаашаа ордог вэ? Орон нутагт төвлөрдөг үү, аль эсвэл тусгай хамгаалалттай газар нутаг гээд өөр газарт төвлөрдөг үү?
- Тусгай хамгаалалттай бүс ч бай юу ч бай ердөө хоёрхон төрлийн л татвар авдаг. Нэг нь улсын татвар, нөгөө нь орон нутгийн татвар. Тус тусынхаа төсөвт төвлөрнө. Одоо энэ газарт төвлөрч байгаа татвар орон нутгийнхаа төсөвт төвлөрнө. Гэхдээ тусгай хамгаалалттай газар нутгийн заалттай учир төвлөрсөн хөрөнгийг тус газар нутгийн арчилгаанд зарцуулах учиртай. Хамрын хийдийн наана цогцолбор байгуулах гэж байгаа. Тэр цогцолборыг барьчих юм бол энэ төвлөхч буй бүх хөрөнгийг тэнд төвлөрүүлнэ. Тэр мөнгийг байгалиа хамгаалах, тус газрын хөрөнгө оруулалт зэрэгт зарцуулна. Энергийн төв дээр өмнө нь авч байсан зардал бол хэлбэр төдий байсан. Харин цаашдаа үйлчилгээгээ сайжруулах юм бол хэдэн төгрөгийн татвар ч авч болно.
-Сайншандын аж үйлдвэрийн паркын яг одоогийн нөхцөл байдал ямар байгаа вэ? Орон нутгаас шалтгаалах зүйл байхгүй гэж байсан. Нэгэнт нутагт нь баригдах их бүтээн байгуулалтын ажилд биднээс шалтгаалах зүйл байхгүй гээд хойшоо суугаагүй байх л даа?
- Сайншандын аж үйлдвэрийн парк гэдэг компанийг Засгийн газраас байгуулсан байдаг юм. Харин энэ компанид орон нутгийн удирдлагуудаас огт багтаагүй.
-Яагаад багтаагүй юм бол та бүхний зүгээс санал тавьсан уу?
- Мэдээж хэрэг орон нутгийнхаа энэ том бүтээн байгуулалтын ажилд оролцох хүсэлтэй байлгүй яах вэ.Байнга л санал хүсэлтээ хүргүүлж байна. Хүлээж авахгүй байна. Тиймээс энэ ажил яг хаанаа гацчихаад байгаа талаар мэдээлэл алга. Бодвол судалгаа шинжилгээнээс авахуулаад хийх ажил маш их байгаа. Мөн төсөв мөнгө, дэд бүтэц гээд олон асуудлыг бүгдийг нэг дор цогц шийдэж байж байгуулах учир цаг хугацаа их орох байх.
-Дорноговь аймагт шинэ сум төсөл хэрэгжиж байгаа, энэ ажил хэдэн хувьтай үргэлжилж байна вэ?
-Шинэ сум төсөл хэрэгжиж эхлээд багагүй хугацаа өнгөрч байна. Хамгийн бага хувьтай нь 45, хамгийн их нь 73 хувьтай үргэлжилж байна.
-Орон нутгаас хотыг зорих шилжилт хөдөлгөөн хэр байна вэ?
-Сумаас аймаг хүртэлх хөдөлгөөн нэлээд байх шиг байна. Харин аймгаас хотыг зорих хөдөлгөөн бараг зогссон байх. Сүүлийн хоёр жилийн хугацаанд аймаг дээр суурин амьдарч буй иргэдийн тоо 60-64 мянга болж нэмэгдсэн байна. Энэ нь зам дагасан бүтээн байгуулалттай холбоотой болов уу. Урагшаагаа Замын-Үүд рүү хоёр цаг давхиад очиж байна.
-
2015 оны 9 сарын 15
Д.Данзанравжаагийн төрсөн нутаг Дорноговьчууд ийн өгүүлж байна
Дорноговь аймаг боловсролын салбартаа илүү их хөрөнгө оруулалт хийдэг
“I Love Mongolia түншлэл 2015” төслийн багийнхан ноён хутагт Д.Данзанравжаагийн төрсөн нутаг болох Дорноговь аймагт ажиллалаа. Тус аймгийн боловсролын салбар, эрүүл мэндийн байгууллага, барилга байгууламжийн бүтээн байгуулалттай танилцаж тулгамдаж буй асуудал болон ололт амжилтынх нь талаар төслийн багийн сэтгүүлчид уулзаж, сонирхон ярилцав. Дорноговь аймгийн хувьд боловсролын тал дээр ихээхэн анхаарал хандуулж сурагч хүүхдүүдийн боловсрол нийгмийн хөгжилд ихээхэн анхаарч буй аймгийн нэг юм. Энэ талаар Дорноговь аймгийн Боловсрол соёлын газрын дарга Монгол Улсын гавьяат багш Ч.Отгонбаяртай цөөн хором ярилцлаа.
Танай аймгийг боловсролын салбартаа хамгийн их хөрөнгө оруулалт хийдэг аймаг гэж сонслоо. Энэ талаараа яривал?
-Дорноговь аймгийн хэмжээнд 2009-2015 оны хооронд нийт 25 тэрбум төгрөг төсөвлөсөн. Энэ хугацаанд нийт 15 цэцэрлэг, 3 сургууль, 9 дотуур байр барьж ашиглалтанд оруулсан.Мөн энэ оны аравдугаар сард 4 цэцэрлэг ашиглалтанд оруулах ажил явагдаж байгаа юм. Цэцэрлэгийн хувьд төрийн өмчийн 29 хувийн дөрвөн цэцэрлэг, төмөр замын зургаан цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд нийт 39 цэцэрлэгт 5019 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байна. Аймгийн цэцэрлэгт хамрагдах ёстой хүүхдүүдийн нийт 90 гаруй хувь нь элсэн суралцаж байгаа болохоор хангалттай тоо гэж үзэж болно.
Дорноговь аймгийн хувьд нийт хичнээн сургуульхүүхэд хүлээж авч байгаа вэ?
-Манай аймгийн хувьд энэ хичээлийн жилд нийт ерөнхий боловсролын 22 сургууль хичээллэж 987 багш ажилчид, 11600 хүүхэд суралцаж байна. Түүнээс гадна суралцагч хүүхдүүдийнхээ сурах орчныг сайн бүрдүүлсэн гэж хэлж чадна.
Бүтээн байгуулалт хийснээс гадна хүүхдүүдийн оюунд ямар хөрөнгө оруулалт хийсэн бэ?
-Боловсролын шинэчлэлийн бодлогын хүрээнд бага ангийн боловсролын “Цөм” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Уг хөтөлбөр бусад аймгаас ялгаатай, ялангуяа Монгол хэлийн хичээлийг түлхүү үзээд нэмэлт агуулгаар ардын ёс заншил, уламжлалтайгаа холбогдуулан хичээл зааж байна. Тухайлбал, Хөвсгөл, Сайхандулаан сум гэхэд тэмээний соёл гэдэг хичээл орж, хавар нь тайлагнадаг бол Дэлгэрэх сум адууны соёл гээд сургууль болгон өөр өөрийн арга барилаар ёс заншлыг хүүхэд чиглүүлж зааж сургаж байгаа нь ихээхэн онцлогтой. Энэ жил гэхэд суурь боловсролын Цөм хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Цэцэрлэг дээр тоглоомоор хүүхэд хөгжүүлнэ. Тиймээс тоглоомжуулах аяныг өрнүүлж нийт 32 сая төгрөгийн тоглоом худалдан авсан. Мөн “арван төгрөг хүчтэй” гэдэг аян зохиож тэндээсээ 7 сая төгрөгийн хандивыг хөдөлмөрч ард иргэдээс цуглуулсан. Найман цэцэрлэгийн найман ангийг тоглоомжуулсан даа. Гэхдээ Хятадын янз бүрийн хуванцар тоглоом биш ардын наадгай болох шагай, зүйр цэцэн үг, оньсого тааварыг зэргийг илүү түлхүү заадаг.
Дорноговь аймгийн боловсролын салбарт тулгамдаж буй асуудал юу байна вэ?
-Аймгийн хувьд цэцэрлэгийн багшийг нөөцөөр хангах асуудал маш чухал байгаа юм. Ялангуяа технологи, дуу хөгжмийн багш асуудал болоод боловсон хүчин маш их дутагдаж байгаа юм. Дорноговь аймгийн хувьд бага боловсролын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлж буй аймгийн нэг бөгөөд тус аймгийн хувьд багш нараа чадваржуулах, хөгжүүлэх, тал дээр голлон анхаарч байгаа юм. Ялангуяа цэцэрлэгийн багш нарыг илүү чадавхжуулах тал дээр анхаарч байна. Тиймээс аймаг тусгай бодлого баръя гэсэн бодолтой байгаа. Дашрамд дурьдахад Дорноговь аймгийн хувьд Япон улстай сурагч солилцоо хийж, 178 хүүхэд, 12 багшийг япон улсад солилцоогоор 3 жилийн хугацаатайгаар явуулсан юмаа.
“Эвийн гэрээ” компани нутагтаа их зүйлийг хийжээ
Дорноговь аймагтаа их зүйл хийж бүтээсэн хувийн компаниуд олонтой ажээ. Тэдний дундаас манай багийнхан хэд хэдэн компанийг онцолж “онилсон” юм. Ингээд барилга угсралтын компани болох “Эвийн гэрээ” компанийн үйл ажиллагаатай танилцаж, араас нь зам арчилгааны “Дорноговь АЗЗА” компанийн ажилтай танилцав. Тус компанийн хувьд 1997 онд байгуулагдсан бөгөөд тэрнээс хойш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж өнгөрсөн 2014 онд гэхэд Бетон зуурмагийн үйлдвэрээ ашиглалтад оруулжээ. Уг үйлдвэрийг барихад ЖДҮ-ээс 100 сая төгрөгийн зээл авч барьсан ч өнөөдөр үр шим өгөөжөө сайн өгч олон талын ашигтай гэдгээ харуулж байна хэмээн компанийн захирал Б.Энхтайван хэлэв. Түүний хувьд барилгын салбарт 43 дэхь жилдээ ажиллаж байгаа бөгөөд барилгын инженер мэргэжилтэй нэгэн бөгөөд өнөө жил буюу гэхэд Барилгачдын баяраар барилгын салбарын шилдэг аж ахуйгаар шалгарсан гавьяатай гэнэ. Барилга угсралт, засал чимэглэл хийдэг байсан дээрх компани өргөжин тэлж өнөөдөр гэхэд өөрийн гэсэн томоохон орон сууц барьж ашиглалтад оруулжээ. Тодруулбал, “Нарлаг шанд” нэртэй хотхонд 300 гаруй айл төвхнөжээ. Уг компани нь орон нутагтаа 18 гаруй жил ажиллахдаа барилга болоод барилгын метарилын чанарт сайтар анхаарахаас гадна 2001 оноос хойш эхлэн орон сууц барьж эхэлсэн. Сүүлийн жилүүдэд гэхэд 26 айлын орон сууцыг ашиглалтад оруулсан байна. Бусад барилгын компаниудаас ялгарах гол онцлог нь өөрсдөө барилгын материалаа үйлдвэрлэхээс гадна 2013 онд гэхэд хайрга бутаргалтын үйлдвэрийг ашиглалтад оруулж чадсан. Мөн хуванцар цонхны үйлдвэрээ ашиглалтад оруулсан зэргээс харвал нутагтаа их зүйлийг хийж бүтээж байгаа компани ажээ. Барилгын аюулгүй байдалдаа хэрхэн анхаарч ажилладаг талаар тус компанийн захирал Б.Энхтайван “Хөдөлмөр аюулгүй ажиллагааны ажилтан бий. Хууль дүрмийн хүрээнд бүх ажиллагаагаа чиглүүлдэг болохоор ямар нэгэн асуудал гардаггүй гэхэд болно” гэв.
Замын чанарын асуудалд “но” гаргах эрхгүй
Дорноговь аймагт зам арчилгааны хоёрхон компани үйл ажиллагаа явуулдаг хоёр компани байдаг ажээ. Зам дагаж хөгжил гэж ярьдаг. Тэгвэл замаа засч, аймгаа хөгжүүлж байгаа нэгэн компаний үйл ажиллагааг сонирхов.Тухайлбал, “Дорноговь АЗЗА” хэмээх төрийн өмчит компан бөгөөд тус компанийн гүйцэтгэх захирал А.Баттогтохтой бидэнд ид өрнүүлж байгаа бүтээн байгуулалтаа танилцуулав.
Тус компанийн үндсэн үйл ажиллагаа бол улсын чанартай замаа байнгын ашиглалтад байлгахын тулд тээврийн хөдөлгөөнийг саадгүй нэвтрүүлэх үүрэгтэй. Үүнээс гадна аймгийн хэмжээнд байгаа замын засвар болон замын барилга угсралтын ажлын тендэрт оролцож ажилладаг юм. Тус компани нь гурван багаас бүрдэх бөгөөд үйлдвэрлэлийн баг яг замынхаа ажлыг гардан хийж бүтээн байгуулан гүйцэтгэдэг. 2003 оноос ерөнхийдөө аймгийнхаа бүх тендэрт оролцож бүтээн байгуулалтыг сайн хийсэн. Улсын чанартай замынхаа ажлыг цаг тухайд нь чанартай сайн хийсэн. Мөн Зүүнбаянтай барагшингаар 22км зам барьж байна. Урд өмнө хийж байгаагүй ийм бүтээн байгуулалтыг 2013 оноос хойш тасралтгүй хийж байна. Ажилчдын нөөцийн хувьд оргил ачаалалтай үед 70 гаруй ажилладаг бөгөөд цалингийн хувьд нэг сая төгрөгөөс дээш авдаг юм байна. Тендэрт оролцоод авсан ажлынхаа шаардлагаар тусгай ажилтан авч ажиллуулдаг. Компанийн санхүүжилтийн тухайд өөрсдөөсөө гаргадаг давуу талтай гэнэ. Энэ жил гэхэд манай аймгийн бүх тендэрийг Нийслэлээс компаниуд ирж гүйцэтгэдэг байсан бол манайх тендэртээ оролцож авч чаддаг болсон. Дотоодын нөөц бололцоог ашиглаад бетон цех, замын хашлагаа хийж чадна. Блокоо бид худалдаж авахгүй өөрсдөө хийдэг. Өөрийнхөө ажилчдадаа мөнгөө өгч, чадварлагжуулж дадлагажуулж явахыг зорьдог. Тиймээс Дорноговь аймгийнхаа зам засварын хувьд манайх ямар нэгэн “но” гаргах эрхгүй. Хэрвээ замд ямар нэгэн эвдрэл сүйрэл гарвал шууд засч янзална. Өвлийн цагт цоорхойг шороогоор бөглөж, зун нь стандартын дагуу янзалдаг юм. Тэдний ашиглалт оруулсан замуудын хувьд насжилт багатай болохоор чанар сайтай замууд байдаг.