-
2015 оны 11 сарын 05
ЭМС-ын сайд Г.Шийлэгдамбыг АТГ-аас саатуулан өчигдөр 22.30 цагт ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр анги руу авч явсан юм. Түүнийг авлигын хэргээр саатуулсан гэж баттай эх сурвалж мэдээлсэн. Тэгвэл өнөөдөр АТГ-аас Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгийг яаман дээр нь очиж асуусан байна. Энэ талаар УИХ-ын гишүүн, БХБ-ын сайд З.Баянсэлэнгээс тодруулах гэсэн боловч “Хуралтай байна” гэх тайлбарыг өглөө.
Яг одоо Н.Энхбаяр тэргүүтэй МАХН-ынхан Г.Шийлэгдамбын асуудлаар хуралдаж байгаа юм.
Харин АТГ-аас одоогоор ямар нэгэн тайлбар өгөөгүй хэвээр байна.
Б.Чимэг
-
2015 оны 11 сарын 05
Нэгдсэн Үндэстний Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны байгууллага - ЮНЕСКО-гийн Ерөнхий бага хурлын 38 дугаар чуулган 2015 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр Парис хотноо эхлэв. Энэ удаагийн чуулган нь ЮНЕСКО байгуулагдсаны 70 жилийн ойтой давхцаж байгаагаар өмнөх чуулгануудаас түүхэн онцлог ялгаатай.
Чуулганд Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчдийг тэргүүлэн оролцож буй Гадаад хэргийн сайд, ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комиссын дарга Л.Пүрэвсүрэн 4-ний өдөр эхлэсэн Ерөнхий бодлогын санал шүүмжлэлд оролцож үг хэлэв. Сайд Л.Пүрэвсүрэн хэлсэн үгэндээ ЮНЕСКО байгуулагдсанаас өнгөрсөн 70 жилийн үйл ажиллагаа болон Монгол, ЮНЕСКО-гийн харилцаа, хамтын ажиллагаанд үнэлэлт дүгнэл өгч, боловсрол, соёл, шинжлэх ухаан, харилцаа холбоо, мэдээллийн салбарт ЮНЕСКО-гоос хэрэгжүүлж буй бодлого, цаашдын чиглэлийн талаар байр сууриа илэрхийлэхийн зэрэгцээ Монгол Улсын Засгийн газрын оролцоо, баримтлаж буй бодлогын талаар мэдээлэв.
ЮНЕСКО-гийн Ерөнхий бага хурлын 38 дугаар чуулган 11 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл үргэлжилэх бөгөөд ЮНЕСКО-гийн Ерөнхий захирлын 2013-2015 оны үйл ажиллагааны тайлан илтгэл, тус байгууллагын 2015-2017 оны төсвийн төслийг хэлэлцэж батлана. Мөн ЮНЕСКО-гийн Гүйцэтгэх зөвлөл, Дэлхийн өвийн хороо болон бусад Засгийн газар хоорондын хороо, зөвлөл, товчооны сонгууль болно.
-
2015 оны 11 сарын 05
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Сонгинохайрхан дүүргийн 23-р хорооны иргэдтэй “Гэр хорооллын газрыг шинэчлэн зохион байгуулах төсөл”-ийн талаар уулзаж, санал солилцлоо.
Газар шинэчлэн зохион байгуулалт гэдэг нь газар өмчлөгч иргэд нэгдэн нийлж, өөрсдийн амьдардаг орчноо сайжруулах зорилгоор тодорхой төсөл боловсруулж, хэрэгжүүлэх үйл ажиллагаа юм. Гэр хорооллыг инженерийн болон нийгмийн дэд бүтэцтэй амины орон сууцны хороолол болгон хөгжүүлэх зорилго бүхий “Гэр хорооллын газрыг шинэчлэн зохион байгуулах үйл ажиллагааны журам”-ыг НИТХ-ын 2015 оны 1 дүгээр сарын хуралдаанаар хэлэлцэн баталсан. Журмын дагуу төвийн 6 дүүргийн 8 байршилд газар шинэчлэн зохион байгуулах төслийг тухайн хороонд оршин суух иргэдийн түр зөвлөлтэй хамтран боловсруулаад байгаа юм.
СХД-ийн 23-р хороо, Хангай зах орчмын гэр хороололд 3 000 гаруй өрх айл оршин суудаг ч ойр орчимд нь сургууль, цэцэрлэг байхгүй, хүүхдүүд нь хамгийн ойрдоо 2 км зайг туулж, сургууль цэцэрлэгтээ хүрдэг байна. Тиймээс тухайн хороонд оршин суудаг 300 өрх айл нэгдэж, “Оргил” иргэдийн түр зөвлөлийг 2 жилийн өмнө байгуулжээ. Тэд хашааны газраа шинэчлэн зохион байгуулах замаар инженерийн дэд бүтэцтэй, сургууль цэцэрлэгтэй, 1800 айлын орон сууц барих төслийг эхлүүлсэн байна. Нийслэлийн Засаг дарга эдгээр иргэдтэй өмнө нь хоёр удаа уулзаж, хэсэгчилсэн төлөвлөлтийг хийж, эхний 8 байршлын ажлын зургийг хийх хөрөнгийг хотоос санхүүжүүлэх, иргэд нэгдэж хашааны газраа банкинд барьцаалан их хэмжээний зээл авах эрх зүйн орчинг бий болгоно гэдгээ амлаж байсан юм.
Өчигдөр болсон уулзалтын үеэр нийслэлийн Засаг дарга энэхүү амлалтуудаа иргэдэд сануулаад, хашааны газраа иргэд барьцаалж зээл авах боломжийг бүрдүүлсэн хуулийг УИХ-аас энэ оны 7 сард батлуулсан гэдгийг дуулгалаа. Мөн “Хэдийгээр эрхзүйн орчин бүрдэж, газар шинэчлэн зохион байгуулах төсөл хэрэгжих боломжтой болсон ч энэ асуудлыг хэтэрхий их улстөржүүлэн зарим нам, эвслээс энэхүү хуулийг хууль зөрчсөн гэж үзэж “Үндсэн хуулийн цэц”-д өргөн барьсан. Тиймээс цэцийн дүгнэлт гартал төслийн ажил удааширч болзошгүй” гэж нийслэлийн Засаг дарга иргэдэд сануулав.
Иргэдийн зүгээс “Бид өөрсдөө санаачлан амьдрах орчноо сайжруулж, өмчлөлийн газраа эдийн засгийн эргэлтэд оруулахаар зүтгэж байхад энэ асуудлыг улс төржүүлж, нөхцөл байдлыг хүндрүүлж байгаа УИХ-ын зарим гишүүдэд харамсаж байна. Мөн бид ямар ч үед өөрдсийн боловсруулсан төслөө хэрэгжүүлэхийн төлөө явна” гэлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2015 оны 11 сарын 05
ЭМС-ын сайд Г.Шийлэгдамбыг өчигдөр АТГ-аас саатуулаад байгаа талаар бид мэдээлсэн. Тэгвэл өнөөдөр яг одоо МАХН-ын Удирдах зөвлөл хуралдаж байгаа юм байна. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар тэд Г.Шийлэгдамба сайдыг хэрхэх болон намын удирдлага зохион байгуулалтыг цаашид хэрхэх талаар ярилцаж байгаа талаар аж.
Г.Шийлэгдамба нь ЭМС-ын сайдаас гадна МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэгт ажлыг хашиж байгаа юм.
-
2015 оны 11 сарын 05
АТГ-аас Эрүүл мэнд, спортын яамны сайд Г.Шийлэгдамбыг баривчилсан талаар манай сайт мэдээлсэн. Түүнийг хээл хахууль авсан гэх шалтгаанаар саатуулаад байгаа юм. Харин нөгөөтэйгүүр төрөх эмнэлгийн мөнгөнөөс 9.7 тэрбум төгрөг дутаасантай холбон үзэх хүмүүс байгаа юм.
Яг хэдийд баривчилж мэдүүлэг тайлбар авсан нь тодорхойгүй байгаа ч өчигдөр шөнө Хорих 461 дүгээр анги руу авч явсан юм.
Тодруулбал, түүнийг туслах болон жолооч нарынх хамтаар хорьж, байцааж эхэлсэн байна.
Мөн өнөө өглөө Барилга хот байгуулалтын сайд С.Баянсэлэнгийг АТГ-аас яаман дээр нь очиж асуусан байна.
Харин Хууль зүйн яамны дэд сайд байсан Э.Эрдэнэжамьяан “Г.Шийлэгдамба сайдыг асуухар АТГ-т ирлээ. Энд байхгүй Хорих 461-т байгаа гэв. Гэтэл тэнд очоогүй байна. Нууц шоронтой болчихож, эсвэл алга болгочихож” хэмээн жиргэжээ.
-
2015 оны 11 сарын 05
Шинэ цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажлыг ирэх хавар эхлүүлэхийг Ерөнхий сайд “Шийдлийн цаг”-аар үүрэг болголоо
17 цаг 14 минутын өмнө
Print Zasag and PDF
1959 оноос хойш 60 орчим жил ажилласан Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжаас гарч байгаа үнэр нийслэлийн тулгамдсан асуудлын нэг болоод байна. Тэнд 20-30 жил хуримтлагдсан хур лаг ойролцоогоор 400 мянган метр куб талбайг хамраад байна. Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Шийдлийн цаг” уулзалтаа Төв цэвэрлэх байгууламжид зохион байгууллаа.
Төв цэвэрлэх байгууламжийн энэ асуудал гагцхүү хотынх биш, хот дангаараа энэ асуудлыг давахад хүндрэлтэй. Засгийн газар оролцож, дэмжиж хамтарч ажиллах ёстой гэж Ерөнхий сайд хэллээ.
Лхагва гариг бүрт болж тулгамдсан тодорхой асуудлыг шийдвэрлэдэг “Шийдлийн цаг” уулзалтад Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт, Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ, Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл болон холбогдох яамдаас төлөөлөл оролцлоо.
Лагийн талбайгаас гарах үнэрийг багасгах зорилгоор тус талбайг хлорын болон устөрөгчийн хэт ислийн уусмалаар ариутгаж байна. Зөөвөрлөж зайлуулсан лагаа модны үртсээр хучих арга хэмжээ авч байгаа гэж Ус сувгийг удирдах газраас танилцууллаа. Шинэ цэвэрлэх байгууламжийн ТЭЗҮ-г хийж байгаа бөгөөд ирэх оны нэгдүгээр сард бүрэн дуусна гэлээ. Бичиг цаас, судалгааны ажлыг чанартай гүйцэтгэж, яаралтай дуусгах нь зүйтэй гэж Ерөнхий сайд хэллээ.
Цэвэрлэх байгууламж барих болон шинээр тунгаагуур барих, био цөөрмийг ашиглалтад оруулах, лаг усгүйжүүлэх тоног төхөөрөмж шинээр авч тоноглох зэрэг зайлшгүй шаардлагатай ажлууд байгааг тус газрынхан “Шийдлийн цаг”-ийн үеэр танилцууллаа.
Цэвэрлэх байгууламжид ажилладаг хүмүүсийн ажлын орчин, нийслэлчүүдийн амьдрах орчныг сайжруулахын төлөө цаг алдалгүй ажиллах учиртайг Ерөнхий сайд дурдаад Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, холбогдох яам, Тамгын газрын удирдлагууд болон мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын хэсгийг Ерөнхий сайдын захирамжаар байгуулна. Энэ ажлын хэсэг хоёр зорилготой ажиллана. Шинэ цэвэрлэх байгууламж барих, нөгөө нь шинэ байгууламж баригдаж, ашиглалтад орох хүртлэх 3-5 жилийн хугацаанд цэвэрлэх байгууламжаас гарч буй үнэр, бусад тулгамдсан асуудлыг шийдвэрлэх асуудлыг судлах, санхүүгийн эх үүсвэрийг зөв хуваарилах ажлыг зохион байгуулна гэлээ.
2016 оны Төсвийн тухай хуульд цэвэрлэх байгууламжтай холбоотой 8,1 тэрбум төгрөгийг суулгасан, төсвийн хэлэлцүүлэг болж байгааг тэрээр дурдлаа.
Франц улс энэ чиглэлээр дэлхийд тэргүүлэх технологитой. Тус улсын ”Артелла вил энд транспорт” компани цэвэрлэх байгууламжийн ТЭЗҮ-г хийснийг Ерөнхий сайд сайшааж байлаа. Харин тус үйлдвэрийг барьж байгуулах санхүүгийн ямар эх үүсвэр, боломж байгааг судалж, ажил хэрэг болгохыг нийслэлийн удирдлагад үүрэг болголоо. Сонголгос, Хятад зэрэг улсын хөнгөлөлтэй зээлийн хүрээнд энэ асуудлыг шийдвэрлэх боломж байгаа ч энэ нь хугацаа алдахааргүй байх учиртайг анхаарууллаа. Мөн шинэ цэвэрлэх байгууламжийн барилгын ажлыг концессоор гүйцэтгүүлэх боломжийг Засгийн газрын түвшинд судлаад бүтээн байгуулалтын ажлыг ирэх хавар эхлүүлэх шаардлагатай гэлээ. Цэвэрлэх байгууламжийн ТЭЗҮ болон судалгааны ажлууд, хийх технологи, газар нь бэлэн байна. Иймээс эхний ээлжинд санхүүжилт босгох ажилд шуурхайлан орохыг “Шийдлийн цаг”-аар үүрэг болголоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
-
2015 оны 11 сарын 05
Увс аймаг дахь Хилийн 0311 дүгээр ангид Хөвсгөл аймгаас татагдан цэргийн алба хааж байсан байлдагчид нас барсан гэх мэдээллийг УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн хэвлэлийнхэнд мэдээлсэн.
Тэрбээр “Хилийн 0311 дүгээр ангид алба хаахаар очсон цэргүүд зодуур, дарамтнаас болж өвчилдөг, амь эрсддэг явдал удаа дараа гараад байна. 2013 оноос хойш таван байлдагч амь насаа алдсан. Одоо таван байлдагч эмчилгээ хийлгэж байна” хэмээн цэргүүдийн ар гэрийнхнийг байлцуулан мэдээлэл хийсэн юм. Тэгвэл үүнийг Хил хамгаалах ерөнхий газрынхан эрс эсэргүүцэж зодуулж, дарамтлуулж нас барсан цэрэг байхгүй хэмээн Хөвсгөл аймгийн цэргүүдийн талаар тус бүр онцлон дурдав.
Ингээд манай сайт Хил хамгаалах ерөнхий газар хийгээд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн байр суурийг 24 VS 24 буландаа онцолж байна.
-
2015 оны 11 сарын 05
АТГ-аас Эрүүл мэнд, спортын яамны сайд Г.Шийлэгдамбыг баривчилсан талаар манай сайт мэдээлсэн. Ингэхдээ бүр хээл хахууль авч байхад нь газар дээр нь илрүүлсэн гэж зарим эх сурвалж мэдээллээд байгаа. Харин нөгөөтэйгүүр т өрөх эмнэлгийн мөнгөнөөс 9.7 тэрбум төгрөг дутсанаас болсон гэж үзэж байгаа юм.
Яг хэдийд баривчилж мэдүүлэг тайлбар авсан нь тодорхойгүй байгаа ч өчигдөр шөнө Хорих 461 дүгээр анги руу авч явсан гэх мэдээлэл байна.
Энэ талаар АТГ, намын нөхөд нь үгүйсгээгүй ч баттай мэдээлэл өгөхгүй байгаа юм.
-
2015 оны 11 сарын 05
СБД-ийн нутаг Гандийн нэрэмжит Үйлдвэр урлалын дээд сургуулийн баруун замд марк улсын дугаар тодорхойгүй авто машины жолооч нь явган зорчигч 43 настай эрэгтэй С-г мөргөж гэмтээн хэргийн газрыг орхиж явсан.
ХУД-ийн нутаг Зуун модын замд Т.Estima маркийн авто машины жолооч Х нь Ford F-150 маркийн Х жолоочтой H.Verna маркийн Б жолоочтой авто машинуудтай мөргөлдөж 26 настай эмэгтэй З нарын 3 хүн гэмтсэн. H.Verna маркийн авто машины жолооч Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон.
-
2015 оны 11 сарын 05
2015 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 349 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 251 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс ХАБАЖЭГХэрэг 9 бүртгэгдэж 12 хүн хүнд хөнгөн гэмтсэн үүнээс жолооч-3, явган зорчигч-5, зорчигч-4. Хүүхэд зам тээврийн осолд өртсөн 2 үүнээс сургуулийн өмнөх насны 1, сургуулийн насны 1, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон жолооч 2, явган зорчигч 0. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлсэн.
-
2015 оны 11 сарын 05
Хил давж хадлан хадсан зөрчил илэрсэн. Гэхдээ тийм их газар аваагүй. Бас хэвлэлээр гарсан шиг Хятад цэрэг Монгол цэргүүдэд буу тулгаж, иргэдээ авч явсан асуудал болоогүй. Хил давж хадлан хадсан зөрчлийг Хил хамгаалах байгууллагаас шалгаж, холбогдох газарт шилжүүлсэн гэх мэдээлэл өгсөн.
Muugii
Хил зөрчигчдийг хуулийн дагуу хариуцлага хүлээлгэхээр хоёр улсын хил хамгаалах байгууллагууд ажиллаж байга гсэн
-
2015 оны 11 сарын 05
...“Тэгсэн дээ” гээд хуруугаа дарах гэхээр юм олдож өгөхгүй зовоохыг одоо яалтай билээ. Хамгийн түрүүнд итгэл сэтгэлээрээ ширтэж байсан өмнө зүгийн нөгөө хэдэн толгой нь хөдөлсөнгүй. Таг гацлаа. Женкогийн төмөр зам ч сураггүй болов. Ажилгүйдэл ядуурал ч жинхэнээсээ нүүрлээд ирлээ дээ. Олон ч хүн амжиргааныхаа орлогоос саллаа. Үүнийг хямралтай холбох уу, хямруулахгүй байлгахаар амласан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, З.Энхболдын УИХ, Ч.Сайханбилэгийн Засгийн газарт хамаатуулах уу?
-
2015 оны 11 сарын 05
Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг батлаад гурван сар болж байна. Тус хуулийн агуулга нь эдийн засгийн өршөөл үзүүлэх. Тодруулбал, татвараа буруу мэдүүлсэн, нуун дарагдуулсан, хууль бусаар хөрөнгө хураасан, оффшор бүсэд хөрөнгөө нууж байсан хүмүүсийг нэг удаа өршөөх зорилготой юм. Нэг үгээр хэлбэл тэдгээр хүмүүст нууц хөрөнгөө ил болгож түүнийгээ нөхөн төлөх боломжийг өгч байна гэсэн үг. Тэгвэл Татварын салбарт уг хуулийн хэрэгжилт ямар түвшинд явж буй талаар Татварын ерөнхий газрын Татвар төлөгчдөд үйчлэх газрын дарга С.Орхоноос тодрууллаа.
-
2015 оны 11 сарын 05
...Энэ бүхний цаанаа хямралаар далимдуулаад Гаалийн ерөнхий газрынхныг Татварын Ерөнхий газрын байранд авчрахтай зэрэгцүүлээд байрыг нь хувьчлан авч, тэр хавьдаа байр сууц барих бас нэгэн Гитлер маягийн “Бар, барь, ос” (Ос-орон сууц) гэдэг төлөвлөгөө боловсрогдож асныг харамсалтай нь тэднээс өөр хэн ч мэдсэнгүй...
-
2015 оны 11 сарын 05
ИХ-ын нэгдсэн чуулганаар өршөөлийн тухай хуулийг эцэслэн баталсан. Улмаар 2500 гаруй хоригдол энэхүү хуульд хамрагдан эрх чөлөөтэй болж байгаа юм. Тэднийг энэ долоо хоногт багтаан суллаж дуусна. Хоригдлуудыг суллах, гэрт нь хүргэх болон бусад зардалд улсын төсвөөс нийт 130 гаруй сая төгрөг зарцуулж байгаа юм. Ингээд Өршөөлийн хуулийн хэрэгжилтийн талаар ШШГЕГ-ын дэд дарга, хурандаа Г.Туулхүүгээс тодрууллаа.
-Өршөөлийн хууль яг хэзээнээс хэрэгжиж, хоригдлуудыг суллаж байна вэ?
-Өршөөлийн хуульд хамрагдаж буй иргэдийг өчигдрөөс эхлэн шүүхээс суллаж байна. Суллах үйл ажиллагаа энэ баасан гараг хүртэл үргэлжилнэ. Орон нутагт суллагдсан ялтнуудыг Улаанбаатар луу тээвэрлэх үйл ажиллагаа өнөөдөр явагдаж байна. Ялтнуудыг нэгдсэн журмаар Зайсан дахь хорих 401 дүгээр ангид авчран нутаг орон руу нь явуулна.
-Жишээ нь, нутгаасаа өөр аймагт ял эдэлж байгаа ялтныг яаж хүргэж өгнө гэсэн үг вэ?
-Хэнтий аймагт ял эдэлж байгаа Увс аймгийн харьяат иргэн байх юм бол түүнийг өнөөдөр Хэнтийгээс Улаанбаатар хотод авчирна. Тэгээд маргааш Увс аймаг руу хүргэн тээвэрлэх ажиллагаа явагдана. Харин зүүн бүсийн нутагт амьдардаг ялтан тухайн бүсэд байгаа хорих ангид ял эдэлж байвал заавал Улаанбаатарт авчралгүйгээр тэндээс нь орон нутаг руу нь хүргэнэ.
-Нийт хэчнээн хоригдол суллагдаж байгаа вэ. Түүнээс хэд нь хөдөө орон нутгийн иргэд байна вэ?
-Одоо хоригдож байгаа 6000 гаруй ялтнаас 3000 орчим нь Өршөөлийн хуульд хамрагдаж байна. Эдгээрээс 2000 орчим ялтан суллагдана. Суллагдаж байгаа ялтнуудын 800-900 нь нийслэлд, бусад нь хөдөө орон нутагт хүргэгдэнэ.
-Хуулийн хэрэгжилтийг хоёр төрлөөр хэрэгжүүлнэ гэсэн. Нэг нь хорих ял эдэлж байгаа нөгөө нь цагдаагийн байгууллагын хяналтад байгаа этгээдүүдэд хамаарна. Тэгэхээр цагдаагийн хяналтад байгаа хүмүүсийг Өршөөлийн хуульд хэрхэн хамруулах вэ?
-Энэ хууль 2015 оны долоодугаар сарын 02-ноос өмнө үйлдэгдсэн бүх зөрчил гэмт хэрэгт үйлчилж байгаа. Хориг тавигдаагүй байсан учир захиргааны зөрчлийн шинжтэй арга хэмжээнүүд өмнө нь шийдэгдсэн гэж ойлгож болно. Эрүүгийн гэмт хэргийн шинжтэй, ял шийтгэлтэй улсуудын хэргийг хоёр хуваагаад өршөөлийн үйл ажиллагаа явуулж байна. Эхний ээлжид хорих ял эдэлж байгаа хүмүүсийг энэ долоо хоногт багтаан шийдвэрлэнэ. Хоёрдугаарт, хорихоос өөр төрлийн ял эдэлж байгаа хүмүүсийн асуудлыг хууль гарснаас хойш түр түдгэлзүүлсэн байгаа. Эдгээрт өршөөл үзүүлэх ажиллагаа мөн шүүхээр шийдэгдэх учраас ирэх долоо хоногоос шийдвэрлэнэ.
-Насанд хүрээгүйчүүдийн хорих ангид хичнээн хүүхэд ял эдэлж байгаа вэ. Түүнээс хэд нь суллагдаж байгаа вэ?
-Хүүхдийн хорих ангид ял эдэлж байгаа 27 хүүхдийн долоод нь энэ хууль үйлчлэхгүй. Харин үлдсэн 20 хүүхэд нь суллагдана.
-
2015 оны 11 сарын 05
чуулган
-
2015 оны 11 сарын 05
өнөөдөр
-
2015 оны 11 сарын 05
Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төв, Нийслэлийн Замын цагдаагийн газартай хамтран зөрчил илрүүлэгч хяналтын камерын тусламжтайгаар замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч нарт хариуцлага тооцон ажиллаж байна. 2015 оны 11-р сарын 03-ны өдөр 350 зөрчил бүртгэгдсэн байна. Үүнээс улаан гэрлэн дохионы 126 зөрчил бүртгэгдсэн бол хурд хэтрүүлсэн 224 зөрчил бүртгэгджээ. “Замын хөдөлгөөний хяналтын камераар илрүүлсэн зөрчилд хариуцлага тооцох журам”-ыг мөрдөж эхэлснээс хойш гарч болзошгүй зам тээврийн ослоос урьдчилан сэргийлж, замын хөдөлгөөний зөрчил буурч байна.
-
2015 оны 11 сарын 05
зурхай
-
2015 оны 11 сарын 05
цаг агаар