Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Гааль+Татвар=Луйвар

2015-11-05
0
ЖИРГЭХ

Олон хүүхэдтэй айлд нэг тийм адайр гэх нь хаашаа хачин зантай хүүхэд хааяа таардаг. Оройн хоол боллоо гэхэд түүний аягыг овоолтол дүүргэхгүй бол уйлаад суучихна. Нөгөөхөө барах эсэх нь тодорхойгүй ч байн байн тогоо руугаа өнгийгөөд цаана нь байгаа үгүйг байнга шалгана. Гэвч урдах аягатайгаа барахгүй. Тэгээд тавьж хононо. Өглөө нь ч идээд барахгүй. Маргааш нь нохойд хаяж өгч байх жишээтэй.

 

 

Манай зарим нэг олж долоохын дон, авч хураахын шид нь бүрдсэн хүмүүсийг дээрхи хүүхэдтэй зүйрлэлээ. Насаараа идээд барахааргүй хөрөнгөтэй хэрнээ л түүнийгээ улам арвижуулахын төлөө улайрсан бух шиг зүтгэцгээх нь үнэхээр бөөлжис цутгамаар.

 

Эдийн засгийн хямралыг давахын тулд дээд дарга нар яам тамгаа цөөлөх, орон тоогоо цомхотгох, цалин цавуугаа хасах тухай баахан шаагилдав. Бид ч яахав дээ, зөв зөв гээд л дагаад хашгирлаа.

 

Ингэхэд хямрал гэснээс саяхан Өрнөдөөс Дорно руу зүглэж яваа нэг жуулчинтай манай нэг нөхөр уулзсан байна билээ. Тэгээд аяга шар айраг шимэн, элдэв зүйлийг хөөрөх зуураа Европоор хямралын ханиад ямар байна энэ тэр гээд сонирхсон юм биз дээ. Нөгөөх нь, “Өө тэнд най алга. Харин Орос, танай хоёрт эдийн засгийн хямрал огт нүүрлээгүй юм уу даа” гэж. Гайхаад асуутал, “Европын орнуудын үдшийн цэнгүүний газруудаар ороход хов хоосон харагддаг болсон байна билээ. Харин танайд харахгүй юу, хаана л бол хаана хүмүүс пиг” гэжээ.

 

Тэгвэл энэхүү хямрал нэрийн дор арга залиараа үнэгнээс хол давах манай зарим дарга нар “Хямрал ба цомхотгол” гэсэн тусгай ажиллагааг маш нууцаар төлөвлөн, түүнийгээ хэрэгжүүлэх ажилд аль хэдийнэ ороод байгааг түмэн олондоо дуулгасугай. Тиймээс ганцхан жишээ татъя.

 

“Хямрал ба цомхотгол” гэсэн тусгай ажиллагааг маш нууцаар төлөвлөн, түүнийгээ хэрэгжүүлэх ажилд аль хэдийнэ ороод байгааг түмэн олондоо дуулгасугай.

 

Албан тушаал аймаар өндөр, эрх мэдэл энгүй их хэдэн нөхөр шөнөжингөө хуйвалдаад үүрийн харанхуйгаар нэгэн яамныхныг дуудаж, Татвар болоод Гаалийн ерөнхий газрыг нэгтгэх тооцоо судалгааг одоохон гарга гэсэн лүндэн буулгав гэнэ. Нөгөөдүүл нь ч цаас нухах ажилдаа шуудхан л туугаад орчихож. Хямралын эсрэг авч байгаа арга хэмжээ юм хойно, хойшоо суугаад яахав, ард түмэнд л хэрэгтэй юм хийж байгаагаас гээд хоёр нүдээ улайтал ноцолдож байгаад ямар ч байсан нэг юм гаргаад тэдний алган дээр тавьжээ.

 

Гэтэл энэ бүхний цаанаа хямралаар далимдуулаад Гаалийн ерөнхий газрынхныг Татварын Ерөнхий газрын байранд авчрахтай зэрэгцүүлээд байрыг нь хувьчлан авч, тэр хавьдаа байр сууц барих бас нэгэн Гитлер маягийн “Бар, барь, ос” (Ос-орон сууц) гэдэг төлөвлөгөө боловсрогдож асныг харамсалтай нь тэднээс өөр хэн ч мэдсэнгүй. Мань мэт нь л гэхэд биднийгээ хямрал гээч юмыг давуулах гэж эд нар маань ёстой л шар махтайгаа хатаж байна даа гэсэн шүү юм бодоод сууж байлаа шүү дээ.

 

Үүнийг гамшиг далимдуулна гэдэг юм. Ухаандаа үер усны аюул боллоо гэхэд хүн амьтан аврахын оронд, урсч яваа эд хогшил цуглуулсан шиг суугаа эр шиг гэсэн үг. 1967 оны их үерийн үеэр ийм арчаагүй хулгайч, уйлаад урсч яваа өлгийтэй хүүхдийг үл тоон, урт дэгээ төмрөөр авдар сав гогдсон шиг сууж байгаад баригдаж байсан гэдэг юм. Дайн байлдааны цагт алагдсан нэгийнхээ өвөр түрийг ухаад, алтан шүд энэ тэрийг нь сугалж байсан түүх бас энд тэнд байдаг л юм. Тэгэхээр хямрал нэрийн дор хөрөнгө хогшилоо зузаатгахаар хоёр байгууллагыг нэгтгэх их хуйвалдаан хийж байгаа дарга нар дээр жишээ авсан нөхдүүдээс ямар я ялгаагүй байгаа биз.  

 

Ингэхэд Гааль бол тэдний ярьдагаар улсын хилээр буяныг үл гаргаж, бузрыг үл оруулах зорилго бүхий төрийн тусгай алба. Харин нөгөөх нь тэдний ярьдагаар төр ахуй дор түүнийг мөнхөд байлгахын төлөө татвар цуглуулах зүгээр л төрийн алба. Тэгэхээр идэх уухын дон шүглэсэн эвэр хошуутнуудад  эд хөрөнгө нь л арвижиж байвал тэс ондоо ийм хоёр байгууллагыг дэр нэгтгэх асуудал ашигтай, ашиггүй байх нь огтхон ч падгүйн жишээ энэ. Уг нь тэмээ, ямаа хоёрыг хээлтүүлэгт оруулаад, тал бие нь ноос, тал нь ноолуур бүхий амьтан гаргаж авах гэж байгаатай тун адилхан зүйл л дээ. Даанч эд хөрөнгө, мөнгө төгрөгөнд бурантаглуулсан ийм хүмүүсийн мөрөөдөлд үнэхээр хязгаар байдаггүй гэдэг үнэн байна. Яасан ч барагддаггүй шунал, яасан ч барцадгүй хүсэл гэхээрээ ийм байдаг юм бүү мэд.  

 

Д.Гал 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
ТҮҮХЭН ӨДӨР: Томас Эдисон гэрлийн чийдэнг бүтээхийн тулд 1600 гаруй төрлийн материал туршсан
Төрийн ордонд хөлчүүрхсэн Б.Түвшин гишүүн өнөөдөр АН-ын бүлгээ даргална
Григорийн тоолол: Хүн төрөлхтөн цаг хугацааны гажуудлыг засаж 10 өдөр алгассан нь
Дууны хурдыг сөрсөн хоёр зоригтны түүх: Чак Йегер, Феликс Баумгартнер
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (12)

  • zochin (202.21.118.98)
    turd garsan humuus yu boddog baina daanch tolgoi muutai humuus yum daa
    2015 оны 11 сарын 13 | Хариулах
  • Хаха (103.26.193.238)
    Чиг үүрэг нь шал өөр 2 байгууллагыг нэгтгэнэ гэдэг үнэхээр юм мэддэг хүмүүсийн ажил юм байх даа хөөрхий, ядаж чиг үүрэг нь ямарыг сайн судлачихаад ийм юм яриасай, гааль, татвар нийлсэн улс орон юу болох вэ?
    2015 оны 11 сарын 11 | Хариулах
  • zochin (27.123.214.120)
    ene ganbat gej sangiin yaamnii balai yum yu hiij yawaad gaaliin darga bolchdog bnaa delhiid gaaliin baiguulgagvi uls haana bdiin be neg bol turiin gantshan baiguulgatai bolchildoo yashig ohiniihoo amidarliig ch shiidej chadahgvi bj ene muu yamar yumaaraa baiguulga udirdaj chaddiin nowsh gej shalgaad shorond ni hii
    2015 оны 11 сарын 06 | Хариулах
  • Зочин (202.70.46.216)
    Үнэн шүү дээ.Дэлхийн Гаалийн байгууллагын бүрэн эрхт гишүүн орныг гишүүнээс нь болиулж, нөгөө худалдааны хөнгөлөлт эдлэхгүй болгоно гэсэн үг. Гадаадын орнуудад манай улс хөгжиж буй орон, дэлхийн гаалийн байгууллагын гишүүн гэдгээрээ татварын нэн тааламжтай нөхцөлд багтаж явдаг улс байлаа. Одоо гадныханд татвараа төлөөд байж дээ монголчуудаа төрийн толгойд гарсан мундаг ухаантнуудыхаа хүчээр.
    2015 оны 11 сарын 05 | Хариулах
  • kkkkkkk (203.194.118.8)
    hanaj tsadahaa medehgui unen ichij uhmeer lai gainuud yum aa nemer boldoggui yum aa gehed gai bolohgui ter humuusiin ajliig ni hiilgel dee novshnuudaa
    2015 оны 11 сарын 05 | Хариулах
  • Zochin (202.9.41.27)
    Gedes ni hagarch uhne dee bolor oo chinii ene 2 baiguullagiig negtgesneer Ulsad yamar hor urchigtai ni chamd hamaagui yu tee
    2015 оны 11 сарын 05 | Хариулах
  • z (202.9.41.79)
    ОХУ, ЗХУ болон СНГ-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс ОХУ-ын МАГИСТРИЙН ГЭРЧИЛГЭЭ НӨХӨН олгож байна. Международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего СССР incorvuzmail.ru Утас88671597
    2015 оны 11 сарын 05 | Хариулах
  • зочин (202.21.117.114)
    АН 16 онд зайлахаасаа өмнө хувьчлал нэрээр хулгай хийх гээд нойр нь хүрэхгүй байх шиг байна,
    2015 оны 11 сарын 05 | Хариулах
    • hmm
      yag unen
      2015 оны 11 сарын 05
  • зочин (124.158.74.185)
    нэгтгэнэ гээд байгаа байгулулагуудыг нэгтгэх огт хэрэггүй. хариуцах ажил цомхон тодорхой бахй тусам ажил сайжирна уу гэхээс ерөнхий тойм юм олигтой үр дүн дагуулахгүй.
    2015 оны 11 сарын 05 | Хариулах
  • нуршуу (202.131.228.66)
    Ямар муухай нуршуу бичдэг дурак вэ. Эхэнд нь шал хэрггүй юм баахан бичиж байснаа хамгийн сүүлд өөрийнх нь сэтгэгдэл маягийн юм бичээд дуусгадаг байна ш дээ. Жаахан мэргэжлийн байл даа. Хэн тоож унших вэ дээ цаашид ийм юмыг.
    2015 оны 11 сарын 05 | Хариулах
  • zochin (202.9.40.191)
    naad zavaan yumnuud chini 16 ond garahguy uchir naana ni jaal yum ideh gej ter shuu dee, an-iin tsaddagguy gahainuud bugd harvaj tamlagdaj uheesei olon hunii zovlongoor togloj bgaa novshnuud
    2015 оны 11 сарын 05 | Хариулах
  • zochin (202.9.40.191)
    naad zavaan yumnuud chini 16 ond garahguy uchir naana ni jaal yum ideh gej ter shuu dee, an-iin tsaddagguy gahainuud bugd harvaj tamlagdaj uheesei olon hunii zovlongoor togloj bgaa novshnuud
    2015 оны 11 сарын 05 | Хариулах
  • Иргэн (202.9.41.219)
    Гааль ,татвар 2-ыг нэтгэж болохгүй.Урдах ажлаа хийж чадахгүй байж яасан тэнэгээр илүү сэтгэдэг юм энэ төр.Мэдээж байруудыг нь чилж авах нэрийн дор хямдаар,үл хөдлөх хөрнгөө арвижуулах шунал сэдсэн санаа байна.Луйварчид болох УИХ,ЗГ одоо тар.
    2015 оны 11 сарын 05 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
    3 цаг 40 мин
  • Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
    4 цаг 4 мин
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
    4 цаг 7 мин
  • Г.Цэдэвдорж агсны нэрэмжит хүүхдийн яруу найргийн “Мөнгөн морь” наадам болно
    4 цаг 19 мин
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
    4 цаг 26 мин
  • SpaceX-ийн орлого 161 хувиар өсөж, Tesla-тай нэгдэх асуудлыг хэлэлцэж эхэллээ
    6 цаг 33 мин
  • Суданы худалдааны захад дроны цохилт өгсны улмаас 153 хүн амиа алдлаа
    6 цаг 47 мин
  • Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ
    9 цаг 49 мин
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
    10 цаг 12 мин
  • JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй
    10 цаг 29 мин
  • Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum Halloween” Steppe arena-д болно
    10 цаг 32 мин
  • The MongolZ BIG багт ялагдаж, хасагдах шатанд magic багийн эсрэг тоглохоор боллоо
    10 цаг 47 мин
  • Бразилчууд Meta компанийг тус улсын ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлсөн хэмээн буруутгаж байна
    10 цаг 55 мин
  • ТҮҮХЭН ӨДӨР: Томас Эдисон гэрлийн чийдэнг бүтээхийн тулд 1600 гаруй төрлийн материал туршсан
    11 цаг 7 мин
  • “Винни-Пүүх”-гийн 100 жилийн ойтой давхцан Калифорнийн номын санд зэрлэг баавгай айлчилжээ
    11 цаг 36 мин
  • Баруун аймгуудаар цас орж, салхи шуургатай байхыг анхааруулж байна
    11 цаг 48 мин
  • Үйл явдал: Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно
    11 цаг 56 мин
  • "Албан татвар төлөх хугацааг сунгах тухай” засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэнэ
    12 цаг 7 мин
  • Монголын U15 насны шигшээ баг Бүгд Найрамдах Азербайжан улсын Баку хотыг зорилоо
    Өчигдөр 17 цаг 39 мин
  • “Дулааны цахилгаан станц -3”-ын хүчин чадлыг өргөтгөн шинэчлэнэ
    Өчигдөр 17 цаг 30 мин
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Хойд Солонгос, Хятад улс 12 жилээр хойшилсон шинэ гүүрээ нээж, худалдааны шинэ цаг үеийг эхлүүллээ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • 16 настай хүү бага сургуульд гал нээж гурван сурагч, нэг багшийг хөнөөжээ
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • “G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • ФОТО: Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ойн цэргийн ёслол боллоо
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • Азийн V пара наадам албан ёсоор хөшгөө нээлээ
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Өнөөдөр тоглолтоо хийх дуучин Н.Ундралын сонсогчдын сайн мэдэх 10 дуу
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • UBIFF-2026: “Нандин эрдэнэ”, "Гарын таван хуруу" киног театрт үзмээр байна уу?
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Өнгөрсөн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой 16 дуудлага бүртгэгджээ
  • Азийн V пара наадамд Монгол Улсаа төлөөлөн 44 тамирчин оролцож байна
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
24 баримт
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК