-
2015 оны 11 сарын 05
Сар бүрийн эхний долоо хоногт зохион байгуулдаг аймгийн удирдлагуудтай хийдэг ээлжит цахим хуралд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт, дэд дарга Г.Ганболд болон зарим яам, агентлагийн удирдлагууд оролцож, аймгуудын өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар сонсож, тэдний асуултад хариулт өглөө.
Өвөлжилтийн бэлтгэл 80-90 хувь хангагдсан гэдгийг Архангай, Сүхбаатар, Төв, Ховд аймгийн удирдлагууд бүсээ төлөөлөн мэдээллээ.
Орон нутгийн санхүүжилтийн мөнгө, Засаг даргын санхүүжилт, багш нарын тэтгэмжийн мөнгө шийдэгдэхгүй удааширч байгаа нь төлөвлөсөн ажлууд хүлээгдэх, иргэдийн зүгээс гомдол гарах зэрэг асуудал ихэнх аймагт тулгарч байгааг аймгийн удирдлагууд хэлж байна.
Төсвийн орлогын бүрдэлттэй холбоотойгоор эдгээр асуудал удааширч байгаа бөгөөд энэ ондоо багтаан Орон нутгийн сангийн санхүүжилт болон багш, эмч нарын цалин тэтгэмжийг бүрэн олгоно. Хөрөнгө оруулалтын зардлыг дараагийн ээлжинд шийдэхээр тусгагдсан гэсэн хариултыг Сангийн яам өглөө.
Хүнс, хөдөө аж ахуйн яам ОХУ-д мах экспортлох асуудлыг бүх аж ахуйн нэгжүүдэд хүргүүлсэн. Мөн БНХАУ-д хонь, үхрийн мах гаргах ажлын бэлтгэлийг хангаж байна гэлээ.
ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт “Улсын болон орон нутгийн авто зам дагуу оршдог томоохон зам давааг засч хаалт даланг шинэчлэх, халтиргаа, гулгаа үүссэн үед элс асгах ажилд орон нутгийн удирдлагууд хяналт тавьж аймгуудын АЗЗА нартай хамтран ажиллах, зарим аймгууд руу шинээр тавигдсан засмал зам эхний өвөлдөө гулгаа мэдрэгдэхгүй мөстдөг тул хүн, ачаа тээврийн компаниуд, хувь хүмүүст анхааралж сануулга өгөх, дулааны бэлтгэл ажилд анхаарч нүүрс, түлшний нөөц хангамжийг нэмэгдүүлэх, зуншлага тааруу болсон аймгууд бусад аймагруу оторлох асуудал их гарч байгаа тул харилцан бие биедээ найрсаг хандаж өвлийг өнтэй давахад анхаарах хэрэгтэйг анхаарууллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
- See more at: http://zasag.mn/news/view/11364#sthash.bCDWLYJ0.dpuf
-
2015 оны 11 сарын 05
Монгол Улсын Их Хурлаар “Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичиг батлагдсантай холбогдуулан Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Батлан хамгаалах яамнаас өнөөдөр /2015.11.05/ Төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийлгэж, сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.
Хэвлэлийн бага хуралд Улсын Их Хурлын гишүүн, байнгын хорооны ажлын хэсгийн ахлагч Н.Энхболд, Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Батлах хамгаалахын сайд Ц.Цолмон, Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Г.Сайханбаяр, Батлан хамгаалах их сургуулийн харьяа Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэнгийн судлаач, бэлтгэл дэслэгч генерал Ц.Дашзэвэг нар оролцов.
Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд аливаа улс аюулгүй байдлаа хангах, эх орноо батлан хамгаалах үйл ажиллагааг хэрэгжүүлэх, түүний бэлтгэлийг хангах арга хэмжээний талаар төрөөс баримтлах бодлогыг тодорхойлсон бодлогын баримт бичиг баталж хэрэгжүүлдэг. Энэ жишгээр Монгол Улс 1998 оноос “Монгол Улсын Төрийн цэргийн бодлогын үндэс” баримт бичгийг батлан мөрдөж ирсэн. Гэвч өнгөрсөн хугацаанд улс орны нийгэм, эдийн засаг, гадаад, дотоод орчинд гарсан өөрчлөлт, Монгол Улсад хэрэгжиж буй эрх зүйн шинэтгэлийн хүрээнд энэхүү баримт бичгийг шинэчлэх шаардлагатай болсон юм. Энэ үндсэн дээр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн “Төрийн цэргийн бодлогын үндэс” баримт бичгийн төслийг Улсын Их Хурлаар хэлэлцээд “Монгол Улсын Батлан хамгаалах бодлогын үндэс” болгон өөрчилж баталлаа.
Нийт 4 бүлэг, 32 зүйлтэй энэхүү бодлогын баримт бичиг батлагдсанаар батлан хамгаалах салбарын эрх зүйн тулгуур үндэс шинэчлэгдэж, үүнийг дагалдан батлан хамгаалахын багц хуулиудыг шинэчлэн найруулах, нэмэлт, өөрчлөлт оруулах үндэс тавигдаж байгаа юм. Энэ чиглэлээр байнгын хорооноос ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байгааг дурдав.
Мөн тэрээр Монгол Улсын батлан хамгаалах бодлого нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд заасан үндэсний язгуур ашиг сонирхолд тулгуурлах бөгөөд улсын дотоод, гадаад аюулгүй байдлын орчин нь батлан хамгаалах зорилго, зарчим, чиглэлийг тодорхойлох үндэс болно гэдгийг тэмдэглээд бодлогын баримт бичгийн онцлогийн талаар зарим зүйлийг тодотгов. Тухайлбал, өмнөх баримт бичигт зэвсэгт түрэмгийлээс сэрэмжлэх, түүнийг няцаахад улс орон, зэвсэгт хүчнийг бэлтгэх, ашиглахад чиглэсэн арга хэмжээнүүдийг гол болгож тусгасан бол шинэчлэгдсэн баримт бичигт батлан хамгаалах тогтолцооны үндсийг нэг мөр тодорхойлж, орон нутгийн хамгаалалтыг бэхжүүлж, бүх нийтийн оролцоонд тулгуурласан өөрийгөө батлан хамгаалах тогтолцоог бүрдүүлэхэд чиглэсэн бодлого баримтлах, батлан хамгаалах асуудал нь улс төр, эдийн засаг, нийгэм, эрх зүй, цэргийн цогц арга хэмжээнээс бүрдэхээр тусгасныг онцоллоо.
Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон бодлогын шинэ баримт бичгийн нэг онцлог нь батлан хамгаалах бодлогын эдийн засаг, нийгмийн чиглэлийг илүү өргөн хүрээнд, тодорхой болгож томьёолсон явдал юм. Батлан хамгаалах бодлогын эдийн засгийн чиглэл нь Монгол Улсын тогтвортой хөгжлийг хангаж, батлан хамгаалах чадавхыг бэхжүүлэхэд чиглэхээр заасан. Энэ хүрээнд Монгол Улсын батлан хамгаалах хэрэгцээг хангах эдийн засгийн чадавхыг бүрдүүлэх, батлан хамгаалах төсвийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хэмжээг нэмэгдүүлэх бодлого баримтлахаар тусгасныг дурдлаа.
Харин хэвлэлийн бага хуралд оролцсон Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Г.Сайханбаяр энэхүү бодлогын шинэ баримт бичигт Монгол Улсын батлан хамгаалах тогтолцооны үндэс нь төр, захиргааны байгууллагууд, нийт иргэний оролцоонд тулгуурласан орон нутгийн хамгаалалт, мэргэжлийн цэрэгт суурилсан зэвсэгт хүчин, нэгдмэл удирдлага, төлөвлөлт бүхий дайчилгаа байхаар тодорхойлсон. Түүнчлэн төрийн цэргийн байгуулал нь тайван цагт зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, онцгой байдлын байгууллагаас бүрдэж, тус тусын хуулиар бие даасан үйл ажиллагаа явуулах юм. Харин дайны байдлын үед хилийн ба дотоодын цэрэг, онцгой байдлын байгууллага нь зэвсэгт хүчний бүтцэд үүрэг гүйцэтгэхээр заасан. Мөн зэвсэгт хүчин нь бүтцийн хувьд Хуурай замын цэрэг, Агаарын цэрэг болон төрөл мэргэжлийн бусад цэргээс бүрдэхээр тодорхойлсон тухай дурдав.
Мөн хэвлэлийн бага хуралд оролцсон Батлан хамгаалах их сургуулийн харьяа Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэнгийн судлаач, бэлтгэл дэслэгч генерал Ц.Дашзэвэг батлан хамгаалах бодлогын энэ баримт бичигт батлан хамгаалах төрийн бодлогыг улс орныхоо болон дэлхий дахины аюулгүй байдлын нөхцөл байдалтай уялдуулан шинээр авч үзсэний зэрэгцээ зэвсэгт хүчний хөгжлийн шинэ зорилтыг тодорхойлсноороо чухал ач холбогдолтой баримт бичиг болсныг онцолсон юм.
Хэвлэлийн бага хуралд оролцогчид дараа нь сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
-
2015 оны 11 сарын 05
Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн өнөөдөр /2015.11.05/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Увс аймгийн Баруунтуруун сумын Хилийн цэргийн 0311 дүгээр ангид Хөвсгөл аймгаас цэрэгт татагдан алба хааж байгаад нас барсан цэргүүдийн талаар ар гэрийнхэн нь болон албаны хүмүүс мэдээлэл өгсөн юм.
Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн энэ үеэр ”Увс аймгийн Баруунтуруун сумын Хилийн цэргийн 0311 дүгээр ангид очсон цэргүүд зодуур, дарамтнаас болж өвчилдөг, амь эрсддэг зүйлүүд гараад байна. 2013 оноос хойш таван цэрэг амь эрсэдсэн. Одоо таван цэрэг эмчилгээнд байгаа” хэмээн мэдэгдсэн.
Мэдээллийн төгсгөлд нас барсан цэргүүдийн ар гэрийнхэн юу болсон талаар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
-
2015 оны 11 сарын 05
Халх голыг чөлөөт бүс
-
2015 оны 11 сарын 05
Э.Эрдэнэжамьяан: АТГ маш гоё кино зохиол шиг ажилладаг
Г.Шийлэгдамбыг баривчилсан талаар танай нам ямар байр суурьтай байгаа вэ?
-Та бүхний мэдэж буйгаар МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, ЭМС-ын сайд Г.Шийлэгдамбыг өчигдөр АТГ-ынхан баривчилсан байгаа. Үүнтэй холбоотой намынхаа байр суурийг хууль ч хүний хувьд илэрхийлж байна. Өчигдрийн баривчилгаа бол МАХН-ын удирдлагуудын өмнө хийж байгаа хэлмэгдүүлэлтийн дараагийн үе шат гэж үзэж байна. Энэ бол эрт орой хэзээ нэгэн цагт МАХН-ын гишүүд, сайд нар, удирдлагуудын хэн рүү нь ч ирэх заналхийлэл. Хамгийн гол нь хэзээ, хэнийг гэдэг нь нууцлагдмал байсан ч өчигдөр МАХН-ын ерөнхий нарийн бичгийн даргыг баривчиллаа.
Энэ бол цэвэр улс төрийн зорилготой, сонгууль дөхсөнтэй холбоотой, МАХН-ын нэр хүнд сэргэж байгаа хийгээд үйл ажиллагаа идэвхижиж байгаатай холбоотой юм. Өөрөөр хэлбэл, бидний үйл ажиллагааг сааруулах, айлгах зорилготой ажиллагааны нэг хэсэг.
-Ямар учраас хэлмэгдүүлэлт гэж үзэж байгаа юм бэ?
-МАХН бол иймэрхүү хэлмэгдүүлэлтийг саяхныг хүртэл үзсэн. Тэгвэл бид ийм хэлмэгдүүлэлтээс айхгүй. Бид “Оюутолгой”-г ард түмэндээ ашигтай байлгахын төлөө, мөн “Тавантолгой”-г олон нийтэд ашигтай байлгахын төлөө, зах замбараагүй төр засгийг эмх журманд нь оруулахын төлөө энэ байтугай зүйлээс айхгүй.
-Өчигдөр таныг АТГ-т очиход Г.Шийлэгдамба байхгүй байсан. Олдоогүй гэж байсан?
-Өчигдөр бид баривчилсан гэдгийг сонсоод хаана байна, зохих журмын дагуу баривчилсан уу гэж шалгаж үзсэн. Монгол Улсын шадар сайд Ц.Оюунбаатар, УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ бид хамт очсон. Бид мөрдөн байцаалтад саад учруулая гэсэн зорилгогүй. Зөвхөн хүний эрхийг хангаж байна уу гэдэг үүднээс очсон. Харамсалтай нь 12.00-02.00 цаг хүртэл АТГ-ынхан “Тийм хүн байхгүй” гэсээр байсан. Улмаар бид Хорих 461 дүгээр ангид очиход “манай дээр байхгүй, ийм хүмүүс хоригдоогүй” гэх мэт мэдээлэл өгсөөр байсан. Гэтэл бидэнд олдсон мэдээллээр 04.00 цагийн үед буюу үүрээр Хорих 461 дүгээр ангид очсон байсан. Тэгэхээр өглөө болтол АТГ энэ хүнийг хаана юу хийлгэж, ямар байдлаар байцаалт авсан нь тодорхойгүй байна. Бидний очиход хамтдаа баригдсан 4-5 хүн нь ажлын бус цагаар, прокурор, шүүхийн тогтоолгүйгээр, хүйтэн газар хоол ундгүй хоригдож байсан. Өөрөөр хэлбэл, орчин үеийн тамалгаа маягаар байж байгаад тэд суллагдсан. Өнөөдрөөс эхэлж тэдгээр хүмүүс байцаалтаа өгнө.
-Тодорхой хэмжээний мөнгөн дүнг авч байхад нь баривчилсан гэх мэдээлэл байгаа шүү дээ?
-МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба авлига авах хүн биш. Мөн АТГ-ын 30-40 хүн баривчилсан гэж байгаа. Гэтэл тэр үед нь хүн авлига өгч таараад л их л сонин байгаа. Надад бол “гоё” зохиол шиг л санагдаж байна.
АТГ маш гоё кино зохиол шиг ажилладаг. Энэ нь биднийг бүр эргэлзүүлж байгаа. Ямар тэнэг хүн өнөөдөр тийм зүйл хийдэг юм бэ. Ялангуай МАХН шиг дандаа хуулийн байгууллагаар мөрдүүлж, мөшгүүлж байгаа намын ерөнхий нарийн бичиг тийм тэнэг зүйл хийгээд сууж байна гэж байхгүй. Энэ бол шал ондоо юм байгаа байх. Үүнийг АТГ шалгаж, мэдээлнэ биз.
Гэхдээ тэд хэний ч эсрэг юу ч мэдээлж чаддаг хүмүүс. Ямар ч мөнгөн дүнг хэдээр ч үржүүлээд тавьж чаддаг хүмүүс юм билээ. Бид намынхаа хүнд л итгэнэ.
Улс төрийн гар хөл болсон АТГ-ын муу муухай зүйлд итгэхгүй.
-Одоо өмгөөлөгч авсан байгаа юу?
-Өнөөдрөөс эхэлж тодорхой өмгөөлөгчидтэй уулзаж гэрээ хийж байна. Харамсалтай нь АТГ-ын эсрэг явдаг өмгөөлөгч олдохоо больжээ. Тэд айж байгаа. АТГ-тай заргалдааад явж байгаа өмгөөлөгчийг айлгаж, өмгөөлөх эрхийг нь хасуулдаг юм байна. Шоронд хорьж, эрхийг нь ч хасдаг.
Тэгэхээр одоо өөрийгөө өмгөөлж болохгүй, хүнээр өмгөөлүүлж болохгүй ядарчихсан ард түмэн болжээ бид.
-АТГ-аас гурван удаагийн зарлан дуудах хуудас явуулсан гэж байсан. Энэ талаар?
-Ер нь МАХН-аас тодорхой ажил төрөл хийж байгаа бүх хүмүүсийг өдөрт нэг удаа АТГ дууддаг гэж байгаа ш дээ.
Тухайлбал, ЭМС байсан Н.Удвал бүр аргаа барж байсан. “Манай яамны аппаратны 60 хувь нь АТГ-ын ирүүлсэн бичигт хариу өгөхөд зарцуулагдаж байна” гэж байсан. Тийм хяналтанд ажилладаг байх нь. Ийм байж бид өнөөдөр тийм балаа зүйл хийгээд, АТГ-ын 30-40 цагдаа байж байхад нь үйлдэл дээрээ авлигал авч баригдаж байдаг кино зохиолоо больчих гэж хэлмээр байна. Монголын ард түмэн ийм зүйлд итгэхгүй. Үүний төлөө бид өөрсдийн аль байдаг аргаараа тэмцэнэ гэдгээ АТГ болон захиалж байгаа хүмүүст хэлчихье.
-Та түрүүнээс хойш захиалагч гэлээ. Яг тодорхой нэр зааж хэлэх арга байна уу?
-Надаар тэрийг хэлүүлж шоронд оруулаад яахнав дээ. Би зөндөө ял аваад хаширсан хүн шүү дээ. Гэхдээ яахав хэлчихье. Нэгдүгээрт, Засгийн газар хамгийн эмзэг үе дээрээ байна. Хамгийн эмзэг цэг нь МАХН-ын Ерөнхий нарийн бичиг байж. Энэ хүнийг нь л тоншчихвол энэ Засгийн газар яваад өгөх нь дамжиггүй гэж нэг хүн тооцоолж байна. Үүнийх нь л золионд өртөж байна гэж харж байна.
МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбыг баривчилсантай холбоотой асуудлаар МАХН-ын зөвлөх Э.Эрдэнэжамьяантай ярилцлаа.
-
2015 оны 11 сарын 05
“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд 2017 онд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод JCI байгууллагын Ази номхон далайн бүсийн чуулга уулзалтыг зохион байгуулахаар болсон юм.
JCI байгууллага нь дэлхийн хэмжээнд 120 гаруй орны 5 000 орчим салбар байгууллагын 18-40 насны 200 мянга гаруй идвэхтэй, 1 сая гаруй дэмжигч гишүүдийг эгнээндээ нэгтгэсэн бөгөөд залуу удирдагч, ажил хэрэгч хүмүүс, сайн дурын үндсэн дээр нэгдэн идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага юм.
2015 онд Малайз улсын Кота Кинабулу хотод болсон JCI байгууллагын Ази номхон далайн бүсийн чуулга уулзалтын үеэр 2017 онд энэхүү чуулга уулзалтыг эх орондоо зохион байгуулах эрхийг Монгол Улс авчээ.
Энэ сарын 3-8-ны өдрүүдэд дэлхийн JCI байгууллагын олон улсын хурал Японы Канзава хотод болж байгаа бөгөөд энэхүү хуралд НИТХ-ын Ажлын албаны дарга Б.Энхболд оролцож дэлхийн JCI байгуулалгын Ерөнхийлөгчид нийслэлийн удирдлагуудын мэндчилгээг, 2017 онд Улаанбаатар хотод орон орны гишүүдийнхээ хамт хүрэлцэн ирэхийг урьсан уриалгын хамт гардуулж өглөө.
Улаанбаатар хотод энэхүү олон улсын томоохон хурлыг зохион байгуулснаар JCI байгууллагын 3000-5000 мянган залуучууд хүрэлцэн ирж дунджаар 4.5 сая долларыг монголд зарцуулах тооцоо байгааг аялал жуучлалын салбарынхан онцолж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлээ.
-
2015 оны 11 сарын 05
Э.Эрдэнэжамьяан: Г.Шийлэгдамбатай хоригдож байсан 4-5 хүн тамлагдаж байгаад суллагдсан
АТГ-аас Эрүүл мэнд, спортын яамны сайд Г.Шийлэгдамбыг баривчилсан талаар манай сайт мэдээлсэн. Ингэхдээ бүр хээл хахууль авч байхад нь газар дээр нь илрүүлсэн гэж зарим эх сурвалж мэдээллээд байгаа. Харин нөгөөтэйгүүр төрөх эмнэлгийн мөнгөнөөс 9.7 тэрбум төгрөг дутсанаас болсон гэж үзэж байгаа юм.
Тэгвэл Г.Шийлэгдамбыг баривчилсан асуудлаар дөнгөж сая МАХН-ын нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж, Э.Эрдэнэжамьяан нар мэдээлэл хийлээ.
Тэдний хэлж буйгаар Г.Шийлэгдамбыг баривчилсан нь хэлмэгдүүлэлт, улс төрийн зорилготой гүтгэлэг гэсэн юм. Ингээд тус бүрийнх нь тайлбарыг дор сийрүүлье.
Э.Эрдэнэжамьяан: Г.Шийлэгдамбыг АТГ-ынхан өглөө болтол хаана байлгаж, байцаалт авсан бэ гэдэг их сонин
-Г.Шийлэгдамбыг баривчилсан талаар танай нам ямар байр суурьтай байгаа вэ?
-Та бүхний мэдэж буйгаар МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, ЭМС-ын сайд Г.Шийлэгдамбыг өчигдөр АТГ-ынхан баривчилсан байгаа. Үүнтэй холбоотой намынхаа байр суурийг хууль ч хүний хувьд илэрхийлж байна. Өчигдрийн баривчилгаа бол МАХН-ын удирдлагуудын өмнө хийж байгаа хэлмэгдүүлэлтийн дараагийн үе шат гэж үзэж байна. Энэ бол эрт орой хэзээ нэгэн цагт МАХН-ын гишүүд, сайд нар, удирдлагуудын хэн рүү нь ч ирэх заналхийлэл. Хамгийн гол нь хэзээ, хэнийг гэдэг нь нууцлагдмал байсан ч өчигдөр МАХН-ын ерөнхий нарийн бичгийн даргыг баривчиллаа.
Энэ бол цэвэр улс төрийн зорилготой, сонгууль дөхсөнтэй холбоотой, МАХН-ын нэр хүнд сэргэж байгаа хийгээд үйл ажиллагаа идэвхижиж байгаатай холбоотой юм. Өөрөөр хэлбэл, бидний үйл ажиллагааг сааруулах, айлгах зорилготой ажиллагааны нэг хэсэг.
-Ямар учраас хэлмэгдүүлэлт гэж үзэж байгаа юм бэ?
-МАХН бол иймэрхүү хэлмэгдүүлэлтийг саяхныг хүртэл үзсэн. Тэгвэл бид ийм хэлмэгдүүлэлтээс айхгүй. Бид “Оюутолгой”-г ард түмэндээ ашигтай байлгахын төлөө, мөн “Тавантолгой”-г олон нийтэд ашигтай байлгахын төлөө, зах замбараагүй төр засгийг эмх журманд нь оруулахын төлөө энэ байтугай зүйлээс айхгүй.
-Өчигдөр таныг АТГ-т очиход Г.Шийлэгдамба байхгүй байсан. Олдоогүй гэж байсан?
-Өчигдөр бид баривчилсан гэдгийг сонсоод хаана байна, зохих журмын дагуу баривчилсан уу гэж шалгаж үзсэн. Монгол Улсын шадар сайд Ц.Оюунбаатар, УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ бид хамт очсон. Бид мөрдөн байцаалтад саад учруулая гэсэн зорилгогүй. Зөвхөн хүний эрхийг хангаж байна уу гэдэг үүднээс очсон. Харамсалтай нь 12.00-02.00 цаг хүртэл АТГ-ынхан “Тийм хүн байхгүй” гэсээр байсан. Улмаар бид Хорих 461 дүгээр ангид очиход “манай дээр байхгүй, ийм хүмүүс хоригдоогүй” гэх мэт мэдээлэл өгсөөр байсан. Гэтэл бидэнд олдсон мэдээллээр 04.00 цагийн үед буюу үүрээр Хорих 461 дүгээр ангид очсон байсан. Тэгэхээр өглөө болтол АТГ энэ хүнийг хаана юу хийлгэж, ямар байдлаар байцаалт авсан нь тодорхойгүй байна. Бидний очиход хамтдаа баригдсан 4-5 хүн нь ажлын бус цагаар, прокурор, шүүхийн тогтоолгүйгээр, хүйтэн газар хоол ундгүй хоригдож байсан. Өөрөөр хэлбэл, орчин үеийн тамалгаа маягаар байж байгаад тэд суллагдсан. Өнөөдрөөс эхэлж тэдгээр хүмүүс байцаалтаа өгнө.
-
2015 оны 11 сарын 05
Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга нүүрс боловсруулах, утаагүй түлш үйлдвэрлэдэг “МБР” ХХК-ийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.
“МБР” ХХК-ийн зүгээс “Нүүрс боловсруулах, утаагүй шахмал түлш үйлдвэрлэх үйлдвэр”-ийн төслийг хэрэгжүүлэх гэж байгаа бөгөөд уг түлшийг нийслэлд борлуулахад хамтран ажиллахыг хүслээ. Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга утаагүй түлш нь Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмэр оруулж, бодит ажил болж чадвал түлшийг борлуулахад дэмжлэг үзүүлж, түлш борлуулах цэг байгуулж дэмжиж ажиллана гэдгээ илэрхийллээ.
Уг төсөл нь Улаанбаатар хотод нэн даруй тулгамдсан асуудал болох агаарын бохирдлыг бууруулах зорилготой бөгөөд орчин үеийн технологиор утаагүй түлш үйлвдэрлэн гаргах юм. Утаагүй түлшийг Монгол Улсын стандарттай харьцуулахад зуухны яндангаар гарах нийт тоосонцорын хэмжээ 27.8 дахин бага, Угаарын хий 2.3 дахин бага, Хүхрийн давхар исэл болон Хүхэрт устөрөгч 1.05 дахин бага байна. Мөн тус технологи нь нүүрсний илчлэгийг 1500-2000 ккал/кг-аар нэмэгдүүлж, агаарын бохирдлыг 60 хүртэлх хувиар бууруулах давуу талтай гэдгийг төсөл хэрэгжүүлэгчид хэллээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2015 оны 11 сарын 05
Өнгөрсөн 7 хоногийн бямба гаригт Египетийн Синайн хойгт осолдсон ОХУ-ын Метрожет нислэгийн компаний Эйрбус-321 онгоцны ослын шалтгааныг тодруулахаар шинжээчид ажиллаж байна. АНУ-ын тагнуулын албаны өгсөн урьдчилсан дүн мэдээгээр Эйрбус онгоцыг дэлбэлсэн байж магадгүй юм.
Онгоц осолдсон Синайн хойгийн хойд хэсэгт Египетийн аюулгүйн хүчин орон нутгийн Исламын зэвсэгт бүлэглэлүүдтэй тэмцэлдсээр ирсэн. Үүнээс гадна Исламын улс бүлэг ОХУ-ын Сирид явуулж буй агаарын дайралтын эсрэг хариу арга хэмжээ авч онгоцыг сөнөөсөн гэдгээ мэдэгдээд байгаа билээ. Гэвч Египетийн эрх баригч Исламын улс бүлэглэл уг ослоор дамжуулан өөрсдийгөө сурталчилснаас өөр зүйлгүй хэмээн Исламын бүлэглэлийн мэдэгдлийг үгүйсгээд байгаа юм.
АНУ-ын тагнуулын албанаас гадна Их Британи улс ч мөн онгоцыг дотроос нь дэлбэлсэн гэж үзэж байна. Албан ёсны дүгнэлт хараахан гараагүй байгаа хэдий ч Их Британи Египет дэх Улаан тэнгисийн эргийн амралт цогцолборын газраас бүх нислэгээ цуцлаад байгаа юм. Харин Оросын шинжээчдийн хувьд ослын шалтгааныг дүгнэх эрт байна гэсэн байр сууринаас хандаж байна.
Онгоцны хар хайрцгийг олсон боловч дуу хураагуур нь ослын үеэр эвдэрсэн байна. Долоо хоногийн эхэнд хиймэл дагуулаас авсан мэдээллээр тэнгэрт гэрэл гялсхийсныг мөн илрүүлсэн тухай хэвлэлүүд мэдээллэж байсан билээ.
-
2015 оны 11 сарын 05
Өнгөрсөн шөнө 22.30 минутын орчимд Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбыг АТГ-аас баривчилсан. Өдгөө түүнийг ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид саатуулж байгаа юм. Түүнийг авлигал авч байгаад газар дээрээ баригдсан гэх мэдээлэл бий.
Тэгвэл яг одоо Н.Энхбаяр тэргүүтэй МАХН-ынхан Г.Шийлэгдамбын асуудлаар хуралдаж байгаа юм. Харин хэвлэл мэдээллйн хэрэгслээр МАХН-аас Г.Шийлэгдамбын асуудлаар хэвлэлийн хурал зарласан гэж мэдээллээд байгаа. Гэвч үүнийг МАХН-ын хэвлэл мэдээллийн албанаас ташаа мэдээлэл гэдгийг хэлж байна. Юутай ч хурал хийхээр бол албан ёсоор зарлах юм байна.
-
2015 оны 11 сарын 05
МАХН-ын нарийн бичгийн дарга, Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбыг өчигдөр орой АТГ-аас саатуулсан билээ.
Түүнийг саатуулах болсон үндэслэл нь авилгал авч байгаад үйлдэл дээрээ баригдсан гэдгийг эх сурвалж хэлж байна.
Тодруулбал Монгол мөнгөөр 500 000 000 орчим төгрөгийг ам.доллараар буюу валютаар авч байхдаа баригджээ.
Өдгөө түүнийг хорих 461-р ангид саатуулаад байгаа юм. Г.Шийлэгдамбыг саатуулагдсан талаар АТГ-аас тодруулахад тодорхой мэдээлэл өгөөгүй ч, огт үгүйсгэсэнгүй, мөн намын нөхөд нь ч үгүйсгэхгүй байгаа юм.
Бид энэ хэргийн талаар эргэн мэдээлэх болно.
-
2015 оны 11 сарын 05
БХБ-ын яам: З.Баянсэлэнгэ
-
2015 оны 11 сарын 05
Н.Алтанхуягийн тэргүүлсэн Шинэчлэлийн Засгийн газар огцроод яг нэг жил болж байна. Нэг жилийн өмнөх энэ өдөр Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг УИХ-ын чуулганы индэрээс ингэж хэлж байжээ. Түүний албан тушаалаасаа буухынхаа өмнө хэлсэн үгийг “24 баримт” онцолж байна.
-
2015 оны 11 сарын 05
Л.Давгыг ажлаас нь чөлөөлжээ
-
2015 оны 11 сарын 05
МАХН-ынхан яг одоо шуурхай хурал хийж байна. З.Баянсэлэнгэ ч тийшээ орсон бололтой. Шуурхай хурал дуусаад цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
-
2015 оны 11 сарын 05
Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч Игорь Владимирович Рой-той Өдрийн сонины ерөнхий эрхлэгчийн орлогч Б.Цэнддоогийн хийсэн ярилцлагыг толилуулж байна. Монгол, оросын хамтарсан үйлдвэрийн эргэн тойронд сүүлийн үед өрнөсөн зарим асуудлыг энд хөндөж ярилцсан юм.
-
2015 оны 11 сарын 05
ЭМС-ын сайд Г.Шийлэгдамбыг өчигдөр орой АТГ-аас авлигын хэргээр яаман дээрээс нь саатуулан байцаасан талаар манай сайт хамгийн түрүүнд мэдээлсэн. Улмаар 22.30 цагт ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр анги руу авч явсан юм.
Харин энэ талаар намын гишүүд нь “Шөнийн 02.00 цагт Г.Шийлэгдамба сайдыг хайж АТГ-т очсон. Гэтэл хорих 461 дүгээр ангид байгаа гэж хэлсэн. Хорих 461 дүгээр ангид очтол байхгүй гэж байна. Хоёр шоронтой болчихсон юм байхдаа” гэхчлэн жиргэсэн юм.
Харин энэ талаар ШШГЕГ-ын албаны эх сурвалжаас тодруулахад “Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан” гэлээ.
Г.Шийлэгдамбыг авлига авч байхад нь үйлдэл дээр нь саатуулсан гэж хэвлэлүүдээр мэдээлж байна. Мөн туслах болон жолоочийнх нь хамт саатуулсан гэх мэдээлэл байна.
Харин энэ талаар прокурорын байгууллагын албаны эх сурвалжаас тодруулахад “Г.Шийлэгдамбын албан өрөө болон гэрт нь нэгжлэг хийсэн. Гүйцэтгэх ажиллагаа явуулсан нь үнэн. Одоогоор нарийн мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн тайлбар өглөө.
-
2015 оны 11 сарын 05
Т.Аюурсайхан:
Нэр бүхий шүүгч нарыг шалгуулахаар боллоо
-Банкны нэг хувийн шимтгэл нь хууль ёсных гэсэн шийдвэр Захиргааны хэргийн шүүхээс гарлаа. Өмнө нь хууль бус гэсэн шийдвэр гарч байсан. Яагаад ийм зөрүүтэй шийдвэр гарав аа?
Өнгөрсөн 10 сарын 26-ны өдөр Захиргааны хэргийн анхан шатны шүүх хурал болж банкны нэг хувийн шимтгэл нь хууль бус байна хэмээн тогтоосон ШӨХТГ-ын улсын байцаагчийн шийдвэрийг хүчингүй болголоо. Өмнөх хоёр шатны шүүхээр нэг хувийн шимтгэл нь хууль бус гэсэн ШӨХТГ-ын улсын байцаагчийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч банкуудын эсэргүүцэж гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Энэ хэргийг Дээд шүүхээс эргүүлээд анхан шат руу дахиад шилжүүлсэн. Яг ижил шатны шүүхээс ижилхэн хэрэг дээр хоёр өөр шийдвэр гарч байгааг та бид бүгдээрээ харж байна. Иймд энэ шийдвэрийг нэг талыг барихгүйгээр ашиг сонирхлын зөрчилгүйгээр шударгаар шийдсэн үү гэдэг дээр эргэлзээ гарч олон нийтэд тодорхой мэдээлэл өгөхөд хүрлээ.
-Шүүх хурал дээр нэг хувийн шимтгэлийн улмаас хохирсон хүмүүс байгаа юм уу гэж асууж байсан гэсэн. Үүн дээр таны байр суурийг асууя?
Харин би наад дээр чинь хариулт өгье гэж бодож байсан юм. Шүүх хурал дээр нэг хувийн гэгдээд байгаа шимтгэл нь өрсөлдөөнийг яаж хязгаарласан юм бэ, үүний улмаас хэн хохирсон юм бэ гэдгийг асуусан. Өнөөдөр банкнаас зээлгүй хүн байгаа юмуу гэж эргүүлээд асууя. Төрийн албан хаагчид, бизнес эрхлэгчид, иргэд, тэтгэвэрийнхэн гээд бүгд банкнаас зээл авдаг. Энэ хүмүүсийг хохирсон байна аа гэдгийг манай улсын байцаагч нарын дүгнэлтээр тогтоосон. Шүүгчдийн өндөр цалингийн талаар хэвлэл мэдээллээр байнга мэдээлж байна. Тэдний өндөр цалинг нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татвар, бусад татварууд төлдөг төрийн албан хаагч, бизнес эрхлэгчид, өндөр настнууд, жирийн иргэд бүрдүүлдэг. Тэгвэл энэ хүмүүс бүгд хохироод байна.
-Одоо танай газраас ямар арга хэмжээ авахаар төлөвлөөд байна?
Өнгөрсөн зургаан сард болсон дээд шүүхийн хуралдаанд сэтгүүлчид оролцох бололцоог хангаж өгсөнөөр та бүхэн үнэн мөнийг өөрсдийн нүдээр харсан. Дээд шатны хуралдааны даргалагч нь өмнө нь Худалдаа хөгжлийн банкны хууль эрх зүйн газрын захирлаар ажиллаж байсан хүн гэдгийг бид олж мэдсэн учраас солихыг шаардсан юм. Энэ хүнийг солингуут ХХБ-аас дээд шүүхийн хуралдааныг хойшлуулах хүсэлтийг тавьсаныг сэтгүүлчид та бүхэн харсан. Тэгээд тус шатны хурал хойшлоод дараа нь анхан шат руу буцаасан. Гэтэл саяын анхан шатны шүүхээс өмнөх шийдвэрээс өөр шийдвэр гарлаа. Тиймээс ШӨХТГ-аас Авлигатай тэмцэх газар болон Шүүхийн ерөнхий зөвлөл рүү нэр бүхий шүүгчдийг ашиг сонирхлын зөрчилтэй эсэхийг тогтоолгохыг хүсэж албан тоот явуулж байна. Өөрөөр хэлбэл тус шүүгчид нэр бүхий банкнуудаас зээлтэй эсэх, зээлтэй бол хөнгөлөлттэй нөхцөл болон барьцаа хөрөнгөөр авсан эсэх, бусдад тавьдаг нөхцөлөөс илүү хөнгөлөлттэй байгаа эсэх, зээлээ төлж байна уу үгүй гэдгийг шалгуулахаар болоод байна. Яагаад гэвэл Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүгчид 24,5 тэрбумын зээлтэй байна, Монгол улсын 485 шүүгчийн 430 нь 1-3 төрлийн зээлтэй, хамгийн ихдээ 200-гаас дээш сая төгрөгийн зээлтэй шүүгч байгаа гэсэн мэдээлэл өгсөн. Тус байгууллагаас хараат бус шүүгчдийн тухай бус өр зээлдээ баригдсан шүүгч нарынхаа тухай толгойгоо гашилгадаг боллоо гэж мэдээлэл өгч байгаа нь эргэлзээ төрүүлж байна. Иймд нэр бүхий шүүгчийн өр зээлийн харилцааг тодруулахгүйгээр банкуудтай холбоотой энэ хэрэг хараат бусаар шийдэгдсэн гэж үзэхгүй байгаа учраас шалгуулахаар болоод байгаа юм.
-Танай газрыг банкуудыг шалгах эрхгүй гэсэн байсан. Үнэхээр шалгах эрх байдаггүй юм уу?
Банкны холбооноос өнөөдрийг болтол нэг хувийн шимтгэлтэй холбоотой асуудлаар хэвлэл мэдээллийн байгууллагаас хэвлэл мэдээллээр ташаа мэдээлэл гаргаж байна. Мөн Монгол улсын Ерөнхий сайдад ШӨХТГ хууль бусаар банкуудыг шалгаж, үүнийг зогсоож өгнө үү гэсэн албан тоотыг илгээсэн байна. Хамгийн гол нь Монгол банк банкуудын үйл ажиллагаан дээр хяналт тавих чиг үүрэгтэй байтал төрийн байгууллагаас банкнуудын үйл ажиллагаа доголдтой, Өрсөлдөөний тухай болон Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн тодорхой зүйл заалтыг зөрчсөнийг илрүүлээд байхад Монгол банкны ерөнхийлөгч Н.Золжаргал Ерөнхий сайд болон Шадар сайдад ШӨХТГ нь банкуудыг хууль бусаар шалгаад байна, зохих арга хэмжээг авч өгнө үү гэж албан ёсоор хүссэн байх юм. ШӨХТГ нь Өрсөлдөөний тухай хуульд заасны дагуу шалгах эрхтэй. Шалгах эрхтэй гэдгийг 2012.02.20-ны өдрийн Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрт тодорхой тэмдэглэсэн байдаг. Уг тэмдэглэлд ШӨХТГ нь арилжааны банкуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, Өрсөлдөөний тухай хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан эсэх, хэрэглэгчийн эрхийг хохироосон тохиолдолд арга хэмжээ авах, захиргааны хариуцлага ногдуулах эрх хэмжээтэй байна гэж шүүхийн шийдвэр гарсан. Үүнийг нь баталгаажуулж 2015.03.11-ны Захиргааны хэргийн шүүхээс дахин ижил шийдвэр гарсан. Тиймээс манай байгууллага иргэд хэрэглэгчид, аж ахуй хэрэглэгчдийн төлөө хуульд заасан чиг үүргийнхээ дагуу ажлаа явуулж байгаа. Манай байгууллагад банкууд хэрэглэгчдээс өндөр хураамж, шимтгэл, төлбөр авч байна гэсэн гомдол байнга ирүүлдэг. Нэг зүйлийг онцлоод хэлэхэд өнөөдрийн хямралтай байгаа нөхцөлд өндөр байшингаа нураагаад илүү өндөр цамхаг барьдаг газар банкнаас өөр алга. Банкууд иргэд хэрэглэгчдээ бодох цаг болсон гэдгийг хэлмээр байна.
-Тэгвэл танайх дахиад давж заалдана гэж ойлгож болох нь ээ?
Давж заалдана. Манайх 9 банктай хүч тэнцвэргүй тэмцэл өрнүүлж байна. Банкууд бүгд хуулийн багтай байхаас гадна өмгөөлөгчдийг хөлслөн авсан байна. Иймд Монгол улсад шилдэг гэж үнэлэгддэг өмгөөлөгчид болон хуульчид иргэд хэрэглэгчдийн төлөө манай байгууллагатай хамтран ажиллаач гэж урьж байна.
-
2015 оны 11 сарын 05
“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрт 460 гаруй мянган иргэн хамрагджээ
-
2015 оны 11 сарын 05
Г.Шийлэгдамба нь ЭМС-ын сайдаас гадна МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэгт ажлыг хашдаг. Тэгвэл жолооч, туслахынхаа хамт баривчлагдаад байгаа Г.Шийлэгдамбын асуудлаар МАХН-ын Удирдах зөвлөл яг одоо хуралдаж байна. Н.Энхбаяр тэргүүтэй МАХН-ынхан шуурхай хурлаараа нэн тэргүүнд Эрүүл мэнд спортын сайдынхаа асуудлыг авч хэлэлцэж байгаа бололтой. Тэд эхний ээлжинд Г.Шийлэгдамбыг хаана саатуулсан болоод ямар үндэслэлээр шалгаж байгаа талаар АТГ-аас тодорхой мэдээлэл авч байгаа аж.
Мөн Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгийг АТГ-аас хайж, байцаалтанд дуудсан байдаг. Гэвч З.Баянсэлэнгэ АТГ-т очиж байцаалт өгсөн эсэх нь тодорхойгүй байна.