Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Огцруулсан нөхдүүд болоод оронд нь гарч ирсэн Засгийн газрын нэг жилийн ойд зориулав

2015-11-05
0
ЖИРГЭХ

Өнөөдөр арваннэгдүгээр сарын таван. Энэ өдрийг нэгэн цагт жагсаж тэмдэглэдэг байсан Октябрийн баяраа санагалзандаа ч дурсч байгаа юм биш шүү. Мөн 1912 оны арваннэгдүгээр арын 5-нд хойд хөрш Орос гүрэн Гадаад Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрснийг ч бас санаад байгаадаа биш юм. Харин угаасаа миний бие улстөрчдийн мууд дуртайдаа өнгөрсөн оны энэ өдөр Н.Алтанхуягийн Засгийн газрыг унагааж, Ч.Сайханбилэгийн Засгийн газар байгуулагдаж асныг санаад энэ хугацаанд юу өөрчлөгдөв гэдгийг харах гэсэндээ энэ өдрийг дурссан билээ.

 

Аливаа зүйлийг сайжруулах гэж сольдог.  Ухаандаа бид алс холын аянд гарахдаа машиныхаа дугуйг арай гайгүй болгох гэж л солихоос бус улам муу болгохгүй нь тодорхой шүү дээ. Тэгээд ч Н.Алтанхуягийг л унагаад орхивол хамаг бүхэн гялалзсан сайхан болохгүй юм аа гэхэд нэлээд олон төсөл урагшаа хөдөлж, монголчуудын амьдрал бага зэрэг дээшлэнэ гэж “аваргууд” ч амалж, бид ч итгэж байлаа л даа. Ялангуяа тэр Засгийг үтэр түргэн түлхэн унагаахад асар их үүрэг гүйцэтгэсэн Женко Баттулга болоод “Шонхор” фракцийнхны зүг тун анхааралтай ширтэж байлаа. Бас хүлээж байв.

 

Одоо ингээд нэг жилийн өндөрлөг дээрээс харж байхад сайжирсан юмаар үнэндээ маруухан байна. “Тэгсэн дээ” гээд хуруугаа дарах гэхээр юм олдож өгөхгүй зовоохыг одоо яалтай билээ. Хамгийн түрүүнд итгэл сэтгэлээрээ ширтэж байсан өмнө зүгийн нөгөө хэдэн толгой нь хөдөлсөнгүй. Таг гацлаа. Женкогийн төмөр зам ч сураггүй болов. Ажилгүйдэл ядуурал ч жинхэнээсээ нүүрлээд ирлээ дээ. Олон ч хүн амжиргааныхаа орлогоос саллаа. Үүнийг хямралтай холбох уу, хямруулахгүй байлгахаар амласан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, З.Энхболдын УИХ, Ч.Сайханбилэгийн Засгийн газарт хамаатуулах уу?

 

Энэ Засгийн газар нэг жилийнхээ ойн бариан дээр ард түмнийхээ дээлийн бүсийг, өмдний тэлээтэй нь чангалахаар шийдсэн тушаал тогтоол шийдвэртэйгээр угтаж байна.

 

Нэг жилийн өмнө Засгийн газрыг огцруулахад зав зайгүй гүйж байсан Р.Бурмаа, мөн хоёр тун зоригтой нөхөр өнөөдөр сайд болж, өөрөө өөрийнхөө намтарт бас нэгэн албан тушаалын нэр бичив. Өөр юу ч болсонгүй. Бүсгүй нь тариа будаа, газар энэ тэрийн маргаан хийгээд, монголчууд сүүлийн жилүүдээс анх удаа ургац алдсан дүнтэйгээр огцруулсан нэг жилийнхээ ойг угтах гэж байна. Энэ хугацаанд зоригтой сайдууд нь зураг хөргөө авсан шиг, Р.Бурмаа бүсгүй буруу зөрүү бурсан шиг л цаг хугацааг өнгөрөөв. Ер нь энэ Засгийн газар юу хийв гэхээр Ерөнхий сайд маань Буянт-Ухаад айлчилж, хэсэг хүнийг сэтгүүл гаргасан хэргээр ажлаас нь хусч байсан явдал л санаанд тодхон үлдсэн байна. Харин одоо эрхэм Ерөнхий сайд та нэг жилийн дотор юу хийв гэвэл мань хүн аймаг орон нутаг, Улаанбаатар нийслэл, хувийн үйлдвэрүүдийн хийсэн жаал жуул юмыг манай засаг хийлээ хэмээн сонин хэвлэлээр өдөр шөнөгүй бөмбөгдөх байх. Ийм өвчин манайхны гэм биш зан.

 

Мөн энэ Засгийн газар нэг жилийнхээ ойн бариан дээр ард түмнийхээ дээлийн бүсийг, өмдний тэлээтэй нь чангалахаар шийдсэн тушаал тогтоол шийдвэртэйгээр угтаж байна. Цалин хасахаар боллоо шүү дээ. Олон ч газрыг цомхотголоо. Ингэснээр төр хожиж байгаа юм уу. Ерөөсөө төр гэдэг чинь ард түмнийхээ төлөө зүтгэх ёстой тэрэгний морь, буулганы үхэр биш юм гэж үү. Өнөөдөр ажилгүй болсон нэг нөхрийн ард хэдэн хүн байгаа билээ. Хямрал гэж нүдэнд харагдахгүй нөхрийн нөлөөгөөр хэдэн аж ахуйн нэгж хаалгаа бариад байгаа билээ. Тиймээс ийм хүмүүст ажил олдох уу. Олдохгүй. Үүнийг Засгийн газар маш сайн мэдэж байгаа. Тэгсэн хэдий ч өөрсдийнхөө амжиргааг улам дээшлүүлэхийн тулд ард олноороо зул өргөж байна шүү дээ, энэ Засгийн газар, түүнийг байгуулсан эрхмүүд.

 

Энэ бүгдээс хамгийн гоё нь өнгөрсөн Засгийг огцруулахад асар их үүрэг гүйцэтгэсэн алдарт Женкогийн эрх ашиг энэ ойн босгон дээр хөндөгдөөд эхлэв үү, яав. Нэг нөхөр баривчлагдсаны сургаар асар хурдан ил гараад ирж байгаа харагдана билээ. Хэрвээ хэвлэлийнхний ярьж хэлээд байгаа шиг энэ үйл явдал цаашаа өрнөх юм бол Ч.Сайханбилэгийн Засгийн газрын хамгийн сонирхолтой үзүүлбэр энэ байна гэдэгт огтхон ч эргэлзэх юм алга. Мөн өнгөрсөн нэг жилийн хугацаанд Ч.Сайханбилэгийн Засгийн газар хэзээ мөдгүй огцрох мөнхийн хүлээлтэд оршиж ирлээ гэх байна. Одоо ч ялгаагүй. Наад зах нь түүний танхимын гишүүдээс нэрийг нь тогтоож, зүсийг нь мэдэх хүн тун цөөхөн байна. Аргагүй шүү дээ. Амьжиргаа дээшилж, асуудлуудыг шийдээгүй болохоор хурдхан огцроосой гэсэн яриатай хүн л хаа сайгүй таарах болсон байна. Огцруулсан нөхдүүд болоод оронд нь гарч ирсэн Шийдлийн гэх Засгийн газрын нэг жилийн ойг манай ард түмэн  нэг иймэрхүү л дүр зурагтай угтаж байна даа.

 

 

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
ТҮҮХЭН ӨДӨР: Томас Эдисон гэрлийн чийдэнг бүтээхийн тулд 1600 гаруй төрлийн материал туршсан
Төрийн ордонд хөлчүүрхсэн Б.Түвшин гишүүн өнөөдөр АН-ын бүлгээ даргална
Григорийн тоолол: Хүн төрөлхтөн цаг хугацааны гажуудлыг засаж 10 өдөр алгассан нь
Дууны хурдыг сөрсөн хоёр зоригтны түүх: Чак Йегер, Феликс Баумгартнер
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Зочин (202.179.29.63)
    ajil gatsaasan hun bol enbold, genco 2
    2015 оны 11 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.21.106.108)
    U hiisniig ni uneheer medehgui yum bna ene Saihan balag uuriiguu u geed bodtsiin boloo,,,!!! Altanhuyagiig erguulen tavimaar bna, Altanhuyagiig ard tumen, mass uurchluugui yumshee!
    2015 оны 11 сарын 05 | Хариулах
  • Зочин (206.75.247.226)
    Ажил гацаадаг нөхдүүдэд дөрлүүлсэн Засгийн газар хөөрхий. Ганбаатарыг Үйлдвэрчний Эвлэлтэй нь Маргарет Тетчер шиг нам дарах ёстой байсан юм. Төслүүдээ хөдөлгөж Татвараа ард түмнээс биш Уул уурхайн төслүүдээсээ авья гэж ард түмэн саналаа мессэжээр өгсөн. Эдийн засгаа өөд нь татах гэж Ноён Уулын Нинжа нар, Монголын эдийн засгийг сөхрүүлэх санаатай Оросын лоббичин Баттулга, З.Энхболд, Эрдэнэчимэг нар нь үндэсний эрх ашиг гэдэг сайхан үгээр халхлаад нам гацаав. Одоо Таван Толгойгоо Хятадын компанид өгөх үү? Таван толгой бол З.Энхболдын сценариар хөдөлбөл юу болж байгааг харуулж байна. Ажилчид нь хөөрхий Хятадын компанид очихгүй гэж жагсаад л... Оюу Толгой нь далд уурхайгаа хөдөлгөж чадахгүй зөвшөөрлөө хүлээсээр л... Доллар 2000 даваад алга боллоо, хэдэн популист халамж нэг ярьж, цалин нэг ярьж, нөгөө талдаа Монголд доллар авч ирэх экспортын компаниудыг хорисоор Улсаа хорлов. Төсөв тасалдаад ирэхэд татвар нэмэгдэв. Худалдан авах чадвар буурч, компаниуд нь дампуурч эхлэв. Шалтгааныг ганц жи
    2015 оны 11 сарын 05 | Хариулах
  • Z (202.9.41.79)
    ОХУ, ЗХУ болон СНГ-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс ОХУ-ын МАГИСТРИЙН ГЭРЧИЛГЭЭ НӨХӨН олгож байна. Международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего СССР incorvuzmail.ru Утас88671597
    2015 оны 11 сарын 05 | Хариулах
  • Зочин (59.153.113.138)
    НЭГ ЗҮЙЛ БОЛООД БАЙНА. ХАНДЛАГАААС ҮЗЭХЭД ЭЛБЭГДОРЖ ЖЕНКОГ ЧИХРИЙН ЦААС ШИГ БАЗАЖ ХАЯАД, З.ЭНХБОЛД РУУ ДӨХӨЛТ ХИЙЖ ТҮҮНИЙ БОРООХОЙ С.ЭРДЭНЭГЭЭС АЛГАХ ТАРХИ УГААЖ ЭХЭЛЛЭЭ. ТЭР НЬ ХАЛАМЖИЙН МӨНГӨ ИДДЭГ СИСТЕМИЙН МАШИН РУЛЬ АТГАСАН ХҮН РҮҮ ДОВТОЛЖ ЭХЭЛЛЭЭ. ШОРОН ЭРДЭНЭГ НАМ БОЛГОХ ТӨЛӨВЛӨГӨӨ ЭЭБИЙД ОРЖ ИРСЭН. ЭНЭ НЬ БААБАРЫН КИНО ЯРИАД ЭХЛЭХЭЭР Л НЭГ ЮМ БОЛДОГ ДОО. АН-ЫН ЭЭБИЙГИЙН ТАРХИЙГ БААБАР ХАГА БАЗДАГ. ДАН ДАВХАР ДЭЭЛ ЯРЬЖ БАЙГААД МАНАН ҮҮСГЭХ САНАА БААБАРЫНХ. ДААНЧ БҮТЭЭГҮЙ. ОДОО СЦЕНАРИ ЯАЖ ӨРНӨХ ВЭ ГЭВЭЛ АН-ЫН ХУРАЛ БОЛЖ САЙХАНАА АН-АА АВЧ, ШОНХОРЫГ ХАГА НУГА ДАРАХ АЖИЛЛАГАА ӨРНӨНӨ. ЗИ ЭРХ МЭДЭЛД ХҮРВЭЛ ХЭНД Ч ДИЙЛДЭХГҮЙ БИРД БОЛНО ГЭДЭГ НЬ ГУРВАХАН ҮГЭНДЭЭ ТАНИГДСАН. ЮУН ГӨЖҮҮД АЛТАНХУЯГ ГЭДГИЙГ ЭРХ БИШ ЭЭБИЙ ГАДАРЛАА БИЗ. ДЭРГЭД НЬ ХУУЧИН НАМЫН ДАРГА НЬ БААДАГ БОЛОХООС БОЖЕ БАЙЖ ГЭЖ АН-ХАН НЭВТ ШУВТ МЭДЭЦГЭЭСЭН. АН-ЫГ МУУХАЙ ХАРАГДУУЛААД БАЙГАА МАСКАРАДНЫ БАГ НЬ ШОНХОРЫН ХЭД ГЭДЭГ НЬ ҮНЭН. АН-ЫН 33 ХҮН НЭГ КОМАНДААР ЗАСГАА УНАГААХГҮЙ ГЭСЭН 2 ТЭНЭЖ ИРСЭН СУМ ЖЕНКО, ШАЙМИЙ 2 ЭСР
    2015 оны 11 сарын 05 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
    3 цаг 39 мин
  • Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
    4 цаг 3 мин
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
    4 цаг 6 мин
  • Г.Цэдэвдорж агсны нэрэмжит хүүхдийн яруу найргийн “Мөнгөн морь” наадам болно
    4 цаг 18 мин
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
    4 цаг 25 мин
  • SpaceX-ийн орлого 161 хувиар өсөж, Tesla-тай нэгдэх асуудлыг хэлэлцэж эхэллээ
    6 цаг 32 мин
  • Суданы худалдааны захад дроны цохилт өгсны улмаас 153 хүн амиа алдлаа
    6 цаг 47 мин
  • Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ
    9 цаг 48 мин
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
    10 цаг 11 мин
  • JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй
    10 цаг 28 мин
  • Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum Halloween” Steppe arena-д болно
    10 цаг 31 мин
  • The MongolZ BIG багт ялагдаж, хасагдах шатанд magic багийн эсрэг тоглохоор боллоо
    10 цаг 46 мин
  • Бразилчууд Meta компанийг тус улсын ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлсөн хэмээн буруутгаж байна
    10 цаг 54 мин
  • ТҮҮХЭН ӨДӨР: Томас Эдисон гэрлийн чийдэнг бүтээхийн тулд 1600 гаруй төрлийн материал туршсан
    11 цаг 6 мин
  • “Винни-Пүүх”-гийн 100 жилийн ойтой давхцан Калифорнийн номын санд зэрлэг баавгай айлчилжээ
    11 цаг 35 мин
  • Баруун аймгуудаар цас орж, салхи шуургатай байхыг анхааруулж байна
    11 цаг 47 мин
  • Үйл явдал: Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно
    11 цаг 55 мин
  • "Албан татвар төлөх хугацааг сунгах тухай” засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэнэ
    12 цаг 6 мин
  • Монголын U15 насны шигшээ баг Бүгд Найрамдах Азербайжан улсын Баку хотыг зорилоо
    Өчигдөр 17 цаг 39 мин
  • “Дулааны цахилгаан станц -3”-ын хүчин чадлыг өргөтгөн шинэчлэнэ
    Өчигдөр 17 цаг 30 мин
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Хойд Солонгос, Хятад улс 12 жилээр хойшилсон шинэ гүүрээ нээж, худалдааны шинэ цаг үеийг эхлүүллээ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • 16 настай хүү бага сургуульд гал нээж гурван сурагч, нэг багшийг хөнөөжээ
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • “G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • ФОТО: Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ойн цэргийн ёслол боллоо
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • Азийн V пара наадам албан ёсоор хөшгөө нээлээ
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Өнөөдөр тоглолтоо хийх дуучин Н.Ундралын сонсогчдын сайн мэдэх 10 дуу
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • UBIFF-2026: “Нандин эрдэнэ”, "Гарын таван хуруу" киног театрт үзмээр байна уу?
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
  • Өнгөрсөн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой 16 дуудлага бүртгэгджээ
  • Азийн V пара наадамд Монгол Улсаа төлөөлөн 44 тамирчин оролцож байна
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
24 баримт
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК