2014 оны 6 сарын 26
“Авьяаслаг Америкчууд 2014” шоуны энэ улирлын дугаарт уран нугараач монгол охид, бүсгүйчүүд оролцож байна. Америкийн нэгдсэн улсад амьдарч, уран бүтээлээ туурвидаг Буянхишиг, Сувдаа гэх эгч дүүс бүсгүйчүүд энэхүү шоунд оролцож, өөрсдийн уран нугаралтын үзүүлбэрээрээ шүүгчдийг алмайруулсан юм. Мөн Aнужин гэх бяцхан охин уг тэмцээнд уран нугаралтын төрлөөр монгол найзуудтайгаа нэг баг болон оролцож байна.