Португалийн шигшээ багтай тоглох Хар оддод Засгийн газраас нь 3 сая долларыг бэлэн мөнгө хэлбэрээр онгоцоор илгээжээ. Гана улсын Засгийн газар хөлбөмбөгийн дэлхийн аварга эхлэхээс өмнө тоглогчдод мөнгө төлөөгүй байсан гэнэ. Германы багтай 2:2 харьцаатайгаар тоглож багагүй амжилт гаргаж буй Ганын тамирчид менежер, багийн ахлахаа эсэргүүцсэн юм. Харин одоо энэ асуудал шийдвэрлэгдэж, Португалийн эсрэг тулалдахад бэлэн болжээ. Гана 2010 онд шөвгийн наймд тунаж үлдсэн хүчтэй баг юм.
