
09:00 цагт: УИХ-ын ээлжит чуулган хуралдана.
09:30 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Лос Анжелес-2028” олимпын эрхийн оноо олгох жүдо бөхийн Улаанбаатарын “Их дуулга” тэмцээн “Степ Арена”-д эхэлнэ.
10:00 цагт: “Монголын уран нугаралтын чуулган-2026” Тэрэлж дэх “Glory resort”-д эхэлнэ.
11:00 цагт: ОХУ-ын Эрмитаж музейн дэд захирал, Богданов Алексей Валентинович “Музейн сан хөмрөгт нэвтрэх эрх олгох ба хяналт тавих тухай” сэдвээр “Чингис хаан” үндэсний музейд олон нийтэд лекц уншина.
12:00 цагт: Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос ажил хаялтыг улс орон даяар зохион байгуулах болсон тухай МҮЭ-ийн холбооны хурлын танхимд мэдээлнэ.
15:30 цагт: “Оюутны хөдөлмөр эрхлэлт ба нийгмийн даатгалын шинэ зохицуулалт” сэдэвт оюутнуудыг нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх асуудлаар нээлттэй хэлэлцүүлгийг МУИС-ийн 1-р байрны дугуй танхимд зохион байгуулна.
18:00 цагт: Монгол, Солонгосын уран бүтээлчдийн хамтарсан тоглолт Тусгаар тогтнолын талбайд болно.
19:00 цагт: “Тэнгэрийн хүү” түүхэн туульсын жүжгийг УДЭТ-т толилуулна.




















































