2013 оны 10 сарын 01
Энэ оны хоёрдугаар сарын 1-нд Дуурь бүжгийн эрдмийн театрын өмнөх дарга Б.Сэргэлэн ажлаасаа халагдсан. Ажлаасаа гэнэт халагдах тушаал сонссон Б.Сэргэлэн учрыг нь сайтар ойлгоогүй бөгөөд тушаал дээр нь үүрэгт ажлаа муу гүйцэтгэсэн, дуурийн урлагийг сайн сурталчилаагүй гэсэн утга бүхий юм бичсэн байсныг олон нийтэд илчилж байлаа.