зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.09.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4330 4331 4332 4333 4334 4335 4336
  • Наадмын өдрүүдэд дараах дараах зүйлсийг анхааруулж байна
    2017 оны 7 сарын 04
    Жил бүрийн баяр наадмын өдрүүдэд нийгмийн эрүүл мэндийн асуудлууд болох хүн амын дундах хоолны хордлого,
  • Улсын Их Хурлын 2018 оны төсвийн төслийг хэлэлцэв
    2017 оны 7 сарын 04
    Улсын Их Хурлын 2018 оны төсвийн төслийг хэлэлцэв
  • Криштиано Роналдо гэрээслэлээ өөрчилжээ
    2017 оны 7 сарын 04
    Хэдхэн долоо хоногийн өмнө буюу зургадугаар сарын эхээр Роналдо Лиссабонд очиж Португалын шигшээ багтайгаа нэгдэхдээ нэгэн чухал ажлыг давхар амжуулжээ.
  • Баяр наадмын өдрүүдэд аливаа эрсдэлээс сэргийлэхийг зөвлөлөө
    2017 оны 7 сарын 04
    Жил бүрийн баяр наадмын өдрүүдэд нийгмийн эрүүл мэндийн асуудлууд болох хүн амын дундах хоолны хордлого, архины хордлого, усанд живэлт,осол гэмтэл, тэр дундаазам тээврийн осол, наршилт, артерийн даралт ихсэлтийн тохиолдлууд нэмэгддэг. Тиймээс ард иргэдэд сэрэмжлүүлэх үүднээс өнөөдөр ЭМЯ, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Замын цагдаагийн албанаас хамтран олон нийтэд хандан мэдээлэл хийж байна.



    Монгол улсын хэмжээнд 2016 оны байдлаар 107559 хүн гэмтэж, зам тээврийн ослоор 17197 хүн гэмтэж, 484 хүн нас барсан нь нийт осол гэмтлийн шалтгаант өвчлөл, нас баралтын 2-р шалтгаан болж байна. Зам тээврийн ослын улмаас гэмтэгсэд нийслэлд их байгаа боловч нас баралтын түвшин орон нутагт өндөр байна.

    Харин хоол хүнсээр дамжих өвчин, гэдэсний халдвар 2016 оны байдлаар улсын хэмжээнд бактерийн гаралтай хоолны хордлогот халдварын 430, сальмонеллёзын 181, цусан суулгын 2848 тохиолдол тус тус бүртгэгдсэн бөгөөд өвчлөлийг сараар үзвэл 4-р сараас ихсэж, 5-7 сард дээд цэгтээ хүрч, 9-р сараас буурч эхэлдэг. /ЭМХТ–ийн 2016 оны үзүүлэлт/

    Усанд живэлт 2017оны07 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар 12 аймгийн 29 сум, нийслэлийн 4 дүүрэгт нийт 42 удаагийн усны осол гарч, 53 хүн амь насаа алдсан байна. Үүнээс 10 хүүхэд, 43 нь насанд хүрэгсэд байгаа юм./ОБЕГ/

    Тиймээс иргэд та бүхнийг баяр наадмын өдрүүдэд анхаарал болгоомжтой амарч, зугаалж, наршилт, даралт ихсэх, усанд живэх, хоолны хордлого, архины хордлого, зам тээврийн осол гэмтлээс сэргийлж, 8-аас дээш сартай жирэмсэн эхчүүд хол замд зорчихгүй байхыг анхааруулж байна. Иргэд та бүхэн дараах зөвлөмжийг олон нийтэд түгээнэ үү.

    Үүнд:

    1. Архи дарс хэтрүүлэн хэрэглэхгүй байх

    2. Голын ойр орчим бага насны хүүхдийг явуулахгүй байх

    3. Согтууруулах ундаа хэрэглэсэн үед гол усанд орохгүй байх

    4. Хоол хүнсээ зөв хадгалан, гарын ариун цэврийг сайтар сахих

    5. Ил задгай газраас хоол хүнс худалдан авахгүй байх

    6. Даралтны эмээ тогтмол ууж, хэт халалтын үед гадуур явахгүй байх

    7. Үер усны аюулаас болгоомжилж, гол усны түвшин нэмэгдэж байгаатай холбогдуулан голд сэлэхгүй байхыг анхааруулж байна.
  • Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв НҮБ-ын шагнал хүртлээ
    2017 оны 7 сарын 04
    Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв НҮБ-ын шагнал хүртлээ
  • Алдартнууд 25 насандаа юу хийж байсан бэ
    2017 оны 7 сарын 04
    Хүн бүрийн амжилтын хэмжүүр, түүнд хүрэх үнэ цэнэ ялгаатай. Зарим нь дардан замаар амжилтын оргилд хүрдэг бол өөр нэгэн нь унаж бүдэрч, өгсөж уруудсаар эцэст нь хүссэндээ хүрсэн түүх ч байдаг. Тухайлбал, эрх чөлөөт их гүрний лидер болохынхоо өмнө Дональд Трамп 25 насандаа эцгийнхээ үл хөдлөх хөрөнгийн бизнесийг өвлөн авчээ. Угаас чинээлэг орчинд төрж өссөн түүний амжилтын зам дардан байсан.

    Харин дизайнер Ральф Лорен 25 насандаа дэлгүүрийн худалдагчаар ажиллаж байв. Цэргийн албанаас халагдаж ирээд хувцасны дэлгүүрт ажиллаж байхдаа тэр өөрийгөө ирээдүйн саятан, загварын ертөнцийн чухал нэгэн болно гэдгээ төсөөлөө ч үгүй байсан гэдэг. Өдгөө дэлхийд нэр алдраа түгээсэн алдартнууд 25 насандаа юу хийж байсныг харцгаая. Та ч 25 настайдаа хэн байснаа санаарай.



    АНУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ДОНАЛЬД ТРАМП ЭЦГИЙНХЭЭ БИЗНЕСИЙГ ӨВЛӨН АВАВ

    Трамп үл хөдлөх хөрөнгийн салбарт чамлахааргүй амжилт олсон, гүйлгээ ухаан сайтай бизнесмэн эрийн хүү болон мэндэлжээ. Багаасаа чинээлэг орчинд өсөж торнисон тэрбээр 25 насандаа Elizabeth Trump & Son нэртэй эцгийнхээ бизнесийг өвлөн авсан байна. Хожим тэрбээр компанийнхаа нэрийг Trump Organization болгон өөрчилжээ.



    ЖҮЖИГЧИН ЖЕННИФЕР ЛОУРЕНС ХЭДЭН САЯЫН ОРЛОГОТОЙ, ОСКАРЫН ШАГНАЛТАН БОЛСОН БАЙВ

    Өдгөө 26 настай жүжигчин Женнифер Лоуренс 2016 онд 46 сая ам.долларын орлого олсноор Холливудын хамгийн өндөр орлоготой эмэгтэй жүжигчнээр нэрлэгдсэн. Forbes сэтгүүлийн мэдээллээр тэр 2015 онд 52 саяын орлого олсон байна.

    25 насандаа тэрбээр “Өлсгөлөн тулаан” киноны гурван цувралд тоглочихсон, бас хэдийн Оскар атгаад амжсан байв.



    APPLE-ЫН СТИВ ЖОБС САЯТАН БОЛЧИХСОН БАЙВ

    1980 оны арванхоёрдугаар сарын тэр нэг өдөр Apple Computer компанийн хувьцаа хөрөнгийн бирж дээр тавигдсан эхний өдрөө компанийн үнэлгээ 1,2 тэрбум ам.долларт хүрэв. Ингээд компанийг үүсгэн байгуулагчид нь баячууд болжээ. Стив Жобс тэдний нэг бөгөөд тэр үед 25 настай байсан юм.

    Хожим тэр нэгэн ярилцлагадаа “Мөнгөөр амьдралаа сүйрүүлж хэзээ ч болохгүй” гэж ярьсан байдаг.



    FACEBOOK 300 САЯ ХЭРЭГЛЭГЧТЭЙ БОЛЖ, МАРК ЦУКЕРБЕРГ АНХ УДАА АШИГТАЙ АЖИЛЛАЖ ЭХЛЭВ

    Марк Цукерберг 25 нас хүртлээ таван жилийн турш Facebook-ийг хөл дээр нь босгохын тулд шаргуу хөдөлмөрлөсөн гэдэг. Харин тэр жил, 2009 онд, Facebook анх удаа ашигтай ажиллаж, 300 сая хэрэглэгчтэй болжээ. Сэтгэл нь хөдөлж, ихэд баярласан тэр үүнийг ердөө эхлэл гэдгийг мэдэж байсан гэдэг.

    Харин удаах жил нь Цукерберг Time сэтгүүлийн “ОНЫ ХҮН”-ээр тодорсон юм.





    “ГОЛДМЭН САКС”-ЫН ЛЬОД БЛАНКФЕЙН АМЖИЛТ МАРУУХАН ХУУЛЬЧ БАЙВ

    Дэлхийд зартай “Голдмэн Сакс” санхүүгийн группийн гүйцэтгэх захирал Льод Бланкфейн анхнаасаа санхүүгийн салбарын хүн байгаагүй. Хуульчаар гараагүй эхлүүлсэн тэрбээр 24 насандаа Харвардыг дүүргэжээ. Улмаар Donovan Leisure хуулийн фирм туслах ажилтнаар ажилд орсон байна.

    Ажил нь урагш муутай, амьдрал нь тогтоогүй Бланкфейн тамхи байнга татдаг, хааяа нэг мөрийтэй тоглоом тоглодог байсан гэнэ. Байгууллагынхаа түншлэл тогтоох хэлтэст ажиллаж байсны дүнд тэрбээр хөрөнгө оруулалтын банкинд ажиллахаар шийдэж, 27 настайдаа J. Aron-д ажилд оржээ. Эндээс түүний өсөн дэвжих үүд хаалга нээгдсэн байна.





    ЗОХИОЛЧ ЖЕЙ.КЕЙ РОУЛИНГТ “ХАРРИ ПОТТЕР” БИЧИХ САНАА ТӨРӨВ

    Дэлхийн хамгийн өндөр орлоготой зохиолч Роулинг 25 настайдаа хуваариасаа хоцорсон галт тэрэг хүлээж суухдаа “Харри Поттер” зохиолоо бичих санаагаа олжээ. Тэр оройдоо Роулинг зохиолоо бичиж эхлүүлсэн бөгөөд эхний номоо дуусгатлаа хэдэн жил зарцуулсан гэнэ. Хүний эрхийн төлөөх Amnesty International байгууллагын Лондон дахь оффист нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа Роулинг “Харри Поттер”-ын тухай ургуулан бодсоор ажлаа цалгардуулсан гэж халагджээ. Гэнэт ажилгүй болчихоод тэтгэмжийн мөнгөөр амь зогоож байхдаа тэр илүү төвлөрөх боломжтой болсон гэнэ.

    Энэ хугацаанд тэр гэрлэж, охинтой болж, дараа нь нөхрөөсөө салж, сэтгэл санааны гүн хямралд орсон ч эцэст нь 1995 онд эхний номоо амжилттай дуусгажээ. “Харри Поттер”-ын анхны цуврал 1997 онд хэвлэгдсэн юм.





    ХИЛЛАРИ КЛИНТОН ЙЕЛИЙН ИХ СУРГУУЛИЙГ ТӨГСӨВ

    Хиллари Клинтон 23 настайдаа Йелийн их сургуульд хамт суралцаж байсан Билл Клинтонтой учирчээ. Найз залуутайгаа хамт байхын тулд нэг жил улиран суралцаж, 1997 онд 25 нас хүрэхийнхээ өмнөхөн хуулийн зэрэг хамгаалсан байна. Төгсөлтийн баярын дараа дурлалт залуугаасаа гэрлэх санал авсан ч татгалзжээ.

    Тэр жилдээ Хиллари Клинтон Йелийн их сургуулийн дэргэдэх хүүхдийн сургалтын төвд ажилд орсон байна.

    1975 онд Арканзас руу нүүснийхээ дараа Хиллари найз залуугийнхаа гэрлэх саналыг хүлээн авсан аж. Удалгүй Билл Арканзас мужийн захирагч болж, Хиллари мужийн “тэргүүн хатагтай” болов. Дараа нь тэрбээр АНУ-ын Тэргүүн хатагтай, АНУ-ын Сенатч, дараа нь АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын алба хашсан билээ.





    ДИЗАЙНЕР РАЛЬФ ЛОРЕН ДЭЛГҮҮРТ ХУДАЛДАГЧААР АЖИЛЛАЖ БАЙВ

    Ralph Lauren брэндийг үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан тэрбээр Баруч Коллежид суралцан төгсөж, дараа нь цэргийн алба хаажээ. 24 насандаа тэр цэргийн албанаас халагдаж, Brooks Brothers бэлэн хувцасны дэлгүүрт худалдагчаар ажиллах болсон байна.

    26 настайдаа тэрбээр Европ стилийн зангианы загвар гаргахаар шийдэж, амжилтын гараагаа эхлүүлжээ. Дараа жил нь тэрбээр “Polo” брэндийг гаргасан юм.

    С.ЦЭЛМЭГ
  • Энэ баасан гаригт зах худалдааны төвүүд амарна
    2017 оны 7 сарын 04
    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал авахтай холбогдуулан зарим арга хэмжээний тухай захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа хүнс, барилгын болон мод, модон материал, түүхий эд, техникийн зах, худалдааны төвүүдийн тухайн 7 хоногийн амралтын өдрийг сонгуулийн санал авах өдөр буюу 2017 оны долоодугаар сарын 7-ны өдөрт шилжүүлэн зохион байгуулалтын арга хэмжээ авахыг аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагуудад үүрэг болгов. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдийн дахин санал хураалтад идэвхтэй оролцох нөхцөлийг бүрдүүлэхэд тус захирамжийн зорилго оршиж байгаа юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Live: Асашёорюү Д.Дагвадорж хүчингийн хэрэг үйлдсэн гэх УИХ-ын гишүүн Д.Гантулгад сануулга өгөв
    2017 оны 7 сарын 04
    Асашёорюү Д.Дагвадорж хүчингийн хэрэг үйлдсэн гэх УИХ-ын гишүүн Д.Гантулгад сануулга өглөө
  • Гачууртын автозамд автобусны 6 зогсоол шинээр нэмэгдлээ
    2017 оны 7 сарын 04
    Баянзүрх дүүргийн 23, 28 дугаар хорооны иргэдийн нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, автобусны зогсоол хоорондын зайг ойртуулж, стандартын шаардлагад нийцүүлэх, иргэдийн эрэлт хэрэгцээг хангах үүднээс Гачууртын замд “15-ын зогсоол”, “Пост”, “120-р сургууль” зогсоолыг шинээр байгуулан тэмдэгжүүллээ. Тус зогсоолуудыг дайран өнгөрөх Ч:11 “Хужирбулан-Офицеруудын ордон”, Ч:31 “Улиастай-Баянбүрд-Зам гүүрийн авто бааз”, Ч:32 “Улиастай-БаянМонгол хороолол-ТЭЦ3”, Ч:36 “Гачуурт-Офицеруудын ордон-Зайсан” чиглэлийн замналын зураглалд тусгаж, 2017 оны долоодугаар сарын 4-ний өдрөөс эхлэн тус зогсоолуудад зогсоож үйлчлэхээр боллоо.

    Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтээ 11323176, 11326352 дугаарын утсанд мэдэгдэнэ үү гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.
  • 9 настай хятад хүү автобус хулгайлан 40 минутын турш хотоор зугаалжээ
    2017 оны 7 сарын 04
    Хятадын Гуанжоу хотын сургуулийн нэгэн сурагч хүү автобус хулгайлан 40 минутын турш хотоор зугаалсны эцэст цагдаа нарт баригджээ. Хятадын нийгмийн сүлжээнд эрэгтэй хүүхэд автобус жолоодон явж байгааг харуулсан дүрс бичлэг тавигджээ. Тэр хүү 9-12 настай бололтой.
  • Усанд осолдсон иргэнийг эрэн хайж байна
    2017 оны 7 сарын 04
    Усанд осолдсон иргэнийг эрэн хайж байна
  • Танилц: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
    2017 оны 7 сарын 04
    Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулсны 811 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ой, үндэсний их баяр наадмын хөтөлбөр батлагджээ.
  • Хилийн цэргийн 0131-р ангийг Цэргийн гавьяаны одонгоор шагналаа
    2017 оны 7 сарын 04
    Эдүгээ 84 жилийн ойтойгоо золгож буй Хил хамгаалах байгууллагын таван удаагийн аварга, Хилийн цэргийн 0131-р анги 1945 оны чөлөөлөх дайнд оролцсон болон 200 гаруй хил зөрчигчийг барьж саатуулсан түүхэн амжилтаараа “Цэргийн гавьяаны одон” хүртлээ.
  • “Playtime-2017” наадам 14-нд эхэлнэ
    2017 оны 7 сарын 04
    “Playtime-2017” амьд хөгжмийн олон улсын наадам 2017.07.14-16-ны өдрүүдэд болно. 16 дахь жилдээ болох гэж буй наадам уг нь 7-р сарын 7-ны өдөр болох байсан ч Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалттай давхцаж байгаа тул хойшлогджээ. Наадмын тасалбараа худалдан авсан хүмүүсийн тасалбар хүчинтэй болохыг зохион байгуулагчдын зүгээс мэдээллээ. “Playtime” наадам жил бүр Монгол шилтгээнд болдог уламжлалтай.
  • Танилц: Аймгуудын баяр наадмын хуваарь гарчээ
    2017 оны 7 сарын 04
    Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулсны 811 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ойн баяр наадам тун удахгүй болно
  • Наадмаар 470 мянга орчим жуулчин ирнэ
    2017 оны 7 сарын 04
    Энэ оны эхний дөрвөн сард Монгол ирсэн жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 20 хувиар өссөн гэж Нийслэлийн аялал жуулчлалын газраас мэдээллээ.

  • Наршилтанд жирэмсэн эмэгтэйчүүд илүүтэйгээр өртдөг
    2017 оны 7 сарын 04
    Зуны улиралд нарны хүчтэй тусгал их байгаа үед нарнаас хамгаалах малгай, шүхэр хэрэглэлгүй удаан хугацаагаар гадаа байснаас бие хямарч, хордлогын шинж тэмдэг илэрдэг. Наршилтанд жирэмсэн эмэгтэйчүүд илүүтэйгээр өртдөг байна.
    Урьдчилан сэргийлэлт:
    -Наранд аль болох бага яв
    -Нарны халхавч, нүдний шил, малгай тогтмол хэрэглэх
    -Гар, хөл, хүзүү зэргээ наранд ил гаргах хэрэггүй. Учир нь зөвхөн толгойноосоо халснаар наршдаггүй. Нарны тусгалыг шууд хүлээж авч байгаа биеийн бусад хэсгүүдээр ч наршиж болно.
    -Наранд удаан хугацаанд байх шаардлага гарвал аль болох битүү хувцас өмсөөд толгойгоо ойр ойрхон норгох юмуу нойтон алчуур, малгай хэрэглэх
    -Нярай хүүхдийг гадаа байлгахдаа сүүдрэвчинд мөн чийглэг сэрүүн нөхцөл бүрдүүлэх
    -Шингэнийг аль болох ойр ойрхон уугаарай.

    Наршилтын үед илрэх шинж тэмдэг:
    -Дотор бачуурч нозоорох, нүд харанхуйлж, манарах
    -Огиудос хүрэх, бөөлжих
    -Суулгах
    -Бага зэрэг халуурах
    -Ходоод, гэдэсний хэвийн ажиллагаа хямардаг
    Наршсан үед юу хийх вэ?:
    -Буцалсан усыг хөргөөж задгай саванд хийж наранд халаагаад уг усаа уух буюу толгой биеийг угааж шавших, шингэн уух
    -Дээрх шинж тэмдэг илэрвэл эмчид яаралтай хандаж үзүүлж, зөвлөгөө авах.
  • Орхон, Сэлэнгэд осолдсон иргэдийн дийлэнх нь Улаанбаатар хотоос зугаалж явсан иргэд байна
    2017 оны 7 сарын 04
    Сэлэнгэ аймгийн хэмжээнд 2017 оны эхний 07 сарын байдлаар гол нуурын усанд унаж, осолдсон 3 удаагийн золгүй тохиолдолоор нийт 6 иргэн амь насаа алдаад байна.

    Тэрчлэн Сэлэнгэ аймгийн Орхон гол, Сэлэнгэ мөрөнд осолдож амь насаа алдсан иргэдийн дийлэнх хувь нь Улаанбаатар хот болон бусад аймаг, сумдаас амарч зугаалж явсан иргэд байна. Тухайн иргэд тус орон нутгаар урсан өнгөрч буй гол, мөрний гүний хэмжээг мэдэхгүй, усанд орж болохгүй тухай анхааруулсан самбар, тэмдэглэгээг тоогоогүй, замдаа болон голын эрэг дагуу архидан согтуурсан байдалтай үедээ усанд орсон зэргээс эдгээр усны осол үүдэлтэй юм гэж Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

    Иймд, иргэд та бүхэн

    Амарч зугаалж явахдаа сайн мэдэхгүй гол мөрний усанд орохгүй байх,
    2. Замд явах үедээ гол нуурын эрэг дээр зогсож сэрүүцэх зорилгоор гол нуурын эрэг дээрээс тонгойж толгой болон малгай бусад зүйлээ норгохдоо халтирч усанд унахаас болгоомжилж аюулгүй байдлаа хангах,
    3. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гол нуурын усанд орохгүй байх,
    4. Бусдадаа тавих хяналтаа нэмэгдүүлэх, хэлж зөвлөж байх,
    5. Бага насны хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, голын эрэг дагуу хүүхдийг явуулахгүй, тоглуулахгүй байх,
    6. Тээврийн хэрэгслийн жолооч нар баталгаатай зам, гүүрээр зорчиж гол усанд унах, осолдох эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
  • Интерпол 33 настай Монгол эмэгтэйг эрэн сурвалжилж байна
    2017 оны 7 сарын 04
    Дэлхийн Интерполийн төв Францын Леон хотод байдаг байна. Манай улс уг байгууллагад гишүүнээр элсээд 20 гаруй жил болж байгаа. Гишүүн болсон орны цагдаа, хууль хяналтын байгууллага эрэн сурвалжилж байгаа хүний тухай олон нийтэд мэдээлэх ёсгүй аж.
  • Энэ сарын 6-8-нд архи, согтууруулах ундаа худалдахгүй
    2017 оны 7 сарын 04
    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Монгол Улсын Ерөнхийлөгчийн дахин санал авахтай холбогдуулан Сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай захирамж гаргалаа. Захирамжаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал авах болон техникийн тооллого хийх өдөр буюу 2017 оны долоодугаар сарын 6-ны өдрийн 00.00 цагаас мөн сарын 8-ны өдрийн 00.00 цаг хүртэл Жанжин Д.Сүхбаатарын талбайд нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах зөвшөөрөл олгохгүй байхыг холбогдох албаныханд үүрэг болгов. Түүнчлэн 2017 оны долоодугаар сарын 6-ны 00.00 цагаас мөн сарын 8-ны өдрийн 00.00 цаг хүртэл нийслэлийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр зогсоож, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Цагдаагийн газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт үүрэг болголоо гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
4330 4331 4332 4333 4334 4335 4336
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шахмал түлшийг "Hotula" аппликейшнээр борлуулна
    Уржигдар 17 цаг 41 мин
  • "Улаанбаатар Трам" төслийн ТЭЗҮ-г нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжлээ
    Уржигдар 17 цаг 09 мин
  • “Дулаан гэр-цэвэр агаар 2025” үзэсгэлэн болж байна
    Уржигдар 16 цаг 59 мин
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
    Уржигдар 16 цаг 26 мин
  • Геологийн төв лабораторийн уулзварт нүхэн гарц барих ажилд “Хэт Моторс” ХХК газар чөлөөлөлт дээр зөвшилцөхгүй гурван жил болж байна
    Уржигдар 16 цаг 06 мин
  • ТАНИЛЦ: Сургуулийн орчинд худалдаалахыг хориглосон хүнс
    Уржигдар 15 цаг 41 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалтад дараах иргэд үнэ төлбөргүй хамрагдах боломжтой
    Уржигдар 15 цаг 24 мин
  • Ирэх даваа гарагт УИХ-ын намрын чуулган нээлтээ хийнэ
    Уржигдар 15 цаг 09 мин
  • Ухаалаг камерын тусламжтайгаар татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийг илрүүлэн, зөвлөмж хүргүүлж байна
    Уржигдар 14 цаг 45 мин
  • Монголын парламентын 35 жилийн түүхэн хөгжил, ололт амжилт, сорилт, алдаа сургамжийн талаар хэлэлцүүлэг өрнүүлэв
    Уржигдар 14 цаг 38 мин
  • Маргааш томоохон зах, худалдааны төвүүд ажиллахгүй
    Уржигдар 14 цаг 12 мин
  • Ирэх өдрүүдэд ихэнх нутгаар бороо, нойтон цас орно
    Уржигдар 14 цаг 01 мин
  • Р.Гончигдорж: Улсын Бага Хурал төрт ёсны уламжлал, улс төрийн соёл, шударга ёсны үнэ цэнийг эрхэмлэж ажилласан
    Уржигдар 13 цаг 18 мин
  • Даваа, гүвээнд халтиргаа, гулгаа үүсэх нөхцөл бүрдэж байгааг онцгойлон анхаарууллаа
    Уржигдар 13 цаг 13 мин
  • "Автомашингүй өдөр"-өөр томоохон зах, худалдааны төвүүд амарна
    Уржигдар 13 цаг 12 мин
  • Маргааш “Автомашингүй өдөр" болно
    Уржигдар 12 цаг 51 мин
  • “Номын баяр” есдүгээр сарын 19-нд эхэлнэ
    Уржигдар 12 цаг 39 мин
  • Ц.Туваан: Ашигт малтмалын тухай хууль "сэглэгдсэн" хууль болчхоод байна
    Уржигдар 12 цаг 14 мин
  • Эмгэнэл
    Уржигдар 12 цаг 09 мин
  • Ж.Чинбүрэн: 11 сард томуугийн өвчлөл, улаанбурханы өвчлөлтэй хавсраад нэлээд ноцтой болж болзошгүй байна
    Уржигдар 12 цаг 08 мин
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Дэлхийн анхны Дархан цаазат уул буюу Богдхан уулын тухай 24 баримт
  • Хэт нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Н.Батбаяр: Би хэлмэгдсэн ч шударга ёсны төлөө бууж өгөөгүй
  • БАРИМТ: Богдхан уулын тэнгэрийг тайх ёслолын үеэр дагах дэг журам, ЦЭЭРЛЭХ үйл
  • Зэсийн шинэ орд болох ОЮУТ ордын талаарх онцлох баримтууд
  • Хамтдаа дуулсан дуунууд- С.Жавхлан, Т.Баясгалан
  • “Автомашингүй өдөр”-өөр дараах гудамж, замуудыг хаана
  • Хубилай хааны мэндэлсний 810 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан хойшилжээ
  • Б.Батбаатар сайд төрийн яамыг төрлийнхөө хүмүүсээр дүүргэх нь ээ... 
  • Г.Дамдинням: Уурхайчдын нөр их хөдөлмөрийг үнэгүйдүүлж, салбараа улстөрчдийн золиос болох вий гэдэгт санаа зовниж явдаг
  • Улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан, мөнгө угаасан гэх хэргийг шүүхэд шилжүүлжээ
  • П.Наранбаяр: Сурах бичгээр бүрэн хангаж байгаа
  • ТАНИЛЦ: Ерөнхий сайд Г.Занданшатарын зөвлөхүүд
  • Байгалийн дурсгалт газруудын хилийн заагийг тогтоосноор хамгааллын менежментийг хэрэгжүүлэх боломж бүрдэнэ
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрүүд
  • Ө.Шижир: МАН-ынхан зарлаж байгаад хулгай хийдэг болох нь ээ, монголчууд та бүхэнд хариуг чинь барина аа
  • ФОТО: Төрийн соёрхолт, Ардын зураач Ү.Ядамсүрэнгийн 120 жилийн ойг угтан “Урлахуйн өв” үзэсгэлэн...
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Дулааны V цахилгаан станцыг “Митайм Интернэшнл” ХХК өөрийн хөрөнгөөр барина
  • “Автомашингүй өдөр”-өөр дараах гудамж, замуудыг хаана
  • Зэсийн шинэ орд болох ОЮУТ ордын талаарх онцлох баримтууд
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл хагас коксоор хийсэн шахмал түлшний үйлдвэрт ажиллалаа
  • Байгалийн дурсгалт газруудын хилийн заагийг тогтоосноор хамгааллын менежментийг хэрэгжүүлэх боломж бүрдэнэ
  • Дэлхийн анхны Дархан цаазат уул буюу Богдхан уулын тухай 24 баримт
  • Хубилай хааны мэндэлсний 810 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан хойшилжээ
  • Б.Батбаатар сайд төрийн яамыг төрлийнхөө хүмүүсээр дүүргэх нь ээ... 
  • Төмөрлөгийн үйлдвэр байгуулах төслийн судсыг атгаж байсан ГОЛ ХҮН шүүхээс том болсон уу?
  • Нийслэлийн цэцэрлэгт хамруулах хоёрдугаар шатны цахим бүртгэл маргааш дуусна
  • А.Амартүвшин: Зам дагуу түлш борлуулахгүй, түүхий нүүрсийг Улаанбаатарт огт нэвтрүүлэхгүй
  • П.Наранбаяр: Сурах бичгээр бүрэн хангаж байгаа
  • Ард түмний нийтлэг эрх ашиг дээр бид нэгдэж чаддаг байсан
  • Т.Ням-Очир: Сурах бичгийг сурагчдад олгохдоо сугалаа сугалуулж яасан ч болохгүй
  • Б.Чойжилсүрэн: Нар болон салхиар цэнэглэдэг станцад хөрөнгө оруулагч олдохгүй байна
  • ФОТО: Төрийн соёрхолт, Ардын зураач Ү.Ядамсүрэнгийн 120 жилийн ойг угтан “Урлахуйн өв” үзэсгэлэн...
  • ТӨСӨВ 2026: Нийгмийн халамжийн хөнгөлөлт, тусламж, үйлчилгээнд 2 их наяд төгрөгийг зарцуулна
  • Улсын хэмжээнд анхны Лаг хатааж шатаах үйлдвэрийг 2025-2027 онд барина
  • ТАНИЛЦ: Ерөнхий сайд Г.Занданшатарын зөвлөхүүд
  • Н.Батбаяр: Би хэлмэгдсэн ч шударга ёсны төлөө бууж өгөөгүй
24 баримт
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Г.Дамдинням: Уурхайчдын нөр их хөдөлмөрийг үнэгүйдүүлж, салбараа улстөрчдийн золиос болох вий гэдэгт санаа зовниж явдаг
  • Н.Батбаяр: Би хэлмэгдсэн ч шударга ёсны төлөө бууж өгөөгүй
  • Дэлхийн анхны Дархан цаазат уул буюу Богдхан уулын тухай 24 баримт
  • БАРИМТ: Богдхан уулын тэнгэрийг тайх ёслолын үеэр дагах дэг журам, ЦЭЭРЛЭХ үйл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК