зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4687 4688 4689 4690 4691 4692 4693
  • Ц.Нямдорж: Ардчилсан намын бүлэгт Б.Наранхүү гэж нэг сайн эр байна аа
    2016 оны 12 сарын 15
    УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. Хэлэлцүүлгийн шатанд 100 гаруй асуудлаар санал хураах байсан ч үдийн цайны завсарлага болсон тул хуралдаан завсарласан юм.
  • Хонгор суманд цэцэг өвчин гарч, хорио цээрийн дэглэм тогтоожээ
    2016 оны 12 сарын 15
    Дархан-Уул аймгийн Хонгор сумын иргэн Ж-гийн хонь цэцэг өвчнөөр өвчилж, тухайн бүс нутагт хорио цээрийн дэглэм тогтоожээ.

  • Зөрчлийн хэмжээнд авч үздэг байсан гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэгт тооцно
    2016 оны 12 сарын 15
    УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
  • “Төрийн мэдээлэл” эмхэтгэл хэвлэгдэн гарлаа
    2016 оны 12 сарын 15
    ​“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2016 оны 46 дахь дугаарт Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолыг нийтэлжээ.

  • НМХГ-аас шинэ жилийн баяртай холбогдуулан сэрэмжлүүлэг гаргалаа
    2016 оны 12 сарын 15
    Шинэ жилийн баяр, тэмдэглэлт ой зэрэг олныг хамарсан арга хэмжээнүүд болох хугацаа ойртож байгаатай холбогдуулан зарим бүтээгдэхүүний үнэ ханш өссөнөөс хямд үнэтэй, хуурамч бүтээгдэхүүн худалдаанд гарч болзошгүй тул дараах сэрэмжлүүлэг /зөвлөмж/-ийг хүргэж байна.
  • Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ”Тавантолгой”-н төслийг хөдөлгөх удирдамж өглөө
    2016 оны 12 сарын 15
    асгийн газраас байгуулсан, Таван толгойн ордыг эргэлтэд оруулах ажлын хэсэг өнгөрсөн баасан гаригт анхны уулзалтаа Шинхуа группийн төлөөлөлтэй хийсэн.

    Энэ уулзалтын дараа ”Консерциум тарчих сан юм уу, гурван сайд яагаад ганцхан Шинхуагийн удирдлагуудтай уулзав, Мongolian mining corporation, Энержи ресурс, Японы Сумитомо группын төлөөлөл яагаад ирээгүй вэ, Шинхуа групп Тавантолгойд дангаараа эзэн суух уу зэрэг асуулт үүсэж, зарим хүний дунд хардлага бий болов.

    Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдоржоор ахлуулсан ажлын хэсэг Шинхуа группийн удирдлагуудтай уулзсан өдрийнхөө орой Тавантолгойн төсөлд оролцож байгаа, оролцох үндэсний компаниудынхаа төлөөлөлтэй ч уулзсан. Уулзалтаар Монголын компаниуд Тавантолгойн төсөл дээр нэгдсэн нэг саналтай-нэг баг болж оролцох саналаа илэрхийлжээ. Тэд Засгийн газрын ажлын хэсэгтэй дахин уулзахаар тохирсон байна.

    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Тавантолгойн төслийг аль болох богино хугацаанд, яаралтай хөдөлгөх, цаг алдахгүйн тулд өмнөх тендерийн ялагчидтай өмнөх гэрээний нөхцөлийг САЙЖРУУЛАХ чиглэлээр хэлэлцээ хийж, санал солилцохыг ажлын хэсэгт үүрэг болгосон. Мөн Ерөнхий сайд ажлын хэсэгт дараах удирдамжийг өгмөн хэмээн Засгийн газрын хэвлэлийн албанаас мэдээлэв.

    1. Тавантолгойн төслийг хэрэгжүүлэгч компанийн 51-ээс доошгүй хувийг Монголын тал эзэмшиж, үүн дотроо төрийн өмчийн ”Эрдэнэс-Тавантолгой”- компанийн оролцоог зохистой төвшинд хангах,
    2. Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын суурь бүтцийг барих, ашиглах, тээвэрлэлт эрхлэх компанийн 51 хувьд Монголын тал буюу төрийн өмчит МТЗ компанийг оролцуулах,
    3. Төсөл хэрэгжүүлэгчид олборлосон нүүрсээ Монгол Улсад боловсруулсны дараа экспортолно. Үүний тулд одоо байгаа угаах үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, шинээр баяжуулах үйлдвэр барих шаардлагатай..
    4. Төслийн хэрэгжүүлэгч, оператор компаниуд, төмөр зам болон ханган нийлүүлэлт зэрэг төслийн бүх шатанд Монгол Улсын үндэсний аж ахуйн нэгжүүдийн оролцоог хамгийн боломжит дээд түвшинд хангаж оролцуулах.

    Хэрэв эдгээр удирдамж бүрэн хэрэгжвэл одоогийнх шиг түүхий нүүрсийг урд хөрш рүү зөөвөрлөхгүй болж байна.
  • ОУВС-ийн захирал шүүхэд дуудагджээ
    2016 оны 12 сарын 15
    ОУВС-ийн захирал шүүхэд дуудагджээ
  • Хуулийн төслийг буцаалаа
    2016 оны 12 сарын 15
    Засгийн газраас Хөгжлийн банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлснийг буцаан татлаа. Энэ талаар ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт

  • Бичлэг: Шинэ жилийн баярын будалтаа хэрхэн хийх вэ?
    2016 оны 12 сарын 15
    Бичлэг: Шинэ жилийн баярын будалтаа хэрхэн хийх вэ?
  • МҮБХ-ны цэцдийн зөвлөлөөс Л.Чинбатыг тэргүүнд өрсөлдөх санал тавьжээ
    2016 оны 12 сарын 15
    МҮБХ-ноос 2017 оны хоёрдугаар улиралд багтаан Цэцийн зөвлөлөө хуралдуулж, ээлжит “Их эе”-ийн товыг тогтоон хуралдуулах шийдвэр гаргасан. Тус хурлаар шинэ удирдлагаа сонгох талаар мэдээлэл гараад байгаа.
  • А.Сүхбат: Намайг заналхийлсэн
    2016 оны 12 сарын 15
    УИХ-ын чуулганы хуралдаанаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын анхны хэлэлцүүлгийг хийх үеэр гишүүд асуулга асууж, үг хэллээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн А.Сүхбат ноцтой мэдээлэл дэлгэлээ. Тэрбээр

    “Хуулийг яаж батлаад байгаа юм бэ. Хэн нэгэн нөхөр гаднаас санхүүжилт авчихдаг. Тэгээд сошиал ертөнцөөр энийг явуулахгүй бол болохгшүй гэдэг мессежийг өгч байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг энэ хэвээр нь батлахгүй бол... гэдэг заналхийлэл надад ирсэн. Бүх гишүүнд ирж байна. Надад энэ хуулийг хэвээр нь батлахгүй бол 2020 оны сонголтоороо таныг гаргахггүй гэдэг дарамт ирсэн” гэлээ. Харин УИХ-ын гишүүн М.Оюунчимэг бидэнд ”Энэ хуулийг батлахдаа хүний эрхийг бодолцоорой гэсэн мессеж ирж байгаа” гэсэн хариулт өглөө.
  • Г.Батхүү, М.Чимиддорж нар АН-ын даргад нэр дэвшихээр бүртгүүллээ
    2016 оны 12 сарын 15
    Ардчилсан намын дарга нэр дэвшихээр Г.Батхүү, Шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөний зохицуулагч М.Чимиддорж нар нэмж бүртгүүлжээ.
  • Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн анхны хэлэлцүүлгийг хийж байна
    2016 оны 12 сарын 15
    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан товлосон хугацаанаасаа нэг цаг хойшилж эхэллээ. УИХ-ын дарга М.Энхболд ОХУ-д айлчлал хийж байгаатай холбогдуулан хуралдааныг дэд дарга Ц.Нямдорж даргалж байна.



    Гишүүдийн ирц бүрдэхгүй байгаад УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж шүүмжлэлтэй хандаж, “Их хурлын бүрэн эрх нь эхлээгүй ирц нь бүрддэггүй УИХ гэж юу байхав. Ингээд суугаад байхад хэн хариуцлагатай болох вэ” хэмээн бухимдаж байв.



    Хуралдаанаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
  • Ж.Батзандан: Хэн нэгэн олигархийн эрхийг хангахын төлөө үндэсний эрх ашгийг золиосолж болохгүй
    2016 оны 12 сарын 15
    Ж.Батзандан: Хэн нэгэн олигархийн эрхийг хангахын төлөө үндэсний эрх ашгийг золиосолж болохгүй
    С.Ононтуул
    Хүний эрхийн нэрээр бүлэглэлийн эрх ашгийг гүйцэлдүүлж болохгүй.

    УИХ-ын гишүүн Ж.Батзандантай ярилцлаа. Тэрбээр АН-ын даргын сонгуульд нэр дэвшихээ албан ёсоор зарлаад байгаа юм.

    -Та АН-ын даргын сунгаанд оролцохоо албан ёсоор зарлачихлаа. Харин бүртгүүлж амжсан уу?
    -АН VI Их хурлаа хийж, дүрмийн, бодлогын шинэчлэлээ эхлүүлсэн. Шинэчлэлийн хөтөлбөрөө баталлаа. АН-ыг шинэчлэх хөтөлбөрт хэд хэдэн чухал зүйл заалт тусгасан. Жишээ нь, хаалттай АН-ыг яаж нээлттэй болгох вэ, хувьчлагдсан АН-ыг яаж олон нийтийн болгох вэ, хэвтээ тогтолцоотой АН-ыг яаж хагас босоо тогтолцоотой, захирах захирагдах ёсонд тулгуурласан нам болгох вэ, мөнгөний намыг яаж бодлогын нам болгох вэ, бүлэглэлийн савраас яаж намаа салгах вэ, эв нэгдэлгүй АН-ыг яаж эв нэгдэлтэй болгох вэ зэргээр олон бодлогын шийдвэрийг тусгасан. Ирэх дөрвөн жил АН-ын хувьд шинэчлэлийн жилүүд байх болно. Алдаагаа зассан, үндсээрээ өөрчлөгдсөн дөрвөн жил болох ёстой гэсэн зорилт дэвшүүлсэн байгаа. VI Их хурлаас АН-ын даргыг Үндэсний зөвлөлдөх хороогоор биш бүх гишүүдээс нь сонгох ёстой гэсэн шийдвэр гарсан.
    -Мэдээж энэ бол дэвшил байх?
    -Дэвшил, уг шийдвэрийн дагуу АН-ын даргын сонгууль нэгдүгээр сарын 29-нд болно. Энэ сунгаанд АН-ын гишүүд чөлөөтэй орох, өрсөлдөх эрх нь нээлттэй. Тиймээс миний бие АН-ын даргад өрсөлдөнө гэдгээ албан ёсоор зарласан.
    -Сая та АН мөнгөний биш, бодлогын нам болно гэж хэллээ. Гэтэл намын даргын сунгаанд оролцох нэр дэвшигч 250 сая төгрөг өгч байж өрсөлдөх эрх нь нээлттэй болж байна. Бодлогын нам болох мөн ч хол байна даа гэж жирийн гишүүд тань хэлж байна. Жишээ нь энэ мөнгийг та яаж босгох юм бэ?
    -Улстөрчдийг дотор нь хоёр хуваадаг. Мөнгөтэй, бизнестэй болон мөнгө босгож чаддаг улстөрч гэж. Улс төр хийх, сонгуульд өрсөлдөхийн тулд мөнгө санхүү шаардлагатай. Мөнгө босгох хамгийн сайн арга бол ил тод нээлттэйгээр гишүүд, дэмжигчдээсээ хан­див цуглуулах. Буруу аргаар цуг­луулсан, хулгайн аргаар олсон мөнгө улс төр, бүлэглэлийн барьцаанд оруулдаг. Би өнөөдрийг хүртэл улс төр, сонгуулийн санхүүжилтээ хуулийн дагуу гишүүд дэмжигчдээсээ хандив, мөнгөн тусламж цуглуулах хэлбэрээр хийж ирсэн. Цаашдаа ч энэ хэлбэрээр явна.
    -250 сая төгрөгийн босгыг хамгийн анх мэдээлсэн хүн бол та. Гэхдээ VI Их хурал дээрээ ингээд шийдчихсэн байсан юм биш үү. Яагаад тэр үед нь хэлээгүй юм бэ. Батзандан мэдэж байсан зүйлээрээ шоу хийлээ гэсэн шүүмжлэл та уржигдар сонссон л байлгүй?
    -Их хурлаар мөнгөний асуу­дал юу ч яриагүй. Өчигдөр сонгууль зохион байгуулах аж­лынх хэсгийнхэнтэй уулзсан. Тэгэхэд сонгуулийн нийт зар­дал 2.5 тэрбум төгрөг болж байгаа. Үүнийг нэр дэвшигчид хувааж төлөх үүрэгтэй гэж тайл­­барласан. Миний хувьд сон­гуульд хэдий чинээ олон хүн өрсөлдөнө төдий чинээ бага зардал нэр дэвшигчдэд ногдоно гэдгийг хэлсэн байгаа. Босгоо бага тогтоох замаар олон хүнийг өрсөлдүүлэх нь АН-ын зорилго байх ёстой. Олон янзын урсгал, үзэл бодлыг уралдуулах замаар сунгаагаа хийх нь бид­ний зорилго болохоос бэлтэй хүмүүсийг мөнгөөр нь өрсөл­дүүлэх нь АН-ын зорилго биш гэдгийг тодорхой хэлсэн. АН-д мөнгө дутаагүй, харин үнэт зүйл, зарчим, бодлого дутаж байна.
    -АН-ын даргын сунгаа бүх аймаг, сумдыг хамарна гэхээр Ерөнхийлөгчийн сонгуультай зэрэгцэхүйц зардал гарах юм биш үү. Тэгэхээр дэнчингийн 250 сая төгрөг дээр нэмэгдэж зардал гарах нь ээ?
    -250 сая төгрөгийг бууруу­лах, багасгах, шаардлагагүй зардлыг хасах саналаа ажлын хэсэгт би хүргүүлсэн. Ажлын хэсгийн шийдвэр хараахан гараагүй байна. Баасан гаригт багтаад гарах байх гэж найдаж байна. Нэр дэвшигчид 21 аймаг, есөн дүүрэгт очиж уулзалтаа хийнэ. Таван телевизээр нэр дэв­шигчдийн мэтгэлцээн хоёроос гурван удаа олон ний­тэд хүрэх ёстой. Хөдөө орон нутгаас намын гишүүдийг аймгийн төвд авчирч уулзалт, хуралдаанд оролцуулах зохион байгуулалтын ажил байгаа. Энэ бүхнийг хийхэд зардал зайлшгүй гарна. Гэхдээ зардлаа хэрхэн хуваарилах, хэдэн хувийг нь нэр дэвшигч нар үүрэх, намын бүтцийн байгууллага нь хэдэн хувийг нь гаргах вэ зэрэг шийдээгүй асуудал бий. Ажлын хэсгээс удахгүй шийдвэрээ гаргах байх.
    -Та Их хуралдаа хэр сэтгэл хангалуун байгаа вэ. Тодорхой шийдэлд хүрсэн гэж бодож байгаа юу. Таны хувьд Их хурал болохоос өмнө намын даргад өрсөлдөхөө илэрхийлсэн. Гэтэл намын Их хурлын үеэр АН-ын гишүүн болоод хамгийн багадаа арван жил болсон хүнийг сонгуульт албан тушаалд томилно гэсэн төсөл орж ирсэн. Ер нь бол танд зориулсан заалт байх.Танаас нэлээд болгоомжлоод байгаа юм биш үү?
    -Надаас айх зүйл байхгүй. Би хэн нэгэн этгээдийг айлгах гэж намын даргын сунгаанд ороогүй. Намын даргын сунгаа хуулийн хүрээнд шударга болж өнгөрөх ёстой. Батзандан на­мын даргын сунгаанд оролцоно гэдэг нь АН-д илүү нэг өнгө, үзэл санаа бодлогын шинэчлэл хийхэд тус дэм болно гэсэн үүднээс хараасай билээ. Хэдий чинээ олон янзын үзэл бодол уралдана төдий чинээ сайн бодлого гардаг гэдэг. АН үзэл санаа, бодлого, зарчмын уралдаан, мэтгэлцээн хийх ёстой. Сунгааны гол зорилго нь АН-ын үзэл санааг тодорхойлоход чиглэнэ. АН-ын үзэл санаа, үнэт зүйлийг шинээр харахад, томъёолоход чиглэх ёстой гэж би харж байгаа. Өрсөлдөгч, сунгаанд оролцогчид ирээдүйн АН-ын тухай, өнгөрсөн алдаа дутагдлаа бодитой ярьж, дүгнэж цэгнэх ёстой. АН ирээдүйд ямар байх вэ. Ирээдүйн өнгө, бодлого ямар байх вэ. Монголын төрийг ийм бодлогоор удирдана гэдгээ ярих ёстой. Дээрээс нь Монголыг удирдах АН өөрөө шинэчлэгдэх ёстой. Шинэчлэгдсэн АН Мон­голыг шинэ шатанд гаргаж ирж чадна. Тиймээс илүү бодлогод төвлөрсөн мэтгэлцээн, сунгаа болох ёстой гэж харж байгаа.
    -Намын даргад өрсөлдсөн хүмүүсээс хэн нэгнийг нь сонгохын тулд хамгийн түрүүнд мөрийн хөтөлбөрийг нь харна. Та мөрийн хөтөлбөрөө боловсруулсан уу. Мөрийн хөтөлбөрийн онцлог, бусдаа­саа ялгарах зүйл нь юу байх вэ. АН-ыг яаж шинэчлэх вэ?
    -Мөрийн хөтөлбөрийг хараа­хан боловсруулж дуусаа­гүй байна. Гэхдээ АН-ын үзэл санааны шинэтгэл бол миний мөрийн хөтөлбөрийн цөм байх болно. АН хүний эрх, эрх чөлөө төвтэй нам. Иргэний нийгэм, иргэдийн санаачилга, иргэн төвтэй нам. Нөгөө талаас баруун төвийн нам гэдэг утгаараа үндэсний эрх ашгийг дээдэлсэн эрх ашигт төвтэй улс төрийн хүчин болж өөрчлөгдөх ёстой. Энэ хоёрыг төгс хослуулах хэрэгтэй. АН сүүлийн 20 гаруй жил хүний эрх тал руугаа хэт хэлбийж, үндэсний эрх ашгийг орхигдуулсан тал бий. Өнөөгийн даяарчлалын нийгэмд хүний эрх, үндэсний эрх ашиг хоёрыг тэнцвэртэй хэмжээнд тавьдаг. Хүний эрх, үндэсний эрх ашиг хоёрын балансыг хангаж чаддаг улс төрийн хүчин Монголд хэрэгтэй гэж би харж байгаа. Хэн нэгэн олигархийн эрхийг хангахын төлөө үндэсний эр­хийг золиосолж болохгүй гэж Батзандан боддог. Хүний эрхийн нэрээр бүлэглэлийн эрх аш­гийг гүйцэлдүүлж болох­гүй. Хүний эрх бол АН-ын мөрийн хөтөлбөрийн бодлогын цөм байдаг. Гэхдээ орхигдсон, хаягдсан үндэсний эрх ашгийг сэргээх, АН-ын цөм болгож гаргаж ирэх цаг нь болсон. Үндэсний эрх ашигт тулгуурласан, тугаа болгосон, тусгаар тогтнолын үзэл са­наанд суурилсан, түүнийгээ бод­логынхоо цөм болгосон АН шинээр бий болох хэрэгтэй.
    -АН-ын дүрмээр намын дарга болсон хүн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхгүй гэж үнэн үү?
    -Намын дарга болсон хүн Ерөнхийлөгчид нэр дэвшиж болно. Хязгаарласан заалт АН-ын болон Монгол Улсын хуульд байхгүй. Гэхдээ миний бие Ерөнхийлөгчид нэр дэвших 45 насны шаардлага хараахан хүрээгүй байгаа учраас энэ тухай бодох шаардлага байх­гүй. Харин 2017 оны Ерөнхий­лөгчийн сонгуульд АН-аас хамгийн сонгодог, шилдэг боловсон хүчнээ нэр дэвшүүлэх болно гэдгээ амалъя.
    -АН-ын хувьд 1990 онд ардчилсан хувьсгалыг эхлүүлсэн хүмүүс нь одоо ч намынхаа тэргүүн эгнээнд явдаг онцлогтой нам. Шинэ хүнийг ерөөсөө гаргаж ирдэг­гүй. Та АН-д элсээд яг хэдэн жил болж байгаа билээ?
    -2004 оноос ардчилсан хүч­нийхэнтэй холбоотой ажилласн. АН-ын зовлон бол хууччуул нь нийлж байгаад шинэ хүмүү­сээ шахдаг. Өвгөчүүд нь залуучуудаа хажигладаг, хасаж хөөдөг зовлонтой нам л даа. Фракцууд нь тохирч байгаад фракцгүй хүмүүсээ гадуурхдаг. Өөрөөр хэлбэл, намын эв нэгдэл хангагдаагүй улс төрийн хүчин гэж хэлж болно.АН-ыг эв нэгдэлтэй болгохын тулд явцуу эрх ашгийн фракцыг хязгаарлах зайлшгүй шаардлагатай. Батзандан АН-ын дарга болбол явцуу эрх ашгийн фракцуудыг татан буулгана. Зөвхөн мэргэжлийн фракц, холбоо, бодлогын зөвлөлүүдийг хүлээн зөвшөөрнө гэдгээ хэлж байгаа.
    -Тэр нь яана гэсэн үг вэ?
    -АН засгийн эрхэнд гарсан тохиолдолд мэргэжлийн бай­гуул­лагын удирдах албан тушаалд зөвхөн мэргэжлийн холбоодоос санал болгосон хүмүүсийг томилно. Өнөөгийн явцуу эрх ашгийн фракцуудын хийдэг ганцхан ажил байдаг. Тэр нь намын даргыг сонгох, огцруулах. Намын даргыг намын хорооноос сонгодог учраас тэнд явцуу эрх ашгийн фрак­цууд үүрлэдэг. Тиймээс намын шинэчлэлийн хүрээнд бүх шатны даргыг бүх гишүүнээс нь сонгодог тогтолцоо руу шилжинэ. Өөрөөр хэлбэл, намын хороод даргаа сонгохгүй. Тэгэхээр явцуу эрх ашгийн фракцуудыг татан буулгах, шахах бодлогыг намын дарга болсон тохиолдолд явуулна гэдгээ ил тод хэлж байгаа. Явцуу эрх ашгийн фракцаар дамжуулж АН-д бүлэглэл хүчээ авч байгаа. Бүлэглэлийн савраас АН-ыг салгах нь миний зорилго байх болно. Энэ бол АН-ын шинэчлэлийн нэг том тулгуур багана болно. Дээрээс нь, АН хэвтээ тогтолцоотой нам. 30 тусдаа бие даасан намын нэгдэл байдаг. Өөрөөр хэлбэл, намуудын холбоо хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг. Энэ утгаараа зарим тохиолдолд хоорондоо зөрчилтэй, нэгдсэн удирдлагагүй явах тохиолдол цөөнгүй гардаг. Харин миний хувьд намын дарга болсон тохиолдолд энэ тогтолцоог хагас босоо улс төрийн хүчин болгоно. Доод шатны намын даргыг дээд шатных нь батламжилдаг болгоно. Дүрэм, хууль зөрчсөн удирдлагуудтай хариуцлага тооцно. Ингэж байж АН нам шиг нам болно гэсэн итгэл үнэмшил надад байна. Хувьчлагдсан, хаалттай намыг олон нийтийн, нээлттэй болгоно. Өнөөдөр АН-ын шийдвэр гаргалт, санхүүжилт, гишүүнчлэл бүгд хаалттай байгаа. Үүнээс болж АН-д шинэ залуу үе, чадвартай болов­сон хүчин орж ирээд орон зайгаа эзлэх боломжгүй байна. Дотоод тоглоомын дүрэм нь тодорхойгүй, хаалттай учраас орж ирэх бололцоо алга. Тиймээс АН-ын дотоод үйл ажилла­гааны дүрмийг бүгдийг нь олон нийтэд нээлттэй болго­но оо. Ингэснээр АН ард түмний нам болж өөрчлөгдөнө гэж харж байгаа. Цөөхөн бүлэг этгээд АН-ыг хувьчилж авчихаад байна. Аймаг, дүүрэг болгонд санхүүжилт, гишүүдээр нь дамжуулаад барьчихсан байна.
    -Санхүүжилт байхгүй бол намын үйл ажиллагааг яаж явуулах юм бэ. Өнөөгийн нөхцөлд боломжгүй шүү дээ?
    -АН-д тулгарч байгаа нэг том асуудал нь санхүүжилтийн реформ хийх. Улс төрийн намуудын тухай хуульд маш тодорхой заасан байдаг. Нэг бүлэглэл, аж ахуйн нэгжээс жилд авах санхүүжилтийн хэмжээ нь 10 сая, хувь хүнээс гурван саяас хэтэрч болохгүй гэж тусгасан байгаа. Хуулиа маш сайн чанд мөрдөх ёстой. Гишүүд, дэм­жигчдэдээ тулгуурсан ил тод санхүүжилтийг бий болгох ёстой. Тэгэх бүрэн боломж­той. Ингэхийн тулд бодло­гын зөвлөлд тулгуурласан санхүү­жилтийн хэлбэрийг бий болгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, нэг хуулийн этгээд, хувь хүнээс авах санхүүжилтийн хэмжээгхязгаарлах ёстой. Ний нуугүй хэлэхэд улс төрийн намууд цөөн тооны хувь хүн, хуулийн этгээдээс их хэмжээний санхүүжилт авдаг учраас барьцаанд ордог.
    -Өнгөрсөн дөрвөн жилд АН-ын зовлон яах арга­гүй фрак­цуудынх нь зодоон байс­ныг хүн болгон хүлээн зөв­шөөрсөн. Та ч бас фракцуудыг байхгүй болгоно гэж ярьж байна. Гэхдээ та өнгөрсөн хугацаанд “Шонхор” фракцид харьяалагддаг байсан биз дээ?
    -Би АН-д ороод 12 жил болж байна. 2004 онд анх орж байсан. Иргэний хөдөлгөөний он жилийг хасвал найман жил байх. Энэ хугацаанд АН-ын бараг бүх фракц бүлэглэлд орж, гарч явлаа. АН-тай танилцах уулзалт, аяллыг хангалттай хийсэн гэж хэлж болно. МоАХ-ноос “Шонхор”, “Нэг ардчилал”-аас “Шинэ Ардчилал” гээд бүгдтэй нь хамтарч уулзаж учирч явсан. АН-ын хуучин дүрэм, тогтолцооны дагуу гэсэн үг шүү. Гэхдээ залуу хүн, залуу гишүүний хувьд нэг л зүйлийг ойлгосон. АН одоогийнхоо тогтолцоогоор хол явахгүй юм байна гэдэг нь энэ он жилүүдэд хангалттай харагдаж байгаа юм. Ирээдүйн Монголыг тодор­хойлох гэж байгаа улс төрийн том хүчин эхлээд өөрийгөө тодорхойлох ёстой. Шинэ Монголыг бүтээхийг, үндэсний эв нэгдлийг хүсч байгаа хүчин дотоод эв нэгдлээ хангадаг тогтолцоотой болох ёстой. Миний хувьд маш тодорхой саналыг хэлж байгаа. Намын дүрэмд эв нэгдлийн хувьсгал хийнэ гэдгээ хэлж байгаа. Ингэхдээ намын дотоод маргаан, мэтгэлцээнийг шийдвэрлэдэг Эв нэгдлийг хороог байгуулна. Өнөөдөр АН-д эвдрэлцүүлдэг хороо, хор дэндүү их байна. Фракцууд нь АН-ыг эвлэлдүүлэх биш эвдрэлцүүлдэг институц болж хувирлаа. Тийм учраас эвд­рэлцүүлдэг биш эвлэрүүлдэг хороог бий болгоно.
    -Эв нэгдлийн хороо нь яг юу хийх юм. Намын хоёр гишүүн санал зөрөлдөхөд хооронд нь эвлэрүүлэх юм уу?
    -Дүрмийн зөрчил гэж гардаг. Аймаг, дүүргийн намууд өөр хоорондоо талцаж хуваагд­даг. Шийдвэр гаргаж чадах­гүй гацаанд ордог, хурал­даж чадахаа больдог. Энэ тохиол­долд Эв нэгдлийн хороо ажлаа хийнэ. Ухуулан таниулах, ойлгуулах, үзэл санаа, зарчмаа баримталж ажиллах юм. Мөн шинээр элссэн гишүүдэд дүрэм журмаа танилцуулах, сурталч­лах олон ажлыг хийнэ. Бидний эв нэгдэлгүй байгаа нь нам дотор шударга ёс хангагдахгүй байгаатай холбоотой. Намын, улсын, төрийн эрх ашиг гэж байдгийг гишүүддээ ойлгуу­лахаас эхлээд энэ хорооны ажил их байх болно.
    -Та одоо намынхаа аль үүрт харьяалагдаж байгаа юм бэ. Баянзүрхийн АН-ын хороо таныг гишүүнчлэлээсээ хаслаа гэж мэдэгдсэн байгаа?
    -Би Баянзүрх дүүргийн на­мын хорооны 11 дүгээр үүрийн гишүүн.
    -Хэвээрээ байгаа гэсэн үг үү?
    -Тийм. Намын хорооноос хассан гэсэн шийдвэр хараахан ирээгүй.
    -Орон нутгийн сонгуулиар ялсан дүүргийн нэг нь Баянзүрх. Гэвч Засаг даргыг нь батламжлахгүй байна. Энэ дүүрэгт АН-аас нэр дэвшсэн хүний хувьд та энэ тал дээр байр сууриа илэрхийлэхгүй юм уу?
    -Баянзүрх, Сүхбаатар, Баянгол, Сүхбаатар, Завхан аймагт АН ялалт байгуулсан. МАН-ын нөхдүүд Засаг дарга, удирд­лагуудыг нь томи­лохгүй цаг алдаж байна. 119 суманд АН ялалт байгуулсан. Тэднийг бас томилохгүй гацааж байгаа тохиолдол их байгаа. Энэ талаар намын Бүлэг, УИХ-ын төвшинд ярьж МАН-д шахалт үзүүлж байгаа. Ялагдлаа хүлээж сурах хэрэгтэй. Тахимаа өгөх хэрэгтэй гэдгийг өдөр болгон сануулж байгаа.
    -Та фракцгүй нам болно л гээд байна. Гэтэл танай намын фракцууд аль хэдийнэ тохирчихсон юм биш үү. Манайх намын даргаа авъя, танайд генсекээ өгье гэж тохиролцжээ гэсэн яриа сонсогдох л юм. Та тэр талаар сонссон байлгүй дээ?
    -Хуучин бүтэц, фракцуудын тохироогоор намын даргыг томилдог байсан үе бий. Гэхдээ жирийн мянга мянган гишүүн фракцын тохироогоор намын даргаа сонгодог хоцрогдсон арга барилаасаа салъя гэж байгаа. Мэдээж фракц, бүлэглэлүүдАН-ыг худалдаж авахаар маш олон зүйл хийх байх. Үүний эсрэг Батзандан тэмцэх болно оо. Жирийн гишүүдийнхээ үзэл бо­долд тулгуурлаж, фрак­цуудын явцуу эрх ашиг, мөн­гөний эсрэг үнэт зүйл зарчмаа ярьж тэмцэх болно. Би нэг зүйл итгэдэг. Энэ хорвоод мөнгөнөөс илүү үнэт зүйл гэж байдаг юм. Фракц, бүлэглэлээс илүү зарчим, ёс суртахуун гэж нийгэмд байдаг юм. Үүнийг манай иргэд, гишүүд мэднэ. Өнөөдрийг хүртэл АН-ыг фрак­цын толгойлогч нар тодорхойлж ирсэн. Тиймээс гишүүдээсээ асууж ирээдүйгээ тодорхойлдог шинэ эрин үе рүү шилжин орно. АН-ын гишүүд эрүүл саруул, ирээдүйгээ харсан шийдвэр гаргана гэдэгт итгэлтэй байгаа.
    -МАН Бага хурлаа хийгээд 35 настай залууг генсекээрээ томиллоо. Гэтэл танай намыг өнөөх л 1990 онд орж ирж байсан хүмүүстодорхойлсоор байна?
    -АН хуц, ухна тавьсан юм шиг хэдхэн хүнийг ээлжилж, намын удирдлага болгосоор 26 жилийг өнгөрөөлөө, үнэн. АН-ын нийт гишүүд дэмжигчидтэй уулзаж байхад шинэчлэлийн салхийг сэвэлзүүлэх, залуу үеэ гаргаж ирэх, боловсон хүчний шинэтгэл хийх цаг нь болсон гэж ярьж байна лээ. Үүнтэй санал нэг байгаа. МАН-д залуу үе хүч түрэн гарч ирж байна. Тэд боловсон хүчний шинэтгэлээ хийж байна. Үүгээрээ АН-аас түрүүлж байна. Үүнийг хүн болгон харж байгаа. Тиймээс АН ч гэсэнөөрөө өөрийгөө шинэ­­чилж чадна гэдгээ харуу­лах цаг нь болсон. Цаг нь ирсэн гэж харж байгаа.
    -Залуустаа яаж хандаж байгаагаас нь харвал АН-ын илүү хаалттай бараг ком­мунист маягийн нам болчихоод байгаа шдээ?
    -Санал нэг байна. Бидэнд зовлон их байгаа. Гэхдээ энэ зовлонгоо шийдэж чадна гэдэгт итгэлтэй байгаа.
    -АН, Ерөнхийлөгч хоёрын хоо­рондын харилцаа таарамж­гүй байна гэж яриад эхэллээ. АН-ын дарга З.Энх­болд телевизийн ярилцлагад орохдоо ийм асуудал байгаа нь үнэн. Тавантолгойн гэ­рээнээс болж Ерөн­хийлөгч, АН-ын хооронд ан цав гарсан гэж байсан. Үнэхээр тийм юм болоод байгаа хэрэг үү. Үүнийг өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд УИХ-ын гишүүн байсны тань хувьд, бас Тавантолгойгоор маш их дуугардаг байсны тань хувьд асууж байгаа юм?
    -Айл гэрт маргаан байдаг шиг өнгөрсөн дөрвөн жил АН-ын бүлэгт цөөнгүй маргаантай асуудал байсан. Тухайлбал, Тавантолгой, Цагаан суварга, Эрдэнэтийн асуудлаар АН-ын бүлэг хэзээ ч нэгдсэн байр суурьтай байгаагүй. Гишүүдийн олонхи нь стратегийн томоохон ордуудыг иргэдэд ашигтай, Монголын эрх ашиг нийцсэн хэлбэрээр эргэлтэд оруулах ёстой гэсэн байр суурьтай бай­сан. Ашигтай ажиллаж байгаа аж ахуйн нэгж компа­ниу­даа гаднынханд бага төлбөртэйгөөр зүгээр өгөхийг хэн ч хүсдэггүй. Ялангуяа гурван сая иргэн хувьцаа эзэмшиж байгаа Таван­толгойн асуудалд АН-ын бүлэг хатуу байр суурьтай байсан. Тавантолгойн нүүрсний үнэ өнгөрсөн дөрвөн жилд 25-хан ам.доллар байсан. Одоо 200 ам.доллар хүрч байна. Тавантолгой хамгийн ашигтай ажиллаж байгаа компаниар шалгарч байна. Энэ компанийг өнөөдөр Хятадуудад, гаднын­ханд өгөх, зарах тухай яриа байгаа. Үүнийг зогсоохын төлөө, хэлэлцээг монголчуудад ашигтай хэлбэрээр явуулахын төлөө АН-ын бүлэг хатуу зогсоно. Монголын баялаг руу шунахайран дайрч байгаа гадаад дотоодын бүлэглэлийн эсрэг АН зогссоор ирсэн. Цаашид ч зогсоно.
    -Та түрүүн үндэсний эрх ашгийг хувь олигархийн эрх ашгаас дээгүүр тавих ёстой гэж хэлсэн. Бас Эрдэнэтийн 49 хувийн талаар нэлээд шүүмжлэлтэй хандаж байсан. Гэвч сүүлийн үед чимээгүй болчихлоо. Юунаас болоод чимээгүй болчихов оо?
    -“Эрдэнэт”-ийн 49 хувийг Засгийн газар тэргүүн ээлжид худалдан авах эрхээсээ тат­гал­заж хувийн компанид хууль бусаар шилжүүлсэн явдлыг шалгах ажлын хэсэг бай­гуулагдаад ажиллаж байгаа. Ажлын хэсэгт би орсон. Удахгүй дүгнэлтээ гаргана. Эрдэнэтийн асуудал бол Монголын төдийгүй олон улсын гэрээг зөрчсөн. Энэ болгоныг хууль эрх зүйн үндэслэл, баримт нотолгоотой нь удахгүй гаргаж тавина.
    -Амаа үдүүлчихээгүй л юм байна, тийм үү?
    -Батзандан амаа үдүүлдэг улстөрч биш. Асуудлыг нухац­тай, нотолгоотой гаргаж тавьдаг улстөрч.
  • Б.Наранхүү: Оросуудаас төмөр замын 50 хувийг “хусаад” ирэх аавын хүү гарч ирнэ
    2016 оны 12 сарын 15
    Монголын улстөрд популизм хийх нь өндөр оноо авдаг “үзүүлбэр” болохыг өнгөрсөн жилүүдэд баталлаа. Харамсалтай нь поп-уудын үг, үйлдэл үргэлж буруу тийш нь чангаадаг. Харин шударга үнэнийг хэлсэн хүнийг хардаж сэрдэн, хамтрахаас зугатаж, хүчгүйдүүлдэг жишиг тогтчихоод байна. Эрдэнэтийг үндэсний компани болгосон үйл явцад “Ард түмэндээ хувьчилж, үнэгүй тараана” гэж хэлсэн улстөрчид “од” болж, үр ашиг, бизнесийн орчинг эрүүлээр дүгнэсэн эдийн засагчид “урвагч” гэж харагдах боллоо.
    Ийм цаг үед УИХ-ын гишүүн Б.Наранхүү өөрийн байр сууриа илэрхийлэв. Тэрээр “Эрдэнэтийг Монголдоо олоод ирсэн залууг битгий шантруул. Оросын тал өөрт ашигтай үнээр зарлаа гэж байхад Монголын Засгийн газар үүнийг буруутгах уу. Манай баялгийг гадныхантай хуваадаг байсныг эх орондоо аваад ирлээ шүү дээ. Ийм залуусын зүрх сэтгэлийг битгий мохоо. Олимпоос алт авсны дараа бид тамирчдаа алтан медальтай л ирнэ гэдэг хүлээлттэй болсон шүү дээ. Үүн шиг боломжгүй санагддаг зүйлийн үүд хаалгыг нээж өгч байгаа юм. Оросод байсан 49 хувийг аваад ирлээ. Магадгүй дараа нь хэн нэг нь оросуудаас Төмөр замын 50 хувийг “хусаад” ирэх ч юм билүү. Улстөрчид үүнийг дэмжиж, боломжийг нээж өгөх хэрэгтэй. Эхний авчирсан хүнийг бөөнөөрөө нийлээд алаад хаячих юм бол дахин ийм сэдэл хэнд ч төрөхгүй. Би Ц.Нямдорж гуай, Ж.Батзандан нарыг ойлгодог. Тэдний толгойд Эрдэнэтийн 49 хувийг аваад ирж болно гэсэн ойлголт огт байхгүй. Үлгэр шиг л санагдаж байгаа. Үлгэрээ худлаа л гэж бодож яваа шүү дээ“ гэсэн юм.
    Үнэхээр ч шинэ Монголын залуус дэлхийн зах зээлд гол тоглогч болж, гадны томоохон компаниудийн хувийг эх орондоо авчрах үүд хаалга Эрдэнэтээр нээгдсэн. Үүнийг дэмжиж, таатай орчинг бий болгох нь улстөрчид, эрх баригчдын алсын хараатай шийдвэрээс шалтгаална.
  • ”Оюутолгой” зэсийн баяжмалын экспортоо эхлүүллээ
    2016 оны 12 сарын 15
    “Туркиз Хилл Ресурс” ”-ээс мэдээлж байна.
  • Гадаад зээлийн ашиглалтыг сайжруулна
    2016 оны 12 сарын 15
    Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийн ашиглалтыг сайжруулах, төслүүдийн хэрэгжилтийг түргэтгэх чиглэлээр холбогдох арга хэмжээ авахыг төсвийн бүх ерөнхийлөн захирагч нарт даалгав.
  • АТГ-аас Ж.Мөнхбат, Г.Эрдэнбат нарт албан бичиг хүргүүлжээ
    2016 оны 12 сарын 15
    Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат нарт албан бичиг хүргүүллээ.
  • Ц.Нямдорж : Гишүүд чуулганд суухгүй юм бол яах гэж сонгогдсон юм бэ
    2016 оны 12 сарын 15
    УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан 10 цагт товлогдсон ч одоогоор гишүүдийн ирц бүрдээгүй байна. УИХ-ын дарга М.Энхболд ОХУ-д ажлын айчлал хийж байгаа учраас өнөөдрийн чуулганы хуралдааныг УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж даргалах юм.

  • С.Хавал бялуу хүртэж, Баян-Өлгий аймгийн Гаалийн газрын даргаар очих уу
    2016 оны 12 сарын 15
    Баян-Өлгий аймгийн Засаг дарга асан С.Хавал аймгийнхаа Гаалийн газрын даргаар томилогдохоор нэр нь яригдаж эхэлжээ.
4687 4688 4689 4690 4691 4692 4693
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням болон УИХ-ын гишүүдийн төлөөлөл “Эрдэнэс тавантолгой” ХК-д ажиллаж байна
    Уржигдар 13 цаг 24 мин
  • 24 баримт: 60 жилийн түүхийг тээгч БАЯНЗҮРХ дүүрэг
    Уржигдар 10 цаг 22 мин
  • Гамшгаас хамгаалах мэдлэг олгох сургалтад 2000 орчим оюутан цэрэг болон хугацаат цэргийн алба хаагчдыг хамрууллаа
    2025-08-08
  • “Их хурд-10” хурдан морины уралдаанч хүүхдийн аюулгүй байдалд хяналт тавьж байна
    2025-08-08
  • Төмс, хүнсний ногооны өргөтгөсөн худалдаа явуулж буй байршлууд
    2025-08-08
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    2025-08-08
  • “Баянзүрх Бидний дүүрэг” ойн баяр, наадмын хөтөлбөр
    2025-08-08
  • Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
    2025-08-08
  • Онцгой байдлын алба хаагчид 3339 хүний амь нас, 318.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ
    2025-08-08
  • "Аавуудын баярын өдөр"-т зориулах 10 дуу
    2025-08-08
  • “Байгальд амьдрах арга ухаан – 2025” төсөл хөтөлбөрт 5800 гаруй хүүхдүүд хамрагджээ
    2025-08-08
  • Улаанбурхан өвчнөөр 10-14 насны 4994 хүүхэд өвчилжээ
    2025-08-08
  • Монголчуудын цайлах ЁСОН
    2025-08-08
  • Өнөөдөр "Аавуудын баярын өдөр" тохиож байна
    2025-08-08
  • Т.Аубакир: Мэргэжлээс шалтгаалсан өвчний эмнэлгийн барилгыг яаралтай ашиглалтад оруулахад анхаарна
    2025-08-08
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    2025-08-08
  • Нийслэлийн 22 байршилд үерийн усны 102 км далан, дөрвөн хөв цөөрөм байгуулна
    2025-08-08
  • "Их хурд" наадмын бөхийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    2025-08-08
  • Улаанбаатарт 26 градус дулаан байна
    2025-08-08
  • Энэ жилийн наадмын ОНЦЛОХ бөх О.Наранбаатар харцагын тухай баримтууд
    2025-08-08
  • Монголын хөгжмийн ертөнцийн "төмөр хатагтай" Т.Ариунаагийн тухай 24 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
  • "Айрагийн Бямбаа" начины тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
  • Энэ жилийн наадмын ОНЦЛОХ бөх О.Наранбаатар харцагын тухай баримтууд
  • Бэртлийг ялж, хөдөлмөрөө баталсан М.Бэлгүтэй харцагын тухай сонирхолтой баримтууд
  • Т.Даваадалай: Урт цагаан цэцэрлэгт хүрээлэнд ил театр, ил зогсоолыг тохижилтоор бүтээсэн
  • Асаж дүрэлзсэн Т.АРИУНАА
  • 24 баримт: 60 жилийн түүхийг тээгч БАЯНЗҮРХ дүүрэг
  • Бороотой өдөр сонсох "хуучны" 10 дуу
  • Өмнөд Солонгосын Жүжигчин Сон Ён Гюг машиндаа нас барсан байдалтай олджээ
  • Ж.Чинбүрэн: СЭМҮТ-ийн дарга нар хуйвалдан өөрсдийн данс руу их хэмжээний мөнгө шилжүүлж авдаг нь тогтоогдсон
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 20 бөх
  • Улаанбуудайн тариалалт 15 хувиар буурчээ
  • "ICETOP" & "ONYX"- ШҮТЭЭН МИНЬ
  • “МИАТ“ ТӨХК оюутнуудад зориулан үндсэн бүх чиглэлдээ 15 хувийн хөнгөлөлттэй тийзийн урамшууллыг зарлажээ
  • POETRY: Шүхэр мэт шүлгүүд
  • Монгол-Японы соёлын өдөрлөг боллоо
  • "Их хурд" наадмын бөхийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Монголын хөгжмийн ертөнцийн "төмөр хатагтай" Т.Ариунаагийн тухай 24 баримт
  • Бороотой өдөр сонсох "хуучны" 10 дуу
  • "ICETOP" & "ONYX"- ШҮТЭЭН МИНЬ
  • Улаанбуудайн тариалалт 15 хувиар буурчээ
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
  • "Айрагийн Бямбаа" начины тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
  • Ж.Чинбүрэн: СЭМҮТ-ийн дарга нар хуйвалдан өөрсдийн данс руу их хэмжээний мөнгө шилжүүлж авдаг нь тогтоогдсон
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Монгол-Японы соёлын өдөрлөг боллоо
  • “МИАТ“ ТӨХК оюутнуудад зориулан үндсэн бүх чиглэлдээ 15 хувийн хөнгөлөлттэй тийзийн урамшууллыг зарлажээ
  • Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • 24 баримт: 60 жилийн түүхийг тээгч БАЯНЗҮРХ дүүрэг
  • “Говь” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Амарсайханы гадаад паспортыг хүчингүй болгожээ
  • Энэ жилийн наадмын ОНЦЛОХ бөх О.Наранбаатар харцагын тухай баримтууд
  • Бэртлийг ялж, хөдөлмөрөө баталсан М.Бэлгүтэй харцагын тухай сонирхолтой баримтууд
  • Т.Даваадалай: Урт цагаан цэцэрлэгт хүрээлэнд ил театр, ил зогсоолыг тохижилтоор бүтээсэн
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 20 бөх
  • "Их хурд" наадмын бөхийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Өмнөд Солонгосын Жүжигчин Сон Ён Гюг машиндаа нас барсан байдалтай олджээ
  • Э.Батшугар: И-баримтыг цахимжуулах ажил есдүгээр сард эхэлнэ
24 баримт
  • 24 баримт: 60 жилийн түүхийг тээгч БАЯНЗҮРХ дүүрэг
  • Энэ жилийн наадмын ОНЦЛОХ бөх О.Наранбаатар харцагын тухай баримтууд
  • Т.Даваадалай: Урт цагаан цэцэрлэгт хүрээлэнд ил театр, ил зогсоолыг тохижилтоор бүтээсэн
  • Асаж дүрэлзсэн Т.АРИУНАА
  • Бэртлийг ялж, хөдөлмөрөө баталсан М.Бэлгүтэй харцагын тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК