зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4739 4740 4741 4742 4743 4744 4745
  • Улсын аварга Ч.Санжаадамба түрүүллээ
    2016 оны 11 сарын 13
    Монгол бөхийн өргөөнд Говь-Алтай аймгийн “Хантайшир” дэвжээ үүсэн байгуулагдсаны 15 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 224 бөхийн барилдаан боллоо. Энэхүү барилдаанд Улсын баяр наадмаар 10 даван түрүүлж, Монгол Улсын аварга цол хүртсэн Ч.Санжаадамба тэргүүлэн, наадмаас хойш анх удаа барилдаж, бөхийн хорхойтнуудаа баярлуулав. Мөн барилдаанд улсын заан Б.Пүрэвсайхан, улсын заан Б.Соронзонболд, улсын харцага Т.Баасанхүү, улсын харцага Н.Батзаяа, улсын өсөх идэр начин Э.Энхбат тэргүүтэй бөхчүүд зодоглосон юм.

    Бөхийн барилдаааны их шөвөгт улсын аварга Ч.Санжаадамба, аймгийн арслан О.Хангай, улсын начин Ганзориг, улсын начин Б.Чимидвандан нар тунан үлдсэн юм. Үүнээс Архангай аймгийн Хашаат сумын харьяат улсын залуу аварга Ч.Санжаадамба, Ховд аймгийн Буянт сумын харьяат аймгийн арслан О.Хангайг зүүн талдаа давхар ачих мэхээр долоо даван түрүүллэв.
  • Томуу төст өвчний өвчлөл их байна
    2016 оны 11 сарын 13
    Нийслэлийн хэмжээнд амбулаторийн үзлэгт 69090 хүн хамрагдсанаас 3988 хүн буюу 5.8 хувь нь Томуу, томуу төст өвчинтэй гэж оношлогдсон нь өнгөрсөн долоо хоногийн дунджаас 1.2%-иар нэмэгдсэн байна. Нийт өвчлөгсдийн дийлэнх буюу 88.4 хувийг 0-9 насны хүүхдүүд, хүүхдийн түргэн тусламжийн дуудлагын 42.5 хувийг томуу, томуу төст өвчин тус тус эзэлж байгаа аж.

    Мөн нийслэлийн хэмжээнд эмнэлэгт шинээр хэвтсэн хүмүүсийн 187 буюу 47.2 хувь нь томуу, томуу төст өвчтэй байгаагаас 75.9 хувь нь хүүхдүүд ажээ. Эмнэлгүүдийн хүүхдийн орны ачаалал 20.7 хувиар нэмэгдэж, 789 орон дээр 952 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Хүүхдийн орны ачаалал Баянзүрх нэгдсэн эмнэлэгт 43.8%, Багануур ЭМТ-д 41.2 хувиар тус тус хэтэрсэн нь хамгийн өндөр үзүүлэлт аж.

    Иргэд өөрсдөө дур мэдэн антибиотик хэрэглэх, эмчид үзүүлж тохирох эмчилгээг хийлгэхгүй, өвдсөн ч ажил хичээлдээ үргэлжлүүлэн явах зэргээр өвчнөө хүндрүүлэх хандлагатай байгаа тул өрхийн эмчдээ үзүүлж, эмчийн өгсөн зөвлөгөөг баримтлахыг эмч нар зөвлөж байна.
  • 19-25 насны залуус уушгины хорт хавдар тусах болжээ
    2016 оны 11 сарын 13
    Манай улс элэгний хорт хавдраар өвчлөгсдийн тоогоор дэлхийд нэгдүгээр байрт жагсдаг бол араас нь уушгины хорт хавдар эзлэх болжээ.
  • АН-ын Үндсэн дүрмийн төслийг улс даяар хэлэлцэнэ
    2016 оны 11 сарын 13
    Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаанаар Үндэсний зөвлөлдөх хорооны хурлыг энэ сарын 16-нд буюу ирэх лхагва гарагт хуралдуулах тов гаргасан билээ. Тус намын Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаар Ардчилсан намын Үндсэн дүрмийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлж, арванхоёрдугаар сарын 6-нд хуралдах намын Их хурлаар батлуулах юм байна. Арваннэгдүгээр сарын 16-наас арванхоёрдугаар сарын 6 хүртэл Ардчилсан намын Үндсэн дүрмийн төслийг улс орон даяар, намын гишүүд дэмжигчдээр хэлэлцүүлэх аж.
  • Нутгийн хойд хэсгээр цас орно
    2016 оны 11 сарын 13
    Зүүн аймгуудын нутгаар: 7,11-нд зарим газраар бага зэргийн цас, 9-нд нутгийн баруун хойд хэсгээр, 10-нд ихэнх нутгаар, 12-13нд нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи 10-нд нутгийн өмнөд хэсгээр 16-18м/с, 12-13нд зарим газраар 9-14м\с хүрч шороон болон цасан шуурга шуурна. 7-8,10-11-нд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 18-23 градус өдөртөө 8-13 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус өдөртөө 4-9 градус хүйтэн байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар хүйтний эрч суларч шөнөдөө 12-17 градус өдөртөө 0-5 градус хүйтэн байна.
  • ”Уран гулгалт”-ын улирал эхэлж иргэд ууц нуруугаа хугалж байна
    2016 оны 11 сарын 13
    Гудамжинд цас мөснөөс болж хүмүүс халтирч унан хавирга сүвээ, гар хөлөө бэртээх нь зүгээр л энүүхэний асуудал. Ямар сайндаа өвөлдөө уран гулгалт, зун намартаа уртын харайлтаар хичээллэсээр монголчууд бүгд тамирчин гэхээсээ илүү тахир дутуу болж байгаа нь олон. Гэтэл үнэн хэрэгтээ энэ үгийг тоглоом төдий өнгөрөөдөг ч бодит байдал ийм байна.

    Өвлийн улиралд жил бүр халтиргааны улмаас 24 мянган хүн унаж бэртдэг гэсэн статистик судалгаа бий. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн мэдээгээр ч нийт унаж бэртсэн хүмүүсийн 60 хувь нь халтиргаа гулгааны улмаас гэмтдэг гэсэн байна.

    Өвлийн эхэн cap дөнгөж гарч буй энэ үед нийслэлийн гудамж, талбай тэр аяараа л мөсөн далай мэт болжээ. Нийтийн үйлчилгээний “Улаанбаатар нэгтгэл”-ээс төв зам, олон нийтийн талбайд давс цацан хайлуулж буй ч, явган хүний зорчих зам талбай, гудамжинд анхаарал хандуулах нь тун ховор аж.

    Хэдийгээр ТҮК-ийн шар хантаазтанууд цас, мөсийг хүрз, жоотуугаар цохин ховхолж, цэвэрлэж буй ч хариуцдаг хэсэгтээ хүн хүч нь хүрэлцдэггүйг албаныхан хэлдэг юм. Энэ сарын эхэн гэхэд л ГССҮТ- ийн хүлээн авахаар 200 гаруй иргэд үйлчлүүлсний багагүй хувь нь халтиргаа, гулгаанаас болж гэмтсэн, автомашинтайгаа осолдсон байх аж.

    Өөрөөр хэлбэл, зөөлөн эд гэмтсэн, гар нь хугарсан зэрэг арай л хөнгөн бэртэлтэй нь эмчийн тусламж аван буцаж, харин хүнд бэртэлтэй иргэд хэвтэн эмчлүүлж буй. Тиймээс эмнэлгийнхэн ”Одоо ийм байгаа юм чинь ес эхлэхээр яана даа” хэмээн халаглаж сууна. Гэмтэл, согогийн чиглэлийн өвчнийг дагнан эмчилдэг тус төв өвлийн улиралд ачаалал нь хэт ихэсч, хонгил нь хүртэл хүнээр дүүрсэн байх нь бий.

    Сүүлийн үед “Халтирч унаад бэртлээ” хэмээн тус эмнэлгээс тусламж хүсэгчдийн тоо эрс нэмэгдсэн гэнэ. Өдөрт 250-350 хүн хандаж байгаагийн 60 хувь нь буюу 130-180 нь халтирч унаснаас болж бэртсэн байдаг ажээ. Халтиргаанаас болж зөөлөн эдээ гэмтээвэл хамгийн багадаа зургаан cap, хөдөлмөрийн чадвартай болох хүртэл 1-1.3 жилийн хугацаа шаардлагатай гэдгийг мэргэжлийн эмч нар хэлж байгаа юм.
    Албан газрын үүд катокноос илүү гулгаатай

    Жил бүр ийм асуудал тулгардаг ч мөстсөн замд халтирч унаад бэртэх нь эцэстээ энгийн үзэгдэл мэт болж байх шиг. Уг нь үүнийг зохицуулахын тулд хотын захиргаанаас нийслэлийн албан байгууллага, аж ахуйн нэгжүүд ойр орчныхоо 50 метр газрыг цэвэрлэж байх журмыг баталсан байдаг. Гэвч энэхүү журам нь бараг хэрэгждэггүй гэхэд болно.

    Өөрөөр хэлбэл, цас орсны дараа ихэнх байгууллага зөвхөн өөрийн үүд хэсгээ л цэвэрлэдэг. Хэрэв тэд журамд заасныг биелүүлдэгсэн бол цас, мөстэй өчүүхэн ч зай нийслэлд үлдээлгүй цэвэрлэхээр ойр ойрхон байрлалтай шүү дээ. Гэтэл өвөл болохоор л хүмүүс унахгүйн тулд тогоруу шиг сэмхэн сэмхэн алхаж, хаа нэгтээгээс тас зууран хүнд нөхцөлд гудамжаар алхдаг.

    Нөгөө талаар энэ нь иргэд өөрсдөө эрүүл мэнддээ төдийлөн анхаардаггүйтэй холбоотой байж мэднэ. Учир нь өдөр бүр унах вий хэмээн түгшин алхахдаа, унаж бэртэхдээ ч тухайн байгууллагад шаардлага тавьдаггүй. Түүнчлэн ойр орчноо цэвэрлэсэн эсэхэд нь ч хууль сахиулах байгууллагын зүгээс анхаарал хандуулдаггүй.
    Бэртсэн иргэд гомдлоо барагдуулах эрхтэй

    Иргэд халтирч унан зөөлөн эд, цаашлаад тархиа доргиож, хөл, гараа хугаллаа ч даруйхан эмнэлэгт хандах тухай бодохоос ямар байгууллагын ойролцоо бэртэв гэдгээ тэр бүр анхаардаггүй.
    Уг нь 2009 онд батлагдсан Хог хаягдлын тухай хууль, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 38.2-т “...гаднах орчныхоо халтиргаа гулгаатай талбайг цэвэрлээгүйн улмаас иргэд бэртэж гэмтвэл эмнэлэг, эмчилгээний зардлыг тухайн байгууллага хариуцна” гэсэн заалт бий.

    Тиймээс энэ заалтыг иргэд мэддэг байх нь чухал юм. Уг нь байгууллага, аж ахуйн нэгжүүд өөрийн баталгаажсан газар дээрх хог, орчноо бохирдуулах, цасаа цэвэрлэхгүй, халтиргаа, гулгаа үүсгэсэн нөхцөлд тухайн байгууллагын газар эзэмших эрхийг нь хүртэл цуцлах заалт бий.

    Тиймээс эзэмшил газар, түүнээс гадна 50 метр зайд халтиргаа, гулгаа үүсч, иргэд бэртэж гэмтэх, автомашин мөргөлдөж осол гаргавал хариуцах ёстой ажээ. Ийм тохиолдолд гэмтсэн иргэний эмчилгээний зардал, олох байсан орлого зэрэг бүх нөхөн төлбөрийг тухайн байгууллага хариуцах юм байна.

    Харин энэ журмын хэрэгжилтэд дүүргүүдийн мэргэжлийн хяналт, Үйлдвэр үйлчилгээний хэлтэс хамтран хяналт тавих ёстой. Хэрэгжүүлээгүй байгууллага, аж ахуйн нэгжийг Мэргэжлийн хяналтын хэлтсийн байцаагч, хорооны Засаг дарга нар торгох эрхтэй юм байна.

    Торгохдоо байгууллагын удирдлагыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3-4, байгууллагыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаа дахин нэмэгдүүлж хариуцлага тооцно гэж Хог хаягдлын тухай хуульд заажээ. Ийм байтал холбогдох байгууллагаас эмчилгээний зардал, нөхөн олговор гаргуулсан хүн бараг үгүй.

    Хэрвээ иргэн та ямар нэгэн албан байгууллагын үүдэнд бэртэж гэмтсэн бол дуугүй өнгөрөлгүй зарга мэдүүлэхэд таны хохирлыг бүрэн барагдуулна гэдгийг дахин дахин сануулъя. Гэхдээ унасан даруйдаа тухайн үйл явцыг баримтжуулах шаардлагатай.

    Харамсалтай нь иргэд хэн нэгнийг буруутгах биш, байгалийн үзэгдэл хэмээн бодож, өөрийн мөнгөөр эмнэлгийн тусламж авсан л бол өвлийн гурван сарыг хамаг тэвчээрээ баран өнгөрүүлдэг. Харин гомдол гаргасан нэг нь баримт нотолгоогүйгээс болж хохирч үлдсэн гэх. Уг нь мэдээлэл технологи хөгжсөн өнөө үед хохирно гэдэг байж боломгүй асуудал.

    Өнөөдөр гар утас хэрэглэдэггүй хүн бараг үгүй болсон. Тиймээс эмнэлэг, цагдаагийн тусламж дуудах, rap утсаараа бичлэг хийх, хэн нэгнээс тусламж хүсэх зэргээр баримтжуулах олон боломж бий. Ингэснээр тухайн байгууллагаас хохирлоо бүрэн гаргуулах үндэслэл бий болох юм.

    Харин олон нийтийн эзэмшлийн зам, талбайг хот тохижилт үйлчилгээнийхэн буюу нэг ёсондоо төр хариуцдаг аж. Тиймээс гомдлоо хотын захиргаанд гаргаж болно гэсэн үг. Учир нь нийтийн эзэмшлийн зам, талбайд халтиргаа үүсгэхгүйн тулд цасыг цэвэрлэхэд зориулж их хэмжээний мөнгө төсөвлөдөг. Үүгээр нь хот тохижилтынхон цас хайлуулах бодис, давс цацах үүрэгтэй. Түүнчлэн дүүргүүдийн ТҮК тус бүр 200-гаас дээш тонн давс, 60 орчим тонн бодис нөөцөлдөг ажээ.
    Өнгө үзэмжнээс илүү хүний эрүүл мэнд чухал

    Нөгөө талаар хүмүүс бэртэж буйн гол шалтгаан нь явган хүний зам, байгууллагуудын шат, үүд орчмыг гөлгөр хавтангаар хийдэгтэй холбоотой аж. Уг гөлгөр хавтан нь эрс тэс уур амьсгалтай манай оронд тохиромжгүй, дулаан оронд хэрэглэдэг материал гэдгийг албаныхан хэлдэг ч, ашиглахыг нь хориглоогүй байна.

    Шил, толь мэт гөлтгөр чулуун хавтангууд цас ормогц хүн гишгэх аргагүй болдог. Уг нь явган хүнд зориулсан зам тодорхой стандарттай, халтирч гулгахааргүй, өндөр настанд ч гэсэн санаа зовох юмгүй алхаж болохуйц байх ёстой аж. Гэтэл орон нутгийн болон улсын төсвөөр явган хүний замын хавтанг солихдоо улам л өнгөлөг, гөлтгөр болгосоор байдаг. Үүнийг албаныхан ч мэдсэн хэр нь дахин дахин гялгар хавтангаар хучсаар байдаг нь сонин.

    Уг хавтан нь цас, мөстэйд бүү хэл энгийн үед ч иргэдийн амь нас, эрүүл мэндэд хор учруулж байдаг. Тиймээс иргэдийн аюулгүй байдлыг хангахын тулд баталсан хууль, журамдаа нийцүүлэн халтиргаа, гулгаа үүсгэдэг хавтанг тодорхой хэмжээгээр хязгаарлах нь чухал гэдгийг албаныханд хандаж хэлье.

    Халтиргаатай замд ихэвчлэн өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд унаж бэртдэгийг эмч нар хэлж байна. Өндөр настай хүмүүсийн яс сийрэгжсэн байдаг учраас ихэвчлэн гарын шуу, хөлийн шилбэний ясаа гэмтээдэг ажээ. Мөн заримынх нь дунд чөмөг нь хугарсан байдаг гэнэ. Ийм гэмтэлтэй хүмүүс заавал хагалгаанд орж эмчлүүлэх шаардлагатай болдог аж.
    Хараагүй хүмүүст зориулсан зам хамгийн их халтирдаг

    Хэдхэн жилийн өмнөөс нийслэлийн зам талбайг алаг эрээн хавтангаар гоёод ч байгаа юм уу гэлтэй сөөлжүүлэн засах болсон. Энэ гоёл мэт харагдах хавтан хараагүй иргэдийн таягаараа тэмтрэн явах зам юм байна. Ийнхүү алаглуулан хийсэн замын дунд элдэв рекламны самбар, траншейны нүх, гэрлийн шонг байрлуулсан байх нь иргэдийн бухимдлыг үргэлж төрүүлж байдаг ажээ.

    Энэ үйлдлийг удаа дараа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах байгууллагын төлөөллөөс хараагүй иргэдийн зорчих замын стандартыг мөрдөхийг шаардаж байсан ч зам тавихдаа хараагүй иргэдийн төлөөллийг оролцуулахгүйгээр компаниуд өөрсдийн дураар хийдэг нь амьдралд нийцдэггүй ажээ.

    Тэгвэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан замын элементүүдийн стандарт эрх зүйн актад явган хүн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан зам техникийн шаардлага MNS 5682:2006 гэсэн стандартын дагуу энэ замыг тавих учиртай юм байна.

    Гэтэл халтиргаа ихэсдэг өвлийн улиралд өнөөх алаг хавтангууд ёстой л нисдэг хавтан болж хувирч байгаа юм. Энэ нь хараагүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгийн ихээр хохироож байгаа асуудал юм.
  • Амьтад Дональд Трампыг сонгожээ
    2016 оны 11 сарын 13
    Дэлхийн өнцөг булан бүрт зөн билэгийн тулаанд оролцох дайны мэдлэгтэй амьтад олон бий. Тэгвэл зөнч амьтад АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч Трампын ялалтыг хэрхэн зөгнөсөн талаар хүргэе.
  • Хүний зан аашинд эерэгээр нөлөөлдөг 8 хүнс
    2016 оны 11 сарын 12
    Таны зан аашинд дараах хүнсүүд сайнаар нөлөөлдөг байна.

    Хар шоколад

    Хар шоколад нь магниар тун баялаг. Эрдэс бодис нь таны эд эсийг сэргээх бөгөөд сэтгэл санааны тавгүй байдлыг багасгана. Мөн уйтгар гунигийг арилгах шидтэй.

    Салмон
    Салмон болон самар. Эдгээр нь омега-3-аар баялаг, депрессийн эсрэг сайн үйлчилгээтэй. Зан аашийг зөөлөн, сайхан болгоно. Тэд мөн таны ой санамжинд сайнаар нөлөөлдөг.

    Бууцай

    Бууцай нь В витамин болон фолийн хүчлээр тун баялаг, энэ нь таны бодисын солилцоонд сайнаар нөлөөлнө. Энэ нь мөн антиоксидант шинж чанартай тул таны тархины эсүүдийг хамгаална.

    Тахианы мах

    Энэ нь B12 витаминаар баялаг. Сайхан мэдрэмж төрүүлж сэтгэл санааг сайхан болгоно.

    Авокадо

    Авокадо нь серотонин агуулдаг. Энэ нь идэхэд сайхан мэдрэмж төрүүдэг төдийгүй таны арьс, үс, хумсанд маш сайнаар нөлөөлнө.

    Ногоон цай

    Ногоон цай нь ясны сийрэгжилт, хавдар, зүрх судасны өвчин, шүд хорхойтолтын эрсдлийг бууруулдаг. Ногоон цай нь флавоноид болон полифенолууд хэмээх эсийг хавдар үүсгэгчид (карциногенүүд)-ээс хамгаалдаг. Түүнчлэн цусны судсыг тэлж, бүлэн үүсэхээс сэргийлэх замаар зүрхний шигдээс, зүрхний дайрлагад өртөхөөс сэргийлдэг. иймээс таныг амар тайван байхад ногоон цай тусална.

    Йогурт

    Дархлааны системийг дэмжиж зан аашийг ч тогтвортой байлгахад чухал нөлөө үзүүлдэг.

    Гүзээлзгэнэ болон бөөрөлзгөнө

    Гүзээлзгэнэ, бөөрөлзгөнө жимсүүд нь антиоксидант чанартай. Эдгээрийн эрдэс бодисууд нь депресс болон стрессийг бууруулахад тусална.
  • Өнөөдөр “Уушгины хатгалгаа өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр”
    2016 оны 11 сарын 12
    Өнөөдөр “Уушгины хатгалгаа өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр”
  • Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэхийг анхааруулж байна
    2016 оны 11 сарын 12
    Нийслэлийн хэмжээнд амбулаторийн үзлэгт 69090 хүн хамрагдсанаас 3988 хүн буюу 5.8% нь Томуу, томуу төст өвчинтэй гэж оношлогдсон нь өнгөрсөн 7 хоногийн дунджаас 1.2%-иар нэмэгдсэн байна. Нийт өвчлөгсдийн дийлэнхи буюу 88.4%-ийг 0-9 насны хүүхдүүд эзэлж, хүүхдийн түргэн тусламжийн дуудлагын 42.5% нь томуу, томуу төст өвчтэй байжээ.

    Хүйтэн сэрүүний улирал болж өвчлөл ихсэх, хүмүүсийн хөл хөдөлгөөн, нягтрал нэмэгдэх, хүний биеийн эсэргүүцэл сулрах нь “Амьсгалын замын халдвар” хүнээс хүнд хурдан тархах нөхцөлийг бүрдүүлдэг тул та болон таны гэр бүлийг өвчлөхөөс хамгаалах дараах зөвлөмжийг хүргэж байна.



    Нийслэлийн хэмжээнд эмнэлэгт шинээр хэвтсэн хүмүүсийн 187 буюу 47.2% нь томуу, томуу төст өвчтэй өвчтөнүүд эзэлж байгаагийн 75.9%нь хүүхдүүд эзэлж, эмнэлгүүдийн хүүхдийн орны ачаалал 20.7%-р нэмэгдсэн буюу 789 орон дээр 952 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Хүүхдийн орны ачаалал БЗНЭ 43.8%, Багануур ЭМТ-д 41.2%-р тус тус хэтэрсэн нь хамгийн өндөр байна.

    Түүнчлэн иргэд өөрсдөө дур мэдэн антибиотик хэрэглэх, эмчид үзүүлж тохирох эмчилгээг хийлгэхгүй, өвдсөн ч ажил хичээлдээ үргэлжлүүлэн явах зэргээр өвчнөө хүндрүүлэх хандлага гарч байгаа тул өрхийн эмчдээ үзүүлж эмчийн өгсөн зөвлөгөөг баримтлахыг зөвлөж байна.



    Эх сурвалж: Эрүүл мэндийн газар
  • Сэрэмжлүүлэг: Нутгийн баруун хагаст цас орж, шуурна
    2016 оны 11 сарын 12
    13-нд ихэнх нутгаар, 14-нд зүүн аймгуудын нутгаар, 15,16-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи 13-нд ихэнх нутгаар секундэд 18-20 метр, 14-нд Алтайн уулсаар,15, 16-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. 13-нд ихэнх нутгаар хүйтэн байх боловч бусад хугацаанд Дархадын хотгороор шөнөдөө 23-28 градус, өдөртөө 13-18 градус, Увс нуур болон Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 6-11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.
  • Богд хаантай холбоотой ховор баримт дэлгэнэ
    2016 оны 11 сарын 12
    Богд хааны ордон музей байгуулагдсаныхаа 90 жилийн ойд зориулж “Богд хааны ордон музей-Бидний бахархал” нэртэй арга хэмжээг зохион байгуулах гэж байна.

    Тэрбээр Богд хаан, Дондогдулам хатан, Гэнэнпил хатан, Богд хааны шадрууд, Богд хааны өргөмөл хүүхдүүд, Богд хааны ордон, цуглуулган зүйлс, Богд хааны амьдралын хэв маяг, ордныхны үйл ажиллагаа, музейн түүх, үзмэрийн тухай ховор сонин баримт, шинэ мэдээллийг хүргэх юм.

    Мөн Богд хааны ордон музейн дэмжигчдийн клуб байгуулахаар зорьж буй бөгөөд үндэсний соёл урлагт хайртай хүн бүрийн өмнө нээлттэй юм.


  • Хушганы хандаар ходоодны шархаа эдгээж, хорт хавдраас сэргийлээрэй
    2016 оны 11 сарын 12
    Самрын төрлөөс хүний эрүүл мэндэд хамгийн ашиг тустай хушга юм. Хушга самрын өдөр тутамдаа хэрэглэж заншсанаар ясны төрлийн элдэв өвчин, оюуны хомсдол, ясны сийрэгжилт, ходоодны шарх, цус багадалт, зүрхний өвчинөөс урьдчилан сэргийлж болно. 1 ширхэг хушгинд 30 гр орчим жинтэй бөгөөд 185 калор, 4 гр уураг, 4 гр нүүрс ус агуулдаг. В төрлийн витаминууд болон Е витамин ихээр агуулагдсан байдаг.

    Хушганы самрыг өдөр тутамдаа хэрэглэснээр
    – Цусан дахь холестрены түвшинг багасгадаг турах хүсэлтэй хүмүүс идэж болно
    – Цусан сахарын хэмжээг тогтмол байлгадаг тул чихрийн шижинтэй хүмүүс хэрэглэхэд тохиромжтой
    – Зүрх болон тархины цусан хангамжийг сайжруулдаг тул цус багатай хүмүүс ач тустай
    – Цөс чулуужхаас сэргийлнэ
    – Яс янгинах, сийгэх зэрэгт сайн нөлөөтэй

    2 долоо хоног усанд соёолуулсан хушганы амьдралын хүч 1000 дахин нэмэгддэг.
    Та 1 кг цэвэрлээгүй хушган дээр хүйтэн ус хийнэ, хушга усанд далд орсон байх ёстой. Ингээд цонхны тагтан дээр 2 долоо хоног байлга. Усаа өнжөөд солиорой. Мөн хоногт 2 удаа самраа хутгах ёстой. Ингээд 2 долоо хоногийн дараа хушга идэхэд бэлэн болно. Хушгаа хөргөгчний доод хэсэгт устай нь байлгавал зохино.
    Та өглөө, бас орой тус бүр 3 хушгыг арилгаж идээрэй. Энэ жор таны бие организмыг эсийн түвшинд залуужуулж, дархлааны системийг нөхөн сэргээнэ. Түүнчлэн мэдрэлийн системд сайн. Соёолуулсан хушга нь биеэс шаарыг гадагшлуулж, цусны системийг цэвэрлэхээс гадна ясны эдүүдэд тэжээл болдог аж. Гэхдээ та энэ жороор хушгаа идэхийн өмнө заавал эмчлэгч эмчтэйгээ зөвлөлдөнө үү. Яагаад гэвэл нойр булчирхай (панкреатит) өвдөх зэрэг зарим тохиолдолд ийм хушга идэхийг хориглодог байна

    Ходоодны шархыг хушганы хандаар эмчлэх
    20 гр нунтаг хушга, 1/2 стакан, буцламгай ус хийгээд 30 минут хандлана. Энэ хугацаанд тасралтгүй хутгана. Дараа нь шүүгээд , 1 ц/х зөгийн бал нэмж хутгана.
    Өдөрт нэг удаа десертийн (10 мл) халбагаар ууна. Энэ хэмжээ бага мэт санагдавч эмчилгээнд хангалттай.
    Бэлдмэлийг хэрэглэсний үр нөлөө:
    – Ходоодны шархыг сайн аниулна.
    – Ходоодонд хортой бичил организм үржих боломжийг хаадаг.
    – Цусны шүүрлийг зогсооно.
    – Ходоодны эд эсийн төлжилтийн үйл явц хурдасдаг.
    – Хушга өөрөө маш илчлэг, биед тустай олон чухал бодис агуулдаг.
    – Энэ нь ходоодны шархлаатай хүнд маш тустай. Учир нь уул өвчнөөс болж бодис биед муу шингэдэг. Энэ сайжирна гэсэн үг.


    Халуун хушга
    Хушгыг ястай нь халуун гал дээр 30 минут орчим байлгана. Ясыг хагалаад халуунаар нь үрийг иднэ. Өдөрт 3 удаа 1-2 сар идвэл үр дүнтэй. Энэхүү жор нь үс уналтыг зогсоож, үс цайхаас урьдчилан сэргийлдэг.
    Хушганы ясны ханд
    200 гр буцалсан усанд жижиг халбага нvдсэн хушга хийж ханд бэлтгэнэ. Yvнийгээ зєєлєн гал дээр буцалгана. Яг юунд уухаас шалтгаалж буцалгах хугацаа єєр єєр байдаг. Уг ханд нь хоол боловсруулах эрхтний vйл ажиллагааг сайжруулж, бодисын солилцоо идэвхждэг. Энэ хандаар нvд євдєхєд зайлж, буйл vрэвсэхэд угаана. Мєн арьсны архаг євчний vед шавшиж хэрэглэдэг. Бас ийм ханднаас ваннтай усандаа хийж суувал ядаргаа арилж, vе мєчний євчин намддаг.
    Хушганы ясны ханд

    Хушганы ясыг нүдэж нунтаглаад, 1 хоолны халбага ясан дээр 1 стакан буцалсан халуун ус хийгээд, усан банн дээр 30 минут орчим хандална. Тэгээд шєнє нь хонуулчихаад, маргааш нь єдрийн турш бага багаар ууж дуусгана.
    Энэ аргыг хэрэглэж хавдраасаа салсан хүн “Би єдєр болгон ингэж уудаг байлаа. Сарын дараа эмчид vзvvлтэл хавдрын єсєлт зогссон байна гэсэн. Дахин 1 cap уугаад эмчид vзvvлсэн чинь хадвар нь багассан байна гэсэн. Би vvнд маш баярласан. Хэсэг завсарлаж, амарсаны дараа хушганы ясны хандаа дахин ууж эхэлсэн. Тэгээд дахин эмчдээ vзvvлэхэд хавдар багасаж байна гэж хэлсэн. Дунд нь амралттайгаар удаан уусан. Тухай бvрд эмчийн хяналтад орохоо мартаж байсангvй. Цэвэршилт явагдсаны дараа хавдар єєрєє шимэгдээд арилчихсан.” гэж хэлсэн байна.
    – Хєхvvл хvvхэдтэй эх болон сульдсан хvvхдэд хушганы идээ єгвєл маш амархан тэнхэрдэг.
    – Хушганы идээ махыг ч орлож чаддаг. Цагаан хоолыг хачирлахад бvр ч амттай.
    – Зєгийн бал, эсвэл усан vзмийн шvvстэй хамт 2-3 ш хушгыг єдєрт нэг удаа зоогло.
    – Хушганы идээг нунтаглаад тунгалаг шєл, бага зэрэг цагаан цуу, шарсан сонгино, сармис, перец, давсаар амтлаад хутгаж сvмс хийж болдог.
  • Унадаг дугуйн парад маргааш болно
    2016 оны 11 сарын 12
    Жил бүрийн 11 дүгээр сарын гурав дахь долоо хоногийн ням гаригт зам тээврийн ослоор хохирогсдод хүндэтгэл үзүүлэх дэлхий нийтийн өдөр тохиодог. Энэ өдөр маргааш болно.

    Тиймээс маргааш Монголын Залуучуудын холбоо, Замын цагдаагийн алба хамтран унадаг дугуйн парад зохион байгуулахаар болжээ. Дугуйн парад Их жанжин Д.Сүхбаатарын талбайгаас баруун дөрвөн зам хүртэлх маршрутаар явна. Парадын үеэр зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, ослын хор уршгийг иргэд олон нийтэд анхааруулж, уриалга сурталчлах арга хэмжээг ч зохион байгуулах юм байна.
  • Ирэх долоо хоногт чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
    2016 оны 11 сарын 12
    УИХ-ын нэгдсэн хуралдааны 11 дүгээр сарын 17, 18-ны Пүрэв, Баасан гарагийн хуралдааны тов, хэлэлцэх асуудлын жагсаалтын УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн өчигдрийн хурлаар батласан байна. Үүнд:

    10.00 цагаас:

    “Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/;
    “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монголбанк 2016.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
    “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.10.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
    “Хог хаягдлын тухай /шинэчилсэн найруулга/ хууль болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг буцаах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
    Монгол Улс байнга төвийг сахих тухай хуулийн төсөл болон төсөлтэй холбогдуулан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал батлах тухай тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлал батлах тухай тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.10.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
    Монгол Улсын иргэний харьяалалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
    Бусад;
    Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: “Ургац хураалтын дүн мэдээ, мал аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар”.
  • Шаргаморьтын гүүрэн дээр гамшгаас хамгаалах автозамын албаны сургалт боллоо
    2016 оны 11 сарын 12
    Өнөөдөр Шаргаморьтын гүүрэн дээр нийслэлийн Гамшгаас хамгаалах Автозамын албаны сургалт боллоо. Гамшгаас хамгаалах, үер, хөлдөлт, цасан шуургатай тэмцэх алба, авто замын албаны бэлэн байдлыг дээшлүүлэх, гамшгийн голомтод орон тооны бус штаб болон мэргэжлийн ангийн томилгоот бүрэлдэхүүний үүрэг гүйцэтгэх чадварыг нэмэгдүүлэх, аврах, хор уршгийг арилгах, харилцан ажиллагааны шуурхай арга хэмжээг хангах зорилгоор энэхүү сургалтыг зохион байгуулсан юм. Сургалтад Нийслэлийн Автозамын хөгжлийн газар, Улаанбаатар зам засвар арчлалтын газар, нийслэлийн Онцгой байдлын газар, Геодези, усны барилга байгууламжийн газрын нийт 100 гаруй ажилтан, албан хаагчид оролцож, өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллалаа. Нийслэлийн Онцгой байдлын газраас өгсөн дохионы дагуу гамшиг тохиож, зам гүүр эвдэрсэн нөхцөлд хэрхэн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж, түгжрэл үүсгэхгүй тулд нөөц зам барих, хор уршгийг арилгах, сэргээн босгох үйл ажиллагаа явуулахыг үзүүллээ. Сургалтын үеэр гүүрний нэг урсгалыг хааж, нөгөө урсгалыг хуваан 2 урсгалд шилжүүлэх, гүүрний эвдэрсэн урсгалыг засварлах, нөөц зам гаргах ажлыг хийлээ. Нийслэлийн Онцгой байдлын газраас Гамшгаас хамгаалах Автозамын албаны сургалтыг амжилттай боллоо гэж дүгнэлээ гэж нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.
  • Допингийн эсрэг сан байгуулна
    2016 оны 11 сарын 12
    Моиголын үндэсний бөхийн холбооноос Допингийн эсрэг сан байгуулахаар санал гаргажээ. Тус холбооноос бөхчүүд, бөх сонирхогчид, байгууллага, хамт олныг допингийн эсрэг нэгдэхийг уриаллаа. Монголын үндэсний бөхийн холбооны дэргэддопингийн шинжилгээ авах лабораторитой болох, ганц наадам гэлтгүй заалны барилдааны үед ч шинжилгээ авдаг болохоор зорьж байгаа ажээ.
  • “Титаник”-ийн агуулахын түлхүүр чамгүй үнэд хүрчээ
    2016 оны 11 сарын 12
    Асар том “Титаник” хөлөг онгоц 20 дугаар зууны эхээр сүйрсэн ньхамгийн дуулиантай хэрэг явдлын нэг болсон нь маргаангүй билээ. Олон зуун хүн амь үрэгдсэн бөгөөд энэ нь олон хүний удаан хугацаагаар харууссан эмгэнэлт явдал гарцаагүй мөн. Харин найруулагч Жеймс Кэмерон“Титаник”-ттохиолдсон явдлыг илүү романтик, арай өөр талаас нь харахыг санал болгож, ижил нэртэй киног үзэгчдэд барьсан бөгөөд энэ кино өнөөдрийг хүртэл олон сая үзэгчийн хувьд хамгийн үзэх дуртай киноны нэг болсон байгаа юм.

    “Титаник” киномаш их нэрд гарсан учир уг хэрэг явдлыг санагдуулах өчүүхэн төдий зүйлийг ч болов олж авах гэхдээ энэ хөлөг онгоцны үүх түүхийг туйлаас сонирхдог хүмүүст дуулгах нэг зүйл байна. Дуудлага худалдааны “Henry Aldridge & Son” ордонийм хүмүүст боломж олгож,живсэн хөлөг онгоцны агуулахын түлхүүрийг дуудлага худалдаанд оруулжээ.

    Бас ч үгүй хэдэн хүний амь насыг аварчболох байсан аврагч хантаазууд чухамхүү энэ агуулахад хадгалагдаж байсан байна. Хөлөг онгоцны үйлчлэгч Сидней Седьюнарийн цогцосны дэргэдээс уг түлхүүр олдсон ажээ.Түүний гэр бүлийнхнийнэг зуу гаруй жил хадгалж ирсэн уг түлхүүрийгсаяхан 104 ам.доллараар худалдсан байна. Хөлөг онгоцны ахлах холбоочны илгээсэн ил захидлыг ч дуудлага худалдаагаарбас худалджээ.Үүнийг 23 мянган ам.доллараар худалдан авсан байна.
  • Ройтерс: Өнгөрсөн долоо хоногийн шилдэг гэрэл зургууд
    2016 оны 11 сарын 12
    Ройтерс: Өнгөрсөн долоо хоногийн шилдэг гэрэл зургууд
  • Зам тээврийн ослын улмаас хохирогсдын дурсгалыг маргааш хүндэтгэнэ
    2016 оны 11 сарын 12
    Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон НҮБ-аас “Зам тээврийн ослын улмаас хохирогсдын дурсгалыг хүндэтгэх өдөр”-ийг жил бүрийн 11 дүгээр сарын 3 дахь 7 хоногийн “Ням” гарагт дэлхий нийтээр зохион явуулдаг билээ. Манай улсын хувьд “Зам тээврийн осолд өртөж, хохирсон иргэдийн дуу хоолойг сонсох өдөр”-ийг зам тээврийн ослын хор уршгийг олон нийтэд таниулах, хохирсон иргэдийн ар гэр, тэдний дуу хоолойг олог нийтэд хүргэх зорилгоор 3 дахь жилдээ 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр 17-ны өдрийн хооронд зохион явуулах гэж байна.



    Монгол улс дах Зам тээврийн ослын статистик үзүүлэлтээс харахад нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд 2016 оны эхний 10 сарын байдлаар 71003 зам тээврийн осол бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 550 нэгж буюу 7,2%-иар буурчээ.

    Үүнээс хүн амын нягтаршил, замын хөдөлгөөний төвлөрөлтэй холбоотойгоор нийслэлд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журмын эсрэг гэмт хэрэг 799 бүртгэгдсэн байна. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журмын эсрэг гэмт хэрэг улсын хэмжээнд 13%-иар, нийслэлд 14,5%-иар, орон нутагт 11,3%-иар буурсан үзүүлэлт гарсан байна.

    2016 оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд зам тээврийн ослын улмаас 418 хүний амь нас хохирч, 1082 хүн хүнд, хөнгөн гэмтсэн. Үүнээс нас барсан хүүхэд 48 буюу нийт нас барсан хүний 2%-ийг, гэмтсэн хүүхэд 199 буюу нийт гэмтсэн хүний 18,4%-ийг тус тус эзлэж байна. Үүнээс нийслэлийн хэмжээнд 109 хүний амь нас хохирч, 610 хүн гэмтсэн бол, орон нутагт 309 хүний амь нас хохирч, 471 хүн гэмтсэн байна гэж Замын цагдаагийн албанаас мэдээллээ.
4739 4740 4741 4742 4743 4744 4745
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Улаанбурхан өвчний нас баралт 10 болжээ
    12 цаг 28 мин
  • Х.Нямбаатар: Давсаа хүрзээр цацдаг нэг ч дүүрэг байхгүй болтол тоног төхөөрөмжийг шинэчилсэн
    12 цаг 40 мин
  • Киргиз Улсын нийслэл Бишкек хотод морин хуурын үзэсгэлэнг дэлгэлээ
    12 цаг 43 мин
  • Нийт нутгийн 37 хувьд гантай, гандуу байна
    12 цаг 53 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний улмаас 268 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 14 нь хүнд, 3 нь нэн хүнд байна
    13 цаг 38 мин
  • Хууль бус ангийн чиглэлээр хяналт шалгалт хийгдэж байна
    13 цаг 55 мин
  • Дүүжин замын тээврийн барилга угсралтын ажил 33 хувьтай үргэлжилж байна
    14 цаг 24 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргизийн Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга бараалхлаа
    14 цаг 34 мин
  • Х.Нямбаатар: Дүүргүүдийн ажил нийслэлээс гаргаж буй бодлого, шийдвэрээс зөрдөг байж болохгүй
    14 цаг 38 мин
  • Гол усны түвшин өмнөх өдрөөс 10-20 см нэмэгджээ
    15 цаг 35 мин
  • Хуучны орон сууцны үзэмжийг сайжруулж, цэвэрлэгээ, ногоон байгууламжаа чанаржуулахыг үүрэг болгов
    16 цаг 19 мин
  • Улаанбаатар хотын дундуур урсдаг голуудын ай савын хогийг цэвэрлэж, орчныг ариутгана
    16 цаг 24 мин
  • СТАТИСТИК: Экспортын 91.7 хувийг БНХАУ, 5.2 хувийг Швейцарь улс руу хийжээ
    16 цаг 59 мин
  • Монгол хэрэглэгчдэд зориулсан шилдэг 5 крипто хэтэвч
    17 цаг 5 мин
  • 45 дугаар сургуулийн урд талд түр байгууламж барьсан зөрчлийг арилгуулжээ
    17 цаг 55 мин
  • “Халзан бүрэгтэйн” ордын талаарх ерөнхий хяналтын сонсгол болно
    18 цаг 12 мин
  • Түймрийн голомтод 429 хүн, 30 автомашинтайгаар ажиллаж байна
    18 цаг 41 мин
  • Дараах замуудыг хааж, шинэчилнэ
    19 цаг 12 мин
  • Т.Даваадалай: “Нааново грийн энержи” ХХК хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр барих төсөлд өөрсдийн буруугаас болж шалгараагүй
    19 цаг 36 мин
  • Монгол Улс, Киргиз Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
    19 цаг 42 мин
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • Монгол Улс, Киргиз Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Coldplay-гийн “Kiss Cam” нь нэр хүндтэй тек компанийн захирал Энди Байрон ба хүний нөөцийн дарга Кристин Кабот нарын амрагийн харилцааг илчлэв
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд дэлхийн 12 улсаас баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
  • П.Бүрэнтөгс: Хүүхдэд зориулсан энэ ном надад маш их таалагдлаа
  • Баяр наадмын үеэр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ
  • Танилц: Зах, худалдааны төвүүдийн ажиллаж эхлэх цагийн хуваарь
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай байгуулсан гэрээ нэг бүрийг нягталж, шалгах үүрэг өглөө
  • Танилц: Хэвийн ажиллаж буй зах, худалдааны төвүүд
  • 10 дугаар хорооллын уулзвараас замаас Саппорогийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
  • Аянга цахилгаанаас хэрхэн сэргийлэх вэ?
  • Баян-Өлгий аймагт Раашгэмпэллин хийд нээлтээ хийж, Жадо Ринбүчи багш гурван өдөр ном айлдана
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
  • Эмэгтэй шигшээ баг хүрэл медалийн төлөө тоглоно
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай байгуулсан гэрээ нэг бүрийг нягталж, шалгах үүрэг өглөө
  • Баян-Өлгий аймагт Раашгэмпэллин хийд нээлтээ хийж, Жадо Ринбүчи багш гурван өдөр ном айлдана
  • Х.Нямбаатар: Давсаа хүрзээр цацдаг нэг ч дүүрэг байхгүй болтол тоног төхөөрөмжийг шинэчилсэн
  • П.Бүрэнтөгс: Хүүхдэд зориулсан энэ ном надад маш их таалагдлаа
  • Баяр наадмын үеэр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ
  • Хүүхдүүдийн эрүүл мэндэд онцгой анхаарч, учирсан хохирлыг арилган, дахин ийм алдаа гаргахгүй ажиллахыг Ерөнхий сайд анхаарууллаа
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Улсын аварга О.Хангай түрүүлж, улсын арслан Ц.Бямба-Отгон үзүүрлэв
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаров нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Танилц: Зах, худалдааны төвүүдийн ажиллаж эхлэх цагийн хуваарь
  • Coldplay-гийн “Kiss Cam” нь нэр хүндтэй тек компанийн захирал Энди Байрон ба хүний нөөцийн дарга Кристин Кабот нарын амрагийн харилцааг илчлэв
24 баримт
  • Монгол Улс, Киргиз Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК