зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Феодалын хөрөнгийг хурааж болдоггүй юм

2017-1-26
0
ЖИРГЭХ

-Эрдэнэтийн 49, ХХБ, нормаль болон Баярцогт офшоор-
 

нэг. Хүний эсрэг “Ард түмэн”


-Ард түмэн бөөн баяр аа. Эрдэнэтийн 49 хувийг ард түмэн бидэндээ эргүүлж авах юм байна.  Бас ард түмэн биднийгээ баяжуулахын оронд өөрөө баяжсан пяадалуудын мөнгийг офшоороос нь хурааж ирээд ард түмэн бядандаа өгөх юм байна.  Ингэж гялайх гэж, ард түмэн бид чинь цулайх нээ...


Гэхдээ нэг “Но” байна. Эрдэнэтийг ард түмэн л авч байгаагаас биш чи авсан явдал байхгүй. Иймээс, чи яаран баярлах хэрэггүй, ард түмэнд л Эрдэнэтийг өгөх гэж байгаагаас бус чамд ГОК-ийг өгсөн явдал байхгүй. Хэрвээ чи тэндээс аргыг нь олж луйвардахгүй л бол  юм олж  долоохгүйгээ ойлгох хэрэгтэй.  Бас надад ч өгөөгүй учраас наашаа атаархах явдалгүй.  Түүнчлэн, офшоорчдийн мөнгийг хураагаад ирлээ гэж бодъё, бас л ард түмэнд ногдохоос чи бид хоёрт ногдохгүй. Үүнийг “Төсвийн түмпэн рүү хийгээд хуваагаад цохичихно” гэхээр илүү ойлгогдох байх. Ингэхэд чи бид хоёрт ноогдоогүй юманд баясахын учир юу билээ.


Ер нь “Ард түмэн” гэдэг хэллэг ХХ зууны эхээр хувьсгалт хүчирхийллийг дагалдан монгол хэлнээ орж иржээ. Нууц товчоо, Чингисийн сургааль, Ганжуур, Данжуурын орчуулга, Ноён хутагтын сургаалиас энэ үгийг олохгүй. Монгол язгууртны алтан ургийг устгах геноцид бодлогын хүрээнд энэ үгийг зохиожээ. Язгуур угсаагүй, ихэс дээдэс цагаан ястны эрэмбээс гадуур  хүнийг заах, “(х)аран” “ард” “хар хүн” гэсэн утга дээр түмэн (олон түмэн, түмэн олон гэж ярьдаг) буюу олон гэдэг үгийг залгаж бүтээсэн хэмээн судлаачид хэлдэг. 


Энэ үгийг хувьсгалт засаглалын зүгээс хувь хүний улс төрийн болон эдийн засгийн эрх чөлөөг үгүйсгэх хэрэгслэл болгосон. Хувь хүн(жишээлэхэд Дорж, Бат гэх мэт) гэж байхгүй, чи бол юу ч биш, харин “ард түмэн” байгаа хэмээн сурталдсан. “Ард түмэн ингэж үзэж байна” гээд бууддаг, хөрөнгийг нь хураадаг байсан. Хэлмэгдсэн хүн учир явдлаа очиж тайлбарлах, өршөөл уучлал биечлэн гуйх гэхээр хаана ч ард түмэн гэж юм байхгүй. Үнэн хэрэгтээ хүчирхийлэгч төрийн өөрийнх нь бамбай байсан хэрэг.


Харин ардчилсан ёс нь хувь хүн ба түүний эрх чөлөө, өмч хөрөнгийг төрөөс, ард түмнээс хамгаалахаа тунхагладаг. 1924 оны анхны Үндсэн хуулийн “Бүх Монгол улсыг үүнээс хойш Бүгд найрамдах бүрэн эрхтэй Ард улс гэж улсын дээд эрхийг жинхэнэ ардад(жинхэнэ биш ард байх ба тэд хуулиас гадуур) шилжүүлэн...” гэсэн оршил ба  1992 оны анхны ардчилсан Үндсэн хуулийн “хүний эрх(№1), эрх чөлөө(№2), шударга ёс(№3), үндэснийхээ эв нэгдлийг(№4) эрхэмлэн дээдэлж...” гэсэн заалтууд бид ямар дэглэмд орж, ямар дэглэмээс салж байгааг их л тодорхой харуулдаг л даа. Сүүлийн ишлэлд, шударга ёс, үндэсний эв нэгдлээс илүү хүний эрх, эрх чөлөө нь үнэтэй гэж үзсэн байгаа биз?


...Ингэхэд чи өөрийгээ “ард түмэн” гэж бодсоор байна уу, шалгах арга байна. Цаад Эрдэнэтийн чинь 51 хувь нь монголын ард түмэн гуайн мэдэлд байгаа. Очоод цагаан сараар хэрэглэх хэдэн цаас, ах дүүстээ золгохдоо унах шинэ машин аваад ирээч. Чи үнэхээр л ард түмэн юм бол өөрийнхээ юмнаас дураараа авах эрхтэй ш дээ.


Хоёр. Сэрэмж  ба Эрх чөлөө


Чи бид хоёр тэмцэх эрхтэй, гэхдээ тэмцлээ өөрийг нь хамгаалах үүрэгтэй. Хэн нэгний  тэмцлийн золиос, оролцомгүй юмны дэм, дээдсийн өмнөөс яс булаалдсан ноход болж болохгүй. Яг нарийндаа ардчилал чамд өөрийгээ хамгаалах боломж л өгдөгөөс биш чиний өмнөөс чамайг хамгаалах үүрэг хүлээдэггүй. Дашрамд хэлэхэд, чиний өмнөөс чамайг хамгаалдаг төр байдаг ба түүнийг социализм гэдэг, хорвоод үнэгүй юм байдаггүй учраас ажлынхаа хөлсөнд чиний эрх, эрх чөлөөг авдаг. 


Ер нь ингэхэд, “Эрдэнэтийн 49 хувийг хэнээсээ хэн нь авсан юм бэ? Чи бид хоёрын нэгэнд  байсныг нь авчихсан хэрэг үү” гэсэн асуулт гарна. Хөндлөнгөөс харвал ийм дүр зураг байна. Эрдэнэтийн тал дээр нэмэх нь нэг буюу 51 хувийг монголын Засгийн газар, талаас нь нэгийг хасах буюу 49 хувийг Оросын засгийн газар эзэмшиж байж.


Монголын тал биш оросын тал, энгүүнээр хэлэхэд орос хэлээр ярьдаг монхор шонхор хүмүүс амьдардаг тэр улс өөрийн хувийг заржээ. Гэхдээ монголчуудад.  Хэрвээ энэ процесс буруу юм бол тэмцэл арай өөр фронт дээр өрнөмөөр. Жишээлэхэд, Улаанбаатарт биш Москвад, навтгар хамартай биш шонхор хүмүүс жагсаж “Оросын ард түмэн бидний өмчийг яагаад монголчуудад өгөв. Монголын тагнуулуудыг Кремлээс хөөе” гэж жагсмаар санагдах юм. 


Үнэхээр л манайхан “Оросууд ийм муухай, юмаа очиж очиж манайханд зараад байхдаа яадгийн” гэж уур нь хүрээд байгаа юм бол авсантай нь биш, зарсантай нь заргалдмаар бодогдох юм. Манайхан ядаж Оросын Элчин сайдын гадаа жагсаж “Манайхнаас юмаа эргүүлж ав, бидэнд өгсөн юмаа буцаа” гэж хашгирмаар төсөөлөгдөх юм.


Эцсийн дүндээ, чи бид хоёрт огт ногдохгүй юмны төлөөх тэмцэлд хутгалдсны утга юу вэ. Мэдээж шударга ёсны төлөөх иргэний зөн. Чухам энэ зөн совингоор маань тоглохыг л улс төр гэж байгаа юм.  Чухам бидний зөн совинг ашиглан уур хилэнг нь хөдөлгөн босгоод нөгөөгөөсөө засгийн эрхээс авахуулаад өмч хөрөнгө эзэмших эрхийг нь булаахыг л улс төр хийх гээд байна. Яг манайд байгаа утгаар. Асуудлын гол нь Эрдэнэтэдээ биш, бидний иргэний зөн совинг зэрэг жинсээ булаалдсан томчууд хоорондын дайндаа ашиглаж байгаа юм.  Иймээс, зөн совингоо хамгаал. 


Эцсийн дүндээ Эрдэнэтийг ч, офшоорыг ч  “чи багтдаггүй, би  ордоггүй” мөнөөх “ард түмэн”-ий хүсэл зоригоор биш, харин хууль шүүхээр шийдэх ёстой. Хүний өөрийн шүүх арбитр юу байна, ийм юмыг хууль ёсоор шийдэх үүрэг хүлээсэн газруудаар шийдүүлэх ёстой.


гурав.“Нормал офшор” ба  “баярцогт офшор”


Офшоорын эсрэг дайныг зэрвэс харахад офшоор нь “нормал” болон “Баярцогтын” гэж хоёр янз байгаа болтой байна. “Ард түмэн” гуайн үзэж байгаагаар “Нормал офшоор” нь гэм багатай, сонгуульд нөлөөлдөггүй, харин “Баярцогтын офшоор” бол их аюултай, намаа сонгуульд унагадаг осолтой эд бололтой юм.


 Шүлгэнд “Нээрээ би тийм ээ гэх шиг нэр нь хүртэл тэмээ” гэж гардаг шиг МАН-ын офшоорчид сонгуульдаа гялалзсан амжилт гаргаж, Улаанбаатар хотын намын хороо нь хоёр ч офшоортой, дээр өнөө “ 60-тай” даргаар удирдуулсан  атлаа үнэмлэхүй ялалт байгуулжээ.  Харин Баярцогт ангиллын офшоортой Баярцогт өөрөө ялагдаж, одоо ард түмнээр шүүгдэх дээрээ тулаад байгааг бодоход , цаад учир нь өнөө “багшаас шавьд аман увьдисаар дамждаг тарни”-тай гэдэг шиг мистик чанартай болтой.


Тэгэхээр офшоорын эсрэг тэмцэл нь офшоорын эсрэг биш харин Баярцогтын эсрэг тэмцэл бололтой. Гараад чагна, Офшоорт мөнгө нь байгаа олон арван монгол хүн нэр нь зарлагдсан. Баярцогтоос бусдынх нэр гадаа сонсдоно уу, эс сонсдоно уу?  Тэр хэнийг хаана, хэзээ хэрхэн, ийм ул суурьтай гомдоосныг балхжав бид хоёр л лав “таашгүй” аж.


Надаас одоо асуух байх гэж, өнөө “Баавгай бид хоёрын хэнийх нь талд байна” гэдэг шиг. “Офшоорын тал уу, ард түмний тулд уу, Худалдаа хөгжлийн банкны талд уу, ард түмний талд байна уу” гэж. Яг л ХХ зууны эхээр “Ард уу тайж уу, алин вэ хө” хэмээн дуулан асууж байгаад ялласан шиг. 


...Баярцогтын төлөө бус байна, тэрнийг алж хонзонгоо тайлна уу, талж сэтгэлээ онгойлгоно уу, надаа хамаагүй. Харин хонзонгоороо далимдуулан арай гэж бүрэлдэж байгаа нийгмийнхээ нандин бүхнийг самрахын эсрэг бол зогсоно оо, зогсоно. Хувь хүний эрх ашгийг ард түмэн дийлээд л эхэлбэл ардчилал баяртай болдог. Яагаад гэхээр ийм процесс  нэгэнт л эхэлсэн бол нэг өглөө чи бид хоёрын үүдийг тогшоод зогсож байдгийг бид харсан, туулсан..


Түүнчлэн, хулгайн эсрэг боловч хулгайтай тэмцэхийн оронд сейфтэй тэмцэхийн бол эсрэг байна. Хүн төрөлхтөн хулгайтай тэмцдэг болохоос биш хулгайлсан юм хадгалж болдог газартай тэмцдэггүй. Хар тамхийг анусандаа хийж нууж тээвэрлэдэг, ингэлээ гээд олон улсын гэрээгээр хошногоны амыг боодоггүй. 


Хармайны хулгайч нар суйлсан мөнгөө хэтэвчиндээ хадгалж мэднэ, хэтэвчтай байхыг цаазлах уу?  Банкинд байршуулсан иргэдийн хадгаламж бүхлээрээ цэвэр ариун болохыг хэн батлах юм бэ? Малын хулгайч нар туусан мал, агуурсаа нуусан гээд ой модыг шатаах уу, агуй хонгилыг дэлбэлэх үү?


Би хүн төрөлхтний нэгэн адил хулгайн эсрэг байна, хулгайнх бол түүгээрээ ганданд ном хуруулсан байсан ч мөрөөр нь мөшгиж, олж ирэх ёстой (Гэхдээ Ганданг дэлбэлэхгүйгээр) гэж итгэдэг. Гэхдээ энэ бүх  шийдвэр ард түмнээс биш шүүхээс гарсан хууль ёсных байх ёстой. Ард түмэн шүүгчийг сонгох эрхтэй байж болох ч өөрөө шүүх эрхгүй байхыг нь хууль цаазат төр гэдэг байх. 


Би шүүхийн шударга эсэхэд бусдынхаа адил эргэлздэг. Гэхдээ л шүүхээс гадуур шүүхийн үргэлж эсрэг зогсдог. Бусдад хайртайдаа биш, өөртөө хайртайдаа л тэр. Бас ухаантайдаа бус, хэн нэгэнд таалагдаагүй гэдэг үндэслэлээр миний буруу болдог нийгэмд амьдрах ямар аюултайг мэддэг болоод тэр.
 

Ингээд эцэст нь надаас “хэний талд байна” гэж дахин асуумаар байна уу? Би оросуудын талд байна. Оросууд “эзэн нь юмаа мэдэх эрхтэй” гэж бодож байна. Ингэхэд “Оросын(Зөвлөлтийн) талд байгаа хүнийг та нар яах юм бэ” гэх гэсэн юм бол биш. Харин өмчийг ард түмэн биш, төр биш харин эзэн нь мэддэг байлгах гэж ардчилсныг мэддэг, тийм утгаар л ардчиллыг дэмждэг болохоор тэр. 


Ерөөсөө ч оросуудад талархаж байна. Тэд ХХ зуунд бидний улс төрийн тусгаар тогтнолын баталгаа болж ачилсан шигээ, өнөөдөр эдийн засгийн тусгаар тогтнолын маань нэгэн баталгааг эргүүлэн өгч байна, спасибо‼


Эрдэнэтийн 49 хувийг монголчуудад ерөөсөө өгөхгүй, тэрүүгээр нь дарамтлаад л явж болох л байсан. Их гүрний 49-хөн хувь гэдэг бол бага гүрний 99 хувьтай тэнцэх зангарагтай гэдэгт эргэлзэх хэрэггүй. Бас тэр 49 хувийг хятадуудад зарсан бол яах байсан юм бэ. Бээжин, Москва хоёрыг  Монголын парламентаас томилогдсон комисс, өнөөдөр Улаанбаатарт шүүгээд сууж  харагдах уу, айн?


дөрөв. Феодлын хөрөнгийг хурааж болдоггүй юм.


Яг өнөөгийнхтэй үнэн адилхан үйл явдал одоогоос яг 90 жилийн өмнө эхэлсэн юм. Монголын төрийг бүрэн хянасан Коминтернийхэн манай алтан ургийн ноёд дээдсийг зайлуулаад ядууст нь ингэж хэлжээ. “Та нар бол ядуус биш, харин ард түмэн. Та нарт байх ёстой хөрөнгө малыг феодал лам ноёд авсан учраас ядуу болчихсон юм. Одоо эднээс юмаа эргүүлж авцгаа” гээд хөрөнгө хураах процесс эхэлсэн юм.  “Офшоорт ард түмний 10 тэрбум төгрөгийг нуусан учраас ард түмэн ядуу байна” , “Ард түмэнд байх учиртай Эрдэнэтийн 49 хувийг ХХБанк (монголчууд) авчихнаас болоод би зүдэрч эхэллээ” гэх  өнөөгийн лоозонгууд, зууны дараахь шударга “ард түмэн”-ий араншин нь  тэртээ 1927 оныхтой юутай төсөөтэй, юутай давтамжтай.
     

1927-28 онд эхлүүлсэн феодалын хөрөнгө хураах процесс  ингэж л эхэлсэн. Ядуусын хөрөнгийг хэзээ, хэрхэн булааж авсныг хувьсгалчид тайлбарлаагүй ч гэсэн гаргалгаа нь ард түмэнд таалагдав. Тэд өөрсдөө феодал биш учраас бахтай байлаа. Дараа нь феодалуудын улс төрийн эрхийг хаслаа, ард түмэн өөрийгээ феодал биш гэж үзэх учраас баярлав. Сүүлд нь феодалуудыг  өөрийг нь хүнийх нь хувьд буудаж эхлэв. Ард түмэн гуай өөрөө феодал биш учраас бас л талархлаа. Гэтэл араас нь феодалын хамсаатан гар хөл бологчдийг устгаж эхлэхэд олон тооны “ард түмэн” тэнд багтав. Гайхаж эхэлсэн боловч тамын тээрэм нэгэнт эргээд эхэлчихсэн учраас зогсоох арга байсангүй.  Ийм тээрмийг нэг бол эргүүлэхгүй байх, эргэх гэж хөдлөхөд нь гацаах хоёрхон арга бий.  Тээрэм эргэсээр,  хувьсгалын эсэргүү, ардын дайсан, ноосны төлөвлөгөө тасалдуулагчид, японы тагнуул, намын эсрэг бүлэг илрүүлэн устгасаар, устгасаар...төгсгөлд нь  устгал хийлцсэн, оролцсон, устгал болсныг мэдсэн хэсгийг устгаад, хамгийн сүүлд ард түмний өөрийнх нь малыг хураагаад аажуурлаа. Баячуудын хөрөнгийг  ард түмэнд эргүүлж өгөх процессийн дараа ард түмэн гуай өөрөө хов хоосон, зөвхөн нэгдлийн мал малласан тохиолдолд ам бүлийн тооноос үл хамааран нэг айл 50 хонь эзэмших эрхтэй үлдэв. (Наад зах нь 12 сарын тооллогоос өмнө идшээ хийх эрхгүй байсан зэргээс үзвэл, өмчлөх биш эзэмших эрх гэвэл зохилтой) 


Тийм учраас эд хөрөнгийг хураахаар эхэлсэн ямар ч процесс хувь хүнийг нүцгэлснээр дуусна. Өнөөдөр Эрдэнэтийн 49 хувийг оросуудаас авсан монголуудын хувь хөрөнгийг хурааж болж байвал, офшоор хэмээх завсрын бүст монгол хүний хадгалсан хөрөнгийг шүүхийн шийдвэргүйгээр  хураан авч эхэлбэл 1927 онд феодалын хөрөнгийг хурааж эхэлсэн тэр дээрмийг дугуйг бид дахин эргүүлнэ. Нэгэнт эргэж эхэлсэн бол энэ тээрэм маргааш нь “хэвлэл  мэдээллийн хэрэгсэл хувьд  байгаа учраас ард түмэнд үйлчлэхгүй байна. Иймээс “Өдрийн сонин”,  “Монгол HD”  телевизээс эхлээд  Сансар, Юнивижнийг ард түмэнд өг” хэмээн эргэж эхэлнэ. Учир нь хувь хүний эрх, эрх чөлөөг  чөлөөт хэвлэл л эцсээ хүртэл хамгаалдаг.


Улмаар, “MCS, Худалдаа хөгжлийн банкинд ард түмнийг тэжээх ийм хөрөнгө оччихсон байна. Ард түмэнд эргүүлж өгнө. Энэ мөнгөөр хямралаас гарна” хэмээн тээрэмдэж эхэлнэ. Чи бид хоёр сонин гаргадагүй, хувьдаа зурагтгүй, Эм Си Эс ба Худалдаа хөгжилд хувьцаагүй учраас “больж, муусайн баячуудыг” хэмээн дуугүй л ажна.  Дараа нь MCS, Худалдаа хөгжлийн банкны хамсаатанг илрүүлэн тээрэмдэж эхлэхэд бид эргэлзэж эхлэх боловч тээрэм нэгэнт эргэсэн байна. Удалгүй, хоёр машинтай айлын нэгийг, хоёр байшинтай айлын нөгөөг орон сууцгүй ард түмэнд өгөхөөр хураахад надаас мөн л холуур байна гэж залбирна. Харин “машин, болон орон сууцыг иргэд сайн дураараа ард түмэндээ заавал бэлэглэх” шийд гарахад бүх юм нэгэнт оройтсон байдаг. Ийм юм болдог, ийм л юм болсон.


Ийм учраас хувийн эрх чөлөө, хувийн өмчид зөвхөн, зөвхөн, бас зөвхөн шүүхийн шийдвэрээр хүрэх ёстой.


Эцэст тэмдэглэхэд, үндэсний хөрөнгөтнүүдэд нэг юм хэлмээр, та нар бие биенээ дийлж байна, өрсөлдөөн дунд сөргөлдөгчөө дарж байна гэж бүү андуурцгаа. Өнөөдөр ХХБ-ийг,  “нормаль” биш офшоорыг хурааж эхэлбэл, ийм тээрэм нэг л эргэвэл: маргаашийн золиос нь чи өөрөө шүү. Юмтай болох амархан, харин юмтай амьдрахад их ухаан хэрэгтэй шүү, “таваариш”-уудаа. Хөнөөлт тээрэм зохиогчоо, анх эргүүлсэн эзнээ таньдаггүй. Ийм болохоор та нар олсон жаахан юмаа олзлолдон булаалдахын оронд, тогтоцоо хамгаалах талаар бодохгүй бол болохгүй цаг боллоо шүү. Олсон долсноосоо гаргаж, өмчтэй байх эрх, өмчийн халдашгүй байдлыг хамгаалсан ёс суртлыг бий болголцохгүй бол, оройтох нь байна. Өөр зүйлгүй...


Жич: Монголчууд офшоорт мөнгө нуухаа мөддөө болихгүй ээ. Лав л, хүний мөнгийг шүүхийн шийдвэргүйгээр хурааж авахыг шаардаж, шаардуулж байгаа цагт. Харигдсан “баригдсан” офшоорчдын үлгэрээс хаширч байгаа амьтан нэг ч байхгүй, харин юунаас болж баригдав гэдгийг судалж, илүү сайн нуух аргыг л судалж байгаа. Бусад улсын баячууд татварын хөнгөлөлттэй орчин эрж офшоорт хөрөнгөө хадгалдаг бол манайхан ердөө “феодлын хөрөнгө хураах комисс”, “мал нийгэмчлэх төлөөлөгч” нараас л айсандаа тэнд нууж байгаа.


Харин монголд хэзээ ч феодалын хөрөнгийг хураахаа больсон, ард иргэд нь шударга шүүхийг шаардахаас биш, шүүхийн оронд шүүх болохыг эрмэлзэхээ больсон, тэднийг дэглэмийн өмнөөс шүүгч болгон ашиглахаа больсон тэр цагт л хүмүүс офшоорт мөнгөө хийхээ болино.
 

Эх сурвалж:baabar.mn
0
ЖИРГЭХ
Санал болгох
Гадаад харилцааны ган татлагат гүүр
"Бууж мордох хорвоо"
С.ОЮУНБИЛЭГ ӨӨРИЙГӨӨ СОЁЛЫН ЯАМНЫ ГАЗРЫН ДАРГААР ГАРЫН ҮСГИЙН ДАРДАС АШИГЛАН ТОМИЛСОН УУ?
Тэнэг хүний дуугүй нь сүртэй!
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (25)

  • Ляо (202.131.236.250)
    Сахал Эрдэнэбилгэ гэдэг чинь хятад хүн ч юм билүү, хятадын гар хөл ч юм бил үү, хэн мэдлээ. Тийм бол аюул шүү. Монголын гол зүйлсийг эзэгнээд авчихсан гадны гар хөл юм биш биз. Ямар бизнес эрхэлдэг, яаж ашиг олсон нь тодорхойгүй нөхөр шүү.
    2017 оны 01 сарын 31 | Хариулах
  • Зочин (202.131.236.250)
    Бяцхан нийтлэлээрээ хуучны сэтгэхүйн сул талыг ашиглан сүрдүүлах байдлаар том луйварыг халхавчлан өмөөрч, нэр хүндээ ашиглах бялдуучлаад хэрэггүй дээ, эрхэм шилдэг нийтлэлч Цэддоо гуай.
    2017 оны 01 сарын 31 | Хариулах
  • бат (203.91.115.37)
    Феёдалуудын хөрөнгийг хурааж болдоггүй нь үнэн Луйварчдын хөрөнгийг хурааж болно
    2017 оны 01 сарын 27 | Хариулах
  • ЛУЙВАРЧИДЫН УГААДСААР ХООЛОЛЖ ирсэн Цэнддоо ЯЛГАД (202.9.40.63)
    ЛУЙВАРЧИДЫН УГААДСААР ХООЛОЛЖ ирсэн Цэнддоо ЯЛГАДАС!!!!! ЗАЙЛ!!!!
    2017 оны 01 сарын 27 | Хариулах
  • Санал (124.158.111.6)
    Эдийн засаг нь ч сүйрдэгээрээ сүйрээд дууссан харин газар нутаг нь байгаа юм уу? үгүй юм уу? Нэг улсын банкны барьцаанд аваачаад тавьчихсан юм биш биздээ.
    2017 оны 01 сарын 27 | Хариулах
  • монгол (202.21.117.34)
    Манайд ардчилалын хэт даврах үзлтэнгүүд гаарсан.Лалын хэт даврагчид гэмгүй хүмүүсийг алдаг бол ардчиллын хэт даврагчид хэвийн явагдаж байсан улс орны эдийн засгийг сүйрүүлдэг.
    2017 оны 01 сарын 27 | Хариулах
  • мн (202.21.117.34)
    Дэлхий дээрх хамгийн мунхруулагч шашин юу ?. Хамгийн том алан хядах байгууллага юу вэ? Энэ бол ардчилал хэмээх гоё нэртэй хар тамхи шиг хүмүүний оюун бодлыг хөнөөгч шашин.Энэ шашны гол үзэл баримтлал нь хувиа хичээх бэртэгчин үзэл. Хөрөнгө хурааж баяжиж л байвал бусдын эрх ашиг яаж амьдрах нь хамаа байхгүй. Энэ шашны эх орон АНУ бол дэлхийн хамгийн том алан хядах байгууллага. Ардчилал хэмээх шашинд ороогүй өөр үзэл баримтлалтай улс орнуудын удирдагчдыг алж, өөрсдийн шашинд оросн хүмүүсээр өөр үзэл баримтлалтай хүмүүсийг алж хядуулж дайн самуун дэгдээдэг.тиймээ энэ шашинд монголчуудын бараг тал нь шахуу итгэдэг. Энэ шашнаар дамжуулан эхлээд улс орнуудын эдийн засгийг сүйрүүлдэг. Ардчилал хэмээх шашнаар түрүү барьж байгаа нөхдүүд өнөөдөр монголын эдийн засгийг сүйрлийн ирмэг авчирсан. Хүний эрх, хувийн өмч гэсэн улиг болсон лоозонгоо урдаа барьж ард түмний өмчийг өөрийн болгоно.Ардчилал бол феодол ноёдын шашин юмуу даа
    2017 оны 01 сарын 27 | Хариулах
  • HBasbjBS (73.92.18.195)
    ERDENETIIG 100 AVSNAAR SHAXAX BELGEVCHNII TOO 100 NEMEGDENE ARD TUMEND YU CH NEMEGDEXGUI EE
    2017 оны 01 сарын 27 | Хариулах
  • Зочин (174.205.21.251)
    Эрдэнэтийн 49 эргүүлж авснаар шинэ цэцэрлэг сургууль баригдаж миний хүүхдүүд энгийн ард түмний хүүхдүүд явна шинэ эмлэг баригдаж би гэр бүлээрээ эмчлүүлнэ за. 49 Ганболд С.Эрдэнэ мэтийн АНы ялтангуудын гарт орвол тэдээр новшнуудын гэр бүл үр хүүхдүүдийн нууц амрагуудын 570 алт брилиантан зүүлт бөгж гадаад дотоодод том том хауз болж хувирна малаа. Ер чамшиг АНы новшнууд монголоос минь нэг мөр зайлж байж л ард түмэн тайван амьдрана.
    2017 оны 01 сарын 27 | Хариулах
  • Зочин (139.5.218.188)
    Mash zuv bichsen bn. Mongolchyyd deeshee garsan negiigee nyhchin dardag ni heveeree tsagt manai ylsad hugjil irehgyi ym bn. Zohiogchid talarhal ilerhiilie. Yadahdaa 1 ch boltugai hyn ym bodog.
    2017 оны 01 сарын 26 | Хариулах
  • иргэн (103.229.123.49)
    Хөрөнгө яриагүй хулгай ярьж байна бичээч гуай.
    2017 оны 01 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.9.40.141)
    хуулийн дагуу авч байгаа бол иргэн надад л лав хэнэн ч авсан хамаагүй. хууль бусаар залилан хийж авсан бол бурхан багш байсан ч хурааж арга хэмжээ авах ёстой шүү
    2017 оны 01 сарын 26 | Хариулах
  • Зочин (103.26.193.49)
    Албаар буруу ойлгочихсон нэг гар тууж явнаа . Уул нь хаанаас нь ч харсан бүлэглэн үйлдсэн гэмт хэрэг байгаа юм шүү дээ
    2017 оны 01 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.179.29.229)
    Хууль зөрчиж мөнгө босгоод худалдаж авсан хөрөнгө хувийн өмч болох юм байна. тийм үү М.ЭНХБОЛД ОО.
    2017 оны 01 сарын 26 | Хариулах
  • Altan@Bolomj@XXK (112.72.12.83)
    httpCash4Visits.comref.php?refId=345172 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2 таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5 нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30 хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30 доллар сардаа 150-900 долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Таниас элдэв бусын нэмэлт зүйл шаардахгүй. Маш амархан шүү. Амжилт.
    2017 оны 01 сарын 26 | Хариулах
  • zochin (139.5.219.98)
    Huuli zurchij mungu bosgoson bol huuli bus mungiig tur huraah l heregtei shuu dee.
    2017 оны 01 сарын 26 | Хариулах
  • ха ха (103.10.23.162)
    Баярцогт оффшор баярцогт новшир гэдэг хараал хүртэл гарчээ
    2017 оны 01 сарын 26 | Хариулах
  • зочин (103.229.121.27)
    Хуцваа үхсэний чинь хувийн өмч гэж хулгайн өмч гэдгийн наадхыг чинь чи муу үхсэнээ хийж хулгайч нарыг өмөөрөөд байгаан бас ард түмэн гэж байхгүй гэж хуцнаа өглөө зурагтаар нэг хулгайч чинь тэр муу ард түмэн гээд байгаа юмнууддаа гэж яринаа ард түмэн гэж байдгийн ёстойсэнэ муу хулгайчуудад ард түмэн гэж юу байдгийг үзүүлээд өгөх юмсан
    2017 оны 01 сарын 26 | Хариулах
  • Феодал (124.158.111.6)
    Феодалын хөрөнгийг хураагаад энэ улс улс шигхөгжиж, хүн нь хүн шиг амьдарсан 1921-1991 он гэж ойлгож бна. Энэ нөхөр тэр үед өсч өндийж боловсроогүй юм шиг тэнгэрээс гэнэт унаад ирсэн юм шиг бичих юмаа. Гараа хөдөлгөж хөлсөө дуслуулж байж бий болгосон хөрөнгө бол өөр л дөө. Тийм бол 2 гараа өргөөд дэмжин тэмцэн.
    2017 оны 01 сарын 26 | Хариулах
  • АЦНЫ ЧИНЪ ХУВИЙН ӨМЧ?? ФЕОДАЛ???? ЭНД ХУЛГАЙ, ДЭЭ (202.9.41.251)
    АЦНЫ ЧИНЪ ХУВИЙН ӨМЧ?? ФЕОДАЛ???? ЭНД ХУЛГАЙ, ДЭЭРЭМ, ЛУЙВАРЫН АСУУДАЛ ЯРИГДАЖ БАЙНА!!! ЖИНХЭНЭ ФЕ ОДАЛЫН УДАМ БИ ДУУГҮЙ БАЙХАД, ГУЙГАЧИН УГААДСААР ХООЛЛОГЧ ЦЭНДДОО ТА ЗҮГЭЭР Л ЗАЙЛ!!!!!
    2017 оны 01 сарын 26 | Хариулах
  • УГААДСААР ХООЛОЛЖ ирсэн Цэнддоо гэж ДОЛДОЙ зүгээр (202.9.41.251)
    УГААДСААР ХООЛОЛЖ ирсэн Цэнддоо гэж ДОЛДОЙ зүгээр л зогс!!! Энэд ХУЛГАЙ, ДЭЭРМИЙН асуудал яригдаж биана!!! Үхсэний чнь феодалын хөрөнгө!!! Тэгэж битгий гуйвуул!!!! ЛАЛАРАА!! зүгүүр л зайл, чини ингэж худал ХУЦАЖ ЛУЙВАРЧИДАД үйлчилж буй нүгэл чамд ЦӨВТЭЙ !!!!
    2017 оны 01 сарын 26 | Хариулах
  • зссссс энэ нэг чадваргүй мөртөө УГААДСААР ХООЛОЛЖ (202.9.41.251)
    зссссс энэ нэг чадваргүй мөртөө УГААДСААР ХООЛОЛЖ ирсэн Цэнддоо гэж ДОЛДОЙ зүгээр л зогс!!! Чамс шиг УГААДАС энд далдаганааад хэрэггүй!!! Энэд ХУЛГАЙ, ДЭЭРМИЙН асуудал яригдаж биана!!! Үхсэний чнь феодалын хөрөнгө!!! Тэгэж битгий гуйвуул!!!! ЛАЛАРАА!! зүгүүр л зайл, чини ингэж худал ХУЦАЖ ЛУЙВАРЧИДАД үйлчилж буй нүгэл чамд ЦӨВТЭЙ !!!!
    2017 оны 01 сарын 26 | Хариулах
    • ЖИНХЭНЭ ФЕОДАЛЫН УДАМ БИ ДУУГҮЙ БАЙХАД, ГУЙГАЧИН
      ЖИНХЭНЭ ФЕОДАЛЫН УДАМ БИ ДУУГҮЙ БАЙХАД, ГУЙГАЧИН УГААДСААР ХООЛЛОГЧ ЦЭНДДОО ТА ЗҮГЭЭР Л ЗАЙЛ!
      2017 оны 01 сарын 26
  • Зочин (59.153.113.248)
    Хөөе сонгуулийн дараагаас Монголд бага ч болов ХУУЛЬ хэрэгждэг болсон шүү. Битгий гоншигноод чихэнд чийрлээд байлдаа. Н....ооо
    2017 оны 01 сарын 26 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Гадаад харилцааны ган татлагат гүүр
    7 мин
  • Сэлэнгэ аймагт гарсан гурван түймрийг цурамд оруулж, нэг түймрийг унтраахаар ажиллаж байна
    21 мин
  • Нийслэлийн ИТХ-ын зөвлөлийн хурал болж байна
    46 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар гадаад улсаас Монгол Улсад суугаа дипломат болон олон улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газруудын тэргүүн нартай уулзлаа
    52 мин
  • Засгийн газрын эмэгтэй сайд нарын ХОМ
    52 мин
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    1 цаг 3 мин
  • Долоодугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв
    1 цаг 37 мин
  • Ж.Галбадрах: Бохир улстөрчид хүнийг цөхөрч, шантартал, гүтгэж дайрдаг юм байна
    1 цаг 58 мин
  • Улсын цолонд ойрхон бөх #1: Аймгийн хурц арслан Д.Алтанцоож
    2 цаг 3 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
    2 цаг 7 мин
  • Сүүлийн 10 жилийн хугацаанд бүртгэгдсэн ус цаг уурын аюулт үзэгдлийн 41.3 хувийг ААДАР БОРОО, ҮЕР эзэлж байна
    2 цаг 28 мин
  • Хөлбөмбөгийн хамгийн инээдтэй нэршлүүд
    2 цаг 32 мин
  • Байнгын хороод хуралдана
    2 цаг 47 мин
  • Танилц: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь
    2 цаг 50 мин
  • ӨНӨӨДӨР: Баяр наадам зохион байгуулах хорооноос мэдээлэл хийнэ
    2 цаг 52 мин
  • Долоодугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    2 цаг 55 мин
  • Улаанбаатарт 30 градус дулаан байна
    2 цаг 58 мин
  • Долоодугаар сарын эхэн өдрүүдийн цаг агаарын төлөв
    18 цаг 35 мин
  • Цахим шошго хүүхдийн насан туршийн хоригт орж байна
    18 цаг 36 мин
  • Х.Цогцэцэг: Багахангай дүүргийн нэгдүгээр хороонд үерийн байгууламж, цэцэрлэг хэрэгтэй
    19 цаг 20 мин
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • С.Ганбаатар: Хэдхэн хүн баяжаад, бусад нь хараад суудаг байж болохгүй
  • АМЕРИКТ СУРСАН ГЭХ ХУУРАМЧ ДИПЛОМТНУУД ТӨРД ОЛШРОХ ВИЙ
  • С.Цэнгүүн: Төрдөө үнсүүлнэ гэж ярьдаг ч үнэндээ татвар төлөгчдийн мөнгөөр л одон медаль өгч байгаа
  • С.Бямбацогт: Яамдын дарга нарын тоог цөөлнө
  • Интермед: Танилтай нь урдуур орж, танилгүй нь ард үлддэг асуудал манай эмнэлэгт байхгүй
  • Даншиг наадмын барилдаанд Улсын арслан Э.Оюунболд, гарди Б.Гончигдамба нар манлайлна
  • Л.Энх-Амгалан: Боловсролын сайд П.Наранбаярын "гөлөг төөрүүлсэн" мэдэгдэлд зориулж хэдэн үг хэлье
  • УИХ: Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • ЗГ: 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах талаар хэлэлцэж байна
  • 3х3: Монголын эрэгтэй шигшээ баг ДАШТ-ийг өндөрлүүллээ
  • Монголын газар нутаг шатаад байна, Х.Баттулга аа
  • Долоодугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
  • А.Ариунзаяа: Жендерийн гэдэг үгийг ад үзээд байгааг ойлгохгүй байна
  • BLAST.tv Austin Major 2025 тэмцээний плей-оффын үр дүн: The MongolZ-ийн анхны финал ба Vitality-ийн ялалт
  • "Камертон 30" тоглолтын онцлох агшнууд
  • УИХ: Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • ЗГ: 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах талаар хэлэлцэж байна
  • С.Бямбацогт: Яамдын дарга нарын тоог цөөлнө
  • ТББХ-ны даргаар Ц.Сандаг-Очирыг сонголоо
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • "Камертон 30" тоглолтын онцлох агшнууд
  • С.Цэнгүүн: Төрдөө үнсүүлнэ гэж ярьдаг ч үнэндээ татвар төлөгчдийн мөнгөөр л одон медаль өгч байгаа
  • Интермед: Танилтай нь урдуур орж, танилгүй нь ард үлддэг асуудал манай эмнэлэгт байхгүй
  • 3х3: Монголын эрэгтэй шигшээ баг ДАШТ-ийг өндөрлүүллээ
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • С.Цэнгүүн: Наадмын өдрүүдээр Б.Чойжилсүрэн сайд “мега хулгай” хийх гэж байна
  • С.Ганбаатар: Хэдхэн хүн баяжаад, бусад нь хараад суудаг байж болохгүй
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • АМЕРИКТ СУРСАН ГЭХ ХУУРАМЧ ДИПЛОМТНУУД ТӨРД ОЛШРОХ ВИЙ
  • А.Ариунзаяа: Жендерийн гэдэг үгийг ад үзээд байгааг ойлгохгүй байна
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • BLAST.tv Austin Major 2025 тэмцээний плей-оффын үр дүн: The MongolZ-ийн анхны финал ба Vitality-ийн ялалт
  • 3х3: Өнөөдөр эрэгтэй шигшээ баг хэсгийн сүүлийн хоёр тоглолтоо хийнэ
  • Монголын газар нутаг шатаад байна, Х.Баттулга аа
  • С.Ганбаатар: Г.Ёндонгийн энэ олон тендер дээр У.Хүрэлсүхийн түрийвч байна
24 баримт
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК