зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4823 4824 4825 4826 4827 4828 4829
  • Уулзвараар баруун гар тийш чөлөөтэй эргэх туршилтыг эхлүүлнэ
    2016 оны 10 сарын 03
    Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас нэр бүхий дөрвөн уулзвараар жолооч нар гэрлэн дохио харгалзахгүй, баруун гар тийш чөлөөтэй эргэх журмыг боловсруулжээ.
  • Д.Баттулга АН-ын дүүргийн сонгуулийг удирдана
    2016 оны 10 сарын 03
    Ардчилсан намын сонгуулийн төв штаб өнөөдөр хуралдаж орон нутгийн сонгуулийн бэлтгэл ажлын талаар хэлэлцжээ.

  • МАН-ын бүлгийн ажлын албаны даргаар томилогдсон Н.Энхтайван гэж хэн бэ
    2016 оны 10 сарын 03
    УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны даргаар эдийн засагч Н.Энхтайваныг томилжээ. Тэрбээр төрийн албанд эдийн засаг, гадаад худалдаа, гадаад харилцааны чиглэлээр 20 гаруй жил ажилласан туршлагатай нэгэн юм.

  • Дэлхийн далайн түвшин 4.6 метрээр нэмэгджээ
    2016 оны 10 сарын 03
    Гренландын мөсөн уул хайлсны улмаас сүүлийн 23 мянган жилийн хугацаанд дэлхийн далайн түвшин 4.6 метрээр нэмэгдсэн нь эрдэмтдийн урьд нь гаргаж байсан үзүүлэлтээс хамаагүй их байна. Ийм дүгнэлтийг Данийн нийслэл Копенгагены их сургуулийн доцент Шфакат Аббас Хан тэргүүтэй олон улсын судлаачдын баг хийжээ. Тэдний нийтлэл “Science Advances” сэтгүүлд гарсан байна.

    Ажиглалтын GPS системийн мэдээллээс үзвэл, дэлхийн хамгийн том энэ арал мөсөн бүрхэвч нь хайлахын хэрээр далайн ёроолоос аажмаар өргөгдсөөр байгаа гэнэ. Арлын зүүн өмнөд хэсэг жилд 12 мм хурдтайгаар өргөгдөж буй аж. Эрдэмтдийн гаргасан компьютер загвараас харвал, Гренландын мөсний бараг 40 хувь хайлжээ. Хэрвээ одоо байгаа мөсөн уулууд бүгд хайлбал дэлхийн далайн түвшин дахиад 7.5 метрээр нэмэгдэнэ.


  • Наймдугаар сард нийт 1299 ипотекийн зээл олгогджээ
    2016 оны 10 сарын 03
    Банкууд өнгөрсөн 8 дугаар сард нийт 1299 зээлдэгчид 75.5 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр олгосноор ипотекийн зээлийн үлдэгдэл 3893.5 тэрбум төгрөг, нийт зээлдэгчдийн тоо 86221-д хүрчээ. Тайлант сарын эцэст ипотекийн зээлийн үлдэгдлийн жилийн өсөлт өмнөх сартай харьцуулахад 0.2 нэгж хувиар, өмнөх оны мөн үеэс 8.7 нэгж хувиар буурч 19.2 хувь болсон байна.


    Тайлант сарын эцэст ипотекийн зээлийн үлдэгдлийн 77.8 хувь буюу 3029.6 тэрбум төгрөгийг “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх хөтөлбөр”-ийн зээл, 20.6 хувь буюу 803.1 тэрбум төгрөгийг банкуудын өөрийн эх үүсвэрээр олгосон зээл, 1.6 хувь буюу 60.7 тэрбум төгрөгийг бусад эх үүсвэрээр олгосон зээл бүрдүүлж байна хэмээн Монголбанкнаас мэдээллээ.

  • Залуу уяачдын чуулган энэ сарын 7,8-нд болно
    2016 оны 10 сарын 03
    ”Монголын морин спорт, залуу уяачдын холбоо”-ны үүсгэн байгуулагчдын анхдугаар чуулган 10-дугаар сарын 7,8-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна. Тус холбоо нь Монголчуудын морины соёлыг дэлгэрүүлэх, олон зуун жилийн уламжлалт түүхтэй хурдан морины уралдааныг хөгжүүлэх, Монгол орны өнцөг булан бүрт ажиллаж амьдарч буй залуу уяачдаа дэмжих зорилготойгоор ийнхүү үүсгэн байгуулагдаж байгаа аж.

    Анхдугаар чуулганы зохион байгуулагчаар ”Монголын морин спорт, залуу уяачдын холбоо”-ны үүсгэн байгуулагчид ажиллаж байна. Энэ дашрамд дуулгахад анхдугаар чуулганаа зохион байгуулах гэж буй ”Монголын морин спорт, залуу уяачдын холбоо” нь дараах зорилго, зорилтын хүрээнд үйл ажиллагаагаа явуулахаар төлөвлөжээ.

    “Монголын морин спорт, уяачдын холбоо”-ны үйл ажиллагаа, бодлого төлөвлөгөөнд хамрагдаагүй байгаа залуу уяачдыг нэгдсэн бодлого төлөвлөгөө, үйл ажиллагаанд хамруулах.

    Монголын хурдан морины нэгдсэн бүртгэл, мэдээллийн санг бүрдүүлэх. Тухайн бүртгэл мэдээллийг хурдан морины угшил гарал, уралдаан тэмцээн гэсэн ангиллаар нарийн явуулж цахим сайтад байршуулж эх орондоо төдийгүй дэлхийн өнцөг булан бүрт суугаа Монголчуудад алдаршуулан танилцуулж байх.

    Монголын морин спорт, тэр дундаа холын зайд уралддаг уламжлалт хурдан морины уралдааныг Монгол туургатан даяар дэлгэрүүлэн хөгжүүлэх, цаашлаад олимп, дэлхий, олон улсын тэмцээн уралдаан болгож хөгжүүлэх.

    Морин спорт, уяачдын хөгжлийн төлөө үйл ажиллагаагаа явуулдаг мэргэжлийн холбоодтой нягт хамтран ажиллаж, хурдан морины уралдааны хөгжлийн бодлого, хэрэгжилтэнд хамтран ажиллах.

    Холбооны нэрэмжит улс бүсийн хэмжээний хурдан морины уралдаан, уяач унаачдыг хөгжүүлэх сургалт семинар, уулзалт зөвлөгөөн, урлаг спортын тэмцээн наадам зэрэг үйл ажиллагааг тогтмол зохион байгуулах.

    Ийнхүү анхдугаар чуулганы бүртгэлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 99841725, 99004147 дугааруудаас лавлах боломжтой.
  • М.Энхболд БНТУ-ын элчин сайдыг хүлээн авч уулзав
    2016 оны 10 сарын 03
    Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд өнөөдөр /2016.10.03/ Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Карагөзийг нутаг буцах болсонтой нь холбогдуулан хүлээн авч уулзав.
    Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга Элчин сайдтай уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд, Элчин сайдаар ажиллах хугацаандаа Монгол, Туркийн харилцааг өргөжүүлэхэд гүйцэтгэсэн түүний хувь нэмрийг өндрөөр үнэлж буйгаа хэлсэн юм. Ээлжит сонгуулийн үр дүнд Монгол Улсын Их Хурал байгуулагдан, Засгийн газраа шинээр эмхэлж, ирэх дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлэх хөтөлбөр, чиглэлээ батлаад байгааг Улсын Их Хурлын дарга онцлоод тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Турк Улстай хөгжүүлж буй Иж бүрэн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагаа тодорхой үүрэг, оролцоотой байна гэдэгт итгэлтэй байгаагаа тэмдэглэн хэлэв. Түүнчлэн хоёр талын эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлж, нөөц боломжийг ашиглах нь чухал болохыг Улсын Их Хурлын дарга дурдаад буцалтгүй тусламжийн хүрээнд ТИКА-тай хамтран Монголын эдийн засагт ач холбогдол бүхий томоохон төслүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх сонирхолтой буйгаа илэрхийлсэн юм.
    Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Карагөз Улсын Их Хурлын даргыг цаг гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсанд баяр хүргэв. Мөн Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Исмаил Кахраманы мэндчилгээг Монгол Улсын Их Хурлын даргад уламжиллаа. Турк, Монгол хоёр орны харилцаа нь олон зууны түүхтэй бөгөөд амжилттай хэрэгжиж буй өнөөгийн Иж бүрэн түншлэлийн харилцааны түвшинг ахиулан Стратегийн түншлэлд хүргэх сонирхолтой байдгийг Элчин сайд М.Карагөз тэмдэглэн хэлсэн юм.

    Хоёр улсын хооронд олон тооны гэрээ, хэлэлцээ байгуулагдсан ба ялангуяа 1990 оноос хойш 100 гаруй хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурсан байна. Турк, Монгол орны улс төр, батлан хамгаалах болон боловсролын салбарын хамтын ажиллагаа өндөр түвшинд үргэлжилж байгааг Элчин сайд дурдаад “Хоёр улсын эдийн засаг, худалдааны салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай хэмээн үзэж байгаа бөгөөд Бүгд Найрамдах Турк Улсын талаас шаардлагатай дараагийн алхамуудыг хэрэгжүүлэхэд бэлэн байна” хэмээлээ. Мөн тэрээр өнгөрсөн 07 дугаар сард Бүгд Найрамдах Турк Улсад хүнд үйл явдал болсон бөгөөд энэ хугацаанд Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын дэмжиж ирсэнд талархал илэрхийлсэн юм.
    Улсын Их Хурлын дарга М.Энхболд, төр засгийн эрх нэг улс төрийн хүчнээс нөгөөд шилжсэн хэдий ч Монгол Улс гадаад бодлогын хувьд залгамж чанараа хадгалж, Бүгд Найрамдах Турк Улстай харилцаа, хамтын ажиллагаагаа хэвээр үргэлжүүлнэ гэдгийг тэмдэглэн хэллээ. Элчин сайд М.Карагөз 2016 оны намрын ээлжит чуулганы нээлтийн үеэр хэлсэнчлэн Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа бөгөөд монголчууд даван туулж чадна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Турк Улс ч үүнтэй адил хүнд нөхцөл байдлыг даван туулсан туршлагатай болохыг тэрээр онцлоод “Өнөөдөр бид эдийн засгаараа Европт 6 дугаарт, дэлхийд 17 дугаарт бичигдэж байна. Манай улсын банк санхүүгийн салбарын тогтолцоо бат бэх болсон. Турк Улс ОУВС-ийн гишүүн болоод 69 жил болж байна. Өнгөрсөн хугацаанд манай улс 19 удаа “Стэнд бай” хөтөлбөр хэрэгжүүлж, 50 орчим тэрбум ам.долларын зээл авсан. Үүнээс 35 тэрбум ам.долларыг сүүлийн гурван Засгийн газар зээлсэн. 2016 он гэхэд Турк Улс бүгдийг эргүүлэн төлсөн төдийгүй ОУВС-д зээл өгөх улсын тоонд багтах түвшинд хүрээд байна. Энэ нь Бүгд Найрамдах Турк Улсын хувьд сайн туршлага бөгөөд Монгол Улстай хуваалцахад бэлэн байна” гэв. Үргэлжлүүлэн талууд хоёр орны эдийн засгийн харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагааны талаар ярилцаж, санал солилцов.
    Уулзалтын төгсгөлд Улсын Их Хурлын дарга М.Энхболд, ноён Элчин сайдын цаашдын томилолт, албан ажилд нь амжилт хүслээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
  • Чикаго хотод монгол залуус нэгнээ хутгалжээ
    2016 оны 10 сарын 03
    АНУ-ын Чикаго хотын Нортуэстсайт гэх газар монгол залуус нэгнийгээ хутгалсан хэрэг гарсан тухай тус хотын телевизээр мэдээлжээ. Цагдаа нар энэ талаар “Сэжигтэн, Монгол Улсын иргэн Б, 35 настай, баруун Палмер гудамжны 4000 тоотод оршин суудаг. Хэрэг гарах үед нутаг нэгтнээ хутгалсан. Одоогоор сэжигтнийг саатуулан шалгаж байна” гэжээ.

    Манай улсын иргэн Б, нэг өрөөнд хамт амьдардаг 23 настай залуутай ням гарагийн орой 23:50 цагийн орчим муудалцаж, үл ойлголцсоны улмаас хэвлийн тус газар нь хутгалж, хүнд гэмтээсэн аж.
  • М.Энхболд: Монгол, Японы харилцаа эрчимтэй хөгжиж байна
    2016 оны 10 сарын 03
    Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд өнөөдөр /2016.10.03/ Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Шимизүг хүлээн авч уулзлаа.

    Уулзалтын эхэнд ноён Элчин сайд Т.Шимизү Улсын Их Хурлын даргыг цаг гарган хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд Улсын Их Хурлын сонгуульд ялалт байгуулж, парламентын тэргүүнээр сонгогдсонд нь баяр хүргэв. Тэрбээр Улсын Их Хурлын даргыг хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагааг улам хөгжүүлэхэд анхаарч ажиллана гэдэгт найдаж байгаагаа дурдаад зарим асуудлын талаар санал солилцохоор ирснээ уламжлав.

    Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Шимизү, “Миний бие Монгол Улсад Элчин сайдаар 5 жил ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө багагүй ажлыг хийсэн гэж бодож байна. Тухайлбал, Хөшигийн хөндийн Олон Улсын нисэх онгоцны буудал, Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн харьяа эмнэлгийн барилга, 1000 инженерийг Япон Улсад сургах зэрэг олон төсөл хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгааг хэлэхэд таатай байна” хэмээгээд хоёр улсын стратегийн түншлэлийг 2017-2021 онд хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр болон ирэх онд тохиох хоёр орны дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд хийж, хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцов.

    Улсын Их Хурлын дарга М.Энхболд ноён Элчид сайд Т.Шимизүтэй уулзсандаа баяртай байгаагаа илэрхийлээд Монгол, Японы харилцаа Стратегийн түншлэлийн зарчимд тулгуурлан эрчимтэй хөгжиж, хамтын ажиллагаа улам гүнзгийрч, итгэлцэл бэхжиж, хоёр талын төдийгүй бүс нутаг, олон улсын тавцанд идэвхтэй хамтран ажиллаж байгаад сэтгэл ханамжтай байдгаа онцлов. Мөн хоёр орны харилцааг хөгжүүлэхэд Элчин сайд нарын үүрэг оролцоо хамгийн чухал болохыг хэлсэн үгэндээ тэмдэглэсэн юм.

    Улсын Их Хурлын дарга М.Энхболд, “Монгол, Японы харилцаа эрчимтэй хөгжиж байна. Хоёр улсын хооронд өндөр дээд хэмжээний харилцан айлчлал тогтмолжиж байна. Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ манай улсад өнгөрөгч 7 дугаар сард айлчилсан. 09 дүгээр сарын 27-28-ны өрүүдэд манай Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Япон Улсад айлчиллаа. Удахгүй Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Япон Улсад айлчилна. Монгол Улсын Засгийн газрын тэргүүн гадаад улс оронд хийх анхны айлчлалаа Япон Улсаас эхлэхээр шийдвэрлэсэн нь Монгол Улс, Япон Улстай харилцах асуудалд өндөр ач холбогдол өгч байгаагийн илрэл юм” гээд Монгол, Японы Стратегийн түншлэлийг 2017-2021 онд хөгжүүлэх дараагийн Дунд хугацааны хөтөлбөрийг хоёр тал тохирч байгуулах асуудалд Улсын Их Хурал анхаарал тавьж, бүхий л талаар дэмжиж ажиллана гэв.

    Уулзалтын үеэр талууд Монгол Улсын Засгийн газар, Олон Улсын Валютын Сангийн хамтын ажиллагаа, “Дулааны цахилгаан станц 5” төслийн талаар болон цаг үеийн бусад асуудлаар ярилцаж, санал солилцлоо гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
  • Олсберг компани дулаан хуримтлуулагч төхөөрөмжийг танилцууллаа
    2016 оны 10 сарын 03
    Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдолын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан Герман улсын “Олсберг” компанийн захирал Ралф Керстингийг хүлээн авч уулзлаа. Олсберг нь Герман улсын удам дамжсан 400 жилийн арвин их туршлагатай зуух болон халаалтын төхөөрөмж үйлдвэрлэдэг компани юм. Уулзалтын үеэр ноён Ралф Керстинг Монгол Улсын нөхцөл байдалд зохицсон, ялангуяа Монгол гэрийн онцлогт тохируулан үйлдвэрлэсэн шинэ халаалтын төхөөрөмж бүтээснээ танилцууллаа. Энэхүү төхөөрөмжийн ажиллах зарчим нь шөнийн цагаар цахилгааны хямдралтай тариф боддогддог үед хуримтлуулсан дулаанаа 24 цагийн турш барих боломжтой. Тиймээс энэ төхөөрөмжийг дэмжиж өргөн хэрэглээнд оруулснаар Улаанбаатар хотод тулгамдаад байгаа агаарын бохирдлыг бууруулахад өндөр ач холбогтой юм. Харин үүний тулд шөнийн цахилгааны тарифдаа хямдрал үзүүлэх хэрэгтэй” гэлээ.

    Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан “Чухал үед айлчлал хийж байгаад тань талархал илэрхийлье. Ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх манай мөрийн хөтөлбөрийн гол суурь бол ногоон хөгжлийг дэмжих байгаа. Улаанбаатар хотод хамгийн тулгамдаж буй асуудал бол агаарын бохирдол. Үүнийг шийдэхийн тулд бид нэгдүгээрт эрхзүйн орчин бүрдүүлэх, хоёрдугаарт өндөр техник, технологийг нэвтрүүлэхийг зорьж ажиллаж байна. Танай бүтээгдэхүүнийг судалж, танилцсан. Бид агаарын бохирдлыг хэрхэн хурдан хугацаанд бууруулах талаар ажлын хэсэг байгуулан ажиллана. Уг ажлын хэсэгт танай бүтээгдэхүүнийг танилцуулж, цаашид хэрхэн ажил хэрэг болгох тал дээр ярилцах болно” гэлээ.

    Ажлын хэсгийнхэн болон бусад холбогдох хүмүүсийн хамтаар дахин уулзалт зохион байгуулахаар боллоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаар гарлаа
    2016 оны 10 сарын 03
    “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2016 оны 37 дахь дугаарт Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг нийтэлжээ.

    ”Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2016 онд хэрэгжүүлэх хөтөлбөр, хөтөлбөрийн үр дүнгийн талаархи чанарын болон тоо хэмжээний үзүүлэлт”, ”Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2016 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт”, ”Хөгжлийн банкны эх үүсвэрээр төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй 2016 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт”, Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2016 онд санхүүжүүлэх векселиэр төлбөр гүйцэтгэсэн төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт, Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2016 онд санхүүжүүлэх ”Барих-Шилжүүлэх” концессын төрлөөр хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтыг хуулийн хамт хавсралтаар баталсан бөгөөд уг хавсралтыг эмхэтгэлийн шинэ дугаарт нийтэлсэн байна.

    Түүнчлэн Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудыг нийтэлжээ.

    “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн хамт батлагдсан бусад хуулиудыг мөн нийтэлсэн байна.

    Мөн Тогтоолд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн талаар авах зарим арга хэмжээний тухай, Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай, Монгол Улсын 2015 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай УИХ-ын тогтоолуудыг нийтэлжээ.

    Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан төсвийн орлогыг нэмэгдүүлэх, төсвийн зардлыг хэмнэх, зарцуулалтын үр ашгийг дээшлүүлэх, төсвийн сахилга хариуцлагыг сайжруулах чиглэлээр арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай тогтоолоор даалгасан байна.

    Тухайлбал, төсвийн орлого нэмэгдүүлэх чиглэлээр стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх, төмөр зам, авто зам, уул уурхай, эрчим хүчний томоохон төслүүдийг идэвхжүүлэх замаар эдийн засгийн бусад салбарыг дэмжих, уул уурхайгаас бусад салбарыг хөгжүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн боловсруулах, дэд бүтэц, мал аж ахуй, аялал жуулчлал, шинжлэх ухаан болон био технологийн салбаруудад хөрөнгө оруулалтыг татах, татварын бааз суурийг өргөжүүлж, татварт хамрагдалтын түвшинг нэмэгдүүлэх чиглэлээр татварын бүртгэл, хураалт, хяналтын системийн өөрчлөлт, шинэчлэлийг эрчимжүүлэхийг даалгасан байна.

    Түүнчлэн албан ажлын зайлшгүй шаардлага гарч, дээд шатны удирдах байгууллага, албан тушаалтны албан ёсоор зөвшөөрснөөс бусад тохиолдолд гадаад томилолтын зардлыг төсвөөс санхүүжүүлэхгүй байх, албан тушаалтны гар утасны зардлыг төсвөөс санхүүжүүлэхгүй байх, тавилга шинээр худалдан авахгүй байх, эмнэлэг, цэцэрлэг, сургуульд зайлшгүй урсгал засвар хийхээс бусад тохиолдолд төсвийн байгууллагын албан контор, ажлын байранд урсгал засвар хийхгүй байхаар уг тогтоолд тусгасан байна хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Г.Алтанчулуун: Гомдолтой байна. Холбогдох газруудаар нь шалгуулна
    2016 оны 10 сарын 03
    “Нийслэлийн Түргэн тусламжийн эмч нь төрөх гэж буй эмэгтэйг чимхэж, базсан” гэх мэдээллийн дагуу Нийслэлийн Эрүүл мэндийн газрын холбогдох албан тушаалтан, Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн захирал, эмч, Өргөө амаржих газрын эмч нар мэдээлэл хийлээ.

    Тэрээр, тухайн өдөр дуудлагаар үйлчилсэн Нийслэлийн ЯТТ-ийн дуудлагын эмч Г.Алтанчулуун хэлэхдээ “Есдүгээр сарын 27ны өдрийн тухайн дуудлагад би очиж үйлчилсэн. Манайд дуудлага 10 цаг 59 минутад зургаа дахь төрөлт өвдлөө гэсэн дуудлага ирсэн. Тухайн дуудлагын дагуу очиход үйлчлүүлэгч маань өвдөглөж суугаад хоёр гараа өвдгөн дээрээ тавьсан байдалтай байсан. Ингээд үйлчлүүлэгчээ үзээд,өвдөлт базалтын хугацааг тооцоолоод эмнэлэгт хүргэгдэж амжих юм байна гэдэг дүгнэлтэд хүрээд үйлчлүүлэгчээ насилктай тээвэрлэж авч явсан. Замдаа явж байх үед үйлчлүүлэгч маань насилк дээрээ сууж явахыг хүссэн. Би үйлчлүүлэгчийнхээ биеийн байдлыг хянахын зэрэгцээ зүүн гараас нь түшиж явсан. Харин үйлчлүүлэгийн баруун талд нь охин нь сууж мөн баруун гарыг нь түшиж явсан. Замдаа үйлчлүүлэгч 4-5 удаа өвдөлт өгсөн. Энэ үед би “гүнзгий амьсгаа аваарай”, “тайван байгаарай” гэж сэтгэл заслын эмчилгээ хийж тайвшруулж авч явсан.Ингэж үйлчлүүлэгчээ хүлээн авах эмчид нь хүлээлгэж өгөөд, тодорхойлох хуудсаа бичиж үлдээсэн байгаа. Үйлчлүүлэгчийн гуянд хөхрөлт байсан эсэхийг би мэдэхгүй байна” хэмээсэн.

    Мөн ажил үүргээ гүйцэтгэж яваад ийн гүтгүүлэх болсондоо гомдолтой байгаа бөгөөд холбогдох газруудаар нь шалгуулахаа мэдэгдлээ.

    Харин НЯТТ-ийн дэд захирал С.Ариунболд ”Тухайн өдөр дуудлага 9 дүгээр сарын 27-ны 10 цаг 57 минут 55 секундэд орж ирсэн. Дуудлагыг Сонгинохайрхан дүүргийн салбар хүлээж авч, хамгийн ойр явж байгаа эмч, түргэний машинд дуудлагыг дамжуулсан. Ингэснээр дуудлагын эмч тухайн айлд 9 минутын дараа очсон байсан. Тодруулбал, дуудлагын хожимдол энэ үеэр гараагүй. Дуудлагаар очсоны дараа эмч эхийн биед 8 минут үзлэг хийсэн. Тусламж үйлчилгээний дүрэм, стандартын дагуу хийж гүйцэтгээд эхийг түргэний машинаар тээвэрлэн авч явсан.

    Үзлэгийн дараа 16 минутын дотор Өргөө амаржих газар дээр хүргэгдэж ирсэн. Тээвэрлэхдээ удирдамжийн дагуу эхэд сэтгэл заслын эмчилгээ хийсэн байсан. Эхийн биеийг чимхсэн, базсан явдал гараагүй. Манай үйл ажиллагааны журамд түргэн тусламжийн эмч нарыг хумс урт ургуулахыг зөвшөөрдөггүй. Мөн эхийн биед халдсанаас хойш тийм хурдан хугацаанд хөхрөлт үүсэхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдье” гэв.

  • АТГ-аас СЕХ-нд зөвлөмж хүргүүллээ
    2016 оны 10 сарын 03
    АТГ-ААС СЕХ-НД ЗӨВЛӨМЖ ХҮРГҮҮЛЖЭЭ
  • ”Paris Auto Show” гэрэл зурагт
    2016 оны 10 сарын 03
    ”Paris Auto Show” гэрэл зурагт
  • Уpcгал тэнцэл 31.5 сая ам.долларын алдагдалтай гарчээ
    2016 оны 10 сарын 03
    Уpcгал тэнцэл 31.5 сая ам.долларын алдагдалтай гарчээ
  • Мэргэжлийн уран бүтээлчдийн ”Colour of France” үзэсгэлэн дэлгэгдэнэ
    2016 оны 10 сарын 03
    Мэргэжлийн уран бүтээлчдийн ”Colour of France” үзэсгэлэн 2 дахь удаагаа дэлгэгдэнэ
  • Нийслэлийн хэмжээнд гэрэлтүүлгийн асалт 97,4 хувьтай байна
    2016 оны 10 сарын 03
    Хотын Ерөнхий менежер нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, орон сууц, гэр хорооллын гэрэлтүүлгийн ашиглалт, засвар үйлчилгээ хариуцсан байгууллагуудын гэрээний хэрэгжилтэд ажлын хэсгээс хийсэн хяналт, шинжилгээтэй танилцлаа.

    2016 оны байдлаар нийслэлийн хэмжээнд гэрэлтүүлгийн асалт 97.4 хувьтай, хотын гэрэлтүүлгийн асалт засвар үйлчилгээ хариуцсан байгууллагуудын ажил 88,6 хувь буюу “Хангалттай” гэж дүгнэснээ ажлын хэсгээс танилцуулав.

    Мөн гэрэлтүүлгийн нэгдсэн удирдлагын системд холбогдоогүйгээс эрчим хүчний тарифын зөрүүгээс хэрэглээний зардал ихэсдэг зөрчил илэрсэн. Цаашид нийслэлийн хэмжээнд 397 шитийг нэгдсэн удирдлагын системд холбох замаар цаг хугацаа, хүн хүч, эрчим хүчний зардлыг хэмнэх боломжтой.

    Захиалагч, гүйцэтгэгч ашиглагч, ашиглалт засвар үйлчилгээ хариуцсан байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулж, гэрээ эрх зүйн зохицуулалт хийх, харилцан хүлээх эрх үүргийг тодорхой болгох асуудлаар холбогдох байгууллагуудад зөвлөмж хүргүүлнэ гэв.

    Түүнчлэн гэрэлтүүлэг хариуцсан байгууллагуудад хариуцсан зам талбайнхаа гэрэлтүүлгийн асалтын хувийг нэмэгдүүлэх, техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, сэлбэг материалыг хангалттай хэмжээнд нөөцлөх, доголдол саатал гаргахгүй, гарсан гэмтлийг тухай бүрт нь шийдвэрлэж байх зэрэг зөвлөмжүүдийг өглөө.

    Энэ үеэр Хотын Ерөнхий менежер ажил сайжруулах шаардлагатай гэж дүгнэгдсэн гэрэлтүүлгийн “Би Эм Жи Эл” ХХК, “Бажамандал” ХХК, “Новел Нетворк” ХХК, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг эргэн шалган танилцуулахыг ажлын хэсэгт үүрэг болголоо гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
  • Шадар сайд У.Хүрэлсүх орон нутагт ажиллалаа
    2016 оны 10 сарын 03
    МУ-ын Засгийн газрын гишүүн, Шадар сайд У.Хүрэлсүх, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү тэргүүтэй ажлын хэсгийнхэн орон нутагт ажиллалаа. Тэдний хувьд Засгийн газрын 100 хоногийг угтаж хөдөө, орон нутгийн иргэдтэй уулзалт хийж буй нь энэ юм.Энэ удаад Хэнтий, Сүхбаатар аймгийн төвүүдэд болон Сүхбаатар аймгийн Дарьганга, Халзан сумын иргэдтэй уулзалт зохион байгуулжээ. Засгийн газрын гишүүд улс орны нийгэм эдийн засгийн өнөөгийн байдлын талаар товч танилцуулга хийж, цаашид үүсээд буй эдийн засгийн хүндрэлийг даван туулахын тулд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл өгсөн байна. Шинэ Засгийн газар 2016-2020 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрөө батлуулж, хямралыг даван туулах бодлого хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа юм.

    ”Эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн энэ үед хямралаас гарахын тулд ард иргэдээ эрүүл хүнсээр хангах, орон байраар хангах, боловсрол мэргэжил олгох, ажилтай орлоготой болгох, эдийн засгийг солонгоруулах шат дараалсан арга хэмжээг авч ажиллах нь зүйтэй юм. Улс орны хөгжлийн тулгын гурван чулуу болох хүнс, эрчим хүч, шатахууныг дотооддоо үйлдвэрлэдэг, улмаар экспортолдог болохыг зорьж ажиллаж байна” гэж Шадар сайд У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ онцолжээ.

    Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх тэргүүтэй ажлын хэсгийнхэн Сүхбаатар аймагт Их Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Мөн Онцгой байдлын газар, Зэвсэгт хүчний 338 дугаар ангиар орж танилцсан байна. Ингээд энэ удаад ажлын хэсгийнхэн Сүхбаатар аймгийн Дарьганга, Халзан сумдын иргэдтэй уулзалт хийж, санал бодлын сонссоноор өндөрлөсөн байна. Уулзалтанд оролцогчдоос ипотекийн зээлийг үргэлжлүүлэх эсэх талаар тодруулахад, ”Үргэлжлүүлэх эх үүсвэрийг судалж байна. Салбарын яам уг зээлийг цаашид олгох бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Дахин олгож эхэлнэ” гэсэн хариултыг өгчээ.
  • Энэ сарын 19-нд бүх нийтээр амарна
    2016 оны 10 сарын 03
    Сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгууль болохтой холбогдуулан энэ сарын 19-ний өдөр бүх нийтээрээ амарна.



    Энэ удаагийн сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд есөн нам, нэг эвсэл оролцож байна.Сонгуулийн сурталчилгаа хуулийн дагуу 17-нд дуусгавар болох бөгөөд 19-ны өдөр сонгууль болох юм.
  • УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албанаас сургалт явуулав
    2016 оны 10 сарын 03
    УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албанаас УИХ-ын 65 гишүүний зөвлөх, туслахуудын дунд ”Хууль тогтоомж, бодлого шийдвэрийг олон нийтэд хүргэх нь” сэдэвт сургалт зохион байгуулав.

    Энэ удаагийн сургалт нь бүлгийн ажлын алба, гишүүдийн зөвлөх, туслахуудын ажлын уялдаа холбоог сайжруулах, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд үр дүнгээ өгнө гэж үзэж буйгаа УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны дарга Н.Энхтайван сургалтын эхэнд онцолж, намрын чуулганаар хэлэлцэх асуудал, бүлгийн ажлын албанаас баримтлах бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулав. Тэрбээр ”УИХ-ын гишүүний зөвлөх, туслах, бие төлөөлөгчид өргөн мэдээлэл, мэдлэгтэй байх ёстой. УИХ-ын намрын ээлжит чуулган эхэлж байгаа энэ үед бид харилцан мэдээллээ солилцож, уялдаа холбоотой ажиллах шаардлагатай байна” гэв.

    УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын алба нь бүтэц, зохион байгуулалтын хувьд Хууль зүй, Эдийн засаг, Нийгмийн бодлого, Хэвлэл мэдээлэл, Дотоод ажлын хэсгээс бүрддэг. Бүлгийн ажлын албаны асуудал хариуцсан зөвлөхүүд хууль тогтоомж, бодлого, шийдвэр, үйл ажиллагаа, мэдээ мэдээллийг олон нийтэд хэрхэн хүргэх, сошиал маркетингийн талаар УИХ-ын гишүүдийн зөвлөх, туслах, бие төлөөлөгчдөд сургалт хийж, харилцан мэдээлэл солилцлоо.
4823 4824 4825 4826 4827 4828 4829
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт хоноглохгүй байхыг зөвлөв
    5 цаг 6 мин
  • Аялалд гарахдаа “мартаж болохгүй” зүйлсийн жагсаалт
    5 цаг 26 мин
  • Бөхийн өргөөний уулзвараас Натурын зам хүртэлх хааж, шинэчилнэ
    6 цаг 18 мин
  • Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан, бороотой
    6 цаг 23 мин
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
    18 цаг 17 мин
  • Гачууртад шүлхий бүртгэгдэж, хөл хорио тогтоожээ
    23 цаг 45 мин
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
    23 цаг 51 мин
  • Э.Цэндбаатар WBA холбооны Хойд Америкийн 2x аварга боллоо
    Өчигдөр 13 цаг 20 мин
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
    Өчигдөр 12 цаг 17 мин
  • Улсын арслан Э.Батмагнай 1 секундэд учраа бөхөө өвдөг шороодуулж байжээ
    Өчигдөр 11 цаг 58 мин
  • Монгол наадмын тэнгэрт “шинэ салхи” сэвэлзэв
    Өчигдөр 11 цаг 23 мин
  • Бороо орж байгаа үед нөөлөг салхинаас болгоомжлохыг зөвлөв
    Өчигдөр 11 цаг 13 мин
  • Тэмээтэй хөшөөний уулзварыг хааж шинэчилнэ
    Өчигдөр 11 цаг 06 мин
  • Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан, оройдоо дуу цахилгаантай аадар бороо орно
    Өчигдөр 11 цаг 01 мин
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
    Уржигдар 22 цаг 26 мин
  • Наадам: Улсын начингаас “Улсын арслан”, аймгийн Хурц арслангаас “Улсын гарьд”
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Э.Батмагнай: Энэхүү сайхан мэдрэмжийг өглөө босохдоо бодож, шөнө унтахдаа зүүдэлж, 15 жилийг зориулсан байна
    Уржигдар 22 цаг 14 мин
  • Б.Пүрэвсайхан: Сайхан зүтгэж л байна, болох байгаа
    Уржигдар 19 цаг 32 мин
  • Улсын начин Э.Батмагнай, аймгийн Хурц арслан Н.Өсөхбаяр нар “Улсын заан” цолны болзол хангалаа
    Уржигдар 18 цаг 59 мин
  • Танилц: “Улсын харцага” цолны болзол хангасан бөхчүүд
    Уржигдар 17 цаг 55 мин
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • "Бүх цэргийн наадам"-аар шөвгөрсөн найман бөхийн допингийн хариу иржээ
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Улсын цолон ойрхон бөх #8: Аймгийн заан С.Доржпалам
  • Аварга цолтон төрүүлдэг могой жилийн наадам
  • Улсын баяр наадамд зодоглох Улсын цолтой 102 бөх
  • Улсын цолонд ойрхон бөх #9: Аймгийн хурц арслан М.Еркебулан
  • УИХ-ын дэд хороодыг залуу гишүүд ахалж эхэллээ
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
  • Б.Энхбаяр: ХЭҮК-ын тайланг хэлбэр төдий сонссон болоод өнгөрдөг байсан асуудал түүх болсон
  • Г.Тэмүүлэн: Төсвийн тодотголыг хэлэлцэхдээ 126 гишүүний ирцтэй байх ёстой
  • "Багануур" ХК-ийн ажилчид ТУЗ-ийн зөвлөлийн шийдвэрээ эсэргүүцэж, ажил хаялт зарлахаа мэдэгдээд байна.
  • ШУУД: УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна
  • Д.Амарбаясгалан: Хараат бус байдал, шийдвэр гаргах чадамж, хариуцлагын тогтолцоог төгөлдөржүүлж парламентын засаглалыг бодит утгаар нь баталгаажуулж чадлаа
  • Наадам айсуй: Төрийн наадамд ганц ч сум алдалгүй 40 онон түрүүлсэн Хөдөлмөрийн баатар, Дархан мэргэн Ш.Даваахүү
  • Тэдний "Чингис Жагаа"-гийн "Төрийн шагнал" хүртэж байгаа уран бүтээлд дайн үлдээсэн үгс
  • Улсын начин Э.Батмагнай, аймгийн Хурц арслан Н.Өсөхбаяр нар “Улсын заан” цолны болзол хангалаа
  • Японы Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито “Монгол Коосэн технологийн коллеж”-ид зочиллоо
  • ШУУД: УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна
  • "Багануур" ХК-ийн ажилчид ТУЗ-ийн зөвлөлийн шийдвэрээ эсэргүүцэж, ажил хаялт зарлахаа мэдэгдээд байна.
  • УИХ-ын дэд хороодыг залуу гишүүд ахалж эхэллээ
  • Г.Тэмүүлэн: Төсвийн тодотголыг хэлэлцэхдээ 126 гишүүний ирцтэй байх ёстой
  • Б.Энхбаяр: ХЭҮК-ын тайланг хэлбэр төдий сонссон болоод өнгөрдөг байсан асуудал түүх болсон
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • Аварга цолтон төрүүлдэг могой жилийн наадам
  • Монголчууд донтох хандлага хамгийн бага таван үндэстний нэгээр тодров
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Улсын цолон ойрхон бөх #8: Аймгийн заан С.Доржпалам
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Наадам айсуй: Төрийн наадамд ганц ч сум алдалгүй 40 онон түрүүлсэн Хөдөлмөрийн баатар, Дархан мэргэн Ш.Даваахүү
  • Боломжгүй мэт гайхамшигтай спортын 4 таамаг 
  • Японы Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито “Монгол Коосэн технологийн коллеж”-ид зочиллоо
  • Д.Амарбаясгалан: Хараат бус байдал, шийдвэр гаргах чадамж, хариуцлагын тогтолцоог төгөлдөржүүлж парламентын засаглалыг бодит утгаар нь баталгаажуулж чадлаа
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • Улсын баяр наадамд зодоглох Улсын цолтой 102 бөх
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Төв аймгийн Бүрэн сумыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа
24 баримт
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК