-
2016 оны 5 сарын 06
Хөшигийн хөндийн нисэх буудал чиглэлийн хурдны авто замын бүтээн байгуулалт эхэллээ
-
2016 оны 5 сарын 06
Энэ сарын 1-р долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 7200 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 8505 төгрөгийн үнэтэй байна.
-
2016 оны 5 сарын 06
Цагдаагийн байгууллагын түүхт 95 жилийн ой энэ онд тохиож байгаа бөгөөд Цагдаагийн байгууллагаас ой угтсан арга хэмжээнүүдийг үе шаттайгаар зохион байгуулж байна.
-
2016 оны 5 сарын 06
Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Р.Эрдэнэбүрэнг ”Барилгын салбарыг дэмжих, улмаар орон сууцны үнийг тогтворжуулах” хөтөлбөрийн хүрээнд хууль бус шийдвэр гарган, бусдаас хээл хахууль авсан байж болзошгүй гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй.
Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар уг хэргийг шалгах явцад түүний хэрэгт холбоотой байж болзошгүй гэж Барилга, хот байгуулалтын яамны хоёр ажилтанг шалгаж эхэлжээ. Улмаар нэгийг нь цагдан хорьсон гэж эх сурвалж мэдээллээ. Р.Эрдэнэбүрэнг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-нд цагдан хорьсон ч удалгүй батлан даалтад гаргасан юм. Тэрбээр өдгөө гадуур шалгагдаж байгаа юм.
-
2016 оны 5 сарын 06
Энэ сарын 05-ны өдөр буюу өчигдөр цас ихээр орж, шуурсаны улмаас Дорнод, Хэнтий, Сүхбаатар чиглэлийн зам даваа цасанд боогдож, үзэгдэх орчин хязгаарлагдсан нөхцөл байдал үүсээд байсан.
-
2016 оны 5 сарын 06
Манай улсын иргэн Г.Зулцэцэг Америкийн Чикаго хотод сураггүй алга болоод сар гаруй хугацаа өнгөрчээ.
-
2016 оны 5 сарын 06
Нийслэлийн зарим бүсэд нийлүүлэх сайжруулсан түлшний татаасын тооцоог Засгийн газарт хүргүүлнэ
-
2016 оны 5 сарын 06
Гүний худгийн ус ашигладаг автомашин угаалгын газруудын асуудлыг цэгцэлнэ
-
2016 оны 5 сарын 06
Энэ бол жижиг асуудал биш юм. Нэлээд эртний асуудал бөгөөд их олон жил нууж явжээ. Бүр 2008 оны сонгуулийн өмнөхөн буюу 5 дугаар сард УИХ-аас З.Энхболд, Ш.Сайхансамбуу, Б.Бат-Эрдэнэ нарын гишүүд санаачлан “Стратегийн оруудад гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлах тухай” хууль батлуулсан юм.
Үүний дараа “Саус гоби сэндс”-ийн захирал Ж.Капла Ерөнхий сайд С.Баярыг “зоджээ”. “Зоджээ” гэхийн учир нь С.Баяр “Харилцан зодоон болсон” гээд өнгөрөөсөнд байгаа юм. Тухайн үед “С.Баярыг дурдсан хуулийг батлуулаад алдчихсаны нь төлөө хоёр канад пойлдчихож, Сөүлд зодсон гэнэ” гэх мэт цуурхал тарж байв. Үнэндээ бол будлиан орон сууцанд болсон байна.
С.Баяр Ж.Каплатай архидаж байгаад зодолдсон байна. Аль аль нь “хохирол” үзсэн бололтой юм. “Насны зам” гэж нэг хужаа авгайн компани байдаг. Н.Энхбаярын үед замын тендерт нэлээд явсхийж хойд чиглэлд овоохон зам тавьсан ба дараа нь мөнгөө барилгын салбарт оруулсан. Тэр компанийн хотхонд зодоон болсон ба хамгаалалтын албаны дарга нь “иргэдийн мэдээллээр” зодооныг салгах гэж очсонд С.Баяр хаалга онгойлгож өгсөн байна. Өмхий канадыг нь хэмх нүдчихье гэтэл С.Баяр “харилцан зодоон” асуудалгүй гээд нам дарсан байна.
Тэр хуулийг гармагц “Саус гоби сэндс” хувьцаагаа хятадуудад зарах гэж оролдсон ч томоохон ордыг Монголын талтай зөвшилцөлгүй наймаалцах гэлээ гэж манай Засгийн газар заргалдаж, Н.Алтанхуягийн ЗГ-ийн үед шалгалт орж 35 тэрбумын татвараас зайлсхийсэн хэрэг үүсчээ. Кадлагаас гадна гурван хүн үүнд холбогдож тус бүр сая долларын эд хөрөнгөө хураалгах, 5 жил хоригдох ял шийтгүүлжээ.
Яг энэ үеэс Ц.Элбэгдорж асуудалд оролцож эхэлсэн бөгөөд Капла эцсийн шатны шүүхээр ороогүй байхдаа “өршөөл гуйсан” өргөдөл бичиж Ерөнхийлөгч “уучлал” үзүүлсэнд зугтчихсан байна. Үүний цаана бас Н.Алтанхуяг, Ц.Элбэгдорж нарын зөрчил харагддаг.
Яг энэ үед мөн л “Оюу толгой”-д шалгалт орсон бөгөөд 130 саяын зөрчил илрүүлсэн. Эцсийн дүндээ мөн л 100 саяыг нь “өршөөсөн”. Үүнд нийтлэлч Баабар ханцуй шамлан оролцсон. Өөрөөр хэлбэл С.Баяр, түүнийг залгамжилсан Сү.Батболдын үед гадныхан монголд дураараа дургиж байсныг хазаарлахыг Н.Алтанхуягийн Засгийн газар оролдсон байна.
Гэвч монголд улстөрийн дээд эрхэнд байгаа хэн ч “но”-гүй байдгийн үлгэрээр Н.Алтанхуягийг “Нүүрс хөтөлбөр”, “Цэвэр агаар сан”, “Эрдэнэс таван толгой”-н шалгалтаар илэрсэн хүргэн Дэнзэнгийн хэргээр годройтуулжээ. Эрдэнэс Тавантолгойн шалгалтыг “MSC” зохион байгуулж, материалыг гишүүн Л.Энх-Амгалан, МАН-ын Ч.Хүрэлбаатар нар улстөрийн эргэлтэнд оруулсан юм.
Энэ хор амжилттай гүйж Н.Алтанхуяг унахад С.Баярцогт, Ц.Элбэгдорж нар Ч.Сайханбилэгийг “тоглоомын засгийн газрын тэргүүн”-ээр тавьж Капла ч зугатаж, “Оюу толгой” ч Дубайн гэрээгээр цаашаа явж, “Гацуурт” ч ухуулахдаа тулсан байна. Энэ бүгдийн дотроос Ц.Элбэгдорж “Гацуурт”-д гар дүрээгүй бөгөөд харин ч УИХ-ын гишүүн Г.Уянга руу хуулийн рефрентээ илгээж, ордыг шүүхээр оруулж гацаахад тусласан байна.
Гэтэл Каплаг зугтсанаас хойш “Саус гоби сэндс” төлөх ёстой татвараасаа зугтаах гэж оролдож эхэлсэн ба яагаад ч юм тал нь алга болж 18 тэрбум төгрөг үлджээ. Гэтэл ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт цагаандаа гарч үлдэгдэл 18 тэрбумыг гурван жил хувааж төлүүлэх, төлбөрт нь тоног төхөөрөмж, хувьцааг нь авахыг шахаж эхэлжээ.
Мөнгөнийхээ уутыг гөвчихсөн, АСЕМ-д зориулах ч мөнгөгүй Засгийн газрын энэ цамаан зан энэ асуудлыг мөшгиж байсан Г.Уянга гишүүний эгдүүцлийг төрүүлчихжээ. Уг нь анхны албан бичгийг Г.Уянга Каплаг өршөөсний дараа УИХ-д өгөхөөр төлөвлөж байсан ч “Каплаг Ерөнхийлөгч нь гуйсан, хожим манай нэг иргэн хэрэгт холбогдвол бид хариуд нь авчих бололцоо бүрдэнэ, улс 35 тэрбумаа л авч байвал заавал “HOTEL MONGOLIA” гэгдэх хэрэг байхгүй гэж ятгасан бололтой.
Гэвч Г.Уянга шазуур зууж хэргийг мөрдсөөр байсан ба ямар нэг алхам хийгдвэл асуудлыг гаргах гээд байжээ. Энэ оны эхээр УИХ-ын Байнгын хороон дарга нарын хугацаа дуусахад Г.Уянгад “Байгаль орчны байнгын хороо”, “Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороо”-ны аль нэгийг удирдах санал тавьжээ. Уг нь хашир хүн бол байгаль орчны байнгын хороог удирдаад харъяа Байгаль орчны сайд Н.Батцэрэгтэй хамтран ажиллахыг илүүд үзнэ гэж тооцжээ. Н.Батцэрэг ч их ятгажээ.
Гэтэл нөгөө зөрүүд авгай нь “Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороо”-г авна гэсэн санал өгчээ. Үүнд З.Энхболд, Н.Энхбаяр, Женко Баттулга, МАН-ын “нүүрснээс гадуурх” дарга нар олзуурхан хүч нэмж, нөгөөдүүлийнхээ сандлын хөлийг тайрч чадах ганц хүн Г.Уянгыг зүтгүүлсэн ба МАН-ынхан ч зөвшөөрчихөөд асуудал орж ирэхийг хүлээж байжээ.
Гэтэл энэ хооронд гэв гэнэт М.Энхсайхан Засгийн газрын даалгавраар Ц.Элбэгдоржтой яаралтай уулзаж, Г.Уянгыг байнгын хороонд дарга болговол аюултай талаар хэлэлцжээ. Үүнд “Саус гоби сэндс” дээр эсрэг байгаа, ТЕГ-ын агент Р.Пэйнтэрийн асуудлыг нийгэмд тараасан, Оюу толгойн асуудлаарх Дубайн гэрээг хамгийн шаргуу эсэргүүцэж байгаа, С.Баярын 7 байрны асуудлыг баримтаар гаргаж тавьсан, “Гацуурт” дахь уламжлалт түнш “Сентерра гоулд”-ыг буланд шахчихаад байгаа дээр нь “Төвийг сахих” Ерөнхийлөгчийн санаалчлагыг хамгийн идэхвтэй эсэргүүцэгч, чухам есөн шид нь бүрдсэн шулам гэж матжээ. М.Энхсайхан нь “Таван толгой”-н төсөл нь илчлэгдэхээс айсанд байгаа юм. Харин Засгийн газрын айдас бол тодорхой, ядаж байхад Г.Уянга МАН-ыг чирч огцруулахад ойртоод ердөө гуравхан гарын үсэг дутуу байсан билээ.
Тэгмэгц яаралтай хор найруулж М.Сономпилийг УИХ-ын чиглэлийг зөрчин байж “Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороо”-гоор оруулж ирээд Засгийн газар, Ерөнхийлөгчийн шийдвэр гэж “нүүрсчдийн нам”-аар дэмжүүлээд баталчихжээ. Одоо М.Энхсайхан М.Сономпилээ Дарханд АН-ын нэрээр дэвшүүлэхээр тохирсон ба Н.Батцэрэгээ Өвөрхангайд дэвшүүлэхээр болжээ.
З.Энхболд үүнд бухимдаж Ерөнхийлөгчтэй зөрчилдсөн ба Н.Энхбаяр ч МҮАН-аас сална, эвслээ тараана гэж дарамталжээ. Ингэхийн учир нь Ерөнхийлөгчтэй нийлж өөрийнх эсрэг хор найруулаад байна гэж М.Энхсайханыгаа хардсан ба нөгөө талаас өөрийг нь унагах бүхий үйл ажиллагааны санхүүжүүлэгч байсан MCS-ээс хариугаа авахад оршиж байжээ. Гэвч Ерөнхий сайд Н.Энхбаяртай тохирч Шадар сайдыг амлаж тогтоосон ба үүнийгээ Н.Энхбаяр Г.Уянгад хэлтэл нөгөөх нь “Албан тушаалын наймаа хийлээ” гэж зарлаад эвслээс гарна гэж сүрдүүлж, тэгэхдээ О.Баасанхүү, Л.Цог хоёрыг авч гарна гэж айлгажээ. Н.Энхбаяр О.Баасанхүүг яаж ийгээд барьж үлдсэн ч нөгөө хоёрыгоо алдчихсан байна.
Ингэж бужигнаж байх зуур С.Баярцогт шүүхэд албан бичиг илгээж “Саус гоби сэндсийн” татварын өрийг хойшлуулахыг оролдмогц шалтаг олсон Г.Уянга З.Энхболдод Ерөнхийлөгчийн асуудлыг өргөн барьчихжээ. Ингэхдээ 2012 оноос хойш санаачилсан хууль бүрийг нь батлуулахгүй хэлэлцүүлэхгүй гэж бүхий л хүчин чармайлтаа дайчилж байсан бүх этгээдээс хариугаа авна гэж хэлжээ.
З.Энхболд асуудлыг хүлээж аваад байнгын хороогоор хэлэлцүүлэхийг завдтал хойшуулахыг шахаж, дарамталж эхэлсэн байна. Үүнийг мэдсэн Г.Уянга дахин бичиг илгээж нийтэд зарлаж хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулмагц Ерөнхийлөгч МАН-аар завсарлага авахуулж дөнгөжээ.
Одоо цаашид үйл явц яаж өрнөхийг харах л үлдлээ. Хэрэв байнгын хороо хэлэлцээд асуудлыг Г.Уянгын талд шийдвэл Ерөнхийлөгчийн шийдвэрийг цэц хэлэлцэх ба буруутгасан дүгнэлт гаргавал УИХ-ын гишүүдийн ердийн олонхиор Ерөнхийлөгч огцрох юм. Тиймээс үүнийгээ хаацайлах гэж Ерөнхийлөгч “Хариуцлагын тухай” хуулийг улайран зүтгүүлжээ.
Хариуцлагын хуулиар УИХ-ын гишүүдэд тооцох хариуцлагыг чангатгасан ч Ерөнхийлөгчид хариуцлага тооцох системийг процедурын хувьд будлиантай, бараг боломжгүй болгосон байжээ. Үүний дараа Г.Уянгын зөвлөх судлаач Д.Ганхуяг “Далд засаглал” нийтлэлээ бичиж Ц.Элбэгдоржийг дарангуйлагч болсон гэж зарлажээ. УИХ-ын тухай хуулийн 25 зүйлийн 5 дахь заалтад эрхийг нь заахдаа “5/ Ерөнхийлөгчийг сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн хууль гаргах, чөлөөлөх, огцруулах;” гэж байгаа юм.
Г.Уянга хариуцлагын тухай хуулийн хэлэлцэж байхад яг энэ заалтыг дурдаж Ерөнхийлөгчид анхааруулсан ба “Одоо байгаа хуулийн хүрээнд хариуцлагыг тооцож үзэх” санаархлаа ил хэлсэн байдаг.
Өнөөдөр “Шударга ёс” эвсэл задарснаар Засгийн газар чадамжгүй болсон ба Засгийн газрыг бүрдүүлэгч нэг субьект байхгүй учраас АН дараагийн ЗГ-ийг бүрдүүлэх хэлэлцээрт орох нөхцөл үүссэн байна. Үүнтэй зэрэгцэн Ерөнхийлөгчтэй хариуцлага тооцох асуудал орж ирж байна. Хэрэв өнөөгийн УИХ-ын гишүүд аюултай шохоорхолд автвал Монглын түүхэнд анх удаа “Ерөнхийлөгчийг хугацаанаас нь өмнө огцруулах” нөхцөл бүрдэж байна. Г.Уянгыг “Ерөнхийлөгчийг хүмүүжүүлэгч” гэж цоллоод байсны ард ийм холын тоглолт байсныг хэн ч анзаараагүй байна.
Хэрэв УИХ-д олонх болсон АН Засгийн газраа бүрдүүлж чадахгүй бол УИХ тарна. Нэгтгээд дүгнэвэл төрийн легитим шинж байхгүй болсон байна. Үр дүнд нь нөгөө Г.Уянгын хүсээд байгаа “Үндсэн хууль”-ийн өөрчлөлт болох юм биш биз? Гэсэн асуулт аяндаа урган гарч байна. Сонгуулийн хууль батлагдахгүй хойшилж, төрийн институциудын зөрчил гаарч, энэ зуур хулгай, луйвар хэрээс хэтэрч байгаа нь манай өнөөгийн дүр төрх юм.
-
2016 оны 5 сарын 06
Барилга барихад стандартад нийцсэн хамгаалалтын тор татах шаардлага тогтооно
-
2016 оны 5 сарын 06
Багахангай дүүрэгт хууль бусаар алт олборлох үйл ажиллагааг хориглоно
-
2016 оны 5 сарын 06
Дахиад та нэр дэвшигчдээс ийн нэхвэл бид бүгдээрээ сүйрэх хэмжээнд хүрчихсэн шүү, эрхэм сонгогчид оо...
.
Хороо хорин, хөдөө орон нутаг, ер хаа ч ялгаагүй сонгогчид, иргэд олон УИХ-ын гишүүдээс нэгэн нийтлэг хүсэлт, шаардлага тавьдаг. Тэр нь, ”Эрхэм гишүүн Та”, эсвэл
”Эрхэм нэр дэвшигч Та”
- манай дүүрэгт юу өгөх вэ? Автобусны буудлыг ойртуулах уу? Ахмадын асрамжийн газар барьж өгөх үү? Үйлчилгээний төв яах вэ?
- манай аймагт юу өгөх вэ? Чуулгын барилга барьж өгөх үү? Үр тарианы зээллэг өгөх үү?
- манай суманд юу өгөх вэ? Уяачдад хурдан азарга Зүүн талаас хүргэж ирэх үү? Дотуур байрны дээврийг засаж өгөх үү?
- манай баг, хэсэгт юу өгөх вэ? Багийн эмч нарыг Эрээнд аялуулах уу? Зээл өгөх үү? Худаг гаргах уу?
- Манай гэрт, надад юу өгөх вэ? Ямар гарын бэлэг өгөх вэ? Миний хүүхдийг их дээд сургуульд тэтгэлэгтэй сургаж өгөх үү?
.
ИЙМ ЮМ БАЙЖ БОЛОХ УУ?
ҮГҮЙ ОГТ БОЛОХГҮЙ...
Ерөнхий, дам утгаараа бол байж болно, тухайлбал, улс орон хөгжвөл сонгогч иргэн Таны тойрогт ч, гэрт ч, өөрт ч нь үр ашгаа өгнө. Өөрөөр хэлбэл эрхэм гишүүн, нам улс орноо хөгжүүлэх зөв бодлого, хөтөлбөр дэвшүүлж хэрэгжүүлбэл өрх гэрт ямар нэгэн хэлбэрээр очино.
Харин шууд утгаараа буюу материаллаг амлалт бол огт байж боломгүй асуулт, хүсэлт юм. Гэтэл үнэн хэрэг дээрээ ихэнхдээ ийм л асуулт, хүсэлт тавьдаг.
.
ЯАГААД ИЙМ ХҮСЭЛТ БАЙЖ БОЛОХГҮЙ ГЭЖ?
1. УИХ-ын гишүүний хуулиар тогтоосон эрх, үүргийн хүрээнд тухайн тойрогтоо ямар нэгэн бодит юм өгөх нь боломжгүй юм. УИХ-ын үүрэгт ч, эрхэм гишүүний үүрэгт ч тийм юм огт байхгүй. Хууль эрхзүйн талаасаа боломжгүй. УИХ-ын гишүүн нь тойрог дүүргийн, сум хорооны, өрх гэрийн тулгамдсан асуудлыг шийдэх үүрэгтэй биш, улс орны хэмжээний бодлогыг тодорхойлох, хууль эрхзүйн орчныг нь сайжруулах, хуулийн бодлогыг барих, хуульчлан тогтоож өгөх, хууль батлах үүрэгтэй хүмүүс. Харин орон нутгийн асуудлуудыг зохицуулах үүргийг хүлээлсэн шат шатны засаг захиргааны байгууллагууд гэж бий. Суман засаг дарга, аймаг, дүүргийн засаг дарга нарын хийх ажлыг УИХ-ын гишүүн хийх ёсгүй.
2. Угаасаа ийнхүү тойрогтоо, дүүрэгтээ, аймагтаа, сум, хороо, багт тохирсон ямар нэгэн юм амлах нь утга учиргүйгээр барахгүй маш их хортой үр дагавартай зүйл. Яагаад гэвэл, улс орны хөгжлийн нэгдсэн бодлого төлөвлөлт, стратеги зорилт гэдэг зүйлийг байхгүй болгож, жижиглэн тасчиж, аймаг орон нутаг дүүрэг рүүгээ онцгой ач холбогдол багатай зүйлд зөөдөг, тараан цацдаг бараг солиотой гэмээр үзэгдлийг бий болгож байгаа юм. Монгол Улс хөгжвөл танай сум дүүрэг, аймаг тойрог ч мөн адил хөгжиж таарна. Аймаг, дүүрэг, сонгуулийн тойрог гэдэг нь тусгаар улс биш, тусгаар тойрог биш. Монгол Улс бол Холбооны улс биш. Зөвхөн Сонгогч иргэн Таны сум, хороо, дүүрэг, аймаг л хөгжсөнөөр улс хөгждөг юм биш. Эсрэгээрээ улсын хөгжлийн нэгдсэн бодлого төлөвлөлт үр дүнтэй хэрэгжиж байж Таны аймаг, сум, дүүрэг хөгждөг гарцаагүй хуультай.
Өнгөрсөн он жилүүдэд бид дотоодынхоо бензиний 60 хувийг хангах хүчин чадал бүхий дунд оврын Нефт боловсруулах 2 үйлдвэр, Аж Үйлдвэрийн Парк босгох хөрөнгө, хөндлөн тэнхлэгийн төмөр зам тавьчих хөрөнгийг жижиглээд тараагаад цацчихсан. Үр дүн маш бага, том утгаар нь харвал маш их хохиролтой. Хэрвээ бид дотоодынхоо Нефтийн хэрэгцээний 60 хувийг дотоодоосоо хангадаг болчихвол гурван том ашиг гарна.
- суурь үнэ бууна,
- долларын гадагшаа урсгал багасна, бид жилд 1.2-1.4 тэрбум долларыг бензин, шатахуун худалдан авахад зардаг.
- ажлын байр тодорхой хэмжээгээр нэмэгдэнэ.
Ийнхүү суурь үнэ болон долларын ханш буурснаар бараа бүтээгдэхүүний үнэ бууна, энэ нь тухайн сумын сургуулийн дээвэр зассанаас 1000 дахин ашигтай, үр дүнд нь тодорхой хугацааны дараа сургууль зөвхөн дээврээ янзлуулах төдий биш цоо шинэ сургууль ч барих боломжтой болно. Гэх мэт...
Аж үйлдвэрийн парк, хэвтээ тэнхлэгийн төмөр зам гэх мэтийн ЭЗ-ийн үр ашгийн тухайд бол бүр ч ярилтгүй. Гэтэл бид энэ том том АШИГ, том том зорилтоо аймаг сум, дүүрэгтээ тарааж цацчихаад, тэгээд дараа нь улс хөгжихгүй байна, яагаад тэр вэ хэмээн гайхаж сууцгаах...
Чухам тиймээс л тойргуудад үр ашиг багатай, өнөө маргаашийг аргацаасан зүйлийг амлах, нөгөө талаас нэхэх нь МАШ ИХ ХОР ХОХИРОЛТОЙ, бараг гамшиг гэж хэлэхэд болно. Бид эрх ашгаа, зайлшгүй эн тэргүүнд хийх ажлаа эрэмблэх шаардлагатай.
Монгол Улсын сум бүхэнд ахмадын байр, хороо бүхэнд сагсны талбай юуны өмнө хэрэгтэй юу, Нефтийн үйлдвэр, мах боловсруулах комбинат юуны өмнө хэрэгтэй юу гэдгээ мэддэг байх хэрэгтэй.
Эхлээд Нефтийнхээ үйлдвэрийг, махныхаа комбинатыг барьчихаад, түүнийхээ үр ашгаас тэр сүм бүрд ахмадынхаа байрыг, сагсныхаа талбайг барих нь гарцаагүй зөв алхам. Харин байгаа жаахан мөнгөөрөө ахмадын байр, сагсны талбай барьчихаад, дараа нь яахаа мэдэхгүй тэнгэрээс алгаа тосоод суудаг нь гэнэн бөгөөд тэнэг явдал.
3. Тойрогтоо юм амладаг, амлуулдаг, нэхдэг явдлын гай гамшгийг дурдаад барахгүй. Өнгөрсөн 2015 оны сүүлээр зарим гишүүд тойрогтоо баахан юм тараав. Өөрийн зурагтай бидон, усны сав, аяга, мөнгө, нүүрс, бурхан, ном, СиДи, зураг, календар, хоол иддэг савх, суварга гээд тарааж болох бүхнийг л тараалаа. Иргэд, сонгогчид маань нэг удаа ийм жижиг сажиг зүйл аваад сайхан байж болно, гэтэл бэлгэнд авсан ганц савхныхаа төлөөсөнд та бүхэн бүтэн 4 жилийн идэх хоолныхоо хэмжээний төлбөрийг төлж байгаагаа ухаарч ойлгох хэрэгтэй юм. Энэ тарааж буй зүйлсийн үнэ өртөг нь хэд гэж бодно. Хэдэн зуун саяас, хэдэн тэрбумаар хэмжигдэнэ. Сонгогч Та бүхэнд учиргүй хайртайдаа, сэтгэл дотно байгаадаа ийнхүү сая сая төгрөгөө тарааж байна гэж бодож байна уу? Үгүй юм. Ердөө л та бүхэнд таалагдаж, саналыг чинь худалдан авах гэж оролдож буй хамгийн зальжин, овтой, хууль бус, эрээгүй оролдлого.
Зуу зуун саяар нь бэлгээ тараасан тэдгээр хүмүүс түүнээ нөхөж авна, бүр хэд нугалж авна. Гэхдээ хаанаас гээч, төрийн халааснаас, тодруулж хэлбэл та бүхний халааснаас, тогоотой хоолноос буцааж авна. Тэгээд тэд баяждаг, харин та бүхний амьдрал хүнд хэвээр л үлддэг. Нэг савх, нэг бидон авснаар Таны амьдрал сайжирчихгүй. Харин төр улсын бодлого зөв, түвшин явж байж Таны амьдрал сайжирна. Эрхэм сонгогч Та - нэр дэвшигчээс, эрхэм гишүүнээс ”Манай тойрогт, сумд, аймагт, надад юу өгөх вэ?” гэж нэхснээрээ өөрийгөө ч, улсаа ч хорлож буй хэрэг.
.
ЯАГААД ИЙМ БОЛЧИХОВ?
Ихэнх хүмүүс үүнийг сонгуулийн мажоратор тогтолцоотой холбож тайлбарладаг. Гэхдээ 100 хувь биш юм. Ямар ч тогтолцоонд муу болон сайн тал бий. Гол нь ард олны аж амьдралын хүнд байдлыг овжноор ашиглаж буй нэр дэвшигчид, эрхэм гишүүдийн увиагүй шуналтай явдал, эрх ашгаа эрэмбэлэх чадваргүй, ухамсаргүй байдалтай шууд холбоотой. Олон түмнийг тэгэж сургаж, үүнээс өөрөөр байх ёсгүй мэт болтол нь завхруулж, дампууруулсан байна. Муу зан сургачихаж...
Тэгээд ард нь ”Ямар ард түмэн байна, тийм л удирдлага байдаг” хэмээн ард олныгоо дооглон тохуурхаж инээлдэх.
Энэ бол бараг 100 хувь манай улс төрчдийн алдаа. Хувь хүнээс хамаарах хамаарлыг нь багасгахад сонгуулийн тогтолцоо чухал нөлөөтэй, гэвч хувь тэнцүүлсэн тогтолцоонд ч олон сул тал байгаа. Харамсалтай нь ямар ч сайхан тогтолцоог ямар ч муухайгаар харагдуулж чадах чадвар манай өнөөдрийн дампуурсан улс төр, улс төрийн нам, улс төрчдөд хангалттай байна.
Одоо нэгэнт жижиглэсэн мажоратор тогтолцоогоор сонгуулиа явуулахаар боллоо. УИХ тэгэж шийдэв. Цаана нь намуудын далд давхар тооцоонууд бий. Тэдгээрийн тухай олныг өгүүлэх нь илүүц биз. Уг нь хүнээ зөв олоод сонгочихвол өнөөдрийн нөхцөлд шууд сонгох нь илүү ч үр ашигтай байж магад.
Гол нь Эрхэм сонгогч та бүхэн маань нэр дэвшигчээс манай аймаг, сум, дүүрэг, хороо, гэрт юу өгөх вэ гэж бүү асуугаарай. Дахиад асуувал, дахиад нэхвэл, дахиад амлавал бид сүйрэх хэмжээнд тулчихсан шүү. Харин Сонгогч Та ”Төрийн гулзайсан нурууг хэрхэн түвшнээр түших вэ? Энэ талцсан намчирхсан байдлыг хэрхэн эцэслэх вэ? Энэ улс орны нуруун дээр буусан их өрийг хэрхэн барагдуулах вэ? Улмаар улс орноо тогтвортой хөгжүүлэх ямар бодитой бодлого хөтөлбөр байна вэ? Төр түмнийхээ төлөө зүтгэх Таны чин эрмэлзэл хэр байна вэ?” гэж асуугаарай, бас нэхээрэй.
Б.Наминчимэд...
-
2016 оны 5 сарын 06
Цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх тавдугаар сарын хуваарь
-
2016 оны 5 сарын 06
Маршал таун орчимд амралтын өдрүүдэд шөнийн цагаар зам хаана
-
2016 оны 5 сарын 06
Нийслэлийн хурлын сонгуульд бие даан нэр дэвшигчдэд сонгогчдын гарын үсэг цуглуулах маягтыг олгож эхэллээ
-
2016 оны 5 сарын 06
Нам, эвслүүд нийслэлийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ нийслэлийн сонгуулийн хороонд өглөө
2 цаг 1 минутын өмнө Print Zasag and PDF
ShareThis Facebook Tweet LinkedIn Email
Нийслэлийн сонгуулийн хорооны ээлжит хоёрдугаар хуралдаан болж, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд оролцох нам, эвслүүдийн бүртгэлийн дүн мэдээллийг танилцууллаа.
Сонгуулийн тухай хуулийн 153 дугаар зүйлд намыг төлөөлж тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг дэх намын салбар байгууллага нь сонгуульд оролцох хүсэлтээ аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороонд санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө ирүүлнэ гэж заасан байдаг. Энэхүү заалтын дагуу нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд оролцохоор 13 нам, 2 эвсэл хүсэлтээ илэрхийлж, нийслэлийн Сонгуулийн хороонд хуульд заасан хугацаанд ирүүллээ.
Үүнд:
Нийслэлийн Ардчилсан нам
Нийслэлийн Монгол Ардын нам
Нийслэлийн Монгол ардын Хувьсгалт нам
Монголын ардчилсан хөдөлгөөний нам
Нийслэлийн Бүгд найрамдах нам
Ард түмнээ хайрлая нам
Нийслэлийн Монголын уламжлалын нэгдсэн нам
Монголын Социал демократ нам
Хөгжлийн хөтөлбөр нам
Монгол консерватив нам
Хамуг Монголын хөдөлмөрийн нам, Эх орончдын нэгдсэн намын “Эх орончдын нэгдсэн эвсэл”
Тусгаар тогтнол, эв нэгдлийн нам, Монголын ногоон намын “Нэгдмэл монгол” эвсэл
Хөдөлмөрийн үндэсний нам
Иргэний зориг ногоон нам
Иргэний хөдөлгөөний нам
Сонгуулийн тухай хууль тогтоомжид заасны дагуу нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагаа 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс эхэлнэ. Тиймээс Нийслэлийн сонгуулийн хорооноос улс төрийн нам, эвслүүдэд нэр дэвшигчээ сонгохдоо хууль тогтоомжид заасан шаардлагыг мөрдөж ажиллахыг хүсч, зөвлөмж хүргүүллээ. Зөвлөмжид “...Сонгуулийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасны дагуу нийслэлд өөрийн салбартай нам нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд оролцох эрхтэй бөгөөд мөн тус хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д заасны дагуу намаас нэр дэвшүүлэх асуудлыг нийслэл дэх намын салбар байгууллага дотоод дүрэм, журамд заасан хуралдаанаараа хэлэлцэж ардчилсан зарчмыг баримтлан олонхийн саналаар шийдвэрлэх ёстойг онцгойлон сануулж, Сонгуулийн тухай хууль тогтоомжид заасан журам, шаардлагыг мөрдөж ажиллахыг зөвлөж байна” гэв.
Нэр дэвшигчид дараах баримт бичгийг бүрдүүлж, нийслэлийн сонгуулийн хороонд ирүүлнэ. Үүнд :
Нэр дэвшүүлсэн тухай шийдвэр
Нэр дэвшигчийн жагсаалт
Нэр дэвшигч бүрийн бичгээр өгсөн зөвшөөрөл
Нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдүүлэг / сүүлийн бүтэн нэг жилийн /
Энэ хуульд заасан өр төлбөргүй болох тухай нэр дэвшигчийн мэдүүлэг
Нэр дэвшигчийн намтар
Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх тухай хүсэлтийн нотариатаар батлуулсан хуулбар байна гэж Нийслэлийн Сонгуулийн хорооноос мэдээллээ.
- See more at: http://zasag.mn/m/ulaanbaatar/view/13417#sthash.8bH5p0z6.dpuf
-
2016 оны 5 сарын 06
Нийслэлийн хэмжээнд энэ оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага эхэллээ
-
2016 оны 5 сарын 06
УИХ-ын чуулганы хуралдаанаар 14 асуудал хэлэлцэнэ
-
2016 оны 5 сарын 06
Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд “Ulaanbaatar book fair” олон улсын номын баярыг энэ сарын 20-21-ний өдрүүдэд Чингис хааны нэрэмжит талбайд зохион байгуулахаар боллоо. “Номд дурлаж мэдлэгт шүтэх Найрсаг хотын иргэд” уриатайгаар зохион байгуулах олон улсын номын баярын үеэр олон улсын зохиолч бүтээгч, уншигчид төдийгүй жуулчдыг татах олон сонирхолтой арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөөд байна. Тухайлбал олон улсын соёлын үзэсгэлэн үзэх, “Ном яръя, кофе ууя” чөлөөт орчин, “Уншлагын баяр”, Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хүүхдүүдтэй уулзах, ахмад зохиолчдын хүндэтгэлийн арга хэмжээ, зохиолын дүрийн тоглолтууд, номын сангийн өдөрлөг, үзэсгэлэн, номын шагналтай тэмцээн уралдаанууд болохоос гадна энэ үеэр ном хэвлэлийн байгууллагууд номоо 20-50 хувийн хямдралтай худалдах юм. Мөн энэ өдрүүдэд хүндэтгэдэг, хайрладаг зохиолчидтойгоо уулзан худалдан авсан ном дээрээ гарын үсэг зуруулан авах боломжтой. “Номын баяр”-ын хүрээнд нийгэмд тустай үйл ажиллагааг дэмжиж шинээр байгуулагдсан Чингэлтэй дүүргийн “Хүүхдийн номын өргөө”-нд хэрэгцээт шинэ номыг цуглуулах аян өрнүүлэх юм байна.
Олон улсын номын баярт Улаанбаатар хотын номын сангууд, Монгол Улсад суух Элчин сайдын яамд, ном эрхлэн гаргагч байгууллагууд, зохиолч орчуулагч, уран бүтээлчид, их дээд сургуулийн төлөөлөл, төрийн болон төрийн бус байгууллагууд оролцоно гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 5 сарын 06
Баянзүрх дүүргийн “Баянмонгол” хороолол орчмын галт тэрэгний зам дээр хүн дайруулж нас барсан хэрэг гарчээ.