зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5171 5172 5173 5174 5175 5176 5177
  • Т.Цогт, Г.Маралмаа нарт холбогдох хэргийн нэмэлт мөрдөн байцаалт дуусжээ
    2016 оны 4 сарын 20
    Дөрөвхөн настай охиноо хөнөөсөн хэрэгт буруутгагдан шүүхээс тус бүр 24 жилийн ял сонссон талийгаач охины төрсөн эцэг Т.Цогт, хойд эх Г.Маралмаа нарын хэргийн нэмэлт мөрдөн байцаалт дуусжээ. Тэрээр яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэхэд бэлэн болжээ.


    Дээд шүүхийн Эрүүгийн танхимын шүүгчид тэдэнд холбогдох хэргийг өнгөрсөн нэгдүгээр сарын 18-нд хэлэлцээд мөрдөн байцаалт дутуу хийсэн, зарим зүйлсийг нэмж тодруулах шаардлагатай гэж үзэн хэргийг дахин шалгуулах шийдвэрийг гаргасан юм.


    Тодруулж хэлбэл, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Өршөөл үзүүлэх хуулийг баримтлан тэдэнд оноосон тарчлаах гэсэн зүйл ангийг нь өршөөн хэлтрүүлж, хорих ялыг 22 жилээр тогтоогоод байсан юм.


  • Фото: 3D зургийн гайхамшиг
    2016 оны 4 сарын 20
    Фото: 3D зургийн гайхамшиг
  • ”Хэмилтон” мюзикл Пулитцерийн шагнал хүртлээ
    2016 оны 4 сарын 20
    Пулитцерийн шагналын уран зохиолын салбарын шилдэг драмын төрөлд ”Хэмилтон” мюзиклийн зохиолоороо Лин Мануэль Миранда шагнал хүртлээ. Уг мюзикл Бродвейн театрт тавигдсанаасаа хойш аль хэдийн Грэмми шагнал хүртэж, Биллбоард жагсаалтын дээгүүр байранд бичигдэж, телевизийн олон шоу нэвтрүүлгүүдэд оролцсоноос гадна мөн энэ жилийн Тони шагнал гардуулах ёслолд нэр дэвшээд байгаа билээ. Уг мюзиклд Каррибын тэнгисийн аралд мэндэлсэн, өнчин цагаач хүү хэрхэн АНУ-ын нийгэмд өндөр байр суурь эзэлсэн хүчирхэг хүн болсон түүхийг өгүүлдэг бөгөөд зохиолыг Александр Хэмилтоны намтраас сэдэвлэн бичсэн ажээ.
  • Японы алдарт ”Сантори” танхим Монгол ардын урлагаар эгшиглэлээ
    2016 оны 4 сарын 20
    Дэлхийн өнцөг булан бүрт ажиллж амьдарч буй авъяаслаг Монголчууд их. Тэдний нэг болох ”Их татлага” язгуур урлагийн хамтлаг өнгөрөгч амралтын өдрөөр буюу ням гарагт Япон улсын Токио хотын алдарт ”Сантори” танхимд өөрсдийн бие даасан тоглолтоо хийсэн байна.

    Энэхүү тоглолтонд хүрэлцэн ирсэн хүн бүр тэдний гайхалтай тоглолт, ур чадварыг шагшин магтахын зэрэгцаа Монгол ардын урлагийн сайхныг бишрэн хүндэлж байсан байна. Ийнхүү ардын урлагийн ”Их тайга хамтлаг”-ийн залуус Монгол өв соёл, хөгжим, урлагийн бахдам сайхныг арлын Япон улсад таниуллаа.

    Мөн тэнд Япон улсад ажиллаж амьдардаг Монголчууд хүрэлцэн ирж нэгэн үдшийг үндэснийхээ хөгжимтэй, дуутай, бүжигтэй, хөөмийтэй нэгэн үдэш өлгийдөн баяссан юм.
  • Угсармал орон сууцнуудыг Новосибирсктой хамтран шинэчилнэ
    2016 оны 4 сарын 20
    ОХУ-ын Новосибирск хотын дарга А.Е.Локоть болон ИТХ-ын дарга Д.В.Асанцев тэргүүтэй төлөөлөгчид Улаанбаатар хотод энэ сарын 18-наас 22-ны өдрүүдэд албан айлчлал хийж байна. Айчлалын хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Новосибирк хотын дарга А.Е.Локотийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Л.Нарантуяа, нийслэлийн Орон сууцны корпорацийн захирал Б.Тэлмэн, нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Б.Батцэнгэл нар оролцов.
    Уулзалтаар хоёр хотын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
    Уулзалтын эхэнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Улаанбаатар хотод тавтай морилж байна уу. Тантай дахин уулзаж байгаадаа баяртай байна. 2015 оны 10 сард Новосибирск хотод айлчилж, ах дүү хотууд болох санамж бичиг байгуулсан. Айлчлалын үр дүнд хоёр хотын хамтын ажиллагаа шинэ шатанд гарч, олон салбарт хамтран ажиллахаар тохиролцсон юм. Нийслэлийн бүтээн байгуулалтын ажилд Новосибирскийн барилгачид маш их үүрэг гүйцэтгэсэн. Тийч учраас Улаанбаатар хотын хуучин барилга байгууламжийн засвар шинэчлэлийн ажилд хамтран ажиллахаар болсон. Энэхүү ажилд Та бүхний туршлага, зохион байгуулалт маш хэрэгтэй байна. Биднийг бүх талаар дэмжиж, уг ажлыг хамтран хэрэгжүүлэх гэж байгаад талархаж байна” гэв.
    Харин Новосибирск хотын дарга А.Е.Локоть “Биднийг найрсагаар хүлээн авч уулзаж байгаад таатай байна. Хоёр хот ах дүү хотууд болж, бидний харилцаа улам өргөжин хөгжиж байгаад баяртай байна. Бид Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын ажилд бүх талаар хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлэх болно. Улаанбаатар хотын угсармал барилгыг иж бүрнээр шинэчлэх ажлыг гардан хийх гэж байна. Бидний зүгээс эдгээр барилгыг шинэчлэхэд хэдий хэмжээний хөрөнгө шаардлагатай талаар судалгаа гаргаж, мэргэжилтнүүдээ бэлтгэх ажилд орох гэж байна. Хөрөнгөө шийдчихвэл удахгүй ажилдаа орох юм. Мөн зам засвар, барилга, хөдөө аж ахуйн салбар, орон сууц, нийтийн аж ахуйг хөгжүүлэх тал дээр хамтран ажиллана” гэдгээ илэрхийллээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Найруулагч О.Машбат таалал төгссөнд эмгэнэл илэрхийлье
    2016 оны 4 сарын 20
    Найруулагч О.Машбат хүнд өвчний улмаас таалал төгсчээ. Түүний хувьд “Жинжиймаа”, “Сийлэн бөөр”, “Хэенхуар”, “Вансэмбэрүү”, “Зүүдэнд ирсэн хонгорхон ижий” зэрэг олон киноны зохиол бичиж, өөрөө найруулж, үзэгчдийн хүртээл болгосон юм.

    Түүнийг Гавьяат жүжигчин Н.Батцэцэгийн нөхөр гэдгээр нь үзэгчид андахгүй сайн мэднэ дээ. Гэр бүлээрээ уран бүтээлч, хөдөлмөрч хүмүүс бөгөөд хоёр хүү нь аав ээжийнхээ мэргэжлийн өвөлсөн мундаг уран бүтээлчид юм. Талийгаачийн хувьд Монголын кино урлагт өөрийн том орон зайг тодоос тод тамгалсан чадварлаг найруулагч байсан юм. Түүний гавьяаг үнэлж Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнаж байв. Гэр бүлд нь гүн эмгэнэл илэрхийлье.


    УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ
  • БНИУ-ын парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч айлчилна
    2016 оны 4 сарын 20
    Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдын урилгаар Бүгд Найрамдах Итали Улсын парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Пьетро Грассо 2016 оны 04 дүгээр сарын 20-23-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.

    Сенатын танхимын Ерөнхийлөгч Пьетро Грассо айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхаж, Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдтой албан ёсны уулзалт хэлэлцээ хийнэ. Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Бүгд Найрамдах Итали Улсын парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгчид бараалхана.

    Бүгд Найрамдах Итали Улсын парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Пьетро Грассо Монгол Улсад албан ёсны айлчлал хийхийн зэрэгцээ 04 дүгээр сарын 21-23-ны өдрүүдэд зохиогдох Ази-Европын Парламентын Түншлэлийн 9 дүгээр уулзалтад оролцож, Ази-Европын Парламентын Түншлэлийн 8 дугаар уулзалтын Ерөнхийлөгчийн хувьд Ази-Европын Парламентын Түншлэлийн 9 дүгээр уулзалтын нээлтэд үг хэлнэ.



    Бүгд Найрамдах Итали Улсын парламентын Сенатын танхимын

    Ерөнхийлөгч Пьетро Грассогийн товч намтар


    Пьетро Грассо 1945 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Италийн Агрижэнто мужийн Ликата хотод төрсөн. 1966 онд Палермогийн Их сургуулийг хуульч мэргэжлээр төгсөж, 1969 онд шүүгчийн эрх авчээ.

    1972 онд Баррафранка хотын Шүүхийн шүүгч

    1972-1984 онд Палермо хотын прокурор

    1984-1985 онд Палермо хотын Шүүхийн шүүгч

    1985-1989 онд Зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлтэй тэмцэх ажиллагааг хариуцсан туслах шүүгч

    1989-1991 онд Зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлтэй тэмцэх Парламентын комиссын зөвлөх

    1991-1993 онд Хууль зүйн яаманд Гэмт хэрэгтэй тэмцэх газрын үйл ажиллагааг хариуцсан атташе

    1993-1999 онд Зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлтэй тэмцэх Үндэсний мөрдөн байцаах газарт орлогч дарга

    1999 онд Үндэсний зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх орон тооны бус прокурор

    1999-2005 онд Палермо хотын ахлах прокурор

    2005-2006 онд Үндэсний зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх прокурор

    2006-2013 онд Палермо хотын Мөрдөн байцаах газрын дарга

    2013.01.08-наас Бүгд Найрамдах Итали Улсын парламентын Сенатын танхимын гишүүн

    2013.03.16-наас Бүгд Найрамдах Итали Улсын парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгчөөр ажиллаж байна.
  • Батлан хамгаалах салбарын үзэсгэлэн яармаг нээгдлээ
    2016 оны 4 сарын 20
    Батлан хамгаалах салбарын үзэсгэлэн яармаг нээгдлээ
  • Маргааш тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    2016 оны 4 сарын 20
    АСЕМ-ын дээд түвшний уулзалтын хүрээнд зохион байгуулах Ази, Европын парламентын түншлэлийн есдүгээр уулзалт дөрөвдүгээр сарын 21,22-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болно. Уулзалтад 20 гаруй орны 100 гаруй парламентын гишүүд оролцох төлөвтэй байгааг албаныхан хэлж байгаа юм. Эдгээр төлөөлөгчдөөс 5 орны УИХ-ын дарга болон зургаан орны УИХ-ын дэд дарга хүрэлцэн ирэх юм байна. Эдгээр зочид төлөөлөгчид нь нэгдүгээр зэргийн хамгаалалттай зорчдог журамтай бөгөөд энэ өдрүүдэд замын хөдөлгөөний хэт ачааллаас урьдчилан сэргийлэх зорилгоор тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш сондгойгоор нь ялган замын хөдөлгөөнд оролцуулахаар нийслэлийн Засаг даргын захирамж гарсан.

    Маргааш буюу 4 дүгээр сарын 21-ний Пүрэв гарагт тэгш тогоор төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл, баасан гарагт сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно.

    Энэ өдрүүдэд дугаарын хязгаарлалтын үндсэн бүсээс гадна Наадамчдын гудамж, Дүнжингаравын гудамжны Төв аймаг руу салдаг уулзвараас Их тэнгэрийн уулзвар хүртэлх замдуудад 08:00-20:00 цагийн хооронд хязгаарлалтад орсон дугаартай автомашин замын хөдөлгөөнд оролцохгүй.

    Энэхүү хязгаарлалтад зочид төлөөлөгчдийн цуваа, дипломат байгууллагын, нийтийн үйлчилгээний том оврын автобус, троллейбус, стандартын шаардлага хангасан такси, тусгай дуут болон гэрэл дохиогоор тоноглогдсон, таних тэмдэг бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэл болон хойшлуулшгүй ажил үүрэг гүйцэтгэж яваа тээврийн хэрэгсэл хамаарахгүй. Түүнчлэн 2016 оны 04 дүгээр сарын 21, 22-ны өдрүүдэд хязгаарлалт тогтоосон гудамж, замуудад хүнд даацын ачааны авто машин /10 тонноос дээш/-ыг 06:00-22:00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцохыг түр хориглоно гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • УИХ-ын ажлын хэсгүүд хуралдана
    2016 оны 4 сарын 20
    ажлын хэсгүүд
  • НҮБ-ын тусгай төлөөлөгч Сирийн асуудлаар мэдэгдэл хийлээ
    2016 оны 4 сарын 20
    Сирийн асуудлаарх НҮБ-ын тусгай төлөөлөгч Стаффан Де Мистура Женев хотноо үргэлжлэн явагдсан Сирийн энхийн асуудлаарх яриа хэлэлцээний талаар ерөнхий мэдэгдлийг хийлээ. Тэрээр Сирийн Алеппо-д гал зогсоох гэрээг зөрчин, дайтаж эхлээд байгаа явдлын дараагаар тус улсын сөрөг хүчнийхэн Женевт явагдаж байгаа энхийн яриа хэлэлцээнд оролцох хугацаагаа хойшлуулахаар болсныг энэ үеэр зарлан мэдэгдлээ. Сөрөг хүчнийхний зүгээс Аллепод дайтаж эхлээд байгаа явдлыг Сирийн засгийн газар гал зогсоох гэрээг зөрчлөө гэж үзэж байгаа юм. Гэхдээ сөрөг хүчний төлөөлөгчид Сирийн улс төрйн шилжилтийн талаарх ”техникийн асуудлын” яриа хэлэлцээнд оролцох зорилгоор Женевт үлдэхээр болсон бөгөөд энхийн бусад яриа хэлэлцээ үргэлжлэн явагдах болно хэмээн Стаффан Де Мистура хэлсэн байна. Мөн эдгээр өдрүүдэд асуудлыг хэт улс төржүүлэхгүйгээр, бодитой бөгөөд нухацтай хандахыг онцолжээ.
  • Пүрэв, баасан гарагуудад томоохон захууд амарна
    2016 оны 4 сарын 20
    АСЕМ-ын дээд түвшний уулзалтын хүрээнд зохион байгуулах Ази, Европын парламентын түншлэлийн есдүгээр уулзалт дөрөвдүгээр сарын 21,22-ны Пүрэв, Баасан гарагуудад Уланбаатар хотод болно.

    Энэ үеэр зочид төлөөлөгчдийн аюулгүй байдал, гарч болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор хэд хэдэн зохион байгуулалтыгн арга хэмжээ авах тухай Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. Захирамжийн дагуу 4 дүгээр сарын 21, 22-ны өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд амрах бөгөөд эдгээр өдрүүдээс хойш ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


    ЗОХИЦУУЛАЛТАД ХАМРАГДАХ ТОМООХОН ЗАХ, ХУДАЛДААНЫ
    ТӨВҮҮДИЙН ЦАГИЙН ХУВААРИЙН ӨӨРЧЛӨЛТ


    №
    Худалдааны төвүүдийн нэр Аж ахуйн нэгжийн нэр Байршил Зохицуулалт хийх өдрүүд
    04/21 04/22
    Пүрэв Баасан
    1 Нарантуул ОУХТөв Нарантуул ХХК Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Амарна Амарна
    2 Өгөөмөр техникийн зах Даймонд ХХК Баянзүрх дүүргийн
    14 дүгээр хороо Амарна Амарна
    3 Бөмбөгөр- 1
    Худалдааны төв Юмт бөмбөгөр ХХК Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо Амарна Амарна
    4 Бөмбөгөр- 2 худалдааны төв Эрдэнэбулган ХХК Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо Амарна Амарна
    5 Алтжин бөмбөгөр худалдааны төв Даян Өндөр ХХК Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо Амарна Амарна
    6 Дүнжингарав худалдааны төв Дүнжингарав ХХК Баянзүрх дүүргийн
    14 дүгээр хороо Амарна Амарна
    7 Сандэй худалдааны төв Сандэй плаза ХХК Баянзүрх дүүргийн
    14 дүгээр хороо Амарна Амарна
    8 Шөнийн зах Нармон ХХК Баянзүрх дүүргийн
    14 дүгээр хороо Амарна Амарна
  • Өнөөдөр С.Зориг агсны төрсөн өдөр
    2016 оны 4 сарын 20
    Тэрээр амьд сэрүүн байсан бол 53 нас хүрэх байжээ.
  • МАН: МАХН-тай эвсэхгүй
    2016 оны 4 сарын 20
    МАН-ын удирдах зөвлөл өчигдөр орой хуралдаж МАХН-тай эвсэхгүй байх шийдвэрийг гаргалаа. Үүний өмнө хоёр намын дарга нар уулзсан бөгөөд ямар нэгэн тохироонд хүрч чадаагүй байна. Тиймээс ийнхүү удтал яригдсан эвсэх асуудал нь талаар болж байгаа аж.

    Н.Энхбаярын хувьд тохирсон тохирооноосс буцаж 51:25 биш 76 суудлаа 50:50 хувиар хуваах саналыг МАН-д тавьжээ. Мөн Нийслэлийн Иргэдийн хурлын сонгуульд ийм харьцаатайгаар оролцоно, МАН-тай адил тэгш эрхтэй байна гэх саналыг тавьсан бөгөөд үүнийг нь МАН-ынхан хүлээж аваагүй ажээ.

    Ямартаа ч сүүлийн хоёр өдөрт шуугиан дэгдээгээд амжсан МАН, МАХН-ын эвсэх асуудал эцэслэгдлээ.
  • Хүний эрхийн дэд хороо хуралдлаа
    2016 оны 4 сарын 20
    Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хорооны хуралдаан өнөөдөр /2016.04.19/ болж Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл, Хууль сахиулах тухай хуулийн төсөл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төслүүдэд хүний эрхийг хэрхэн хангаж байгаа талаар хэлэлцлээ.

    Хуралдааныг тус дэд хорооны дарга, УИХ-ын гишүүн Ц.Болд даргалж, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Ц.Оюунгэрэл, Хууль зүйн сайд Д.Дорлигжав, Улсын ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат, Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга Г.Туулхүү, Тахарын ерөнхий газрын дарга Ц.Азбаяр болон хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Төрийн бус байгууллагын төлөөлөл оролцлоо.

    Хэлэлцүүлгийн эхэнд Хууль зүйн сайд Д.Дорлигжав дээрх хуулийн төслүүдэд хүний эрхийг хангах чиглэлээр хэрхэн тусгасан талаар танилцуулсан юм.

    Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийг иргэд тэгш байх, хэргийн байдлыг тал бүрээс нь бодитой тогтоох, шүүгч хараат бус байх, гагцхүү хуульд захирагдах, эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зэрэг Үндсэн хууль болон бусад хууль зүйн салбарт тогтсон зарчмуудыг бодитойгоор хэрэгжүүлэх боломжийг судалж, боловсруулсан хэмээн сайд Д.Дорлигжав мэдээллийнхээ эхэнд дурдсан. Тэрбээр, Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хууль ёсны эрхийг хангах шаардлагаар тодорхой зохицуулалтуудыг хуулийн төсөлд тусгасан. Ялангуяа яллагдагчийн гэм буруутай эсэхийг урьдчилан тогтоох, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гараагүй байхад гэм буруутай гэж олон нийтэд мэдэлэхийг хориглох, яллагдагч хэргээ шүүхэд шилжүүлж хэлэлцүүлэхийг шаардах, энэ талаар гомдол гаргах эрхтэй байхаар төсөлд шинээр тусгалаа гэлээ.

    Хохирогчийн аюулгүй байдлыг хангах зорилгоор яллагдагчтай холбоотой тодорхой ажиллагаа явуулах тухай мэдээллээр хохирогчийг урьдчилан хангах зохицуулалт мөн хуульд шинээр тусчээ. Гэрч хохирогчийг хамгаалах арга хэмжээний талаар процессын хуульд туссан хэмээн сайд нэмж хэлсэн юм.

    Мөн таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, аль болох цагдан хорих арга хэмжээг авахгүй байх үүднээс хувийн баталгаа гаргах, зорчих эрхийг хязгаарлах зэрэг таслан сэргийлэх арга хэмжээний төрлүүдийг шинээр оруулж, бүртгэлийн ажиллагаа явуулж, тухайн хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэх хангалттай баримт бий болсныг үндэслэж, эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсаны дараа таслан сэргийлэх арга хэмжээг авдаг байхаар тусгажээ.

    Цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг мөн богиносгосон байна. Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх ажиллагаанд хүний эрхийн зөрчил гарахаас сэргийлж, дууны болон дуу дүрсний бичлэг хийх зэргээр орчин үеийн техник тоног төхөөрөмжийг ашиглах, нөхцөл журмыг шинээр хуульд тусгасан гэлээ.

    Мөн мөрдөн шалгах тодорхой ажиллагаа явуулах журам, холбогдох зөвшөөрөл авах үндэслэлийг нарийвчлан тусгаж, хойшлуулшгүй тохиолдолд хэрхэн ажиллах талаар тодорхойлжээ. Хуулийн төсөл батлагдсанаар хүний эрхийг хангаж, хамгаалах чиглэлээр тодорхой ахиц гарна гэж үзэж байна хэмээн сайд мэдээлсэн.

    Хууль сахиулах ажиллагааг цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, тахар, гааль, татварын гээд олон байгууллага хэрэгжүүлдэг. Эдгээр байгууллагаас хэрэгжүүлэх хууль сахиулах эрх зүйн давхардал хийдлийг Хууль сахиулах тухай хуулийн төсөлд хуулиар алга болгосон гэлээ. Хуулийн төсөлд хууль сахиулах ажиллагааны явцад хүний эрхийг хөндөх, хязгаарлах үндэслэл журмыг тогтоон, албадлага, хүч хэрэглэх журмыг нэг стандарт, нэг заавраар, зөрчил шалган тогтоох, шийдвэрлэх ажиллагааг ч нэгдсэн байдлаар журамласан гэлээ.

    Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, ялын бодлогыг оновчтой, үр нөлөөтэй, олон сонголттой болгох, шүүхээс хорих ял оногдуулах явдлыг багасгах зорилтын хүрээнд шинээр батлагдсан Эрүүгийн хуульд заасан ялын төрөл, хэлбэр, онцлогт нийцүүлэн эрүүгийн хэргийн талаар гарсан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шинээр журамлах шаардлага гарсан гэж сайд Д.Дорлигжав танилцуулсан.

    Тухайлбал хорих ангийг нээлттэй, хаалттай хэлбэрт шилжүүлснээр хорих ялыг хувь хүний онцлогт тохируулан ялгамжтай эдлүүлэх, ялтан хооронд үүсэх сөрөг хандлагыг багасгах боломж бүрдэх төдийгүй зорчих эрхийг хязгаарлах шинэ төрлийн ялыг нэвтрүүлснээр хорих ял эдлэгсдийн тоо, хорих ял эдлүүлэх явцад хүний эрх зөрчигддөг зарим сөрөг үр дагавар буурна гэж үзэж байгаагаа сайд хэлсэн. Мөн өсвөр насны хүнд оногдуулсан ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцан хэрэгжүүлэхээр заасан нь өсвөр насны хүнийг хорих ангиас өөр нөхцөлд хорих, залхаан цээрлүүлэх бус ерөнхий болон мэргэжлийн боловсрол эзэмжүүлэх, хөдөлмөрлөх, амьдрах ухаанд сурган ял эдлүүлэх боломжтой гэж үзэж байгаагаа сайд тайлбарласан.

    Мэдээллийн дараа УИХ-ын гишүүд, хуралдаанд оролцогсод хуулийн төслийн талаар, хүний эрхийн зөрчлийн талаар холбогдох хүмүүсээс асууж тодруулан, байр сууриа илэрхийллээ.

    Тухайлбал хэлэлцүүлгийн үеэр Төв аймгийн цагдан хорих газарт саатуулагдаад буй иргэн Б.Булганы эрх зөрчигдөж буй эсэх, сэжигтнийг хорих газруудыг сэлгүүлэн хорьж хүний эрхийг зөрчдөг асуудлаар Улсын Ерөнхий прокурорын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Хүний эрхийн үндэсний комиссын удирдлагаас тодруулан мэдээлэл авсан.

    Түүнчлэн хэлэлцүүлгийн үеэр хуулийн төслүүдтэй холбогдуулан ТББ-уудын төлөөллүүд байр сууриа илэрхийллээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Байнгын хороод хуралдана
    2016 оны 4 сарын 20
    байнгын хороо
  • Улс төрийн итгэлгүй хамтрагч гэдгээ дахин баталсан Н.Энхбаярын талаар МАН-ын гишүүд юу гэж ярив
    2016 оны 4 сарын 20
    Н.Энхбаяр гарман дээр морио сольсон учир нь давхар нүүдэл хийсэнтэй нь холбоотой. Тэрбээр өнгөрсөн бямба гаригт Солонгосоос ирснийхээ дараа АН-ын дарга З.Энхболдтой уулзан “МАН-тай нэгдлээ” хэмээн айлгасан гэх мэдээлэл бий. АН-ынхан Н.Энхбаярыг МАН-тай нийлүүлэхгүйн тулд түүний ялтайд тооцох хугацааг дуусгавар болгох утга бүхий тогтоолыг төслийг боловсруулан УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор өнгөрсөн баасан гаригт дэмжүүлсэн юм.
  • Хилэнцийнхэн өнөөдөр аливаа зүйлийг хэтрүүлэхээс болгоомжил
    2016 оны 4 сарын 20
    Хонь - (3/21-4/19)
    Энэ орой cap урагшилж байгаа тул эхэлсэн ажлаа дуусгахад тохиромжтой. Шийдэгдээгүй асуудлыг эцэслэж, шаардлагагүй юмнаас ангижир. Ганц бие Хонь хэн нэгэнд сэтгэл алдарч, татагдаж магадгүй. Сайхан сэтгэгдэл төрүүлэхийн тулд гадаад өнгө, үзэмждээ анхаар. Амраг хос мөнгөнөөс болж маргалдаж болзошгүй. Харилцан буулт хийж, тохиролцоход бэлэн бай.
    Дэлгэрэнгүй
    Лхагва, 2016 оны 04 сарын 20
    Үхэр - (4/20-5/20)
    Бүтээлч идэвхтэй өдөр. Маргаашдаа итгэх итгэл дүүрэн, маш урам зоригтой байх нь. Олон таатай мэдээ, зугаа цэнгэлээр дүүрэн өнгөрнө. Үдээс өмнө харилцаа холбоо тогтоох, уулзалт хийхэд таатай. Шинэ төсөл хийхээр бодож буй бол нөлөө бүхий хүмүүсийн дэмжлэг хэрэгтэй. Туршлагатай нэгнээс суралцахад үргэлж бэлэн бай. Ойр байгаа хүмүүс тань хүлээн зөвшөөрүүлэхийг хүсэж, ажилчид магтаалын үг, хайртай хүн тань чин сэтгэлийн үг сонсохыг хүснэ. Та хэр халамжтай болохоо батал. Хүүхдүүдэд хүлээн зөвшөөрүүлэх боломж өг.
    Дэлгэрэнгүй
    Лхагва, 2016 оны 04 сарын 20
    Ихэр - (5/21-6/21)
    Олон нийтийн уулзалт, арга хэмжээ өдрийн ихэнхийг авах бөгөөд цагаа зөв зохицуулах хэрэгтэйг сануулъя. Танд дарамттай санагдаж буй ажлаа эртхэн дуусгаж, гэртээ харьж амар. Өнөөдөр маш олон хүнтэй уулзах болно. Улс төр сонирхдог бол ямар нэг компанит ажилд хамрагдаж, мэтгэлцэх урлагийн клубт яв. Өөрийн үзэл бодлоо нээлттэй байлгаж, сонгуулийн компанит ажлын талаар судалж мэдсэнээр таны нэр хүнд өсч, ажпын шинэ боломж гарч ирнэ.
    Дэлгэрэнгүй
    Лхагва, 2016 оны 04 сарын 20
    Мэлхий - (6/22-7/22)
    Таны ажлын ачаалал ба нийгмийн амьдрал нэлээд хүндэвтэр байх болно. Энэ бол таны хувьд орчлон ертөнц таны хүслийг биелүүлээсэй гэж хүсэж илүү сайн сайхан зүйлд бэлэн байх өдөр. Хэрэв танд зөвлөгөө хэрэгтэй байгаа бол итгэж болох хүнээ зөв сонго. Учир нь хүн бүр хурц ухаантай, цэцэн мэргэн байдаггүй шүү дээ. Мөн өөр хүнээс ч зөвлөгөө авах нь хэзээд зөв байдаг.
    Дэлгэрэнгүй
    Лхагва, 2016 оны 04 сарын 20
    Арслан - (7/23-8/22)
    Таны төлөвлөгөөнд юу ч багтсан бай саад болох зүйл мундахгуй их тул аливаад бэлтгэлтэй байхыг сануулж байна. Таны мэдэж байгаа зүйлс бүхэн үнэн гэдэгт итгэлтэй бай. Бүх төсөл, төлөвлөгөөний ажлаа дуусгах цаг. Та маргаашийн шинэ эхлэлдээ бэлэн байна. Өөрийн хүсэл мөрөөдөлдөө бодитоор хандаж, боломжтой зүйлсээ тодорхойлон гаргаад, хийж бүтээх ажилдаа нэн даруй орогтун.
    Дэлгэрэнгүй
    Лхагва, 2016 оны 04 сарын 20
    Охин - (8/23-9/22)
    Аль болох бусдад гэхээсээ өмнө өөртөө анхаарал тавь. Хэн нэгэн эсвэл ямар нэг зүйл илүү ярвигтай хүнд болсон мэт санагдана. Ямар нэг нууцлаг үйл явдал таны санааг зовоох бөгөөд хариулт нь тийм ч амархан олдохгүй тул тайван хүлээхийг зөвлөж байна. Мөнгө санхүүтэй холбоотой асуудалд ямар нэг шийдвэр гаргах хэрэггүй. Тэвчээргүй зан ажилд тань саад болно. Гэхдээ аливаа ажлыг хурдан амжуулахыг хичээ.
    Дэлгэрэнгүй
    Лхагва, 2016 оны 04 сарын 20
    Жинлүүр - (9/23-10/22)
    Та тэвчээртэй, шаардлага өндөр байх хэрэгтэй. Ялангуяа эмэгтэйчүүд хашир байхгүй бол дарамт шахалтанд орж мэднэ. Cap хуучирч шинэ cap ирэхэд түнш тань бусдын сэтгэл санааны байдлыг тоохгүй байхыг ятгана. Бизнест ашигтай талаас нь хандаарай. Та болон таны түнш бусдыг ойлгож, тайвшруулж чадна. Гэхдээ тэр чухал биш, ач холбогдолтой зүйлд анхаар. Та хоёр хоёулаа өөрсдийнхөө сэтгэлд нийцсэн зүйлийг олж авна. Наад зах нь хайртай хүнтэйгээ чөлөөтэй бай.
    Дэлгэрэнгүй
    Лхагва, 2016 оны 04 сарын 20
    Хилэнц - (10/23-11/21)
    Эрч хүч шаардсан энэ өдөр аливаа зүйлийг хэтрүүлэхээс болгоомжил. Нөөц эрч хүчээ барж дуусгах амлалт өгөх хэрэггүй. Эрүүл энх, чийрэг байхын тулд өмнөхөөс илүү их амарч, тайвшир. Төлөвлөгөөний өөрчлөлт эсвэл таагүй санал таны дургүйг хүргэж мэднэ. Бусдын хүсэл шаардлага, дарамт, эргэлзээнд зүгээр л үгүй гэж хэл. Ажил хайж байсан найз тань танай байгууллагад орох байх. Түүнд сайхан үг хэлж урамшуул. Зөвлөгөө өгөхөөс зайлсхий, өөрийн нэр хүндийг хадгал.
    Дэлгэрэнгүй
    Лхагва, 2016 оны 04 сарын 20
    Нум - (11/22-12/21)
    Ямар ч асуудлын шийдэл танаас асар их цаг зав, хүч хөдөлмөрийг шаардах болно. Хамтын төсөлдөө шинэ хүмүүсийг татан оролцуулах зайлшгуй шаардлага тулгарна. Ингэж хамтран ажиллах нь танд ашигтай. Эдийн засгийн хүндэвтэр асуудлуудтай тулгарна. Гэхдээ энэ асуудлаа маргаашийн өдрийг хүртэл хойшлуулахад буруудах юмгүй.
    Дэлгэрэнгүй
    Лхагва, 2016 оны 04 сарын 20
    Матар - (12/22-1/19)
    Тогтвортой байдлаа эргүүлж олж авахад амар биш. Та ажил дээрээ ч гэсэн хөгжөөнтэй байвал танд урам зориг болж чадна. Стрессээ багасга. Онигоо ярих нь бага зэрэг хэцүү санагдах ч таны эргэн тойрны хүмүүсийг уурлуулахгүй байж чадна. Өөрийн сэтгэлийн зовнил, уур уцаараа гэм буруугүй гэр бүлийн гишүүддээ бүү гарга. Таны уур хорслыг хүргээгүй өөр бусдад ч бүү гарга. Хуулийн дагуу шийдэх асуудлууд шийдэгдэж дуусахгүй чирэгдэл болж таны ажлыг боогдуулна.
    Дэлгэрэнгүй
    Лхагва, 2016 оны 04 сарын 20
    Бумба - (1/20-2/18)
    Хичээнгүй ажил, өөдрөг үзлийн үр дүн өнөөдөр гарч, та ноогдол ашгаа авах болно. Таны төсөл маш хурдан урагшилж байна. Найз нөхөд, ах эгч, хөршүүд танд жинхэнэ тусламж үзүүлэх байх. Иймээс тэдний хэлсэн ямар ч зөвлөгөөг сонс. Урт хугацааны зорилгодоо зориулан өөрийн хадгаламжаа нээх сайхан цаг байна. Нар Үхрийн орд болон таны гэр орон, гэр бүлийн тань хэсэг рүү шилжих болно.
    Дэлгэрэнгүй
    Лхагва, 2016 оны 04 сарын 20
    Загас - (2/19-3/20)
    Бухимдалтай өдөр. Өчигдөрхөн та хайртай хүнтэйгээ хайрын сайхан үг солилцон баяр хөөртэй байсан бол харин өнөөдөр магадгүй мөнгөнөөс болж бизнесийнхээ хамтрагч, хайртай хүний тань гол анхаарал болсон зүйлийг буруушаан, аман дотроо үглэсэн ууртай хүн болох ба энэ нь танд баяр хөөрийг авчрахгүй. Хэрвээ та өөрийгөө зэмлэх гэж байгаа бол энэ нь танд өөрийн үйл хөдлөлөөрөө харуулах мөн орлого зарлагандаа анхаарлаа хандуулах хэрэгтэйг сануулж өгнө.
  • Гэндэнгийн гудамжны хавтан нөхөлтийг хийж дууслаа
    2016 оны 4 сарын 20
    Ази Европын дээд хэмжээний 11 дэх удаагийн чуулга уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд Улаанбаатар хотын 13 гудамж зам, талбайд тохижилтын ажил хийж байна. П.Гэндэнгийн гудамжинд “Гэрэлт ой” ХХК нийт 131 мод тарихаас өнөөдрийн байдлаар 56 шилмүүст мод суулгаж, савтай 10 гацуур байршуулан, Жамьянгүний гудамжинд 25 улиас, Олимпийн гудамжинд 10 шинэс, 40 голт бор тарьжээ. Мөн Жамьянгүний гудамжинд 1800 м2 улаан хүрэн хавтанг шинээр суурилуулав. Гэндэнгийн гудамжинд явган хүний замын эвдэрсэн хуучин хавтанг сольж, нөхсөн байна. Жамьянгүний гудамжнаас гарсан хавтанг Гэндэнгийн гудамж, Нийслэл хүрээ өргөн чөлөөнд шилжүүлэн суурилууллаа. Энэ ажлын хүрээнд Монголын Хүүхдийн ордны хажуу талын 1500 м 2 талбайг цементэлж, нийт 282 м2 явган хүний замд нөхөн сэргээлтийн ажил хийлээ гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ. - See more at: http://zasag.mn/m/ulaanbaatar/view/13116#sthash.D1DpDK1J.dpuf
  • Өнөөдөр болох үйл явдлууд
    2016 оны 4 сарын 20
    Өнөөдөр болох зарим үйл явдлуудыг танилцуулж байна.

    09.00 цагт: “Хөдөлмөр хөгжлийн үндэс” сэдэвт Хөдөлмөрийн Үндэсний чуулган- 2015” Шангри-Ла зочид буудлын хурлын их танхимд болно.


    10.00 цагт: НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан НЗДТГ-ын А танхимд болно. Хуралдаанаар нийслэлийн өмчийн хэд хэдэн барилга байгууламжийг бүртгэн авах, балансаас балансад шилжүүлэх асуудлыг хэлэлцэхээс гадна “Нийслэлийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журам”-ыг хэлэлцэнэ.


    11.00 цагт: Ашиглалтын шаардлага хангахгүй болсон Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх нийтийн зориулалттай 5, 6, 7, 8, 16, 24 дүгээр байрны барилгажилтын төсөл боловсруулах, ажил гүйцэтгэх төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан “Металл энд вүүд”, “Өндөр баганат” ХХК-д Нийслэлийн Засаг даргын орлогч С.Очирбат НЗДТГ-ын Б танхимд батламж гардуулна.


    11.00 цагт: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2015 оны эхний 11 сарын байдлаарх хэвлэлийн бага хурал Үндэсний статистикийн хорооны байранд болно.

    13.00 цагт: Чингис зочид буудлын 3 давхрын хурлын зааланд Дэлхийн монголчуудын глобал нийгэмлэг”-ээс зохион байгуулж байгаа Монгол туургатны боксын анхдугаар тэмцээний талаар мэдээлэл хийнэ.


    14.00 цагт: Нийслэлийн Хангарьд ордны 14 давхарт Архи, тамхины хуулийн хэрэгжилтэд хийсэн шалгалтын дүнг хэлэлцнэ.
5171 5172 5173 5174 5175 5176 5177
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хуучны орон сууцны үзэмжийг сайжруулж, цэвэрлэгээ, ногоон байгууламжаа чанаржуулахыг үүрэг болгов
    41 мин
  • Улаанбаатар хотын дундуур урсдаг голуудын ай савын хогийг цэвэрлэж, орчныг ариутгана
    45 мин
  • СТАТИСТИК: Экспортын 91.7 хувийг БНХАУ, 5.2 хувийг Швейцарь улс руу хийжээ
    1 цаг 21 мин
  • Монгол хэрэглэгчдэд зориулсан шилдэг 5 крипто хэтэвч
    1 цаг 27 мин
  • 45 дугаар сургуулийн урд талд түр байгууламж барьсан зөрчлийг арилгуулжээ
    2 цаг 17 мин
  • “Халзан бүрэгтэйн” ордын талаарх ерөнхий хяналтын сонсгол болно
    2 цаг 34 мин
  • Түймрийн голомтод 429 хүн, 30 автомашинтайгаар ажиллаж байна
    3 цаг 2 мин
  • Дараах замуудыг хааж, шинэчилнэ
    3 цаг 34 мин
  • Т.Даваадалай: “Нааново грийн энержи” ХХК хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр барих төсөлд өөрсдийн буруугаас болж шалгараагүй
    3 цаг 58 мин
  • Монгол Улс, Киргиз Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
    4 цаг 3 мин
  • Ирэх саруудад цаг агаар ямар байх вэ?
    4 цаг 31 мин
  • Монгол Улс, Бүгд Найрамдах Киргиз Улс “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа тогтоолоо
    4 цаг 43 мин
  • Тендер: Тавантолгой түлш ХХК "хагас коксон шахмал түлш" авахад 226.2 тэрбум төгрөгийг зарцуулна
    5 цаг 3 мин
  • Энэ сарын сүүлчээр их хэмжээний бай шагналтай барилдаанууд болно
    5 цаг 26 мин
  • Дараах байршилд цахилгаан хязгаарлана
    5 цаг 37 мин
  • Шатахууны хангамжид эрсдэл үүсэхээс сэргийлж, 30 хоногийн нөөцийг тогтмол барих шаардлагатай талаар санал солилцжээ
    5 цаг 51 мин
  • ӨНӨӨДӨР: Улсын нийгэм, эдийн засгийн 2025 оны эхний хагас жилийн үзүүлэлтийг танилцуулна
    5 цаг 59 мин
  • Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан, бороо орно
    6 цаг 9 мин
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
    20 цаг 43 мин
  • 10 дугаар хорооллын уулзвараас Саппорогийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчлэх ажлыг хойшлуулжээ
    22 цаг 13 мин
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Coldplay-гийн “Kiss Cam” нь нэр хүндтэй тек компанийн захирал Энди Байрон ба хүний нөөцийн дарга Кристин Кабот нарын амрагийн харилцааг илчлэв
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд дэлхийн 12 улсаас баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
  • П.Бүрэнтөгс: Хүүхдэд зориулсан энэ ном надад маш их таалагдлаа
  • Баяр наадмын үеэр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ
  • Танилц: Зах, худалдааны төвүүдийн ажиллаж эхлэх цагийн хуваарь
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай байгуулсан гэрээ нэг бүрийг нягталж, шалгах үүрэг өглөө
  • Танилц: Хэвийн ажиллаж буй зах, худалдааны төвүүд
  • 10 дугаар хорооллын уулзвараас замаас Саппорогийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
  • Аянга цахилгаанаас хэрхэн сэргийлэх вэ?
  • Наршихаас хэрхэн сэргийлэх вэ?
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
  • Эмэгтэй шигшээ баг хүрэл медалийн төлөө тоглоно
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай байгуулсан гэрээ нэг бүрийг нягталж, шалгах үүрэг өглөө
  • Баян-Өлгий аймагт Раашгэмпэллин хийд нээлтээ хийж, Жадо Ринбүчи багш гурван өдөр ном айлдана
  • П.Бүрэнтөгс: Хүүхдэд зориулсан энэ ном надад маш их таалагдлаа
  • Баяр наадмын үеэр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ
  • Хүүхдүүдийн эрүүл мэндэд онцгой анхаарч, учирсан хохирлыг арилган, дахин ийм алдаа гаргахгүй ажиллахыг Ерөнхий сайд анхаарууллаа
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Улсын аварга О.Хангай түрүүлж, улсын арслан Ц.Бямба-Отгон үзүүрлэв
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаров нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Танилц: Зах, худалдааны төвүүдийн ажиллаж эхлэх цагийн хуваарь
  • Coldplay-гийн “Kiss Cam” нь нэр хүндтэй тек компанийн захирал Энди Байрон ба хүний нөөцийн дарга Кристин Кабот нарын амрагийн харилцааг илчлэв
24 баримт
  • Монгол Улс, Киргиз Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК