-
2016 оны 4 сарын 13
Боловсролын байгууллагуудын төлөөллийг хүлээн авч уулзав
-
2016 оны 4 сарын 13
Монгол Улсын Их Хурал Ази, Европын парламентын түншлэлийн IX уулзалтын үндсэн арга хэмжээг ирэх долоо хоног буюу 2016 оны 04 дүгээр сарын 21-22-нд Төрийн ордонд зохион байгуулна.
Энэхүү уулзалтыг зохион байгуулах ажлын бэлтгэл хангах үүрэг бүхий Ажлын хэсэг өнөөдөр уулзалтын зохион байгуулалт, бэлтгэл ажлын талаарх ээлжит хуралдааныг зохион байгууллаа.
Хуралдааны эхэнд тус уулзалтыг зохион байгуулах Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар зохион байгуулалтын бэлтгэл ажлын байдлын талаар Ажлын хэсгийн гишүүн бүрээс мэдээлэл сонсч, Ази, Европын парламентын түншлэлийн IX уулзалтыг зохион байгуулж буй байгууллагууд хамтын ажиллагаандаа нягт холбоотой ажиллахыг анхааруулав.
Түүнчлэн, өнөөдрийн байдлаар 32 улс болон Европын парламентаас нийт 150 гаруй төлөөлөгч бүртгүүлснээс Энэтхэг, Итали, Тайланд, Пакистаны парламентын дарга нар мөн Австрали, Итали, Индонези, Финланд, Унгар, Польш, Вьетнам, Испаниас 11 дэд дарга нар оролцохоор мэдэгдээд байна гэж танилцуулсан юм.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ажиллаж буй УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Гадаад хэргийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Төрийн ёслолын алба, Төрийн тусгай хамгаалалтын газар, Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар болон холбогдох бусад газрын албаны хүмүүс мэдээлэл, зөвлөмж солилцсоноор өнөөдрийн хуралдаан өндөрлөсөн юм.
Хуралдааны төгсгөлд Ажлын хэсгийн Нарийн бичгийн дарга, УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ц.Нарантунгалаг ирэх Даваа гарагт /2016.04.18/ Ажлын хэсгийн сүүлийн хуралдааныг товлов хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
-
2016 оны 4 сарын 13
Өсвөр насныханд зориулсан “Хайрын Клуб” УСК нээлтээ хийлээ
-
2016 оны 4 сарын 13
Месси жилийн орлогоороо Роналдуг давлаа
-
2016 оны 4 сарын 13
О.Магнайгийн мэдээлэлтэй холбоотойгоор Т.Аюурсайхан мэдээлэл хийсэн юм. Тэрбээр НИК-ийн торгуулийг хүчингүй болгосон гэх О.Магнайгийн мэдээллийг өнөөдрийн хурлын үеэр ташаа гэв. Мөн ”Байцаагч Ж.Очирхуяг намайг ажлаа авахад торгуулийн дахин тооцооллын мэдээ ирээгүй гэж байсан. Гэвч Ж.Очирхуяг байцаагчид торгуулийн мэдээлэл, тооцоолол аль хэдийн ирчихсэн байсан юм билээ. Түүнийг нуун дарагдуулж байсан нь шалгалтаар илэрсэн. Хуулиараа бол шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс эхлэн биелүүлэх ёстой. Гэтэл О.Магнай тэргүүтэй албаныхан зориудаар удаашруулсан болох нь үүгээр батлагдаж байгаа юм. НИК-ээс торгуулийг хүчингүй болгох тухай бичиг ирсэн ч ийм боломжгүй гэх хариулт өгсөн. Ингээд бичиг баримтыг 2015 оны 12 дугаар сарын 16-нд АТГ-т шилжүүлсэн. Намайг ажлаа авахад Засгийн газраас агентлагууд хүний нөөцийн 15 хувийг цомхотгох шийдвэр гарсан. Энэ хүрээнд гурван хүнийг л цомхотгосон. Харин намайг ажилд ороход гурван хүн ажлаа өгсөн. нэг хүн жирэмсний чөлөө, нэг хүн сургалтанд суухаар болсон” гэлээ.
-
2016 оны 4 сарын 13
Манан дундах Цагаан хэрэм
-
2016 оны 4 сарын 13
Саудын Арабын хатуу журам
-
2016 оны 4 сарын 13
Ази, Европын парламентын түншлэлийн IX уулзалтыг зохион байгуулах Ажлын хэсэг хуралдав
-
2016 оны 4 сарын 13
Улаанбаатар хотын зам, талбайг саарал ус ашиглан угааж байна
-
2016 оны 4 сарын 13
Ц.Нацагдолгор: Монголд гэр бүлийн задрал явагдаж байна
-
2016 оны 4 сарын 13
БНСУ-ын Гунсан хотод энэ сарын 10-нд марафон гүйлтийн олон улсын тэмцээн боллоо. 42 км-ын элит зайн уралдаанд “Алдар” спорт хорооны тамирчин, спортын мастер Г.Хишигсайхан 2 цаг 44 минут 16 секундийн амжилтаар наймдугаар байр эзэлж, улмаар олимпийн эрхийн цагийн нормативийг биелүүлсэн байна. Тус тэмцээний эхний арван байрт шалгарвал олимпод оролцох эрх хүртээдэг юм байна.
Одоогоор манай улсаас МУГТ Б.Сэр-Од, ОУХМ Д.Гантулга, Л.Отгонбаяр, Б.Мөнхзаяа нарын дөрвөн тамирчин олимпийн эрхийн цагийн нормативийг биелүүлж, баталгаажуулсан.
-
2016 оны 4 сарын 13
НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргыг нээлттэйгээр сонгон шалгаруулна
-
2016 оны 4 сарын 13
Л.Сайнтөгс: Түр суурьшуулах орон сууцанд орсон айлууд түрээс төлөхгүй
-
2016 оны 4 сарын 13
Йеменд амиа золиослогч дэлбэрэлт үйлдэж, 6 хүн амь үрэгдлээ
-
2016 оны 4 сарын 13
Хошууч эмэгтэйг гэр бүлийнхнийх нь хамт хөнөөсөн этгээдэд 25 жилийн ял оноов
-
2016 оны 4 сарын 13
Сент Кристофер ба Невисийн Холбооны Улстай дипломат харилцаа тогтоолоо
-
2016 оны 4 сарын 13
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ирц бүрдэхгүй байсаар 11.00 цагт 52 хувийн ирцтэй эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт” /Засгийн газар 2016.03.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлж, “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг нарын 9 гишүүн 2016.03.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлгийг хийсэн юм.
Хэлэлцэх асуудлын хуваартьт багтсан “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт”-ийг хэлэлцэх үед гишүүд асуулт асууж хариулт авлаа. Тодруулбал Д.Тэрбишдагва гишүүн “Тариаланчид толгойдоо ногоон юм зүүчихээд баахан юм яриад, жагсаал цуглаан хийгээд яваад байх юм. Гудамны жагсаалаар асуудлыг шийдэхгүй байх. Тариалалт эхлэхээс өмнө төлөвлөгөөгөө гаргаж ажилдаа ормоор юм. Тэрнээс гадна махны үнийг тогтвортой байлгах чиглэлээр ямар ажил хийж байна вэ?” гэж асуулаа.
Түүний асуултанд ХХАА-ын сайд Р.Бурмаа хариулсан юм. Тэрээр “Махан бүтээгдэхүүний үнэ тогтворжуулахаар нөөцийн мах бэлтгэх хөрөнгө 2015 оны төсөвт суугаагүй. Гэсэн ч 14,5 мянган тонн бэлтгэж махны үнийг тогтвортой барих ажил хийсэн. Энэ ажлын төсвийг энэ оны улсын төсөвт суулгасан. Одоогийн байдлаар махны үйлдвэрүүдэд хараахан очиж чадаагүй байна. 2016 хавар нөөцийн мах бэлтгэх ажил УИХ-аас баталсан төсөвт суугаагүй. Тиймээс малчны зээлийн хүүг гурав дахин бууруулсан. Нөгөө талаар махны үйлдвэрт хөнгөлөлттэй зээл олгох ажил явагдаж байна. Өнөөдөр тариаланчдын улсын зөвлөгөөн Дархан-Уул аймагт болж байна. Энэхүү зөвлөгөөнд холбогдох албаны хүмүүс, тариаланчид оролцож бэлтгэл ажил болоод тоног төхөөрөмжийн танилцуулга хийнэ. Өнгөрсөн жил ган гачигаас болж ургац алдсан. Иймд Тариалангийн тухай хуульд зохицуулалт оруулж өгсөн” гэсэн юм.
Ийнхүү асуулт асууж хариулт авсны дараа санал дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.
Харин дараагийн асуудал болох Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай асуудлыг хэлэлцэх явцад ихэнх гишүүд тусгай хамгаалалтанд авсан гэдэг нэр зүүгээд орхих вий гэсэн болгоомжлол байгааг хэлж байсан. Мөн 820 мянган га талбайг тусгай хамгаалалтанд авна гэж байна. Энэ нь Тост, Тосон бумбын нурууны шаардлагатай талбайг хамарч чадаж байгаа юу гэж тус байнгын хорооны ихэнх гишүүд асуусан юм.
Эдгээр асуултад холбогдох албаныхан хариулахдаа 820 мянган га талбайг тусгай авна гэдэг маань улсын хэмжээнд дөрөвт орно хэмээн хариулсан юм.
Ийнхүү Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай асуудлын анхны хэлэлцүүлгийг хийлээ. Байнгын хорооноос зарчмын зөрүүтэй санал гараагүй тул анхны хэлэлцүүлгээр дэмжиж УИХ-ын чуулганд танилцуулахаар боллоо.
-
2016 оны 4 сарын 13
Р.Гончигдож: Ц.Нямдорж гишүүн ээ, би ч гэсэн ухаантай мэт ярьж чадна шүү
-
2016 оны 4 сарын 13
Макаод хулгай хийдэг монголчуудыг баривчилжээ
-
2016 оны 4 сарын 13
Дани улсын Родби хотод пауэрлифтингийн хэвтээ шахалтын өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 19-24-нд болно.