-
2016 оны 4 сарын 07
ОХУ-ын Гадаад хэргийн сайд энэ сарын 14-нд Монгол улсад айлчилна
-
2016 оны 4 сарын 07
Фэйсбүүкээр шууд дамжуулалт хийдэг боллоо
-
2016 оны 4 сарын 07
улсаа хувааж идэх увайгүй бодлого явуулж ард иргэдийг талцуулж, намаа хагалган бутаргаж байгаа хэмээн буруутгав
-
2016 оны 4 сарын 07
Ерөнхийлөгчийн зарилгыг Цэцээр хянуулна
-
2016 оны 4 сарын 07
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд /2016.04.07.Пүрэв гараг/
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 2016 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 07-НЫ ӨДӨР /ПҮРЭВ ГАРАГ/-ИЙН ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ
09.00 цагаас:
1.“Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийг товлон зарлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл:
-Хууль санаачлагчийн илтгэлийг Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.СОДНОМЦЭРЭН танилцуулна;
-Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.ДАШДОРЖ танилцуулна.
2.“Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл:
-Хууль санаачлагчийн илтгэлийг Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.СОДНОМЦЭРЭН танилцуулна;
-Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.БАТЧИМЭГ танилцуулна.
3.“Нийтийн сонсголыг зохион байгуулах журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн А.Бакей нарын 3 гишүүн 2016.02.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
-Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Н.ЭНХБОЛД танилцуулна;
-Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.ДЭМБЭРЭЛ танилцуулна.
4.“Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг нарын 9 гишүүн 2016.03.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
-Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Л.ЭРДЭНЭЧИМЭГ танилцуулна;
-Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.ОЮУНГЭРЭЛ танилцуулна.
5.Органик хүнсний тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.06.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/:
-Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн С.ОЮУН танилцуулна.
6.Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/:
-Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.ОЮУНГЭРЭЛ танилцуулна.
7.“Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунбаатар нарын 10 гишүүн 2016.01.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/:
-Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.БАЯРСАЙХАН танилцуулна.
8.Боловсролын тухай, Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.12.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/:
-Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.БАКЕЙ танилцуулна.
9.Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.03.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
-Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.ӨНӨРБАЯР танилцуулна;
-Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Су.БАТБОЛД танилцуулна.
10.Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.01.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
-Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.ӨНӨРБАЯРтанилцуулна;
-Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.БАКЕЙ танилцуулна.
11.Үндэсний аюулгүй байдлын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
-Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.ӨНӨРБАЯР танилцуулна;
-Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.ЭНХБОЛД танилцуулна.
12.Батлан хамгаалах тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
-Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.ӨНӨРБАЯР танилцуулна;
-Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.ЭНХБАЯР танилцуулна.
13.Зэвсэгт хүчний тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
-Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.ӨНӨРБАЯР танилцуулна;
-Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.ЭНХБАЯР танилцуулна.
14.Цэргийн албаны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
-Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.ӨНӨРБАЯР танилцуулна;
-Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.ЭНХБАЯР танилцуулна.
15.Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
-Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.ӨНӨРБАЯР танилцуулна;
-Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.ЭНХБАЯР танилцуулна.
16.Төрийн болон албаны нууцын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
-Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.ӨНӨРБАЯР танилцуулна;
-Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.ОЮУН танилцуулна.
17.“Монгол Улсын эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээ сангийн зарлагын 2016 оны төсвийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хаалттай/:
-Хууль санаачлагчийн илтгэлийг Монголбанкны дэд ерөнхийлөгч Э.БАТШУГАР танилцуулна;
-Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.ГАНХУЯГ танилцуулна.
18.Мэдээллийн аюулгүй байдлын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
-Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.ӨНӨРБАЯР танилцуулна;
-Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.БАТЧИМЭГ танилцуулна.
19.Дипломат албаны тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
-Хууль санаачлагчийн илтгэлийг Гадаад хэргийн сайд Л.ПҮРЭВСҮРЭН танилцуулна;
-Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.БАТ-ЭРДЭНЭ танилцуулна.
20.Монгол Улсын иргэний харьяаллын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
-Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.ЦАГААН танилцуулна;
-Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.БОЛД танилцуулна.
21.Геодези, зураг зүйн тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.01.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
-Хууль санаачлагчийн илтгэлийг Барилга, хот байгуулалтын сайд З.БАЯНСЭЛЭНГЭ танилцуулна;
-Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Я.СОДБААТАР танилцуулна.
22.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2015.09.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
-Хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Б.БОЛОР танилцуулна;
-Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.ЭРДЭНЭЧИМЭГ танилцуулна.
23.Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 04 дүгээр дүгнэлт:
-Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.СУГАР танилцуулна;
-Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлынгишүүн Ж.БАТЗАНДАН танилцуулна.
-
2016 оны 4 сарын 07
Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу 4 бүсийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг баталлаа
-
2016 оны 4 сарын 07
Энгийнээр тайлбарлавал Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван гишүүний зөрчилд экс гишүүн Н.Алтанхуяг нэмэгдсэнээр тооны харьцаа 2:2 болж тэнцлээ. АН-д өдөлж эхэлсэн “Бүлэглэл” хэмээх том малгайны эзнийг хайх ажиллагаа цаашид хэрхэн өрнөх нь цаг хугацааны л асуудал болов.
-
2016 оны 4 сарын 07
Сүхбаатар дүүрэгт Ардчилсан намын лидерүүдийн нэг, УИХ-ын гишүүн Р.Амаржаргалын нэр яригдаж буй нь бараг л баттай биз ээ. Мөн БСШУ-ы сайд Л.Гантөмөрийн нэр яригдаж байгаа бололтой. Түүнчлэн тус дүүргийн засаг дарга Д.Бадарсан нэр дэвших баттай гэсэн мэдээлэл байна. Тэрээр эдийн засагч мэргэжилтэй, Ардчилсан намын залуу лидерүүдийн нэг гэгддэг байна.
-
2016 оны 4 сарын 07
Европын холбоо 52 сая еврогийн тусламжийг боловсролд зарцуулна
-
2016 оны 4 сарын 07
....Өнөөдөр тооны давхцал гэдэг нэг хэрэг. Түүнээс илүү хамгийн гол асуудал бол чиг үүргийн хуваарилалт оновчгүй байгаа Засгийн газарт байх ёстой эрх мэдэл өнөөдөр УИХ-д байна гэж бид харж байгаа. Ерөнхий сайдад байх ёстой сайд томилох эрх мэдэл, Засгийн газарт байх ёстой төсвийн эрх мэдэл өнөөдөр УИХ-д байгаа. Гүйцэтгэх засаглалын эрх мэдлийн хоёр үндсэн арга хэрэгсэл, баталгаа нь энэ. Тэгэхээр бид Үндсэн хуулийн хүрээнд үүнийг салгахгүйгээр зөвхөн давхар дээлний асуудлыг шийдчихээд Засгийн газар, УИХ-ын хоорондын чиг үүргийн дахцал, эрх мэдлийн тэнцвэрийн асуудлыг шийдчихлээ гэвэл энэ эндүүрэл болно...
-
2016 оны 4 сарын 07
Монголын залуучуудын холбооноос энэ сарын 7-нд 09.00-18.00 цагийн хооронд нэгэн сонирхолтой жагсаалыг зохион байгуулахаар болжээ. ”Гутлын жагсаал” нэртэй энэхүү арга хэмжээ Чингсийн талбайд болно.
-
2016 оны 4 сарын 07
цахилгаан
-
2016 оны 4 сарын 07
2016 оны 04 дүгээр сарын 08-наас 04 дүгээр сарын 12-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:
9-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 10-нд баруун зүгийн нутгийн зарим газар, төвийн нутгийн хойд хэсгээр, 11-нд зарим газраар хур тунадас, нойтон цас орно. Салхи 8-нд нутгийн зүүн хэсгээр, 10-нд ихэнх нутгаар, 11-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хугацааны эхээр нутгийн зүүн хэсгээр сэрүүхэн, бусад хугацаанд Завхан голын эх, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 16-21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтэнээс 3 градус дулаан, өдөртөө 13-18 градус дулаан байна. Хугацааны сүүлчээр ихэнх нутгаар сэрүүснэ.
-
2016 оны 4 сарын 07
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрлэг лугаа учирна муу
-
2016 оны 4 сарын 07
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Завхан голын эх, Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндий шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 0-5 градус, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, ихэнх нутгаар секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө хүйтэрч бүх нутгаар 7-12 градус хүйтэн, өдөртөө нутгийн баруун хэсгээр 5-10 градус, бусад нутгаар 1-6 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 8-10 градус хүйтэн, өдөртөө 7-9 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 7-9 градус хүйтэн, өдөртөө 6-8 градус дулаан байна.
-
2016 оны 4 сарын 06
“Гүн гэрийн гүнж” дуурь УДБЭТ-ын тайзнаа
-
2016 оны 4 сарын 06
Хууль бусаар бугын эвэр түүвэл 3-5 жилийн ял онооно
-
2016 оны 4 сарын 06
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Хонконгийн Худалдаа хөгжлийн зөвлөлийн дарга Маргарэт Фонгийг хүлээн авч уулзлаа.
Хонконгийн Худалдаа хөгжлийн зөвлөл нь 1966 оноос өнөөг хүртэл үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд тус бүсийн үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааны бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих, тэр дундаа жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг гадаадын түнш харилцагчтай холбож, дэмжлэг туслалцаа үзүүлдэг байгууллага юм.
Тус байгууллага нь Хонконгийн Үзэсгэлэнгийн танхимыг эзэмшиж жилдээ олон улс, бүс нутгийн шинжтэй 30 гаруй үзэсгэлэн яармаг, худалдааг зохион байгуулдаг. Хонконгийн Засгийн газар тус зөвлөлийн үйл ажиллагааны зардлын 10-15 хувийг санхүүжүүлдэг бөгөөд бусад зардлыг үйл ажиллагааны орлогоосоо бүрдүүлдэг байна.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хатагтай Маргарэт Фонгтой дахин уулзаж байгаадаа таатай байгаагаа илэрхийлээд Монгол, Хонконгийн бизнес эрхлэгчдийн худалдаа, хөрөнгө оруулалтын харилцааг нэмэгдүүлэх талаар санал солилцлоо.
Ерөнхий сайд Хонконг нь олон улсын бизнес төв учир тус зөвлөлөөс зохион байгуулдаг уулзалтуудад Монголын тал оролцох, түншлэн ажиллах санал тавилаа. Мөн 2017 онд Монгол Улсад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, үндэсний брэндийг сурталчлах ажиллагааг Хонконгт зохион байгуулах боломжийн талаар санал солилцож, Худалдаа хөгжлийн зөвлөлөөс 2017 онд үйл ажиллагаандаа төлөвлөн хэрэгжүүлэх боломжийг судлахаар тогтлоо.
Хатагтай Маргарет Фонгийг АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтын хүрээнд зохион байгуулагдах Олон улсын бизнес форумд оролцохыг урилаа.
Уулзалтын үеэр ирэх найман сард зохион байгуулагдах хүнсний олон улсын үзэсгэлэн яармагт Монголын компани,үндэсний бүтээгдэхүүнүүдийг сурталчлах боломжийг олгосон байна. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид, хүнс, био бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниуд энэ арга хэмжээнд оролцсоноор дэлхийн 100 гаруй орны худалдан авагч, үйлчлүүлэгч нарт үйл ажиллагаагаа сурталчлах, бүтээгдэхүүнээ таниулах боломж бүрдэх юм.
Худалдаа хөгжлийн зөвлөл нь Хонконгийг олон улсын бизнес, худалдааны төв болгох үндсэн үүргийг гүйцэтгэдэг томоохон байгууллагын нэг. Жилд 120 гаруй олон улсын байгууллагуудын үзэсгэлэн худалдаа, уулзалтууд зохион байгуулагддаг бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг 2013 онд Хонконгт айлчлах үеэр Хонконгийн тэргүүний 250 гаруй бизнес эрхлэгчидтэй уулзалтын зохион байгуулж, манай орны хөрөнгө оруулалтын орчныг сурталчилж байжээ.
Худалдаа хөгжлийн зөвлөл нь гадаадад 40 гаруй төлөөлөгчийн газартай бөгөөд 11 нь БНХАУ-д үйл ажиллагаа явуулдаг. Маргарэт Фонг 2010 онд тус зөвлөлийн гүйцэтгэх захирлаар анх ажилд орж, Хонконгийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, түүнчлэн тус зөвлөлийн салбар төлөөлөгчийн газрыг олон улсад таниулах, түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагааг хариуцаж байжээ. Тэрээр 2014 оноос Хонконгийн Худалдаа хөгжлийн зөвлөлийн Ерөнхий захирлаар бөгөөд байгууллагынхаа олон улсын багийг удирдан Хонконгийн компаниудын гадаад худалдааг дэмжих, шинэ боломж нээх чиглэлээр ажилладаг байна.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ уулзалтын дараа CNN Ази телевизэд ярилцлага өглөө гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
- See more at: http://zasag.mn/news/view/12882#sthash.7WiOpT2V.dpuf
-
2016 оны 4 сарын 06
Сүхбаатар дүүргийн VI хороонд байрлах ”Л” зочид буудлын өрөөнд энэ сарын 4-5-нд шилжих шөнө нэгэн эмэгтэй гадны нөлөөтэй амиа алдсан хэрэг гарчээ.
-
2016 оны 4 сарын 06
Найз нөхөд, ажлын хамт олон, хамаатан садангууд нь бяцхан нярай, шинэхэн ээж, аавуудад баяр хүргэж, эргэж очихдоо заавал авах брэнд нэгэн бэлгийг “Ногоон сэтгүүлч” ТББ, “МУХАХА” уран бүтээлийн нэгдэл хамтран бүтээсэн байна.