зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5340 5341 5342 5343 5344 5345 5346
  • Х.Тэмүүжин хуулийн төслүүд өргөн барив
    2016 оны 1 сарын 27
    УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин хуулийн төслүүд өргөн мэдүүлэв
    Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод Эрүүгийн байцаан шийтгэх хуульд өөрчлөлт оруулах тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин өнөөдөр /2016.01.27/ өргөн мэдүүлэв.
    Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2015 оны 3, 6 дугаар дүгнэлтүүд, 5, 7 дугаар тогтоолуудыг гаргахдаа Улсын дээд шүүх Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбарыг тодорхой хэрэг, маргааныг хянан шийдвэр замаар гаргахгүй, Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх асуудлыг хэлэлцэхгүй гэж үзэж Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.1 дэх заалт, 17.2 дахь хэсгийн холбогдох заалтыг хүчингүй болгосонтой нийцүүлж процессийн хуулиудад холбогдох өөрчлөлт оруулахаар хуулийн төслүүдийг боловсруулжээ.
    Эрүүгийн байцаан шийтгэх хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 347 дугаар зүйлийн хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүгчдийн бүрэлдэхүүнтэй холбогдсон заалтыг хэвээр үлдээж, хяналтын шатны шүүхийн тогтоолд гаргасан гомдол, эсэргүүцлийг Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцэхтэй холбогдсон зохицуулалтыг хасахтай холбогдсон өөрчлөлтийг тусгасан байна.
    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөлд Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаантай холбогдсон 1761, 177, 178 дугаар зүйлүүдийг хүчингүй болсонд тооцохоор тусгажээ.
    Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд хяналтын журмаар захиргааны хэрэг хянан шийдвэрлэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйлд заасан журмыг баримтлахтай холбогдсон 91 дүгээр зүйлд өөрчлөлт оруулахаар тус тус тусгасан байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
  • Чөлөөтийнхэн буурал тивийг дайлаар мордов
    2016 оны 1 сарын 27
    Чөлөөтийнхэн буурал тивийг дайлаар мордов

    Франц улсын нийслэл Парис хотын “Centre d’entrainement Olympique” Спортын ордонд энэ сарын 29-31-нд чөлөөт бөхийн уламжлалт гран при тэмцээн болно. Тус тэмцээнд манай чөлөөтийн эрэгтэйчүүд зодоглох бөгөөд 57 кг-д С.Батболд, 61 кг-д Б.Хаш-Эрдэнэ, Б.Нэмэхбаяр, Г.Отгонбаатар, 65 кг-д Б. Батмагнай,Ц.Чингэс,70кг-дДАтгангэрэл, 86 кг-д П.Өсөхбаатар, Л.Төртогтох 97 кг-д Д.Хүдэрбулга, 125 кг ЖЧулуунбат, Н.Золбоо нар дасгалжуулагч Б.Баяраа, Л.Энхбаярын удирддага дор оролцоно. Мөн чөлөөтийн зарим эрчүүд өчигдөр Болгар улсыг зорив. Тэд Дан Коловын ОУТ-д энэ сарын 30-31-нд хүч үзнэ. Тус багийн бүрэлдэхүүнд П.Өнөрбат (74 кг), Б.Номин (65 кг), Д.Гомбодорж (74 кг), Д.Цогтбаатар (57 кг), Т.Түвшинтулга (61 кг), О.Үйтүмэн (86 кг) нар багтжээ. Тэгвэл манай чөлөөтийн эмэгтэйчүүдийн баг ОХУ-ыг зорьсон бөгөөд тэд алдарт Иван Ярыгиний дурсгалд зориулсан тэмцээнд зодоглох юм. Тус тэмцээнд эрэгтэйчүүд ч мөн оролцох ажээ.
    Жүдочид Парисын “Их дуулга”-д зодоглоно
    Францын нийслэл Парис хотноо хоёрдугаар сарын 6-нд эхлэх жүдо бөхийн олимпийн эрхийн оноо олгох “Их дуулга” тэмцээнд Монголын шигшээ баг бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцоно. Эрэгтэйчүүдийн 60 кгд Г.Болдбаатар, ДАмартүвшин, 66 кг-д Д.Төмөрхүлэг, Д.Алтансүх, 73 кг-д С.Ням-Очир, Г.Одбаяр, 81 кг-д О.Ууганбаатар, Н.Даг- васүрэн, 90 кг-д Л.Отгонбаатар, -100 кг-д Н.Түвшинбаяр, +100-Д Ө.Дүүрэнбаяр, Б.Тэ- мүулэн нар хүч сорино. Эмэгтэйчүүдийн 48 кг-д М.Уращэцэг, 52 кг-д М.Бундмаа, 57 кг-д Д.Сумъяа, 63 кг-д Ц.Мөнхзаяа, Ц.Цэрэннадмид, 70 кг-д Ц.Наранжаргал, 78 кг-д ПЛхамдэгд , +78 кг-д О.Жавзмаа нар шигшээ багийн ахлах дасгалжуулагч О.Балжинням, дасгалжуулагч Х.Эрдэнэт- Од, ГДашдаваа, Х.Цагаанбаатар нарын удирддагад барилдах юм байна.
  • Сум, багийн засаг дарга нар чуулж байна
    2016 оны 1 сарын 27
    Эрхэм Улсын Их Хурлын дарга, Засгийн газрын гишүүд ээ
    Хүндэт зочид, төлөөлөгчид өө,
    Та бүхний энэ өглөөний амар амгаланг айлтган мэндчилье.
    Иргэдийн хамтран ажиллах, нийтээрээ хөгжих санаачилгыг дэмжих зорилготой “Хамтын хүч-нутгийн хөгжил” үндэсний чуулганд Монгол Улсын өнцөг булан бүрээс хуран цугларсан сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга, баг, хорооны Засаг дарга нар, Монголын баг сумдын үндэсний холбооны дээд шагнал “Монгол Улсын манлай” одонт нутгийн хөгжлийн төлөөх манлайлагчид, Хуримтлалын бүлгийн төлөөлөгч Та бүхэнд бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлье.
    Энэ удаагийн чуулганыг Монголын баг, сумдын үндэсний холбооноос санаачлан Улсын Их Хурлын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газартай хамтран зохион байгуулж, Монгол Улсын 330 сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга, Нийслэлийн 9 дүүргийн 152 хорооны Засаг дарга, 21 аймгийн тэргүүний 100 багийн Засаг дарга, нутгийн хөгжлийн 78 манлайлагч нар Төрийн ордонд хүрэлцэн ирж, нутгийн удирдлага, хөгжлийн эрх зүйн орчны тулгамдсан асуудал, тэдгээрийг шийдвэрлэх арга замыг хэлэлцэхээр чуулж байна. Орон нутгийн хурлын байгууллагуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын мэдээллийг сонсох, нутгийн удирдлагын шинэлэг хэлбэрүүд болох нийтийн сонсгол зохион байгуулах, баг хорооны сан, хуримтлалын бүлэг үүсгэн хамтаараа хөгжих арга замаа тодорхойлж, нутаг нутгийнхаа манлайлагч нараасаа харилцан сайн туршлага солилцсон ажил хэрэгч чуулган болно гэдэгт итгэлтэй байна.
    Уламжлал ёсоор манай чуулганд Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд мэндчилгээ дэвшүүлж, Монгол Улсын засаг захиргааны анхан шатны нэгж болох багийн эрх зүйн орчныг бэхжүүлэх талаар баримталж буй бодлогыг Та бүхэнд мэдээллэнэ. Аймаг нийслэл, сум, дүүргийн удирдлагыг чадавхижуулахад Улсын Их Хурлаас авч хэрэгжүүлж байгаа бодит арга хэмжээний нэг бол “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төсөл юм. Улсын Их Хурлын Тамгын газар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтран 3 дахь жилдээ хэрэгжүүлж байгаа энэ төслийн талаар Улсын Их Хурлын дарга онцлон ярих байх.
    Мөн Монгол Улсын Ерөнхий сайд Чимидийн Сайханбилэг оролцож, багийн хөгжлийн бодлогын талаар Засгийн газрын хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, цаашид авах арга хэмжээний талаар та бүхэнтэй ярилцах бөгөөд чуулганаасаа бид санал зөвлөмж гаргаж, төрийн бодлогын түвшинд манлайлагч та бүхний дуу хоолойг хүргэж, шийдвэрлүүлэхээр ажиллана. Чуулганы дараа та бид уламжлал ёсоороо нутаг усандаа үлгэр дууриалал болсон нэр хүндтэй, ажилсаг хөдөлмөрч, шинээр ажлын байр бий болгож, иргэд, өрхийн орлогыг нэмэгдүүлж, нийгмийн сайн сайхны төлөө өөрийн мэдлэг чадвар, зүрх сэтгэлээ зориулж яваа манлайлагч нартаа “Монгол Улсын манлай” нэг, хоёрдугаар зэргийн одонгоо гардуулах ёслолдоо оролцоно.
    Эрхэм төлөөлөгчид, манлайлагч нар аа,
    2011 онд шинээр хамтын бүл болон мэндэлсэн Монголын баг сумдын үндэсний холбоо улсын хэмжээнд “Үндэсний уламжлалаа дээдэлье”, “Өрх гэр-Улсын үндэс”, “Хот айл-Монгол аж төрөх ёс”, “Хөдөлмөрөөрөө манлайлагчдын форум” чуулгануудыг удаа дараа зохион байгуулж, өнөөдөр “Хамтын хүч-Нутгийн хөгжил” тавдугаар үндэсний чуулганаа хуралдуулж байгаа нь Бид Монгол Улсынхаа бүх аймаг, дүүрэг, багт салбар зөвлөлөө амжилттай байгуулж, үйл ажиллагаагаа тасралтгүй, тогтмол хэрэгжүүлж ирсний үргэлжлэл, үр дүн юмаа. Энэ хугацаанд бид хамтдаа орон нутгийн удирдлага, манлайллын чиглэлээр олон сургалт, семинар, хэлэлцүүлгийг хөдөө орон нутаг, нийслэлд зохион байгуулж, хотжилтыг сааруулах, хөдөөгийн хөгжил, нийгмийн асуудлыг дэмжих төрийн бодлогод байр сууриа илэрхийлэн тусгуулж ажиллалаа.
    Дэлхий дахины даяарчлалын давалгаанд Монгол өв соёл, аж төрөх ёс, үндэсний уламжлалаа хадгалж үлдэх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхийн зэрэгцээ гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлж Солонгос Улсын “Шинэ тосгон” хөдөлгөөний ерөнхийлөгчийг урьж ирүүлэн хамтын туршлагаасаа хуваалцсан билээ.
    Монголын хөдөөний аж амьдрал, нүүдэлчин ардын өв соёл бол дэлхийд цорын ганц, давтагдашгүй соёл билээ. Хөдөө өсч, эмээ өвөөгийн хүмүүжлээр өдий зэрэгтээ яваадаа би баярлаж явдаг. Эрт дээр үеэс олон зуун жил дамжин өвлөгдөж ирсэн энэ нандин монгол соёл, нүүдэлчдийн соёл иргэншил, мал маллах ухаан, гайхамшигт ур чадварыг хойч үедээ өвлүүлэх үүднээс эхлүүлсэн энэ холбооны үйл ажиллагаанд та бүгдтэйгээ сэтгэл, зүрх нэгдэн ажиллаж байгаадаа туйлаас баяртай байна. Та бүхэндээ гүн талархал илэрхийлж байгааг минь хүлээн авна уу.
    Өнөөдрийг хүртэл хийж бүтээсэн ажлуудаа улам өргөжүүлж, өөртөө эзэн, нутагтаа эзэн, эх орондоо эзэн уриагаа нутаг усандаа хүргэж ажиллацгаая.
    Монголын баг, сумдын үндэсний холбооноос өмнөх чуулгануудаар шийдвэрлүүлэхээр төлөвлөсөн зарим ажлууд, тухайлбал та бүхний олонх дэмжсэн “Малчдын ордон” байгуулах санал санаачлага улс орны эдийн засгийн нөхцөл байдлаас үүдэн удааширч байгаа ч цаашид анхаарч ажиллах болно. Манай холбоо энэ онд шинээр олон ажил хэрэгжүүлэхээр санаачилж байгаагийн дотор NTV, орон нутгийн телевизүүдтэй хамтран манлайлагч та бүхний ажил хөдөлмөрийн сайн туршлагыг сурталчлах, олны хүртээл болгох зорилгоор “Манлайлагч” төсөл хэрэгжүүлж, цуврал нэвтрүүлэг бэлтгэж хүргэх, Өвөрхангай аймгийн Уянга сумын Жаргалант багт багуудын сайн туршлага солилцох зөвлөгөөн зохион байгуулах зэрэг гол ажлуудыг нэрлэмээр байна. Өвөрхангай аймгийн Уянга сумын Жаргалант баг нь багийн иргэддээ эрчим хүч, харилцаа холбоо, дэд бүтэц, сургууль, эмнэлэг, цэцэрлэгийн үйлчилгээг цогцоор нь хүргэж шийдсэн улсын хэмжээнд цөөхөн, жишиг багийн төв юм.
    2016 онд бид сум, багийн хөгжлийг дэмжих эрх зүйн боломж гарцыг баталгаажуулж, ажил хэрэг болгож ажиллах чухал зорилт Та бидний өмнө тавигдаж байна. 2014 онд зохион байгуулагдсан “Баг-Иргэний засаг захиргаа” хэлэлцүүлгийн хүрээнд тулгамдсан асуудлын талаар санал авахад оролцогчдын дийлэнх нь “баг төсөвгүй” гэж хариулсан байсан. Үүний мөрөөр Баг, сумдын үндэсний холбоо эрх зүйн орчныг бүрдүүлэх хүрээнд олон удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулж холбогдох хууль, тогтоомжийн тодорхой заалтын дагуу багийг төсөвтэй болгох эрх зүйн гарцыг нээж, хэрэгжүүлэх ажлыг эхлүүлэхээр Засгийн газарт хандан шийдвэрлүүлэхээр ажиллаж байна.
    Багийг төсөвтэй болгох хууль зүй, эрх зүйн онолын хангалттай үндэслэл байна гэж би үзэж байна. Тухайлбал, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 28.8-д “Баг, хорооны Засаг дарга иргэдэд урамшил, дэмжлэг тусламж үзүүлэх, ажлаа хэвийн явуулах нөхцлийг хангах зориулалт бүхий мөнгөн хөрөнгийн сантай байж болох бөгөөд зарцуулалтынх нь дүнг сум, дүүргийн Засаг дарга болон иргэдийн Нийтийн Хуралд тайлагнана.” гэж заасны дагуу Багийн санг төсөвтэй болгох боломжтой байна.
    Мөн Иргэний хуулийн 36 дугаар зүйлийн 2-т “Нэг буюу хэд хэдэн үүсгэн байгуулагч нийгэмд ашиг тустай, нэгдмэл зорилгод хүрэхийн тулд эд хөрөнгө төвлөрүүлэх замаар байгуулсан гишүүнчлэлгүй хуулийн этгээдийг сан гэнэ” гэж заасан.
    Засгийн газрын тухай хуулийн 19-т “Засгийн газар нь төрийн гүйцэтгэх байгууллагын тодорхой чиг үүргийг холбогдох хууль, түүнд үндэслэсэн Засгийн газрын шийдвэр, гэрээний үндсэн дээр Засгийн газрын бус байгууллагад хариуцуулан гүйцэтгүүлж, холбогдох зардлыг бүрэн буюу хэсэгчлэн санхүүжүүлж болно. Төрийн гүйцэтгэх байгууллагын чиг үүргийг эрхлэн гүйцэтгэж, тэр тухайдаа улсын төсвөөс санхүүжиж байгаа байгууллага нь Засгийн газрын шийдвэрийг биелүүлж, уг ажлаа Монгол Улсын зохих сайдын өмнө хариуцна” гэж тус тус заажээ.
    Сая дурдсан хууль зүйн үндэслэлээс гадна эрх зүйн онолын үндэслэлийг бид хэрэглэж “Хувь хүн, гэр бүл болон нийгмийн бусад бүлэг хэсгийн санаачилгаар өөрөө шийдэж чадах аливаа үүрэг функцийг төр өөртөө булаан авч болохгүй. Төрийн гүйцэтгэх үүрэг функц нь зөвхөн тэдгээрийн хүч чадлаас давсан асуудал бэрхшээлд төвлөрөх ёстой” гэсэн суурь зарчмын дагуу Та бид багийн сангаа байгуулж болох юм.
    Баг, хорооны санг хуулийн дагуу бүртгүүлж, дүрэм журам, хариуцах эзэнтэй болгосноор орж, гарсан мөнгө бүртгэлтэй, зарцуулсан эзэн биетэй, буруугаар ашиглаж үрсэн бол хариуцлага тооцуулах үндэслэлтэй болох юм. Учир нь Төрийн бус байгууллагын тухай хуульд зааснаар сан нь удирдах зөвлөл, хяналтын бүтэц, гүйцэтгэх захиралтай байна гэж заасан.
    -Сангийн эрх барих байгууллага буюу удирдах зөвлөл 5-аас доошгүй гишүүнтэй хандивлагч, дэмжигч, тэдгээрийн томилсон төлөөлөл бүхий байдаг;
    -Сангийн эрх барих байгууллага нь гүйцэтгэх удирдлага болон хяналтын байгууллагыг томилдог;
    -Сангийн гүйцэтгэх удирдлага сангийн дүрэмд нийцсэн үйл ажиллагаа явуулж, үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг эрх барих байгууллагаараа хэлэлцүүлэн хэвлүүлж, олон нийтэд түгээх үүрэгтэй гэжээ.
    Ийнхүү хуулиар олгогдсон энэ бүтэц, тогтолцоо бол сангийн хандивлагч айл өрх, иргэн сангийн үйл ажиллагаанд хяналт тавих бас нэгэн боломж юм. Үүнийг бодит ажил болгон хэрэгжүүлж, баг, хорооныхоо санг хуулийн этгээдийн статустай болгох нь зүйтэй.
    Ингээд дараа жилийн чуулганд бүх багууд сангаа байгуулсан сайн туршлагатайгаар эргэн уулзах ерөөл өргөж, өнөөдрийн “Хамтын хүч-нутгийн хөгжил” Үндэсний тавдугаар чуулганыг нээснийг мэдэгдье.
  • Үлэг гүрвэлийн ясны хэргийг УМБГ шалгаж байна
    2016 оны 1 сарын 27
    71-84 сая жилийн өмнөх үлэг гүрвэлийн яс олжээ

    Өмнеговь аймгийн Даланзадгад сумын иргэн М, X, Улаанбаатар хотын иргэн Н нар хууль бусаар малтлага хийж эртний чулуужсан үлэг гүрвэлийн яс олжээ. Түнийгээ энэ сарын 17-ны оройн 18:00 цагийн орчимд Хан- Уул дүүргийн XI хорооны нутаг дэвсгэрт тээвэрлэж явсныг тус дүүргийн Замын цагдаагийн тасаг, Мөрдөн байцаах газрын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтсийн алба хаагчид илрүүлжээ.
    Дээрх олдворыг Шинжлэх ухааны ака- демийн геологи, палеонт- логийн тевд шилжүүлжээ. Шинжилгээгээр эвэрт үлэг гүрвэлийн бүтэн биеийн хэлхээ болон толгойн яс, нугасан хошуут үлэг гүрвэл болох 14.5-19.5 см хэмжээтэй зулзаганы бүрэн бус хэлхээ яс болох нь тогтоогджээ. Энэ олдвор нь 71-84 сая жил хуримтлагдсан Жодахтын давхаргадасны Төгрөгийн ширээгийн олдворт газар буюу Өмнөговь аймгийн Бул- ган сумын нутаг дэвсгэрээс олдсон байх магадлалтай юм байна. Хэргийг Улсын мөрден байцаах газарт шалгаж байна.
  • ИЗНН, АН-тай нэгдэх эсэхээ өнөөдөр шийднэ
    2016 оны 1 сарын 27
    ИЗНН АН-тай эвсэх эсэхээ өнөөдөр шийднэ
    2016 / 01 / 27 | 10:04 | Нийтэлсэн: Н.Гантуяа | 0

    ИЗНН-ын удирдлагууд өнөөдөр хуралдаж, сонгуульд АН-тай нэгдэж оролцох эсэхээ шийдвэрлэх болжээ.

    АН-ын Гүйцэтгэх зөвлөл өнгөрөгч 11 дүгээр сарын 25-нд хуралдах үеэрээ 2016 оны сонгуульд ИЗНН-тай эвсэж оролцох талаар яригдаж байсан. Харин дараа нь ИЗНН-ын энэ мэдээллийг үгүйсгэсэн мэдээлэл хийсэн юм. Тэгвэл энэ сарын 23-нд хуралдсан ИЗНН-ын Үндэсний хорооны хуралдаанаар сонгуульд дангаараа болон эвсэж орох талаар олон санал гарсан тул тус намын удирдлагууд энэ талаар судалж үзэхээр болсон аж.

    Тиймээс өнөөдөр ИЗНН-ын удирдлагууд хуралдаж, энэ талаар хэлэлцэн шийдвэр гаргахаар болжээ.
  • Прокуроруудад холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ
    2016 оны 1 сарын 27
    Өнгөрсөн оны долоодугаар сард нэр бүхий прокурорууд хар тамхины хэрэгт холбогдож саатуулагдсан.
  • Эртний эдлэл хил давуулдаг эгч дүүсийг баривчиллаа
    2016 оны 1 сарын 27
    Эртний эдлэл хил давуулдаг эгч дүүсийг баривчиллаа

    Монголын түүх, соёлын хосгүй үнэт зүйлсийг улсын хилээр завдсан хэрэгт- нүүдийг тагнуулынхан өчигдөр барив- чиллаа. Гэмт этгээдүүд Б, Г гэх эгч дүүс байсан бөгөөд өчигдөр Замын-Үүдийн боомтоор үнэт эдлэлийг БНХАУ руу гаргахыг оролдсон байна. Тэднийг баривчлах үед 27 ширхэг эртний үнэт эдлэлийг хураан авчээ.
    Эгч дүүс эх орныхоо түүх, соёлын үнэт зүйлсийг зохион байгуулалттайгаар хууль бусаар хил давуулж их хэмжээний ашиг олдог байсан бололтой. Тэд хоёр хоногийн өмнө Замын-Үүд рүу илгээмжээр эд зүйлсээ явуулсан нь тоггоогджээ.

  • ЗГ-ыг тогтвортой ажиллуулахыг шаардаж мэдэгдэл хүргүүлжээ
    2016 оны 1 сарын 27
    Бизнесийн төлөөний байгууллагууд Засгийн Газрыг тогтвортой ажиллуулахыг УИХ-аас шаардаж, нийт гишүүдэд нь анхааруулж байна. Бидний мэдэгдэл, шаардлагыг хүлээн авна үү?

    Би хувиасаа нэмээд нийт иргэд, бизнес эрхлэгчиддээ хувийн явцуу эрх ашгаа улсынхаа эрх ашгаас дээгүүр тавьсан аливаа улстөрч, сонгуулийн оноо авахыг ард иргэдийнхээ сайн сайхнаас дээгүүр тавьсан улстөрийн хүчин, захиалгын төлбөрөө Монголын ирээдүйн урдуур тавьсан хэвлэл мэдээллийн байгууллагуудад бойкот зарлахыг уриалж байна. Популизмгүй Монголын төлөө дуу хоолойгоо нэгтгэе, Монголчуудаа!
  • ШӨХТГ-аас ”Юнивишн”-ийг шалгахаар болов
    2016 оны 1 сарын 27
    ШӨХТГ-аас ”Юнивишн”-ийг шалгахаар болов

    “Юнивишн”-ийнхэн өрхийн хэрэглээний багц буюу интернет үйлчилгээндээ өөрчлелт оруулж, хэрэглээг хязгаарлахаа зарласан нь иргэдийн бухимдлыг төрүүлж, тус компанийг шүүмжилж эсэргүүцсэн иргэд маш ихээр хэл ам хийх болсон. Тус компани энэ сарын 20-нд өөрийн цахим хуудсаараа дамжуулан “Хэрэглээндээ нийлүүлэн сонго” чэс^эй үйлчилгээний багцын санал гаргасан нь ирэх сарын 01-нзэс хэрэгжиж эхлэх аж.
    Гэтэл иргэдийн хувьд хязгааргүй хэрэглээг илүү ихээр сонирхож байгаа тул өөрсдөөс нь асуулгүйгээр хэрэглээг нь өөрчилж хязгаарлаж байна гэж үзсэн тул ШӨХТГ-т гомдол гаргаж тус газрыг шапгаж өгөхийг хүсчээ. Энэ талаар тус газрын хэвлэл мэдээллийн ажилтан “Сүүлийн едрүүдэд ^ ”Юн^вйшн” компанитай холбоотой гомдол санал маш их ирж байгаа. Иймээс манайхаас ажлын хэсэг гарч тус I компанийг шалгахаар болсон” гэв.
  • “Монголд үйлдвэрлэв-Цагаан сар 2016” үзэсгэлэн худалдаа эхэллээ
    2016 оны 1 сарын 27
    “Монголд үйлдвэрлэв-Цагаан сар 2016” үзэсгэлэн худалдаа эхэллээ
  • О.Эрдэнэбулган: Шатахууны үнийг дахиад буулгах боломжтой
    2016 оны 1 сарын 27
    эрдэс баялгийн экспортоос хараат хэдхэн бүтээгдэхүүнтэй улсын хувьд гадаад зах зээлийн шок манайд маш хүчтэй нөлөөлж байна.
  • Дээд шүүхийнхэн сургалтад хамрагдаж байна
    2016 оны 1 сарын 27
    Испанийн Вант Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч ноён Карлос Д.Серраногийн урилгаар Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Батсүрэн тэргүүтэй төлөөлөгчид тус улсын Мадрид, Барселон хотуудад 2016 оны 01 дүгээр сарын 23-31-ний өдрүүдэд албан ёсны ажлын айлчлал хийж байна.

    Айлчлалын хүрээнд төлөөлөгчид Испанийн Вант Улсын Дээд шүүхийн холбогдох албан тушаалтнуудтай Монголын шүүхийн шүүгчдийг шүүн таслах ажиллагааны тодорхой чиглэлүүдээр мэргэшүүлэн сургах талаар уулзалт, яриа хэлэлцээр хийхийн зэрэгцээ Испанийн Вант Улсын Дээд шүүх, Шүүхийн Ерөнхий зөвлөл болон Барселон хот дахь шүүхийн сургуулиар зочилж үйл ажиллагаатай нь танилцах, шүүгчдийн мэргэжил, мэргэшил, туршлага судлах чиглэлээр сургалтад хамрагдах юм.

    Энэ удаагийн сургалт-уулзалт ярилцлага нь шүүн таслах ажиллагаа дахь хүний эрхийг хангах, шүүгчээс хууль хэрэглэх асуудлыг хөндөж буйгаараа онцог бөгөөд дараагийн ээлжийн сургалтыг энэ оны сүүлээр зохион байгуулахаар төлөвлөөд байна.

    Дашрамд дурдахад Испанийн Вант Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч ноён Карлос Д.Серраногийн урилгаар Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зориг тус улсын Мадрид хотноо 2015 оны 06 дугаар сарын 25-29-ний өдрүүдэд албан ёсны ажлын айлчилж, хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх, бэхжүүлэх, харилцан туршлага, мэдээлэл солилцох, тэр дундаа Монгол Улсын шүүхийн шүүгч нарыг Испанийн Вант Улсын шүүхэд мэргэшүүлэн сургах талаар харилцан санал солилцож, тодорхой шийдэлд хүрсэн бөгөөд энэ хүрээнд дээрх сургалт зохиогдож байна.

    Нэмж хэлэхэд Монгол Улсын Дээд шүүх удахгүй Бразил болон БНСУ-ын дээд шүүхээс зохион байгуулагдах сургалтад оролцох 10 хүртэл шүүгчдийн бүрэлдэхүүнтэй багаа илгээх бэлтгэл ажил хангагдаад байна.
  • Эдийн засгийн байнгын хороо хуралдаж байна
    2016 оны 1 сарын 27
    УИХ-ын Эдийн Засгийн байнгын хорооны хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар Барилгын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төсөл, Төрийн өмчийн тухай болон холбогдох бусад хууль, тогтоолын төсөл, Инфляцийн түвшин буурч байгаатай холбогдуулан тэтгэврийн, цалингийн, малчны болон жижиг дунд үйлдвэрлэлийн зориулалтай зээлийн хүүг бууруулах асуудлаар Монголбанкны мэдээлэл сонсох юм.
  • Орон нутгийн хөгжлийг хэлэлцэж байна
    2016 оны 1 сарын 27
    “Хамтын хүч-Нутгийн хөгжил” үндэсний чуулган өнөөдөр Төрийн ордонд чуулж байна. Монголын баг, сумдын үндэсний холбоо, Улсын Их Хурлын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар хамтран зохион байгуулж байгаа энэ удаагийн чуулганы хэлэлцэх гол сэдэв нь “Нутгийн хөгжил бол улс орны хөгжлийн үндэс” байх юм.
  • БНХАУ Швед улсын хүний эрхийн төлөө тэмцэгчийг нутгаасаа хөөлөө
    2016 оны 1 сарын 27
    БНХАУ Швед улсын хүний эрхийн төлөө тэмцэгчийг нутгаасаа хөөлөө
  • ”Тэх” захын хашаанд газын зуух дэлбэрч казакстан иргэн түлэгджээ
    2016 оны 1 сарын 27
    БГД-7. ”ГССҮТөвд ахуйн газанд түлэгдсэн хүн ирж хэвтлээ“ гэсэн мэдээллийг 01-р сарын 26-нд авч шалгахад: БГД-20. Тэх захын хашаанд газын зуух дэлбэрч Казакстан улсын иргэн М.С /эр.46н/-н нүүр, 2 гар түлэгдэж тус эмнэлэгт эмчлүүлж байгаа хэргийг БГДЦХ-2 шалгаж байна.
  • Унгарын тал “Авто худалдааны цогцолбор”-т 70 сая ам.долларын хөрөнгө оруулсан гэв үү
    2016 оны 1 сарын 27
    Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан энэ сарын 24-26-ны өдрүүдэд манай улсад төрийн айлчлал хийсэн. Эл айлчлалын үеэр Монгол, Унгарын бизнес уулзалт болж Монгол Улсын 200, Унгар Улсын 60 гаруй бизнес эрхлэгчид оролцож, төгсгөлд нь хоёр улсын Худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан билээ. Мөн хувийн хэвшлийн хоёр компани хамтран ажиллах гэрээ байгуулжээ.
    Тэгвэл эх сурвалжийн мэдээлснээр Унгарын талаас “Авто худалдааны цогцолбор”-т 70 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр санамж бичигт гарын үсэг зурсан гэх мэдээлэл байна. Энэ талаар нэрээ нууцлахыг хүссэн иргэн А-тай ярилцлаа.
    -Унгарын талаас авто худалдааны цогцолборт 70 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн гэх мэдээлэл байна. Үүнийг та яаж мэдсэн юм бэ?
    -Унгарын зуучлалын компани Хотын санхүү эрхэлсэн орлогч дарга Батаатай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. Бэлэн төсөл, цэвэрлэх байгууламж, далан, дэд бүтэц, усан санг тохижуулах, дулааны станц барихад нь Унгарын талаас хөрөнгө босгож, хамтарч ажиллах талаас санамж бичиг байгуулсан. Уг санамж бичгийг байгуулснаар Унгарын компани нь өөрийн улсдаа санал болгоод, тэд сонирхох юм бол хөрөнгө оруулалтаа босгож манай улсын“Авто худалдааны цогцолбор”-т судалгаа хийнэ. Тэгээд таалагдвал гэрээ хэлэлцээр хийх юм.
    -70 сая ам.долларыг “Авто тээврийн үндэсний төв”-ийн дансанд оруулсан гэх мэдээлэл байна?
    -Тийм юм байхгүй. Санамж бичиг л байгуулсан.
    -Энэ мөнгө шийдэгдвэл “Авто худалдааны цогцолбор”-ыг ирэх сарын 1-ээс өмнө албадан нүүлгэнэ гэх мэдээлэл ч байна. Энэ талаар танд мэдээлэл бий юу?
    -Тийм юм байхгүй. Тэр чинь мэдээллийн хэрэгслээр тархи угаах ядсан арга. 70 сая ам.долларын гэрээ гэдэг чинь буцаж төлөгдөх зээл л гэсэн үг. Ийм их хэмжээний өр тавихын тулд заавал УИХ-аар орж хэлэлцэгдэж, батлагдах ёстой. Түүнээс Унгарын Ерөнхий сайд ирээд шөнөдөө шийдчихдэг ч асуудал биш.
    -“Авто худалдааны цогцолбор”-ын дарга Д.Байдрагийг худалдаа эрхлэгчдээс 2-3 тэрбумыг цуглуулаад эхний ээлжийн хөрөнгийг босгосон гэдэг. Энэ үнэн үү?
    -Д.Байдраг автомашин худалддаг нөхдүүдээс 2-3 тэрбум төгрөг цуглуулаад дээрээс нь дуудлага худалдаагаар газар зарсан байдаг юм. Угтаа дуудлага худалдаагаар олсон мөнгийг Нийслэлийн төсөвт төвлөрүүлэх ёстой. Гэтэл тэр мөнгийг төсөвт төвлөрүүлэлгүйгээр Авто цогцолбор хавьцаа шингээчихээд яг хэдэн төгрөг цуглуулсан, хэдийг нь зарцуулсан, ямар ч тайлан тооцоогүй яваад байна.
    Хэрвээ үнэхээр энд ямар нэг маапаан ороогүй бол шилэн дансны хуулиараа хэдэн төгрөг цуглуулав, юу, юунд зарцуулав, цаашид хэдэн төгрөг хэрэгтэй байна вэ гээд ил явах ёстой. Тийм болохоор Д.Байдрагийг хардах бүрэн үндэстэй юм.
    Дээр нь Улсын эзэмшлийн газар барихын тулд хүмүүсээс мөнгө цуглуулна гэдэг чинь хууль бус биз дээ. Адаглаад дараа нь тэр байгууламжийг хэн өмчлөх вэ гэдгээс эхлээд маргаан үүснэ.
  • “Өсвөр үеэ мансуурлаас сэргийлье” сэдэвт аян явагдаж байна
    2016 оны 1 сарын 27
    Дархан-Уул аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга зүйн зөвлөлөөс “Өсвөр үеэ мансуурлаас сэргийлье” сэдэвт аяныг 2015 оны 12 дугаар сарын 20-ноос 2016 оны 02 дугаар сарын 20-ны хооронд 2 сарын хугацаатайгаар зохион байгуулж байна.

    Аяны хүрээнд аймгийн Прокурорын газар нь Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар зэрэг байгууллагуудтай хамтран ерөнхий боловсролын сургуулийн 10-11 дүгээр ангийн 500 гаруй сурагчидад мансууруулах бодис, эм бэлдмэлийн хор уршиг, үүнээс үүдэн гарах үр дагавар болон гэмт хэрэг, зөрчлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар яриа таниулга, сургалтыг зохион байгуулжээ.
  • Төрийн өндөр албан тушаалтнууд хангалтгүй мэдүүлээд байна
    2016 оны 1 сарын 27
    Авлигатай тэмцэх газраас улсын хэмжээнд зохион байгуулдаг албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн бүрдүүлэлтийн үйл ажиллагаа үргэлжилж байна.


  • Улаанбаатар төмөр замын удирдах албан тушаалтнуудаас зөрчил илэрчээ
    2016 оны 1 сарын 27
    Авлигатай тэмцэх газраас Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.5, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Монгол, Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын удирдах 227 албан тушаалтны 2013, 2014 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан үзсэн байна.

    Шалгалтын хүрээнд гарсан зөрчлийг арилгах, хууль тогтоомж зөрчсөн албан тушаалтнуудад хариуцлага тооцох, цаашид тухайн байгууллагадаа Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйл, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан нийтлэг үүргийг хэрэгжүүлэн ажиллах талаар Монгол, Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын дарга Л.Пүрэвбаатарт албан бичиг хүргүүлэв.
5340 5341 5342 5343 5344 5345 5346
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СЯНЬБИ-гийн ТҮҮХ БИЧЛЭГ БАЯЖИХ НЬ
    8 цаг 53 мин
  • Бүгд найрамдах Хорват Улсын Гадаад хэрэг, Европын сайд албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
    17 цаг 2 мин
  • Бөхийн өргөөний уулзвараас Натур хүртэлх замыг нээлээ
    17 цаг 6 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргиз улсад төрийн айлчлал хийнэ
    17 цаг 11 мин
  • Улаанбаатарт 31 градус дулаан байна
    17 цаг 14 мин
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
    Уржигдар 14 цаг 00 мин
  • Танилц: Хэвийн ажиллаж буй зах, худалдааны төвүүд
    Уржигдар 10 цаг 35 мин
  • Манай эмэгтэй шигшээ баг өнөөдөр Күүкийн арлуудын эсрэг тоглоно
    Уржигдар 10 цаг 27 мин
  • Танилц: Энэ жил 100 жилийн ойтой нэг аймаг, 24 сум байна
    Уржигдар 10 цаг 14 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд дэлхийн 12 улсаас баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
    Уржигдар 10 цаг 02 мин
  • Энэ онд хот, нийтийн аж ахуйн салбарт 301 тусгай зориулалтын машин механизмаар парк шинэчлэлт хийнэ
    Уржигдар 09 цаг 49 мин
  • Ихэнх гол мөрөн үерийн аюултай түвшинг даван үерлэж байна
    Уржигдар 09 цаг 44 мин
  • Улсын хэмжээнд гол мөрөн, нуурын эрэг дагуу 400 орчим алба хаагч завьт, морьт болон явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна
    Уржигдар 09 цаг 32 мин
  • Улаанбаатарт өдөртөө 30 хэм хүрч хална
    Уржигдар 09 цаг 25 мин
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
    Уржигдар 00 цаг 13 мин
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
    2025-07-15
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
    2025-07-15
  • Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж байна
    2025-07-15
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12400 болжээ
    2025-07-15
  • Аюулт үзэгдэл, осолд 2880 хүн нэрвэгджээ
    2025-07-15
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Улсын начин Э.Батмагнай, аймгийн Хурц арслан Н.Өсөхбаяр нар “Улсын заан” цолны болзол хангалаа
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Э.Батмагнай: Энэхүү сайхан мэдрэмжийг өглөө босохдоо бодож, шөнө унтахдаа зүүдэлж, 15 жилийг зориулсан байна
  • Улсын арслан Э.Батмагнай 1 секундэд учраа бөхөө өвдөг шороодуулж байжээ
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Гачууртад шүлхий бүртгэгдэж, хөл хорио тогтоожээ
  • ФОТО: УИХ-ын гишүүдийн наадмын гоёл
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Наадам: Манлай уяач, УИХ-ын гишүүн З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
  • Яруу найрагчдын НААДАМ гоёсон шүлгүүд
  • Наадам: Улсын начингаас “Улсын арслан”, аймгийн Хурц арслангаас “Улсын гарьд”
  • Улсын арслан Э.Батмагнай 1 секундэд учраа бөхөө өвдөг шороодуулж байжээ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК