зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5411 5412 5413 5414 5415 5416 5417
  • Нийтийн сонсголын тухай хуулийн талаар мэдээлэл хийлээ
    2015 оны 12 сарын 31
    онгол Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэх Нийтийн сонсголын тухай хуулийн талаар өнөөдөр /2015.12.31/ мэдээлэл хийлээ.



    Тэрээр мэдээлэлдээ, Нийтийн сонсголын тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2014 оны 6 дугаар сарын 8-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлснийг 2015 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан. Төрийн шийдвэр боловсруулах, хэлэлцэх, батлах, хэрэгжилтийг нь хянах бүхий л үйл ажиллагаанд иргэд оролцож, үзэл бодлоо илэрхийлэх, шийдвэрт саналаа тусгах боломж нөхцлийг бүрдүүлсэн маш чухал хууль батлагдсан гэдийг онцлоод хуулийн талаар дэлгэрэнгүй тайлбарласан юм.

    Нийтийн сонсголын тухай хууль нь 5 бүлэг 26 зүйлтэй. Хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний актыг тогтоох, төрийн байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, түүнчлэн хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний актын хэрэгжилтийг үнэлэх, нийтийн эрх ашгийг хөндсөн асуудлаар шийдвэр гаргахын өмнө төрийн байгууллага, албан тушаалтан, иргэн, хуулийн этгээд, мэргэжлийн шинжээчээс санал сонсох, мэдээлэл авах зорилгоор нийтийн сонсголын үйл ажиллагааг зохион байгуулна. Ингэхдээ Нийтийн сонсголын тухай хуулиар хууль тогтоомжийн төсөл, ерөнхий хяналтын, төсвийн хяналтын, томилгооны, захиргааны хэм хэмжээний болон төлөвлөлтийн, орон нутгийн сонсгол гэсэн үндсэн 6 төрлийн сонсголыг доор дурдсан үндэслэл, журмаар явуулж төрийг удирдах хэрэгт иргэдийн оролцоог хангахаар тусгажээ.

    Үүнд:

    1. Хууль санаачлагч нь хүний эрх, эрх чөлөө, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарлахтай холбоотой болон нийтийн ашиг сонирхолтой шууд хамааралтай нийгэм, эдийн засаг болон байгаль орчны асуудлыг шийдвэрлэхэд хууль тогтоомжийн төслийн сонсголыг явуулахаар тусгасан байна.

    Хууль тогтоомжийн төслийн сонсгол явуулах асуудлыг тухайн Байнгын хорооны нийт гишүүдийн гуравны нэгээс доошгүйн саналаар шийдвэрлэх бөгөөд иргэн хуулийн этгээд уг сонсголыг явуулах хүсэлтийг тухайн асуудал эрхэлсэн Байнгын болон дэд хороонд хандан гаргах юм.

    2. Хууль тогтоомжийн хэрэгжилтийн мониторинг үнэлгээ хийх эрх зүйн орчинг бүрдүүлэх зорилгоор Улсын Их Хурал, нутгийн өөрөө удирдах байгууллага ерөнхий хяналтын сонсголыг явуулахаар тусгав. Ингэхдээ Хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний актын хэрэгжилтийг үнэлэх зорилгоор ерөнхий хяналтын сонсголыг тогтмол явуулах бөгөөд тухайн хууль, тогтоомж, захиргааны хэм хэмжээний акт хүчин төгөлдөр болсноос хойш 24-30 сарын дотор эхний хяналтын сонсголыг, дараагийн сонсголыг таван жил тутамд нэгээс доошгүй удаа заавал зохион байгуулна.

    3. Улсын Их Хурал нь төсвийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, төсвийн сахилга батыг дээшлүүлэх, төсвийн орлого, зарлага, төсвөөс санхүүжүүлсэн болон хөрөнгө оруулсан үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтыг хянах зорилгоор улсын нэгдсэн төсвийн биелэлт, зарцуулалттай холбоотой асуудлаар Төрийн аудитын байгууллагаар дүгнэлт гаргуулан төсвийн хяналтын сонсголыг зохион байгуулахаар тусгав.

    4. Улсын Их Хурал өөрийн бүрэн эрхийн хүрээнд хамаарах асуудлаар албан тушаалтныг томилохдоо Улсын Их Хурлын нийт гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй гишүүдийн хүсэлтийг үндэслэн томилгооны сонсголыг явуулахаар заажээ.

    5. Захиргааны хэм хэмжээний болон төлөвлөлтийн сонсголыг захиргааны хэм хэмжээний актыг батлах, нийтийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргахын өмнө зохион байгуулахаар тусгав.

    6. Орон нутгийн сонсголыг Улсын Их Хурал, Засгийн газар нь тухайн орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хүсэлт, тухайн асуудал хариуцсан байнгын хорооны шийдвэрийг үндэслэн тодорхой асуудлаар тухайн газарт очиж явуулахаар заасан байна. Нийтийн сонсголын тухай хуулийг баталснаар хууль тогтоох болон төрийн шийдвэр гаргах үйл ажиллагаанд иргэний оролцоог хангах, иргэд төрөөс гарах шийдвэрийн талаар өөрийн санал бодлоо илэрхийлэх, шийдвэрт нөлөөлөх эрх зүйн үндэс бүрэлдэж, төр иргэн хооронд мэдээллийн эргэх холбоо үүсч, иргэдээс төрд итгэх итгэл нэмэгдэх бөгөөд үүний үр дүнд хууль, нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон актын чанар сайжирч, нийтээр хүлээн зөвшөөрөх хандлагад эерэг нөлөө үзүүлнэ гэж үзжээ.

    Мэдээллийн төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.
  • Чингисийн талбайн баруун, зүүн замын хөдөлгөөнийг түр хязгаарлана
    2015 оны 12 сарын 31
    Өнөөдөр 21:00 цагаас Чингисийн талбайд “Мөнгөн шөнө” цэнгүүний үеэр Улаанбаатар хотын Цагдаагийн газар, Замын Цагдаагийн газар, нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газар, Онцгой байдлын газрын албан хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, он солигдох торгон мөчид нийслэлийн дөрвөн цэгт ёслолын буудлага хийх юм. Мөн баярын арга хэмжээний үеэр явган зорчигч болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөн ихэсдэгтэй холбогдуулан Чингисийн талбайн баруун, зүүн талын замын хөдөлгөөнийг 20:00 цагаас эхлэн түр хугацаагаар хязгаарлаж, Чингисийн талбайн баруун, зүүн болон урд зогсоолыг үнэ төлбөргүй ашиглуулах юм. Тус үйл ажиллагаа өндөрлөсний дараа 18 чиглэлд нийтийн тээвэр иргэдэд үйлчилнэ.
  • Амралтын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
    2015 оны 12 сарын 31
    Жил бүрийн нэгдүгээр сарын 1-нд бүх нийтээр амардаг. Энэ өдөр автомашины улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Нэгдүгээр сарын 2, 3-нд амралтын өдөр таарч байгаа учир мөн дугаартын хязгаарлалт үйлчлэхгүй юм байна.

    Баярын өдрүүдэд замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг учир өнөө орой “Чингис”-ийн талбайд болох ”Мөнгөн үдэш” арга хэмжээний дараа иргэдэд үйлчлэх тусгай автобусуудыг нийслэлийн Тээврийн газраас гаргаад байгаа аж.
  • Хорихын эмнэлэгт хэвтэж буй Г.Шийлэгдамбын хорих хугацааг сунгажээ
    2015 оны 12 сарын 31
    Эрүүл мэнд, спортын сайд асан Г.Шийлэгдамбыг авлигын хэрэгт сэжиглэн эрүүгийн хэрэг үүсгэн АТГ-аас баривчилж, Төв аймгийн Урьдчилан хорих төвд саатуулаад байгаа. Тэгвэл шүүхээс шийдвэр гаргаснаар түүнийг цагдан хорих хугацааг 30 хоногоор сунгасан байна.
    Өнгөрсөн сард мөн Г.Шийлэгдамбын цагдан хоригдох хугацаа дуусгавар болсон ч шүүхээс түүнийг яллагдагчаар татаж, цагдан хорих хугацааг дахин хоёр сараар сунгасан юм. Тодруулбал, яллагдагчаар татаж, үргэлжлүүлэн хорих хүсэлтээ АТГ прокурорт хүргүүлсэн байна. Прокурор хүсэлтийг шүүхэд хүргүүлснээр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхээс дээрх шийдвэрийг гаргажээ. Г.Шийлэгдамбын биеийн байдал тааруу байгаа учир өмгөөлөгч нь батлан даалтад гаргуулах хүсэлтээ шүүхэд хүргүүлсэн ч хүсэлтийг шүүх хүлээж аваагүй юм.
  • Тээврийн хэрэгслийг ачих шинэ журам маргаашнаас хэрэгжинэ
    2015 оны 12 сарын 31
    Тээврийн хэрэгслийг ачих, зөөх, шилжүүлэх, шинэчилсэн журмыг 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхэлнэ.
    НИТХ-аас 08:00-20:00 цагийн хооронд хориглосон газарт зогсож бусдын хөдөлгөөнд саад учруулсан тээврийн хэрэгслийг зөөж, шилжүүлэх төлбөрийг тогтоосон. Тодруулбал, Мотоцикл 30,000 төгрөг Суудлын автомашин, микробус болон 3,5 тонн хүртэлх жинтэй ачааны автомашин, автобус 60,000 төг 3,5 тонноос дээш жинтэй том оврын тээврийн хэрэгслийг 90,000 төгрөгөөр зөөж шилжүүлдэг байхаар тогтоолоо.
    ТҮР СААТУУЛАХ ХАШАА /БАЙР/-НЫ НЭГ ХОНОГИЙН ТӨЛБӨР Мотоцикл 3,000 Суудлын автомашин, микробус болон 3,5 тонн хүртэлх жинтэй бүх ачааны машин 5,000 3,5 тонноос 24 тонн хүртэлх жинтэй ачааны автомашин болон дунд оврын автобус 10,000 Тусгай зориулалтын том оврын тээврийн хэрэгсэл, хүнд механизми 20,000 төгрөг байна.
  • Мөс цөмөрсний улмаас амиа алджээ
    2015 оны 12 сарын 31
    Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр багийн “Тарваган шийрийн гацаа” гэдэг газар Туул голын мөсөн дээгүүр зорчиж явсан 22-00 ... улсын дугаартай “Ланд крузер-100” загварын автомашин мөс цөмөрч суусан байна гэсэн дуудлага Онцгой байдлын албанд иржээ.
    Тус дуудлагын дагуу Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид ажиллахад, жолооч Д (48 настай, эрэгтэй) автомашины бүхээгтээ осгож нас барсан байжээ. Уг хэргийг цагдаагийн байгууллагад шалгаж байна.
  • 2016 онд прокурорын мэтгэлцэх ур чадварыг дээшлүүлнэ
    2015 оны 12 сарын 31
    Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх зөвлөлийн хуралдаан 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр боллоо.

    Хуралдаанаар прокурорын байгууллагаас 2016 онд дэвшүүлсэн зорилт, УЕПГ-ын 2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, Прокуроруудын ажлын байрны тодорхойлолтын тус тус хэлэлцэж баталлаа.

    Прокурорын байгууллага 2016 онд прокурорын мэтгэлцэх ур чадварыг дээшлүүлэх, шүүхэд төрийг төлөөлөх үйл ажиллагааг өргөжүүлэх, прокурорын мэргэжил, ёс зүйн үнэлэмж, урамшуулал, хариуцлагын тогтолцоог төгөлдөржүүлэх зорилтыг дэвшүүлж ажиллахаар боллоо.
  • Прокурорууд мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө
    2015 оны 12 сарын 31
    Дархан-Уул аймгийн прокурорууд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Дархан сумын Малчин, Өргөө болон 1-16 дугаар багуудын гэмт хэргээс урьчилан сэргийлэх ажлыг шалган тусалж мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэн, багуудад гарсан гэмт хэргийн шалтгаан нөхцлийг арилгуулахаар мэдэгдэл бичжээ.

    Прокурорууд хариуцсан багийн засаг дарга, нийгмийн ажилтан, хэсгийн байцаагч нарт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийг хэрэгжүүлэх талаар сургалт явуулсан ба хяналтын прокурор Д.Энхтуяа, С.Баттамир нар хариуцсан багтаа Ерөнхий боловсролын сургуулийн 10-11 дүгээр ангийн 500 гаруй сурагчдад Прокурорын байгууллагын чиг үүргийг танилцуулан 2015 онд зонхилон гарсан хулгай, дээрэм, хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргүүдийн шалтгаан нөхцөл, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга замын талаар яриа таниулга хийж шалгалтыг үр дүнтэй явуулсан байна.
  • Б.Батзаяагийн хэрэгт холбогдуулан Х.Баттулга, А.Гансүх нарыг шалгаж эхэлжээ
    2015 оны 12 сарын 31
    Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяа, Ухаахудаг-Гашуун сухайтын чиглэлийн төмөр замын ажлыг гүйцэтгэж байсан Өмнөд Солонгосын “Самсунг С&Т” компанийн захирал Ли Жон Гёл нарыг хоёр сарын өмнө цагдан хорьж нийгэмд багагүй шуугиан дэгдээсэн.

    Улмаар өнгөрсөн сард “Самсунг С&Т” компанийн захирал Ли Жон Гёл, Б.Батзаяа нарыг батлан даалтад гаргаад байсан ч Б.Батзаяаг төд удалгүй эргүүлэн хорьсон.

    Тэгвэл өдгөө ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид саатуулагдаж буй Б.Батзаяа Өргөдлийн байнгын хороонд өргөдөл илгээжээ. Түүний энэ сарын 18-нд илгээсэн тус өргөдөлд тэрбээр хоёр зүйлийг тусгасан байна. Ингэхдээ байнгын хорооны дарга О.Баасанхүүтэй уулзахыг хүссэн төдийгүй өлсгөлөн зарлахаа ч тусгажээ.

    Б.Батзаяаг Эрүүгийн хуулийн 148.4 буюу зохион байгуулалттайгаар бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж улсад үлэмж их хэмжээний хохирол учруулсан, 161’1.2 буюу зохион байгуулалттайгаар мөнгө угааж улсад онц их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр шалгаж байгаа билээ.
  • Мэндчилгээ
    2015 оны 12 сарын 31
    ...WWW.24TSAG.MN сайт нь 2011 онд байгуулагдсан өдөр тутмын мэдээллийн шуурхай сайт юм. Байгуулагдаад 4 жил болж байгаа ч бид Монголын дөрөвдэхь том мэдээллийн веб сайт болон байр сууриа эзэлж, өөрийн гэсэн уншигчдын хүрээллийг бий болгосон амжилтыг үзүүлээд байна...
  • Салют худалдан авахгүй байхыг анхааруулж байна
    2015 оны 12 сарын 31
    Шинэ жилийн баярын өдрүүдэд пиротехникийн хэрэгсэл буюу салют худалдаж авахгүй байхыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын “Зөвлөгөө, мэдээллийн төв” анхааруулж байна.

    Хэзээ, хаана үйлдвэрлэсэн нь тодорхой бус, хэрэглэх зааваргүй, баталгаагүй пиротехникийн хэрэгслийг гар дээрээс худалдаж авч он солигдох мөчид хэрэглэснээс гар, хуруугаа гэмтээн эрүүл мэндээрээ хохирсон тохиолдол хэдэн жилийн өмнө гарч байсан. Иймээс баяраа тэмдэглэж байгаа иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд зөвшөөрөлгүйгээр пиротехникийн хэрэгсэл буюу салют ашиглахгүй байх, зайлшгүй шаардлагатай гэж үзвэл зөвхөн мэргэжлийн хүн ажиллуулах зэргээр аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна.

    Гар дээрээс болон худалдааны төв, зах, бусад газарт зөвшөөрөлгүйгээр пиротехникийн хэрэгсэл худалдан борлуулж байгаа тохиолдолд мэргэжлийн хяналт, онцгой, цагдаагийн байгууллагад мэдэгдэхийг зөвлөж байна.
  • Төрийн одон, медалиа гардан авлаа
    2015 оны 12 сарын 31
    Монгол Улсын Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны 104 жил, Ардчилсан хөдөлгөөний 25 жилийн ойг тохиолдуулан төр захиргаа, хууль эрх зүй, эрүүл мэнд, эдийн засаг, боловсрол, соёл, шинжлэх ухаан, спорт, харилцаа холбоо, худалдаа үйлчилгээ, батлан хамгаалах, мал аж ахуй, хөдөө аж ахуй, төрийн болон төрийн бус байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан Сүхбаатар дүүргийн 64 иргэнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн одон, медалиар шагнажээ. Энэхүү шагналыг өнөөдөр дүүргийн ИТХ-ын дарга Б.Ган-Эрдэнэ, Засаг дарга Д.Бадарсан, Засаг даргын хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Л.Нармандах болон ЗДТГ-ын дарга Д.Баасанбат нар гардуулан өглөө. Шагнал гардуулах үйл ажиллагааг нээж дүүргийн Засаг дарга Д.Бадарсан хэлсэн үгэндээ “Шинэ оны босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн одон, медаль хүртсэн та бүхэндээ баяр хүргээд та бүхний гэр бүл, үр хүүхэд, хамт олонд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Бид улиран одож буй 2015 онд дүүрэг үүсэн байгуулагдсаны түүхт 50 жилийн ойг иргэдтэйгээ хамт тэмдэглэсэн ажил, амжилтаар дүүрэн жил байлаа. Та бүхэн олсон ололт, хуримтлуулсан туршлагаа залуу хойч үедээ өвлүүлэн, уламжлуулж, дүүргийнхээ хөгжилд улам илүү хувь нэмрээ оруулна гэдэг итгэлтэй байна” гэдгийгонцлов. Монгол Улсын төрийн дээд шагнал Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор дүүргийн XVIII хорооны өндөр настан Б.Чимэддамба, Эрүүл мэндийн нэгдлийн орлогч дарга Ц.Ганчимэг, дүүргийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн дарга Д.Сонгохбаяр нарын зургаан хүн, Алтан гадас одонгоор дүүргийн Засаг дарга асан А.Амарсайхан, Зүүн хүрээ Дашчойлон хийдийн лам Ц.Алтанхүү, 1 дүгээр сургуулийн багш Х.Батцэцэг нарын 46 хүн, Цэргийн гавьяаны одонгоор X хорооны иргэн О.Бямбасүрэн, Хөдөлмөрийн хүндэт медалиар 58 дугаар сургуулийн ахмад багш Я.Дархижав, Монголын Залуучуудын холбооны цахилгаанчин Н.Раднаасэд нарын 11 хүнийг тус тус шагнасан байна.
  • Өнөөдөр зам хаана
    2015 оны 12 сарын 31
    Баярын өдрүүдэд Замын цагдаагийн газрын алба хаагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ ард иргэдийнхээ амгалан тайван байдлыг хангах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, гудамж замын хөдөлгөөнийг зохицуулж ажиллана.

    Өнөөдөр орой Чингисийн талбай дээр зохион байгуулах арга хэмжээтэй холбоотойгоор оройн 20 цагаас шөнийн 01:00 цаг хүртэл талбайн баруун зүүн талын замыг бүрэн хаана.

    Иймд энэ замыг сонгож замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг жолооч нарт анхааруулж байна. Мөн үйл ажиллагааны үеэр тайлбайн ойр орчмын төлбөртэй зогсоолууд үнэ төлбөргүй иргэдэд үйлчлэх тул тээврийн хэрэгслээ зогсоолд зөв байршуулан бусаддаа хүндэтгэлтэй хандаж замын хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.
  • “Шилдэг тээвэр зууч гэж хэнийг хэлэх вэ?”
    2015 оны 12 сарын 31
    “Шилдэг тээвэр зууч гэж хэнийг хэлэх вэ?”
  • Цагдаагийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана
    2015 оны 12 сарын 31
    Улаанбаатар хотын хэмжээнд шинэ жилийн баяр, амралтын өдрүүдэд иргэд, олон нийтийн амгалан тайван байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлж, 24 цагийн ажиллагаатай байнгын болон түр пост, авто эргүүлийн 68, явган эргүүлийн 163 чиглэлд 3200 алба хаагч үүрэг гүйцэтгэнэ. Нэмэлтээр Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны 60, Хууль Сахиулахын Их Сургуулийн 120 сонсогч, Ерөнхий боловсролын 122 сургуулийн 7300 орчим “School police” эцэг, эхийн эргүүл , 131 аж ахуйн нэгж, байгууллагын 2600 иргэн урамшилт болон сайн дурийн үндсэн дээр эргүүлд ажиллах юм. Мөн Улаанбаатар хотын цагдаагийн газар холбогдох албадтай хамтран хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, солют, пиротехникийн хэрэгсэлд хяналт, шалгалт тавьж, болзошгүй аюул, осол, эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллана гэж Улаанбаатар хотын Цагдаагийн газраас мэдээллээ.
  • Сэрэмжлүүлэг
    2015 оны 12 сарын 31
    Хоол хүнсийг худалдаж авахдаа зөв сонголт хийх:
  • Шинэ жилийн “МӨНГӨН ШӨНӨ” цэнгүүний хөтөлбөр
    2015 оны 12 сарын 31
    ”Мөнгөн шөнө” цэнгүүний хөтөлбөр
  • Малчид, тээвэрчид, ард иргэдэд зориулсан цаг агаарын мэдээ
    2015 оны 12 сарын 31
    2015 оны 12 дугаар сарын 31-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
  • Үс засуулбал өвчин ирнэ
    2015 оны 12 сарын 31
    Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр сахиус тахих, угаал үйлдэх, сан тавих, бэрийн үйл, өлзийг өгүүлэх, балин өргөх, бурхныг тахих, номын үүднээ орох, үхэр, адуу сургах, байшингийн суурь тавих, өлзий хутгийг үйлдэх, засал хийлгэх, бурхныг тахих, номын явдлыг үйлдэх, амарлингуй, дэлгэрэнгүй, эрхшээх үйл, янаг амрагтайгаа учрахуй хийгээд абшиг авахуй, ус гатлахуй угаал үйлдэхүй тэргүүтэнд сайн. Хиншүү хярвас гаргах, их хэрэг, худалдаа арилжаа хийхэд муу. Өвдвөл арав хоногт аньюу. Замд гарвал идээ, ундаа, хувцас чимэг олдоно. Баруун нүд татвал садан төрөл ирэх, зүүн нүд татвал баясгалангийн хурим болно. Баруун чих хангинавал гаслан болох ба зүүн чих хангинавал алдаж бүрэлгэснийг үзэх болно. Нохой уливал хэрүүл тэмцэл маргаан болох ба хэрээ дуугарвал жуулчин ирнэ. Тагнай эрвэгнэвэл аймшиг гарах болно. Бие татвал хэрүүл маргаан хийгээд уйтгарлахуй үг дуулна. Өдрийн сайн цаг нь морь, хонь, нохой, гахай, үхэр, луу болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өвчин ирнэ.
  • Улаанбаатарт 9 хэм хүйтэн
    2015 оны 12 сарын 31
    2015 оны 12 дугаар сарын 30-ны 20 цагаас 12 дугаар сарын 31-ний 20 цаг

    хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Хангай уулархаг нутгаар бага зэргийн цас орно. Салхи баруунаас секундэд 7-12 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар секундэд түр зуур 16 метр хүрч явган шуурга шуурна. Увс нуурын хотгор болон Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 16-21 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 9-14 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.

    ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бага зэргийн цас орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, явган шуурга шуурна. Дархадын хотгороор шөнөдөө 26-31 градус,өдөртөө 18-23 градус, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна.

    ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.

    ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 24-26 градус, өдөртөө 15-17 градус хүйтэн байна.

    ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр, өдөртөө Арц богдын өвөр хоолойгоор секундэд түр зуур 16 метр хүрч штрүүснэ. Өмнөговийн нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна.

    УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 26-28 градус, бусад хэсгээр 17-19 градус, өдөртөө 8-10 градус хүйтэн байна.
5411 5412 5413 5414 5415 5416 5417
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Д.Сумъяабазар: Зодоглохдоо Өвөрхангай аймгийнх гэж цоллуулдаг байлаа, их хүмүүний мэлмий гийсэн ойн бөхийн байг даалгүй яах вэ
    3 цаг 32 мин
  • Үнэн хол биш
    4 цаг 52 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
    5 цаг 11 мин
  • Танилц: Автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмж бүхий 100 байршил
    8 цаг 2 мин
  • Наймдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
    8 цаг 13 мин
  • Түймрийн голомтод ажиллаж байгаа алба хаагчдад эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж байна
    8 цаг 28 мин
  • Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэл наймдугаар сард эхэлнэ
    8 цаг 35 мин
  • Улаанбаатарт өдөртөө 29 хэм хүрч хална
    8 цаг 38 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Тажикистан Улсын Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцлаа.
    Өчигдөр 12 цаг 50 мин
  • Н.Өсөхбаяр: Гуравдагч этгээдийн санаатай үйлдэлд өртсөн байх магадлалтай гэж би үзэж байгаа
    Уржигдар 17 цаг 48 мин
  • Б.Жавхлан: УИХ-ын гишүүн, сайд болгоны санал төсөвт тусгагдана гэсэн үг биш
    Уржигдар 17 цаг 31 мин
  • Сэлбэ голын үерийн хамгаалалтын түшиц хана барих ажлыг наймдугаар сарын 20-нд дуусгана
    Уржигдар 17 цаг 12 мин
  • Euromoney сэтгүүлээс голомт банкийг 2025 оны Монгол Улсын “Шилдэг ЖДБ дэмжигч банк”- аар өргөмжиллөө
    Уржигдар 16 цаг 36 мин
  • Туул голын усны түвшин нэмэгдэх хандлагатай байна
    Уржигдар 16 цаг 12 мин
  • Газарчны уулзвараас Цайз 16-ийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    Уржигдар 15 цаг 28 мин
  • Ирэх өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
    Уржигдар 14 цаг 55 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар Канадын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 14 цаг 45 мин
  • Хот, нийтийн аж ахуйн салбарын парк шинэчлэлтийн хүрээнд CAT олон үйлдэлтэй бага оврын 10 ачигч машиныг хүлээн авлаа
    Уржигдар 14 цаг 28 мин
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс болж цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуурууд хугарчээ
    Уржигдар 13 цаг 45 мин
  • Тажикистан-Монголын анхны бизнес форум боллоо
    Уржигдар 13 цаг 31 мин
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Монгол Улс, Киргиз Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчилж буй Тажикстан Улсын тухай 24 баримт
  • Өндөр гэгээн Занабазарын тухай сонирхолтой баримтууд
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаров нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Эргэлзээг тайлах биш улам ээдрүүлэв!
  • Наршихаас хэрхэн сэргийлэх вэ?
  • Х.Нямбаатар: Давсаа хүрзээр цацдаг нэг ч дүүрэг байхгүй болтол тоног төхөөрөмжийг шинэчилсэн
  • Наймдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • С.Шижирбат: Монада ажлаа мэдэхгүй, мэргэжлийн бус хүмүүс учраас алдаа гаргасаар ирсэн, дахиад л алдаа гаргалаа
  • Нийт нутгийн 37 хувьд гантай, гандуу байна
  • ДОПИНГ: Улсын гарьд Б.Гончигдамбын хариу "эргэлзээтэй" гарсан
  • Энэ сарын сүүлчээр их хэмжээний бай шагналтай барилдаанууд болно
  • С.Баярбилэг: "Ноорог"-т холбогдох хэрэг хаагдаагүй
  • Н.Өсөхбаяр: Гуравдагч этгээдийн санаатай үйлдэлд өртсөн байх магадлалтай гэж би үзэж байгаа
  • Танилц: Өндөр гэгээний мэлмий гийсний 390 жилийн ойд зориулсан даншиг наадмын хөтөлбөр
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийг Киргиз Улсын Ерөнхийлөгч албан ёсоор угтлаа
  • Өндөр гэгээний мэлмий гийсний 390 жилийн ойн барилдаанд зодоглохоор 430 бөх бүртгүүлээд байна
  • Улаанбурхан өвчний нас баралт 10 болжээ
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Монгол Улс, Киргиз Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Эргэлзээг тайлах биш улам ээдрүүлэв!
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Х.Нямбаатар: Давсаа хүрзээр цацдаг нэг ч дүүрэг байхгүй болтол тоног төхөөрөмжийг шинэчилсэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчилж буй Тажикстан Улсын тухай 24 баримт
  • Өндөр гэгээн Занабазарын тухай сонирхолтой баримтууд
  • Н.Өсөхбаяр: Гуравдагч этгээдийн санаатай үйлдэлд өртсөн байх магадлалтай гэж би үзэж байгаа
  • Б.Жавхлан: УИХ-ын гишүүн, сайд болгоны санал төсөвт тусгагдана гэсэн үг биш
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаров нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Нийт нутгийн 37 хувьд гантай, гандуу байна
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийг Киргиз Улсын Ерөнхийлөгч албан ёсоор угтлаа
  • Улаанбурхан өвчний нас баралт 10 болжээ
  • Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна
  • Гол нэрийн зарим барааны үнэ өсжээ
  • Дунд гол орчмын хог хаягдлыг 24, 25-ны өдрүүдэд цэвэрлэнэ
  • ДОПИНГ: Улсын гарьд Б.Гончигдамбын хариу "эргэлзээтэй" гарсан
  • С.Шижирбат: Монада ажлаа мэдэхгүй, мэргэжлийн бус хүмүүс учраас алдаа гаргасаар ирсэн, дахиад л алдаа гаргалаа
  • С.Баярбилэг: "Ноорог"-т холбогдох хэрэг хаагдаагүй
  • Улаанбаатар Их дуулгад өрсөлдөх Монголын 56 жүдоч
24 баримт
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Өндөр гэгээн Занабазарын тухай сонирхолтой баримтууд
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчилж буй Тажикстан Улсын тухай 24 баримт
  • Монгол Улс, Киргиз Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК