-
2019 оны 9 сарын 06
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өчигдрөөс сэрүүсч 18-20 градус дулаан байна.
-
2019 оны 9 сарын 06
10.30 цагт Хөдөлмөрийн үндэсний нам /ХҮН/-аас “Наймааны үндсэн хууль” сэдвээр мэдээлэл хийнэ.
-
2019 оны 9 сарын 05
Нийслэлийн 380 жилийн ойг тохиолдуулан олон нийтэд их хотын соёлыг түгээх, нийслэлийн бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд иргэний оролцоог нэмэгдүүлэх, нийгэмд эерэг хандлага түгээн дэлгэрүүлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “БИДНИЙ ХОТ” сэдэвт телевиз, радиогийн нэвтрүүлэг, сонин, сэтгүүл, сайтын нийтлэл, цахим контентын уралдааныг нийт хэвлэл мэдээллийн байгууллага, чөлөөт уран бүтээлчдийн дунд зарлаж байна.
-
2019 оны 9 сарын 05
Шүүх хурлаас нэр бүхий есөн иргэнд холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Хуулийн дагуу шүүхийн тогтоолыг гардаж авснаас хойг 14 хоногийн дотор прокурор эсэргүүцэл бичих эрхтэй байдаг. Тэгвэл уг хуулийн дагуу өнөөдөр буюу энэ сарын 5-ны өдөр нийслэлийн прокуророос эсэргүүцэл бичжээ.
-
2019 оны 9 сарын 05
Цагдаагийн ахлах дэслэгч Д.Цэрэндорж, мөн газрын эргүүл хамгаалалтын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Ц.Одбаяр нар оролцсон юм.
-
2019 оны 9 сарын 05
Энэ үеэр БНЭУ-ын Ерөнхий сайд Н.Моди мөн худалдаа, эдийн засгийн харилцааг нэмэгдүүлэхийн чухлыг онцолж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Энэтхэг улсад хийх айлчлалын үеэр илүү бодитой зүйл хийж, үр дүнд нь хоёр улсын харилцааг нэг шат ахиулах хүлээлттэй байгаагаа илэрхийлжээ.
-
2019 оны 9 сарын 05
Нийслэлийн Ерөнхий прокурор, хууль цаазын тэргүүн зөвлөх Д.Баярмагнай 2019 оны дөрөвдүгээр сард үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн билээ. Түүнийг ажлаа өгснөөр хойш нийслэлийн Прокурорын газар удирдлагагүй зургаан сарын нүүр үзэх гэж байна. Тэгвэл энэ долоо хоногт багтаан нийслэлийн Ерөнхий прокурорыг томилох тухай шуум гарсантай зэрэгцэн хэн энэ албанд очих бол гэдэгт таамаг дэвшүүлээд эхэлжээ.
-
2019 оны 9 сарын 05
Монгол Улсын иргэн байх нь түүнийг бүрдүүлж байгаа, эд эс нь болсон бидэнд ямар үнэ цэнэтэй юм бол? Сүмогийн дэвшээнд ид бяраараа аварга цолонд хүрсэн Монголын их хүчтэнүүдэд дэвжээ байгуулах хэмжээний үнэтэй гэдгийг Хакухо М.Даваажаргал иргэншлээ сольж, Засгийн газраар нь хүлээн зөвшөөрүүлж, албан ёсоор зарлуулсан тухай өнгөрсөн өдрүүдийн мэдээлэл батлах шиг.
-
2019 оны 9 сарын 05
Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн Ерөнхий газрын Хүрээлэн буй орчны хяналтын хэлтсийн алба хаагчидтай хамтран Автотээврийн шалган нэвтрүүлэх товчоо, хяналтын цэгүүдэд хяналт шалгалтыг 24 цагийн туршид тасралтгүй явуулж байна.
-
2019 оны 9 сарын 05
Уулзалтын эхэнд ноён Айзава Ичиро, “Хоёр улсын парламентын бүлгийн дэд дарга нарын хувьд парламентын түвшинд хоёр улсын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр цаашид илүү идэвхтэй хамтран ажиллах хүсэлтэй байна” гээд сүмо бөхөд монгол бөхчүүд амжилт гаргаж байгаа тухай болон 2020 онд болох Токиогийн олимпд Монголын тамирчид өндөр амжилт гаргана гэдэгт итгэж буйгаа тэмдэглэв.
-
2019 оны 9 сарын 05
ОХУ-ын Владивосток хотноо болж буй Дорнын эдийн засгийн V чуулга, уулзалтад оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр ОХУ-ын тээвэр, ложистикийн тэргүүлэх компаниудын нэг болох “Фэско” группийн ерөнхийлөгч Александр Исуринтай цөөн хором уулзлаа.
-
2019 оны 9 сарын 05
ОХУ-ын Владивосток хотноо болж буй Дорнын эдийн засгийн V чуулга, уулзалтад оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэтай уулзлаа.
-
2019 оны 9 сарын 05
Өндөр өсгийт, бүжгийн даашинз, үндэсний хувцсаараа гоёсон өвөө, эмээ нар хөнгөн хөгжмийн хэмнэлд яг л өд мэт эргэлдэн бүжиглэнэ. Түүгээр ч зогсохгүй өөрсдийн урласан дээл хувцсаараа гоёж, загварын үзүүлбэрийг торох юмгүй үзүүлэх нь залуу үеийнхнээс дутахааргүй ажээ. Ийм л цоглог эмээ, өвөө нартай энэ сарын 4-нд танилцаж, тэдний хийсэн идээ, ундааг амталж, шаглаж оёсон дээл хувцасаар нь гоёх боломж таарсан юм. Тэд бол Ус сувгийн удирдах газарт ажиллаж байгаа насандаа суусан эмээ, өвөө нар бөгөөд тэд жилд нэг удаа цуглаж, ийнхүү өөрсдийн гарын бүтээгдэхүүнээр бусдыгаа дайлж цайлдаг юм байна.
-
2019 оны 9 сарын 05
Энэ сарын 3-ны өдөр Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Жаргалант багийн Жаргалант гэдэг газар, сумын төвөөс зүүн хойд зүгт 5 км-т намаржиж байсан, иргэн А-ийн гэр дээр аянга буужээ.
-
2019 оны 9 сарын 05
Тавантолгойгоос бусад чиглэлийн төмөр зам барих бүх шийдвэр гарсан. Гашуунсухайтын чиглэлийн төмөр замын ажил энэ сарын 17-ны өдөр эхэлнэ. Хоёр жилийн хугацаанд барьж дуусгана. Зүүнбаян чиглэлийн хатуу хучилттай замын ажлыг аравдугаар сарын 1-ээс эхэлнэ. Мөн л хоёр жилийн хугацаанд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байна.
-
2019 оны 9 сарын 05
Онцгой байдлын ерөнхий газраас АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Энэтхэг, Номхон далайн цэргийн командлалтай хамтран “Говийн чоно-2019” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлага сургуулийг энэ сарын 09-21-ний өдрүүдэд Дорноговь аймагт зохион байгуулах гэж байна.
-
2019 оны 9 сарын 05
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан 59 гишүүнтэйгээр хуралдлаа. Хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж байгаа бөгөөд төслийн зүйл, заалт бүрээр нь хэлэлцэж, санал хурааж байна. Тодруулбал, өнөөдрийн хуралдаанаар Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлт оруулахтай холбоотой заалтуудаар санал хураалт дууслаа.
-
2019 оны 9 сарын 05
Үнэндээ Сү.Батболдын Засгийн газар өөрт байсан боломж, бололцоогоо алдсан юм. Энэ бүх зээл, орлого бүгдээрээ сонгуулийн амлалт биелүүлэх “хатуу” сонголттойгоор ард түмний халаасанд халамж нэрээр шингээлээ. Удаахь Засгийн газар нь алга болсон гэх 350 сая ам.долларын эрэлд гарсан ч бодит үнэн нь төрийн алдаатай бодлогын төлбөр болж үүгээр илэрсэн.
-
2019 оны 9 сарын 05
Чойбалсан суманд үйл ажиллагаа явуулж буй хайлуур жоншны “НЬЮ НИМОН МАЙНИНГ” ХХК нь газар, ус ашиглах гэрээ, хог хаягдалын гэрээ зэргийг хийлгүйгээр үйл ажиллагаа явуулсан, “Буул Бл” ХХК хайгуулын өрөмдлөг хийхдээ байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөгүйгээр өрөмдлөгийн ажил гүйцэтгэж байсан зөрчил илрүүлж, “Буул Бл” компанийн хайгуулын үйл ажиллагааг түр зогсоосон байна.
-
2019 оны 9 сарын 05
Л.Оюун-Эрдэнэ: “Эрэл”, “Хөтөл”, ТОСК, “Капитал”, “Кью Эс Си”, “Мон Милк” компанийг Хөгжлийн банкнаас прокурорт өглөө