-
2018 оны 3 сарын 12
Энэ нийгэмд орлого, ашгаараа тэргүүлэх ганцхан салбар байна.
-
2018 оны 3 сарын 12
АНУ Европт байрлуулсан тактикийн цөмийн зэвсэгээ ОХУ-ын эсрэг хэзээ л бол хэзээ ашиглахад бэлтгэж байна хэмээн ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Женевт болж байгаа Цөмийн зэвсгийн дэлгэрүүлэлтийн эсрэг Олон улсын бага хурал дээр мэдээлснийг РИА "Новости" агентлаг дамжуулав.
-
2018 оны 3 сарын 12
НИТХ-ын Нийгмийн хөгжлийн хороо, БСШУСЯ, Нийслэлийн боловсролын газар хамтран “Монгол хүн, хүмүүжлийн аян”-ны хүрээнд “Монгол хүн бэлтгэхэд ЕБС-ийн үүрэг оролцоо” сургалт зөвлөгөөнийг өнгөрсөн Баасан гаригт UB Palace-ийн Их танхимд амжилттай зохион байгууллаа.
-
2018 оны 3 сарын 12
Монгол цэргийн өдрийг угтан Зэвсэгт хүчний Жанжин штабаас төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын удирдах бүрэлдэхүүний дунд зохион байгуулсан спортын нөхөрсөг уулзалт, тэмцээнд Цагдаагийн ерөнхий газрын баг тэргүүллээ.
-
2018 оны 3 сарын 12
ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд бүс нутагтаа суугаа иргэдээс гадна дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж амьдарч байгаа иргэд нь мөн саналаа өгч байна.
-
2018 оны 3 сарын 12
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Исмаил Кахраманы урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж байна.
Түүнийг Анкара хотын “Эсенбоа” олон улсын нисэх буудалд хүрэлцэн ирэхэд Монгол Улсаас тус улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Р.Болд , БНТУ-ын Үндэсний Их Хурлын гишүүн, Үндэсний Их Хурал дахь Турк-Монголын найрамдлын бүлгийн дарга Мехмет Эрдоан нар угтав.
-
2018 оны 3 сарын 12
Ия Остергрен хэмээх Шведийн модель бүсгүй сүүлийн үед дэлхий нийтийн анхаарлыг татаад байна
-
2018 оны 3 сарын 12
ОХУ-ын “Роснефть” компанийн тэтгэлгэт хөтөлбөрийн хүрээнд М.Губкины нэрэмжит Нефть, хийн их сургууль, Москвагийн Олон улсын харилцааны их сургуулийн бакалаврын сургалтад нийт 10 оюутныг шалгаруулж, суралцуулна.
-
2018 оны 3 сарын 12
Манай улс Азийн хөгжлийн банк болон бусад талуудын хэрэгжүүлэх 399 сая ам.долларын төсөл хөтөлбөр дээр нэмж "Уур амьсгалын ногоон сан"-аас 50 сая ам.долларын буцалтгүй тусламж, 95 сая ам.долларын зээл авахаар боллоо.
-
2018 оны 3 сарын 12
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод шатахуун импортлогч компаниудын 230 ШТС үйл ажиллагаа явуулж байгаа гэсэн тоо бий.
-
2018 оны 3 сарын 12
Америкийн судалгааны "Center for Global Development” төвөөс Хятадын “Нэг бүс – нэг зам” буюу “Торгоны зам” төслийн талаар хийсэн судалгаагаа танилцууллаа.
-
2018 оны 3 сарын 12
БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад айлчлав. Айлчлалын үеэр Берлин хотод 3 дугаар сарын 7-11-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа Олон улсын аялал жуулчлалын “Аи Ти Би Берлин” үзэсгэлэнд оролцлоо.
-
2018 оны 3 сарын 12
Авлигатай тэмцэх газрын Аюулгүй байдал, хяналт шалгалт, нууцын албаны дарга, ахлах комиссар Т.Төгөлдөрийн ахалсан ажлын хэсэг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам болон харьяа агентлагуудад ажиллаж эхэлжээ.
-
2018 оны 3 сарын 12
“Допинггүй монгол бөх” төслийн хүрээнд баяр наадмаас бусад үед нэр бүхий 31 бөхөөс сэргээшийн шинжилгээ авсан юм. Тэгвэл Монголын Допингийн эсрэг үндэсний төвөөс өнөөдөр допингийн шинжилгээнд бүдэрсэн бөхчүүдийн нэрийг зарлаж, өнгөрсөн долоо хоногт олон нийтийн дунд багагүй шуугиан тарьсан.
-
2018 оны 3 сарын 12
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар, “Хөгжил-ардчилал” ТББ байгууллага, Конрад Аденауэрийн сантай хамтран “Баялгийн засаглал” хэлэлцүүлгийг өнгөрсөн сарын 26-нд зохион байгуулж эрдэс баялгийн салбарын бодлого, эрхзүйн зохицуулалт, тулгамдаж байгаа асуудлын талаар нээлттэй ярилцсан билээ.
-
2018 оны 3 сарын 12
Батлан хамгаалахын сайд Н.Энхболд БНЭУ-ын Батлан хамгаалахын сайд, хатагтай Нирмала Ситараманы урилгаар БНЭУ-д албан ёсны айлчлал хийлээ.
-
2018 оны 3 сарын 12
Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа.
-
2018 оны 3 сарын 12
Атлантын далайг нисэж гарсан анхны эмэгтэй нисгэгч Амелия Эрхартын цогцосыг 81 жилийн дараа олджээ. Өмнөд Номхон далайн алслагдсан арлаас олдсон эрэгтэй хүнийх гэж үзэж байсан яс нь алга болсон алдарт нисгэгч эмэгтэйнх байж болох аж.
-
2018 оны 3 сарын 12
Хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэрт хайрханд амжилттай авираад буух замдаа байгалийн гамшигт 17 уулчин амь эрсэдсэн билээ.
-
2018 оны 3 сарын 12
Ши Жиньпинд бүх насаараа эрх мэдлээ хадгалах боломж олгох хууль эрхзүйн орчин бүрдүүлэх шийдвэрлэх алхам өчигдөр хийгдэж, тэрээр албан тушаалаа насан туршдаа хаших боломж бүрдлээ. Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын төлөөлөгчид өчигдөр үндсэн хуулиас төрийн тэргүүний эрх мэдлээ хэрэгжүүлэх хугацааг хасах эсэх асуудлаар санал хурааж олонх нь дэмжсэн юм.