Монгол улсад барилгын салбар үүсч хөгжсөний 92 жилийн ойд зориулсан, “Магви” группийн нэрэмжит улс аймгийн алдар цолтой бөхчүүдийн барилдаан “Заан Тэрэлж”-д боллоо.
Барилдаанд Улсын арслан П.Бүрэнтөгс, Улсын заан Б.Батмөнх нарын тэргүүтэй улсын цолтой ес, аймгийн арслан цолтой 15, нийт 56 бөх хүч сорьлоо.
Энэхүү барилдаанд Увс аймгийн Давст сумын харьяат, “Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц”, “Гачуурт” групп, “Алдар” спорт хороо, “Увс нуур” галын бөх, Улсын саруул сайжрах, үлэмж бадрах арслан Пүрэвийн Бүрэнтөгс зургаа даван түрүүлж, Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, “Нутгийн буян” групп, “Хилчин” спорт хороо, “Бөх билэгт” дэвжээний бөх, Улсын харцага Мягмарын Бадарч тав даван үзүүрлэжээ.
Бөхийн барилдааны их шөвөгт улсын заан Б.Батмөнх, улсын харцага Б.Бат-Өлзий нар шалгарав. Барилдааны нэгийн даваанд Завхан аймгийн харьяат Улсын начин Б.Бадамсүрэн, Дундговь харьяат аймгийн начин Ш.Ганбаярт, Говь-Алтайн аймгийн харьяат Улсын начин Л.Гантулга, аймгийн заан Н.Наранбаярт, Сүхбаатарын аймгийн харьяат Улсын начин Бо.Батжаргал, аймгийн заан Б.Чүлтэмпунцагт тус тус өвдөг шороодлоо.
Энэхүү барилдаанд түрүүлсэн бөх гурван сая, үзүүрлэсэн бөх хоёр сая, их шөвөгт шалгарсан бөхчүүд тус бүр нэг сая төгрөгийн шагнал гардсан байна.